Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 148/ШШ2019/00133

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 148/ШШ2019/00133

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах ХАС банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг Ган зам 2 дугаар хэсэг 4 дүгээр байр 03 тоотод оршин суух, ******* овогт Гомбын ******* /МЛ-71021902/

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг Ган зам 2 дугаар хэсэг 4 дүгээр байр 03 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /МЭ-63070611/ нарт холбогдох

 

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 30.808.91068 төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч Г.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанбагана нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХАС банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Хариуцагч ******* овогт Гомбын *******, хамтран үүрэг гүйцэтгэгч *******ийн ******* нь манай банкнаас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1100014819 тоот зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 365 хоногт 22.8 хувийн хувьсах хүүтэй авсан.

Зээлийн барьцаанд зээлдэгч Г.*******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах ГД-000226788, Ү-13174000263 дугаартай 1850 м.кв талбайтай 000226788 гэрчилгээний дугаартай, Г-1317000263 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Г.******* нь манай банкинд хүсэлт гарган зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний дуусах хугацааг 14 сараар сунгаж, зээлийн дансны дугаар 1100020799 болгон нөхцөл өөрчилсөн.

Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч банктай байгуулсан 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг хариуцлагаа удаа дараа зөрчин зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөлгүй 412 хоног хугацаа хэтэрч, бидний ажилд хүндрэл учруулсан болно.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. ******* банкны 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээний 1.10, 1.11, 1.12, 1.15, 2.1, 3.2.4, 3.2.7, 3.2.8, 3.2.10, 3.5, 4.4 заалтуудад болон бусад заалтуудад заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 23.551.00468 төгрөг, зээлийн хүү 6.749.416 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508.490 төгрөг, нийт 30.808.91068 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн зээлийн ангилалыг өөрчилж өгвөл зээлээ төлнө гээд байгааг ойлгохгүй байна. Ангилал солих асуудлыг манай банк шийдвэрлэх боломжгүй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан.

Иймд зээлдэгчийн зээлийн барьцаанд тусгагдсан эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ХАС банкны нэхэмжлэлтэй, иргэн Г.******* надад холбогдох 30.808.910.58 (Гучин сая найман зуун найман мянга есөн зуун арван төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Г.******* миний бие Япон улсаас дугуй оруулж, худалдан борлуулах үйл ажиллагааг явуулдаг билээ. Энэхүү бизнесийг олон жил Сэлэнгэ аймгийн төвд явуулж байна. Миний бие тус ХАС" банкны Сэлэнгэ салбартай 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр №1100014819 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний хавсралт №1 Зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хэсэгчлэн төлөлт хийхээр харилцан тохиролцож, 60.000.000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хувьсах хүүтэй, 365 хоногийн хугацаатай байгуулж, улмаар зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг 5 дугаар хэсэгт байрлах, ГД-000216590 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-13170063568 дугаартай, 209 метр2 талбайтай, 2 давхар хувийн сууц. Мөн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах, ГД-000226788 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-13174000263 дугаартай, 1850 метр2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрын хамт тус тус барьцаалж 2014 оны 6 сард зээл авсан нь үнэн болно. Энэ хугацаанд ямар нэг зөрчилгүйгээр үндсэн зээл болон зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн байдаг.

Иргэн Г.******* би 1 жил 8 сарын дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 27.300.000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 32.700.000 төгрөгийг 14 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоож, №1100020799 дугаартай гэрээг байгуулсан.

Ийнхүү гэрээг байгуулахдаа барьцааны гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно. Энэ нь зээлдэгч миний өмчлөх эрхийг зөрчиж байгаа мэт санагдаж байна. Учир нь анхны зээлийн гэрээгээр буюу 60.000.000 төгрөгний барьцаанд дээрх 2 хөрөнгийг барьцаалсан. Дахин 32.700.000 төгрөгний үлдэгдэлд ядаж нэг барьцааг чөлөөлж болох байтал чөлөөлөхгүй байгаад нь гайхаж байна. Энэхүү нэхэмжлэлээр үүргийн гүйцэтгэлийг дээрх 2 барьцаагаар хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь иргэн миний өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин банк миний зээлийн ангилалыг өөрчилж өгвөл мөнгөө төлөхөд бэлэн байна. Миний хувьд энэ ангилалаас болж бусад банкнаас зээл авах ямар ч боломжгүй болсон. Үнийн дүн дээр маргах зүйл байхгүй... гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Надад хэлэх зүйл байхгүй, үнийн дүн дээр маргах зүйл байхгүй тул авсан зээлээ төлнө! гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

ХАС банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Г.*******, Б.******* нарт холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 30.808.91068 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Зээлдэгч нар нь ХАС банкны Сэлэнгэ салбараас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №1100014819 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийн 36 сарын хугацаантай 365 хоногт 22.8 хувийн хувьсах хүүтэй зээлж, уг зээлийн барьцаанд зээлдэгч Г.*******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах ГД-000226788, Ү-13174000263 дугаартай 1850 м.кв талбайтай 000226788 гэрчилгээний дугаартай, Г-1317000263 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан байх ба 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Г.******* нь банкинд хүсэлт гарган зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний дуусах хугацааг 14 сараар сунгаж, зээлийн дансны дугаар 1100020799 болгон нөхцөл өөрчилсөн болох нь Зээлийн гэрээ Баталгаат ипотекийн гэрээ, 1100014819 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Г.*******гийн зээлийн нөхцөл өөрлөх тухай хүсэлт, зохигчдын гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн, баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлж хийсэн байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Мөн хэрэгт авагдсан Зээл, зээлийн хүүний тооцоолол, хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд зээлдэгч нар нь 2016 оны 3 дугаар сарын 28-нд 4.000.000 төгрөг, төлж, түүнээс хойш төлбөр төлөөгүй гэрээний үүргийн биелэлт зөрчигдсөн болох нь тогтоогдож байх бөгөөд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргахгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зээлдэгч Б.******* нь зээлийн хүүд 2018 оны 3 дугаар сарын 28-нд 4.000.000 төгрөг төлж, түүнээс хойш төлбөр төлөөгүй гэрээний үүргийн биелэлт зөрчигдсөн нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч ******* банк зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсаныг буруутгах боломжгүй байна.

Иймд Г.*******, Б.******* нараас 30.808.91070 төгрөгийг гаргуулж, ******* банкинд олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.*******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-13170063568 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцГД-000226788, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах 1850 м.кв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 30.808.91070 төгрөгийг гаргуулж, ******* банкинд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312.000 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 312.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******, Б.******* нараас 30.808.91068 төгрөгийг гаргуулан ХАС банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах ГД-000226788, Ү-13174000263 дугаартай 1850 м.кв талбайтай 000226788 гэрчилгээний дугаартай, Г-1317000263 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дах хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХАС банк Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 312.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ