Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/02493

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/02493

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Ж.Сэмжид, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж байр, 9 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, Боржигон овогт Төмөрбаатарын*******/Рд:СЩ72092413/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Тэнүүн-Өлзий” ХХК/рд:2721317/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо,******* тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Хангай овогт Даваасамбуугийн*******/Рд:ЧГ85020711/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол,******* тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Боржигон овогт Ренцэндоржийн*******/Рд:*******/ нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 95 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Т.Төгс /ШТЭҮД-1087/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: 2015 оны 8 дугаар сард миний танилдоо нь “Тэнүүн өлзий” ХХК-иас 90 сая төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг 30 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд, үлдсэнийг нь лизингээр төлөх гэрээ байгуулсан байсан. Тэгээддоо надад “... цаашид би лизингээ төлж чадахгүй болчихлоо...” гэхээр нь би “үргэлжлүүлэн мөнгийг нь төлөөд дуусгая” гэж тохиролцон уг төхөөрөмжийг худалдан авахаар болсон. Ингээд бидоогийн хамт “Тэнүүн-Өлзий” ХХК-ийн захирал н.Буян-Өлзийтэй уулзаж, үлдэгдэл 60 сая төгрөгийн өр төлбөрийг төлж дуусгахаар амаар тохиролцсон. 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 18 сая төгрөгийг тус байгууллагад шилжүүлсэн. 2016 оны 7-8 саруудад ашигтай ажиллаж чадаагүйгээс компанийн мөнгийг өгч чадахгүй болсон. Гэтэл намайг “Тэнүүн-Өлзий” ХХК-ийн зүгээс “...мөнгөө өг, эсвэл барьцаанд ямар нэг зүйл тавь” гэхээр нь зун ажиллуулж байсан LG935N маркийн урдаа шанагатай, ачигч төхөөрөмжийг тус компанийн хуулийн зөвлөх, нарт төхөөрөмжийн бичиг баримт, итгэмжлэл, 1 ширхэг түлхүүрийн хамт өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би төлбөрөө төлж дуусгаж, төхөөрөмжөө авахаар тус компани дээр яваад очтол миний төхөөрөмжийг дураар аашлан бусдад худалдан борлуулсан байсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж харьяа цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Эхлээд прокурорын байгууллага дураараа аашлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд явцын дунд прокурор солигдож дараагийн прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож тогтоол гаргасан. Нэхэмжлэгч прокурорын тогтоолыг эс зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан. Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1153 тоот мэдэгдэх хуудсанд “...хариуцагч нарыг нэрлэн заагаад, болон “Тэнүүн-Өлзий” ХХК-иас гэм хорын хохирлоо гаргуулах эрх нь байна, иргэний журмаар шийдвэрлүүл, хэдийгээр дураараа аашлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа боловч шинэ хуулиараа субьект нь тусгай болсон тул бид сэргээн шалгах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч уул уурхайн компанид ажил хийдэг, ажлаа үргэлжлүүлэхийн тулд  өөр бусдаа урдаа шанагатай ачигч түрээслэн авч ажиллуулж, түрээсийн төлбөрөөр хохирч байна. Шаардаж байгаа мөнгөөр машиныг худалдаж авч, ажлаа үргэлжлүүлж хийх ёстой. Хариуцагч хариу тайлбараа нотолж баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нар уг техникийг 42 сая төгрөгөөр худалдсан гэдэг баримтаа гаргаж өгөөгүй байгаа. Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг харгалзаж үзээд мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 510 дугаар  зүйлд зааснаар биш хохирлынхоо хүрээнд 95 000 000 төгрөгийг нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “Тэнүүн-Өлзий” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Металл хийц, үйлдвэрлэл, Барилга угсралт, төмрийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба тус дүүргийн шүүхэд нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Тэнүүн-Өлзий” ХХК-иас 95 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Манай компанийн зүгээс дураар аашлан зөвшөөрөлгүй эд хөрөнгийг худалдаагүй тул нэхэмжилсэн 95 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч, нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:, нар нь “Тэнүүн-Өлзий” ХХК-д цехийн дарга, хуулийн зөвлөх албан тушаалтай ажилдаг ба 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нь 95 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэн нь******* ХХК-тай эрх зүйн харилцаанд орсон болохоос биш иргэн, нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй юм. Бид компанийг төлөөлж иргэнтай эрх зүйн харилцаанд орсон. Компанийн гаргасан шийдвэрийг ажилтан хариуцлага хүлээхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “...нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж заасны дагуу бид хариуцагч биш тул жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Тэнүүн-Өлзий” ХХК болон хариуцагч, нарт холбогдуулан гэм хорын хохиролд 95 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, “...дураар аашлан, эд хөрөнгийг зөвшөөрөлгүй худалдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.  

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 8 дугаар сард миний танилдоо нь “Тэнүүн өлзий” ХХК-иас 90 сая төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг 30 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд, үлдсэнийг нь лизингээр төлөх гэрээ байгуулсан байсан. Тэгээд надад энэ төхөөрөмжийн үнийг төлж чадахгүй болсон та үргэлжлүүлээд төлөх үү гэхээр нь би зөвшөөрч, нийт 18 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг тохирсон хугацаанд төлж чадаагүй тул “Тэнүүн Өлзий” ХХК-иас намайг ямар нэгэн зүйл барьцаанд тавь гэсний дагуу иргэнгийн нэр дээр хил гаалиар орж ирсэн, миний эзэмшиж байсан ковш буюу шанагатай ачигчийг аваачиж тавьсан. Гэтэл миний 95 сая төгрөгний үнэтэй шанагатай ачигчийг, миний зөвшөөрөлгүйгээр, 42 сая төгрөгөөр зарж борлуулсан байх тул 95 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Тэнүүн Өлзий” ХХК болон иргэндоо нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж нэрлэсэн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 80 скруббер-ыг 90 000 000 төгрөгөөр, төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаа 30 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 30 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэрээгээр “Тэнүүн Өлзий” ХХК нь алт угаах төхөөрөмжийг 90 000 000 төгрөгөөр худалдахаар,доо нь үнийг 3 хувааж төлөхөөр талууд тохиролцжээ.

 

Б.Охиндоо нь уг төхөөрөмжийн үнийг төлөх боломжгүйн улмаас уг төхөөрөмжийг авч, төлбөр төлөх гэрээний үүргийг өөрт шилжүүлж авсан байх бөгөөд 18 000 000 төгрөгийг төлсөн, 42 000 000 төгрөгийг үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй. Харин ямар нэг барьцааны гэрээ байгуулаагүй байтал өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр LG935N маркийн урдаа шанагатай, ачигч төхөөрөмжийг худалдан борлуулсан асуудлаар нэхэмжлэгч маргасан.

 

Хэргийн баримтаас үзэхэд иргэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр уг LG935N маркийн урдаа шанагатай, ачигч төхөөрөмжийг монгол улсын хилээр нэвтрүүлсэн байх бөгөөд “...Т.Батбаатарт миний бие нь LG935N маркийн 2014 оны, шар өнгийн, урдаа шаганатай ачигчийг 90 сая төгрөгөөр худалдсан бөгөөд 10 сая төгрөгийн урьдчилгаа авсан. Одоогийн байдлаар нь төлбөр тооцоогоо дуусгасан, уг урдаа шаганатай ачигчийн үнийг надад бүрэн төлсөн. Иймд нь тухайн техникийн өмчлөгч мөн болохыг гэрчилж байна” гэх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн боловч нь уг баримт нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт биш байх тул шүүх үнэлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.             

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан байх бөгөөд дээрх LG935N маркийн урдаа шанагатай, ачигч төхөөрөмж нь нэхэмжлэгчын өмчлөл, эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, уг үйл баримтыг гэрчээр нотлуулах хүсэлт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, өөр бусад байдлаар нотлоогүй байх тул эд хөрөнгөд учирсан хохирол нэхэмжлэх эрхгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин энэхүү шийдвэр нь LG935N маркийн урдаа шанагатай, ачигч төхөөрөмжийн өмчлөгч, эзэмшигч нь хохирол шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүйг дурдах нь зүйтэй.         

 

Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчын өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу хойшлогдсон бөгөөд энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, мөн нэхэмжлэгчийн иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлтээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8 дахь хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Тэнүүн Өлзий” ХХК болон, нараас гэм хорын хохирол 95 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ

 

                                ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР

 

                             ШҮҮГЧ                                Ж.СЭМЖИД