Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00571

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00571

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхон 104 дүгээр байранд байрлах, Эко констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхон Кинг тауэр апартмент 122 дугаар байрны 9-255 тоотод оршин суух, Борчууд овогт Тогтохын Отгонбаатар /рд:ХЖ70051618/-т холбогдох

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 348 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг, хариуцагч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эко констракшн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь хариуцагч Т.Отгонбаатартай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15-000120 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан 15-000120 тоот гэрээний 2.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал хотхон Кинг Тауэр апартмент 122 дугаар байр 255 тоот 3 өрөө орон сууцыг 285 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Т.Отгонбаатар нь хоёр талын байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 35 000 000 төгрөгийг төлөх, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 35 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 215 000 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар талууд МУ-ын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан 15-000120 тоот гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Отгонбаатар нь нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д урьдчилгаа 35 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж барагдуулан орон сууцны түлхүүрийг хүлээн авснаар нэхэмжпэгч Эко констракшн ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч Т.Отгонбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 242 000 000 төгрөгийг хоёр талын байгуулсан 15-000120 тоот гэрээний 3.1-д заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 01/2016052601 тоот төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. 01/2016052601 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 242 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр бүрэн төлж барагдуулахаар талууд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Хариуцагч Т.Отгонбаатар нь хоёр талын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасан хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулалгүй 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч тал нь нэхэмжпэгч Эко констракшн ХХК-д өнөөдрийн байдлаар нийт 53 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 232 000 000 төгрөгийг төлж барагдуулалгүй хоёр талын байгуулсан 01/2016052601 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасан хугацааг зөрчсөн. Хариуцагч Т.Отгонбаатар нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 232 000 000 төгрөгийг 01/2016052601 тоот гэрээний 2.1-д заасан хугацаанд төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчсөн тул төлбөр барагдуулах гэрээний 2.2 төлбөр төлөгч тал энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу төлбөр төлсөн хамгийн сүүлийн өдөр болох 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нэг өдрийн алданги 1 160 000 төгрөг нийт 160 өдрийн алданги 185 600 000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 116 000 000 төгрөгийн алдангийг хариуцагч Т.Отгонбаатар нь хоёр талын байгуулсан төлбөр барагдуулах 01/2016052601 тоот гэрээний 2.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4,.232.6-д заасны дагуу нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч Эко констракшн ХХК болон хариуцагч Т.Отгонбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15-000120 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээнд тамга тэмдэг, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд нэхэмжпэгч Эко констракшн ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг гэрээ байгуулсан өдөр хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан 15-000120 тоот гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, нотариатаар баталгаажуулах шаардлагыг нэхэмжпэгч Эко констракшн ХХК-ийн зүгээс хариуцагч талд удаа дараа тавьж байсан боловч хариуцагч тал тус гэрээг нотариатаар баталгаажуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 д ...үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх, гэж заасан шаардлагыг хангаагүй боловч хариуцагч Т.Отгонбаатар орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөх хүсэлтийг үндэслэн хариуцагч талын урьдчилгаа 35 000 000 төгрөгийг төлсөн өдөр тус гэрээний 2.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг гэрээнд заасны дагуу хариуцагч Т.Отгонбаатарын эзэмшилд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч Эко констракшн ХХК бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хуулийн 42 дугаарр зүйлийн 42.5-д нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15-000120 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Нэхэмжпэгч Эко констракшн ХХК-ийн зүгээс хариуцагч талд орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлж дуусгах тухай болон гэрээг нотариатаар баталгаажуулахыг удаа дараа амаар болон албан бичгээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, хоёр талын байгуулсан 15-000120 тоот гэрээний 2.1, 3.1, хоёр талын байгуулсан 01/2016052601 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.1-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 232 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, хоёр талын байгуулсан 15-000120 тоот гэрээний 3.5, хоёр талын байгуулсан 01/2016052601 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.2-д заасны дагуу алданги 116 000 000 төгрөг нийт 348 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д заасны дагуу хоёр талын байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15-000120 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Хоёр талын байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15-000120 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, нийт 348 000 000 төгрөгийг буруутай этгээд болох Т.Отгонбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15/000120 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд 255 тоот орон сууцыг 255,000,000 төгрөгөөр тохирсон. Гэрээн дээр талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байгаа. Урьдчилгаа 35,000,000 төгрөгийг төлж байранд орсноор уг байр хариуцагч Т.Отгонбаатарын эзэмшилд шилжсэн. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөгийг нэмж төлсөн. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байдаг. 53,000,000 төгрөгийг төлж, 232,000,000 төгрөгийг төлөөгүй. Нэгэнт хариуцагч тал маань 120 дугаартай гэрээний 3.5-д төлбөр барагдуулах гэрээний 2.2-т тодорхой заагаад өгсөн. 0,5 хувийн алдангийг төлбөр авагч үл маргах журмаар төлнө гэдгийг зааж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 185,600,000 төгрөг алданги болж, үүнийг 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтын дагуу 116,000,000 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч компани хариуцагчид гэрээний дагуу байрыг шилжүүлсэн, эзэмшил ашиглалтад өгсөн боловч хариуцагч өөрөө төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй юм. Албан ёсоор мэдэгдлийг удаа дараа явуулж байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-т зааснаар талууд гэрээний үүргээ нэг тал нь бүрэн гүйцэтгэсэн бол хэлцэл хүчин төгөлдөр тооцох ёстой. Хариуцагч тал тухайн орон сууцанд амьдарч байгаа талуудын хүчин төгөлдөр гэрээ мөн юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу хоёр талын байгуулсан 15000120 тоот гэрээний 2.1, 3.1, хоёр талын байгуулсан 01/2016052601 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.1-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 232,000,000 төгрөг, МУ-ын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, хоёр талын байгуулсан 15-000120 тоот гэрээний 3.5, хоёр талын байгуулсан 01/2016052601 тоот төлбөр барагдуулах гэрээний 2.2-д заасны дагуу алданги 116,000,000 төгрөг нийт 348,000,000 төгрөгийг, ИХШХТХ-ийн 42.4 дээр хуулиар тогтоосон хугацаанд зүйл заалт тусгагдсан байдаг. Нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. ИХШХШТХ-ийн 42.5-т заасны дагуу хоёр талын байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15-000120 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийг албан ёсоор төлөөлдөг эрх бүхий хүмүүс нь энэ байрыг надад санал болгоод 2, 3 удаа санал тавьсны дагуу энэ байрыг би авсан юм. Манай хуучин байрнаас 4 м.кв томорсон байр байсан. Харин орчин нөхцлийн хувьд гайгүй байсан. Тэгээд үнийн хувьд 1 м.кв-ыг 3,300,000 төгрөг гэсэн. Тэгээд би өөрөө төрийн албан хаагч хүн надад өөр эрхэлдэг ажил байхгүй. Тэгээд энэ байрыг би авах боломжгүй тухай хэлэхэд та хуучин байраа үнэлээд зарж болно. 2,200,000 төгрөгөөр манай хуучин байрыг үнэлж аваад харин үлдэгдэл 70,000,000 төгрөгийг та бэлнээр төлнө шүү гэсэн болохоор за гээд тохиролцсон юм. Намайг нэхэмжлэгч маш гоё хүлээж аваад хадаг бариад байранд оруулж өгсөн. Гэрээн дээр гарын үсэг зурах болоход нөгөө байрны асуудал гэрээн дээр байхгүй болчихсон байсан. Тэгээд нөгөө таньдаг хүн маань таньдаггүй хүмүүстэй нийлээд за та гэрээн дээрээ гарын үсэг зурчихаа гээд зурсан. Тэр хугацаанд төлөлтөө хийж байсан. Намайг залилж болохгүй. Яагаад хариу тайлбар өгөөгүй вэ гэхээр манай дүүгийн баригдаж байгаа байрыг хүлээгээд өөрөө байрны талаар судалж үзэж байгаад цаг алдсан. Үнэндээ бол анх байраар гэж тохироогүй бол надад анх энэ мөнгийг төлөх боломж үнэхээр байхгүй. Тэр талаар мэдэж байгаа хүмүүс байдаг. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бэлэн мөнгөөр төлөхгүй. Харин байраа өгөөд үлдсэн мөнгөө төлөх боломжтой гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь хариуцагч Т.Отгонбаатарт холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 348 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т.Отгонбаатар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч .... гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөрх орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр 122 дугаар байрны 255 тоот 95 м,кв талбайтай 3 өрөө орон сууцыг 285 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч 53 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн талаар талууд маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Отгонбаатараас 348 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,,, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ,,, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Отгонбаатараас 348 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,,, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ,,, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.МӨНГӨНТУУЛ