Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 63

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

 Улсын яллагч                                           А.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Д.Эрдэнэ-Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б******* овгийн С******* Т******* холбогдох 201718000049  дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:       

       Монгол улсын иргэн, 1** онд У** аймгийн У******* суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, Т******* замын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт С** аймаг С******* сумын **-р баг **-р хэсэг 2** тоотод оршин суух хаягтай, Т******* замын С******* өртөөнд бригадын дарга ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б******* овогт С******* Т*******  /РД О*******/

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч С.Т******* нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн үед Ч.Н архидан согтуурч хоорондоо маргалдсаны улмаас Ч.Н******* зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

      1.Шүүгдэгч С.Т*******гын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ….2017 оны 01 дүгээр сарын 15-ны  өдөр гэртээ байхад найз Ч.Н “... сайхан амарч байна уу? Би хотоос ирчихсэн байна. Чи хаана байна би яваад очъё...” гэж хэлсэн. Хэнтэй явж байгаа юм бэ, Би гэртээ байна гэж хэлсэн. Манай найз н.Бтай цуг ирсэн. Цай унд уучихаад маргааш ажилтай юу гэхээр нь ажилтай гэсэн. Гарч яваад 17 цагийн үед 0.75 граммын шилтэй архи авч ирсэн. Хөзөр тоглонгоо Ч.Нын авчирсан архийг 3 лаа хувааж уусан. н.У 8 өнгөрч байхад манайд 1 шил архи авч ирсэн. Бид нар 2 архиа ууж дуусаад н.У, Ч.Н 2 гарчихаал ирье гээд ирэхдээ пиво авчирсан. Авчирсан пивоноос нь уугаад талдаа орж байхад н.У надад явлаа маргааш ажилтай гэж хэлээд явсан. Үлдсэн тал шил архийг ууж байгаад Ч.Н бид 2 үл ойлголцсон. Ч.Н миний баруун гар талд сууж байгаад миний цээж рүү түрүүлээд цохихоор нь би эргүүлээд 2 цохьсон. Найзтайгаа үл ялиг шалтгаанаар муудалцаад хөнгөн гэмтэл учруулаад өнөөдөр шүүх хуралд ирсэндээ харамсаж байна. Найзаасаа болон гэр бүлийн хүнээс нь маргааш нь очиж уучлал гуйсан байгаа. Хохирол, болон эмчилгээний зардлыг нь төлж эмчлүүлсэн байгаа гэв.

      2.Хохирогч Ч.Нын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн... 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн ах болох С*******ын гэрт байж байгаад найз Т******* руу утсаар ярьсан. Тэгтэл Т******* гэрт хоол хийж байна. Гэхээр нь яваад очих уу гэсэн. Тэгээд Т*******гийнх руу явахаар гарах үед манай найз Б манай үүдэн дээр таарсан. Тэгээд Бгийн машинтай Т*******гийн гэрт 16 цагийн үед очсон. Т*******гийн гэрт очиход урьд өдөр нь архи уусан. Толгой өвдөөд шартаад үхлээ гэсэн. Би ганц юм уухуу гэсэн чинь аваад ир гэсэн. Б бид хоёр гадагшаа дэлгүүр орж Салхитын ам руу байх нэг дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи аваад Т*******гийн гэрт очсон. Бид нар архиа уугаад хөзөр тоглоод сууж байтал манай найз У гээд залуу над руу ярьсан. У, Т*******г таньдаг болохоор Т*******гийнд байна гэсэн чинь Т******* У руу утасдаад ганц шил юм аваад ир гэсэн. У гаднаас орж ирэхдээ 1 шил Улаанбаатар гээд архи авчирсан. Тэр архийг бид 4 хувааж уусан. Архиа ууж дуусаагүй байж байгаад дахиад ганц шил архи нэмж авахаар болсон. Би тухайн үед Утай хамт Титаник гээд дэлгүүрээс Улаанбаатар нэртэй архи, би эхнэрт нь сэрүүн гээд том савтай пиво авч өгсөн. Тэгээд очоод хөзөр тоглонгоо архиа уугаад сууж байх үед манай найз У Бугант тосгонд тосгоны захирагчид нэр дэвшиж байгаа болохоор намайг хамт ажилладаг хүмүүстээ хэлээд өг гэх мэтээр яриад сууж байтал Т******* хажуугаас .. Би тэгвэл Сэлэнгээс 1 микро хүн аваад очъё гээд байсан. Би тухайн үед Т******* наадах чинь сэтгэлээсээ ярьж  байхад чинь яах гэж байдаг юм. Наадах чинь хүнд итгэмтгий болохоор итгэчихнэ ш тээ гэж хэлсэн. Тэр үед У бие засахаар гадагшаа гарчихсан байсан. У тэр чигээрээ явчихсан байх эргэж орж ирээгүй. Тэгсэн чинь Т******* гэнэт босч ирээд ..Чи юу гээд байгаа юм гээд намайг шууд нүүр рүү мөргөөд газар унагаасан. Газар унах үед дээрээс өшиглөсөн. Б чи найзыгаа яаж байгаа юм гээд намайг татаад босготол Т******* сэрээ аваад Б руу дайрсан. Тэр үед авгай нь Т*******г салгасан. Тэгээд Б намайг дагуулаад таксигаар гэрт хүргэж өгсөн. Маргааш өглөө нь манай ах С******* Т******* руу залгаад .. Чи хүүхдийг ийм болтол нь зоддог нь яаж байгаа юм. Чи өөрөө ирээд хар. Би цагдаад мэдэгдэнэ гэсэн чинь Т******* эхнэртэйгээ ирсэн. Би Т******* ..чи яаж байгаа юм гэтэл .. Найз нь юу ч санахгүй байна гээд байсан. Тэгээд эхнэртэйгээ гараад өвчин намдаах эм авч ирсэн. Тухайн үед уруул язарсан байсан болохоор эмнэлэг орж уруулаа оёулмаар байна гэсэн чинь хамт эмнэлэг явсан. Тэгээд орой нь уруулын оёдол задарчихсан. Тэгээд орой суудлаар Улаанбаатар явах үед Т******* цагдаа шүүх гээд яах юм бэ найзаа, найз нь эмнэлэгт хэвтүүлээд өгье гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот явж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Маргааш өглөө нь эмнэлэгт хэвтчихээд Т******* руу залгасан боловч утсаа авахгүй болохоор нь утас руу нь Нүдээ томографт харуулах гэсэн чинь 120.000 төгрөг болдог юм байна аа. Чиний өгсөн 250.000 төгрөгнөөс харууллаа. Тэгэхээр эмнэлэгт хэвтэх мөнгөнөөс хасагдах юм байна шүү гэж мессеж бичээд орхисон. Тэр цагаас хойш над руу залгахгүй байж байгаад манай ах цагдаад өргөдөл өгсөн хойно над руу зөндөө залгасан..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

     3.Гэрч Х.Б 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ...2017 оны 01 сарын 15-ны өдөр Н Т******* замын 1 дүгээр 60 айлын гадаа таарсан. Н Т*******гынх руу явж байна хамт явъя гээд хамт явсан. Т*******гын гэрт очиход Т******* эхнэр 2 хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Т*******гын гэрт очоод ойрд таалагдаагүй гээд л Н 1 шил архи мөн хүүхдэд нь бага зэргийн чихэр жимс аваад архийг Н, Т******* бид гурав хувааж уусан. Тэр үед У гэх залуу Н руу ярьсан байх тэгээд ирье гэж байна л гэж байсан. У гаднаас орж ирэхдээ 0.75 литрийн Улаанбаатар архи аваад орж ирсэн. Тэр архийг У, Т*******, Н бид нар хувааж уусан. Тэр үед У, Н нар нэг шил архи том пиво авч орж ирсэн. Тэр архиа уугаад дуусч байх үед У, Т*******, Н гурав сонгууль гээд л нэг юм яриад байсан. У нь багийн засаг даргад нэр дэвшиж байгаа ч юм уу нэг тийм л утгатай юм яриад байсан. Би тэр үед утсаараа оролдоод сууж байсан. Тэр хэд чанга чанга дуугарцгаагаад эхэлсэн. Намайг харахад Т******* ямар ч байсан Н******* нүүр рүү өшиглөж байсан. Би босож салгаад юу болж байгаа юм гэсэн чинь Т******* согтуу.. та нар гэрт орж ирж хүн дээрэлхэлээ гээд байсан. Би Н******* аваад шууд явсан. Н******* аваад гарах үед Н нүүрээ арчаад нил цус гэж байсан. Тэгээд би такси аваад шууд Нын гэр руу явсан. Н гэрийнхээ гадаа буугаад зүгээр зүгээр гээд гэр руугаа орсон. Тэгээд би харьсан.. нь  ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

4.Гэрч О.Б 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ....2017 оны 01 сарын 15-ны өдөр гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал Н 17 цаг өнгөрч байхад Бтой хамт ирсэн. Орж ирэхдээ 1шил 0.75 литрийн Экс архи аваад орж ирсэн. Тэр үед би дөнгөж гаднаас орж ирээд байж байсан юм. Би хоол хийж өгөөд Б, Н, манай нөхөр 3 архиа уугаад хөзөр тоглоод сууж байсан. Тэр хэд орж гараад архи авчраад уугаад л байсан бараг 3 шил архи уусан байх. Тэр хэдийг архи ууж байхад дахиад нэг танихгүй залуу орж ирсэн. Тэр залуу Нын найз гэсэн. Манайд архи ууж байгаад гараад явчихсан байсан. Яг хэзээ гарсныг мэдэхгүй. Тухайн үед 22 цагийн үед би хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэчихээд унтуулах гэж байгаад хэсэг дуг хийчихсэн байсан. Нэг сэрсэн чинь тэр хэд хоорондоо маргалдаад байсан. Босоод ирсэн чинь Н манай нөхөр рүү ууж байсан бакалтай пивоо нүүр рүү нь цацсан. Н зуухны ширэм авдаг төмрийг аваад Т*******г цохих гээд дайраад байсан. Тэгтэл Т*******..Чи муу яах гээд байгаа юм гээд гал тогооны өрөөний халбага сэрээ хийдэг газраас сэрээ аваад өөдөөс нь дайрсан. Хоорондоо барьцалдаж аваад хэд хэд цохилцсон. Хэн нь эхэлж цохисоныг мэдэхгүй. Нын уруулаас цус гарсан байсан. Тэгээд би салгаад Б Н******* аваад явсан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

      5.Гэрч Э.Уын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ..2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед санагдаж байна. Улаанбаатар хотоос зочид төлөөлөгчид ирснийг гаргаж өгөөд найз Н******* ирсэн байна гэж сонсоод Нын утас руу залгасан. Тэгтэл Т*******гын гэрт байна хүрээд ир гэхээр нь гэрт нь очсон. Т*******гын гэрт очиход Т******* эхнэр хүүхдүүдтэйгээ мөн Нр, Б нар байсан. Би очихдоо жаахан уучихсан байсан. Ширээн дээр нь архины шил байсан. Намайг ороод удаагүй байхад Т*******, Н нар намайг ганц юм авчих гэхээр нь тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор Нын хамт Титаник дэлгүүр орж утсаа барьцаанд тавиад 1 шил 0.75 литрийн архи, нэг том пиво ундаа зэрэг аваад буцаад Т*******гын гэрт очсон. Очоод Т*******, Б, Н бид нар хөзөр тоглонгоо нөгөө архиа уугаад байж байгаад өмнө нь уусан байсан болохоор би бие засна гээд гэр рүүгээ хариад амарсан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

      6.Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №1901 тоот

1.Ч.Нын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулд шарх  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна... гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

7.Хохирогчийн гэмтлийн гэрэл зураг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрийн баримтууд /хх-ийн  7-11 дүгээр хуудас/

8.Комьпютерийн томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/

9.Өвчний түүх /хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас/

10.Шүүгдэгч С.Т*******гийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн.... 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байх үед оройны 18 цагийн үед Н над руу залгаад ..гэрт хүрээд ирье гэсэн. Тэгээд манай гэрт 19 цаг 30 минутын үед байх Н Б гээд найзтайгаа хоёулаа ирсэн. Орж ирж цай уучихаад ..маргааш ажилтай юм уу гэж асуучихаад гараад явсан. Удалгүй гаднаас 1 шил 0.75 литрийн Экс нэртэй архи авч орж ирсэн. Архи бариад орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Би гэртээ хоол унд хийж өгөөд архиа бид хоёр хувааж уусан. Н найз У гэх залууг утсаар дуудсан. У орж ирэхдээ нэг шил архи авч орж ирсэн. Тухайн үед цаг нилээн  орой болсон 23 цаг өнгөрч байхад Н Утай хамт дэлгүүр яваад 1 шил 0.75 литрийн Улаанбаатар архи байсан байх тэрийг 4-лээ хувааж уусан. Архи дуусаад У харилаа гээд гараад явсны дараа Н бид 2 хоорондын үл ойголцлоос болоод муудалцсан. Намайг сандал дээр сууж байхад миний хажууд зэрэгцээд сууж байгаад миний цээжин хэсэг рүү цохихоор нь зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдсон.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

11.Шүүгдэгч С.Т*******гийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн.. С.Т*******гийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн.... 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байх үед оройны 18 цагийн үед Н над руу залгаад ..гэрт хүрээд ирье гэсэн. Тэгээд манай гэрт 19 цаг 30 минутын үед байх Н Б гээд найзтайгаа хоёулаа ирсэн. Орж ирж цай уучихаад ..маргааш ажилтай юм уу гэж асуучихаад гараад явсан. Удалгүй гаднаас 1 шил 0.75 литрийн Экс нэртэй архи авч орж ирсэн. Архи бариад орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Би гэртээ хоол унд хийж өгөөд архиа бид хоёр хувааж уусан. Н найз У гэх залууг утсаар дуудсан. У орж ирэхдээ нэг шил архи авч орж ирсэн. Тухайн үед цаг нилээн  орой болсон 23 цаг өнгөрч байхад Н Утай хамт дэлгүүр яваад 1 шил 0.75 литрийн Улаанбаатар архи байсан байх тэрийг 4-лээ хувааж уусан. Архи дуусаад У харилаа гээд гараад явсны дараа Н бид 2 хоорондын үл ойголцлоос болоод муудалцсан. Намайг сандал дээр сууж байхад миний хажууд зэрэгцээд сууж байгаад миний цээжин хэсэг рүү цохихоор нь зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд Б Н******* аваад гараад явсан. Н манай эхнэрийн талын хамаатан байгаа юм. Би Н болон түүний ах эгчээс нь уучлалт гуйгаад эмчилгээний явцад гарсан зардлыг нь өгөөд сайн дураараа хоорондоо эвлэрсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

12.Сэлэнгэ аймгийн С******* сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/

13.Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн

шүүх дараахи дүгнэлт хийв.

       Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Б******* овгийн С******* Т*******г 2017 оны 01 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед Ч.Н хамт архи ууж  согтуурсан үедээ хоорондоо маргалдан улмаар Нын эрх чөлөөнд халдаж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулд шарх гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол  үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянан хэлэлцсэн бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч С.Т******* нь архи уусан үедээ өөрийн гэртээ багийн засаг даргын сонгуулийн талаар ярилцаж байгаад хэл амаа үл ололцон маргалдаж, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны орой хохирогч Н зодолдсоноос түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулд язралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байна. Учруулсан гэмтэл нь, шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэргийн оролцогчдийн дунд маргаангүй байна.                

             Ийм учраас шүүгдэгч С.Т*******г дээрхи гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай санал хүсэлтээ  удаа дараа  гаргасан байгааг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохиролыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, хөнгөн төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрэхийг хүссэн байдлуудыг харгалзан хүлээж авах үндэслэл байна гэж шүүх үзлээ.

       Учир нь: “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлыг бүрэн төлсөн хорхирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан байна. Мөн дээрхи үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.3-т зохицуулжээ.

        Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж тусгажээ. Шүүгдэгч С.Т******* нь  гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байна. Хуулийн дээрхи заалтуудыг хэрэглэхэд “болно, болохгүй” гэсэн эргэлзээ байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хууль хэрэглэх үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг баримталж, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

        Шүүгдэгч С.Т******* нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар  зүйлийн 248.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  295, 296, 297,  298 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б******* овогт С******* Т*******г мөн хуулийн тусгай ангийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-д зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр Б******* овогт С******* Т******* холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Т******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

4.Шүүгдэгч С.Т******* урд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.НАЦАГДОРЖ