Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/02198

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 08 өдөр

  Дугаар 183/ШШ2018/02198

         Улаанбаатар хот

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Ч-д холбогдох,

 

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 0 байр, 0 тоотод оршин суух Н.Б  /РД:,00000000000/,

 

Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, хоршооллын хотхон 0 дугаар байрны 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Ч даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оат, А.К, хариуцагч Н.Ч, гэрч П.А,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                                          

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа:

Миний бие нь 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр И-ийн захирал Н.Чтай Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт баригдаж байсан 5 давхар 20 айлын орон сууцны 2 давхрын 5 тоот өрөөг захиалгын гэрээ байгуулж, гэрээ ёсоор мөнгөө төлж 33.5 метр квадрат талбайтай байрыг 26 600 000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх байрыг худалдан авахдаа 5 000 000, 13 000 000, 3 600 000 төгрөгөөр 4 тасалж мөнгөө бүрэн төлсөн. Энэ захиалгын байрыг 100 хувь төлсөн тохиолдолд байрны түлхүүрийг гардуулах заалттай байсан. Тиймээс намайг 100 хувь байр захиалсан төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж И-ийн менежер Ц.Доржбадам надад гарын үсэг зурж өгсөн Ц.Доржбадам өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ 5 тоот 100 хувь гэж тэмдэглэсэн байгаа. Анх тухайн үед би орон сууц захиалгын гэрээ хийхдээ 2 давхрын 5 тоотыг захиалсан боловч 1 давхрын 1 тоот байрыг надаа хүлээлгэн өгсөн. Одоо 1 давхрын 1 тоот орон сууцыг миний бие нь эзэмшиж байгаа юм. Түүнээс хойш би тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ өдий хүртэл авч чадахгүй байна. Энэ байр бэлэглэлийн гэрээгээр зарагдаж удаа дараалан байрнаас хөөгдөх зар бичиг ирсээр шүүхийн шийдвэрээр хойшлогдсоор ирсэн. Анх надтай хамт дээрхи байрны 5 давхрын 17 тоотыг Балжинням гэдэг залуу бид хоёр хоёулаа байрныхаа эрхийн бичгийг олж авахын тулд Н.Чад нэхэмжлэл гаргаж бид цугтаа Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд хандсан боловч минийхийг хариуцагч уг хаянган дээр байдаггүй юм байна. Иймд хаяг тодотгоод дахин шүүхэд хандана уу гэсэн учир би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороон дээр очин Н.Чын хаягийг тодруулахад иргэн Н.Ч нь хуучин хаягтаа одоо хүртэл байгаа гэсэн юм. Ингээд би Н.Чын хаягийг тодотгоод /Балжиннямын асуудлыг Хан-Уул дүүргийн шүүх рүү шилжүүлчихсэн байсан/ Хан-Уул дүүргийн шүүхэд хандахад Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй байна гэсэн хариу өгсөн учир миний бие Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хандан иргэн Н.Чыг эрэн сурвалжилж өгнө үү хэмээсэн учир Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хаяг нь тодорхой, регестрийн дугаар нь байгаа ийм хэргийг эрэн сурвалжлах шаардлага байхгүй гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо руу албан бичиг явуулахад Н.Ч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо хуучин хаяган дээрээ ам бүл 2-уулаа амьдарч байгаа гэсэн хариуг өгсөн. Ингээд намайг та Хан-Уул дүүргийн шүүхэд дахин ханд гэсний дагуу дахин Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хандахад та буруу хандсан байна хөрөнгө хаана байна тэр дүүргийн шүүхэд хандах ёстой хэмээсэн учир би танай дүүргийн шүүхэд хандаж байна. Би Н.Чтай өөрийн биеэр уулзсан, хороон дээр нь 2 удаа очиж асууж тодруулсан, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээр гэрийн хаягийг нь тодруулсан. Энэ хэрэг үүсээд 9 жил болж байна. Энэ 9 жилд 4 удаа шүүх хурал болсон ямар ч асуудал шийдвэрлээгүй хэргийг дахин дахин мөрдөн байцаалтанд буцаасаар л байсан. Энэ хугацаанд би зүгээр хүлээж суугаагүй дээд шатны эрх бүхий хүмүүс болон дээд шатны байгууллагуудад хандан хэргийг тусгаарлах буюу түргэвчлүүлж өгнө үү хэмээн 14-16 удаа хандаж хариу авсан байна. Энэ хэрэг анх хүн амины хэргээр эхэлсэн боловч яван явсаар залилангийн хэрэг болон хувирсан. 2016 оны сүүлээр Сүхбаатар дүүргийн прокурор Ж.Отгонбаяр гэгч уг хэргийг хэрэгсэхгүй болгосон учир би Улсын ерөнхий прокурорын газарт хандан өргөдөл өгсөн. Өргөдлийн хариуг Улсын ерөнхий прокурорын газраас үндэслэлгүй хэмээн хариу өгсөн өдөр прокурор Ж.Отгонбаяр нь иргэн Н.Чаас хахууль авч байгаад газар дээрээ баригдан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсаны маргааш Улсын ерөнхий прокурорын газраас над руу утасдан үндэслэлгүй хариу өгсөн байна хэмээн, уг хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааснаар АТГ, Нийслэлийн Ерөнхий Прокурорын газраар хянагдаж яваад 2017 оны 12 дугаар сарын 25-ны 36 тоот шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож, биднийг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргасан юмаа. Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 давхар 20 айлын орон сууцны 2 давхрын 5 тоот  орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах  гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Б намайг Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.33 м.кв 1 өрөө байрны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Ч-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэн Г.Б миний бие 2009 оны 12-р сарын 04-ний өдөр И-тай, /захирал нь хариуцагч Н.Ч/ Орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар 30 айлын орон сууцны 1 дүгээр орцын 2 давхар, 5 тоотоос 1 өрөө орон сууцыг захиалж, бариулахаар болсон бөгөөд уг орон сууцыг гүйцэтгэгч тал 2009 оны 1 дүгээр сарын 15-ны дотор батлагдсан зураг төсвийн дагуу барьж, захиалагч надад хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан юм. /гэрээний 1.1, 3.1 дэх заалт/ Уг орон сууцны үнийг 26 600 000 төгрөгөөр талууд тохиролцсон бөгөөд миний бие төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан юм. Тухайлбал 2009 оны 12-р сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2009 оны 12-р сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөг, 2010 оны 6-р сарын 07- ны өдөр 5 000 000 төгрөг, 2010 оны 08-р сарын 02-ны өдөр 3 600 000 төгрөг буюу нийт 26 600 000 төгрөгийг тус тус И-д бэлнээр төлж барагдуулсан болно. Гэтэл И нь надад Орон сууц захиалан бариулах. хөрөнгө оруулалтын гэрээний дагуу захиалсан дээрх байрны 2 давхрын 5 тоот, 1 өрөө байрыг танд өгөх боломжгүй боллоо та уг байрны 1 давхрын 1 тоот нэг өрөө байрыг авах уу гээд санал болгосны дагуу би хүлээн зөвшөөрч, 1 давхрын 1 тоот, 1 өрөө байрыг хүлээж авсан юм. 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээг өнөө маргаашгүй, танд гаргаж өгнө, та байрандаа байгаа юм чинь санаа зоволтгүй гээд явсаар байгаад уг байрны хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээг миний бие авч чадалгүй өдий хүрлээ. Үүнээс болж миний бие сүүлийн 9 жилийн хугацаанд дээрх хууль ёсоор эзэмшиж байгаа орон сууцны гэрчилгээг гаргаж авч чадаагүйгээс, цагдаагийн байгууллагаар явж, явж 2017 оны 12-р сарын 25-ны өдөр НПГ-н 36 тоот шийдвэрээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тул энэхүү иргэний хэргийн шүүхэд хандаж байгаа юм. Угтаа бол энэ байртай холбоотой болон И-ийн энэ орон сууцнаас байр захиалсан бусад хүмүүсийн өргөдөл гомдлын дагуу, тус компанийн менежер П.Амаржаргалыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс 2009 оны 4-р сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасныг үндэслэн, эрүүгийн хэрэг үүсгэж, /бусдыг залилан мэхлэх/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2015 оны 08-р сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент өдөр батлагдсан өршөөлийн тухай хуулийн дагуу, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэхүү И-ийн менежер гэх П.Амаржаргалтай холбоотой эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгохдоо И, болон түүний менежер гэх П.Амаржаргал нар миний байрны мөнгө 100 хувь хүлээж авсан нь давхар тогтоогдсон, түүнчлэн И нь иргэдэд учруулсан хохирлыг төлж барагдуулах, байрны гэрчилгээг нөхөж гаргуулахаа хүлээн зөвшөөрч илэрхийлсэн боловч өдий хүртэл худалдаж авсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй. өмчлөлийн зүйлээ бодитой хэрэгжүүлж чадаагүй явлаа. Миний бие И-иас захиалгын гэрээний дагуу шилжүүлж авсан Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө байранд 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдран оршиж сууж байгаа бөгөөд хууль ёсоор эзэмшиж байна. Түүнчлэн миний бие уг орон сууцыг барьж ашиглалтад оруулсан И- иас захиалгын гэрээний дагуу, төлбөрийг бүрэн төлж шилжүүлж авсан тул ИХ-ийн 111 дугээр зүйлийн 111.1, 111.2.1, 112.1 дэх заалтын дагуу өөрийгөө хүуль ёсны өмчлөгч гэж үзэж байгаа тул, Иргэн Г.Б намайг Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө байрны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б миний нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Ч-д даалгах өгнө үү. Хариуцагчаар Н.Чыг тодорхойлж байгаагийн учир нь Н.Ч нь И-ийн үүсгэн байгуулагч. уг компанийн захирал байсан бөгөөд И нь 2015 оны 11-р сарын 11-ний өдөр татан буугдсан тухай Оюуны өмч, Улсын буртгэлийн ерөнхий газрын мэдээлэл байгаа бөгөөд компанийн эрх хүлээн авагч нь одоогоор Н.Ч болно. Хариуцагч Н.Ч, Нямжав овогтой Батбаярын хооронд байгуулагдсан 2015 оны 04-р сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө байрыг Н.Батбаярт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг, хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Хариуцагч Н.Ч нь И-ийн захирлын хувьд өөрийн компанийн барьж ашиглалтанд оруулсан дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч, улмаар уг орон сууцтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдах явцад, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Батбаяр гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчингүй болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл И-ийн захирал /хариуцагч/ Н.Ч 2009 онд иргэн Г.Б надад Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө байрыг орон сууц захиалан бариулах гэрээний дагуу надад хүлээлгэн өгч, улмаар миний бие уг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгээ мэдсээр байж, уг орон сууцны өмчлөлийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авмагц өөр хүний нэр дээр шилжүүлж байгаа нь ИХ-ийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймээс Хариуцагч Н.Ч, Нямжав овогтой Батбаярын хооронд байгуулагдсан 2015 оны 04-р сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө байрыг Н.Батбаярт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг, хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч Г.Б-г Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаяг байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө байрны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, мөн Хариуцагч Н.Ч, Нямжав овогтой Батбаярын хооронд байгуулагдсан 2015 оны 4-р сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаяг байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө байрыг Н.Батбаярт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг, хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай юм. Өөрөөр хэлбэл Н.Ч нь И-ийн захирал бөгөөд уг компанийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 2-р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаяг байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55   м.кв 1 өрөө байрыг нэхэмжлэгч Г.Б захиалсан байхад байрны өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, улмаар уг орон сууцны өмчлөлийн гэрчилгээг Н.Ч нь өөрийнхөө нэр дээр гарган авч, өөр хүний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг гэв.

 

Хариуцагч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б гэх хүнтэй байгуулсан 50 дугаар байрны 5 тоотыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр биш хэлцэлд тооцох боломжтой байсан. Учир нь Их өвөр ХХК 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь би, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь  захирал би өөрөө юм. н.Доржбадам гэх хүн тухайн хэлцлийг хийсэн. 50 дугаар байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг  26.600.000 төгрөгөөр худалдах худалдах авах гэрээ хийсэн гэж 21.000.000 төгрөг авсан байсан. Тэр үедээ нэгэнт компаниар хийгдсэн, н.Доржбадам менежэрээр ажиллаж байсан учир би хүлээн зөвшөөрсөн. Анх хуулийн үндэслэлээр бол хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар  гэрээг тайлбарлахдаа шууд утгыг анхаарна гэсэн. Хэрвээ тус гэрээгээр Г.Б гуайтай гэрээ байгуулсан гэж тооцвол 50 дугаар байрны 20 айлын 5 тоотод гэрээ хийсэн. Г.Б гуай гэрээнийхээ дагуу 5 тоотыг шаардах эрхтэй. Гэтэл 50 дугаар байрны 1 тоотыг буюу гэрээний бус шаардлага тавьж байна. Гэрээний дагуу гэхээр төлбөрөө 100 хувь төлвөл байраа авна гэж заасан. 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоолоор Г.Б гуай 5.600.000 төгрөгийг манай компанид төлөөгүй нь тогтоогдсон. Тэгэхээр төлбөрөө дутуу төлсөн учир байранд орох эрх байхгүй. Хэрэг болсныг далимдуулж, н.Амаржаргал нартай хуйвалдаж, 1 тоотын цоожийг эвдэж ороод амьдарч байна. Тухайн байрыг би хууль ёсоор бусдад шиилжүүлсэн. Нөгөө хүн маань байраа нэхэж, маргаанд оролцмооргүй байна гэсэн. Г.Б гуай гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 5.600.000 төгрөгөө төлөөд байраа өөрийн болгож ав. Үгүй бол гэрээгээ цуцалъя. Бид нар ч банкинд өртэй байна, 100 хувь ашиглалтанд орсон байранд та орсон гэдгийг тайлбарласан. Гэрээний 3.1.5-д зааснаар 100 хувь төлбөрөө төлвөл захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгнө гэсэн. 100 хувь төлбөрөө төлөөгүй учир манайхаас 4 жилийн дараа санал тавьсан. Байрыг зарж, өгсөн мөнгөө буцаан ав гэсэн. Гэрээ цуцлах саналыг тавьсан. Г.Б гуай үүнийг хүлээн зөвшөөрсөн. Үндсэн гэрээгээр 5 тоотыг л шаардах эрхтэй. Г.Б гуайн хийсэн хэлцэл нь албан ёсоор цуцлагдсан. Н.Ч гэх хүнээс шаардаж байгаа. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10-д зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах ёстой. Манай компани нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр татан буугдсан. Үүнээс хойш тухайн компанийн эрх залгамжлагчийг тогтоосон ямар ч эрх зүйн акт гараагүй. Анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага татгалзах ёстой байсан. Н.Чаас нэхэмжлэлийн шаардлагаа гаргуулах гэж байгаа бол Н.Чыг тухайн компанийн эрх залгамжлагч гэдгийг тогтоох ёстой. Тогтоосны дараа нэхэмжлэл гаргах учраас нэхэмжлэлээ буруу гаргасан гэж үзэж байна. Би н.Батбаярт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байрыг 85.000.000 төгрөгөөр худалдсан. Учир нь тухайн үед татвар гэх мэт зүйлээс зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ хийсэн. Гэвч 50 дугаар байрны 1 тоот Баянзул гуайн захиалсан байр биш учраас би өөрийнхөө өмчийг ямар байдлаар, хэнд зарах нь миний эрхийн асуудал юм. Тиймээс хууль ёсоор хийгдсэн хэлцэл. Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэсэн. Шүүхээс хууль ёсны байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Баянзул гуайн анх захиалсан байртай ямар ч холбоогүй. Миний хувьд Г.Б гуайтай хийсэн хэлцлээ Иргэний хуульд зааснаар цуцалсан саналаа өгсөн. Тэгээд ярилцаж тохиролцсоноороо байраа суллаж өгөхгүй байна. Компанийг эрх залгамжилсны дараа н.Доржбадам ч бай, Н.Ч ч бай хамаагүй гэрээ цуцлагдсаны дагуу өгсөн мөнгөө буцаах авах боломжтой. Анх хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр биш байсан. Баянзул гуай байраа авсны дараа гэрээний үүргээ биелүүлээгүй. Үлдэгдэл мөнгөө төл гэхэд П.Амаржаргалаас олж ав, би чамаас байраа авна гэж хэлсэн. 5.600.000 төгрөгөө төлж байраа авсны дараа П.Амаржаргалтай маргах байсан. Г.Б гуай өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай байна. Их өвөр ХХК-тай холбоотой гэрээ хэлцлийг би хариуцахгүй. Н.Ч гэх хүн Их өвөр ХХК-ийн өглөг авлагыг шийдэх ёстой гэсэн эрх залгамжлалын баримт байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү мөн Иргэний хуулийн 65.1.10-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авах ёсгүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Баянзул нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 30 айлын орон сууцны 1 дүгээр орц, 2 дугаар давхарт 5 тоот орон сууцыг Их Өвөр групп ХХК-тай хэлцэл хийж худалдан авсан байна. Энэ хэлцлээр Их Өвөр ХХК Баянзулын өмнө үүрэг хүлээсэн байна. Н.Батбаяр миний бие 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Б.Доржийн гудамж 20 айлын орон сууцны 50 дугаар байрны 1 тоотыг иргэн Чинбатаас авсан. Одоо Баянзулын захиалсан 50 дугаар байрны 05 тоотод хэн амьдардаг хэний өмчлөлд байдаг нь тодорхойгүй байна. Баянзулын өөрийн худалдаж авсан 50 дугаар байрны 05 тооттой холбоотой маргаан үүсгэхээс татгалзан. Хэлцэлд хамааралгүй 50 дугаар байрны 01 тоотыг өмчлөлдөө авахаар санаархаж байгаа нь ойлгомжгүй байна. 5-ын тоо 1-ийн тоо хоёр өөр өөр тоо. 5 тоотын 1 өрөө, 1 тоотын 1 өрөө орон сууц нэг орон сууц биш 2 өөр давхарт байдаг 2 өөр орон сууц юм. Н.Чын надад өгсөн орон сууцаа Баянзултай адил санаа өгүүлж 2018 оны 3 дугаар сард буцаан авах гэж оролдсон. Шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон уг шийдвэрт 50 дугаар байрны 5 тоот гэж, биш 50 дугаар байрны 1 тоот гэж заасан байгаа болно гэв:

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

     

        Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Батбаярт 2018 оны 10 дугаар сарын 8 өдөр 09.30 минутанд товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдсэн, тов мэдэгдэх баримтанд гарын үсэг зурсан, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хэргийг гуравдагч этгээдийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно./х.х-215 дугаар тал/

         

          Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий орон сууцтай холбоотой гомдлоо эрүүгийн журмаар шалгуулж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “... эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заажээ. Иймд эрүүгийн хэрэг шалгах хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргасан гэж дүгнэлээ. /х.х-ийн 17-20 дугаар тал/

           

           Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Н.Чад холбогдуулан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 давхар 20 айлын орон сууцны 2 давхрын 5 тоот  орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагаа  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай, 33.55 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Чад даалгахаар өөрчилж, хариуцагч Н.Ч, Нямжав овогтой Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2204054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө орон сууцыг Н.Батбаярт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэмэгдүүлсэн байна.

           Хариуцагч Н.Ч нь нэхэмжлэгч Г.Баас орон сууцны төлбөрт 21 000 000 төгрөг авсан, маргахгүй, буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. “Их-Өвөр” ХХК-ийн менежер гэж хуурамч бичиг баримт үйлдэж нэхэмжлэгч Г.Баас 5.6 төгрөг авсан уг төлбөрийг Амаржаргалаас гаргуулж авах хэрэгтэй. Нэхэмжлэгч орон сууц худалдан авахаар надтай гэрээ байгуулаагүй, Их-Өвөр ХХК-тай гэрээ байгуулсан тул би энэ хэргийн хариуцагч биш, компани татан буугдсан, компанийн эрх залгамжлагч би биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргадаг.

           Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Батбаяр Хэлцэлд хамааралгүй 50 дугаар байрны 01 тоотыг өмчлөлдөө авахаар санаархаж байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

            Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо Сансар хотхонд байрлах 136 айлын орон сууцны хөрөнгө оруулагч, захиалагчаар иргэн Н.Ч, барилга угсралтын ажлыг Нарантээл ХХК гүйцэтгэсэн болох нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 431/2012 тоот улсын комиссын актаар тогтоогдож байна. /х.х-ийн 151 дүгээр тал/

           Хариуцагч Н.Ч нь маргаан бүхий орон сууцыг “Их-Өвөр” ХХК нь  барьж ашиглалтанд оруулсан  гэх татгалзлын үндэслэлийн тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, түүний татгалзал нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба маргаан бүхий орон сууцыг  Н.Ч захиалан бариулсан байх тул хариуцагч мөн гэж шүүх үзлээ.

           Мөн И нь маргаан бүхий орон сууцыг захиалан бариулсан, захиран зарцуулах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. “Их-Өвөр” ХХК нь 2006 онд байгуулагдаж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байх ба уг компанийг үүсгэн байгуулагч, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Н.Ч болох нь  улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 15,16 дугаар тал /

          Хэрэв дээрх компани уг барилгыг барьж ашиглалтанд оруулсан бол аж нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэргийг хариуцагч Н.Ч гаргаж өгөх боломжтой, боломжгүй бол татвар төлж байсан татварын байгууллагаас эдгээр татварын тайланг гаргуулах хүсэлтээ шүүхэд гаргах, татгалзаа нотлох, нотлох баримтаа цуглуулах бүрдүүлэх үүрэгтэй юм.

         Нэхэмжлэгч Г.Б нь 2009 оны 12 дугаар сарын 4-ны өдөр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар 30 айлын орон сууцны 1-р орцны 2 давхрын 5 тоот 1 өрөө орон сууцыг захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг И-тай  бичгээр байгуулсан ба тус барилгыг захиалан бариулж буй Н.Чаас компанид гэрээ байгуулах эрх олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Нэхэмжлэгч Г.Б нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, хоршооллын хотхон/13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот орон сууцыг захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг Н.Чтай бичгийн хэлбэрээр байгуулаагүй энэ талаар зохигчид маргаагүй байна.

         Ийнхүү бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч Г.Б нь хариуцагчид орон сууцны үнийг тохирсон хуваарийн дагуу төлж барагдуулсан болох нь бэлэн мөнгөний орлогын баримтын тасалбар,  уг орон сууцны үнэнд 21 000 000 төгрөг авсанд хариуцагч Н.Ч маргахгүй, уг байрны төлбөрт төлсөн мөнгийг буцааж өгөх боломжтой гэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хариуцагчийн тайлбар, гэрч П.Амаржаргалын мэдүүлэгт “ ... : Г.Б гуайн байр 26.600.000 төгрөгийн үнэтэй байр байсан. Г.Б гуай бүх төлбөрөө төлсөн. Гэхдээ 3 хувааж төлсөн шиг санагдаж байна...” , “ ...  Г.Б гуай анх 50 дугаар байрны 2 давхарт 5 тоот дээр анх гэрээ хийж, эхний төлбөрөө тушаасан. 2 дахь удаагаа төлбөр хийхдээ тэр тоотдоо тушаасан. Гэтэл н.Доржбадам гуайн ээж нь Эрдэнэтээс шилжиж ирээд, орж гарахад амар гээд Г.Б гуайн байрыг н.Доржбадам гуай ээждээ өгсөн. Байр ашиглалтад орохын үед Г.Б гуай ирсэн. Гэтэл н.Доржбадам гуай хэлэхдээ манайх төрийн орон сууц корпорацийн ахмадын орон сууцанд байраа шахаж байна. Та үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол байрыг чинь зарлаа гэсэн. Г.Б гуай сандраад үлдсэн төлбөрөө авчирсан. Гэтэл н.Доржбадам 5 тоотын байрыг өгөхгүй, 1 давхарт 1 тоотыг авбал ав гэж хэлээд сүүлийн төлбөрийг тушаалгаж авсан. Тэгээд надад мөнгөө тушаахаар нь н.Доржбадам гуайд өгсөн. Тэр үед орлого зарлагын баримт байхгүй байсан болохоор цаасан дээр бичиг өгсөн. Дараа нь би хоригдоод явсан. Үүний дараа н.Доржбадам гуай Г.Б гуайтай тооцоо нийлсэн байсан. Үүнд 13.100.000 төгрөг П.Амаржаргал тушаагаагүй, Г.Б гуайг 5.600.000 төгрөг тушаагаагүй 2 хүний өр гарч ирсэн. Шүүх хурал дээр н.Доржбадам гуай хэлэхдээ хоёулаа тооцоо нийлж, н.Доржбадам гуайн ээж 5 тоотод амьдарч байсан болохоор 1 тоотод Г.Б гуайг хаалгыг нь эвдэж орохыг зөвшөөрч, үлдэгдэл байхгүй гэж хүмүүсийг байранд нь оруулж байсан гэв...”эсэн баримтуудаар тус тус  нотлогджээ./х.х-ийн 11 дүгээр тал, 243 дугаар тал /

           Хэргийн баримтаас үзвэл бэлэн мөнгөний орлогын 4 баримт авагдсан байх бөгөөд П.Амаржаргал 3 баримтанд гарын үсэг зурж нийт 21 600 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Баас авсан байна. Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 275 тоот прокурорын тогтоолын тогтоох хэсэгт “.... П.Амаржаргал нарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хэргийг ... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т “Аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан ... ял шийтгэнэ” заасан бөгөөд П.Амаржаргалд анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 150.3-т зааснаар зүйлчлэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /х.х-ийн 17 дугаар тал/

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан хэргийн зүйлчлэл бол аж ахуй нэгж, байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан үндэслэлээр зүйлчилсэн нь П.Амаржаргалаас И нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд, иргэн П.Амаржаргалыг И авч ажиллуулсан болохыг эрүүгийн журмаар тогтоож, хэргийг мөн хуулийн 150.3-т зааснаар зүйлчлэн хэрэгсэхгүй болгосон байна.

           Нэхэмжлэгч Г.Б нь  маргаан бүхий орон сууцны үнийг бүрэн төлж, 2010 онд уг байрыг ашиглалтад орсноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2204054706 тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай, 33.55 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болжээ.

           Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2204054706 тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай, 33.55 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

           Мөн гэрч  Ц.Доржбадам орон сууцанд цоож суулгаж солихыг зөвшөөрөв гэх бичгийг гараар бичиж өгч нэхэмжлэгч Г.Быг одоо эзэмшиж байгаа маргаан бүхий орон сууцанд оруулсан, гэрээний дагуу захиалсан орон сууцанд Ц.Доржбадам ээжийгээ оруулсан, гэрээний зүйлийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрсөнг гэрч П.Амаржаргалын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 197-198 дугаар тал/

          Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэгч Г.Быг  орон сууц хүлээн авсанд тооцно.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг бусдад шилжүүлэх үүрэгтэй байтал маргаан бүхий орон сууцыг бусдад худалдсан төлбөрийг авсан атлаа гуравдагч этгээд Н.Батбаярт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Батбаяр нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

          Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн   5.5.5-т “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон”, мөн хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно” гэж заасан байх тул шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон бол нэхэмжлэгч гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаснаар хуульд заасан журмын улсын бүртгэгч гэрчилгээг олгох хуулийн зохицуулалттай байна. Иймд Улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Чад даалгах шаардлага нь бие даасан шаардлага биш байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

          Хариуцагч Н.Ч, Н. Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө орон сууцыг Н.Батбаярт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг шүүх шийдсэн болох нь  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 736 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /х.х-ийн 226-227 дугаар тал/

        Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Чад холбогдох хариуцагч Н.Ч, Н. Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2201054706 улсын бүртгэлийн дугаартай, 35.55 м.кв 1 өрөө орон сууцыг Н.Батбаярт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 101 дүгээр зүйлийн 101.1- заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тайчууд овогт Гооройгийн Баянзулыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б.Доржийн гудамж 50 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054706 дугаартай, 33.55 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны  өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Чад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 290 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 59 ä¿ãýýð ç¿éëèéí 59.1 äэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжèä төлсөн 70 200  òºãðºãийг улсын төсвөөс гаргуулж  нэхэмжлэгчид áóöààí олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

                                 ШҮҮГЧ                                     Ц.О