Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/03885

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/03885

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоотод оршин суух, Э-н Л, /РД: *******/, Н-н А /РД: ххххххххххх/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдох

хххххххххххххх тоотод байрлах 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хххххххххххх дугаартай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 58.376.503 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Л, Н.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Л, Н.А нар нь 2015 оны 4 дүгээр сард Капитал банкнаас 28.500.000 төгрөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан бөгөөд 2015 оны 5 дугаар сараас эдийн засгийн хямралын улмаас хугацаа хэтрүүлж эхэлсэн.

Капитал банкнаас шүүхэд хандаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1870 дугаар захирамжаар Эрдэнэдаваагийн Л, Надмиджанлавын А нараас 24.616.265 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Анх зээлийг авахад эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй,*******,*******,******* тоотод байрлах, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц,******* дугаарт бүртгэлтэй 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан бөгөөд уг газар болон хувийн сууцыг шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээч нь 58.376.503 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгө үнэлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 14-нхй өдрийн мэдэгдэх хуудсыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. 2018 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүд нь бямба, ням гариг байсан. Ажлын өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цаг хугацааны хувьд боломж байгаагүй учир үнийн саналаа өгч чадаагүй гэж төлбөр төлөгч нар тайлбарладаг.

Шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон ба Дамно ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтээр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо,*******,******* тоот хаягт байршилтай, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй газрыг нийт 58.376.503 төгрөгөөр үнэлсэн байсан.

Э.Л, Н.А нар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газарт очиж уг үнэлгээтэй танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 2 давхар, 1 дүгээр давхарт нь мужааны цехийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд газрын байрлал нь хотын төвд, төв замтай ойрхон, байшин барихад газар нь хазгай байсан учраас сууринд их зардал орсон, байшингийн зардал өндөртэй, ажлын байр юм. 2 дугаар давхрын 1 өрөөнд нь гэр бүлээрээ амьдардаг.

Ийм газар, байшинг зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур үнэлж үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж төлбөр төлөгчийг хохироож байна.

Хөрөнгийг зах зээлийн үнээс илүү үнэлэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Энэ хөрөнгө нь хотын төвд байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой, нэмэлт засвар үйлчилгээ хийгдсэн учраас илүү үнэлэх боломжтой гэж үзсэн. Уг хөрөнгөд үнэлгээ хийх үед 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс болон 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд засвар үйлчилгээ хийгдээд л явж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан.

Үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хураасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах хугацааг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тогтоох ёстой байсан бөгөөд үнийн санал авах мэдэгдлийг эд хөрөнгийг хурааснаас хойш 14 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан 1 сарын дотор гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байгаа болно.

Иймд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо,*******,******* тоот хаягт байршилтай, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 248 м.кв талбайтай газрыг нийт 58.376.503 төгрөгөөр үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1870 дугаар захирамжаар Э.Л, Н.А нараас 24.616.265 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Э.Л, Н.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй*******,*******,******* дугаар тоотод орших 226 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 248 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт битүүмжлэн хурааж талуудаас үнийн санал авахад үнийн санал ирээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 58.376.503 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Л, Н.А нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хххххххххххххх тоотод байрлах 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон******* дугаартай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 58.376.503 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Э.Л, Н.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31.298.616,17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01870 дугаар бүхий Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч нар нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3.129.861,62 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар,

хэрэв төлбөрийн хувиараа нэг удаа зөрчсөн тохиолдолд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо,*******,******* тоотод орших 226 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц,*******,*******/, тус хаягт байрлалтай 248 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын /ГД:*******,*******/-р үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Н.А, Э.Л нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 7-8, 50-52 дугаар тал/

 

Дээрх шийдвэр болон 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 11 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18260291 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

/ХХ-ийн 7-8, 46-53 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Н.А, Э.Л нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 4 дүгээр сарын 16, 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрүүдэд мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгч нь энэ талаараа ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 54-56, 60-61, дугаар тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 18260291/01 тоот тогтоолоор төлбөр төлөгч Э.Л, Н.А нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо,*******,******* тоот хаягт байршилтай, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 248 м.кв талбайтай газрыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ.

/ХХ-ийн 57-61 дүгээр тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 18260291/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээр дурьдсан битүүмжилсэн хөрөнгийг хураан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 62-64 дүгээр тал/

 

Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо,*******,******* тоот хаягт байршилтай, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 248 м.кв талбайтай газар нь төлбөр төлөгч Э.Л, Н.А нарын өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 88-89 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4/10141 тоот мэдэгдлээр төлбөрт битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож үнийн саналаа 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Э.Л, Н.А нар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байна.

/ХХ-ийн 65 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Э.Л, Н.А нар мэдэгдэлд заасан хугацаанд төлбөр авагч талтай тохиролцоогүй, үнийн саналаа хүргүүлээгүй тул төлбөр авагч нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх саналыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлжээ.

/ХХ-ийн 66 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор төлбөр төлөгч нарын өмчлөлийн төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо,*******,******* тоот хаягт байршилтай, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 248 м.кв талбайтай газарт зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Дамно ХХК-ийг томилжээ.

Дамно ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18-19 тоот хөрөнгө үнэлсэн дүгнэлтдээ:

-Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо,*******,******* тоот хаягт байршилтай, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө,

-мөн хаягт байршилтай, нэгж талбарын******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний зах зээл, зардлын хандлагыг ашиглан өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж хөрөнгийн үнэлгээний тайлан, холбогдох материалыг хүргүүлэв.

Дутуу гүйцэтгэлтэй барилгыг дахин барих үнэ, түүнд нөлөөлөх байгалийн хүчин зүйлс, зардлын итгэлцлүүр, хөрөнгийн үнэлгээний аргачлалаар тооцоог хийн зах зээлийн эдийн засгийн элэгдэл, орчны шинжилгээг харгалзан зардлын хандлагын аргаар үнэлж барилгын төсвөөр тооцон 52.972.834 төгрөг, газар нь зах зээлийн хандлагаар тооцон 5.403.669 төгрөг, нийт 58.376.503 төгрөгийн үнэлгээ тогтоогдов гэжээ.

/ХХ-ийн 67-90 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4/12605 тоот мэдэгдлээр төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо,*******,******* тоот хаягт байршилтай, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнэ болох 58.376.503 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдэл үйлдсэн байна.

Дээрхи мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг баримтлан төлбөр төлөгч нарт мөн өдөр нь буюу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр танилцуулан тэмдэглэл үйлдсэн байна.

/ХХ-ийн 6, 91-96 дугаар тал/

 

Шинжээч Дамно ХХК нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно,

8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасныг болон мөн хуулийн 9 дүгээр зүйлд нийцүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, мөн уг хөрөнгөд нэмэлт засвар, үйлчилгээ хийсэн гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн байдал хэмээн фото зураг ирүүлсэн боловч уг фото зургууд хэдий хугацааных болох нь тодорхойгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдлаа.

/ХХ-ийн 107-108 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заажээ.

Дээрх заалтад заасан 1 сарын дотор гэдэг нь тухайн хөрөнгийг битүүмжлэн, хурааснаас хойш 1 сарын хугацаанд багтаан хөрөнгийг үнэлэх ажиллагааг явуулах ойлголт ба тухайн хөрөнгийг битүүмжлэн хурааснаас хойш 1 сарын хугацаа өнгөрсний дараагаар дээрхи ажиллагааг явуулна гэсэн ойлголт биш юм.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1870 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч Э.Л, Н.А нараас 31.298.616,17 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Калитал банкинд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Э.Л, Н.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгч Э.Л, Н.А нарт мөн өдөр нь, нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэлд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талын хуульд заасан эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан болохыг дурьдлаа.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хххххххххххххх тоотод байрлах 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөболон******* дугаартай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 58.376.503 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Л, Н.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Л, Н.А нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 16264 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН