Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 987

 

 

 

 

 

 

 

 

 

М.А-, Б.С- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00330 дугаар шийдвэртэй, М.А-, Б.С- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “МГ” ХХК- болон “МФ” ХХК--д холбогдох, гэрээний үүрэгт болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 564 355 350 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч М.А-, Б.С- нарт холбогдох, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Ш/Б01 тоот Салимон, нефрамон, дентамоны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээ, Ш/Б01 тоот Зарим шинэ эм бэлдмэлийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, 30 601 000 төгрөг гаргуулах тухай “МГ” ХХК--ийн, нэхэмжлэгч М.А-, Б.С- нараас үндэслэлгүйгээр авсан 30 601 000 төгрөг гаргуулах тухай “МФ” ХХК--ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч “МГ” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, өмгөөлөгч Ж.Б, Д.У, хариуцагч “МФ” ХХК--ийн төлөөлөгч Д.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.А-, Б.С- нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюуны өмчийн газарт хүсэлт гаргаж 2011 онд Салимон нэрийн эмийн бүтээгдэхүүнд 9164 дугаартай, Нефромон нэрийн эмийн бүтээгдэхүүнд 9165 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр холбогдох хууль, журмын дагуу авсан. Нээсэн эмүүдээ эмнэл зүйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлж, үйлдвэрлэн, зах зээлд борлуулах зорилгоор “МГ” ХХК--тай 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай №Ш/Б01 тоот гэрээ байгуулж, хамтран ажиллах болсон. Гэрээгээр А тал буюу “МГ” ХХК- нь Салимон, Нефромон, Дентамон эмүүдийн үйлдвэрлэл, борлуулалтын цэвэр ашгийн 80 хувийг хүртэх, гэрээний 1.2, 3.1.2, 3.2.1-д заасны дагуу Б тал буюу М.А-, Б.С- нар 20 хувийг, тухайн эмүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлд борлуулж эхэлсэн өдрөөс хойш 17 жилийн хугацаанд хүртэхээр талууд харилцан тохиролцсон. Гэрээнд заасан ёсоор Салимон эмийг 2001 оноос, Нефромон, Дентамон эмийг 2002 оноос эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлж зах зээлд борлуулж эхэлсэн. Энэ №Ш/Б01 тоот гэрээний дагуу 3 нэрийн эмийн бүтээгдэхүүний ногдол ашигт нэг удаа 30 601 000 төгрөгийг 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр М.А-, Б.С- нарт өгсөн. Хариуцагч нь хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулж, гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан баримт байгааг үгүйсгэдэггүй. Гэрээний дагуу 10 гаруй жилийн дараа төлбөр шаардахад гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар хэлдэг. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувь болох 282 177 675 төгрөгийг эмийг үйлдвэрлэх борлуулах ажлыг зохион байгуулсны хувьд нь “МГ” ХХК- хариуцах ёстой. Хариуцагч “МФ” ХХК- нь эм үйлдвэрлэснээ хүлээн зөвшөөрдөг. М.А-, Б.С- нар нь “МФ” ХХК--тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж үзэж зөвшөөрөлгүй эм борлуулсан учраас борлуулалтын ашгийн 50 хувь болох 282 177 675 төгрөгийг “МФ” ХХК- хариуцах ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Нийт 564 355 350 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МГ” ХХК--аас шүүхэд болон төлөөлөгч Л.Хаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А-, Б.С- нарын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “МГ” ХХК--ийн ерөнхийлөгч академич Л.Х, нэхэмжлэгч нар, бусад эрдэмтэд нартай хамтран Салимон, Дентамон, Нефромон эмийн судалгааны чиглэлээр 1997-2001 оны үед “МФ” ХХК--ийн харьяа Монос эрдэм шинжилгээний төвд химич, эм зүйч, эм судлаач, эмч технологич зэрэг эм зүйн судлалын олон эрдэмтдийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар дээрх эмийг зохион бүтээсэн. Оюуны өмчийн газраас олгосон Салимон, Нефромон эмийн барааны тэмдгийн 9164, 9165 тоот гэрчилгээг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Нэр бүхий 3 эмийг ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж зах зээлд худалдан борлуулахад шаардлагатай нэмэлт судалгааны материалыг тухайн эмийн зохиогчдын нэг болох М.А-, Б.С- нараас гаргуулан авч ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж, худалдан борлуулж ашиг олох зорилгоор М.А-, Б.С- нартай 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Зарим шинэ эм бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 дугаартай лицензийн гэрээг Иргэний хуулийн 39 дүгээр 39.1., 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж байгуулсан. Гэрээний үндсэн зорилго нь Салимон, Нефромон, Дентамон эмийг Оросын эмийн бүртгэлд бүртгүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлж зах зээлд борлуулж эхэлснээс хойш 17 жилийн хугацаанд тухайн 3 төрлийн эмийн үйлдвэрлэлт борлуулалтын үйл ажиллагааны цэвэр ашгийн 20 хувийг М.А-, Б.С- нар авах заалт байдаг. Нэхэмжлэгч нар нь гэрээний хэд хэдэн заалтыг биелүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээс огт биелүүлээгүй. Дээрх эмүүдийг “МФ” ХХК- 2001 оноос үйлдвэрлэн борлуулж байгаа болохоос МГ- компани үйлдвэрлэж борлуулаагүй, энэ нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдоно. Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг үндэслэн Л.Хын хувьцаа эзэмшдэг “Монос холдинг” ХХК-ийн охин компани болох “МФ” ХХК--ийн захирал И.Балжиннямаас ашгийн 20 хувь болох 30 601 000 төгрөгийг авсан. Салимон, Дентамон, Нефромон эмийн бүтээгдэхүүнийг “МФ” ХХК- нь хуулийн дагуу үйлдвэрлэн борлуулдаг бөгөөд “МГ” ХХК- нь “МФ” ХХК--ийн хувьцааг эзэмшдэггүй, тус тусдаа хуулийн этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн төв архивын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний албан бичгээр нотлогдож, “МФ” ХХК- болон “МГ” ХХК- хоорондоо хамааралгүй, тус тусдаа бие даасан санхүүгийн тайлан гаргадаг бие даасан компани болох нь хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн тайлангаар тогтоогддог. Нэг тал нь үүргээсээ нэгийг ч биелүүлээгүй байж ашиг гэж мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч “МФ” ХХК--аас шүүхэд гаргасан болон төлөөлөгч Э.С, М.О нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.А-, Б.С- нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь Салимон, Дентамон, Нефромон эмийг судлан зохион бүтээж эмнэл зүйн хэрэглээнд анх гаргаагүй. Нэхэмжлэгч нар нь “МФ” ХХК--д 1997-2009 оны 11 сар хүртэл судлаач болон захирлаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргийнхээ дагуу Салимон, Нефромон, Дентамон эмүүдийг “МФ” ХХК--ийн харьяа Монос эрдэм шинжилгээний төвийн эм зүйч, химич, технологич, судлаач зэрэг олон эрдэмтэдтэй судалж стандарт технологийг боловсруулж худалдаанд гаргасан. “МФ” ХХК- нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.2.-т заасны дагуу Эрүүл мэнд спортын яамнаас 01455, 01456, 01457 Салимон, Нефромон, Дентамон эмүүдийн бүртгэлийн гэрчилгээг авсан бөгөөд тус гэрчилгээнд үйлдвэрлэгчийн нэр, лиценз эзэмшигчийн нэр гэдэгт “МФ” ХХК- гэж тусгайлан заасан. Нэхэмжлэгч тал нь ажиллаж байх хугацаанд буюу 1997-2009 он хүртэл “МФ” ХХК--д Салимон, Нефромон, Дентамон эмүүдийг үйлдвэрлэж байгааг мэдэж байсан, үйлдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч тал өөрийн шаардлага үндэслэлээ нотлох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч тухайн 3 төрлийн эмийн орлогыг тооцсон баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Салимон, Нефромон, Дентамон эмийг үйлдвэрлэн борлуулж олсон орлогын 50 хувь болох 282 177 675 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж “МФ” ХХК- хамтран хариуцагчаар оролцуулж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хариуцагч “МФ” ХХК- нь хуулийн дагуу эм үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, Эм, эмийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Салимон, Нефромон, Дентамон эмийг үйлдвэрлэх лицензийн эзэмшигч нь “МФ” ХХК- юм. Тухайн 3 төрлийн эмийг хуулийн дагуу үйлдвэрлэж борлуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй байгаа тул нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МГ” ХХК--аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сөрөг нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр огноологдсон Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай юм. Энэ гэрээнд “МГ” ХХК--ийн хүсэл зориг байхгүй. Энэ эмийг “МФ” ХХК--ийн эрдэм шинжилгээний төв дээр хийсэн байдаг. М.А- ажлаас гарахдаа судалгааны бүх материалыг аваад гарсан, үүнээс үүдээд фармакологи судалгаа, судалгааны материал, журнал гэх зэрэг судлагааны материалууд зайлшгүй шаардлагатай болсны үндсэн дээр Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээ талууд байгуулсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 43.2.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж 2009 оны 3 дугаар сарын 20-нд нотариатч Г.Оюунбаяр дээр 265 дугаараар бүртгүүлж батлуулсан. Нэхэмжлэгч нар нь хоёр талын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг дуусгавар болгосон, хүчингүйд тооцсон, тухайн гэрээг цуцлах талаар харилцан тохиролцоогүй байхад дур мэдэн Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээний 1.2 дахь хэсэгт заасан Салимон эмийн оныг 1998 он гэж буруу бичсэн байна, оныг л сольсон гэж захирал Л.Хт танилцуулан, түүнд мэдэгдэлгүйгээр хууран мэхлэн гэрээний агуулгыг өөрчлөн “МГ” ХХК--ийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4, 4.3 дахь хэсэг мөн гэрээний нэрийг хүртэл өөрчилсөн байдаг. Хууль бусаар өөрчлөн найруулж Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээнд Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээний огноо, дугаарыг тавьж нотариатч Т.Оюунбаяраар мөн Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг гэрчилсэн нотариатын огноо, дугаарыг даруулсан байдаг. “МГ” ХХК--ийн захирал Л.Хыг хууран мэхлэн гарын үсэг зуруулсан гэрээг үндэслэн Л.Хын хувьцааг эзэмшдэг “Монос Холдинг” ХХК-ийн охин компани “МФ” ХХК--аас 30 601 000 төгрөгийг бэлнээр авсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан, мөн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан-аар хэлцэл хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Гэрээний 3.2.3-т заасныг хасаж Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг нотариатаар хууль бусаар гэрчлүүлсэн. 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дээрх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны Нотариатын хуулийн холбогдох заалтыг зөрчиж давхардуулан тавьсан болохыг тогтоож Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1499 дугаартай шийдвэрээр хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. 3 шатны шүүх хүчингүйд тооцсон. “Иймд Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээ Иргэний хуулийн 39.1, 40.1, 43.2.1, 189.1-д заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56.1.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь талуудын хооронд байгуулсан Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай байгаа. Энэ гэрээнд “МГ” ХХК--ийн хүсэл зориг бол судалгааны материал авах юм. Зохиогчид нь Үндсэн хууль, Патентын тухай хууль, оюуны өмчийн харилцааг зохицуулдаг бусад эрх зүйн акт, дүрэм журмын дагуу харилцан тохиролцож байгуулав гэсэн. Энэ гэрээ нь лицензийн гэрээ бөгөөд хуульд заасны дагуу бүртгүүлэх ёстой байдаг. Бүртгүүлэх үүргийг ерөнхий захирлын хувьд Л.Х академич М.А- докторт хүлээлгэсэн. Энэ гэрээ Оюуны өмчийн газарт зайлшгүй бүртгэгдэх ёстой. Учир нь гэрээний нэг тал нь “МГ” ХХК- байгаа. “МГ” ХХК- өөрөө зохиогч биш хуульд заасны дагуу Патентын тухай хуулийн 19.1, 19.2. 19.6.-д заасан шаардлагыг хангаагүй. Лицензийн гэрээний дагуу эрх, үүрэг, хариуцлагын заалт, маргаан шийдвэрлэх журмыг тодорхой тусгаж өгсөн. Патентын тухай хуулийн 19.6 дахь хэсэгт “Лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэрээг бүртгүүлээгүй гэдгийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10/3061 тоот бичгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “МГ” ХХК--д хариу ирүүлсэн. Иймд энэ гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Хариуцагч “МГ” ХХК- нь нэхэмжлэгч нараас ногдол ашигт өгсөн 30 601 000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч “МФ” ХХК--аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МФ” ХХК- нь 70 гаруй нэр төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэгээс Салимон, Нефромон, Дентамон эмийг үйлдвэрлэн Монгол Улсын зах зээлд худалдан борлуулдаг. Нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь “МФ” ХХК--ийн харьяа Монос эрдэм шинжилгээний төвд 1997-2002 он хүртэл ажиллаж байх хугацаандаа “МФ” ХХК--ийн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Хын удирдлага дор “МФ” ХХК--ийн ажилтан И.Цацрал, Д.Ариунаа, Л.Х болон бусад эрдэмтдийн хамт Салимон, Нефромон эмийн судалгаа хийж 2 эмийг зохион бүтээсэн. Нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь “МФ” ХХК--ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Монос холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын нэг болох Л.Хын үүсгэн байгуулсан “МГ” ХХК--тай Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээ байгуулсан бөгөөд гэрэний нэг тал болох Л.Хт мэдэгдэлгүйгээр хууран мэхлэн гэрээний агуулгыг өөрчлөн Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. Энэ гэрээг “МФ” ХХК--ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж байсан И.Балжиннямд үзүүлэн цэвэр ашгийн 20 хувь болох 30 601 000 төгрөгийг авах ёстой гэж “МФ” ХХК--ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж байсан И.Балжиннямыг хууран мэхлэн “МФ” ХХК--аас 30 601 000 төгрөгийг 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр авсан байдаг. “МФ” ХХК--ийн зүгээс дээрх асуудлыг нягтлан үзэхэд М.А-, Б.С- нар нь “МФ” ХХК--тай ямар нэгэн байдлаар гэрээний харилцаа үүсгээгүй хуулийн дагуу аваагүй болох нь тогтоогдож байна. Иймд “МФ” ХХК--аас М.А-, Б.С- нар нь үндэслэлгүй авсан 30 601 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С сөрөг нэхэмжлэлүүдийн талаар гаргасан тайлбартаа: Хуульд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж “МГ” ХХК--ийн ерөнхийлөгчийн хувьд Л.Х гарын үсгээ зурсан, гэрээ хүчин төгөлдөр болсон. Гарын үсэг мөн биш гэдэг асуудлын талаар хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар маргаагүй, гол үндэслэл нь хүсэл зориг байгаагүй гэдэг. Иргэний хуулийн 56 дугаар зйүлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийг хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэх үү эсвэл зөрчилтэй байгаа харилцаа нь гэрээ өөрөө эрх зүйн үндэстэй байх энэ зарчим нөлөөлөх үү гэдэг нөхцөл байдал дээр дүгнэлт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал байна. Хууль зөрчсөн гэж байгаа бол агуулга нь ямар байдлаар яаж илрэх вэ. Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот хэлцлийг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэдэг нь огт үндэслэлгүй. Талууд хамтарч ажиллан эм үйлдвэрлэн борлуулах, ашиг хувааж авах хэлцлийг хийсэн, үүний дагуу ч ногдол ашигт 30 601 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн, нэхэмжлэгч нар авсан тухай баримтууд тогтоогдсон. Мөнгийг өгсөн байгаа нь хэлцлээ ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байна. “МФ” ХХК- хэдэн оноос үүсгэн байгуулагдсан ямар, ямар бүтээгдэхүүнийг хэдэн оноос яаж үйлдвэрлэсэн гэдэг үйл баримтууд нь маш тодорхой байна. М.А- доктор энэ эмүүдэд амьдралынхаа тодорхой цаг хугацааг зарцуулаад оюуны бүтээлч үйл ажиллагааг шингээсэн учраас “МФ” ХХК- нь эмүүдийг үйлдвэрлэн борлуулж олсон ашгаас тодорхой хэмжээний ашиг авах итгэл үнэмшил байсан учир уг хэлцлийг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгөхгүй гэж байна. Хариуцагчийн зүгээс хэд хэдэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээр дахин шинжээч томилуулсан. Хариуцагч “МФ” ХХК--ийн дүрмээр “Монос холдинг” ХХК нь 100 хувийн хувьцаа эзэмшигч, “Монос холдинг” ХХК-ийн ихэнх хувьцааг Л.Х нь эзэмшдэг. “МГ” ХХК- нь эрхгүй байсан юм бол “МФ” ХХК- нь яагаад өдийг хүртэл эмийг үйлдвэрлэн борлуулж тодорхой хэмжээний ашиг олоод байгаа юм бэ, юуг үндэслэн юм бэ, хэний зөвшөөрлийг үндэслэсэн юм бэ гэдэг асуудал гарна. Гэрээг хийсэн байгаа учир М.А- доктор ямар нэг хориг саад тавиагүй үйлдвэрлэл хэвийн явж байгаа. Өдийг хүртэл амьдралынхаа тодорхой хэсгийг зарцуулаад түүнийхээ үр ашгийг хүртэх гээд явж байхад гэрээний тодорхой хэдэн зүйл заалтаас шалтгаалаад гэрээний үүргээ биелүүлээгүй учраас мөнгийг өгөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. ОХУ руу ямар нэг бараа бүтээгдэхүүн гаргахын тулд хийсэн гэрээг хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй учир 2 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “МФ” ХХК--ийн сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний тал биш учир 30 601 000 төгрөгийг үнэдслэлгүй авсан гэж нэхэмжлэгч нараас шаардсан. Өмнө нь “МГ” ХХК- нь энэ мөнгийг нэхэмжилж байснаа татгалзсан. Энэ мөнгийг М.А- авсан үндэслэлээ маш тодорхой тайлбарласан. Гэрээ байгуулагдсан гэрээний тодорхой хэмжээний мөнгө, оюуны үнэлэмжийг үнэлсэн зүйл ирэх байсан юм байна гэсэн агуулгаар мөнгийг хүлээн авсан. “МФ” ХХК- нь тодорхой хэмжээгээр төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа учир компаниас шилжүүлж авсан төлбөрийг хууль ёсны дагуу авсан мөнгө гэж үзэж байна. “МФ” ХХК--ийн нэхэмжилсэн 30 601 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байхгүй. Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг баталсан нотариатын үйлдэл хүчингүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэр байгаа. Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон үйл баримт нь талуудын гэрээг хүчин төгөлдөр бус байлгах үндэслэл болохгүй. Талуудын хүсэл зориг нэгдсэн байх, гэрээний агуулга хууль зөрчөөгүй байх, талууд эрх зүйн чадамжтай байх, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх гэсэн шаардлагууд байгаа. Нотариатаар гэрээг батлуулахад Л.Х байгаагүй нь хэлцлийг хүчин төгөлдөр болгох нөхцөл болохгүй, нотариатын үйлдэлтэй холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, нотариатч үйлдэл хийхдээ хууль зөрчсөн үү гэдэгтэй холбоотой асуудал юм. Гэрээний 7.1-д Гэрээнд шинэ бүтээл хамтран зохиогчид /талууд/ гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэрээг байгуулахад аль аль тал нь байлцаад гарын үсэг зураад тамга тэмдэг дарсан учир энэ нь нотариатын үйлдлээс үл хамаараад хүчин төгөлдөр байгаа, нотариатын үйлдэлтэй холбогдуулж хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах боломжгүй. Анх байгуулсан гэрээний хүсэл зоригийг хоёр дахь гэрээ үгүйсгээд байна гэж ярьж байна. Анхны гэрээнд ямар хүсэл зоригийг үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй. Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлйин 478.8-д заасныг баримтлан хариуцагч “МГ” ХХК--аас 24 764 800 төгрөг, хариуцагч “МФ” ХХК--аас 24 764 800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.А-, Б.С- нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу 514 825 750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “МГ” ХХК--ийн, нэхэмжлэгч нарт холбогдох 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Ш/Б-01 тоот Салимон, нефромон, дентамоны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээ, Ш/Б-01 тоот Зарим шинэ эм бэлдмэлийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, хариуцагч “МФ” ХХК--ийн, нэхэмжлэгч М.А-, Б.С- нараас 30 601 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МГ” ХХК- нь нэхэмжлэгч нараас 30 601 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд, нэхэмжлэгч М.А-, Б.С- нараас нийт 23 815 810 төгрөгийг гаргуулж, түүнээс 400 000 төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, 2 500 000 төгрөгийг “Дөлгөөн хайрхан аудит” ХХК-д, 10 915 810 төгрөгийг “Релаэнс секюритиз” ХХК-д, 10 000 000 төгрөгийг “Эвиденси аудит” ХХК-д тус тус олгох, хариуцагч нараас нийт 23 815 810 төгрөг гаргуулж, түүнээс 400 000 төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, 2 500 000 төгрөгийг “Дөлгөөн хайрхан аудит” ХХК-д, 10 915 810 төгрөгийг “Релаэнс секюритиз” ХХК-д, 10 000 000 төгрөгийг “Эвиденси аудит” ХХК-д тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 2 979 730 төгрөг, хариуцагч “МГ” ХХК--аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 455 955 төгрөг, хариуцагч “МФ” ХХК--аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 310 955 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид “МГ” ХХК--аас 281 774 төгрөг, хариуцагч “МФ” ХХК--аас 281 774 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнгийн тооцооллын зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 5 шинжээчийн дүгнэлт гарсан байдаг бөгөөд шүүх хамгийн сүүлийн дүгнэлтийг шийдвэрийнхээ тооцооллын үндэслэл болгосон. Гэвч шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлэх бөгөөд бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй бол түүнийг давууд үзэх, нотлогдсон тохиолдолд илүүд тооцох нь зүйд нийцэхгүй юм. Шинжээчийн дүгнэлт бүр өөр өөр тооцоо гаргасан хэдий ч бүгдэд нь яг адил нэг нөхцөл байгаа нь "М ф" ХХК-ийн 2001-2008 оны санхүүгийн баримтууд нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас устсан тул баримт гаргаж өгөх боломжгүй' гэх тайлбарыг үндэслэн 2001-2008 оны тооцоог зөвхөн хариуцагчийн өөрийнх гаргаж өгсөн тайлбараар харин 2009 оноос хойшхи тооцоог баримтыг үндэслэн гаргасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001-12-13/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно" гэж заасан ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хуулийн дагуу хадгална'' гэж зохицуулжээ. Архивын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар хувийн өмчийн аж ахуйн нэгжийн архивын баримт нь Төрийн бус архивын сан хөмрөгт хамаарах ба мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Төрийн болон төрийн бус байгууллага, эж ахуйн нэгжийн албан хэрэг хөтлөлт хариуцсан албан тушаалтан доорхи үүргийг биелүүлнэ" гээд 22.1.2-т "баримт бичгийг найдвартай нөхцөлд хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах", 22.1.3-д 'баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу төрөлжүүлэн хэрэг бүрдүүлэх, албан хэрэгт хөтлөгдөх хугацаа дуусмагц зохих журмын дагуу цэгцэлж, бүрэн бүрдэлтэйгээр байгууллагын архивт шилжүүлэх" гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч аж ахуйн нэгжийн хууль зөрчсөн үйлдлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нотлох баримт үнэлэх шатанд "Мф" ХХК, "МГ” ХХК нарт давуу талыг бий болгож, шударга бус байдлаар хууль ёсных мэт итгүүлэхээр оролдож байна. Тиймээс зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэх нь учир дутагдалтай болно. Нөгөө талаас хариуцагч нар нь хэдэн төгрөгийн орлого олсон дээрээ маргаагүй ба хэргийн 1 дүгээр хавтасны 88 дахь тал, 3 дугаар хавтасны 22 дахь талд авагдсан тооцооллоор тогтоогддог. Аливаа борлуулалтын компани нь өөрийн борлуулсан бүтээгдэхүүний тоо ширхэг, борлуулалтын орлогыг хамгийн үнэн зөвөөр тодорхойлох этгээд юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө борлуулаагүй бутээтдэхүүний тоог нэмэх, олоогүй орлогоо олсон гэж тодорхойлох этгээд байхгүй нь ойлгомжтой. Тиймээс Салимон, Нефромон, Денгамон эмийг борлуулсан тоо ширхэг, орлогыг тухайн борлуулсан этгээдийн тодорхойлсноор авч үзэх нь зүйтэй. Уг баримтад борлуулсан тоо хэмжээг 1 910 539 ширхэгийг борлуулж, 2 891 229 594 төгрөгийн орлогыг олсон гэж тодорхойлсон байна. Харин борлуулатын өртөг, зардлыг тухайн борлуулагч болон үйлдвэрлэгч нь хийсвэрээр буюу зохиомлоор өсгөх боломжтой бөгөөд энэ талаар талууд маргасан тохиолдолд баримтад үндэслэж дүгнэлт гаргасан шинжээчийн тоог үндэслэл болгох нь зүйд нийцнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 5 удаа шинжээч томилогдож дүгнэлт гаргасан байдаг. Эдгээрийн аль нь илүү үндэслэлтэй тухай маргаан үүсгэдэг бөгөөд хамгийн сүүлийн 5 дахь дүтнэлт нь хариуцагч болон гуравдагч этгээдээс хэргийн материалд хавсаргаж өгсөн борлуулалтын анхан шатны баримтуудыг үндэслэсэн байдаг болно. Харин өмнөх 4 дүгнэлт нь анхан шатны баримтад үндэслээгүй ба хариуцагч болон гуравдагч этгээдээс анхан шатны баримт, санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй байсан юм. Тиймээс хамгийн сүүлийн дүгнэлтийн зардлын тооцооллыг үндэслэл болгох боломжтой ба зохигчдын хэн аль нь уг дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй болно. Иймд хариуцагч нараас албан тоотоор шүүхэд мэдүүлсэн 2 891 229 594 төгрөгийн орлогоос шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2 163 739 764,54 зардлыг хасвал цэвэр ашиг нь 727 489 830 төгрөг болж байна. Үүнээс гэрээнд заасан 20%-ийг тооцвол 145 497 966 төгрөгийг хувиарлах ёстой ба өмнө авсан 30 601 000 төгрөгийг хасаад 114 896 966 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой байсан. Иймээс анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн 49 529 600 төгрөгийг хасч хангагдаагүй үлдэх 65 367 366 төгрөгийн хэмжээнд гомдол гаргаж байна. Түүнчлэн дээрх 5 шинжээчийн дүгнэлт гарах гол шалтгаан нөхцөл нь эхний 4 шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай буюу санхүүгийн анхан шатны баримтад үндэслээгүй, шүүгчийн ззхирамжид заасан ажиллагааг дутуу хийсний улмаас л дахин дахин шинжээч томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт буюу тухайлбал, санхүүгийн анхан шатны баримтыг хариуцагч нараас анхнаасаа авч хийсэн бол дахин шинжээч томилж энэ их цаг хугацаа, зардал гарахгүй ба энэ нь шинжээчдээс шэардсан баримтыг цаг тухайд бүрэн гүйцэт гаргаж өгөлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хариуцагч нараас хамааралтай болно. Тэр тусмаа хэргийн 3-р хавтасны 93-101 дэх талд авагдсан "Дөлгөөн хайрхан уул аудит" ХХК дүгнэлтээ хэргийн оролцогч "М ф" ХХК-д холбогдох хэргийн матөриалд аудит хийх үйлчилгээний гэрээгээр (3-р хавтас 108 дахь тая) хийсэн бөгөөд Аудитын шалгалт хийлгэсний хөлс төлбөрийг гэрээний 4.3-т 10 000 000 төгрөгөөр тохирсон байдаг. Тиймээс хариуцагчтай харилцан тохиролцон гэрээгээр хийсэн дүгнэлтийн хөлсийг нэхэмжлэгчид хариуцуулах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Ийнхүү дээрх нөхцөл байдлыг нягтлан шалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “МГ” ХХК--ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж чадаагүй. Учир нь анхан шатны шүүхийн шүүгч маргаантай асуудлыг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлаагүй, хэргийн нөхцөл байдалд бодитой хандаж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Үндэслэх хэсэгтээ “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг.”., 6.1.3-т “Аж ахуйн  нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог” бол тухайн этгээд хамаарал бүхий этгээд байхаар заасан бөгөөд үүнээс үзэхэд хариуцагч 2 компани нь хоорондоо хамаарал бүхий этгээд гэж үзэхээр байна...” гэжээ. Тайлбарлах нь: Анхан шатны шүүх иргэн Л.Хыг “МГ” ХХК--ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, “МФ” ХХК--ийн толгой компани “Монос холдинг”ХХК-ийн 68.13 хувийн хувьцаа эзэмшигч тул МГ-ХХК, “МФ” ХХК--ийн  хамаарал бүхий хуулийн этгээд гэж тодорхойлж байгаа нь ААНОАТтХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь ААНОАТтХуулийн 1.1 дэх хэсэгт “”, мөн хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлохдоо гадаадын болон дотоодын аж ахуй нэгж байгууллага, тэдгээрийн салбар төлөөлөгчийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар хуульчилж өгсөн бөгөөд “МГ” ХХК- нь “МФ” ХХК--ийн хувьцааг эзэмшдэггүй/4хх 184х/. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах тодорхой зорилго бүхий тус тус хуулийн этгээдүүд болно. “МГ” ХХК--ийн дүрмийн 1.3.1-д заасны дагуу 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Л.Х, “МФ” ХХК--ийн  дүрмийн 1.3.1-д заасны дагуу 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Монос холдинг” ХХК бүртгэлтэй байдаг. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасны дагуу “МФ” ХХК- нь “МГ” ХХК--ийн охин болон хараат компани биш, “МГ” ХХК- нь “МФ” ХХК--ийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлдоггүй болох нь дээрх баримтуудаар нотлогдохоос гадна “МГ” ХХК- болон “МФ” ХХК- нар нь тус тусдаа санхүүгийн тайлан тэнцэлтэй, бие даасан компани болох нь хавтаст хэрэгт санхүүгийн тайлангаар тогтоогдож, ААНОАТтХ-ийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй байхад анхан шатны шүүх хариуцагч 2 компанийн хувьцааг иргэн Л.Х эзэмшдэг тул хариуцагч компаниудыг хамаарал бүхий хуулийн этгээдүүд гэж дүгнэсэн нь ААНОАТтХ-ийг буруу тайлбарлан, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх ҮНДЭСЛЭХ хэсэгтээ "... гэрээнд хариуцагч “МГ” ХХК--ийн хувьцаа эзэмшигч, дээрх эмүүдийн хамтран зохиогч Л.Х болон нэхэмжлэгч нарын гарын үсэг зурсан байх бөгөөд үүнээс үзэхэд дээрх гэрээ нь шинэ бүтээл зохиогчдын хооронд байгуулагдсан 3 төрлийн эмийн үйлдвэрлэж борлуулан, хамтын үйл ажиллагаанаас ашиг олох, бий болсон ашгийг хуваарилах, ашиг хүртэхээр тохиролцсон Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна..." гэжээ. Тайлбарлах нь: Гэрээний талууд ашиг хуваарилах гэрээ байгуулах болсон гол зорилго нь "МГ-” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 95 дугаартай албан бичгээр ОХУ-ын “Фармамед” ХХК-д хүсэлт илгээж "Нефромон”, “Салимон”, "Дентамон" эмийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын эрүүл мэндийн яамны эмийн улсын бүртгэлд бүртгүүлэх, түүнтэй шаардлагатай холбогдох материалыг илгээсэн боловч ОХУ-ын "Фармамед” ХХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай хариу албан бичгээр "...танай талаас бидэнд илгээсэн “Нефромон”,. “Салимон", “Дентамон" эмүүдийн бүртгэлийн материалууд нь ОХУ-ын эрүүл мэндийн яамны эмийн улсын бүртгэлийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс эмнэлзүйн болон эм зүйн судапгааны шинэчилсэн материалыг яаралтай илгээнэ үү..” гэсэн албан бичгийг 'МГ-" ХХК-д ирүүлсэн байдаг /4хх 119-120, 220-223х/ "МГ-” ХХК нь нэр бүхий 3 төрлийн эмийн патент эзэмшигч биш тул 2001 оноос хойш үйлдвэрлэгдэж Монгол улсын зах зээлд хэдийн танигдсан эмийн бүтээгдэхүүнүүдийг ОХУ-ын “Фармамед” ХХК-тай хамтран тус улсад үйлдвэрлэж, эмийн бүртгэлд бүртгүүлэн, худалдан борлуулахтай холбоотойгоор патент эзэмшигч нарын нэг болох нэхэмжлэгч М.А-, Б.С- нартай Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 /Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ БҮХИЙ ашигтай загварыг ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна/-д заасны дагуу 2009 оны 03 дугаар сарыи 19-ний өдөр Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээ байгуулж, харилцан эдлэх эрх, хүлээх үүрэг, бүтээл ашигласны төлбөр, түүнийг олгох журам зэргийг тодорхойлж өгсөн. Нэхэмжлэгч нар ногдол ашиг хуваарилах гэрээний үүргийг "МГ-” ХХК нь хариуцах ёстой хэмээн тодорхойлон “МГ-" ХХК-ийг хариуцагчаар татсан байхад анхан шатны шүүх Зарим шимэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээнд Л.Х гарын үсэг зурсан учир шинэ бүтээл зохиогчдын хооронд байгуулагдсан гэж үзэж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байна гэж дүгнэсэн байгаа нь учир дутагдалтай хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. "МГ-" ХХК нь 2004 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2001 онд МУ-ын зах зээлд худалдан борлуулагдаж, хэрэглэгчдэд хэдийн танигдсан бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргаж, тус улсад Фармамед ХХК-аар үйлдвэрлүүлэн худалдан борлуулах зорилготойгоор нэхэмжлэгч нартай 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот лицензийн гэрээг байгуулсан болох нь гэрээний заалтуудаар маш тодорхой харагддаг. Гэрээний 1.2-т “Б" тал буюу нэхэмжлэгч нар нь эмийн үйлдвэрлэл, борлуулалтын үйп ажиллагааны цэвэр ашгийн 20 хувийг авах, дараах нэр бүхии эмийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлд борлуулж эхэлснээс хойш 17 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө”, гэрээний 3.1.3-т “Зохион бүтээсэн эм, бэлдмэлтэй холбоотой судалгаа шинжилгээний бүх материалыг Б талаас шаардан авах эрхтэй. Мөн нэмэлт судалгаа шинжилгээний материалыг авах эрхтэй", 3.2.3-т “Зохион бүтээсэн эм, бэлдмэлийн талаар үнэ төлбөргүй зар сурталчилгаа хийх ба лекц, семинар, сургалтын төлөвлөгөө гарган батлуулж жил бүр явуулна" 3.2.4-т 'Шинэ эм, бэлдмэлүүдийг зохион бүтээх явцын болон нэмэлт судалгаа шинжилгээ хийсэн бүх баримт материалыг сар бүрийн 25-ны дотор А тал буюу “МГ” ХХК--д албан ёсоор хүлээлцсэн актын дагуу шилжүүлнэ.” гэж зааж өгсөн бөгөөд дээрх гэрээний зохицуулалт нь Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3-т заасан шаардлагад нийцсэн, Лицензийн гэрээний шинжийг агуулж байхад анхан шатны шүүх зохиогч иргэдийн хооронд байгуулагдсан гэрээ гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт “Монос фарм" ХХК-д судалгаа шинжилгээ, эмнэл зүйн туршилт хийгдэж стандарт болон ЭМИЙН бүртгэлийн гэрчилгээ авч 2001 оноос үйлдвэрлэн Монгол улсын зах зээлд хэдийн танигдаж, худалдан борлогдож байгаа эмийн бүтээх явцын судалгааны материалыг "МГ-” ХХК нь эмийн зохиогчдоос авах ямар ч шаардлага байхгүй, нэгэнт Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй ОХУ-ын “Фармамед” ХХК-ийн зүгээс 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр ОХУ-ын эрүүл мэндийн яаманд бүггүүлэхэд эмийг зохион бүтээж, судлах явцын судалгааны материалыг ирүүлж тус материалын үндсэн дээр ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэх боломжтой гэж шаардсаны дагуу нэр бүхий 3 төрлийн эмийг бүртгүүлэхэд шаардлагатай эм бэлдмэлүүдийн зохион бүтээх явцын судалгааны материалыг нэхэмжлэгч нараас авч, ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж, ОХУ-ын "Фармамед" ХХК-тай хамтран үйлдвэрлэн, зах зээлд нэвтрүүлэх зорлиготой байсан нь Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээний 1.2, 3.1.3. 3.2.3, 3.2.4 дахь заалтаар маш тодорхой тусгагдсан байхад анхан шатны шүүх гэрч И.Балжиннямын "...8-9 жил болсон эмийг шинэ эм гэж үзэх боломжгүй, "МГ-” ХХК нь Салимон, Нефромон, Дентамон эмийг ОХУ-ын эмийн бүртгэлдбүртгүүлж, худалдан борлуулахаар гэрээ, хэлэлцээр хийж байсан..” гэсэн утга бүхий мэдүүлэг болон Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасныг анхаарч үзэлгүй ОХУ-ын Фармамед' ХХК-тай хамтран үйлдвэрлэж, ОХУ-ын зах зээлд гаргаж ашиг олох байсан зорилго болгон тодорхойлсон заалт байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгч талын емгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбартаа нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь ашиг хуваарилах гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4-т заасан эм, бэлдмэлүүдийн зохион бүтээх явцын болон нэмэлт судалгаа шинжилгээ хийсэн баримт материалыг "МГ-" ХХК-д хүлээлгэн өгөх, зар сурталчилгаа, лекц, семинар, сургалтыг зохион баигуулах үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд Нэх/Өм Ж.Базарсад: Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах  Ш/Б01 тоот гэрээний 3.2.3 дахь заалтад заасан лекц, семинар, сургалтын төлөвлөгөө гарган “МГ” ХХК--аар батлуулж жил бүр явуулна гэсэн үүргээ биелүүлсэн үү, баримт хэрэгт байгаа юу гэхэд Хар/Өм: Байхгүй гэв. Нэх/Өм Ж.Базарсад: Шинэ эм бэлдмэлүүдийн зохион бүтээх явцын болон нэмэлт судалгаа шинжилгээний хийсэн бүх баримт материалыг сар бүрийн 25-ны дотор “А” талд буюу "МГ-” ХХК-д албан ёсоор хүлээлцсэн актыг шилжүүлнэ гэсэн байна. Ийм акт хавтаст хэрэгт байна уу гэхэд Хар/Өм: Байхгүй гэв гэсэн мэдуүлэг /8хх......х/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтаар авагдсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нар Ш/Б01 тоот гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй харин хариуцагч "Монсс групп” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт өгсөн байна. Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулсан 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан, нэхэмжлэгч М.А- нь Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт “патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно” гэж заасны дагуу оюуны өмчийн газар бүртгүүлэхээр авч явж бүртгүүлсэн гэх боловч дээрх гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, бүртгүүлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа тул Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудап эрхэлсэн Төрийн эахиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 19.7 дахь хэсэгт “энэ хуулийн 19.6-д заасан журмыг зөрчсөн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, гэрээ болж чадаагүй анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болсон байхад анхан шатны шүүх 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй болсон. Мөн М.А-, Б.С- нар нь Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээний нэр, гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4, 4.3 дахь заалтуудын агуулгыг "Салимон, Нөфромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах" Ш/Б01 тоот гэрээнд нэг талын хүсэл зорилгогүйгээр, дур мэдэн хууль бусаар өөрчлөн найруулж, "Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах" Ш/Б01 тоот гэрээг гэрчилсэн нотариатын он сар өдөр, дугаарыг талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдээгүй "Салимон, Нөфромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах" Ш/Б01 тоот гэрээнд тавьсан байдаг. Нэхэмжлэгч нар нь “Салимон, Нефромон, Дентамон ззрэг шииэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах" Ш/Б01 тоот гэрээнд “МГ-'' ХХК-ийн хүсэл зоригийг тусгаагүй “МГ-" ХХК-д хохиролтой гэрээнд “МГ” ХХК--ийн захирал Л.Хыг хууран мэхлэн гарын үсгийг зуруулж, хууль зөрчсөн нотариатээр гэрчлүүлсэн болохыг гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс огноологдсон Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр огноологдсон “Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээ, 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” Ш/Б01 тоот гэрээний аль аль нь хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа дээрх 2 гэрээний нэр, зарим зүйл заалтыг агуулга нь хоорондоо зөрүүтэй байхад аль гэрээг нь үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болох нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх ҮНДЭСЛЭХ хэсэгтээ" "МГ-” ХХК-ийн эмийн үйлдвэрлэлт, борлуулалтыг "Монос фарм" ХХК хариуцан гүйцэтгэдэг гэж дурдсан шинжээчийн дүгнэлт зэрэг хариуцагч "Монос фарм” ХХК нь нэр бүхий 3 төрлийн эм, бэлдмэлүүдийг үйлдвэрлэж борлуулах үил ажиллагааг эрхлэж явуулдаг тухай үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохиогчид маргаагүй,..., иймд "МГ-" ХХК болон 'Монос фарм" ХХК-ийг борлуулалтын орлогынхоо ашгаас хуваарилах хамтран ажиллахаар нэхэмжлэгч нартай харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна. " гэжээ. Тайлбарлах нь: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын тодруулгад нэхэмжлэгч нар нь "Монос фарм" ХХК-тай ашиг хуваарилах гэрээ байгуулаагүй гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул "Монос фарм” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх "Монос фарм” ХХК-ийг "Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах" Ш/Б01 тоот гэрээний нэг тал болж нэхэмжлэгч нартай дээрх гэрээг байгуулсан байна гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. “Салимон", 'Нефромон”, “Дентамон" эмийн бүтээгдэхүүнийг "Монос фарм' ХХК нь хууль болон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсад үйлдвэрлэн, борлуулдаг /4хх 36-39х/ бөгөөд "МГ-” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон "Дөлгөөн хайрхан аудит” ХХК-д гаргасан 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 213 дугаартай албан бичигт "...эмийн үйлдвэрлэл болон борлуулаптыг "Монос фарм” ХХК хуулийн дагуу хариуцан гүйцэтгэдэг болно..." гэж /Зхх 109х/ тодруулан бичих өгсөн албан бичгийг шинжээч байгууллага 'МГ-" ХХК-ийг захиалгын дагуу "Монос фарм" ХХК-д үйлдвэрлэн борлуулдаг мэтээр мушгин гуйвуулж дүгнэлтэндээ ашиглаж байсан тул “МГ” ХХК--ийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай тодруулгад "...гэтэл “Дөлгөөн хайрхан аудит” компанид гаргаж өгч байсан уг албан бичгийг 'Монос фарм" ХХК-ийг санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэтээр гуйвуулан ашиглаж байна. "МГ-” ХХК нь 2004 онд нэг үүсгэн байгуулагчтай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан бие даасан компани бөгөөд “МФ” ХХК--ийн үйл ажиллагаатай ямар нэгэн холбоогүй болно..." гэсэн албан бичгийг /4хх118х/ анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 3 төрлийн эмийг МУ-ын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу "Монос фарм" ХХК нь хууль болон тусгай зөвшөөрлийн хүрээнд 2001 оноос үйлдвэрлэдэг болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог /4хх36-39х/ бөгөөд 'МГ-" ХХК-ийн эмийн үйлдвэрлэл, борлуулалтыг "Монос фарм” ХХК хариуцан гүйцэтгэдэг гэсэн баримт хавтас хэрэгт байхгүй, хоёр байгууллагын хооронд хийгдсэн гэрээ, хэлцэл, захиалгын хуудас байхгүй байсаар байхад анхан шатны шүүх "МГ-" ХХК нь эмийг "Монос фарм" ХХК-аар үйлдвэрлүүлсэн дээр маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. "МГ-” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатууд болон шүүх хуралдаан дээр "МГ-" ХХК нь нэр бүхий 3 төрлийн эмийг үйлдвэрлээгүй. Харин гадаад худалдааны чиглэлээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа тухай удаа дараа бичгээр болон аман байдлаар тайлбарлаж, нэр бүхий 3-н эмийг ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж худалдаанд гаргах байсан боловч нэхэмжлэгч нарын буруутай үйлдлээс болж тухайн 3 төрлийн эмийг ОХУ-д үйлдвэрлэн, тус улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн худалдан борлуулж чадаагүй, “Монос фарм" ХХК-тай ямар нэгэн хамаарал байхгүй гэж марган мэтгэлцэж байсныг анхан шатны шүүх зориуд үндэслэлгүй гуйвуулсан байна. Анхан шатны шүүх ҮНДЭСЛЭХ хэсэгтээ "   "Монос фарм” ХХК нь 1999 оноос 2008 оны хүртэлх хугацааны эмийн бүтээгдэхүүний ногдол ашигт 30 601 000 төгрөг М.А-д хүлээлгэн өгсөн тухай баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэргийн 43 дугаар зүйлийн 43 1 1, 43.3 дахь хэсэгт заасны дагуу "МГ-” ХХК болон нэхэмжлэгч нартай” байгуулсан гэрээнд хамтран оролцсон гэж” дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тайлбарлах нь: Нэхэмжлэгч М.А- нь талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй хууль бусаар нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл болох "Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдоп ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг үндэслэн Л.Хын хүсэлтээр "Монос фарм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж байсан И.Балжиннямаас 30 601 000 төгрөгийг нэхэмжлэгч М.А-д бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг /4хх35х/ болохоос “МФ” ХХК- нь гэрээний дагуу ашиг хэмээн олгоогүй болохоо анхан шатны шүүх дээр И.Балжинням маш тодорхой гэрчилсэн байдаг бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлж дүгнэсэнгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан “Эвиденси аудит" ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “МГ” ХХК- нь 2004-2012 онуудад нэр бүхий 3 төрлийн эмийг үйлдвэрлээгүй, борлуулаагүй ашиг олоогүй болохыг тогтоосон байдаг. Нэхэмжлэгч нар нь "МГ-" ХХК-тай байгуулсан Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээний 3.2.2, 3.2.3, 3.2.4-т заасан нэр бүхий 3 төрлийн эм, бэлдмэлийн талаарх сурталчилгаа хийх, лекц, семинар явуулах, сургалтын төлөвлөгөө гаргаж батлуулах, явцын болон нэмэлт судалгаа шинжилгээ хийсэн баримт материалыг актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн болохыг нэхэмжлэгч талын өмгөөлөгч анхан шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөөр байхад анхан шатны шүүх “МГ-" ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байгаа нь нэхэмжлэгч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлээс болж "МГ-' ХХК нь "Салимон". 'Нефромон", "Дентамон" эмийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж тус улсад үйлдвэрлэн, худалдан борлуулж ашиг олж чадаагүй тул “МГ-" ХХК-ийн зүгээс Зарим шинэ эм, бэлдмэлүүдийг цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот" гэрээний 3.1.2, 3.2.1-д заасны дагуу нэр бүхий 3 төрлийн эмийн бүтээгдэхүүний 20 хувийн ашгийг нэхэмжлэгч талд олгох боломжгүйгээс гадна тус гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, хийсвэр үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлийг нотолсон баримт байхгүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад баримттай харьцуулан үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00330 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож М.А-, Б.С- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож "МГ-" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            "Монос фарм" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч "Монос фарм" ХХК, “МГ” ХХК- нь хамаарал бүхий этгээдүүд биш байхад шүүх хамаарал бүхий гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Компанийн тухай хуулийн 6-р эүйлд заасны дагуу "МГ-" ХХК болон "Монос фарм” ХХК нь хамаарал бүхий хуулийн этгээдүүд биш бегөед улсын бүртгэлээс ирүүлсэн лавлагаа, "Монос фарм" ХХК-н гэрчилгээ дүрэм зэрэгт заасны дагуу "Монос фарм" ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч нь “Монос холдинг” ХХК болох нь нотлогддог. Тодруулбал, "Монос фарм” ХХК-ийн дүрмийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасны дагуу “Монос холдинг” ХХК нь 100% хувьцаа эзэмшигч "МГ-" ХХК-ийн дүрмийн 5.2.1-т заасны дагуу 100 хувийн хувьцааа эзэмшигч нь Л.Хүрэлбаагар бөгөөд Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т "Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр компани дангаараа буюу нэгдтэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ”, 6 3-т “Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ” гэж тус тус заасны дагуу "Монос фарм' ХХК нь "МГ-" ХХК-тай хувьцаа, үйл ажиллагаа, удирдлагын хувьд хамааралгүй, тус тусдаа санхүүгийн тайлан тооцоо гаргадаг болох нь тогтоогддог. Шүүхээс "МГ-" ХХК нь 'Мопос фарм" ХХК-ийг харилцан хамааралтай гэж үзсэн боловч хавтаст хэрэгт хамааралтай компаниуд болохыг нотолсон баримт байдаггүй. Тухайлбал "МГ-” ХХК-аас "Монос фарм'' ХХК-ийг удирдлага зохион байгуулалтаар хангадаг, гэрээ болон бусад акт зэргийг баталдаг тус 2 компанийн хооронд солилцсон албан бичиг байхгүй байхад хамаарал бүхий компани гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь ач холбогдолтой хэрэгт хамааралтай. эргэлзээгүй талаас нь үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. "Монос фарм” ХХК, “МГ-" ХХК-ууд хоорондоо хамааралгүй тул "МГ-" ХХК нэхэмжлэгч М.А-, Б.С- нартай байгуулсан гэрээний үндсэн дээр үүсч буй үүрэг болон хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлгүй болно. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 330 дугаартай шийдвэрт шүүгч хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн буюу “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийг хэрэглэж хариуцагч “МФ” ХХК- болон “МГ” ХХК--ууд хоорондоо санхүү, тайлан, үйл ажиллагааны чиглэл, хувьцаа эзэмшигч, дүрэм, гэрчилгээ зэргээр хамааралгүй хуулийн этгээдүүдийг тус хуульд үндэслэж хамаарал бүхий гэж үзэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тус шийдвэрт '...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зуйлийн 6 1.1-д  энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг; 6.1.3-т аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог” бол тухай этгээд хамаарал бүхий этгээд байхаар заасан бөгөөд үүнээс үзэхэд хариуцагч 2 компани нь хоорондоо хамаарал бүхий этгээд гэж үзэхээр байна гэж дүгнэсэн байна. Гэвч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан тул шүүхээс тус харилцааг эохицуулсан 2 хууль байгаагаас илуү нарийвчлан зохицуулсан зохицуулалт болох Компанийн тухай хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тодруулбал, хуулийн зорилт болон үйлчлэх хүрээ нь тухайн хууль ямар харилцааг зохицуулахыг нарийвчлан зааж өгдөг бөгөөд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль нь дор дурдсан аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна” гэж зааж өгсөн буюу талуудын хооронд татварын өр төлбөр төлөлттэй холбоотой харилцаа үүсээгүй, талууд татварын асуудал дээр маргаан үүсээгүй байхад дээрх хуулийг хэрэглэсэн шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг илүү нарийвчлан зохицуулаагүй гэж үзсэн Компанийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө” гэх үйлчлэх хүрээ болон талуудын хооронд үүсэх харилцааг нарийвчлан зохицуулахаар заасан хуулийг шүүхээс анхаарч үзэлгүй хэрэглэх есгүй хууль хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал маргаж буй Сэлимон, Нөфромон, Дентамон эмийг “МФ” ХХК--д үйлдвэрлэн борлуулах ажлыг “МГ” ХХК- удирдлага, зохион байгуулалт гэх харилцааг Компанийн тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар зорилт болон үйлчлэх хүрээнд тусгаж өгсөн байна. Талуудын хооронд маргаж буй компанийн хувьцаа эзэмших, удирдлага зохион байгуулалттай холбоотой асуудлыг Аж ахуй нэгжийн тухай хууль болон Компанийн тухай хууль зохицуулж, хоорондоо зөрчилдөж буй боловч тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйл болох хараат болон охин компанийн тэдгээрийн удирдлага зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан заалтыг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байсан болно. Иймд шүүхээс хэрэглэх ёсгүй хууль болох Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан бөгөөд үүнээс үзэхэд хариуцагч “МФ” ХХК- нь 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот хамтран ажиллах гэрээний нэг тал болж нэхэмжлэгч нартай дээрх гэрээг байгуулсан... Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасантай нийцсэн байна” гэж үзсэн буюу "Монос фарм” ХХК, МГ- ХКК болон нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь гурван талт хамтран ажиллах гэрээ байгуулсан байна гэж үзсэн байна. Нэхэмжлэгч М.А-, Б.С- болон хариуцагч “МГ-" ХХК нар нь 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ШБ01 тоот Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээ “Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээнүүдийн нэг тал буюу оролцогч тал нь "Монос фарм” ХХК байна гэж маргадаггүй бөгөөд харин ч дээрх гэрээнүүдийн оролцогч тал бус хууль болон гэрээгээр эм үйлдвэрлэж байгаа талаар нэхэмжлэгч талаас маргадаг. Түүнчлэн, Компанийн тухай хуульд заасны дагуу "Монос фарм” ХХК дээрх гэрээнүүдэд нэг тал болж оролцох тохиолдолд зайлшгүй "Монос фарм” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу Компанийн тухай хуулийн 83 дугаар зуйлийн 83.8 дахь хэсэгт заасан гуйцэтгэх захирал эсхүл итгэмжлэлтэйгээр төлөөлөх эрх бүхий апбан тушаалтан төлөөлж гэрээний ерөнхий нөхцөлийн талаар хэлэлцэж, гэрээ байгуулах талаар тохиролцоо хийх байсан боловч хавтаст хэрэгт гэрээний нөхцөлийн талаар “МФ” ХХК--ийн эрх бүхий албан тушаалтан гол нөхцөлийн талаар нэхэмжлэгч М.А-, Б.С- нартай тохиролцсон, уулзаж байсан, санал солилцож байсан талаарх баримт хавтаст хэрэгт байдаггүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, үндэслэлийг өөрчлөх тухай баримтад “ хууль болон гэрээгүйгээр эмийг үйлдвэрлэн борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн “МФ” ХХК-” гэж "Монос фарм" ХХК-ийг гэрээний нэг тал биш хэмээн нэхэмжлэгч М.А- Б.С- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхойлж, “Монос фарм" ХХК-тай гэрээ байгуулаагүй талуудын хооронд байгуулсан гэрээнд хамааралгүй гэж тодорхойлдог боловч шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж үзээгүй. Нөгөөтэйгүүр, шүүхээс нэхэмжлэгч М.А-, Б.С- нарын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаанууд, "Монос фарм” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий М.А-, Б.С- нарын цалингийн тодорхойлолт, 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 тоот “Монос фарм" ХХК-ийн ерөнхий захирлын тушаал, "Монос фарм” ХХК-ийн “Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл”, 1999 оны “Хүний эмийн салбар зөвлөл эм судлалын комиссын дүгнэлт”, Салимон, Дентамон эмийн 2008 оны стандарт, 2011 оны "Монос фарм” ХХК-ийн кассын зарлагын ордер зэрэг нэхэмжлэгч М.А-, Б.С- нарын “Монос фарм" ХХК-д ажилд орсон үеэс ажлаас гарах үе хүртэлх ажиллаж байсан тодорхойлолтуудад зэрэг маргааны зүйл болох гэрээтэй холбоогүй баримтуудыг үндэслэн дээрх 2 гэрээг “МФ” ХХК- байгуулсан гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн баримт, шүүх хуралдааны тэмдэглэл, бичгээр өгсөн тайлбар зэрэгт нэхэмжлэгч М.А-, Б.С- нарын төлөөлөгч нар "Монос фарм" ХХК гэрээний нэг тал биш хэмээн тайлбарлаж талууд маргаагүй байхад шүүхээс нэг тал гэж дүгнэсэн иь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасны дагуу гэрээний агуулгыг "Монос фарм" ХХК, “МГ” ХХК-, М.А- Б.С- нар чөлөөтэй тодорхойлж 2009 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн ШБ01 тоот Салимон, Нефрамон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээ, Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээнүүдийг "Монос фарм” ХХК, "МГ-” ХХК болон М.А-, Б.С- нар байгуулсан гэж тайлбарладаг боловч дээрх 2 гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зуйлийн 198.1 дэх хэсэгт "Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” 198.2 дахь хэсэгт " Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно" гэх заалтуудыг зөрчиж, гэрээний агуулгыг харгалзан үзэж шийдвэр гаргаагүй. Тодруулбал, Ш/Б01 дугаартай 2 гэрээний 1.1-д "Гэрээ нь тухайн шинэ эмийг хамтран бүтээлцэж зохиогчийн эрхийн албан ёсоор авсан этгээдэд зөвхөн үйлчилнэ" гэж заасны дагуу тус гэрээний талууд нь Салимон, Нефрамон, Дентамон зэрэг эмүүдийг зохиож зохиогчийн эрхийг буюу 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2031, 2042 дугааргай патентад /1ХХ 181, 182/ нэр нь бичигдсэн зохиогчид болох Л.Х болон нэхэмжлэгч М.А- Б.С- нарт үйлчлэх талаар тусгайлан тусгаж өгсөн боловч хариуцлага “Монос фарм" ХХК-ийг тухайн нэр бүхий гурван эмийг зохиосон зохиогч хэмээн үзэж гэрээний тал болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн дээрх 2 гэрээний гэрээ байгуулсан талууд гэх хэсэгт “А” тал нь "МГ-” ХХК түүнийг төлөөлж Л.Хүрэлбаэтар “Б” тал нь М.А- Б.С- нар буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг хүлээх талуудыг тодорхойлж “МГ” ХХК-, нэхэмжлэгч М.А-, Б.С- нар баталсан бөгөөд цэвэр ашгийн 20 хувийг өгөх үүрэг “МГ” ХХК--д судалгааны материал өгөх үүрэг М.А-, Б.С- нарт үүсэж байгаа болохыг хулээн зөвшөөрч тус хэлцлийн нэг тал болон гарын үсэг зурсан гэрээнүүдийг шүүх харгалзаж үзээгүй. Иймд нэр бүхий Ш/Б01 тоот аль аль гэрээний оролцогч тал нь "Монос фарм” ХХК биш учир Иргэний хуулийн 187 дугаар зүилийн 187.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг үүсээгүй тул гэрээний дагуу үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, анхан шатны шүүхээс “МГ-" ХХК-аас гаргасан дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй “Монос фарм" ХХК-ийг 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ш/Б01 тоот Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээ, мөн өдрийн Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах гэрээ гэх 2 гэрээний оролцогч тал гэж үзэж гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзсэн боловч "Монос фарм" ХХК дээрх 2 гэрээний үндсэн дээр 2 үүрэг хүлээх асуудал үүсч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй хийдэл үүсч байна. “Монос фарм" ХХК нь Салимон, Нефромон, Дентамон зэрэг эмүүдийг хуулийн дагуу үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь Салимон, Нефромон, Дөнтамон эмуүдийн гэрчилгээ /4Х.X 37-39/' түүнчлэн "Монос фарм” ХХК-ийн улсын бүртгэлиин гэрчилгээ, дүрэм болон Эруүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3.2-т заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас авсан тусгай зөвшөөрөл зэргээр нотлогддог /4Х.Х 29, 36/ буюу “МФ” ХХК- нь Монгол улсад үйпчилж буй хууль дүрэм журмын дагуу үйлдвэрлэн худалдан борлуулдаг тул нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь 30 601 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-т “ хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" гэж заасны дагуу хууль болон гэрээгүйгээр авч “Монос фарм" ХХК-аас нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нэхэмжлэгч нараас 30 601 000 төгрөгийг "Монос фарм” ХХК-д гаргуулж өгөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хууль зүйн үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр, Эмийн бүртгэлийн журмын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх эм, оношлуур нь дараах шаардлага хангасан байна. Эм үйлдвэрлэгч нь "Эм үйлдвэрлэлийн дүрэм" (GMP)-ийн, оношлуур үйлдвэрлэгч нь Европын болон АНУ-ын стандарт (CE, FDA, FDA-510 K)-ын шаардлага хангасан гэж заасны дагуу Салимон, Нефромон, Дөнтамон зэрэг эмүүдийн эмийн бүртгэлийн гэрчилгээнд үйлдвэрлэгч байгууллагын нэрийг "Монос фарм” ХХК гэж тусгайлан зааж өгсөн /4Х.Х 37-39/ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т " хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон " гэж эаасны дагуу нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь “МФ” ХХК--ийн зөвшөөрөлгүйгээр Салимон, Нефромон, Дентамон зэрэг эмүүдийг худалдан борлуулсны орлогоос цэвэр ашиг 30 601 000 төгрөг авч өмчлөгч “МФ” ХХК--ийг хохироож буй учир үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь үндэслэлгүйгээр олсон хөрөнгө болох 30 601 000 төгрөгийг "Монос фарм" ХХК-д өгөх нь хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ззасны дагуу шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой хэмээн заасан боловч шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч талаас 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “МГ” ХХК--д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлд 'Бидний хооронд байгуулагдсан Ш/Б01 тоот гэрээний 1.2, 3.1.2, 3.2.1 дүгээр зүйлд тус тус заасны дагуу “МГ” ХХК--аас Салимон, Нөфромон, Дөнтамон эмийн нийт борлуулалтын цэвэр ашиг 564.355,350 гаргуулж өгнө үү гэх шаардлага гаргаж тус нэхэмжлэлийн хүрээнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан. "Монос фарм” ХХК-аас нэхэмжлэл М.А-, Б.С нар нь үндэслэпгүйгээр 30 601 000 төгрөг авсан тул бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч 2019 онд шүүхээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох "Монос фарм" ХХК-ийг нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч болгон сольсон тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөочилсөн. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, үндэслэлийг өөрчлөх тухай баримтад “...нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, үндэслэлээ доорх байдлаар өөрчилж байна....Тиймээс Нефромон, Дентамон, Салимон эмийн үйлдвэрлэн борлуулж олсон орлогын 50 хувь болох 282 177 675 төгрөгийг эмийг үйлдвэрлэх борлуулах ажлыг зохион байгуулсны хувьд “МГ” ХХК--аас гаргуулах, үлдэх 50 хувь болох 282 177 675 төгрөгийг хууль болон гэрээгүйгээр эмийг үйлдвэрлэн борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн “МФ” ХХК- тус тус нийт 564 355 350 төгрөгийг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна'” гэж “МФ” ХХК--тай гэрээ байгуулаагүй гэрээний оролцогч тал биш гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагтаа өөрчилсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд шийдвэрлэн нэхэмжлэлийг бүхэлд нь боллон зарим хэсгийг хангах, эсхүл хангахгүй орхих тухай заасан боловч шүүхээс тус хуулийн зүйл заалтыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур шийдсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/00330 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, М.А-, Б.С- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож “Монос фарм" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь хариуцагч “МГ” ХХК--д холбогдуулан хамтран ажиллаж ногдол ашиг хуваарилах тухай гэрээний үүрэгт 564 355 350 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “МФ” ХХК--ийг хариуцагчаар татаж 564 335 350 төгрөгийн тал хувь буюу 282 177 675 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж, үлдэх 282 177 675 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн хариуцагч “МГ” ХХК--аас тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх 1-4, 18, 3хх 2-3, 4хх 105-108-118, 8хх 187-190, 208, 220-224 дүгээр тал/

 

            Хариуцагч “МГ” ХХК- нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэгч нар 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай Ш/Б01 дугаартай лицензийн гэрээний 3.1.3, 3.2.3, 3.2.4-т заасан үүргээ биелүүлээгүй учир гэрээ хэрэгжээгүй, “МГ” ХХК- нь 282 177 675 төгрөгийг хариуцах хуулийн үндэслэлгүй” гэж, харин хариуцагч “МФ” ХХК- нь нэхэмжлэлийн шаардплагыг татгалзаж буй үндэслэлээ “Салимон, Нефромон, Дентамон эмүүдийг үйлдвэрлэх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, нэхэмжлэгч тухайн эмүүдийг үйлдвэрлэж байгааг мэдсэн, үйлдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн, тус компани нь “МГ” ХХК--тай ямар нэгэн байдлаар ашиг сонирхол нэгтэй хуулийн этгээд биш, дээрх эмүүдийг хуулийн дагуу үйлдвэрлэх, борлуулах ажлыг зохион байгуулсан тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хамтран хариуцагчаар оролцуулсан нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

            Түүнчлэн, хариуцагч “МГ” ХХК- нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг “Талуудын хооронд байгуулсан, Зарим шинэ эм, бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай Ш/Б01 тоот гэрээ нь лицензийн гэрээ тул Оюуны өмчийн газарт бүртгүүлээгүй, Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй учраас мөн хуулийн 19.6, 19.7, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар, мөн Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээ Иргэний хуулийн 39.1, 40.1, 43.2.1, 189.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56.1.1.-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцож, 30 601 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах” гэж, харин хариуцагч “МФ” ХХК- нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг “нэхэмжлэгч нар “МФ” ХХК--тай ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй байхад үндэслэлгүйгээр авсан 30 601 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах” гэж тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “МГ” ХХК- нь нэхэмжлэгч нараас 30 601 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагаас татгалзжээ./3хх 2-3, 4хх 105-108, 8хх 187-190, 9хх 76 дугаар хуудас/

 

            Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, гэрээг баталсан нотариатын үйлдэл хүчингүй болсон нь талуудын хүсэл зоригийг илэрхийлж байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл болохгүй, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нарт төлсөн 30 601 000 төгрөгийг “МФ” ХХК- нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч М.А-, Б.С-, хариуцагч “МГ” ХХК--ийн ерөнхийлөгч Л.Х нарын хооронд 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Зарим шинэ эм бэлдмэлүүдийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээний 3.1.3-т “Зохион бүтээсэн эм, бэлдмэлтэй холбоотой судалгаа шинжилгээний бүх материалыг Б талаас шаардан авах эрхтэй. Мөн нэмэлт судалгаа шинжилгээний материалыг авах эрхтэй байна”, А тал /хариуцагч “МГ” ХХК-/-ийн эрх үүргийг”, гэрээний 3.2.3-т “Зохион бүтээсэн эм, бэлдмэлийн талаар үнэ төлбөргүй зар сурталчилгаа хийх ба лекц, семинар, сургалтын төлөвлөгөө гарган батлуулж жил бүр явуулна”, 3.2.4-т “Шинэ эм, бэлдмэлүүдийн зохион бүтээх явцын болон нэмэлт судалгаа шинжилгээ хийсэн бүх баримт материалыг сарын бүрийн 25-ны дотор А талд албан ёсоор хүлээлцсэн актын дагуу шилжүүлнэ”, 3.2.5-д “Эм бэлдмэлд нэмэлт судалгаа шинжилгээ хийхэд гарах зардлын 20 хувийг гаргах үүрэгтэй” гэж, Б тал /М.А-, Б.С-/-ын эрх үүргийг, 6.1-д “Зохиогчид /талууд/ үйл ажиллагааны цэвэр ашгаас тооцох эмүүдэд дараах бүтээгдэхүүнийг оруулахаар тохиролцов. Үүнд: 1.Салимон /1998оноос/, 2.Нефромон /2002 оноос/, 3.Дентамон /2002/ оноос... гэж заасныг, мөн өдөр талуудын хооронд байгуулагдсан Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээний 3.1.3-т “Энэхүү гэрээний хүрээнд зохион бүтээсэн эм, бэлдмэлтэй холбоотойгоор хоёр талаас тохиролцон гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг нь А талаас гарган хийгдсэн нэмэлт судалгааны бүх материалыг Б талаас бүрэн хэмжээгээр нь гаргуулан авах эрхтэй байна” гэж А тал /хариуцагч “МГ” ХХК-/-ийн эрх үүргийг”, гэрээний 3.2.3-т “Дээрхи нэр бүхий эм, бэлдмэлүүд дээр борлуулалтыг дэмжих, эмнэл зүйн хэрэглээний заалтыг нэмж өргөтгөх, эмүүдийг шинэчилсэн хувилбарт оруулах нэмэлт судалгаа, шинжилгээ явуулах чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын бүх баримт материалыг улирал тутамд нэг удаа А талд албан ёсны тайлан хэлбэрээр хүлээлгэн өгч, эм бүр дээр паспорт нээж хөтөлнө”, 3.2.4-т “Дээрх нэр бүхий эм, бэлдмэлүүд дээр нэмэлт судалгаа шинжилгээ хийсэн тохиолдолд гарах зардлын 20%-ийг гаргах үүрэг хүлээнэ” гэж, Б тал /М.А-, Б.С-/-ын эрх үүргийг, 6.1-д “Зохиогчид /талууд/ үйл ажиллагааны цэвэр ашгаас тооцох эмүүдэд дараах бүтээгдэхүүнийг оруулахаар тохиролцов. Үүнд: 1.Салимон /2001оноос/, 2.Нефромон /2002 оноос/, 3.Дентамон /2002/ оноос... гэж өөрчлөн найруулсан байгаа нь уг хамтран ажиллах гэрээний дагуу ашиг олж, хуваах тухай гэрээний гол нөхцөл өөрчлөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /1хх6-8, 34-39, 3хх 19-21 дүгээр тал/

 

            Улмаар “МГ” ХХК- нь 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах Ш/Б01 тоот гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс 1997 оны Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 19 дүгээр зүйлийн 19.4, 24 дүгээр зүйлийн 24.2, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж уг гэрээг 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон байна. Уг шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь хүчин төгөлдөр болжээ. /8хх 150-160дугаар тал/

 

            Гэвч тус гэрээнд хариуцагч “МГ” ХХК--ийн хувьцаа эзэмшигч, дээрх эмүүдийн /салимон, нефромон, дентамон/ хамтран зохиогч Л.Х болон нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан ба шинэ бүтээл зохиогчдын хооронд байгуулагдсан, 3 төрлийн эмийг үйлдвэрлэж борлуулан, хамтын үйл ажиллагаанаас ашиг олох, бий болсон ашгийг хуваарилахаар тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болох нь тогтоогдохгүй байна. Гэрээнд талууд гарын үсэг зурсан талаар маргаагүй бөгөөд “МГ” ХХК--ийн хувьцаа эзэмшигч Л.Хын хүсэл зоригоос зөрүүтэй, түүний зөвшөөрөлгүй гэрээг өөрчилсөн нь тогтоогдоогүй буюу өөрчлөлт оруулсан гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. 

 

            Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл,... ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна” гэж, 19.2 дахь хэсэгт “Лицензийн гэрээгээр патент, гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ” гэж, 19.3 дахь хэсэгт “Лицензийн гэрээнд дараахь зүйлийг тусгана”,...19.3.3. “шинэ бүтээл...ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам” гэж тус тус заасан байна.

 

            Хэдийгээр хариуцагч “МГ” ХХК- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “талуудын хооронд лицензийн гэрээ байгуулагдсан, байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан байх боловч Патентын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу талууд дээрх гэрээнд нэр бүхий 3 төрлийн эмийг хэрхэн, ямар хэлбэрээр, яаж ашиглах талаар болон эмүүдийг ашигласны төлбөрийн хэмжээг тодорхойлж тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд лицензийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Иймд шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагч “МГ” ХХК--ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Гэвч дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нарын өмнө хариуцагч “МГ” ХХК--аас төлөгдөөгүй өр төлбөртэй холбоотой үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Учир нь хэрэгт хариуцагч “МФ” ХХК--иас дээрх  нэр бүхий 3 төрлийн эмийг үйлдвэрлэж борлуулсан орлогоос тооцсон цэвэр ашгийн хэмжээг шинжээч “Релаэнс секюритиз аудит” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/11 тоот Хараат бус аудиторын дүгнэлтээр 2 811 235 700 төгрөг, шинжээч “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15/6-02 тоот Хараат бус аудитор/шинжээч/-ын дүгнэлтээр 397 690 000 төгрөг, шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 53 тоот Шинжээчийн дүгнэлтээр 265 552 513 төгрөг, шинжээч “Эвиденсе-Аудит” ХХК-ийн эхний 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хараат бус аудиторын дүгнэлтээр 1 118 268 715 төгрөг, хариуцагч талын хүсэлтээр шүүхээс нэмэлт дүгнэлт гаргуулахаар томилсон шинжээч “Эвиденсе-Аудит” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 400 653 039 төгрөгөөр тус тус тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд авагджээ.  Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдээр “МГ” ХХК- нэр бүхий 3 төрлийн эмийг үйлдвэрлэн борлуулж ашиг олоогүй, харин “МФ” ХХК- үйлдвэрлэн борлуулж ашиг олсон болох нь тогтоогдож байна. /2хх 2-36, 3хх 93-112, 139-159, 200-218, 8-р хх-ийн 3-124/

 

            Иймд нэхэмжлэгч нар борлуулалтын орлогын цэвэр ашгийн 20 хувийг хариуцагч “МГ” ХХК--аас шаардах эрхгүй. Хэдийгээр талууд гэрээ байгуулж тохиролцсон нь бодитой хэрэгжээгүй тул төлбөр төлөх үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгч нар ямар хэмжээний ашгийг хариуцагч “МГ” ХХК- нь гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж, олсон болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байгааг шүүх анхааралгүй Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар 24 764 800 төгрөгийг “МГ” ХХК--аас гаргуулсан нь буруу болжээ.

           

            Хэрэгт авагдсан 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Нефромон, Салимон гэх 2 эмийг шинэ бүтээлээр баталж, зохиогч Б.С-, И.Цацрал, Д.Ариунаа, Г.Пүрэвсүрэн, М.А-, Л.Х нарын өмчлөх онцгой эрхийг хүлээн зөвшөөрч патент олгосон тухай 2031, 2042 тоот Шинэ бүтээлийн патентын гэрчилгээ, Нефромон, Салимон эмийн 9164, 9165 тоот барааны тэмдгийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч М.А-, Б.С- нар нь “МФ” ХХК--ийн үйлдвэрлэн борлуулсан бүтээгдэхүүнүүдийн патент эзэмшигч нарын нэг, мөн оюуны өмчийн эрхийг эдлэх эрхтэй эдийн бус эзэмшигч болох нь тогтоогдож байна./1хх 10-13, 182-183 дугаар тал/ Мөн хэрэгт Дентамон гэх эмийн патент авагдаагүйг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны үед хэргийн оролцогч нараас тодруулахад дээрх нэр бүхий зургаан хүний нэр дээр мөн адил патент байгаа талаар талууд маргаагүй учир зохигчдын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болно. Иймд Нефромон, Салимон гэх 2 эмийг эзэмшдэг зургаан хүнийг Дентамон эмийн эзэмшигч гэж үзнэ. Энэ тохиолдолд бусдын патентаар хамгаалагдсан зүйлийг худалдах, үйлдвэрлэхдээ бусад этгээд хууль буюу гэрээний үндсэн дээр зохих зөвшөөрлийг патент эзэмшигч нараас авах ёстой.

 

            Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг, мөн хуулийн 3.1.13-т "лиценз" гэж патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг бусад этгээдэд ашиглуулах болзолтойгоор өгч байгаа зөвшөөрлийг ойлгоно гэж тус тус заасан.

 

            Хэрэгт авагдсан Эрүүл мэнд спортын яамнаас олгогдсон 01455, 01456, 01457 тоот Салимон, Нефромон, Дентамон эмүүдийн бүртгэлийн гэрчилгээгээр “МФ” ХХК- нь ҮХ-04/23/3130 тоот эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан /4хх 37-39 дүгээр тал/ байх боловч уг лицензийг Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т зааснаар нэхэмжлэгч нарын зөвшөөрлийн дагуу авсан гэдгээ баримтаар нотлоогүй. Хэрэгт цугларсан баримт зохигчдын тайлбараар энэ нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нар болон “МГ” ХХК--ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдэд “МФ” ХХК- нь оролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь “МФ” ХХК--д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж тухайн эмүүдийг үйлдэврлэхэд оролцсон, хориглоогүй гэх үндэслэлээр тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан нь хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн, хариуцагч “МГ” ХХК--ийн хувьцаа эзэмшигч Л.Х нь “Монос фарм”  ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан нь болон дээрх компаниуд харилцан хамаарал бүхий этгээд байсан нь “Монос фарм”  ХХК-ийг дээрх гэрээний оролцогч гэж үзэх үндэслэл болохгүй. Хүлээх хариуцлага нь хуулийн өөр өөр зохицуулалтад хамаарах юм.

 

            Ийм учраас нэхэмжлэгч нар хариуцагч “МГ” ХХК--тай байгуулсан гэрээний дагуу олох ёстой байсан орлого буюу борлуулалтын орлогын цэвэр ашгийн 20 хувийг хохирол гэж үзэж хариуцагч “МФ” ХХК--аас Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

            Мөн хэрэгт хариуцагч “МФ” ХХК--аас дээрх 3 төрлийн эмийг үйлдвэрлэн, борлуулсан 1999-2012 оны эдийн засгийн тооцоо авагдсан байна./1хх 88 дугаар тал/ Үүнээс 2001-2008 оны хооронд ногдох нийт цэвэр ашгийн 20 хувь болох 30 601 000 төгрөгийг нэхэмжлэгч М.А-д 2009 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр хүлээлгэн өгсөн түүний гарын үсэг зурсан баримт авагдсан байгааг нэхэмжлэгч нар үгүйсгэж маргаагүй байна./1хх 33, 3хх 23, 4хх 35 дугаар тал / Уг мөнгийг “МГ” ХХК--ийн дэд захирал гэдэг нэрээр өгсөн боловч мөнгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн газар нь мөнгө шилжүүлсэн баримт дээр “МФ” ХХК- гэж байна. Ийм учраас нэхэмжлэгч нарын эдийн бус эрхийн зөрчилтэй холбоотой эрхийг нь зөвшөөрөлгүй ашигласантай холбоотой учирсан хохирлыг борлуулалтын орлогын 20 хувиар нь тооцох боломжтой гэж дүгнэсэн болно. Иймээс ашгийг буруу тооцоолсон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 удаагийн шинжээчиййн дүгнэлт гарч, шүүх сүүлийн шинжээчийн дүгнэлт буюу “Эвиденсе-Аудит” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээс тооцоо хийсэн нь үндэслэлтэй. Энэ дүгнэлтэд заасан 2001-2008 онд эмийг үйлдвэрлэн борлуулсан цэвэр ашгийн хэмжээ нь 153 005 192 төгрөг гэж гэрээний талууд тухайн үед харилцан зөвшөөрсөн ногдол ашиг хуваарилах тооцоотой үнийн дүн, хувь хэмжээний хувьд зөрүүтэй гараагүй тул нэхэмжлэгч нарын мөн хугацаанд тооцож авсан ашиг болох 20 хувь буюу 30 601 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан нь үндэслэлтэй. Энэ мөнгийг нэхэмжлэгч нараас буцаан гаргуулах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Харин уг дүгнэлтэд 2009-2012 онд хариуцагч “МФ” ХХК- нь маргаан бүхий эмүүдийг үйлдвэрлэн борлуулж олсон цэвэр ашгийн 20 хувь нь 50 333 926 төгрөг болж байгааг нэхэмжлэгч нарын олох ёстой орлого буюу хохиролд тооцох нь зөв.

 

            Түүнчлэн, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэн гэрээ байгуулсан нь хэрэгт ач холбогдолгүй. Шүүхээс томилогдсон шинжээчийн зардлыг шүүхийн зардалд оруулан тооцно. Шүүхийн зардлыг нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд хариуцагчаас гаргуулж дүйцүүлэн тогтоох учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд, нэхэмжлэгч М.А-, Б.С- нараас нийт 23 815 810 төгрөгийг гаргуулсан нь буруу биш. Харин хариуцагч ““МГ” ХХК--д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан хариуцагч нараас 23 815 810 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг, хариуцагч “МФ” ХХК--аас гаргуулах гэж өөрчлөх үндэслэлтэй байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагч “МГ” ХХК--ийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч нар болон хариуцагч “МФ” ХХК--ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00330 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МФ” ХХК--аас 50 333 926 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А-, Б.С- нарт олгож, үлдэх 231 843 759 төгрөгийг болон мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлйин 478.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “МГ” ХХК--иас  282 177 675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагийг тус тус хэрэгсэхгүй болгож,

4 дэх заалтын “хариуцагч нараас” гэснийг “хариуцагч “МФ” ХХК--аас” гэж,

5 дахь заалтын “хариуцагч нараас гэснийг” хариуцагч “МФ” ХХК--аас гэж, “281 774 төгрөг” гэснийг “409 620” төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.А-ын төлсөн 484 790 төгрөгийг, хариуцагч “МФ” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 592 729 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “МГ” ХХК--ийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 980 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                               С.ЭНХТӨР