Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 148/ШШ2019/00209

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 240a тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /МА84091207/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, 5 дугаар хэсэг, 49 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/МХ86063013/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Б.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэдөш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие 2003 оны 08 дугаар сард Б.Энхтөртэй танилцаж 2006 оны 08 дугаар сард 46/000942 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. 2006 оны 12 дугаар сард Э.Бямбажаргал, 2013 оны 03 дугаар сард Э.Дээдэсийнзаяа гэх 2 хүүтэй болсон. 2016 оноос Б.*******нь Улаанбаатар хотод ажиллахаар яваад гэр бүлийн маргаан зөрчил гарч эхэлсэн. 2018 он хүртэл хэрүүл маргаантай явж байгаад 2018 оны 02 дугаар сараас ямар ч холбоогүй, 2 хүүтэйгээ ярихгүй болсон. Би 2016 оноос хойш 2018 он хүртэл Хаан банкны зээлийн хүүг нь төлж, дүүгийнх нь зээлийг ч төлсөн ба 2 хүүхдээ өөрөө асран хамгаалж тэжээж явж байгаа. Бидний хувьд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Бямбажаргал, Э.Дээдэсийнзаяа нарыг миний асрамжид үлдээж, эцэг Б.Энхтөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.

 

Хариуцагч Б.*******шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний биө Х.*******тай 2006 оны 8 сарын 03-ны өдөр батлуулж, 2006 оны 08 сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр албан ёсны гэр бүл болцгоосон билээ. Бид хоёрын дундаас 2 сайхан хүү төрж эрүүл саруул энх тунх өсөн торниж байгаа. Миний бие *******тай гэр бүл болоход оюутан байсан 2008 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станцад монтёроор ажилд орсон. Тэр цаг үеэс эхнэр 2 хүүгээ хүний дайтай юугаар ч дутахгүй эрх танхи өсгөсөн, хүний урамд эхнэртээ уурлаж уцаарлаж ч үзээгүй, би архи тамхи хэрэглэдэггүй ямар нэгэн муу зуршил байхгүй билээ. Хурим хийх үед миний аав ээж бид хоёрт хашаа байшин худалдан авч өгсөн, айлын дайтай айл болж тусдаа сайн сайхан амьдарч юугаарч дутахгүй амьдралтай байсан.

2011 онд эхнэрээ мэргэжилтэй болгох зорилгоор Дархан -уул аймгийн АУК-д суралцуулсан. Энэ үеэс эхлэн хүний гэр бүлтэй оролцолдон явалдаж , сүүлдээ миний дэргэд хүртэл тэр хүнтэйгээ утсаар ярьдаг, намайг хүн гэж бодохгүй чамд хамаагүй гэж хэлдэг болсон тул сэтгэл хөрсөн. Ингээд Цагааннуур суманд эхнэрээсээ болоод багтаж шингэх газаргүй болж Сэлэнгэ аймагт шилжиж ирсэн, ингээд ч байдал өөрчлөгдөөгүй. Эхнэрийнхээ хонхны баяраар би Дархан -уул аймагт очиход түүний явалддаг залуу ирчихсэн түүнээсээ холдоогүй л байсан. Тэгээд 2 сар орчим хаашаа явсан нь тодорхойгүй чимээгүй сураггүй болсон. Би араас нь явж, хайж олж уулзаж хүүгээ бодоод түүнийг уучилж гэртээ авчирсан. Тэр үед түүний явалдаг залуугийн гэр бүлийн хүн байнга над руу ярьж эхнэрээ татаж аваач хүний гэр бүл үймүүлээд байна гэж утсаар ярьдаг байсан.

Би эхнэртээ ингээд байна битгий босгосон амьдралаа нураагаач гэж гуйж байсан боловч энэ байдлаасаа салж чадахгүй байсан. 2012 онд эхнэр мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсээр байгаа хашаа байшингаа зарж, Сэлэнгэ аймагт бид хүний байр түрээслэж амьдарч байсан. Ингээд 2013 оны 3 сард Дээдсийнзаяа хүү минь мэндэлсэн. Одоо л амьдрал маань тэгшрэх нь гэж бодож байсан боловч 2016 оны 01-р сард би ажлаасаа гарсан. Эхнэрийн утсанд янз бүрийн мессеж ирж, орой үдшийн цагаар тийм ажил төрөлтэй гээд шөнө дөлөөр гараад явчихдаг байсан. Алийн болгон хүний байшин түрээсэлж суухав өөрийн гэсэн газартаа болж байшин баръя гэсэн бодлоор Салхитын аманд газар эзэмшлээр авсан боловч ******* өөринхөө дүү Болороод зарсан, мөнгийг нь аваад хэрэглэсэн гэж хэлсэн. Уул нь энэ газар дээрээ орох орон барих зорилготой байсан боловч нэгэнт зарсан тул байшин барих боломжгүй болсон. Амьдрахын эрхэнд Улаанбаатар хот явж зах дээр жимсэний лангуу ажиллуулж байгаад дараа нь гэртээгээ ойрхон гэж Сэлэнгэ аймгийн олон улсын зах дээр лангуу ажиллуулж эхэлсэн. 2016 оны 05 сард Эрдэнэт хотод боломжийн ажил гарлаа гэсэн тул тийшээгээ явж ажилласан. Ажилтай болсон тул эхнэр хүүхдээ хүрээд ирээч гэсэн боловч огт ирээгүй 2 хүү минь ганц удаа ирсэн ингээд 09 сард би ажлаасаа буусан. Наадамын амралтаар ирсэн боловч эхнэр маань намайг юу хийсэндээ амардаг юм гэх мэтчилэн үг хаяж сүүлдээ хэрэлдэж намайг гэрээс минь хөөсөн. 2017 оны цагаан сараар гэртээ ирж сар шинийг хэрүүлгүй сайхан өнгөрөөе гэж хэлээд гуйж маргааш нь хадмуудтайгаа золгохоор явах гэхэд та гурав яв гэж хэлээд өөрөө үлдсэн. Золголт хийгээд ирэхэд нөгөө залуутайгаа хамт байсан, мартын 8-наар бэлэг сэлт бэлдээд ирэхэд мөн л нөгөө залуутайгаа байсан. Аялалаар явахдаа ч залуутайгаа гэх мэтээр олон удаа нүдээрээ харсан учир цаашид хэдий эхнэрээ нөгөө залуугаасаа холдчих байх гэж итгэж олон жил хүлээсэн боловч огт засраагүй, том хүү маань ааваа таныг байхгүй байхад нэг ах ирээд ээж бид 2-ыг газар унтуулж орон дээр тэр ахтай унтдаг гэж хэлж байсан төдийгүй энэ үгийг сонсоод надад ингэж эмэгтэй хүнд дээрэлхүүлж улмаар үр хүүхдээ доромжлуулж босгосон сайхан амьдралаа үрэн таран хийлгэх гэж дээ гэсэн бодол надад төрж, би гэрээ орхин явсан .

Түүнээс биш би өөр хүнтэй гэр бүл болоод эхнэр хүүхдээ орхисон биш тэр л гэр бүлээ цуцлуулах хэмжээнд хүрсэн асуудлыг байнга гаргаж олон удаа уучилж байсан боловч ингээд байж болдог юм гэсэн буруу бодлыг тээж хань ижил үр хүүхдээ доромжилж байгаа тул цаашид *******тай амьдрах хүсэлгүй хууран мэхлүүлж доромжлуулж ханасан тул гэрлэлтээ цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрч байна.

Харин өөрийн үр удам болсон 2 хүүгээ би өөртөө авч үлдэнэ. Хүүхдүүдээ хойд эцгийн бараа харуулж энэ хоёрыг элэг доог болгомооргүй байна. Нэг гэрт орсон хойно хүүхдүүдийг минь яаж зодож хүмүүжлийн муу зуршил суулгах вий гэхээс эмээж байна. Ер нь эхнэрээ муулж байгаа юм биш ******* зөвхөн өөрийгөө л боддог өөрөө сайхан, өөрөө зугаалж цэнгэж яваа л бол хүүхдийг яаж байна гэж сэтгэл зовж үзээгүй хүн. Надаас тэтгэлэг аваад түүнийг 2 хүүд минь зориулна гэж бодох ч хэрэггүй, мөнгөөр нь тансаглаад дуусна. Тиймээс амьдральн хугацаанд бий болгосон хамаг хөрөнгийг ******* л үрэн таран хийж орох оронгүй болгосон хүн. Одоо ******* дүүгийндээ амьдарч байгаа 2 хүү минь надад их зүйл ярьдаг маш нээлттэй хүүхдүүд байсан одоо бол юмнаас айсан, хүний нүүр рүү эгцэлж харахгүй, нүдний нь харц буурсан, сэтгэл гутралд орсон байдалтай аавтайгаа ч юм ярихаа больсон байна. Хүүхдийг ингэж хүмүүжүүлж болохгүй.Тиймээс хүүхэд, хүүхэд насан дээрээ хөөр баяраар бялхаж өсөх хэрэгтэй гэж эцэг хүний хувьд бодож явдаг.

Ер нь ******* хүний тусыг тусад боддоггүй. Хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Миний аав 2 хүүгийн минь өсгөж өгсөн ачтан. Гэтэл аавыг минь харвалтаар тахир дутуу болсон. Гэтэл аавыг минь энэ өвчнөөр нь доромжилж миний бах ханаж байна гэх мэтээр хэлдэг гээд бодоход ямар хүн бэ гэдэг нь та бүхэнд ойлгогдоно. Манай талаас *******д юу ч хэлдэггүй. Харин ч түүнийг их хүндэлж явдаг байтал ийм байдлаар доромжилж байдаг. Тиймээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна Олон удаа намайг хуурч мэхэлсэн. Аавыг минь өвчнөөр нь доромжилж, хүүхдүүдээ сайн сайхан өсгөж чадахгүй учир би 2 хүүгийнхээ асрамжийг өөр дээрээ тогтоолгож өөрөө өсгөх хүсэлтэй байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.Энхтөрд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь 2003 онд танилцаж, улмаар 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас охин хүү Э.Бямбажаргал, Э.Дээдсийнзаяа нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2016 оноос хоорондоо таарч тохирохгүй, тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь гэр бүлээс гадуур хамтран амьдрагчтай болсноос тэд хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.

Мөн зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон, эд хөрөнгийн маргаан байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Хариуцагч 2 хүүхдээ өөрийн асрамжид авна, ээжид нь өгөхгүй гэж маргасан.

Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн насны байдал, хүүхдийн санал, гэрлэгчид тусдаа амьдрах хугацаанд хүү Э.Бямбажаргал, Э.Дээдсийнзаяа нар эх Х.*******гийн асрамжид байсан зэргийг харгалзан эх Х.*******гийн асрамжинд үлдээж, эцэг Б.Энхтөрөөс хууль заасан хувь хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Энхтөрөөс төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (187.100х12=2.245.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 50.873 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Э.Баямбажаргал, Э.Дээдсийнзаяа нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Б.*******болон эх Х.******* нар чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн *******нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Бямбажаргал, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяа нарыг эх Х.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Бямбажаргал, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Дээдсийнзаяа нарыг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Энхтөрөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 50.873 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзулд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ