Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/02889

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        09         28                                     101/ШШ2021/02889         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, “ПХ” ХХК-ийн дампуурсанд тооцуулж, татан буулгуулах хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 гудамж, 0 дугаар байранд байрлах, “ЧДТХ”-ийн нэхэмжлэлтэй,

 

“ПХ” ХХК-иас татварын өр 69,439,465 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хэрэг гүйцэтгэгч Ш.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч “ПХ” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компанийг анх 2011 онд “ПХ” ХХК нэртэйгээр байгуулсан байна.

Ю.Б нь 2016 онд компани байгуулж тендерийн ажил авахаар төлөвлөж байсан ч байгуулагдаад удаагүй компани авч бизнес эрхлэх тэр дундаа тендер сонгон шалгаруулалтад өрсөлдөөд ялалт байгуулах боломж шаардлагатай гэж үзээд байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байсан компанийг боломжийн үнээр тохирч өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар танил хүмүүсээс асууж сурагласан юм.

Танилаар дамжуулан дам дам яригдсаар “ПХ” ХХК-ийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авч компанийн гүйцэтгэх захирлын бүртгэлд өөрийгөө бүртгүүлж тус компанийг шилжүүлж авсан юм.

Компанийг шилжүүлэн авч байх үед харъяа Чингэлтэй дүүргийн татварын дансанд бага зэрэг өр төлбөртэй гэдгээ надад хэлж байсан ч тендерийн ажилд материал бүрдүүлж өгөх хугацаа тулчихсан байсан тул өр төлбөр дээр нэг их анхаарал хандуулаагүй.

Гэтэл тендерийн ажлын материал бүрдүүлж өгөхөд зөвлөж, материал боловсруулж өгч байсан хүний хариуцлагагүй үйлдлээс болж сонгон шалгаруулалтад манай компани материалаа заасан хугацаанд хүргүүлж чадаагүйгээс сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй байдал үүссэн юм.

Ийнхүү эхлүүлэхээр зорьж байсан ажил талаар болж тус компанийн үйл ажиллагааг явуулах хөрөнгө мөнгө байхгүйн дээр өртэй компани шилжүүлэн авсан болж таарч байна. Тус компани нь өнөөдрийн байдлаар ЧДТХ-т 69,439,465 төгрөгийн татварын өр төлбөртэй, 2012 онд үйл ажиллагаа зогсож 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй тухай санхүүгийн “Х” тайлан гаргаж байгаа бөгөөд одоогоор компанийн нэр дээрх дансанд ямар нэг хөрөнгө байхгүй төлбөрийн чадваргүй болсон.

Компанийн санхүүгийн тайлангаар тайлагнасан эргэлтийн 196,366,906 төгрөгийн хөрөнгө, эргэлтийн бус 157,938 төгрөг гэж заасан нь ойлгомжгүй, бодит байдалд нийцэхгүй хийсвэр тоон дүн байна. Энэ тоон дүн бүхий хөрөнгө компанийн дансанд байхгүй, мөн компанийн нэр дээр бүртгэлтэй болон үндсэн хөрөнгө байхгүй байна. Голомт банкны төгрөгийн дансанд 93,400 төгрөгийн үлдэгдэлтэй, өөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй болно.

Тэрчлэн бусдаас авах мөнгөн болоод хөрөнгийн авлага огт байхгүй. Манай компанид төлбөртэй этгээд байхгүй байна. Энэ компани нь өөрийн нэрээр аль нэг компани, аж ахуй нэгжийн хувьцаа, үнэт цаас эзэмшдэггүй болно.

            Балансад тусгагдсан эд хөрөнгийн тайлан нь буруу тусгагдсан, эдгээр хөрөнгө нь анхан шатны нягтлан бодох бүртгэлд огт байдаггүй, нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан журмын дагуу илэрхийлэгдээгүй байдаг. Тухайн үед төрийн байгууллагаас зарласан тендерт оролцохоор бус хувийн хэвшлээс зарласан тендерт оролцох байсан боловч хугацаанд нь материалаа бүрдүүлж өгч чадалгүй оролцож чадаагүй, 2012 оноос үйл ажиллагаа явуулаагүй, 2015 оноос хойш тайлан баланс гаргаагүй өнөөдрийг хүрч байна.

            2014 оны санхүүгийн тайланд нийт хөрөнгийн дүнг 196,524,844 төгрөг гэж тусгасан байсныг 2015 оны санхүүгийн тайланд тусгасан байсан. Дээрх хөрөнгийн талаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт огт байхгүй, энэ талаар санхүүгийн алдаа гаргасан, буруу гэдэг нь аудитын дүгнэлтэд тусгагдсан байдаг.

Нэхэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгөтэй байх ёстой гээд байх боловч Дампуурлын тухай хуульд зааснаар сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг үндэслэж хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ гаргана гэж заасны дагуу дүгнэлтээ гаргасан.

Татварын өр төлбөр нь 2014 оных байдаг бөгөөд татварын алба нь татварын өр төлбөрийг барагдуулахын тулд хуульд заасны дагуу данс хаах, лавлагаа авах, шүүхэд хандаж өр төлбөр барагдуулах талаар хуулиар хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагааг огт хэрэгжүүлээгүй, хяналт шалгалт огт хийгээгүй, ийнхүү хэрэгжүүлсэн талаарх баримт байдаггүй. Уг нь өрийг 2015 онд Эдийн засгийн ил тод мэдээлэлийг дэмжих тухай хулуийн дагуу бүртгүүлэх боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй байдаг.

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд татан буулгах 3 үндэслэл заасан. Үүнд: нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэж заасан. Эдгээр нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Иймд Монгол улсын Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “ЧДТХ” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЧДТХ-тэй харилцагч 0 тоот регистрийн дугаартай “ПХ” ХХК нь барилга угсралт төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“ПХ” ХХК нь 2015 оны нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангийн өр 55,424,800.1 төгрөг, 2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 14,014,665.2 нийт 69,439,465.3 төгрөгийг одоог хүртэл барагдуулаагүй байна.

Энэ нь Монгол улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/ гэсэн заалтыг зөрчиж байна.

Татварын алба Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 /Xугацаанд нь төлөөгүй татварын өрийг анз хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана/-т заасны дагуу арга хэмжээ авахаар тус хэлтсийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн лавлагаа гаргуулахаар хандсан боловч “ПХ” ХХК-ийн өмчлөлд үл хөдлех эд хөрөнгө бүртгэгдээгүй тул татварын алба тус хуулийн 64 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах боломжгүй байна.

Мөн “ПХ” ХХК-ийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн сонинд дампуурсанд тооцох тухай зарласныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа тул тус ХХК-иас татварын өр болох 69,439,465.3 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хүлээн авч, танилцсан.

Түүний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компанийг тендерт оролцохын тулд худалдаж авсан гэж байгаа боловч тендерт оролцох гол шалгуур нь татварын өргүй байхыг шаарддаг. Гэтэл тус компанийг татварын өртэй гэдгийг мэдсээр байж санаатайгаар худалдаж авсан гэж үзэж байна. 2016.12.31-ний өдрийн байдлаар нийт хөрөнгийн дүнг 196,524,844 төгрөг гэж санхүүгийн тайландаа тусгасан байна. Санхүүгийн тайлан болон бусад бүх тайланд хэрэг гүйцэтгэгч болон шинжээч дүгнэлт хийсний үндсэн дээр тус компанийг дээр дурдсан хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй гэх дүгнэлтийг гаргасан. Санхүүгийн болон татварын тайлангаа татвар төлөгч буюу тус компани нь үнэн зөв тайлагнах үүрэгтэй. 2015 он хүртэл тус компани 355 сая гаруй төгрөгийн орлого, зарлага гаргаад байсан мөртлөө татвараа төлөөгүй нь санаатайгаар татвараа төлөөгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Татврын өрөө төлөхийг шаардахад төлнө гэдэг байсан ба татварын албанаас компанийн данс хаах, хөрөнгийн лавлагаа авах зэрэг ажиллагаа хийсэн байдаг. Эдгээр баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Татварын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Хэдийгээр анхан шатны баримт байхгүй гэх боловч санхүүгийн тайлан балансад эргэлтийн нийт хөрөнгө тусгагдсан байгаа учраас уг хөрөнгөнөөс татварын өрийг барагдуулах боломжтой юм.  

Иймд тус компанийг эргэлтийн хөрөнгөтэй байхад дампуурч татан буугдсанд тооцох боломжгүй. Хэрэв тус компанийг татан буугдсанд тооцохоор бол эргэлтийн хөрөнгөөр нь татварын өрийг төлүүлж байж татан буулгах нь зүйтэй гэв.

 

Хэрэг гүйцэтгэгч Ш.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ПХ” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЧДТХ-т 69,439,345 төгрөгийн татварын өр төлбөртэй, 2012 онд үйл ажиллагаа зогсоож “X” тайлан гаргаж байгаа бөгөөд одоогоор компанийн нэр дээрх дансанд ямарваа нэгэн хөрөнгө байхгүй төлбөрийн чадваргүй болсон учир Монгол улсын Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан.

Тус шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүсэлтийг хүлээн аваад 2017 оны 06 дугаар сарын 09-ний 16-ны өдөр 101/ШЗ2017/10917 дугаартай захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

“ПХ” ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/00211 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч “ПХ” ХХК-ийн хүсэлтээ татан авах хүсэлтийг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “ПХ” ХХК нь дахин дампуурсан тооцож татан буулгуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч,  шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/Ш32018/01578 дугаартай н захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн. Мөн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/Ш32018/03429 дугаартай шүүгчийн захирамжаар “ПХ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна.

Шүүгчийн захирамжийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, өдөр тутмын сонин Өнөөдөр сонинд шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр товлож нэхэмжлэл гаргах хугацааг тогтоож өгсөн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2018/05931 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хүсэлтээр Ш.Б намайг “ПХ" ХХК-ийн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилсон.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32018/07431 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгч миний гаргасан дампуурлын хэрэгт нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан.

Хэрэг гүйцэтгэгч би Дампуурлын тухай хуулийн дагуу дүгнэлтээ гаргахад хариуцагчийн санхүүгийн анхан шатны баримт байхгүй байгаа нь санхүүгийн байдалд дүгнэлт гаргахад хүндрэлтэй байгаа тул санхүүгийн шинжээч томлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан.

Шүүх хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг хүлээн авч 2019 оны 08 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32018/07431 дугаартай шүүгчийн захирамжаар “ПХ” ХХК-ийн дампуурлын хэрэгт шинжээчээр “ЭЭБА” ХХК-ийг томилсон.

“ЭЭБА” ХХК 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дүгнэлтээ ирүүлснээр хэрэг гүйцэтгэгч би шүүхэд Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан. Хэрэг гүйцэтгэгч Ш.Б миний бие нь "ПХ” ХХК-ийн үйл ажиллагаанд хувийн, санхүү эдийн засгийн сонирхолгүй, ХХК-ийн дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлагад буюу төлөөлөн удирдах зөвлөлд байгаагүй, уг хэргийн  хариуцагч, нэхэмжлэгчийн түүний гэр бүлийн гишүүн бус бөгөөд тэдний хамаатан садангийн холбоогүй, энэ хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Хэрэг гүйцэтгэгч би “ПХ” ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дампуурлын хэрэгт авагдсан баримт, хэрэг гүйцэтгэгчийн хамгаалалтад авсан баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, харилцагч банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримтыг үндэслэн Монгол улсын Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийг удирдлага болгон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргаж шүүх болон хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулж байна. Хуульд заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, шүүхэд тус бүрт нь хүргүүлсэн.

“ПХ” ХХК-ийн Улсын бүртгэлийн дугаар 0, Регистрийн дугаар 0, тус хуулийн этгээд нь 2011.08.02-ны өдөр улсын бүртгэлд цайны газар, аялал жуулчлал, хүнсний дэлгүүр, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл үйл ажиллагаа явуулах чиглэлээр бүртгүүлсэн.

Ю.Б нь 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр 2016.05.20-ны өдөр бүртгэгдсэн. Салбарын болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан тухай мэдээлэлгүй.

“ПХ” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадвар:

“ПХ” ХХК-ийн санхүү эдийн засгийн өнөөгийн байдалд МУ-ын Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчийн сүүлийн 2012, 2013, 2014 жилүүдийн санхүүгийн тайлан тэнцэл, “ЭЭБА” ХХК-ийн болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, харилцагч банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримт, шүүхээр холбогдох байгууллагуудаас хүлээн авсан баримтын хүрээнд дүгнэлт гаргалаа.

 

“ПХ” ХХК-ийн дансны талаар:

 

Банкны нэр

Дансны дугаар

Нийт орлого

Нийт зарлага

Эцсийн үлдэгдэл

Гүйлгээ агуулга

Голомт банк

/төгрөгийн/

1165008699

2014.01.01-ний өдрөөс 2017.12.04-ний өдөр хүртэл төгрөг 335,904,000.00

2014.01.01-ний өдрөөс 2017.12.04-ний өдөр хүртэл төгрөг 335,922,00.00

94,300.00

БУА санхүүжилт /Хүрд ХК/ орлого орж ажил үйлчилгээний зардал гаргасан байна.

 

“ПХ” ХХК нь доорхи банкуудад данс эзэмшдэггүй байна.

 

Банкны нэр

Дансны мэдээлэл

Тодорхойлолтын дугаар

Хаан банк

Данс эзэмшдэггүй

2018.04.30 - 29/4655

Төрийн банк

Данс эзэмшдэггүй

2018.05.1 1-026/2595

Капитрон банк

Данс эзэмшдэггүй

2018.05.01-2963

Кредит банк

Данс эзэмшдэггүй

2018.05.03-06/1813

Хас банк

Данс эзэмшдэггүй

2018.05.01- 5д/3095

Үндэсний хөрөнгө оруулалтын банк

Данс эзэмшдэггүй

2018.05.02-01/03-1691

Ариг банк

Данс эзэмшдэггүй

2018.04.30-1-2812

Чингис банк

Данс эзэмшдэггүй

2018.04.30 - ЗГ/482

Капитал банк

Данс эзэмшдэггүй

2018.05.02 - 5/1725

Худалдаа хөгжлийн банк

Данс эзэмшдэггүй

2018.04.30- 6/2910

Улаанбаатар хотын банк

Данс эзэмшдэггүй

2018.04.30-3111/2522

Богд банк

Данс эзэмшдэггүй

2018.05.03-05/1200

Тээвэр хөгжлийн банк

Данс эзэмшдэггүй

2018.04.27-03/1-746

 

“ПХ” ХХК-ийн Монгол улсын хилээр оруулж, гаргаж байсан бараа таваарын талаар:

 

Улсын нэр /Экспорт, импорт аль болох/

Хамран хугацаа

Бараа таваарын төрөл

Барааны үнэ төгрөг

Гааль төгрөг

НӨАТ төгрөг

1

БНХАУ-Импортлосон

2013.06.15

Кабель утас

43,540,435.60

2,177,021.78

4,571,745.74

2

БНХАУ-Импортлосон

2013.08.12

Кабель утас

42,219,089.37

2,110,954.47

4,433,004.38

Нийт

85,759,524.98

4,287,976.25

9,004,750.12

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн Ерөнхий газрыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03-2/1911 дугаартай албан бичгээр хариуцагч “ПХ” ХХК нь 2013 онд МУ-ын хилээр 85,759,524.98 төгрөгний кабель утас оруулж ирсэн боловч энэ талаархи ажил үйлчилгээ болон орлого зарлагыг тайлагнаагүй бөгөөд хариуцагч нь импортлон оруулж ирсэн кабелаар ажил, үйлчилгээ явуулсан гэх санхүүгийн баримт байхгүй байна.

“ПХ” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдаад Улсын бүртгэлд үйл ажиллагааныхаа чиглэлийг гадаад худалдаа, барилгын заслал чимэглэл, аялал жуулчлал, хүнсний дэлгүүр, цайны газар гэж бүртгүүлсэн байх боловч шүүхэд авагдсан болон хэрэг гүйцэтгэгчийн олж мэдсэнээр 2013, 2014 онд үйл ажиллагаа явуулаад 2015 оноос хойш үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна.

 

“ПХ” ХХК-ийн 2012-2015 оны санхүүгийн тайланг харьцуулсан байдлаар: /төгрөгөөр/

 

БАЛАНСЫН ЗҮЙЛ

2012

2013

2014

2015

Эргэлтийн хөрөнгө

Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө

1,002,200.00

123,505.67

196,366,906

196,366,906

Дансны авлага

-

11,455,099.41

-

-

Татвар, НДШ-ийн авлага

 

 

 

 

Бусад авлага

 

 

 

 

Бусад санхүүгийн хөрөнгө

 

 

 

 

_Бараа материал

 

 

 

 

Үрьдчилж төлсөн зардал/тооцоо

 

128,005,711.41

 

 

Бусад эргэлтийн хөрөнгө

 

 

 

 

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө/борлуулах бүлэг хөрөнгө/

 

 

 

 

Эргэлтийн хөрөнгийн дүн

1,002,200.00

139,584,316.49

196,366,906

196,366,906

Эргэлтийн бус хөрөнгө

Үндсэн хөрөнгө

 

157,937.50

157,937.50

157,937.50

Биет бус хөрөнгө

 

 

 

 

Биологийн хөрөнгө

 

 

 

 

Урт хугацаат хөрөнгө орлуулалт

 

 

 

 

Хайгуул ба үнэлгээний хөрөнгө

 

 

 

 

Хойшлогдсон татварын хөрөнгө

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

 

 

 

 

Бусад эргэлтийн бус хөрөнгө

 

 

 

 

Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө

 

 

 

 

Эргэлтийн бус хөрөнгийн дүн

 

157,937.50

157,937.50

157,937.50

НИЙТ ХӨРӨНГИИН ДҮН

1,002,200.00

139,742,253.55

196,524,844

196,524,844

ӨР ТӨЛБӨРБА ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧ

 

 

 

 

Өр төлбөр

 

 

 

 

Богино хугацаат өр төлбөр

 

 

 

 

Дансны өглөг

 

137.600.000.00

-

 

Цалингийн өглөг

 

 

 

 

Татварын өглөг

48,909.09

118,896.31

69,439,566

69,439.566

НДШ-ийн өглөг

 

 

 

 

Богино хугацаат зээл

 

 

 

 

Хүүгийн өглөг

 

 

 

 

Ногдол ашгийн өглөг

 

 

 

 

  Урьдчилж орсон орлого

 

 

 

 

   Нөөц /өр төлбөр/

 

 

 

 

Бусад богино хугацаат өр төлбөр

 

 

 

 

Борлуулах зорилгоор эзэмшиж буй бүлэг хөрөнгөд хамаарах өр төлбөр

 

 

 

 

Богино хугацаат өр төлбөрийн дүн

48,909.09

137,718,896.31

69,439,566

69,439,566

Урт хугацаат өр төлбөр

 

 

 

 

Урт хугацаат зээл

 

 

 

 

Нөөц /өр төлбөр/

 

 

 

 

Хойшлогдсон татварын өр

 

 

 

 

Бусад урт хугацаат өр төлбөр

 

 

 

 

  Урт хугацааг өр төлбөрийн   дүн

 

 

 

 

Өр төлбөрийн нийт дүн

 

137,718,896.31

69,439,566

69,439,566

ЭЗДИЙН ӨМЧ

 

 

 

 

өмч: Хувийн

1,000,000.

1,000,000.00

1,000,000.00

1,000,000.00

Нэмж төлөгдсөн капитал

 

 

 

 

Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц

 

 

 

 

Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг

 

 

 

 

Хуримтлагдсан ашиг

(46.709.09)

1,023,357.68

 

 

! Эзэмшигчийн өмчийн дүн

963,290.91

2,023,357.68

127,085,278

127,085,278

 

“ПХ” ХХК-ийн 2012-2015 оны санхүүгийн орлого үр дүнгийн тайланг харьцуулсан байдлаар: /төгрөгөөр/

 

 

2012

2013

2014

2015

Борлуулалтын орлого /цэвэр/

34,118.20

346,363,636

306,636,363.91

 

Борлуулалтын өртөг

33,529.10

339,041,855

-

-

Нийт ашиг/ алдагдал/

589.10

7,321,782

306,636,363.91

-

Түрээсийн орлого

 

 

 

 

Хүүний орлого

 

 

 

-

Ногдол ашгийн орлого

 

 

 

-

Эрхийн шимтгэлийн орлого

 

 

 

-

Бусад орлого

 

 

 

-

Түрээсийн зардал

350,000

-

-

-

Шатахууны зардал

120,000

 

 

 

Борлуулалт маркетингийн зардал

 

 

 

-

Ерөнхий ба удирдлагын зардал

 

6,132,819

167,625,675.14

-

Санхүүгийн зардал

 

 

50,000.00

-

Бусад зардал

165,800

 

3,000.00

-

Гадаад валютын ханшийн зөрүүний олз /гарз/

 

 

 

 

Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз /гарз/

 

 

 

 

Биет бус хөрөнгийн данснаас хассаны олз /гарз/

 

 

 

 

Хөрөнгө оруулалт борлуулснаас үүссэн олз /гарз/

 

 

 

 

Бусад ашиг /алдагдал/

(46.709.09)

 

 

-

Татвар төлөхийн өмнөх ашиг /алдагдал/

(46.709.09)

1,185,963

138,957,689

-

Орлогын татварын зардал/ орлого/

 

118,896

13,895,769

-

Татварын дараах ашиг /алдагдал/

(46.709.09)

1,070,067

125,061,920

-

Зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг /алдагдал/

 

 

 

 

Тайлангийн үеийн цэвэр ашиг /алдагдал/

(46.709.09)

 

 

 

Бусад дэлгэрэнгүй орлого

 

 

 

 

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү

 

 

 

 

Бусад олз /гарз/

 

 

 

 

Орлогын нийт дүн

 

 

 

 

Нэгж хувьцаанд ногдох суурь ашиг/алдагдал/

 

1,070,067

125,061,920

-

 

“ПХ” ХХК нь 2011 онд байгуулагдан хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн харъяалагдах татварын хэлтэст тайлан балансаа гаргаж байсан боловч 2014 оны хагас жилээс хойш үйл ажиллагаагаа явуулаагүй болох нь хариуцагчийн тайлагнасан санхүүгийн баримтаас харагдаж байна.

Хариуцагч “ПХ” ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн, Компанийн тухай хуулинд заасан хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргана гэсэн зарчмыг баримтладаггүй байсан байна.

 

Хариуцагчийн санхүүгийн балансанд тусгагдсан:

 

Эргэлтийн хөрөнгийн дүн

2012 он

1,002,200.00 төг

2013 он

139,584,316.49 төг

2014 он

196,524,844 төг

2015 он

196,524,844 төг

2016 он

196,524,844 төг

 

 

Эргэлтийн бус хөрөнгийн дүн

2012 он

2013 он

157,937.50 төг

2014 он

157,937.50 төг

2015 он

157,937.50 төг

2016 он

157,937.50 төг

 

 

Өр төлбөрийн дүн

2012 он

48,909.09 төг

2013 он

137,718,896.31 төг

2014 он

69,439,566 төг

2015 он

69,439,566 төг

2016 он

69,439,566 төг

 

 

Үүнээс дүгнэхэд хариуцагчийн 2014 оны санхүүгийн тайлангаас хойш хөрөнгийн болон өр төлбөрийн дүнд өөрчлалт оруулаагүй бөгөөд тайлангаа “X” ээр гаргаж байсан байна.

“ПХ” ХХК-ийн тайлант үеийн 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт хөрөнгө 196,524,844 төгрөг гэж тайлагнасан боловч хариуцагчийн тайлбар болон шүүхэд ирүүлсэн банкны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бичиг, Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг зэргээс өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө байхгүй байна.

Хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийг доорхи баримтаар өөрийн хөрөнгөгүй гэдгийг тогтоосон.

Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 7/3461 дугаартай албан бичигт “ПХ” ХХК-ийн өмчлөлд эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 7/3461 дугаартай албан бичигт “ПХ” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслэл бүртгэгдээгүй байна

Голомт банкны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14/XX/03_877 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн “ПХ” ХХК-ийн 1165008699 тоот дансны хуулгаар дансны үлдэгдэл 94,300 төгрөг байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/Ш32018/07431 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон “ЭЭБА” ХХК-ийг дүгнэлтэнд: Компанийн санхүүгийн байдлын тайланд илэрхийлсэн мөнгө ба мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдэл 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний байдлаар 196,366,906.00 төгрөг гэж тайлагнасан байна. Энэ нь бидний гүйцэтгэсэн аудитын горимоор “ПХ” ХХК түүний эзэмшдэг Голомт банк дахь 0 төгрөгийн харилцах дансанд үлдэгдэлтэй байгаа нь мөнгө ба мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө дансны үлдэгдэл материаллаг дүнгээр буруу илэрхийлэгдсэн байгаа нь санхүүгийн тайлангийг үнэн зөв бодитой байх гэсэн батламж мэдэгдэлүүдийг хангахгүй байна гэжээ.

Дүгнэлт: Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зуйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу “ПХ” ХХК-д өөрийн хөрөнгө байхгүй, бусдад төлөх 69,439,566 төгрөгийн өр төлбөртэй байгаа нь тул компанийн санхүү эдийн засгийн байдал нь төлбөрийн чадваргүй, дампуурсан байна гэж дүгнэлээ.

“ПХ” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь:

Хариуцагч “ПХ” ХХК нь 2011 онд гадаад худалдаа, аялал жуулчлал, цайны газар, хүнсний дэлгүүр, барилгын засал чимэглэл чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан байна.

Хэрэг гүйцэтгэгч би “ПХ” ХХК-ний төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг доорхи хүчин зүйлээс болсон гэж дүгнэлээ. Үүнд:

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон дотоод хүчин зүйл бол үүсгэн байгуулагч нар болон хувьцаа эзэмшигч нар нь компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд тендерт оролцохийн тул компанийг бүртгэлийг ашиглаж байсан.

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон нэг хүчин зүйл бол санхүүгийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Бизнесийн байгууллагын хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, түүний бүтэц, өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт болдог. "ПХ” ХХК-ийн хувьд үйл ажиллагаа нь санхүүгийн эх үүсвэр тогтмол байгаагүй, хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч нар бодитой хөрөнгө оруулалт хийгээгүй тул компани нь үүсгэн байгуулагдсан үеээсээ л эдийн засгийн доголдолтой байсан.

Тус компани санхүүгийн тогтвор суурьшилтай нягтлан бодогч авч ажиллуулдаггүй байсны улмаас нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажлуулдаггүй, зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр санхүүгийн бүртгэлийг явуулж байсан нь санхүүгийн сахилга бат хариуцлагагүй, санхүүгийн бүртгэлийн буруу хөтлөдөг байснаас үүдэн орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй байсан нь дампуурах бас нэгэн хүчин зүйл болсон.

Хариуцагч нь санхүүгийн тайлан балансын өөрчлөлтийг бүртгэдэггүй, санхүүгийн тайланг үнэн зөв гаргадаггүй, санхүүгийн тайланг тендерийн шалгаруулалтанд зориулан хөрөнгийг өсгөж бүртгэсэн нь санхүүгийн тайлан болон дампуурлын хэрэгт санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна.

Дүгнэлт: “ПХ” ХХК өөрийн хөрөнгө бий болгох болон төлбөрийн чадвартай байх талаар ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй өр төлбөр барагдуулаагүй орхигдуулсан байдал нь төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан болсон байна. Үүнд компанийн удирдлага буюу хувьцаа эзэмшигчдийн үйл ажиллагаа төлбөрийн чадваргүй болоход гол нөлөөлсөн хүчин зүйл болжээ гэж дүгнэж байна. Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

“ПХ” ХХК-ийн удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт:

“ПХ” ХХК-ийн санхүүгийн баримт, санхүү бүртгэл хөтлөлт, эрх зүйн бичиг баримт, гэрээ дүрэм журамтай танилцан компанийн удирдлагын үйл ажиллагааны талаар доорхи дүгнэлтийг гаргаж байна.

“ПХ” ХХК-ийг 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Э.У, Б.Э нар “ХТ” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулсан байна. “ХТ” ХХК-ийн эхлэлтийн тайлан тэнцлээр 1,000,000 төгрөгний мөнгөн хөрөнгөөр дүрмийн сангаа бүрдүүлэн, хоёр хувьцаа эзэмшигч 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр “ХТ” ХХК-ийн нэрийг “ПХ” ХХК болгон өөрчилсэн байна.

2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч Э.У, Б.Э нар “ПХ” ХХК-ийн хувьцаа болон эрхийг С.Г, Р.А нарт шилжүүлсэн байна. Компанийн 67 хувийн хувьцааг С.Г, 33 хувийг Р.А эзэмшдэг байсан байна.

2016 оны 05 дугаар сарын 20 -ны өдөр “ПХ” ХХК -ийн 100 хувийн хувьцааг Ю.Б шилжүүлэн авсан байна.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар компанийн бүрэн эрхийг нэг хувьцаа эзэмшигч Ю.Б нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2016 оны 05 дугаар сарын 20 -ны өдрөөс шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцуулан, татан буулгах хүсэлт гаргах хүртэл гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан байна.

Хувьцаа эзэмшигч Ю.Бнь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: би тендерт оролцохын тулд үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа нь явагдаж байгаа “ПХ” ХХК -ийг худалдан авсан. Худалдан авахад татварын өр төлбөртэй байсан гэжээ.

“ПХ” ХХК -ийн удирдлагын үйл ажиллагааны нь тус компанийн төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ гэж дүгнэж байна.

Компанийн удирдлага нь компанийн үйл ажиллагааг цаашид тогтмол явуулахад санаачилга гаргаж хөрөнгө оруулалт хийж, компанийн эдийн засаг, эрх зүйн байдалд дүгнэлт хийж чадаагүй байна. Иймээс компанийн төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан нь компанийн үүсгэн байгуулагчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан байна.

Хариуцагчийн хувьцаа эзэмшигч Ю.Б-ын тайлбараас, тус компанийн үйл ажиллагааг явуулахдаа тендерт оролцож ашиг олох гэсэн нь эдийн засаг, компанийн засаглалын талаарх мэдлэг, эрх зүйн мэдлэггүйгээс болсон гэж дүгнэлээ.

Хариуцагчийн хувьцаа эзэмшигч, компанийн удирдлагын үйл ажиллагаа дутагдсанаас компани ажил үйлчилгээг авахдаа санхүүгийн бүртгэлд хуулийн дагуу бүртгээгүй, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, цаашдын үйл ажиллагаа явуулах үргэлжүүлэн дэвжих эрмэлзлэл байхгүй байсан нь харагдаж байна.

Хэрэг гүйцэтгэгч би компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын үйл ажиллагааг дүгнэхдээ 2016 оноос хойш буюу сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийлээ. Учир нь хэдийгээр хувьцаа эзэмшигч Ю.Б компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг урьд байсан удирдлагаас шалтгаалсан гэж тайлбарладаг ч эрх зүйн хувьд компанийн хувьцааг худалдаж, худалдан авах гэрээ компанийн эрхийг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр байгаа тул өр төлбөрийн үүргийг 100 хувийн хувьцаа эзэмшигч бусдын өмнө хариуцах үүрэгтэй.

Дүгнэлт: Өнөөдрийн байдлаар “ПХ” ХХК-ийн ганц хөрөнгө оруулагч нь Ю.Б байна. Компанийн санхүүгийн хүндрэлтэй энэ нөхцөлд компанийн удирдлага үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн ямар ч боломжгүй болсон гэж дүгнэж байна. Компанийн хөрөнгө оруулагчийн зүгээс шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна.

“ПХ” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн талаар:

“ПХ” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бусдад буюу татварт 69,439,465 төгрөгний өр төлбөртэй өөрийн хөрөнгөгүй тул өөрийгөө төлбөрийн чадваргүйд тооцож татан буулгаж өгөөч хүсэлтийг гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 101/Ш32018/01578 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч “ПХ” ХХК-ийн дампуурсан тооцож татан буулгуулах хүсэлтийг хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2018/03429 дугаартай шүүгчийн захирамжаар “ПХ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон нэхэмжлэгчдийн хурлыг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагт хийхээр тогтоосон.

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Өдрийн сонин”-д нийтэд мэдээлсэн.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацаанд буюу нэхэмжлэлийг хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргана гэж заасны дагуу ЧДТХ хуулиар заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Нэхэмжлэгчдийн анхны хурлаар Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгч бүр бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно гэсний дагуу ЧДТХ дан ганц нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчдийн саналын 100 хувийн эрхтэй нэхэмжлэгч юм .

ЧДТХ 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд 69,439,465.3 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

ЧДТХ-ийн нэхэмжлэлийн шаардлага нь:

2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 55,424,800.1 төгрөг

2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 14,014,665.2 төгрөг буюу нийт 69,439,465.3 төгрөг байна.

Хариуцагч “ПХ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтэндээ ЧДТХ-т 69,439,465.3 төгрөгийн өр төлбөртэйгөө дурьдсан байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэлийн талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй.

“ПХ” ХХК-ийн дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаархи санал:

Хэрэг гүйцэтгэгч би “ПХ” ХХК-ийн дампуурлын хэрэгт ажиллахдаа компанийн тайлан, бусад мэдээлэл болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс авсан мэдээ, мэдээлэлд түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан.

Тус компани өөрийн гэсэн хөрөнгөгүй, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй нь компанийн оршин тогтнох чадваргүй байдалд хүргэсэн байна.

“ПХ” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. Дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр нь нийт 69,439,465.3 төгрөг бөгөөд өөрийн хөрөнгөгүй байна.

“ПХ” ХХК нь тайлан баласнад тусгагдсан 196,366,906 төгрөгийн эргэлтийн хөрөнгө нь санхүүгийн бусад баримт болох дансны хуулга, мөнгөн хөрөнгийн тайлангаар тогтоогддоггүй бөгөөд энэ талаар  ЭЭБА” ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан байдаг. Түүнчлэн уг компани нь 2016 онд санхүүгийн тайландаа тусгагдсан хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй байсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна ийм хэмжээний хөрөнгө бүхий компанийг Ю.Б худалдан авсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй. 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Аудитын дүгнэлт, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт агуулгын хувьд эдийн засгийн хувьд төлбөрийн чадваргүй болохыг дүгнэсэн бөгөөд аудит өр төлбөрийн зохист чадваргүй байдлыг дүгнэсэн.

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д:Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасны дагуу татварт  69,439,465,3 төгрөгийн өртэй байгаа нь дампуурсанд тооцох үндэслэл болж байна.

Иймээс шүүхээс тус компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргаж байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргасан хариуцагч, нэхэмжлэгч нар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийн дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байна гэж дүгнэсэн гэв.

 

“ЭЭБА” ХХК нь шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

“ПХ” ХХК ("Компани")-ийн 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдлын тайлан, тухайн өдрөөр дуусгавар болсон санхүүгийн жилийн ашиг алдагдал ба бусад дэлгэрэнгүй орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, нягтлан бодох бүртгэлийн гол бодлогуудын товчоо болон бусад тайлбар тодруулгуудаас бүрдсэн санхүүгийн тайлангуудад аудит хийж гүйцэтгэлээ.

Бидний дүгнэлтээр Хязгаарлалттай Дүгнэлтийн Үндэслэлд дурьдсанаас бусдаар санхүүгийн тайлангууд нь 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Компанийн санхүүгийн байдал хийгээд тухайн өдрөөр дуусгавар болсон санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартууд ("СТОУС")-ын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв толилуулсан байна.

Хязгаарлалттай Дүгнэлтийн Үндэслэл

Компанийн санхүүгийн байдлын тайланд илэрхийлсэн мөнгө ба мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдэл 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний байдлаар 196,366,906.00 төгрөг гэж тайлагнасан байна. Энэ нь бидний гүйцэтгэсэн аудитын горимоор ПХ ХХК түүний эзэмшдэг Голомт банк дахь 0 төгрөгийн харилцах дансанд 94,300 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь харилцах дансны хуулга болон 2018 оны 04 сарын 23 ны өдрийн шүүгчийн 101/Ш32018/07431 дугаартай захирамжийн дагуу ирүүлсэн банкны захидал зэргээр нотлогдож байна. Иймд эдгээр санхүүгийн тайлангуудын Мөнгө ба Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө дансны үлдэгдэл материаллаг дүнгээр буруу илэрхийлэгдсэн байгаа нь санхүүгийн тайлангийн үнэн зөв, бодитой байх гэсэн батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна.

Бид энэхүү аудитын ажлыг Аудитын олон улсын стандарт ("АОУС")-уудын дагуу хийж гүйцэтгэлээ. Уг стандартуудын дагуу хүлээсэн үүрэг хариуцлагуудыг энэхүү тайлангийн Санхүүгийн тайлангийн аудитад хүлээх аудиторын үүрэг хариуцлага хэсэгт харуулав. Бид санхүүгийн тайлангийн энэхүү аудитын ажилд хамаарах ёс зүйн шаардлагуудын дагуу Компаниас хараат бус ба эдгээр шаардлагуудын дагуух ёс зүйн бусад үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлсэн болно. Олж авсан аудитын баримт нотолгоо нь бидний гаргасан дүгнэлтийн үндэслэл болоход хангалттай, тохиромжтой гэж итгэж байна.

Онцлох Асуудал-Тасралтгүй үйл ажиллагаа

Хязгаарлалттай дүгнэлтийн үндэслэлд дурьдсанчлан мөнгөн хөрөнгийн үлдэгдэл буруу илэрхийлэгдэж байгаа ба компанийн 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-нээрх НӨАТ-ын өр 55,424,800.10 төгрөг, ААНОАТ-ын өр 14,014,665.20 төгрөг нийт 69,439,565.30 төгрөгийн татварын өр төлбөр байгаа нь компанийн хөрөнгө, өр төлбөрийн харьцаа зохист түвшинг давжээ. Эдгээр үйл явдал, нөхцөл байдал болон бусад асуудлын хамт Компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн хийх чадвартай болоход ихээхэн эргэлзээ төрүүлж болохуйц тодорхой бус байдал байгааг харуулж байна. Энэ асуудлаар бидний санал дүгнэлт өөрчлөгдөөгүй болно.

Санхүүгийн тайлангуудтай холбоотойгоор удирдлага болон засаглах эрх мэдэл бүхий этгээдүүдийн хүлээх хариуцлага

Санхүүгийн тайлангуудыг СТОУС-ын дагуу бэлтгэх, үнэн зөв толилуулах ба залилан, алдааны улмаас үүсч болох материаллаг дүнг буруу илэрхийлэлгүй санхүүгийн тайлангуудыг бэлтгэх боломжийг бий болгоход шаардлагатай гэж удирдлагын тодорхойлсон дотоод хяналтуудад удирдлага хариуцлага хүлээнэ.

Компанийн удирдлага нь санхүүгийн тайлангуудыг бэлтгэхдээ Компанийн үйл ажиллагааг зогсоох эсвэл татан буулгахаар төлөвлөсөн эсвэл эдгээрээс өөр бодит сонголт байхгүйгээс бусад тохиолдолд санхүүгийн тайлангуудыг гаргахдаа удирдлага нь тасралтгүй байх зарчмын дагуу Компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах чадварыг үнэлэх, боломжтой бол тасралтгүй байх зарчимтай холбоотой асуудлуудыг тодруулах, нягтлан бодох бүртгэлийн тасралтгүй байх суурийг хэрэглэх үүрэгтэй.

Засаглал хариуцсан этгээдүүд нь Компанийн санхүүгийн тайлагналын үйл явцад хяналт тавих үүрэгтэй.

Санхүүгийн тайлангийн аудитад хүлээх аудиторын үүрэг хариуцлага

Залилан эсвэл алдаанаас үүссэн материаллаг буруу тайлагналуудаас санхүүгийн тайлан нь бүхэлдээ ангид эсэх талаарх үндэслэлтэй баталгаа олж авах, дүгнэлт бүхий аудиторын тайлан гаргах нь бидний зорилго юм.

Зохистой баталгаажуулалт гэдэг нь өндөр түвшиний баталгаажуулалт боловч АОУС-ын дагуу хийгдсэн аудит нь оршин байгаа материаллаг буруу тайлагналуудыг байнга илрүүлнэ гэсэн баталгаа биш юм. Буруу тайлагналууд нь залилан эсвэл алдаанаас үүсч болох ба хэрэв тэдгээр нь дангаараа эсвэл нийтдээ санхүүгийн тайланд үндэслэн гаргасан хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх магадлалтай бол материаллагт тооцогдоно.

АОУС-ын дагуу хийх аудитын үед бид мэргэжлийн үнэлэмж, мэргэжлийн үл итгэх зарчмыг баримтлан ажилладаг. Бид мөн:

Залилан эсвэл алдааны улмаас үүсч болох санхүүгийн тайлангийн материаллаг буруу тайлагналуудын эрсдэлүүдийг таних, үнэлэх, тэдгээр эрсдэлд тохирох аудитын горимтуудыг боловсруулах, гүйцэтгэх, өөрсдийн дүгнэлтэд үндэслэл болохуйц хангалттай, зохистой аудитын нотолгоог олж авах. Залилан нь хуйвалдах, бичиг баримт хуурамчаар үйлдэх, санаатайгаар орхигдуулах, буруу мэдэгдэл хийх, дотоод хяналтыг зөрчих зэрэг үйлдлүүдтэй холбоотой байж болох тул залилангаас үүдэн гарсан материаллаг буруу тайлагналыг илрүүлэхгүй байх эрсдэл нь алдаанаас үүдэн гарсан буруу тайлагналыг ирүүлэхгүй байх эрсдэлээс өндөр байдаг.

Компанийн дотоод хяналтын үр нөлөөтэй байдалд дүгнэлт өгөх зорилгоор биш тухайн нөхцөл байдалд тохирохуйц аудитын горим боловсруулахын тулд аудитад хамааралтай дотоод хяналтын талаар ойлголт олж авах.

Хэрэглэсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогууд нь зохистой эсэх, удирдлагын зүгээс нягтлан бодох бүртгэлийн ойролцоолсон тооцооллууд, тэдгээрт холбогдох тодруулгууд нь үндэслэлтэй эсэхийг үнэлэх.

Санхүүгийн тайлангийн аудитад хүлээх аудиторын үүрэг хариуцлага

Нягтлан бодох бүртгэлийн тасралтгүй байх зарчмыг удирдлага зохистой хэрэглэсэн эсэх, олж авсан аудитын нотолгоонд үндэслэн Компанийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах чадамжид мэдэгдэхүйц эргэлзээ үүсгэж болох үйл явдал эсвэл нөхцөл байдалтай холбоотой материаллаг тодорхой бус байдал байгаа эсэхийг дүгнэх. Хэрэв материаллаг тодорхой бус байдал байна гэж дүгнэвэл, бид аудиторын тайландаа санхүүгийн тайлангийн холбогдох тодруулгыг хийж өгөх эсвэл ийм тодруулга хангалтгүй бол дүгнэлтээ өөрчлөх шаардлагатай болдог. Аудиторын тайлан гарах өдөр хүртэл олж авсан аудитын нотолгоонд үндэслэн бид дүгнэлтээ гаргадаг. Гэхдээ ирээдүйн үйл явдал эсвэл нөхцөл байдал Компанийн тасралтгүй байх зарчмыг алдагдуулж болно.

Санхүүгийн тайлангууд (үүнд тодруулгууд багтана)-ын ерөнхий толилуулга, бүтэц, агуулгыг үнэлэх мөн санхүүгийн тайлангууд нь зөв толилуулгын шаардлагыг хангахуйц байдлаар холбогдох ажил гүйлгээ, үйл явдлуудыг илэрхийлсэн эсэхийг үнэлэх.

Бид аудитын ажлын төлөвлөсөн хамрах хүрээ, цаг хугацаа, томоохон хэмжээний дутагдал болон аудитын явцад олж тогтоосон дотоод хяналтын томоохон доголдол зэргийг багтаасан асуудлуудыг засаглал хариуцсан этгээдүүдэд мэдэгддэг.

Энэхүү тайланг өөр ямар нэгэн зорилгоор биш, Монгол улсын Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу хувь эзэмшигчийн захиалгаар аудитыг гүйцэтгэн Компанийн хувьцаа эзэмшигчид зориулан гаргалаа. Бид энэхүү тайлангийн агуулгын хүрээнд аливаа гуравдагч талын өмнө хариуцлага хүлээхгүй болно гэжээ.

/I хавтас 182-183 тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

“ПХ” ХХК нь дампуурсанд тооцуулж, татан буулгуулах хүсэлтийг, “ЧДТХ”-ийн “ПХ” ХХК-иас татварын өр 69,439,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

“ПХ” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч “ПХ” ХХК нь гадаад худалдаа, хүнсний дэлгүүр, аялал жуулчлал, барилгын засвар, засал чимэглэл, цайны газар үйл ажиллагаа явуулахаар 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан, 1,000.0 төгрөгийн дүрмийн сантай улсын бүртгэлд бүртгэгдсэн, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ю.Б улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь зохигчдын тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм зэрэг бусад баримтаар нотлогдож байна.

/I хавтас 6, 9-10,111-112 тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2018/01578 дугаар захирамжаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэж, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2018/03429 дүгээр захирамжаар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай мэдээллийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхээр шийдвэрлэсэн.

 

Шүүгчийн захирамжийн дагуу “Өнөөдөр” сонины 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаарт “ПХ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг олон нийтэд зарлаж, нэхэмжлэгчдийн анхны хурлын тов, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг зэргийг мэдээлсэн байна.

/I хавтас 91-99 тал/

 

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заасан.

 

Дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэгч ЧДТХ нь хариуцагч “ПХ” ХХК-иас 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 55,424,800.1 төгрөг, 2016 оны аж ахйун нэгжийн орлогын албан татварын тайлангийн 14,014,665.2 төгрөг, нийт 69,439,465.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

/I хавтас 100-114 тал/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар хүсэлт гаргагч /хариуцагч/ “ПХ” маргаагүй болно.

 

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсондтооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4-д “түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна” гэж тус тус заажээ.

 

“ГЛ” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар түр гүйцэтгэгч Ш.Б-ыг хэрэг гүйцэтгэгчээр томилуулах санал болгож шүүхэд ирүүлжээ.

 

Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны  дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох  эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хэрэг гүйцэтгэгчээр Ш.Б-ыг томилуулах хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2018/05931 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ш.Б-ыг томилсон.

/I хавтас 121-124 тал/

 

Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр “ПХ” ХХК-ийн банк дах дансны гүйлгээ, компанийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгийн талаархи мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах ажиллагааг шүүхээр дамжуулан явуулсан, түүний хүсэлтээр шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2019/12630 дугаар захирамжаар “ПХ” ХХК-ийн санхүү, эдийн засгийн тооцоо, төлбөрийн чадваргүй болсон шалтгааны талаар дүгнэлт гаргах шинжээчээр “ЭЭБА” ХХК-ийг томилжээ.

/I хавтас 125-170, 173-179 тал/

 

Санхүүгийн шинжээчээр томилогдсон “ЭЭБА” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, хэрэг гүйцэтгэгч нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус дүгнэлтээ гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2020/20026 дугаар захирамжаар сэргээн явуулсан байна.

/I хавтас 180-200 тал/

 

Дампуурлын тухай хуулийн 13.1-д “Хэрэг гүйцэтгэгч нь шүүхээр батлагдсанаасаа хойш 20 хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллаанд дүгнэлт, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна”, 13.2-т: “Дүгнэлт гаргах явцад хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж болногэж заасны дагуу санхүүгийн шинжээч “ЭЭБА” ХХК-ийн болон хэрэг гүйцэтгэгч Ш.Б-ын дүгнэлттэй нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар танилцсан, ийнхүү танилцсантай талууд маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д: “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”, 23.1.1-т:хариуцагч өөрөө”, 23.1.2-т: “хариуцагчаас нэхэмжилсэн нийт төлбөрийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг нэхэмжилж байгаа нэхэмжлэгчид”, 23.1.3-т: “хэрэг гүйцэтгэгч” гэж заасан байх ба нэхэмжлэгчийн зүгээс мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар шаардлага гаргаагүйгээс гадна хэрэг гүйцэтгэгчийн зүгээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй болохыг өөрийн дүгнэлтэд тусгасан байна. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2014 оны санхүүгийн тайлан баланст хариуцагчийн нийт хөрөнгийн дүнг 196,524,844 төгрөг гэсэн нь түүнийг санхүүгийн чадваргүй гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарласан боловч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд “ПХ” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр нь 69,439,465.3 төгрөг байгаа нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэж үзэх үндэслэл болно гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс “ПХ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх санал, төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй нь Дампуурлын тухай  хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-т зааснаар хариуцагч “ПХ” ХХК-ийг татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 69,439,465.3 төгрөгийн талаар хариуцагч “ПХ” ХХК нь маргаагүй, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй түүний эзэмшиж буй “Голомт банк” ХХК-ийн 0 тоот данс дах 93,400 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69,346,065 төгрөгийн үүргээс Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “ПХ” ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор чөлөөлөгдөх болохыг дурдав.

 

Дампуурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хариуцагчийг татан буулгах тухай ажиллагааг шүүхийн хяналт, оролцоогүйгээр явуулах эсэхийг нэхэмжлэгчдийн хурлаас шийдвэрлэнэ” ... гэж заасан байх ба нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “ПХ” ХХК-ийн татан буулгах тухай ... ажиллагаагаа хэрхэн явуулах талаар хэлэлцэж, шийдвэрлээгүй байна.

 

Иймд “ПХ” ХХК-ийг татан буулгах ажиллагааг дуусгавар болгохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, холбогдох тайлангаа ирүүлсний дараа бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэх, мөн Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хариуцагч “ПХ” ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Б-д шилжүүлэх үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-т заасныг баримтлан “ПХ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 18, 34, 35, 36-д тус тус заасныг баримтлан “ПХ” ХХК-ийг татан буулгах /эд хөрөнгийг захиран зарцуулах, хуваарилах, худалдан борлуулах/ ажиллагааг дуусгавар болгон холбогдох байгууллагад мэдэгдэх, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Б-д даалгасугай.

 

3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч “ПХ” ХХК-иас 93,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЧДТХ”-т олгож, хариуцагч “ПХ” ХХК нэхэмжлэлийн хангагдаагүй 69,346,065.3 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөж, ЧДТХ-ийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн  41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хариуцагч “ПХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “ЧДТХ”-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх  болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ