Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 104/шш2019/00446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин байрлах ******* ХХК /РД:*******/-иас

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 673.575.956,08 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн Налайх дүүргийн********************* тоот хаягт байршилтай 600м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн Налайх дүүргийн******* тоот хаягт байршилтай 660м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн тоот хаягт байршилтай 40м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Нийслэлийн Налайх дүүргийн********************* тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй Газар эзэмших эрхийн № тоот гэрчилгээтэй газар, Налайх дүүргийн******* Шилний үйлдвэрийн баруун талд байршилтай нэгж талбарын дугаартай 309 м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар. Газар эзэмших эрхийн № тоот гэрчилгээтэй газар гэсэн барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Н. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч  ХХК нь ******* ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр №ЗГ/453 дугаартай зээлийн гэрээг байгуулж 650.000.000 төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгох төслийн зээл /эскспортыг дэмжих/ зориулалтаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Үүнд: 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд дараах хөрөнгийг барьцаанд тавьсан.  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн Налайх дүүргийн********************* тоот хаягт байршилтай 600м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн Налайх дүүргийн******* тоот хаягт байршилтай 660м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн тоот хаягт байршилтай 40м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Нийслэлийн Налайх дүүргийн********************* тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй Газар эзэмших эрхийн № тоот гэрчилгээтэй газар, Налайх дүүргийн******* Шилний үйлдвэрийн баруун талд байршилтай нэгж талбарын дугаартай 309 м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар. Газар эзэмших эрхийн № тоот гэрчилгээтэй газар зэргийг барьцаанд авч барьцаалбар хийгдсэн байгаа. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн төлбөрт 82.485.448,41 төгрөг, зээлийн хүүнд 120.288.993,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.640.734,52 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж авсан зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 567.514.551,59 төгрөг, хүүнд 94.377.623,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11.683.781,08 төгрөг нийт 673.575.956,08 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор гарсан нотариатын зардал болох 46.500 төгрөгийг хамт гаргуулж, барьцаанд байгаа эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зарцуулахыг шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Барьцааны гэрээ хэрэгт авагдсан байгаа. Мөн тухайн хөрөнгүүд дээр барьцаалбар хийгдсэн байгаа. ******* ХХК-ийг татан буулгах шийдвэр гарсан. Үүнээс хойш банкны эрх хүлээн авагч нь банкны хэвийн хугацаанд байсан гэрээний үүргийг гардана, нөгөө талд банкны харилцагч нарт учирсан хохирлыг барагдуулна гэж заасан байгаа. Энэ ажиллагаа хийгдэж дууссаны дараа татан буугдах ажиллагаа бүрэн хийгдэж дуусна гэж заасан байгаа. Тийм учраас гэрээ байгуулахдаа хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрч гэрээ байгуулсан. Үүний дагуу бидэнд шаардах эрх үүсэж байгаа гэв.

 

Хариуцагч ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл болох 567.514.551,59 төгрөг, үндсэн зэлийн хүүнээс 40.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдсэнг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн энэхүү мөнгийг өөрийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг зараад ойрын хугацаанд төлж барагдуулна. ******* татан буугдсан байтал түүнээс хойш нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь буруу гэж үзэж нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Мөн бусдын хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах асуудлыг зөвшөөрөхгүй байна. Манай үл хөдлөх хөрөнгө нэхэмжилж байгаа үнийн дүнд хангалттай хүрнэ. ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр татан буугдсан байхад түүнээс хойш хүү тооцохгүй байх ёстой. Мөн *******-аас хүмүүс ирж манай өмчлөлийн хөрөнгийг үнэлэхдээ 400.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед манай барилга бүрэн баригдаж дуусаагүй байсан. Харин түүнээс хойш дахин засвар хийсэн учраас би 750.000.000 төгрөг гэж үнэлж байгаа. Зөвхөн манай өмчлөлд байгаа нэг хөрөнгөөр энэхүү нэхэмжлээд байгаа мөнгийг бүрэн төлж барагдуулж болох учраас барьцаанд байгаа бусад хөрөнгийг чөлөөлж өгөхийг хүсэж байна. Учир нь тухайн хөрөнгө нь манай найзуудын хөрөнгө юм гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 673.575.956,08 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/453 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ-г үндэслэж шаарджээ.

Хариуцагч ******* ХХК нь эдийн засгийн хямралаас шалтгаалж санхүүгийн чадваргүй болсон, нэхэмжлэгч банк татан буугдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч, зарим шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

******* ХХК нь ******* ХХК-ийн хүсэлтээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттайгаар дамжуулан олгож буй хөнгөлттэй зээлийн хүрээнд 650.000.000 төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 4 жил 2 сарын хугацаагаар зээлж 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/453 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийг олгосон үйл баримтад зохигч маргаагүй.

******* ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/453 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар ******* ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, мөн өдрийн 97 дугаар тушаалаар ******* ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилсон байна.

Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1., 69.1.2.-т зааснаар банкны хөрөнгийг захиран зарцуулах, банкийг төлөөлөх эрхтэй. Мөн түүнчлэн Банкийг албадан татан буулгах арга хэжээг хэрэгжүүлэх журмын 4.2.3.а-д зааснаар банкны активыг төлүүлэхтэй холбоотой зээл авлагыг барагдуулах эрхтэй учраас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлийн гэрээний үүргийг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч ******* ХХК нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч эхний 1 жил буюу 12 сард сар бүрийн 14-ний өдөр үндсэн зээлийн хүү 4.647.954,20 төгрөгийг төлөх, дараагийн 2 дахь жилд үндсэн зээлээс 20.212.781,39 төгрөгөөс 24.831.195 төгрөгийг, зээлийн хүү 4.808.219,17-189.805,57 төгрөгөөр 3 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, төлбөр буцаан төлөх хуваарь, зээлийн хүүний тооцоолол зэрэг баримтууд, хариуцагчийн депозит данс, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Иймд хариуцагч ******* ХХК-иас үндсэн зээлд 567.514.551,59 төгрөг, хуримтлагдсан хүүнд 94.377.623, 41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11.683.781,08 төгрөг нийт 673.575.956,08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг нь зээлдэгч ******* ХХК-ийг татан буугдахаас өмнө 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан учраас нэхэмжлэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг банк татан буугдсан шалтгаанаар чөлөөлж хасах боломжгүй юм.

Мөн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн Налайх дүүргийн********************* тоот хаягт байршилтай 600м.кв талбайтай хувийн орон сууц зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн Налайх дүүргийн******* тоот хаягт байршилтай 660м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн тоот хаягт байршилтай 40м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Нийслэлийн Налайх дүүргийн********************* тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй Газар эзэмших эрхийн № тоот гэрчилгээтэй газар, Налайх дүүргийн******* Шилний үйлдвэрийн баруун талд байршилтай нэгж талбарын дугаартай 309 м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар. Газар эзэмших эрхийн № тоот гэрчилгээтэй газар гэсэн барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.Заяа, З.Цэцгээ, Н.Батхишиг, Х.Дашдондог нар өөрсдийн өмчлөл, эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө, газрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна. Уг гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байгаа учраас Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нь зээлийн үүргийг өөрийн компанийн хөрөнгөөр барагдуулах боломжтой гэж тайлбарлах боловч энэ нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангахгүй байх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгүүдийг үнэлэх ажиллагааг хийлгэж болох бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагчийн нэрлэж буй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой бол бусад хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх ажиллагааг хийж болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 673.575.956,08 зургаан зуун далан гурван сая таван зуун далан таван мянга есөн зуун тавин зургаан төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Налайх дүүргийн*******,*******,******* тоот хаягт байршилтай, 600м.кв талбайтай хувийн орон сууц зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Налайх дүүргийн*******, , хаягт байршилтай, 660м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй Нийслэлийн ,, хаягт байршилтай, 40м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Нийслэлийн Налайх дүүргийн*******,,*******,******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 700м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн газар Газар эзэмших эрхийн гэрчилгээ №, Налайх дүүргийн*******, Шилний үйлдвэрийн баруун талд байршилтай нэгж талбарын дугаартай, 309 м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших, Газар эзэмших эрхийн гэрчилгээ № дугаартай газар гэсэн барьцааны зүйлүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хариуцагч ******* ХХК-иас 3.525.830 /гурван сая таван зуун хорин таван мянга найман зуун гуч/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.15.-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ