Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/01008

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 26 өдөр

            Дугаар 183/ШШ2018/01008

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Г /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Н ОНӨААТҮГ /РД:00000/-т холбогдох

Нэмэгдэл цалин хөлсөнд 7 071 846 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов. 

                                                                                    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ОНӨААТҮГ нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хамт хэлэлцээрийн 2.12-т “...мэргэшсэн жолооч, кондукторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-20 хувь хүртэл хэмжээгээр нэмж олгоно”, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээний 4.2-т ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болгон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмуудыг мөрдлөгө болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна. хамтын гэрээний 4.7-д үр дүнгийн цалин олгохдоо 1 сарын дундаж цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно цалин хөлсний журмын 5.3.3-т заасны дагуу удаан жилийн нэмэгдэл зэргийг олгохгүй ажилтны эрхийг хохироож байна. Иймд Д.Г миний хамтын хэлэлцээрт заасны дагуу мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаагаар 3 202 500 төгрөг, хамтын гэрээний 4.2-т зааснаар нэмэгдэл цалинд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 сарыг дуустал хугацааны 2 664 375 төгрөг, хамтын гэрээний 4.7-д заасны дагуу, 2015, 2016 онуудын үр дүнгийн цалинд 1 074 971 төгрөг, цалин хөлсний журмын 5.3.3-т заасны дагуу 2015, 2016 оны удаан жилийн нэмэгдэлд 130 000 төгрөг, нийт 7 071 846 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн Д.Г нь хамтын гэрээний дагуу мэргэшсэн зэргийн нэмэгдэл, нэмэгдэл цалин, үр дүнгийн цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Д.Г нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөнгө хураагчаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 22-ны Б/174тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажпаас чөлөөлөгдсөн.

Нэхэмжпэлийн 1 дүгээр шаардлага буюу мэргэшсэн зэргийн нэмэгдэлийн тухайд нэхэмжпэгч нь мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 3 202 500 төгрөг шаардсан ба 2013 оны 07 сарын 09-ны өдрийн хамтын хэлэлцээрийн 2.12 дэхь хэсгийг баримтласан нь хуулийн үндэслэлүй гэж үзэж байна.Учир нь Автобус 1 бааз болон Автобус нэг баазын үйлдвэрчний эвлэлийн хороо уг хэлэлцээрийг байгуулахад оролцоогүй, хэлэлцээрт гарын үсэг зураагүй тул шаардах эрхгүй юм. Нэхэмжпэлийн 2 дугаар шаардага буюу нэмэгдэл цалинд иргэн Д.Г нь 2 664 375 төгрөг шаардсан ба 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээний 4.2 дахь заалтыг баримтласан ба уг заалт нь ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн зэрэг, ур чавдар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмуудыг мөрдлөгө болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар заасан.

Нэхэмжпэгч уг заалтын дагуу байгууллагад мөрдөгдөж буй ямар журам дүрмийг үндэслэн ямар нэмэгдэл цалин нэхэмжилсэн нь тодорхой бус байна. Автобус нэг баазын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн цалин хөлсний журмын 5.5.1 -т “ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэл цалинг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон тоног төхөөрөмжийн засварчдад олгоно.” Мөн журмын 5.5.2-т “засварчдын зэргийг мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, мөн байгууллагын зэрэг тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн тогтооно” Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн цалин хөлсний тухай журмын 5.5.1 -т “ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэл цалинг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон ерөнхий механикын, тоног төхөөрөмжийн, цахилгааны, гэрэлтүүлгийн засварчдад олгоно.” Мөн журмын 5.5.2-т “засварчдын зэргийг мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, мөн байгууллагын зэрэг тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нэхэмжилсэн нэмэгдэл цалин байгууллагад мөрдөгдөж буй цалин хөлсний тухай журамд тусгагдаагүй тул үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжпэлийн 3 дугаар шаардага буюу 2015, 2016 оны үр дүнгийн цалинд иргэн Д.Г нь 1 074 971 төгрөг шаардсан ба 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор баталсан Нийслэл дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журамд заасан болзолыг хангаагүй буюу алдагдалтай ажилласан. /нэхэмжлэгч шаардах хуулийн үндэслэлээ буруу гаргасан. мөн ИХШХШтухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлага буюу 2015, 2016 оны удаан жилийн нэмэгдэлд "30 000 төгрөг нэхэмжлэсэн ба хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1- д хэсэгт зааснаар эрх зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 3 сар өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Н ОНӨААТҮГ-т холбогдуулан нэмэгдэл цалин хөлсөнд нийт 7 071 846 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         Нэхэмжлэгч Д.Г нь “Автобус-1” компанийн 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот захирлын тушаалаар кондукторын ажилд орж, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/174 тоот захирлын тушаалаар кондукторын ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалаар тус тус нотлогдож байна.

 

          Нэхэмжлэгч Д.Г  нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл цалин хөлсөнд  202 500 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 1 сарыг дуустал хугацааны хамтын гэрээний 4.2-т заасан нэмэгдэл цалин хөлсөн 2 664 375 төгрөг,  2015, 2016 онуудын үр дүнгийн цалин хөлсөнд 1 074 971 төгрөг, 2015, 2016 онуудын удаан жилийн нэмэгдэлд 130 000 төгрөг нийт 7 071 846 нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

      

           Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байна.

         

          Хөдөлмөрийн гэрээний нэг тал болох нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх нь өөрийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу 2013 оны 7 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн нэмэгдэл цалин хөлс олгохгүй байгааг дараагийн цалин олгосон сар буюу 2013 оны 8 дугаар сарын 31-ний дотор, 2017 оны 1 дүгээр сарын нэмэгдэл цалинг ажил олгогч олгохгүй байгаа нь 2017 оны 2 дугаар сарын 31-ний  дотор тус тус нэхэмжлэгч мэдэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Г цалин, хөлсөө дараа сард нь авсан өдрөөр өөрт авах ёстой гэж үзэж байгаа нэмэгдэл цалинг ажил олгогч олгоогүй болохыг мэдэх боломжтой юм.

      

           Нэхэмжлэгч Д.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар ажил олгогч байгууллагад нь  маргаан таслах комисс байхгүй бол зөрчигдсөн эрхээ шүүхэд сэргээлгэхээр шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд анх 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

          2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Н.Т шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” 8853 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Гийг шүүхэд хандсан гэж үзэх үндэслэлгүй байна.

         

          Нэхэмжлэгч Д.Г нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь баримтаар нотлогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа, түүний тоолох журмыг өөрчлөх үндэслэлгүй байна.

 

           Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Н ОНӨААТҮГ-т холбогдох  нэмэгдэл цалин хөлсөнд 7 071 846 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133 222 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 5178 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.О