Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02691 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Үнэлгээ хийлгүүлэхээр шинжээчээр томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 200--ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0000- дугаар шийдвэрээр Б.М-гаас зээлийн гэрээний үүрэгт 48 240 301 төгрөгийг гаргуулан Капитрон банкинд олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Б.М-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 100- дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 600- дүгээр байрны 00- тоотын 86.00-3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3278 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч НШШГГ-т төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 200--ны өдөр зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 100- дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 600- дүгээр байрны 00- тоотын 86.00-3 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206042694 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны үнийг тогтоох зорилгоор шинжээчээр “М-” ХХК-ийг томилсон. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “М-” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч Б.М-д танилцуулсан бөгөөд уг үнэлгээг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 724 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9300- дугаар магадлалаар тус тус хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс хойш явагдсан ажиллагааг Б.М- мэдэхгүй бөгөөд гэтэл НШШГГ- нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 дугаар бүхий шинжээч томилох тухай тогтоол үйлдэж үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ “М-” ХХК-ийг дахин шинжээчээр томилсон байсан. Урьд өмнө хийсэн үнэлгээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад журам зөрчсөн болох нь 2 шатны шүүхээр тогтоогдсоор байхад “М-” ХХК-ийг дахин хөрөнгийн үнэлгээчнээр томилсон байгаа нь огт ойлгомжгүй байгаа. Түүнээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолын дагуу “М-” ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 200--ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийсэн тухайн албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар төлбөр төлөгч Б.М-д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00-00- дугаар зүйлийн 00-00-.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан байтал дахин хийгдсэн үнэлгээний талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй нь уг хуулийг шийдвэр гүйцэтгэгч ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Төлбөр төлөгч нь энэ талаар 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч н.Г гэж хүнтэй очиж уулзсанаар шийдвэр гүйцэтгэх байгууллага 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот тогтоолоор “М-” ХХК-ийг шинжээчээр томилон хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдөн гарсан талаар мэдсэн. НШШГГ- төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээтэй танилцах, хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах боломж олголгүйгээр шууд албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль бус тул хууль бусаар хийгдсэн “М-” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 200--ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.М- нь шинжээчийн дүгнэлттэй 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр танилцан 7 хоногийн дотор үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргаагүй, хугацаа нь хэтэрсэн нь үнэн. Үнэлгээн дээр маргаж гомдол гаргаагүй ч шинжээч томилсон тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол хуулийн дагуу гомдлоо гаргах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар өөрчилсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч оролцох журмын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд хуульд заасны дагуу дахин шинжээч томилохдоо НШШГГ- өмнөх шинжээчийг сольж өөр шинжээч томилох ёстой байсан. Гэтэл НШШГГ- нь өмнөх шинжээч болох “М-” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай шинжээч томилох тухай тогтоол үйлдэж шинжээчээр дахин томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд засан журмыг баримтална” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж, 20.2 дах хэсэгт “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Урьд өмнө хийсэн үнэлгээ нь журам зөрчсөн болох нь 2 шатны шүүхээр тогтоогдсоор байтал “М-” ХХК-ийг дахин хөрөнгийн үнэлгээчнээр томилсон байгааг нэхэмжлэгчийн зүгээс ойлгохгүй байгаа бөгөөд үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0000- дугаар захирамжаар Б.М-аас 48 240 301 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 199 00-76 төгрөгийг тус тус гаргуулж Капитрон банкинд олгож шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.М-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд Иргэний хуулийн 1700- дугаар зүйлийн 1700-.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Y-2206042694 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 100- дугаар хороо, Үйлдвэр 2ХД гудамжны 64 дүгээр байрны 00- тоотод байрлах, 86.00-3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19261920/03 угаартай тогтоолоор битүүмжлэн төлбөрийг төлөх 17261920/02 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17261920/000- дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 200--ны өдөр 297 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “М-” ХХК-иар тогтоолгоход 127 900 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/29323 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Б.М-д 17 цаг 40 минутанд хүлээлгэн өгч холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 000--ны өдрийн 12/06 дугаартай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.М- нь Хан-Уул дүүргийн 100- дугаар хороо, Үйлдвэр ХД гудамж, 64 дүгээр байрны 00- тоотод байрлах орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан тухай тайлбар өгсөн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “М-” ХХК-ийн 63/Ш дугаартай үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9.2-т Шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасныг хэрэгжүүлээгүй үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд хүчингүй болгосон шийдвэр нь шинжээчийн дүгнэлттэй хамааралгүй байсан тул ажиллагааг зөвтгөн шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулж, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй болохыг тогтоон дахин 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “М-” ХХК-ийг томилоход шинжээч нь уг орон сууцыг 134 00-00 000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00-00- дугаар зүйлийн 00-00-.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг төлбөр төлөгч Б.М-д 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, эрх, үүргийг танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00-00- дугаар зүйлийн 00-00-.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба төлбөр төлөгч Б.М- нь хуулийн хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаагүй. “М-” ХХК-ийг дахин шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Төлбөр төлөгч Б.М- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 00-00- дугаар зүйлийн 00-00-.7д зааснаар гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө зарагдаж, дуудлага худалдааны ялагчид орон сууцыг хүлээлгэн өгч өмчлөх эрхийг шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Б.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00-00- дугаар зүйлийн 00-00-.3, 122 дугаар зүйлийн 122.00--д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаар бүхий “М-” ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай Б.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00-7 дугаар зүйлийн 00-7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2691 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.М-гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот "Шинжээч томилох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3278 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, НШШГГ-т төлбөр төлөгч Б.М-гаас төлбөр гаргуулан, Капитрон банкинд олгуулах ажиллагаа явагдаж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 200--ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Б.М-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 100- дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 64 дүгээр байрны 00- тоот хаягт байршилтай, эрхийн Ү-2206042694 дугаарын бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас "М-" ХХК-ийг хөрөнгийн шинжээчээр томилж, шинжилгээ хийлгүүлсэн байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шинжээч "М-" ХХК-аас хийсэн хөренгийн үнэлгээнийхээ тайланг НШШГГ-т хүргүүлсэн бөгөөд үүнийг төлбөр төлөгч Б.М-д нь эс зөвшөөрч, хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Б.М-гаас гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж, тухайн өдрийн 724 дүгээр шийдвэрээр "М-" ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9300- дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. Нэгэнт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөрөнгийн шинжээч болох "М-" ХХК-ийн хийсэн үнэлгээ нь хүчингүй болсон тул НШШГГ- нь дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч оролцох журмын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд тодорхой зохицуулсан байх бегөөд хуульд заасны дагуу дахин шинжээч томилохдоо НШШГГ- нь өмнөх шинжээчийг сольж, өөр шинжээч томилох ёстой байсан байна. Гэтэл НШШГГ- нь өмнөх шинжээч болох "М-" ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №11 дугаар бүхий Шинжээч томилох тухай тогтоол үйлдэж, шинжээчээр дахин томилсон явдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.", Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т "Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ.", мөн зүйлийн 20.2-т "Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно." гэж тус тус заасныг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл дээрх бүгдийг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 9-10 дахь хуудсанд "Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхангпатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0000- дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцал хийгдсэн хөрөнгийн үнэлгээний "М-" ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 63/Ш тоот үнэлгээг шүүх хүчингүй болгохдоо тухайн үнэлгээ хийсэн этгээдэд үнэлгээ хийх тухай тогтоолыг танилцуулсан эсэх, үнэлгээ хийсэн этгээд үнэлгээ хийх эрх бүхий болох, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрх, үүрэг тайлбарласан болон уг ажиллагаанд хувийн сонирхолгүй этгээд гэх байдлыг урьдчилан тодруулсан зэргээ баримтаар нотлоогүй гэснээс бус тухайн этгээдийг дүгнэлт гаргахдаа холбогдох хуулийг зөрчсөн талаар дүгнээгүй." гэж хэргийн талаар дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасаныг хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “М-” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 200--ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “М-” ХХК-ийг шинжээчээр томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаар бүхий шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэж өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0000- дугаар захирамжаар Б.М-гаас зээлийн гэрээний үүрэгт 48 240 301 төгрөгийг гаргуулан “Капитрон банк” ХХК-д олгож, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Хан-Уул дүүрэг, 100- дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 64 дүгээр байр, 00- тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042694 дугаарт бүртгэлтэй, 86.00-3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.00- дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 399 100-2 төгрөгийн тал хувь 199 00-76 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.М-гаас 199 00-76 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ./хэргийн 300--36 дугаар тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, дээрх барьцааны орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17261920/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17261920/000- тоот тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 00-4 дүгээр зүйлийн 00-4.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

            Мөн талуудаас  үнийн санал авахад тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас 2017 оны 10 дугаар сарын 200--ны өдрийн 297 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор "М-" ХХК-ийг шинжээчээр томилж, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг, 100- дугаар хороо, Үйлдвэр 2 ХД гудамж, 64 дүгээр байр, 00- тоотод байрлах, 86.00-3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 127 900 000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 46-00-4, 61 дүгээр тал/

            Төлбөр төлөгч Б.М- нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж, анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 724 дүгээр шийдвэрээр “М-” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9300- дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хэргийн 109-123 дугаар тал/

 

            Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 0000- дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээний "М-" ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 63/Ш тоот үнэлгээг шүүх хүчингүй болгохдоо тухайн үнэлгээ хийсэн этгээдэд үнэлгээ хийх тухай тогтоолыг танилцуулсан эсэх, үнэлгээ хийсэн этгээд үнэлгээ хийх эрх бүхий болох, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрх, үүрэг тайлбарласан болон уг ажиллагаанд хувийн сонирхолгүй этгээд гэх байдал, урьдчилан тодруулсан зэргээ баримтаар нотлоогүй гэснээс бус тухайн этгээдийг дүгнэлт гаргахдаа холбогдох хуулийг зөрчөөгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Учир нь анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 724 дүгээр шийдвэрээр шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээтэй үйл баримтыг тодруулахаар дахин шинжилгээ хийлгэх үндэслэлээр бус, харин шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байх тул шийдвэр гүйцэтгэгч зөрчлийг арилгах үүднээс “М-” ХХК-ийг дахин шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дах хэсэгт заасанд хамаарахгүй.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дахин шинжээч томилохдоо тухайн байгууллагыг томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дах хэсэгт заасантай нийцээгүй гэх гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

 

            Түүнчлэн, "М-" ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 200--ны өдөр Б.М-гийн өмчлөлийн төлбөрт хураагдсан орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 134 00-00 000 төгрөгөөр үнэлсэн байх тул төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна. /хэргийн 61-88 дугаар тал/

 

            Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх үнэлгээний тайланг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4/61100- тоот мэдэгдлээр төлбөр авагчид, мөн өдрийн 4/6114 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдэж, уг үнэлгээнд гомдол гаргах эрхийг тайлбарлан өгч ажиллагааны тэмдэглэл үйлдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00-00- дугаар зүйлийн 00-00-.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 89-92 дугаар тал/

 

            Иймд хариуцагч НШШГГ-т холбогдох “М-” ХХК-ийг шинжээчээр томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаар бүхий шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Б.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02691 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                  ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

                   

                                                                                                С.ЭНХТӨР