Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШЗ2018/10169

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШЗ2018/10169

Улаанбаатар хот

 

 

 

 

Хүсэлт шийдвэрлэх тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЭМК ББСБ ХХК /Чингэлтэй дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө, мянгатын 00байр,  00тоот, байрлах, УБД: 000, РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, 00дугаар хороолол, Шинэ зуун хотхон, 00дүгээр байр 0тоот хаягт оршин суух,  А. Я /000/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 0дугаар байр, 00тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0дугаар байр, 00тоотод оршин суух,  Г. Н -нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3.150.985 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,

Хариуцагч А.Я,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Н нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эмк ББСБ ХХК нь хариуцагч А.Я, Г.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.161.662 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 815.789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 162.034 төгрөг, нотриатын зардал 11.500 төгрөг, нийт 3.150.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У нь хариуцагч Г.Н байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т: Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.Н байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У хүсэлтийг хангасугай.

 

2. Шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ