| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 1731001640021 |
| Дугаар | 2021/ДШМ/07 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ДШМ/07
Ч.*******, Б.*******, Д.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Г.Давааренчин
Шүүгчид Ц.Амаржаргал
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Б.Энхтулга
Цагаатгагдсан этгээд Ч.*******, Б.*******
Д.******* нар /цахим/
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал
Б.Содболд нар /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 185 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ******* ******* овогт *******ын *******д, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******* овогт *******ийн *******д, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогт *******т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаатгагдсан этгээдүүдийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд **** оны **** дугаар сарын ****-ний өдөр төрсөн, **** настай, ****эгтэй, ****боловсролтой, ****** мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ******* ажилтай байсан, ам бүл **** хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ***** тоотод оршин суух ******** ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй ******* ******* овогт *******ын ******* /РД: ********/
Монгол улсын иргэн, *****оны *** дугаар сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, **** настай, ******эгтэй. ***** боловсролтой, ******** мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ************ ажилтай байсан. ам бүл ********** хамт Сэлэнгэ аймаг, Хушаат сум, *********** тоотод оршин суух хаягтай. Одоо компанид хамгаалагч ажилтай улсаас авсан гавьяа шагнал. ял шийтгэлгүй. ******* овогт *******ийн ******* /РД: **********/
Монгол улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-нд Улаанбаатар хотод төрсөн, **** настай ***** боловсролтой ****** мэргэжилтэй, ажилтай, ам бүл ****** хамт Нийслэлийн Баянгол дүүрэг, ********** тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй. ял шийтгэлгүй. ******* овогт ******* /РД: ***********/
Холбогдсон хэргийн талаар:
Ч.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллах байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.*******ын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.*******аас 500.000 төгрөгийн хахууль авсан,
Д.******* нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт хадлан хадах зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай Ч.*******д гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн.
Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.*******ын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх Ч.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 185 дугаартай цагаатгах тогтоолоор:
шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар;
шүүгдэгч ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Н.ийн нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
4. Б.*******гаас 506 боодол өвсийг гаргуулан, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын өвсний нөөц фондод оруулсугай.
5. Д.*******, Ч.*******, Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай...” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: ...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар үнэлэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж тайлбарлан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг дараах байдлаар няцааж байна. Үүнд :
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж , төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Шүүгдэгч Ч.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, улмаар манай сумын нутаг дэвсгэр гэж төөрөлдүүлэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.*******аас “гэрээ хийж өгнө” гээд 500.000 төгрөгийг авсан боловч уг гэрээг хийж өгөлгүй 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буцааж өгсөн,
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард иргэний хариуцагч Н.ийн 506 боодол өвсийг ямар нэгэн эрх зүйн баримт бичиг үйлдэлгүй, эрх мэдлээ хэтрүүлэн хураан авч өөртөө давуу байдал олгоод зогсохгүй, 2017 оны 11 дүгээр сард Хушаат сумын газрын даамлын ажлаа өгсний дараа уг өвсийг очиж аван Дархан-Уул аймгийн өвсний фондод худалдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нар яллагдагч, Д.*******, гэрч Н., Д.Г, Б., О., Ч., Г., Ч., Г., Н. нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.
Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн албан тушаалын байдлаа ашиглан бусдаас 500.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг мөнгө өгсөн, авсан талаар гэрчилдэг боловч тэрхүү мөнгийг хахуулийн мөнгө гэдгийг өөр бусад нотлох баримтаар хөдөлбөргүй нотлоогүй,
Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газрын төлбөр хураамжаа төлөөгүй, гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр бусдын 506 боодол өвсийг хураан авч бусдад зарсан үйлдлийг төрийн албан хаагчийн ажилдаа хариуцлагагүй, хайнга хандсантай холбоотой захиргааны зөрчлийн шинжтэй тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хугацаа сунгах тогтоол зэрэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн шатанд болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд дээрх асуудлыг гэ: хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал"-ыг нотлох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхээр мөрдөгч, прокуророос гарч буй эрх зүйн хэлбэр бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ тогтоолын утгыг үнэлж, дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын үйлдэл нь прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, эсхүл албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, эсхүл завших гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.” гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн атал үүнийг анхаарч үзэлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь үндэслэлгүй юм.
Иймд Сэлэнгэ аймаг цахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 185 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцэлдээ: ...Эсэргүүцлийн гол үндэслэл бол Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдаанаар 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдэж, шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын үйлдэл нь прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх эсвэл албан тушаалын байдлыг ашиглан эд хөрөнгийг залилан мэхэлж авсан эсэхэд дүгнэлт хийж дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл зүйлчлэлийн асуудлаар анхаарах байхад эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж байна. Иймд тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гээд эсэргүүцлийг дэмжиж оролцов.
Цагаатгагдсан этгээд Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй зөв гэж үзэж байна. Тиймээс хэвээр үлдээж өгнө үү гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Цагаатгагдсан этгээд Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхээр 3 удаа хэлэлцүүлэгдэхэд Ч.******* бид хоёрыг хээл хахууль өгсөн авсан талаар 1 үг, өгүүлбэр байхгүй. Тэгэхэд 4 жилийн хугацаанд бид хоёртой зууралдаж, чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Газрын төлбөрийн асуудлыг би өөрөө хэлж ярьсан, бусад хүмүүс ч гэрчилдэг. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй юм миний асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй юм. Энэ тухай шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв би энэ тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заахдаа: Гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэзээ, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал /, 16.2 дугаар зүйлийн 1.3-д заахдаа: гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохыг заасан байхад прокурор нотлоогүй юм. Тус хэргийн талаар Анхан шатны шүүхээс 2018 оны 09-р сарын 11-ны өдөр цагаатгах тогтоол анх гаргаж байсан бөгөөд шүүхээс энэ удаа мөн цагаатгах тогтоолыг гаргаж байгаа нь нь хууль зүйн үндэслэлтэй юм. ...Прокурор эсэргүүцэлдээ Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх тус хэргийг хэлэлцээд гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, эсхүл албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, эсхүл завших гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр заасан байхад үүнийг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэж цагаатгасан гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: Улсын дээд шүүхийн тогтоолд: энэ хэрэгт гэмт хэргийн шинж байгаа эсэх? залилан мэхлэх, эсхүл завших гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийх талаар зөвлөсөн байдаг. Энэ нь Прокурорын зүгээс энэ хэргийг шалгаж байхдаа: заримдаа албан тушаалын гэмт хэргээр, заримдаа залилан мэхлэх гэмт хэргээр, заримдаа авлигын хэргээр ... гэх зэргээр олон удаа зүйлчлэлийг сольж эргэлзэж байсан учраас Улсын дээд шүүх үүнийг анхаарч тус зүйл ангиудын шинж байгаа эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай гэж зөвлөсөн байна, харин шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн байна гэж ойлгох утга агуулга огтхон ч байхгүй байна гэж өмгөөлөгч би үзэж байна. Давж заалдах шатны шүүх энэ хэргийг хянаж үзээд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна, ЭХХШТХ-г ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байсан юм. Улсын дээд шүүхэд хэрэг хянагдах болсон үндэслэл нь бол: энэ хэрэг олон удаа шүүхээр шийдвэрлэгдэж байгаа байдал, хахууль өгөөгүй гэдгийг шүүх тогтоосон учир хахууль авсан гэх үйлдэл адилхан үгүйсгэгдэж Ч.******* цагаатгагдах ёстой, энэ нөхцөл байдлыг анхаарч үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэсэн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гомдлоор хэргийг хянан үзсэн юм. Шүүгдэгч нар нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь хангалттай нотлогдсон байгаа тул Анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоолыг хэвээр нь баталж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж Ж.Тэгшмандал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Сэлэнгэ аймгийн сум дундын анхан шатны шүүхээс гаргасан 2 цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна. Прокурорын эсэргүүцэлд Д.*******ын хууль бус үйлдлийг нотолсон нотлох баримт, хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгдсэн харагдахгүй байна. ... Хэрвээ цагаатгах тогтоолд өөрчлөлт орох нөхцөл байдал бий болбол Б.*******тай холбоотой асуудлыг тусгаарлаж, Д.*******ыг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж Б.Содболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хэрэгт цугларсан нотлох баримтаар хээл, хахуулийн гэмт хэргийн шинж агуулаагүй гэдгийг анхан шатны шүүх дүгнэж, цагаатгасан байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар, Б.*******д мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, Д.*******т мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хзэлэлцээд Ч.*******, Б.*******, Д.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Прокурорын эсэргүүцлийн дагуу Ч.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Хянавал:
Ч.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.*******ын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.*******аас 500.000 төгрөгийн хахууль авсан.
Д.******* нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт хадлан хадах зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай Ч.*******д гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн.
Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.*******ын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.*******ын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэдийгээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар 1-д ...Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна...” гэж заасан боловч анхан шатны шүүх Б.*******гийн дээрх үйлдлийг төрийн албан хаагчийн ажилдаа хариуцлагагүй, хайнга хандсантай холбоотой захиргааны зөрчлийн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; гэж тодорхойлсон тул түүний дээрх үйлдлийг ажилдаа хариуцлагагүй, хайнга хандсан гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Ч.******* нь 2017 оны 08 сарын 28-нд “газрын төлбөрийн урьдчилгаа” хэмээн 1.000.000 төгрөг Д.*******аас нэхэж улмаар 500.000 төгрөгийг бэлнээр авсан боловч зохих байгууллагад тушаалгүйгээр 09 сарын дараа буюу Эрүүгийн хэрэгт шалгагдах явцад 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр /2-р хх-ийн 61-р ху/ түүнд дансаар буцааж шилжүүлсэн гэх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж шаардлагатай тохиолдолд хуулийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж шалгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн анхан шатны шүүх Б.*******гийн бусдаас хууль бусаар авсан гэх 1 машин буюу 500 боодол өвсийг буцаан гаргуулах талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, холбогдох хуулийн зүйл, заалт баримтлалгүйгээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын өвсний фондод оруулж шийдвэрлэсэн зөрчил гаргасныг цаашид анхаарах шаардлагатай байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 185 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 185 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Д.*******, Ч.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Д.БУЯНЖАРГАЛ