Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/02364

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        05          19                                     101/ШШ2022/02364          

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, М.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар шүүгчийн захирамжаар Л.Б-аас 71,807,850 төгрөг гаргуулж М.Г-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч Л.Б-ийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох М.Д-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагааны хурал 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт болсон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт болсон санал болгох хуралдааны өмнө төлбөр төлөгч Л.Б нь төлбөр авагч М.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-тэй тухайн өдрөө 5,000,000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд шилжүүлж үлдэгдэл төлбөрийг 2 сарын дотор бүрэн төлж барагдуулахаар, мөн уг хугацаанд барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хийхгүй хэмээн эвлэрэн тохиролцсон бөгөөд уг тохиролцоогоо санал болгох хуралдаан дээр Л.Б-ийн зүгээс илэрхийлж, төлбөр авагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн саналыг дэмжиж санал болгох ажиллагааг хойшлуулахыг зөвшөөрсөн.

Харин төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийн өмчлөгч М.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ын зүгээс М.Д-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлгээнд буюу 66,807,850 төгрөгт тооцон төлбөр авагчид санал болгохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ санал болгох хуралдаанд илэрхийлсэн.

Гэтэл төлбөр төлөгчийн зүгээс гаргасан саналыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч санал болгох ажиллагааг хойшлуулах санал гаргасан байхад, мөн барьцаа хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс санал бопгох ажиллагааг эсэргүүцсэн саналтай байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.Д-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 1 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөр авагч М.Г-дтөлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5 дахь хэсэгт зааснаар талууд нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх эрхтэй байх бөгөөд уг эрхийнхээ хүрээнд төлбөр төлөгч Л.Б төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нар төлбөрийг 2 сарын дотор бүрэн төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн, уг хугацаанд санал болгох ажиллагааг хийхгүй байхаар тохиролцсон, мөн барьцаа хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс санал болгох зжиллагааг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн байхад талуудын хуулиар олгогдсон эвлэрэн хэлэлцэх эрхийг зөрчиж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй талаарх миний саналыг тухайн ажиллагааны тэмдэглэл дээр тусгаагүй учраас гараараа энэ тухай бичсэн талаарх тэмдэглэлийг хэрэгт өгсөн.

Энэхүү хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар барьцаа хөрөнгийн өмчлөгч М.Д-ийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаартай тогтоолоор татгалзсан хариуг өгсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргахад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09/440 дугаартай албан бичгээр санал болгох ажиллагааг хүчингүй болгохоос татгалзсан шийдвэр гаргасан.

Төлбөр авагч, төлөгч талууд 2 сарын дотор төлөх талаар эвлэрч, санал болгох ажиллагааг хойшлуулах хүзсэлт гаргасаар байтал хариуцагч нь санал болгох хурал зарлаад, М.Д-ийн өмчлөлийн орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэр гаргасан. Үүнийг талуудын эвлэрэх эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар тухайн эд хөрөнгө 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй бол төлбөр авагчид санал болгоно, төлбөр авагчид санал болгосон хөрөнгийн үнийн дүн тухайн гүйцэтгэх хуудсанд бичигдсэн төлбөрөөс давсан нөхцөлд давсан зөрүүг төлбөр төлөгчид буцаан төлсний үндсэн дээр хөрөнгийг эрх шилжинэ. Гэтэл санал болгох хуралдааны шийдвэрээр тухайн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлээд өгчихсөн мөртлөө зөрүүг хэрхэх талаар огт шийдвэрлээгүй. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.6-т худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчийн саналаар ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргах байтал тогтоол гараагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-т зааснаар шйидвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилмагц төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн захирамж гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээнэ. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд хандсанаар шүүгчийн 2017.12.12-ны өдрийн 21189 захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээгээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж хэрэгт байхгүй байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээгээгүй гэж үзэж байна.

Үүнээс үзэхэд 2017 оны 12 сараас хойш явагдсан бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болж байна. 

Иймд төлбөр төлөгч Л.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох М.Д-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 байрны 1 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар захирамжаар Л.Б-аас 71,550,000 төгрөгийг гаргуулж М.Г-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт дурьдсан төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг гардуулан өгч хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Д-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 00 тоот орон сууцыг битүүмжилж, хураан авч, шинжээч томилход 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шинжээч зах зээлийн үнэлгээг 70,365,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний болон дуудлага худалдааны мэдэгдэлийг талуудад гардуулан тэмдэглэл хөтөлж 2016.06.10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй үнийн санал ирээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.07.07-ны өдрийн 1636 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.28-ны өдрийн 815 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.11.30-ны өдрийн 1957 дугаар магадлал, Улын дээд шүүхийн 2017.02.02-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2017.03.06-ны өдөр М.Д-ийн төлөөлөгч гаргасан. Нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.21-ний өдөр 4194 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж тус шүүхийн 2017.04.04-ний өдрийн 5040 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Барьцаа хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017.06.21-ний өдөр боруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017.11.22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг М.Д гаргаж 2017.12.12-ны өдрийн 21189 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.23-ны өдрийн 633 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2018.04.06-ны өдрийн 872 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2018.09.18-ны өдрийн 1184 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.11.06-ны өдөр үнэлгээний тайланг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг М.Д-ийн төлөөлөгч Б.Б гаргасан. 2019.12.12-ны өдрийн 20510 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болно. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлгүй юм. Тэгээд ч энэ талаар нэхэмжлэлийн үндэслэл болгооогүй байсан.

Талуудад санал болгох хурлыг зохион байгуулах тухай 2021.12.20-ны өдрийн 4-167/24819, 4-167/24818 дугаартай мэдэгдэлийг гардуулж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн санал болгох хурлаар төлбөр төлөгч Л.Б-ийн хүссэн 60 хоногийн хугацааг өгч 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцож барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дуүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Д-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээр дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч М.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь 2022.01.04-ний өдрийн санал болгох ажиллагааны хуралд барьцаа хөрөнгийн өмчлөгчийг итгэмжлэлээр төлөөлж оролцсон ба төлбөр төлөгч Л.Б нь төлбөр төлөх 60 хоногийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, цаашид гарах үр дагаврыг ойлгож байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурсан.

Гэтэл нэхэмжлэлд огт өөр зүйл ярьж, барьцаа хөрөнгийг шилжүүлэх ажиллагааг явуулахгүйн тулд шүүхэд дүр эсгэн нэхэмжлэл гаргаж, улмаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, удаашруулах зорилготой байгаа нь тодорхой байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь яг ямар үндэслэлээр 2022.01.04-ний өдрийн санал болгох хурлыг хүчингүй болгохоор шаардаж байгаа нь тодорхойгүй, түүнийгээ нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Төлбөр авагч М.Г нь төлбөр төлөгч Л.Б-д зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй олон жил дараах байдлаар хохирч байгааг шүүх харгалзан үзнэ үү.

- Зээлдэгч Л.Б нь 2013.11.08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл 9 жилийн хугацаа,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.20-ны өдрийн 101/ШШ2016/00833 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Л.Б-аас 71,550,000 төгрөг гаргуулахаар шийдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаа өнгөрсөн байхад төлбөрийг төлүүлэх талаар дорвитой ажил хийж, төлбөрийг огт төлүүлээгүй, барьцаа хөрөнгөнд хийгдэх ажиллагаа маш их удааширч, төлбөр төлөгч талаас үндэслэлгүйгээр, хугацаа авах зорилгоор шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож байгаад гомдолтой байна.

Төлбөр төлөх үүрэг нэхэмжлэгчид байхгүй гэж төлөөлөгч тайлбарлаад байна, хэрэв тийм бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байраа барьцаалсан барьцааны гэрээ байгуулаагүй байсан бол энэ асуудал үүсэхгүй байсан. Гэрээ байгуулсан учраас уг гэрээнийхээ үндсэн дээр хариуцлага хүлээх ёстой. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн шүүгчийн захирамжгүй атл ажиллагааг явуулсан гэх тайлбар нэхэмжлэлийн шаардлагад огт тусгагдаагүй байсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна. Төлбөр авагч нь олон жилийн хугацаанд мөнгөө авч чадахгүй, эрх ашиг нь хохирч байна.

Түүнээс гадна төлбөр авагчийн зүгээс санал болгох хурлыг, эвлэрч байгаа тул хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй. Төлбөр төлөгч нь 5,000,000 төгрөгийг төлбөр авагчид өгөөд, 2 сарын хугацаанд байрны өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр төлбөрийг төлнө гэсэн болохоос санал болгох ажиллагааг хойшлуулах хүсэлтийг гаргаагүй.

Иймд М.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Д-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, М.Д-ээс Б.С-д олгосон итгэмжлэл, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.01.20-ны өдрийн 101/ШШ2016/00833 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамж, мөн шүүхийн 2016.03.10-ны өдрийн 101/ШЗ2016/10239 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж болон 1089 дугаартай гүйцэтгэх хуудас, 2016.03.14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022.01.04-ний өдрийн 01 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны тэмдэглэл, 2022.01.10-ны өдрийн Б.С-оос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Д-д гаргасан гомдол, 2022.01.24-ний өдрийн 3 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, 2022.01.26-ны өдрийн Б.С-оос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Б.Д-д гаргасан гомдол, 2022.02.23-ны өдрийн 04/440 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанаас Б.С-д хүргүүлсэн албан бичиг, 2022.03.14-ний өдрийн Б.С-ын тус шүүхэд гаргасан хүсэлт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 3-23, 28, 199/ зэрэг баримтуудыг, 

Хариуцагчаас: Хариу тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас П.Н-т олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.04.29-ний өдрийн 3/385 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал, хариу тайлбар, 2016.03.10-ны өдрийн 1089 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.01.20-ны өдрийн 101/ШШ2016/00833 дугаартай захирамж, 2016.03.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2016.03.15-ны өдрийн 159/03 дугаартай шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2016.03.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 159/04 дугаартай шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2016.04.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.04.20-ны өдрийн 159/01 дугаартай шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2016.04.20-ны өдрийн 159/05 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016.04.20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.04.29-ний өдрийн 159/07 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоол, 2016.04.29-ний өдрийн 159/08 дугаартай шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2016.04.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2016.05.04-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Л.Б, М.Д нарт хүргүүлсэн мэдэгдэл, М.У-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт, 2016.05.11-ний өдрийн 84 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2016.05.19-ний өдрийн 16/34 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн 159 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Г-д хүргүүлсэн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, 2016.05.23-ны өдрийн 3/19477 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас М.Д, Л.Б, М.Г нарт хүргүүлсэн мэдэгдэл, Үндэсний шуудан сонингийн 2016.05.27-ны өдрийн хэвлэл, 2016.05.27-ны өдрийн 6/253 дугаартай тогтоол, 2016.05.30-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас М.Г, М.Д, Л.Б нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2016.05.31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2016.06.10-ны өдрийн хурлын протокол, 2016.06.24-ний өдрийн 7/241 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Үндэсний шуудан сонингийн 2016.06.24-ний өдрийн хэвлэл, 2016.06.24-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Л.Б, М.Д, М.Г нарт хүргүүлсэн мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.07.07-ны өдрийн 181/ШЗ2016/01635 дугаартай захирамж, 2016.06.17-ны өдөр Л.Б-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас И.Г-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.28-ны өдрийн 181/ШШ2016/00815 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.11.30-ны өдрийн 1957 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.02.02-ны өдрийн 001/ХТ2017/00119 дугаартай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас И.Г, Б.Н нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.21-ний өдрийн 181/ШЗ2017/04194 дугаартай захирамж, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.04.04-ний өдрийн 181/ШЗ2017/05040 дугаартай захирамж, 2017.06.06-ны өдрийн 6/26 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017.06.12-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Л.Б, М.Д, М.Г нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2017.06.21-ний өдрийн хурлын протокол, 2017.08.14-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Л.Б, М.Д, М.Г нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2017.08.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.09.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.09.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.10.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.11.10-ны өдрийн 11/201 дугаартай төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, М.Д-ийн 2017.11.22-ны өдөр гаргасан нэхэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас И.Г, Р.Ц нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.12.12-ны өдрийн 101/ШЗ2017/21189 дугаартай захирамж, мөн шүүхийн 2018.02.23-ны өдрийн 101/ШШ2018/00633 дугаартай шийдвэр, 2018.03.22-ны өдрийн М.Д-ийн гаргасан давж заалдах гомдол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.06-ны өдрийн 872 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.09.18-ны өдрийн 001/ХТ2018/01184 дугаартай тогтоол, М.Г-с П.Г-т олгосон итгэмжлэл, 2019.10.14, 2019.10.23-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.Д, М.Г, Л.Б нарт хүргүүлсэн мэдэглэл, М.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.12-ны өдрийн 101/ШЗ2019/20510 дугаартай захирамж, 2020.10.21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Б-д хүргүүлсэн мэдэгдэл, 2020.10.21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.11.06-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020.11.11-ний өдрийн зарлан дуудах мэдэгдэл, 2020.11.06-ны өдрийн 4-159/40563 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.Г-д хүргүүлсэн мэдэгдэл, М.Г-с Б.А-д олгосон итгэмжлэл, 2021.06.04-ний өдрийн дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.Д, Л.Б нарт хүргүүлсэн мэдэгдэл, М.Г-с Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдол, 2021.06.04-ний өдрийн 4/297 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2021.08.31, 2021.12.20-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.Д-д хүргүүлсэн мэдэгдэл, 2021.12.21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.20-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Б-д хүргүүлсэн мэдэгдэл, М.Д-ээс Б.С-д олгосон итгэмжлэл, Л.Б-аас 2022.01.04-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2022.01.04-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.01.04-ний өдрийн 01 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 37, 63-191/ зэрэг баримтуудыг,  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: 2022.03.29-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, М.Г-с П.Г-т олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хх-ийн 41, 48, 53-54/  зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан,

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 20ы өдрийн 101/ШШ2016/00833 дугаар бүхий “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамжаар:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М.Г-ын нэхэмжлэлтэй, Л.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 50,000,000 төгрөг, алданги 21,550,000 төгрөг, нийт 71,550,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Л.Б нь 2016 оны 2 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 20-нд 2,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 20-нд 68,550,000 төгрөгөөр 3 хувааж нэхэмжлэгч М.Г-д төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч  Л.Б нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны, 0 тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.  

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Л.Б-г сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч М.Г-ын хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2016/10239 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 1089 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 4-13, 67-191/

 

Хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт дурдсан М.Д-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр битүүмжилсэн, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хураан авсан, эдгээр  ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөх мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Л.Б-д удаа дараа гардуулсан байна. /хх-ийн 77-83/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх хөрөнгийг үнэлэх шинжээчээр “Лэндс” ХХК-ийг томилсон, шинжээч нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 70,365,000 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 84-94/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрэх эрхийн хүрээнд төлбөрийг 2 сарын дотор төлөхөөр тохиролцож, санал болгох ажиллагааг хойшлуулах санал гаргасаар байтал М.Д-ийн өмчлөлийн байрыг төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн, энэхүү ажиллагааг зөвшөөрөхгүй гэдгээ тэмдэглэлд тусгасан, төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн байтал, төлбөрийн зөрүүг хэрхэн тооцох талаар тусгаагүй, уг ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаагүй, шүүгчийн захирамжаар 2017.12.12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, уг ажиллагааг сэргээсэн талаар шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй тул мөн өдрөөс хойших хугацаанд хийгдсэн бүх ажиллагаа хууль бус гэж тайлбарласан. 

 

Энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00815 дугаар шийдвэрээр, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай, Л.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1957 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00119 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн /хх-ийн 116-124/,

-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2017/05040 дугаар захирамжаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, үнэлгээ хүчингүй болгох тухай, М.Д-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх-ийн 126-129/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00633 дугаар шийдвэрээр, харуицагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/26 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн газраас зохион байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны, 0 тоот орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч М.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 872 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01184 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн /хх-ийн 154-160/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2019/20510 дугаар захирамжаар, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу хийж буй Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны, 0 тоот, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай, М.Д-ийн нэхэмжлэлийг буцаасан /хх-ийн 166-171/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т: “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна” гэж зааснаас үзэхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болжээ.  

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2017/21189 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, уг ажиллагааг сэргээсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй нь мөн хугацаанаас хойших хугацаанд хийгдсэн бүх ажиллагаа хууль бус гэх тайлбарыг үгүйсгэж байна гэж үзнэ.  

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгө болох М.Д-ийн өмчлөлийн орон сууцыг анхны болон хоёр дахь албадан  дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлын мэдэгдлийг мэдэгдсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-159/24819 дугаартай мэдэгдэх хуудсыг М.Д-д мөн өдөр хүлээлгэн өгсөн, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 183-184/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас санал болгох ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр явуулж, 01 дугаартай тэмдэглэл үйлдсэн байх ба энэхүү ажиллагаанд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, төлбөр төлөгч Л.Б, барьцааны хөрөнгө болох орон сууцны өмчлөгч М.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар оролцжээ.

 

Уг тэмдэглэлд ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3, 73.5, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар “төлбөр төлөгч Л.Бгийн төлбөрт хураагдсан, улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай,3 өрөө орон сууцны  төлбөр төлөгч Л.Б-д өөрийн хүссэн 60 хоногийн хугацааг төлбөр авагч тал зөвшөөрсөн тул 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацааг өгч, энэ үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахаар, хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу дээрх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэв” гэжээ. /хх-ийн 14-19, 189-191/

 

Уг ажиллагаа хийгдсэнтэй холбогдуулан хариуцагч нь төлбөр төлөх тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16260544/3 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Л.Б-д гардуулан өгсөн, төлбөр төлөгч Л.Б нь дээрх орон сууцыг төлбөртөө тооцож шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул 60 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч М.Г-д шилжүүлж өгөх талаарх хүсэлтээ гаргасан байна. /хх-ийн 187-188/

 

М.Д нь “хөрөнгө төлбөрт санал болгосон ажиллагааг хүчингүйд тооцож өгөх”-ийг хүссэн хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”-оор хангахаас татгалзсан, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09/440 дугаартай “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгээр “Гүйцэтгэх баримт бичигт заагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө худалдан борлогдоогүйгээс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлбөрт санал болгох ажиллагаа явуулж, талуудын хүсэлтийг харгалзан 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөх хугацаа тогтоосон нь үндэслэлтэй тул санал болгох ажиллагааг хүчингүйд тооцох боломжгүй байна” гэжээ.  /хх-ийн 21-23/

 

Эдгээр баримтаас үзэхэд барьцаа хөрөнгийн өмчлөгч М.Д-д санал болгох ажиллагааг мэдэгдээгүй, уг ажиллагаанд оролцох түүний эрхийг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийх ажиллагааг заасан бөгөөд мөн хулийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар М.Д-ийн санал болгох ажиллагаанд гаргасан гомдлын талаарх хариуг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус өгсөн байна.

 

Тус шүүхэд нэхэмжлэгч нь дээрх ажиллагаатай холбоотой гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байгааг хуульд заасан хугацааны дотор  гэж үзнэ. /хх-ийн 2/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйл “Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох”-ыг зохицуулсан ба 73.3-т “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ”, 73.5-д “Төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нь дээрх хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй барьцаа хөрөнгийг төлбөр авагч талд санал болгох ажиллагааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг оролцуулан хийсэн байгааг хуульд заасан үндэслэл, журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх эрхийг зөрчиж, төлбөр төлөгч нь төлбөрийг 2 сарын дотор бүрэн төлөхөөр төлбөр авагчтай эвлэрэн хэлэлцэж, энэ хугацаанд санал болгох ажиллагааг явуулахгүй байхаар тохиролцсон гэж тайлбарласан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу төлбөр авагч М.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний тайлбарыг үгүйсгэн няцаасан тайлбар өгч байгаагаас үзэхэд хариуцагч нь хуульд заасан дарааллын дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийн талаар санал болгох ажиллагааг явуулсан болох нь тогтоогдож байна. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлтийг шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2022/10947 дугаартай захирамжаар хангасан, өмгөөлөгч Н.Э-ийн хэрэгтэй танилцах хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2022/11599 дугаартай захирамжаар хангасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой гэх тайлбар, хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан болно./хх-ийн 193-206, 208/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 73 дугаар зүйлийн 73.3-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч М.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2022/06972 дугаар захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ