Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/03878

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/03878

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 00-р хороо А Н  бизнес төв 0давхар  00тоотод байрлах Н ф  ББСБ ХХК /РД0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо 00-р хороолол 00-р байр 00 тоотод оршин суух Баяннуд овогт Нарангэрэлийн Алдар /РД:0000000/-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 5,804,733 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.А нь 0000 оны 0 сарын 0-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 2,050,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтшгэлийн баталгаа болгож, Hyndai Grace маркын 0000 УБП улсын дугаартай автомашиныг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Н.А нь гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн хүү болон үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Н.А БЗД-ийн 0-р хороо 00-р хороолол 0000 тоотод ихэвчлэн очиж уулздаг байсан тухайн үед зээлийн төлөлт хийнэ гэж удаа дараа хэлсэн боловч хүрэлгүй алга болсон.

Дээрхи хаягтаа оршин суухаа больсон тул шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж хаягийг тогтоож, зээлийн гэрээний үүргийн төлбөрөө нэхэмжилсэн.

Иймд хариуцагч Н.А үндсэн зээл 2,050,000 төгрөг, үндсэн хүү 3,088,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 595,866 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,804,733 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.А нь 0 оны 0 сарын 0-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 2,050,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Hyndai Grace маркын 0000 УБП улсын дугаартай автомашиныг барьцаалсан.

Би үйлдвэрлэлийн осолд орж хүнд гэмтэл авснаар нүдний хагалгаанд орох эмчилгээний зардал болгож зээл авсан боловч хагалгааны дараа ажлын чадвар алдан ажил хийж чадаагүй. Би ажил орлогогүйн улмаас зээлийг төлж чадаагүй нь үнэн. Энэ хугацаанд зээлдүүлэгч талаас гэр оронд ирж хаалга үүд нүдэх нь орлогогүй надад болон гэр бүлийнхэнд их хүнд байсан.

Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Hyndai Grace маркын 0000 УБП улсын дугаартай автомашиныг түлхүүрийг хамт өөрийн танил Б, У нараар хүргүүлсэн, би хүргэж өгсөн гэж бодож байсан гэтэл миний барьцаанд тавьсан машин алга болсон. Машины бичиг баримт нэхэмжлэгчийн нэр дээр байгаа. Би энэ мөнгийг төлөх боломжгүй, барьцааны машиныг хаана байгааг олж тогтоож, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НБМ ф ббсб ХХК нь хариуцагч Н.А зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,050,000 төгрөг, үндсэн хүү 3,088,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 595,866 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,804,733 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.А нь зээл авсан нь үнэн, зээлийг төлөх боломжгүй, барьцааны автомашиныг У, Б гэх найзуудаараа нэхэмжлэгчид хүргүүлсэн, гэтэл автомашин одоо хаана байгааг мэдэхгүй, энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаагүй гэх тайлбарыг шүүхэд гаргаж маргасан.

 

Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгө болох автомашин манай нэр дээр бүртгэлтэй боловч хариуцагч Н.А нь уг автомашиныг бидэнд хүлээлгэн өгөөгүй гэх тайлбар гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч НБМф ББСБ ХХК хариуцагч Н.А нарын хооронд 0000 оны 0 сарын 0-ний өдөр 2,050,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй байхаар тохиролцон зээлийн гэрээ байгуулан, зээлийн эргэн төлөх хуваарийг хариуцагч зөвшөөрөн гарын үсэг зурж баталгаажуулжээ./х.х-ийн 6,7хуу/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 03 сарын 30-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулан Hyndai Grace маркын 0000 УБП улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч НБМ ф ББСБ ХХК-ний эзэмшилд шилжүүлсэн болох нь барьцааны гэрээ болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон./х.х-ийн 9,10 хуу/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч НБМ финанс ББСБ ХХК нь хариуцагч Н.Алдарын ХААН банкны 5114090955 тоот дансанд 2016 оны 03 сарын 30-ний өдөр шилжүүлсэн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дипозит дансны хуулгаар тогтоогдсон хариуцагч маргаагүй.

Хариуцагч Н.А нь зээлийн гэрээний үүрэг болон эргэн төлөлтийн хувиарыг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 0000 оны 0 сарын 0-ний өдөр дууссан хариуцагч Н.А нь 0000 оны 0сарын 0-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000оны 0 сарын 0-ний өдрийн 0000 тоот шийдвэрээр Н.А эрэн сурвалжилж хаягийг тогтоосон болох нь хавтас хэрэгт авагдсан шийдвэрээр нотлогдсон.

Иймд хариуцагч Н.А үндсэн зээл 2,050,000 төгрөг, хүү /102,500*29 сар/ 2,972,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 595,866 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,6688,566 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НМБ ф ББСБ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хариуцагч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмигөөлөгч А.Н Н.А холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 0000 оны 00 сарын 00-ний өдрийн 11.00 цагт болох шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нь хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Н.А оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Ал 5,688,566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НМБ ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 116,167 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Алдараас 70,217 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НМБ финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 107,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 101/ШЗ2018/20597 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ