Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2019/00470

 

 

 

 

 

 

 

         2019 оны 08 сарын 29 өдөр

           Дугаар 156/ШШ2019/00470

                       Хэнтий аймаг

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00441/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ............ оршин суух,  М.С /РД:........./-ын хүсэлттэй

Нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

прокурор Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С-ын эцэг Б.Д нь 1937 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан онцгой бүрэн эрхт комиссоор 1937 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд, хэлмэгдүүлэлтийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон тул 80 000 000 төгрөгийн нөхөх олговорыг авах хүсэлтэй байна. Тухайд үед амьдарч байсан сууц, гэрээ хураалгасан зүйл байхгүй.

С нь Дийн хүү нь тул түүнд 80 000 000 төгрөгийн нөхөн олговор олгож өгнө үү гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хуульд заасан үндэслэл бүрдээгүй, орон сууц, амьдарч байсан гэр, байшингаа хэлмэгдэх үедээ Б.Д нь хураалгасан баримтгүй байх тул М.Сын цагаатгалын нөхөн олговор 80 000 000 төгрөг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 80 000 000 төгрөг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар М.С нь нөхөх олговорын хүсэлт гаргах эрхтэй байна.

Шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэлмэгдэгч Б.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алж, хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн, уг хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, М.С нь Б.Дийн төрсөн хүү гэх үйл баримт БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дүгээр магадлал, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн / тоот архивын лавлагаа, Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ...., 2002 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн .... дугаар шийдвэр зэргээр тогтоогдсон.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно”, 13.2.1 “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, 23 дугаар зүйлийн 23.1 “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгаж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж зохицуулсан.

Өөрөөр хэлбэл улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгасан бол төрөөс орон сууц, гэр олгохоор зохицуулсан бөгөөд энэ хүрээнд төрөөс орон сууц, гэр аваагүй улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөгийн нөхөх олговорыг олгохоор тогтоосон байна.

Хэдийгээр Б.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, буудан алж, хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн байгаа боловч хэлмэгдэх үедээ гэр, байшин, сууцтай байсан, хураалгасан гэх баримт хэрэгт авагдаагүй, нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй, мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа ... өвөө С нь тухайн үед амьдарч байсан сууц, гэрээ хураалгасан зүйл байхгүй гэж хэлсэн ... гэх тайлбар өгсөн учир хуульд зааснаар 80 000 000 төгрөгийн нөхөх олговор авах эрх үүсээгүй байна гэж үзэв.

Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Сын нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАДРАХ