Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/02151

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 01 өдөр Дугаар 101/ШШ2019/02151 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХХХХ, Х банкны /РД: ХХХХ/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХХХХХ тоотод оршин суух, Х.Э-од /РД: ХХХХХ/ холбогдох

ХХХХХ тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Г.Л, Б.С нарын амлалтын үүрэг хүлээх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлэх тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Оргил,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Биндэрьяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЗКонстракшн ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х банктай ХХХХХХ тоот зээлийн шугамын гэрээ байгуулан 80.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 23.64 хувийн хүүтэй, эргэлийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн.

ЗКонстракшн ХХК-ийн дээрх зээлийн төлбөрийг төлөх зорилгоор тус компанийн захирал Н.Даваасүрэн, Б.Ганбаатар нарын хүү Г.Л 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байршилтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 81.000.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаартай, мөн дээрхи байрны******* тоотын 16 м.кв талбайтай, авто зогсоолыг 10.134.572 төгрөгөөр Х банкинд худалдсан.

Х банк 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч уг орон сууц болон авто зогсоолын хууль ёсны өмчлөгч болсон.

Банк 2018 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд зээлдэгч нарыг дээрхи орон сууц болон авто зогсоолыг буцаан худалдан авах нөхцлөөр ханган бусдад худалдан борлуулаагүй.

2018 оны 7 дугаар сараас тус орон сууц болон авто зогсоолыг худалдан борлуулахаар болж банкинд хүлээлгэн өгөхийг хүсэхэд өөр санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж байгаа, удахгүй төлнө, суллан өгөх боломжгүй гэдэг.

Уг байранд Х.Э амьдарч байгаа ба орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхэнд саад учруулан худалдан борлуулах боломжгүй болгон банкинд хохирол учруулсаар байна.

Иймд хариуцагч Х.Э-ын хууль бус эзэмшлээс ХХХХХ тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******ны******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х банкны нэхэмжлэлтэй Х.Э-д холбогдох *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Х.Э нь энэхүү орон сууцны өмчлөгч Г.Л, Б.С нартай 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан үнэ төлбөргүйгээр хөлслөн амьдарч байгаа.

Х.Э нь банк санхүүгийн байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй учир орон сууцыг чөлөөлөх учир байхгүй.

Тухайн орон сууц нь Г.Л, Б.С нарын өмчлөлийн орон сууц тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х банк нь тус шүүхэд Х.Э-д холбогдуулан *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг Х.Эын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Х.Э-оос мэдсэн.

Г.Л, Б.С нар дээрхи үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар бөгөөд Х банктай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амлалтын үүрэг хүлээх гэрээ харилцан тохиролцож байгуулсан.

Энэхүү амлалтын үүрэг хүлээх гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Гэтэл энэхүү үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн орон сууц болон авто зогсоолыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь иргэн Б.Лхагвасүрэн, Б.С нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд Х банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Л нь Э Ф ББСБ-тай 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ-160111/4 дугаар зээлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо,*******,*******,*******, 23 тоотын 16 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалан 7.000.000 төгрөгийн зээлийг авсан.

Мөн Г.Л-гийн эхнэр Б.С нь өөрийн төрсөн эх Н.Мөнхтуяагийн хамт Э Ф ББСБ-тай 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-150812/5 дугаар зээлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо,*******,*******,*******, 118 тоотын 62.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан 30.000.000 төгрөгийг зээлсэн.

Түүнчлэн Г.Лгийн аав Б.Ганбаатар, ээж Н.Даваасүрэн нар нь мөн Э Ф ББСБ-тай 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗГ-150707/3 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийн зээл авсан. Тус байгууллагаас нийтдээ 67.000.000 төгрөгийн зээлийг авсан.

Г.Лгийн ээж Н.Даваасүрэн ЗКонстракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө буюу үйлдвэрийн барилга болон газрыг барьцаанд тавин 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х банктай зээлийн гэрээ байгуулан 80.000.000 төгрөгийн зээл авсан.

Улмаар ЗКонстракшн ХХК зээлийн гэрээний төлбөрөө төлөх боломжгүй байдал үүссэн тул 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хүсэлт гаргасан боловч Х банк үйлдвэрийн барилгыг авах боломжгүй, орон сууц болон авто зогсоолыг авч зээлийн гэрээг дуусгавар болгож болно гэсэн хариу хэлсэн.

Тиймээс тэдний хувьд Э Ф ББСБ-аас зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууц, авто машины зогсоол байгаа гэхэд Х банк нь тэдний өмнөөс дараахь зээлийн төлбөрүүдийг төлж дуусгасан. Үүнд:

-2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-ХХХХ дугаар зээлийн гэрээний үүрэг,

-2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ-ХХХХ дугаар зээлийн гэрээний үүрэг,

-2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ-ХХХХ дугаар зээлийн гэрээний үүрэг, нийт 84.962.000 төгрөгийг төлсөн.

Б.Лхагвасүрэн, Б.С нар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х банктай амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ байгуулсан.

Энэхүү амлалтын үүрэг хүлээх тухай гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг Х банкинд шилжүүлсэн.

Мөн энэхүү амлалтын үүрэг хүлээх тухай гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцлийг харилцан тохиролцсон.

Амлалтын үүрэг хүлээх гэрээ байгуулахад хэрэв Б.Лхагвасүрэн, Б.С нар амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу орон сууц болон авто машины зогсоолыг худалдан авч чадахгүй бол Х банк нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг зал зээлийн үнэлгээгээр худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгөх болно гэж байсан.

Тухайн үед хэлцлийн тохиролцооны зүйл орон сууц нь Ашид Билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн дундаж үнэлгээгээр 122.280.945 төгрөг, авто зогсоолыг 17.729.907 төгрөг гэж тус тус үнэлсэн.

Талууд хичнээн худалдах, худалдан авах гэрээг 81.000.000 төгрөг болон 10.000.000 төгрөгөөр тохиролцон байгуулсан ч гэсэн тухайн орон сууц болон авто машины зогсоол нь үнэндээ 122.000.000 төгрөг болон 17.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө байхад Х банк нь зах зээлийн үнэлгээнээс бага үнийн дүнгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулчихаад орон сууцыг чөлөөл гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Б.Лхагвасүрэн, Б.С нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ нь хэт нэг талын эрх ашиг, сонирхлыг тусгасан гэрээ байсан ба уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6-д Энэхүү гэрээний 4.1.3, 4.1.5-д заасны дагуу гуравдагч этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийг хавсралт 1, 2-т заасан үнээс илүү үнээр худалдсан тохиолдолд үнийн зөрүүг худалдагчид, хэрвээ худалдагч нь банкинд өөр бусад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол тэдгээрийн төлбөрт шилжүүлнэ гэж заасан нь зөвхөн амлалтын үүрэг хүлээх тухай гэрээний хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд л зөрүү мөнгийг олгоно гэж өөрт ашигтай гэрээ байгуулсан.

Тухайн үед Х банкийг ийм гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай гэсний дагуу л тус гэрээг байгуулсан.

Иймээс амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амлалтын үүрэг хүлээх гэрээ байгуулагдан барьцаалагдсан хөрөнгүүдийг худалдан борлуулах хугацаа олгосон. Энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй.

Э Ф ББСБ-тай байгуулсан өндөр хүүтэй зээлийг нь Х банк ЗКонстракшн ХХК-тай харилцан тохирч зээлийг нь банк хаасан. Гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй. Бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Л, Б.С нарын амлалтын үүрэг хүлээх гэрээ болон үл хөдлөх д хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлэх шаардлагыг дэмжиж байгаа гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Х.Эод холбогдуулан *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг,

Г.Л, Б.С нар нь амлалтын үүрэг хүлээх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлэх тухай бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар *******,*******,*******,*******,*******, 118 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч Ганбаатарын Лхагвасүрэн, Батбаярын Саруул нар байсан нь, мөн байрны******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай, авто зогсоолын өмчлөгч Ганбаатарын Лхагвасүрэн байсан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 40-87 дугаар тал/

 

Г.Л нь Э Ф ББСБ-тай 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ-160111/4 тоот зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэн, зээлийн гэрээний үүрэгт *******,*******,*******,*******,*******ны******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбай бүхий авто зогсоолыг,

Б.С нь мөн Э Ф ББСБ-тай 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-150812/5 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэн, зээлийн гэрээний үүрэгт Г.Л, Б.С нарын өмчлөлийн *******,*******,*******,*******,*******, 118 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг,

Мөн түүнчлэн иргэн Б.Ганбаатар, Н.Даваасүрэн нар Э Ф ББСБ-тай 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗГ-150707/3 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг зээлэн зээлийн гэрээний үүрэгт Сүхбатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан талаар талууд маргахгүй байна.

/ХХ-ийн 40-87 дугаар тал/

Дээрхи дурьдсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт буюу Э Ф ББСБ-ын Г.Лтэй 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ-160111/4 тоот,

Б.Стай 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ-150812/5 тоот,

Б.Ганбаатар, Н.Даваасүрэн нартай 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан ЗГ-150707/3 тоот зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэгч Х банк нь Э Ф ББСБ-д зээлдэгч нарын өмнөөс нийт 84.962.000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар мөн маргаагүй болно.

Нэхэмжлэгч Х банк нь *******,*******,*******,*******,*******, 118 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны болон мөн байрны******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай, авто зогсоолын өмчлөгч Г.Л, Б.С нартай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр Х банк нь дээрх орон сууцыг 81.000.000 төгрөгөөр, авто зогсоолыг 10.134.572 төгрөгөөр тус тус үнэлэн худалдан авсан байх ба Х банк нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Г.Лгийн Э Ф ББСБ-тай 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр барьцаа хөрөнгө авто зогсоолыг 7.000.000 төгрөгөөр, Б.Сын Э Ф ББСБ-тай 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр барьцаа хөрөнгө орон сууцыг 70.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь дээр дурьдсан зээлийн гэрээнүүдээр тогтоогдсон болно.

/ХХ-ийн 5-9, 50-52, 74-76 дугаар тал/

 

Дээрх гэрээний талууд буюу Х банк, Г.Л нар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амлалтын үүрэг хүлээх гэрээ байгуулан нэхэмжлэгч Х банк нь өөрийн өмчлөлд шилжсэн дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдагч Г.Л нартай тохирсон хугацаанд бусдад худалдахгүй байх амлалт авч,

гэрээний 1.2.1, 1.2.2-т зааснаар худалдан авагч Х банк нь *******,*******,*******,*******,*******, 118 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай, авто зогсоолыг худалдагч Г.Л нарт буцаан худалдахаар,

гэрээний 2.1-т зааснаар худалдан авагч Х банк нь худалдагч Г.Л нарын хүсэлтийн дагуу үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хүлээсэн ба мөн гэрээний 2.3-т зааснаар худалдагч Г.Л нар амлалтын хугацаанаас буцаан худалдан авах хугацаа хүртэл үл хөдлөх хөрөнгийг ашиглан хөрөнгийг чанар байдлыг доройтуулахгүй байх үүргийг тус хүлээн, үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан авах хугацааг дараах байдлаар тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл худалдан авагч Х банк нь орон сууц болон авто зогсоолыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл бусдад худалдахгүй, өмчлөх эрхийг нь шилжүүлэхгүй байхаар, харин худалдагч нар нь мөн хугацаанд хөрөнгөө буцаан худалдан авахаар тус тус харилцан тохирч дээрх гэрээг байгуулжээ.

 

Гэрээний 2.1, 3.1-т зааснаар буюу *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 1 сард худалдан авсан тохиолдолд 82.403.408 төгрөг,

2018 оны 2 сард худалдан авсан тохиолдолд 83.806.816 төгрөг,

2018 оны 3 сард худалдан авсан тохиолдолд 85.074.411 төгрөг,

2018 оны 4 сард худалдан авсан тохиолдолд 86.477.819 төгрөг,

2018 оны 5 сард худалдан авсан тохиолдолд 87.835.956 төгрөг,

2018 оны 6 сард худалдан авсан тохиолдолд 89.239.364 төгрөгийг төлөхөөр,

Мөн байрны******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг 2018 оны 1 сард худалдан авсан тохиолдолд 10.310.163 төгрөг,

2018 оны 2 сард худалдан авсан тохиолдолд 10.485.755 төгрөг,

2018 оны 3 сард худалдан авсан тохиолдолд 10.644.354 төгрөг,

2018 оны 4 сард худалдан авсан тохиолдолд 10.819.946 төгрөг,

2018 оны 5 сард худалдан авсан тохиолдолд 10.989.874 төгрөг,

2018 оны 6 сард худалдан авсан тохиолдолд 11.165.466 төгрөгийг төлөхөөр тус тус тохирч гэрээг байгуулсан нь гэрээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар мөн маргаагүй болно.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд болон амлалтын үүрэг хүлээх гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 35-38 дугаар тал/

 

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн амлалтын үүрэг хүлээх гэрээ ёсоор худалдагч Г.Л нар 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд орон сууц болон авто зогсоолыг буцаан авах төлбөрт уг гэрээний хавсралтанд заасан төлбөрийг төлөх ёстой атал төлбөрийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба Г.Л нар уг хугацаанд төлбөр төлөөгүй талаараа маргахгүй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь авто зогсоолыг ашиглаагүй хэний эзэмшил, ашиглалтанд байгааг мэдэхгүй гэж байх боловч талуудын хооронд байгуулсан амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу орон сууц болон авто зогсоол нь Г.Л нарын эзэмшил, ашиглалтанд байсан нь, одоо мөн тэдгээрийн томилсон этгээд болох Х.Эын эзэмшил, ашиглалтанд байгаа болох нь тогтоогдсон болно.

 

Нэгэнт худалдагч тал болох Г.Л нь амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу төлөх төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч Х банк тэдгээрээс гэрээний 4.1.1-т Энэхүү гэрээний 2.1-т заасан хугацаанд худалдан авагч хөрөнгийг буцаан худалдан аваагүй, амлалтын хугацаа дууссан тохиолдолд худалдан авагч ... хөрөнгийг ... захиран зарцуулах эрхтэй болно,

4.1.7-т Худалдагч энэхүү гэрээний 2.1-т заасан хугацааны дотор үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан аваагүй тохиолдолд худалдагчаас хөрөнгийг актаар хүлээлгэн өгөх, түлхүүр, ашигласан хугацааны зардал төлсөн баримт болон бусад холбогдох баримт бичгүүдийг шаардах эрхтэй гэж заасны дагуу худалдан авагч буюу өмчлөгч Х банк хөрөнгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Х.Э нь *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн байрны******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгч гэх Г.Л нартай 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан 3 жилийн хугацаагаар хөлслөхөөр тохиролцсон гэжээ.

Уг орон сууц, авто зогсоол нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х банкны өмчлөлд бүртгэгдсэн ба талуудын тохиролцоо ёсоор Б.Лхагвасүрэн нар 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд тодорхой төлбөрийг төлж хөрөнгөө буцаан худалдан авах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй тул Х банк нь гэрээний хугацаа дууссанаас хойш 10 сар, 2 хоногийн дараа өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын эзэмшлээс шаардсан нь үндэслэлтэй.

Дээр дурьдсан орон сууц болон авто зогсоолын өмчлөгч Хс банк болох нь тогтоогдсон тул хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй Х.Э хөрөнгийг чөлөөлөх нь зүй ёсны асуудал юм.

/ХХ-ийн 27-28 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг баримтлан *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг хариуцагч Х.Эын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй.

 

Б.Ганбаатар, Н.Даваасүрэн нарын Э Ф ББСБ-тай 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой шаардлага гаргаагүй тул энэ тухай дүгнэх шаардлагагүй болохыг дурьдлаа.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан ба 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох бөгөөд агуулга болон бэлэн хийгдсэн бусад нөхцөл байдлаас шалтгаалаад зарчмын хувьд эс зөвшөөрөгдөх үйлдлийг хуулиар хориглосон гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, мөн амлалтын үүрэг хүлээх гэрээнд хууль зөрчсөн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үндэслэл тогтоогдсонгүй.

 

Амлалтын үүрэг хүлээх гэрээний 4.1.6-д Энэхүү гэрээний 4.1.3, 4.1.5-д заасны дагуу гуравдагч этгээдэд үл хөдлөх хөрөнгийг хавсралт 1, 2-т заасан үнээс илүү үнээр худалдсан тохиолдолд үнийн зөрүүг худалдагчид, хэрвээ худалдагч нь банкинд өөр бусад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол тэдгээрийн төлбөрт шилжүүлнэ гэж заасан нь гэрээ хэрэгжих хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хөрөнгийг худалдсан тохиолдолд зөрүү мөнгийг олгоно гэсэн ойлголт биш байх ба хөрөнгийг илүү үнээр худалдсан тохиолдолд зөрүү мөнгийг худалдагчид олгоно гэсэн заалт байна.

Иймд Г.Л, Б.С нарын амлалтын үүрэг хүлээх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлэх тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг баримтлан *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг хариуцагч Х.Эын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.5-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул амлалтын үүрэг хүлээх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон *******,*******,*******,*******,*******ны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлэх тухай Г.Л, Б.С нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613.622,86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Эоос 613.622,86 төгрөгийг нэхэмжлэгч Х банкинд олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л, Б.С нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН