Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2019/02691

 

 

 

 

2019 оны 10 сарын 07 өдөр Дугаар 101/ШШ2019/02691 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХХХХХ тоотод оршин суух,  Б.М-гийн /РД: ХХХХХХ/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХХХХХХ

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхтөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 6829 дугаар шийдвэрээр Б.М-гаас зээлийн гэрээний үүрэгт 48.240.301 төгрөгийг гаргуулан Капитрон банкинд олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Б.М-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 65 дүгээр байрны 5 тоотын 86.53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 3278 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч ХХХХХХ төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 65 дүгээр байрны 5 тоотын 86.53 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны үнийг тогтоох зорилгоор шинжээчээр М трейд ХХК-ийг томилсон.

2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр М трейд ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч Б.Мд танилцуулсан бөгөөд уг үнэлгээг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 724 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ХХХ дугаар магадлалаар тус тус хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Үүнээс хойш явагдсан ажиллагааг Б.М мэдэхгүй бөгөөд гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 дугаар бүхий шинжээч томилох тухай тогтоол үйлдэж үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ М трейд ХХК-ийг дахин шинжээчээр томилсон байсан.

Урьд өмнө хийсэн үнэлгээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад журам зөрчсөн болох нь 2 шатны шүүхээр тогтоогдсоор байхад М трейд ХХК-ийг дахин хөрөнгийн үнэлгээчнээр томилсон байгаа нь огт ойлгомжгүй байгаа.

Түүнээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолын дагуу М трейд ХХК-иас 2019 рэы 2 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийсэн тухайн албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар төлбөр төлөгч Б.Мд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан байтал дахин хийгдсэн үнэлгээний талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй нь уг хуулийг шийдвэр гүйцэтгэгч ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Төлбөр төлөгч нь энэ талаар 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч н.Гомбожав гэж хүнтэй очиж уулзсанаар шийдвэр гүйцэтгэх байгууллага 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот тогтоолоор М трейд ХХК-ийг шинжээчээр томилон хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдөн гарсан талаар мэдсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээтэй танилцах, хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах боломж олголгүйгээр шууд албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус тул хууль бусаар хийгдсэн М трейд ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Б.М нь шинжээчийн дүгнэлттэй 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр танилцан 7 хоногийн дотор үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргаагүй, хугацаа нь хэтэрсэн нь үнэн.

Үнэлгээн дээр маргаж гомдол гаргаагүй ч шинжээч томилсон тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол хуулийн дагуу гомдлоо гаргах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар өөрчилсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч оролцох журмын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд хуульд заасны дагуу дахин шинжээч томилохдоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өмнөх шинжээчийг сольж өөр шинжээч томилох ёстой байсан.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өмнөх шинжээч болох М трейд ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай шинжээч томилох тухай тогтоол үйлдэж шинжээчээр дахин томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд засан журмыг баримтална, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ, 20.2-т Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Урьд өмнө хийсэн үнэлгээ нь журам зөрчсөн болох нь 2 шатны шүүхээр тогтоогдсоор байтал М трейд ХХК-ийг дахин хөрөнгийн үнэлгээчнээр томилсон байгааг нэхэмжлэгчийн зүгээс ойлгохгүй байгаа бөгөөд үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол байна гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 6829 дугаар захирамжаар Б.Мгаас 48.240.301 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 199.576 төгрөгийг тус тус гаргуулж Капитрон банкинд олгож шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Мд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Y-ХХХХХХХдугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2ХД гудамжны 64 дүгээр байрны 5 тоотод байрлах, 86.53 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19261920/03 угаартай тогтоолоор битүүмжлэн төлбөрийг төлөх 17261920/02 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн.

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17261920/05 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 297 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг М трейд ХХК-иар тогтоолгоход 127.900.000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/29323 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Мд 17 цаг 40 минутанд хүлээлгэн өгч холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Мөн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12/06 дугаартай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД гудамж, 64 дүгээр байрны 5 тоотод байрлах орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гаргасан тухай тайлбар өгсөн.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар М трейд ХХК-ийн 63/Ш дугаартай үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9.2-т Шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасныг хэрэгжүүлээгүй үндэслэлээр хүчингүй болгосон.

Иймд хүчингүй болгосон шийдвэр нь шинжээчийн дүгнэлттэй хамааралгүй байсан тул ажиллагааг зөвтгөн шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулж, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй болохыг тогтоон дахин 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор М трейд ХХК-ийг томилоход шинжээч нь уг орон сууцыг 134.500.000 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Мд 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр мэдэгдэж, эрх, үүргийг танилцуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба төлбөр төлөгч Б.М нь хуулийн хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаагүй.

М трейд ХХК-ийг дахин шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,20.2-т заасныг зөрчөөгүй.

Төлбөр төлөгч Б.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7д зааснаар гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө зарагдаж, дуудлага худалдааны ялагчид орон сууцыг хүлээлгэн өгч өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Б.Мгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч ХХХХХХ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн М трейд ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М трейд ХХК-ийг шинжээчээр томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаар бүхий шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 дугаар бүхий Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Шарнуурын мандал ХХК, Т.Маряш, П.Мандахбаяр нар өргөдөл гаргагч Хаан банк ХХК-ийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөр 2.664.975.036 төгрөгийг хариуцан төлөхийг зөвшөөрч,

Шарнуурын мандал ХХК, Т.Маряш, П.Мандахбаяр нар уг мөнгийг 2016 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүрийн 28-нд 5.000.000 төгрөг,

2017 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал сар бүрийн 28-ны өдөр 8.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал сар бүрийн 28-нд 10.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг дуустал сар бүрийн 28-нд 12.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуустал сар бүрийн 28-нд 20.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-нд үлдэх 2.226.975.036 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэнийг баталгаажуулан,

Шарнуурын мандал ХХК, Т.Маряш, П.Мандахбаяр нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн БГ-664 тоот барьцааны гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн БГ-664/1 тоот барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн БГ-898 тоот барьцааны гэрээнүүдийн дагуу Т.Маряш, П.Мандахбаяр нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 44/1 дүгээр байрны 34 тоотын 56.54 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 57 дугаар байр, 1 тоотын 42м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,

Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян Уул 1 дүгээр гудамж, 1а тоотод байрлалтай, 951 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 1 дүгээр гудамж, 1 а тоотод байрлалтай 191м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газар,

Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баянхошууны 18010, Баянхошууны гудамж, 2 тоот хаягт байрлалтай 2415 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 1 дүгээр гудамж, 1 тоотод байрлалтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян Уул 1 дүгээр гудамж, 1 тоотод байрлалтай 132 м.кв талбайтай иргэн ахуйн зориулалттай эзэмших газар, 54-14 УНЕ улсын дугаартай, киа вонго маркийн шаргал өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, бага оврын ачааны автомашин зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг захирамжид дурьдсан ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 34-36, 51-53 дугаар тал/

 

Дээрх захирамж, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 16248 дугаартай шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн 1463 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 18261876 тоот шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн ажиллагааг эхлэн төлбөр төлөгч нарт шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг гардуулан өгч төлбөрийг тогтоосон хугацааны дотор төлөхийг мэдэгджээ.

/ХХ-ийн 47-49, 60, 64, 67 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 158/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 57 дугаар байрны 1 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204003347 дугаарт бүртгэлтэй, 42 м.кв талбайтай, дэлгүүрийн зориулалтаар ашиглаж буй 3 өрөө орон сууц,

мөн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 158/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 44/1 дүгээр байрны 34 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204020998 дугаарт бүртгэлтэй, 56.54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг,

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 1 дүгээр гудамж, 1 тоотод байрлалтай 700 м.кв талбайтай, өмчлөх эрхийн Г-2201023494 дугаар бүхий гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар,

Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баянхошууны 18010, Баянхошууны гудамж, 2 тоот хаягт байрлалтай 2415 м.кв талбайтай, /одоогоор 3.336 м.кв болон гэсэн тэмдэглэгээг хийсэн/ эрхийн улсын бүртгэлийн Y-2201009952 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалтгай барилга,

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уул 1 дүгээр гудамж, 1а тоотод байрлалтай 951 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2201022838 хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга зэрэг хөрөнгүүдийг тус тус битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарт танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ

/ХХ-ийн 6-11, 59-68 дугаар тал/

 

Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян Уул 1 дүгээр гудамж, 1а тоотод байрлалтай, 951 м.кв талбайтай барилга 191м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газарт, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баянхошууны 18010, Баянхошууны гудамж, 2 тоот хаягт байрлалтай 2415 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгад мөн дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 1 дүгээр гудамж, 1 тоотод байрлалтай, 700 м.кв болон 132 м.кв талбайтай газар тус тус хамаарч байгаа талаар талууд хэн аль маргаагүйг дурьдлаа.

 

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 тоот тогтоолд Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баянхошууны 18010, Баянхошууны гудамж, 2 тоот хаяг дахь 2415 м.кв талбайтай үйлчилгээний барилга, одоогоор 3.336 м.кв болсон гэсэн тэмдэглэгээг шийдвэр гүйцэтгэгч үйлдсэнийг дурьдлаа.

/ХХ-ийн 66 дугаар тал/

 

Т.Маряш, П.Мандахбаяр нар 1998 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсноо 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2000 оны 7 дугаар сарын 1-ний өдөр охин Ганди, 2002 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүү Гарьд, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүү Гэрэлт-Од нар төрсөн нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 16-21 дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно,

44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дото ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж тус тус заажээ.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэнтэй холбоотой гомдлыг төлбөр төлөгч Шарнуурын мандал ХХК-ийн захирал Т.Маряш нь Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргахад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/281 тоот хариу мэдэгдэх хуудсаар ... Хувийн хэргийг хяналаа. Төлбөр барагдуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг биелүүлээгүй тул ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, гүйцэтгэх баримт бичигт дурьдсан хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй гэх хариуг өгсөн байна.

/ХХ-ийн 14 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч Т.Маряш уг хариу мэдэгдэх хуудсыг гардан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хөрөнгийг битүүмжилсэнтэй холбоотой гомдол гаргасан ба ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4/951 тоот албан бичигтээ ... Хувийн хэргийг хяналаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй тул хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэжээ.

/ХХ-ийн 15 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгүүд төлбөр төлөгч П.Мандахбаяр, Т.Маряш нарын өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 тоот Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шийдвэрээр тус тус тогтоогдлоо.

/ХХ-ийн 34-36, 51-58, 68 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь буюу Сонгинохайрхан дүүрэг дэх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 10.000.000.000 төгрөг гэх боловч гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д заасныг зөрчсөн, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнээс хэтэрсэн гэх төлбөр төлөгч нарын тайлбар няцаагдаж байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 тоот Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар төлбөр төлөгч Шарнуурын мандал ХХК, Т.Маряш, П.Мандахбаяр нар Хаан банк нарын эвлэрлийг баталж шийдвэрлэхдээ тэдний эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн талуудын эвлэрлийг баталгаажуулсан нь дээр дурьдсан хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба шүүх талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг хууль зөрчөөгүй, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн баталгаажуулсан тул төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдын хууль бус эзэмшилд байгаа, өр төлбөрийг гэр бүлийн гишүүдэд халдаасан, мөн тэдгээрийн ногдох хувиа авах эрхийг болон хөрөнгөө өмчлөх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүчин төгөлдөр шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 18261876 тоот шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авсныг үндэслэлгүй эд хөрөнгө битүүмжилсэн гэж үзэх боломжгүй.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 22, 44, 49 дүгээр зүйлүүдэд заасантай нийцэж байх ба шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

/ХХ-ийн 47-68 дугаар тал/

 

Иймд хариуцагч ХХХХХХ холбогдох М трейд ХХК-ийг шинжээчээр томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаар бүхий шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Б.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч ХХХХХХ холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаар бүхий М трейд ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай Б.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН