Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2021/00083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

НэхэмжлэгчДорнод аймгийн Баянтүмэн сумын 1-р баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг байр 9 тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 15 604 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 6 сарын 27-ны өдөр С.*******д тоот дансанд 9 400 000 төгрөгийг шилжүүлж 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэвч ******* нь гэрээнд заасан хугацааны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд С.*******аас үндсэн зээл 9 400 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 165 350 төгрөгийг хамт гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч М.******* нэмэгдүүлсэн шаардлага: Би хариуцагч С.*******д 2019 оны 6 сарын 27-ны өдөр 10 сая төгрөгийг 5 сарын хугацаатайгаар, 8 хувийн хүүтэй, 2019 оны 8 сарын 27-ны өдөр 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2019 оны 9 сарын 9-ний өдөр 4 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээрээ тус тус гурван удаа хүүтэй мөнгө зээлж байсан. ******* нь 2019 оны 8 сарын 27-нд авсан дээрх 1 сая төгрөгийн эхний сарын хүүг суутгуулж 910 000 төгрөгийг данс руугаа шилжүүлж авч байсан. Дараа нь дахин 9 сарын 9-ний өдөр 4 сая төгрөг хүссэн боловч өөрт байсан 3 998 000 төгрөгөө түүний дансанд шилжүүлсэн. ******* нь 2019 оны 9 сарын 27-ноос 2019 оны 12 сарын 27-ныг дуустал 3 сарын хүү 300 000 төгрөг үндсэн зээл 1 000 000 төгрөгийг 2020 оны 1 сарын 1-нд шилжүүлж нийт 1 300 000 төгрөгөөр тооцож хаалгасан. Мөн 2019 оны 9 сарын 9-ний өдөр хүүтэй зээлсэн 3 998 000 төгрөгийг 2019 оны 9 сарын 9-нөөс 2020 оны 11 сарын 9-ний өдөр хүртэл 14 сарын хугацаанд нийт хүү 5 600 000 төгрөг, үндсэн зээл 4 000 000 төгрөгийн хамт 9 600 000 төгрөг надад төлөх ёстой байсан. ******* нь дээрх хоёр 1 сая төгрөг, 3 998 000 төгрөгөнд 9 300 000 төгрөг төлсөн. Харин 2019 оны 6 сарын 27-ны өдөр авсан 10 сая төгрөгнөөс хүүг суутгуулж 9 200 000 төгрөгийг шилжүүлсэн. ******* нь 8 сарын 28-ны өдөр 800 000 төгрөг, 9 сарын 27-ны өдөр 800 000 төгрөг өгсөн. Иймд 2019 оны 6 сарын 27-ны зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 9 400 000 төгрөг нэхэмжилж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2 сарын хүү 1 504 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг бүгд 15 604 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч М.******* нь *******аас зээлийн гэрээний үүргийн дагуу түүнд зээлдүүлсэн үндсэн мөнгө 9 400 000 төгрөг, зээлийн хүү 1 504 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг нийт 15 604 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч ******* нь 2019 оны 6 сарын 27-нд 10 сая төгрөг, 2019 оны 8 сарын 27-нд 1 сая төгрөг, 2019 оны 9 сарын 9-ний өдөр 4 сая төгрөг зээлсэн. Эхний зээлээ гэрээ байгуулж 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай авсан. Дараагийн хоёр зээлийг 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. ******* нь эхний сарын хүүгээ суутгуулж зээлээ өөрийнхөө данс руу шилжүүлүүлдэг байсан гэдэг. Энэ хугацаанд хариуцагч ******* нь 9 300 000 төгрөгийг дансаар шилжүүлж 600 000 төгрөгийг бараагаар өгч нийт 9 600 000 төгрөг өгснөөс түүний авсан 1 сая төгрөг, 3 998 000 төгрөгийг хүүгийн хамт тооцож авсан байдаг. ******* нь нэхэмжлэгчтэй 2020 оны 7 сарын 27-ны өдөр гэрээгээ дүгнээд бараагаар өгсөн 600 000 төгрөгийг 10 сая төгрөгнөөс хасч үндсэн зээл 9 400 000 төгрөгөөр тооцож хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байдаг учир үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн байгаа. Иймд хариуцагч С.*******аас 15 604 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******аас 2019 оны 6 сарын 27-ны өдөр 5 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр 10 сая төгрөгийг зээлж эхний сарын хүүг суутгуулж 9 200 000 төгрөг авсан үнэн. ******* нь надад 9 200 000 төгрөгийг барьцаагүйгээр өгсөн. Би зээлийн хүүг төлөхдөө 9 200 000 төгрөгөөр тооцож сард 736 000 төгрөгийг 5 сарын хугацаанд 3 680 000 төгрөгийг төлсөн. *******ын данс руу шилжүүлдэг байсан. Дараа нь ******* нь бараа болон бэлнээр 600 000 төгрөг төлсөн. Миний *******д өгсөн нийт 9 900 000 төгрөг төлсөн. Би *******д 12 880 000 төгрөг төлөх ёстой байснаас 9 200 000 төгрөгийн хүү 3 680 000 төгрөгийг хасч үлдэх 2 980 000 төгрөг төлөх ёстой гэж тооцсон. Би *******аас 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр бодож дүүдээ авч өгсөн. ******* надад 910 000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Үүнийг 2019 оны 11 сарын 28-ны өдөр 910 000 төгрөгийн төлсөн. Мөн дүү маань байр авах болоод мөнгө дутаад байна гэхээр нь би *******ыг тусалдаг болохоор нь хэрэг болох байх гэж бодоод дүүдээ *******аас 4 сая төгрөг зээлдүүлээч гэхэд 3 998 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй шилжүүлсэн. Би *******аас нийт 14 908 000 төгрөг зээлж авсан үнэн. Би ******* 6 сарын 22-ны өдөр 2 сая төрөг өгсөн. Мөн 2020 оны 2 сард 2 сая төгрөг өгсөн. *******аас авсан 1 сая төгрөг, 3 998 000 төгрөгийг төлсөн. Миний хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас 2020 оны 1 сараас эхэлж хил хаагдсан. Би хувиараа бизнес хийж ар гэр үр хүүхдээ тэжээж яваа эмэгтэй. Надад өөр орлого байхгүй. Энэ үед би ганцаараа ч биш бизнес эрхэлдэг бүх хүмүүсийн орлого 80-90 хувиар буураад байгаа. Би энэ хүний мөнгөний хүүг сар бүр тогтмол өгч явсан. Би бүтэн жил ажил зогсолт хийгээд байна. *******ын нэхэмжилж байгаа 15 604 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 15 604 000 төгрөг нэхэмжилж байгаа болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...*******д 2019 оны 6 сарын 27-ны өдөр 5 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр 10 000 000 төгрөгийн гэрээ байгуулж эхний хүүгээ суутган түүний дансанд 9 200 000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2019 оны 8 сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр 1 000 000 төгрөгийг эхний сарын хүүг суутган 910 000 төгрөг, мөн оны 9 сарын 9-ны өдөр 4 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон боловч өөрт байсан 3 998 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. *******д нийт 3 удаа зээл өгсөн. *******ын өгсөн 9 300 000 төгрөгийг сүүлийн өгсөн хоёр зээлийнхээ үндсэн зээлийг хүүгийн хамт тооцож авсан. ******* бид хоёр 2020 оны 7 сарын 27-ны өдөр зээлийн гэрээгээ дүгнэж түүний өгсөн бараа болон бэлнээр өгсөн 600 000 төгрөгийг 10 000 000 төгрөгийн зээлээсээ хасч 9 400 000 төгрөг үлдсэн гэж тооцсон. Иймээс 9 400 000 төгрөгийн сүүлийн 2 сарын хүү 1 504 000 төгрөг, гэрээний хугацаандаа төлөөгүй тул алданги 4 700 000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна. *******ын тайлбарыг зөвшөөрөхгүй ... гэж тайлбарладаг.

Хариуцагч С.******* татгалзаж буй үндэслэлээ: ...*******аас 3 удаа 2019 оны 6 сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 8 сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 9 сарын 9-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээл авсан үнэн. Дээрх зээлийг авахдаа эхний сарын хүүг суутгуулж авч байсан. Би *******аас авсан сүүлийн хоёр зээлийг дүүдээ авч өгсөн. Энэ хоёр зээл бүрэн төлсөн. Эхний зээл 9 200 000 төгрөг, дараа нь 910 000 төгрөг, 3 998 000 төгрөг авсан. *******д 12 880 000 төгрөг төлөхөөс өөрийн төлсөн 9 900 000 төгрөг төлснөөс 5 сарын хүү 3 680 000 төгрөгийг хасаад *******д нийт 12 880 000 төгрөг одоо үлдэгдэл 2 980 000 төгрөг төлөх ёстой гэж бодож байна. *******ын нэхэмжилж буй 15 604 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч М.*******ын нэхэмжилж буй 15 604 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй харин 2 980 000 төгрөг төлөх ёстой гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч М.*******, хариуцагч С.*******тай харилцан тохиролцож 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 5 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр 10 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 1 000 000 төгрөг, 2019 оны 9 дугаар сарын 9-ны өдөр 10 хувийн хүүтэй 4 000 000 төгрөг тус тус зээлдүүлсэн мөн энэ хугацаанд хариуцагч нь зээлийн хүүд нийт 9 900 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч М.*******аас зээлж авсан 1 000 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг буцааж төлсөн гэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 9 900 000 төгрөгийн төлөлтөөс дээрх хоёр зээлийн хүүг тооцсон болно гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч С.*******ын данс руу 3 удаагийн үйлдлээ нийт 14 108 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196 дүгээр зүйлийн 196.1.1 ...эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулласан гэж үзэхээр хуульчилсан.

Гэхдээ нэхэмжлэгч М.******* нь хариуцагч С.*******д 2019 оны 8 сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 9 сарын 9-ны өдрийн 3 998 000 төгрөгийн зээл олгохдоо зээлийн гэрээ бичгээр байгууллаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрх алдана гэсэн заалтыг нэхэмжлэгч зөрчжээ.

Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчид олгож буй 2019 оны 8 сарын 27-ны өдрийн 1 сая төгрөг, 2019 оны 9 сарын 9-ны өдрийн 3 998 000 төгрөгийн зээлүүдэд хүү тооцохоор тохиролцсон гэж байгаа боловч зээлийн гэрээг бичгээр байгууллаагүй байх тул хүү тооцох боломжгүй байна.

Мөн хариуцагч С.******* нь нэхэмжлэгч М.*******аас 910 000 төгрөг, 3 998 000 төгрөг авсан гэх бөгөөд дээрх зээлийг төлсөн гэж байгаа боловч дээрх зээлийг төлсөн талаар нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Учир нь зохигчид нь маргаж буй үйл баримтын талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2, дугаар зүйлийн .1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульд зохицуулсны дагуу шүүхэд өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүх хариуцагч С.*******ын төлсөн 9 900 000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн сүүлийн зээлсэн нийт 4 908 000 төгрөгийг / 910 000 төгрөг, 3 998 000 төгрөг/ хасч үлдэх 4 992 000 төгрөгнөөс 2019 оны 6 сарын 27-ны өдөр авсан 9 200 000 төгрөгийн 5 сарын хүү болох 3 680 000 төгрөгийг тооцоход 1 312 000 төгрөг үлдсэнийг үндсэн зээл 9 200 000 төгрөгнөөс хасч 7 888 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч С.******* нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 3-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги 3 944 000 төгрөгөөр тооцож нийт 11 832 000 /7 888 000+3 944 000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгох нэхэмжлэлийн шаардлагаас 3 772 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч М.******* нь 279 500 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагч С.*******аас 11 832 000 төгрөгт ногдох буюу 204 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******гийн *******аас Зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 832 000 / арван нэгэн сая найман зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3 772 000 /гурван сая долоон зуун далан хоёр мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 279 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч С.*******аас 11 832 000 төгрөгт ноогдох 204 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА