Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1076

 

 

 

 

 

 

 

 

 

А.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00814 дүгээр шийдвэртэй, А.У- нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01282 дугаартай шийдвэрээр А.У-ас 923 531 700 төгрөгийг гаргуулж “Эко капитал” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үл хөдлөх хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан гэх боловч өнөөдрийг хүртэл өмчлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудаж уулзаагүй, мэдэгдлийг гардуулж өгөхгүй дуудлага худалдаа явуулсан. н.Долгорсүрэн шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдлийг удаа дараа нэхсэн боловч 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өгнө гээд өгөөгүй бидний эрх ашиг зөрчигдөж байгаа учир анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "А.У- нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1282 дугаар шийдвэрээр А.У-ас 923 000 000 төгрөгийг гаргуулж “Эко калитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж хураах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй учир шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Тус үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 29836, 29837 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн. Барьцаа хөрөнгийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг түүний оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Бэлла виста, 2202 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлээд, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанбилэгт утсаар холбогдож мэдэгдсэн. Эдгээр баримт хэрэгт авагдсан. Тус газраас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө худалдан борлогдоогүй тул дахиад 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдлийг А.У- итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан. Энэ нь шүүхэд өгүүлсэн нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тухайн мэдэгдлийг хүлээж авсан мэдэгдэп дээр тэмдэглэгээ хийсэн байдлаар гарын үсэг, он сараар нь тогтоогдож байгаа. Тэгэхээр барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдээгүй, өөрөө нэхсэн боловч өгөөгүй, бидний эрх ашгийг хөндөж байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.2, 62.5-д зааснаар НШШГГ-т холбогдох анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн А.У- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00877 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь “Нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ирээгүй, шүүх хуралдаанд эмнэлгийн магадлагаа ирүүлсэнийг хүсэлт гэж үзэхгүй" гэжээ. Гэтэл тухайн хурал болох өдөр миний даралт 150:210 хүрч толгой эргэн, дотор муухайрч өрхийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нь шууд хэвтэн зохих эмчилгээ хийлгүүлэхийг анхааруулж, тариа хийж, хөдөлгөөнгүй байхыг шаардсан тул товлогдсон хуралдаа биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Тиймээс хурал эхлэхээс өмнө яаралтай эмнэлгийн магадлагааг шүүхэд хүргүүлэхээр хүнээр явуулж, шүүтчийн туслахад нь өгүүлж, бодит байдлын талаар тайлбарлуулан хэлүүлсэн. Гэтэл шүүгчийн туслах нь шүүгчээс асууна гэсэн ба гарч ирээд шүүгчээс асуухад хурал дээрээ шийднэ гээд аваал үлдчээд миний хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шууд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүний улмаас шүүх хуралд биечлэн оролцож тайлбар хийх, хариуцагчтай мэтгэлцэх, нотлох баримт шинжлэн судлах, тэгш эрхтэйгээр оролцох эрхүүд маань хязгаарлагдсан. Нөгөө талаар шүүх зөвхөн нэг талын буюу хариуцагчийн бүх тайлбарыг сонсож хэргийг шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Миний бие огт шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах, шүүхийг үл хүндэтгэсэн байдлаар хандаагүй, тийм санаа зорилго огт байгаагүй болно. Харин ч шүүхийн зохих шударга, хууль ёсны үйлчилгээг авч эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан. Хэн нэгэнд гэнэтийн асуудал шууд тулгарахыг үтүйсгэхгүй бөгөөд магадгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болон шүүтчид ийм асуудал бодитой тулгарсан бол мэдээж шүүх хурал шууд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэх үндэслэлээр нэг удаа хойшлох байсан нь гарцаагүй юм. Гэтэл нэхэмжлэгчийн иттэмжлэгдсэн төлөөлөгч намайг болохоор ийнхүү үзэхгүй, хүнлэг ёсоор нөхцөл байдлыг бодитой тодруулахгүй, санаатайгаар шүүхийн үл хүндэтгэн хүсэлт өгөөгүй, ирээгүй гэх бүдүүлэг байдлаар ялгавартай хандаж эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд туйлын их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

            Нэхэмжлэгч А.У- итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нь НШШГГ-т холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ./хэргийн 1, 15-16 дугаар тал/

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, талуудад эрх, үүргийг тайлбарлаж, хариуцагч талаас мөн оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариу тайлбараа, нотлох баримтын хамт ирүүлж, шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлож, талуудад товыг мэдэгдсэн байна./хэргийн 1, 7, 12-83 дугаар тал/

 

            Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, талуудад тов мэдэгджээ./хэргийн 84, 86-87, 90 дүгээр тал/

 

            Улмаар анхан шатны шүүх хуралдаан болох өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмнэлгийн магадлагаа ирүүлсэн байна./хэргийн 89 дүгээр тал/ Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдааны үед хариуцагчаас эмнэлгийн магадлагаа ирүүлснээс өөр хүсэлтийг ирүүлээгүй, шүүх хурлыг хойшлуулах эсэх нь тодорхойгүй, ямар учиртай юуг нотлох гэж эмнэлгийн магадлагаа ирүүлсэн нь тодорхой бус, хүндэтгэн үзэх шалтгаантай гэх хүсэлт шүүхэд ирүүлээгүй гэж үзэж хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчиний улмаас ирэх боломжгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд харин шүүх хуралд биечлэн оролцох тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан эрхээ эдлэх эсэх нь тодорхой бус байхад үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн зөрчил гаргажээ. Анхан шатны шүүхээс уг эмнэлэгийн магадлагааг ямар учраас ирүүлсэнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

 

            Иймд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00814 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             тШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                                        С.ЭНХТӨР