Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01227

 

 

 

 

 

2017 05 26

1227

 

 

Эко констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00571 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Отгонбаатарт холбогдох

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 348 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр

Хариуцагч Т.Отгонбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Отгонбаатартай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15-000120 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 2.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал хотхон Кинг Тауэр апартмент 122 дугаар байр 255 тоот 3 өрөө орон сууцыг 285 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Т.Отгонбаатар нь хоёр талын байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 35 000 000 төгрөгийг төлөх, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 35 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 215 000 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар талууд МУ-ын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Отгонбаатар нь нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д урьдчилгаа 35 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж барагдуулан орон сууцны түлхүүрийг хүлээн авснаар нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч Т.Отгонбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 242 000 000 төгрөгийг гэрээний 3.1-д заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 01/2016052601 тоот төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Уг төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 242 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр бүрэн төлж барагдуулахаар талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Хариуцагч Т.Отгонбаатар нь төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасан хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулалгүй 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д өнөөдрийн байдлаар нийт 53 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 232 000 000 төгрөгийг төлж барагдуулалгүй төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацааг зөрчсөн. Хариуцагч Т.Отгонбаатар нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 232 000 000 төгрөгийг 01/2016052601 тоот гэрээний 2.1-д заасан хугацаанд төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчсөн тул төлбөр барагдуулах гэрээний 2.2-т  заасны дагуу төлбөр төлсөн хамгийн сүүлийн өдөр болох 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нэг өдрийн алданги 1 160 000 төгрөг нийт 160 өдрийн алданги 185 600 000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 116 000 000 төгрөгийн алдангийг хариуцагч Т.Отгонбаатар нь төлбөр барагдуулах гэрээний 2.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй болно. Талууд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээнд тамга тэмдэг, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг гэрээ байгуулсан өдөр хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан  гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, нотариатаар баталгаажуулах шаардлагыг нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн зүгээс хариуцагч талд удаа дараа тавьж байсан боловч хариуцагч тал ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2заасан шаардлагыг хангаагүй боловч хариуцагч Т.Отгонбаатар орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөх хүсэлтийг үндэслэн хариуцагч талын урьдчилгаа 35 000 000 төгрөгийг төлсөн өдөр тус гэрээний 2.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг  хариуцагч Т.Отгонбаатарын эзэмшилд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1, 3.1, төлбөр барагдуулах гэрээний 2.1-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 232 000 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.5, төлбөр барагдуулах гэрээний 2.2-т заасны дагуу алданги 116 000 000 төгрөг, нийт 348 000 000 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д заасны дагуу орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Т.Отгонбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч компанийг албан ёсоор төлөөлдөг эрх бүхий хүмүүс нь энэ байрыг 2, 3 удаа санал тавьсны дагуу байрыг авсан. Байрны үнийг 1 м.кв-ыг 3 300 000 төгрөг гэсэн. Би төрийн албан хаагч хүн, өөр эрхэлдэг ажил байхгүй учраас энэ байрыг авах боломжгүй тухай хэлэхэд та хуучин байраа м.кв-ийг нь 2 200 000 төгрөгөөр үнэлээд зарж болно. Харин үлдэгдэл 70 000 000 төгрөгийг бэлнээр төлнө гэсэн болохоор тохиролцсон юм. Намайг нэхэмжлэгч маш гоё хүлээж аваад хадаг бариад байранд оруулж өгсөн. Гэрээнд гарын үсэг зурах болоход нөгөө байрны асуудал гэрээнд байхгүй болчихсон. Тэгээд нөгөө хүн маань таньдаггүй хүмүүстэй нийлж гэрээнд гарын үсэг зурчих гээд зуруулсан. Тэр хугацаанд төлөлтөө хийж байсан. Яагаад хариу тайлбар өгөөгүй гэхээр манай дүүгийн баригдаж байгаа байрыг хүлээгээд өөрөө байрны талаар судалж үзэж байгаад цаг алдсан. Үнэндээ бол анх байраар гэж тохироогүй бол надад энэ мөнгийг төлөх боломж байгаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин байраа өгөөд үлдсэн мөнгөө төлөх боломжтой гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Отгонбаатараас 348 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эко констракшн ХХК-д олгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 968 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 986 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Отгонбаатар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас Иргэний хуулийн 232.6, 243.1 дэх хэсгийг баримтлан алданги 116 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан нотариатаар гэрчлэгдэх хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр болж чадаагүй байсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 42.5 дахь хэсэгт заасныг баримтлан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлага гаргасныг шүүх 2017 оны 3 сарын 16-ны өдрийн шийдвэрээр ханган шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тус гэрээ нь 2017 оны 3 сарын 16-ны өдөр хүртэл хуулийн хүчин төгөлдөр болоогүй, заавал биелэгдэх шинжгүй байсан ба шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Гэтэл шүүх тус гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнөх цаг хугацааны гэрээний үүргийн биелэлтэд алданги гаргуулсан нь үндэслэлгүй.

Эко Констракшн ХХК-ийн зүгээс орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй байхад шүүх худалдагч үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээнд харилцан тэгш байдлын зарчимд харш олон заалт оруулсан. Тухайлбал гэрээний 4.5-д гүйцэтгэгч тал буюу Эко Констракшн ХХК нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол cap тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан атлаа захиалагч тал үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол гэрээний 5.11 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр байна. Гэтэл анхан шатны шүүх үүнийг анхааран үзэлгүй, хариуцагчаас орон сууц захиалан бариулах гэрээний 5.11-д заасны дагуу алдангид 116 000 000 гаргуулан шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шийдвэрийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт холбогдох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон үнийн дүнгийн хувьд зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Эко констракшн ХХК хариуцагч Т.Отгонбаатарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 348 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Т.Отгонбаатар нь нэхэмжлэгч Эко констракшн ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр 122 дугаар байрны 9-255 тоот хаягт байрлах 95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 285 000 000 төгрөгөөр худалдан авах, гэрээний үнийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 35 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 35 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 215 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлийг хийсэнд тооцсон нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан өдөр дээрх орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь мөн өдөр 35 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 242 000 000 төгрөг төлөх үүргээ гэрээний хугацаанд биелүүлээгүй байна.

 

Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч 242 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах, хэрэв төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон боловч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг төлж, 232 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 232 000 000 төгрөг, алданги 116 000 000 төгрөг, нийт 348 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн байх боловч давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг үндэслэн хэргийн нөхцөл байдал, зохигчдын тайлбарыг харгалзан үзэж, хариуцагчаас алдангид 34 800 000 төгрөг, үндсэн төлбөрт 232 000 000 төгрөг, нийт 266 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагчийн өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохигчдод эрх үүрэг танилцуулсан байх ба энэ өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хугацаанд хариуцагч эрх зүйн туслалцаа авах боломжтой байсан, хариуцагч эрхээ хэрэгжүүлээгүй байдалд шүүхийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00571 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж, үүний дараа 232 дугаар зүйлийн 232.8 гэж нэмж, 348 000 000 төгрөг гэснийг 266 800 000 төгрөг гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2 гэж, хэвээр үлдээж гэсний дараа хариуцагчаас 1 491 950 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 д зүйлийн 59.3 зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737 950 төгрөг ш .

 

3. 119 119.4, 119.7 , 7 14

뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ