Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/02721

 

    2022        06         13                                       101/ШШ2022/02721

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хххххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххх дүүрэг, хххххх хороо, ххххххх тоотод оршин суух хххххххх овгийн О.О/ххххххх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххх дүүрэг, ххххххх хороо, хххххх гудамж, хххх тоотод оршин суух хххххх овгийн Н.А /ххххххх/-т холбогдох,

Газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О , хариуцагчийн төлөөлөгч Р.Э , нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 03 дугаар 29-ний өдөр Хххххххх дүүрэг, хххххххххороо, хххххх гудамж, хххххххх тоотод жижиг байшин бүхий 419 м.кв газрыг Н.Б аас худалдаж авсан. Кадастрын цэг тодорхойлуулахад Н.А  нь манай газраас 106 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байсан нь тодорхой болсон. Энэ талаар хэлэхэд намайг луйвардсан мэтээр ярьсан. Тиймээс би газрын албанд хандахад шүүхээр шийдвэрлүүлээрэй гэсэн. Худалдан авагч Н.Б аас асуухад энэ талаар мэдээгүй гэсэн, надад 419 м.кв-аас бага газар худалдаж байгаа талаар хэлээгүй. Би худалдаж авсан газраа 419 м.кв хэмжээгээр нь бүрэн бүтэн ашигламаар байна. Надад зарахаас өмнө яагаад газрын асуудлаа шийдээгүй вэ. Би нүдэн баримжаагаар хараад асуудалтай газар авч байгаагаа мэдээгүй. Миний өөрийн газраа бүрэн бүтэн эзэмшиж, захиран зарцуулах эрх зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. С.П  гэх хүнийг анхны эзэмшигч байсан гэдэгт би эргэлзэж байна гэв.

Хариуцагч Н.А  шүүхэд болон төлөөлөгч Р.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүн өөрийн газрыг үүднийхээ таамбарыг тойруулж хашаа барих нь мэдээж шүү дээ. 2012 онд Х.С гэх хүн нотариатаар ороод архиваас лавлагаа өгчихсөн байхад нэхэмжлэгч наад зүйл чинь хамаагүй гэж хашаан дээгүүр орилж, манай газрыг өг гэдэг байсан. Н.Б аас мөнгийг нь хасаж авчихаад одоо надаас газар нэхээд байгаа нь таалагдахгүй байна. Би Н.Б тай холбоо барихад тэрээр Н.О д үнийг нь хасаад газраа зарсан гэж хэлж байсан. Манайх үүдний таамбараа нэхэмжлэгчийн газар руу оруулж бариагүй. Нөхөр нь тухайн үед надтай уулзахдаа үүдний таамбараа нураалгүй хашаагаа татчих гэж хэлсэн. Би харин тэгвэл байшин руугаа орж чадахгүй болчих тул шүүхээрээ шийдүүлээрэй гэж хэлсэн. Манайх хашаа, байшинг н.Түмэнжаргалаас худалдаж авсан, худалдаж авснаас хойш нэмж барьсан зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд: Хххххххх дүүргийн хххххххххороо, Ххх гудамжны ххх тоотод орших 419 м.кв газрын эргэлтийн цэг тодорхойлсон акт, кадастрын зураг, өмчлөх эрхийн гэрчилгээ, хариуцагчийн эзэмшиж буй газрын үнэлгээг тогтоосон Арвижих эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргажээ. /хавтаст хэргийн 3-5,2хххххххх-47 дахь тал/ Хариуцагч тал татгалзлаа нотлох үүргийн хүрээнд: Татгалзлаа илэрхийлсэн тайлбар, С.Д , Х.С нарын өмчлөлийн газрын кадастрын зураг, өмлөх эрхийн гэрчилгээ, газрын албанд гаргасан өргөдөл, Хххххххх дүүргийн хххххххххороо, Хххгудамжны хххх тоот газрын гэрчилгээг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргасан. /хавтаст хэргийн 15-2хххххххх дахь тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.О , хариуцагч Н.А т холбогдуулан Хххххххх дүүргийн хххххххххороо, Хххгудамжны хххтоотод орших 419 м.кв талбайтай газрын 106 м.кв газрыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа үндэслэлээр тус газраас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Хххххххх дүүргийн хххххххххороо, Хххгудамжны хххтоотод орших 419 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1хххххххх64731373243хххххххх, улсын бүртгэлийн Г-2204020273 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Тус газрыг нэхэмжлэгч иргэн Н.Б аас худалдан авсан, Н.Б  уг асуудлыг “хажуу айл өөрийнх нь газарт хууль бусаар хашаа барьсныг мэдээгүй” гэх тайлбарыг нэхэмжлэгчид гаргасан гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тус газрыг худалдан авахаас өмнө хариуцагч нь тус газар дээр хашаа барьсан байсан гэж үзэхээр байна. Энэ тухай нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “хариуцагч нь аль эрт буюу уг газрыг өмнөх өмчлөгчийн үеэс бусдын газарт хууль бусаар өөрийн хашааг барьж эзэмшиж ашиглаж байсан” гэжээ.

Хариуцагч Н.А  нь Хххххххх дүүргийн хххххххххороо, Хххгудамжны 624а тоотод орших 266 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1хххххххх647313746440, улсын бүртгэлийн Г-2204013245 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч байна. Зохигч нь хөршүүд буюу Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж зааснаар хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгчид байна.

Хариуцагч, нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хашаа барьсан, уг газрыг ашигласан үйл явдал нь 200хххххххх онд эхэлсэн нь хэрэгт буй иргэн С.П , Х.Серкгүль нарын Хххххххх дүүргийн газрын албанд хандан гаргасан өргөдөл, тус өргөдөл хавсарган ирүүлсэн кадастрын болон эргэлтийн цэгийг тодорхойлсон зураг, газар өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдлоо. Энэ тухай хариуцагчийн татгалзал үндэслэлтэй буюу нэхэмжлэгч уг газрыг худалдан авахаас өмнө бий болжээ. Нэхэмжлэгчийн өмчлөлийн хххтоот газрыг иргэн Х.С, хариуцагчийн өмчлөлийн ххххх тоот газрыг иргэн С.П  нар өмчлөгч байх үед хххтоот газрын өмчлөгч Х.Серкгүль нь хөрш 624а тоот газрын өмчлөгч С.П ийн газраас 9хххххххх м.кв оролцуулан өөрийн газрын хэмжээг ихэсгэн 419 м.кв болгосон нь С.П , Х.Серкгүль нарын өргөдөл, 2013 оны 06 сарын 01-ний өдөр хийлгэсэн кадастрын зургаар тогтоогдож байна.

Үүний улмаас С.П ийн буюу хариуцагч Н.А ийн өмчлөлийн газар 364 м.кв байхаас 266 м.кв болон багасч, Х.Серкгүлийн өмчлөлийн газар 321 м.кв байхаас 419 м.кв болон нэмэгджээ.

Нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус хххтоот газрын өмчлөгч болсон нь Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д “Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэйгэж заасны дагуу газар чөлөөлөхийг хариуцагчаас шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь дээрх үйл баримтаар нэхэмжлэгчийг тус хххтоот газрыг өмчлөгч болохоос өмнөх үед хөрш болох 624а тоот газрын өмчлөгч (С.П ) нь хөршийн газар дээр байшин барьж хашаа татсаныг тухайн үед өмчлөгч (хххтоот газрын өмчлөгч Х.С, Н.Б , 624а тоот газрын өмчлөгч С.П , н.Түмэнжаргал, Н.А  нар) нар шийдвэрлээгүй, маргаагүй бөгөөд байгаа байдлаар нь эзэмшиж иржээ.

Нэхэмжлэгчийн худалдан авсан газар нь кадастрын зурагт зааснаас бага байгаа зөрчил нь түүнийг өмчлөгч болсны дараа үүсээгүй, худалдан авсан газар дээр хариуцагч түүний зөвшөөрөлгүй байшин барьж, хашаа татаагүй нь нэхэмжлэгчийг хххтоот газрыг одоогийн байгаа байдлаар нь худалдан авсан гэж үзнэ. Харин нэхэмжлэгч уг газрыг 419 м.кв талбайн хэмжээгээр тооцон үнэлж худалдан авсан эсхүл одоогийн байгаа байдлаар үнэлж худалдан авсан аль нь болох нь нэхэмжлэгч, иргэн Н.Б  нарын хоорондын гэрээгээр тохиролцсон, эсхүл тохиролцох байсантай холбоотой гэж үзнэ.

Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар хариуцагчийг газрын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхгүй, энэ эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 11хххххххх дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 137 дугаар зүйлийн 137.1-д зааснаар Хххххххх дүүргийн хххххххххороо, Ххх гудамжны ххх тоотод орших 419 м.кв талбайтай газрын 106 м.кв газраас хариуцагч Н.А /0000000/-ийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.О/000000000000/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ