Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/03538

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/03538

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 0-р хороо Энхтайваны өргөн чөлөө 00 Худалдаа хөгжлийн банк ХХК-ний /РД:00000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо 00-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 00-р байр 00 тоотод оршин суух Х овогт Чо Б /РД:Ц0000/

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо 00-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 00-р байр 00 тоотод оршин суух Ховогт Т Б /РД:000000/ нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 110,200,118 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг 0-р хороо 00-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 00-р байр 00 тоотод байрлах 125,13 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ч.Б, Т.Б нар нь 2013 оны 09 сарын 30-ний өдөр тус банктай орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 112,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,65%-ийн хүүтэй,180 сарын хугацаатай зээлсэн.

Иргэн Ч.Б Т.Б нар нь орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000бүртгэгдсэн БЗД-ийн 0-р хороо 00-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 00-р байр 00 тоотод байрлах 125,13 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг хуульд заасны дагуу барьцаалсан.

Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа хугацаа хэтрүүлсэн бөгөөд үүссэн зөрчлийг арилгуулах бодит боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 зүйлд зааснаар банкны санаачилгаар гэрээг цуцлах хүсэлтэй байна.

Зээлдэгч нар 2018 оны 06 сарын 11-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөөгүй 2018 оны 09 сарын 14-ний байдлаар үндсэн зээл 101,852,181 төгрөг, хүү 8,327,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,144 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 110,200,118 төгрөгийг гаргуулж, БЗД-ийн 0-р хороо 00-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 00-р байр 0 тоотод байрлах 125,13 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцаа барьцаалсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ххб ХХК нь хариуцагч Ч.Б, Т.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 101,852,181 төгрөг, хүү 8,327,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,144 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 110,200,118 төгрөг гаргуулах,

Баянзүрх дүүрэг 0-р хороо 00-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 00-р байр 00 тоотод байрлах 125,13 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч Ч.Б, Т.Б нарт нэхэмжлэлийн нэг хувийг 2018 оны 10 сарын 01-ний өдөр гардуулан өгч, эрх үүргийг танилцуулан, 2018 оны 10 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг хариу тайлбарын хамт шүүхэд ирүүлэх хугацаа олгосон боловч бичгийн тайлбар хариуцагч нар шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Ч.Б, Т.Б нартай 2013 оны 09 сарын 30-ний өдөр 112,000,000 төгрөгийг, 180 сарын хугацаатай сарын 1,65%-ийн хүүтэй байхаар тохиролцон орон сууцны зээлийн гэрээ байгуулан, зээлийн эргэн төлөх хуваарийг хариуцагчид зөвшөөрөн гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь 112,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Б-ийн 00000000 тоот дансанд 2013 оны 10 сарын 02-ний өдөр шилжүүлсэн бөгөөд хариуцагч нар маргаагүй.

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож №БГ 00000000 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээг 2013 оны 09 сарын 30-ны өдөр байгуулан БЗД-ийн 0-р хороо 00-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 00-р байр 00 тоот 125.13м2 талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаалан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хуульд заасан шаардлага хангажээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг болон эргэн төлөлтийн хувиарыг зөрчсөн болох нь зээл төлсөн баримт, нэхэмжлэгчийн хариуцагч нарт хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай баримтуудаар тогтоогдсон./х.х-ийн 15,16,22-26 хуу/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.2-т зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн бол гэрээг цуцлахаар заасан бөгөөд хариуцагч нар нь 2018 оны 06 сарын 11-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна.

Иймд хариуцагч Ч.Б, Т.Б нараас үндсэн зээл 101,852,181 төгрөг, хүү 8,327,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,144 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 12,000 төгрөг, нийт 110,200,118 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч Ч.Б, Т.Б нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нарын хооронд 2013 оны 09 сарын 30-ны өдөр БЗД-ийн 6-р хороо 13-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 29-р байр 22 тоот 125.13м2 талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаалан, барьцааны гэрээ байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлсэн тул барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Хариуцагч Ч.Б, Т.Б нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 10 сарын 31-ний өдөр товлон зарласан боловч хариуцагч нар нь өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гарган шүүх хуралдаан хойшлогдсон, хариуцагч нар нь 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 13.30 цагт болох шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д хариуцагч нарын эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Б, Т.Б нараас 110,200,118 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар БЗД-ийн 0-р хороо 0-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 00-р байр 0тоот 125.13м2 талбайтай 5 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ч.Батбилэг, Т.Батзаяа нараас 779,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ххб ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 779,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ