Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2019/00332

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын  дугаар баг, Ц эрэг 0 тоотод оршин суух, утас 00000000, РД:0000000000 К.Хы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын  дугаар баг ХХ нуурт оршин суух, утас 000000000, РД:000000000 М.Б,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын  дугаар баг З нуурт оршин суух, утас 00000000, РД:0000000 М.З нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, хариуцагч М.Б, хариуцагч М.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Б, хэлмэрч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын  дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 5мх5м, 3мх5м харьцаатай, 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, энэхүү байшинг хууль бус эзэмшиж байгаа М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай.

Нэхэмжлэгч К.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц сумын  дугаар багт амьдарч байхад 2003 онд Ц сумын  дугаар багийн нутаг М гэх газар өөрийн хүч хөрөнгөөр хоёр тасалгаа бүхий дүнзэн модон байшин барьсан юм. Уг байшинд гэр бүлээрээ амьдарч байгаад ажил төрлийн байдлаас болж Ө суманд нүүж ирсэн юм. Гэтэл манай байшинг хамаатан болох М.Б, М.З нар хууль бусаар эзэмшиж, манай байшинд дур мэдэн оршин сууж байгаа бөгөөд өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар хууль бус нотлох баримтыг тухайн багийн Засаг дарга болон хөндлөнгийн хүмүүсээс баримтжуулан авч, өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар эрх бүхий байгууллагад хандаж яваа болох нь тогтоогдсон юм. Уг байшин байрлаж байгаа Ц сумын  дугаар багийн нутаг М гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас газар эзэмшүүлэх боломж байхгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй юм. Түүнээс болж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй юм. Хэдийгээр М гэх газар Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн бүс-т хамаарч байгаа боловч тухайн газарт ард иргэд оршин сууж амьдарч, газрын гадаргууг ашиглах эрхтэй учир олон ард иргэд үл хөдлөх үл хөрөнгө барьж амьдарч байна. Иймд Ц сумын 2-р багийн нутаг М гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшиж байгаа М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Б одоо Ц сумын  дугаар багт оршин суудаг. Ц сумын  дугаар багт байрлалтай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х болохыг тогтоож, М.Б, М.З нарыг уг байшингаас албадан нүүлгэж өгөх тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Уг байшинг 2004 онд миний хүргэн ах болох А.Е, түүний эхнэр М.З нар 600000 төгрөгөөр худалдаж авч одоо хүртэл уг байшинд хаваржиж, намаржиж байгаа болно. Уг байшингийн хамт хадлангийн талбайг авсан байсан. Би Ц сумын  дугаар багийн нутаг Мод хүргэн ах А.Е, эгч М.З нартай хамт нэг хашаа хороонд амьдарч байна. Би К.Хаас дээрх байшинг худалдаж авч байгаагүй, надад ямар ч хамаагүй. Иймд К.Хы надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.З шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч К.Х нь миний эцэг Мын төрсөн дүү юм. Миний эцэг болох А.М нь 2016 онд нас барсан юм. 2004 онд М.З болон миний нөхөр Е бид хоёрт хоёр өрөө дүнзэн байшин, жижиг чулуун хашаа болон хадлангийн талбайг бидэнд 600000 төгрөгөөр худалдсан болно. 2004 оноос хойш одоо хүртэл нөхөр бид хоёр уг байшинд хамт амьдарч байна. Харин М.Б нь одоо манайхтай хөрш, уг байшинг худалдаж аваагүй тул ямар ч хамаагүй. Нөхөр бид хоёр анх Хаас 5х5 м-ийн дүнзэн байшин болон уг байшинд залгаж барьсан 3х5 м-ийн дүнзэн байшин байгаа юм. Бид уг дүнзэн байшинг аваад 14 жил болж байгаа бөгөөд жил болгон хадлангийн талбайгаас өвс авч хадаж амьдарч байна. Хаас худалдаж авсан байшинд одоо М.Б сууж байгаа ба би гэр бүлээрээ өөр байшинд амьдарч байгаа болно. Бид 2004 онд ааваасаа уг хашаа хороог худалдаж авсан. Би айлын ууган хүүхэд тул намайг суулгаж, малыг нь маллаж байсан. Намраас хойш нэхэмжлэгч нар над руу залгаад байшин, хашаа хорооноос гар, хэнийг суулгахаа өөрөө мэднэ, худалдах гэж байна гэж утасдаж хэлсэн. Байшин биш хашаа хороог суллах талаар утсаар ярьж шаардсан. Биднийг байшин худалдаж авч 14 жил амьдарсныг хөрш нар мэдэж байгаа. Бид Хаас уг байшинг худалдаж авсан болохыг Ц сумын газрын даамал Т.Н сайн мэднэ. Иймд нэхэмжлэгч К.Хы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2003 онд Мойд 5х5 хэмжээтэй, 3х5 хэмжээтэй амбаартай байшин барьсан. Тухайн байшин малын хашаа хороо, хадлангийн газартай. Бид Б аймгийн Ө сум руу 2005 онд нүүхдээ байшин, хашаа хороогоо хадам ахдаа захиж үлдээсэн. Хадам ах нас барсны дараа бэр эгч маань хүүхдүүдтэйгээ таарч тохироогүй. М.З хойд ээжээ гэрээсээ явуулсны дараа маргаан бүхий хороог эцэг маань 600000 төгрөгөөр худалдаж авч өгсөн гэж булаацалдаж байна. Хариуцагч нар тус байшингийн зарим зүйлийг засаж засварласан байна. Гэхдээ бидэнд манай байшинг янзалж засах уу гэж зөвшөөрөл аваагүй. Мөн тухайн байшинг янзалсан тухай хэлээгүй. Бидний барьсан байшин анх барьсан сууриндаа хэвээрээ байна. Иймд бидний эзэмшлийн байшингаас М.Б, М.З нарыг албадан нүүлгэж өгнө үү. Мөн маргаан бүхий байшингийн жинхэнэ өмчлөгч нь К.Х мөн болохыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оноос эхэлж тус байшинд амьдарч байна. Би 2015 онд тус байшин янзалж барьсан. Би хүн хөлсөлж тус байшинг янзлуулсан. Миний амьдарч байгаа байшинг өөрт минь үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч М.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидэнд маргаан бүхий байшинг аав маань 2004 онд К.Х нар аймаг руу нүүхээр болсон тул худалдаж авч өгсөн. Миний ээж ажилтай, багш хүн байсан. Миний хойд ээж мал маллаагүй. Миний хүүхдүүд тухайн үед бага байсан ба намайг мал маллуулахын тулд тус байшинг худалдаж авч өгсөн. Би дүү нараа өөрөө асарч, 10 жил мал малласан. Тухайн байшингийн үүд хэсэгт 3х5 хэмжээтэй амбаар байгаагүй, 2х3 хэмжээтэй амбаартай байсан. Тус байшин нь намхан байшин байсан. Мөн байшингийн мод нь муу байсан. Бид тухайн байшинг анх худалдаж аваад 1 жил амьдарсны дараа буулгаад дахин шинээр барьсан. Бид тухайн байшинг өндөр барьж, үүд хэсэгт нь 4х5 хэмжээтэй амбаар барьсан. Би хүүхдүүдээ сургуульд сургахын тулд Ц сумын төв рүү нүүсэн. Гэхдээ бид сургууль амарсан үед Мод очдог. 2015 онд Б тус байшинг янзалж барьсан. Одоо тус байшинд М.Б амьдарч байна. Тус байшин малын хороонд хэтэрхий ойрхон тул жаахан зайтай баримаар байна гэж надад М.Б хэлэхээр нь би өөрөө мэдээрэй гэж хэлсэн. Тус байшинд Б, бид нарын хэн хэн нь амьдардаг, ба заримдаа хамтдаа амьдардаг. М.Б бага насны 2-3 хүүхэдтэй. Тус байшинг анх барьсан газраас нь өөр газарт барьсан. Тухайн үед байшингийн дээврийг нойтон модоор барьсан байсан тул хөгцөрсөн байсан. Маргаан бүхий байшинг бид 2 удаа засаж барьсан. Нэхэмжлэгч нар бидний тус байшинг 2 удаа засаж янзалсныг мэднэ. Ш.З миний бэр эгч. Миний эцэг өвдөөд 6 сар хэвтэрт байсан. К.Х нар миний эцгийг амьд байхад уг асуудлыг яагаад хөндөөгүй юм. Ш.З байшинг засварлаж барих уу гэж асуугаагүй гэж хэлж байна. Бид мөнгөө өгөөд байшинг худалдаж авсан тул янзалж барина гэж хэлээгүй. 15 жил бид тухайн байшинд амьдарч байна. Бид тухайн байшингийн засварыг өөрсдөө хийж ирсэн. К.Х тухайн байшинг завсарлахад хөлс хөдөлмөр оруулаагүй. К.Х нар манайд ирээд зочлоод явдаг. Олон удаа манайд ирж, цай хоол идэж, сүү тараг аваад явж байсан. Тухайн байшинг хэрхэн яаж завсарласан гэдгийг энэ хүн мэдэж байсан. Миний эцэг К.Хаас байшин худалдаж авахдаа цаас аваагүй юм уу эсхүл авсан ч алга болгосон юм уу, би энэ талаар сайн мэдэхгүй байна. Миний аав нас барсан тул К.Х нар маргаан гаргаж байна. Нэхэмжлэгч нар намайг тус байшинг булаацалдаж маргалдаж байна гэсэн тул Б өөрийн биеэр шүүх хуралдаанд ирсэн. Маргаж байгаа байшин бол манайх. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: 1) Нэхэмжлэгч К.Х нь Ц сумын  дугаар багийн М гэх газарт өөрийн хөрөнгөөр 2003 онд барьсан 5мх5м, 3мх5м харьцаатай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшинг барьж, 2005 онд Өд нүүж явахад хамт хаваржиж намарждаг хамаатан (талийгаач) А.Мд захиж үлдээж түүнээс хойш уг байшинд А.М болон түүний хүргэн, төрсөн хүүхдүүд хаваржиж, намарждаг байсан нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Ц сумын Газрын даамал Т.Н 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн тодорхойлолтод: Ц сумын 2-р багийн нутаг дэвсгэр МАНУТХГ-т хамрагддаг М хэмээх газарт байгаа малын хаваржаа, мөн хадлангийн талбайг 2004 оноос эхлэн А. Е РД:00000000000 нь хаваржааны зориулалтаар ашиглаж байгаа нь үнэн гэсэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Ц сумын  дугаар багийн Засаг дарга К.Аманкелдийн өгсөн тодорхойлолтод: Ц сумын М гэдэг газарт 2003 онд 10х12 мдулаан хотон (малын хашаа хороо), 5х5мхарьцаатай байшинг барьж, 2км урттай сувгийг Х, К бид гурав татсан нь үнэн гэсэн байна.

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны Б аймаг дахь салбар нь нэхэмжлэгч К.Хы энэхүү хувийн байшин, малын хашаа, хадлангийн талбайд татсан сувгийн нийт үнийг 15000000 төгрөгөөр үнэлж байсан байна.

2017 оны 1 дугаар сарын 05-ны өдрийн Ц сумын  дугаар багийн Засаг дарга Х.М-ы тодорхойлолтод: Миний бие 62 настай, 1992 оноос 2008 оны 6 сар хүртэл М хэсгийг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Тэр үед К.Х гэдэг залуу Мод мал төллүүлэн хаваржааны хашаа хороо байшин барьж байсан нь үнэн гэсэн байна.

Нэхэмжлэгч К.Хы маргаан бүхий байшингийн талаар РД:00000000 Х.Ш-ы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 94 настай, хүргэн хүү Х, охин З хоёр 2003 онд М хэмээх газар мал төллүүлдэг хашаа хороо барьсан 2005 онд Зийн эх хүнд өвчнөөр өвчилж би К.Х, Ш.З нарыг Өд нүүлгэж авсан. Тухайн үед хашаа хороог Мд үлдээсэн нь үнэн. Хэнд ч худалдаагүй гэсэн байна.

Гэрч Н.А шүүхэд өгсөн мэдүүлэг болон нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие М-той 23 жил хамт амьдарсан. Х М төрсөн дүү нь. Бид Ц сумын М гэх газарт хамт хаваржиж, намарждаг байсан. К.Х 2003 онд 5х5 харьцаатай байшин, 3х4 метрийн амбаарын хамт модоор барьсан. Мөн К.К хашаа хороо, хадлангийн талбайтай. Гэхдээ энэ газар нь тусгай хамгаалалттай газар тул ямар нэгэн гэрчилгээ авагдаагүй. Энэ байшинг Хаас худалдаж аваагүй, Х бидэнд итгээд үлдээсэн тул бид хариуцаж авсан болохоос нэг төгрөг өгөөгүй. Хүүхдүүд тэндээ хаваржиж, намарждаг байсан. Анх манайх хүргэн Еыг байлгаж малаа маллуулж байсан. Одоо энэ байшин Б байгаа гэсэн байна.

Мөн Ц сумын  дугаар багийн М гэх газарт байршилтай 5мх5м, 3мх5м харьцаатай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшинг нэхэмжлэгч К.Х 2003 онд өөрийн хөрөнгөөр хаваржаа, намаржааны зориулалттай барьсан гэдэгт талууд маргаагүй болно.

2) Нэхэмжлэгч К.Х нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлээгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байна.

Учир нь, нэхэмжлэгч К.Хы Б аймгийн Ц сумын  дугаар багийн нутаг М гэх газарт барьсан 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн байршил газар Мы Улсын тусгай хамгаалалтай газарт хамрагддаг болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн Ц сумын газрын даамлын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн дархан цаазат, байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт газар гэж ангилдаг гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурлын 1996 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын 2-т Б аймгийн Ц, Улаанхус, Сагсай, Алтай сумын нутаг дахь Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул, Хөвчүү, Ёлт уул, Хотон, Хурн, Даян нуурыг орчмыг хамарсан газар нутгийг Алтай таван богдын байгалийн цогцолборт газар... тус тус болгох. Энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар А, хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоож өгсөн байна.

Мөн Монгол Улсын Байгаль орчны сайдын 1998 оны 1 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай Улсын тусгай хамгаалалттай зарим бүсийн хилийн заагийг тогтоох тухай тушаалын  дугаар хавсралтаар Аын байгалийн цогцолборт газрын бүсийн хилийн зааг-г баталсан байна. Энэхүү хавсралтаар Аын байгалийн цогцолборт газрын бүсийн хилийн заагийг 1.Онцгой бүс, 2.Аялал жуулчлалын бүс, 3.Хязгаарлалтын бүс гэж тус тус тогтоосон байна.

Б аймгийн Монгол Алтайн Нурууны Улсын Тусгай Хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн албан бичигт: Ц сумын М гэх газар нь Аын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд ордог бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгүүдэд зааснаар тухайн хязгаарлалтын бүсэд оршин сууж буй нутгийн иргэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж болно гэсэн байна.

Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч К.Хы Б аймгийн Ц сумын  дугаар багийн нутаг М гэх газарт барьсан 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн дэвсгэр (байршил) газар Аын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа болох нь нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна, мөн хуулийн 5.2-т бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж заасан бөгөөд Ц сумын М гэх газар нь Аын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа тул нэхэмжлэгч К.Х тухайн газрын уламжлалт мал аж ахуйн эрхлэх зориулалтаар ашигладаг болохоос тухайн газрыг эзэмших, өмчлөх, мөн тухайн газарт мал аж ахуй эрхлэх зорилгоор барьсан байшин, хашаа хороонд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохгүй болох нь тогтоогдож байна.

Иймд эдгээр нотлох баримтаар Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 182.1, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус зааснаар маргаан бүхий байшинг түүний хууль ёсны өмч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах боломжгүй гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд дээрх үйл баримт нь тухайн хөрөнгийн хувьд К.Хы өмчлөх эрхийг үгүйсгээгүй болно.

3)Нэхэмжлэгч К.Хы Ц сумын  дугаар багийн М гэх газарт байршилтай 5мх5м, 3мх5м харьцаатай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшинг хариуцан авч үлдэж хаваржиж, намарждаг байсан А.М нас барснаар талийгаачийн хүүхдүүд болох М.Б, М.З нар энэхүү маргаан бүхий байшинг талийгаач аав нь К.Хаас 600000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан гэж маргаж байгаа боловч энэ нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн РД:000000000 М.А нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: 2004 онд М миний худ С гэдэг газар хамт зусаж байхад 7 дугаар сарын дундуур манайд ирж Е-ыг надад туслахаар өг гэж асууж нүүлгэж аваад явсан. Хуучин Х-ны малын хашаа хороог 600000 төгрөгөөр худалдан авч өгч тэнд 10 жил зусаж, Засагт нуур гэдэг газар өвөлжиж ирсэн. Харин Мод одоо хүртэл зусаж, намаржиж байгаа. Мод байдаг малын хашаа хороог Ед худалдаж авч өгсөн нь үнэн гэдгийг тэр хавийн хүмүүс бүгд гэрчилнэ;

Мөн РД:000000 Ч.М, РД:0000000000 Х.З, РД:000000000 А.Т, РД:0000000 Б.Д, РД:0000000000 М.Т, РД:000000000 Т.Б, РД:000000000 М.Н, РД:0000000000 К.К, РД:00000000 А.Т, РД:00000000000 Х.С, РД:00000000 С.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Мод байдаг М-ын хашаа хороог дүү нь болох Х гэх залуу 2002 онд барьсан. Харин Х 2003 онд нүүхдээ 600000 төгрөгөөр Махбоз худалдаад явсан. М-н хүүхдүүд бага байсан болохоор хүргэн А.Е-д малаа маллуулахаар нүүлгэж ирээд тэр байшинд суулгасан. Е тэр хашаа хороог эзэмшиж 10 жил мал малласан. Тухайн үед Мын хүүхдүүд нь бага байсан тэд нарыг өсгөж, хүмүүжүүлсэн хүн бол том охин З, хүргэн Е хоёр байсан. Тэр хашаа хороог М агсан хүргэн Ед өгсөн нь үнэн ба хашаа хорооны урд байдаг хадлангийн талбай бас Еых гэсэн байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн эдгээр хүмүүсийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод М 600000 төгрөгөөр К.Хаас М гэх газарт байршилтай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшинг худалдаж авсан гэж дурдсан болохоос маргааны эх сурвалжийг зааж өгч чадаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй, мөн К.Х болон А.М нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ болон хөндлөнгийн бусад нотлох баримт байхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Ц сумын  дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 5мх5м, 3мх5м харьцаатай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшинг нэхэмжлэгч К.Х өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтанд оруулсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар уг хөрөнгийн өмчлөгч мөн тул Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар шударга бус эзэмшигч нь бусдын эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч М.Б, М.З нарын эцгийн нэрийг М, Махбоз, М, Махфоз гэж янз бүрээр дуудлагаар бичигдсэн тул хариуцагч нарын Монгол Улсын Иргэний үнэмлэхэд бичигдсэнээр РД:0000 С овогт Мын Б, РД:0000 С овогт Мын З гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.

Иймд хариуцагч М.З (нөхөр Еы хамт) анх энэхүү маргаан бүхий байшинг ашиглаж эзэмшиж байсан боловч уг байшинд одоо хариуцагч М.Б амьдарч байгаа болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагч М.Зд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Бы хууль бус эзэмшилд байгаа Б аймгийн Ц сумын  дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 5мх5м, 3мх5м харьцаатай 40 мталбайтай 2 өрөө дүнзэн байшинг чөлөөлж, уг байшингаас М.Быг албадан нүүлгэх нь зүйтэй

Нэхэмжлэгч К.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Баас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Хд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 95 дугаар зүйлийн 95.1-ийг тус тус баримтлан Ц сумын  дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 5мх5м, 3мх5м харьцаатай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, Б аймгийн Ц сумын  дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 5мх5м, 3х5м харьцаатай 40 мталбайтай  хоёр тасалгаатай дүнзэн байшинг хариуцагч М.Бы хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг байшингаас М.Быг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн хариуцагч М.Зд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч К.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Баас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Хд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАНГИЛИК