Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2019/00015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух *******ын ******* /РД:/-ын

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух ийн /РД:/-гоос

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э.,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би Налайх дүүргийн ******* ийн ыг түрээслэж  “” төвийг нээж ажиллуулсан. Дасгалын дараа үйлчлүүлэгч нар маань усанд ордог учраас нээсэн өдрөө усны тоолуур шинээр тавиулсан. “” ОНӨААТҮГ-ын орлогын байцаагч Э. тоолуурын заалт хараад төлбөрийг бэлнээр авдаг байсан. Тэрээр 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл сар бүр 150.000-170.000 төгрөгийг надаас авсан. 8,9 дүгээр сард усны төлбөр нэмэгдсэн гэж хэлээд надаас 250.000 төгрөг авсан. 2017 оны сүүлээр Э. албан тушаалаа ашиглан аж ахуйн нэгж, иргэдээс бэлэн мөнгө авч байсан нь илэрч эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээр орж ял шийтгүүлсэн. Тухайн үед намайг хохирогчоор тогтоож хохирлыг авч өгнө гэж байснаа сүүлдээ чимээгүй болсон. Э. шүүхээр орсны дараа шинэ байцаагч томилогдсон гээд ирсэн. Тэр байцаагчаас өнгөрсөн саруудын усны төлбөр нь нийт хэдэн төгрөг болсныг шалгуулахад нийт 800.000 төгрөг болсон гэж хэлсэн. Мөн “” ОНӨААТҮГ-ын хуулийн зөвлөх Б. над руу залгаж “Эрүүгийн хэрэг шалгагдаж байгаатай холбогдуулан тулгалт хийх шаардлагатай байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тайж” төвийн захирал Ц.ад өөрт байсан бүх баримтаа өгсөн. Гэтэл Ц. ахаас Э. бүх баримтуудыг аваад надад буцааж өгөхгүй байгаа. Тийм учраас би Э. надаас 1.000.000 төгрөгийг илүү авсан гэдгийг баримтаар нотлож чадахгүй байна. Иймд Э.гоос 1.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд “” ОНӨААТҮГ-т орлогын байцаагчаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч Б.******* нь “Тайж” төвийн ыг түрээсэлж спининг хичээллүүлдэг байсан. Усны төлбөрт  2017 оны 2 дугаар сард 74.000 төгрөг, 3-4 дүгээр сард 150.000 төгрөг, 5-6 дугаар сард 140.000 төгрөг, 7 дугаар сард 100.000 төгрөг, 8 дугаар сард 40.000 төгрөг нийт 504.000 төгрөг авсан. Үүнийг цааш нь байгууллагадаа тушаах байсныг хувьдаа ашигласан нь үнэн. Энэ хууль бус үйлдэл илэрч эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн. Эрүүгийн журмаар шалгуулж байхдаа байгууллагад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Б.*******аас усны төлбөр гэж 1.000.000 төгрөг аваагүй. Би тоолуурын заалтыг хараад бичилт хийгээд Б.*******д өөрт нь өгч байсан. Б.******* боломжгүй байна гээд төлбөрийг дор бүр нь өгч байгаагүй. 2-3 сараар бөөндөж өгдөг байсан. Гэсэн хэдий ч надад усны төлбөрт 1.000.000 төгрөгийг илүү өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Э.гоос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Шаардлагын үндэслэлийг “2017 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг хүртэл  “” ОНӨААТҮГ-ийн байцаагчаар ажиллаж байхдаа ажил албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж усны төлбөрт 1.000.000 төгрөг илүү авч хохирол учруулсан” гэжээ. 

 

Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтыг эс зөвшөөрч маргасан. Тэрээр “Б.******* надад бэлнээр 1.000.000 төгрөг өгөөгүй, тоолуурын заалтаар 614.600 төгрөг гарсан нь шалгалтаар илэрсэн. Тэр мөнгийг байгууллагад төлж хохиролгүй болгосон” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т зааснаар зохигч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Б.******* нь харицагч Э.г үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 1.000.000 төгрөгийг өөрөөс нь авсан гэсэн үндэслэлийг заасан хэдий ч уг үйл баримтыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тэрээр хариуцагч Э.г тоолуурын заалтыг харж төлбөрийн баримт бичиж өгсөн, тэр баримтаа “Тайж” төвийн захирал Ц.аар дамжуулж надаас авч устгасан гэж тайлбарласан хэдий ч хэдэн сарын хэдний өдрийн хэдэн төгрөгийн баримтыг гэрч Ц.д өгсөн гэдгээ тодорхойлж чадаагүй, гэрч Ц. нэхэмжлэгч Б.*******аас хэдэн төгрөгийн баримтыг авч хариуцагч Э.д өгснийг гэрчлэн мэдүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 1.000.000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэх тайлбараа нотлож чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч Э.гийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж “усны төлбөрт нэхэмжлэгч Б.*******аас цэвэр бохир усны төлбөрийг бэлнээр  хураан авч байгууллагад тушаагаагүй өөртөө ашигласан, мөнгийг байгууллагадаа буцаан төлж хохиролгүй болгосон” гэж тайлбарласан нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150 тоот шийтгэх тогтоол, гэрч Б.ын “Б.*******ын ажиллуулж байсан “” төв 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 663.100 төгрөгийн халуун, хүйтэн ус хэрэглэсэн байсан. Энэ нь тоолуурын заалтаар гарч ирсэн. Энэ мөнгийг Э. орлогын байцаагчаар ажиллаж байхдаа хураан авч хувьдаа ашигласан нь тогтоогдож төлбөрийг төлж байгууллагыг хохиролгүй болгосон. Мөн түүнчлэн манай байгууллага ч хяналт тавиагүй иргэд, аж ахуйн нэгжийн хохироосондоо хүлцэл өчиж Б.*******ыг 2017 оны 10, 11 дүгээр сарын усны төлбөрөөс чөлөөлж, зөвхөн суурь хураамжийг авсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон.

Хариуцагч Э. нэхэмжлэгч Б.*******аас авсан мөнгөн дүнг 494.210, 504.000 төгрөг, 663.100 төгрөг гэж 3 өөр дүн хэлдэг боловч шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй 1.000.000 төгрөгийг хариуцагч авсан гэх үйл баримт нь баримтаар тогтоогдоогүй  гэж үзсэн.

 

Шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нэхэмжлэгч нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Э.гоос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг  улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

         

ДАРГАЛАГЧ                                     Л.ЭНХБИЛЭГ