| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/02673/И |
| Дугаар | 101/ШШ2019/02814 |
| Огноо | 2019-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2019/02814
2019 оны 10 сарын 1******* өдөр Дугаар 101/ШШ2019/02814 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХХХХ, Т банкны /РД: ХХХХХХ/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХХХХХХ тоотод оршин суух, Т.Ц /РД: ХХХХХХ/,
Хариуцагч: ХХХХХХ тоотод оршин суух, Д.Т /РД: ХХХХХХ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 53.331.07*******,04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамьяндагва,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамьяндагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Т.Ц, Д.Т******* нар нь Т банк ХХК-тай 20******* оны 3 дугаар сарын 12-ны өдөр *******9 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 54.500.000 төгрөгийг сарын 1.70 хувь, жилийн 20.40 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.34 хувь, жилийн 4.08 хувийн хүүтэй зээлийг 180 сарын хугацаатай, сар бүрийн 2*******-ны өдөр зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны 21******* тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 58.82 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан зээлсэн.
Мөн зээлдэгч нар нь 20******* оны 7 дугаар сарын 2*******-ны өдрийн *******9/1 дугаартай орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн үндсэн хүүг сарын 0.*******7 хувь, жилийн 8 хувь гэж өөрчилж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн нийт 73******* хоногийн зээлийн хугацаа хэтрэлтийн зөрчил үүсгэж, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 52.33*******.821,04 төгрөгийн зээл хаах үлдэгдэлтэй байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 53.331.07*******,44 төгрөг болж нэмэгдэж компанийг хохироосоор байна.
Т банкны зүгээс зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлийн зөрчлийг арилгах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч шаардлагыг үл хүндэтгэн компанид хохирол учруулсаар байна.
Иймд зээлдэгч Т.Ц, Д.Т******* нараас 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэлхи үндсэн зээлийн үлдэгдэл 45.019.931,81 төгрөг, зээлийн хүү 8.189.351,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121.792,49 төгрөг, нийт 53.331.07*******,44 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Т******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний дүү Д.Т******* нь Т банкинд ажиллаж байгаад хүнд өвчний улмаас 2017 оны ******* дугаар сард нас барсан. Гэхдээ орон сууцны зээлтэй байсан. Уг зээлд Д.Т******* миний бие хамтран зээлдэгч байсан нь үнэн болно.
Миний дүү Д.Б******* нь талийгаач дүүтэй хамт амьдарч асарч тойлж байсан бөгөөд одоо уг байранд нь Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хорооол, ******* дугаар байрны 21******* тоотод амьдарч байгаа.
Д.Б******* уг байрны төлбөр тооцоог дуусгаж өөрийн нэр дээр авах зорилготой туд энэ асуудлыг түүнтэй ярьж шийдвэрлэнэ үү гэжээ.
Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Т.Ц нь тус байранд амьдардаггүй. Тухайн үед нагац эгчдээ туслан хамтран зээлдэгч болон гарын үсэг зурсан. Түүний охин Т.М******* нь надтай хамт амьдардаг.
Би өөрөө 3 хүүхэдтэй, гэртээ хүүхдүүдээ асардаг тул өр төлбөр төлөх боломжгүй болно. Тус байранд амьдарч байгаа Д.Б*******, Т.Д нар нь уг төлбөрийг төлж байрандаа амьдрана гэж зөвшилцсөн билээ гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний дүү Д.Т******* нь Т банкинд ажиллаж байхдаа 20******* оны 3 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, 21******* тоотод байршилтай, 58.82 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авсан.
Дүү маань хөхний хорт хавдар өвчин тусаад эмчилгээний зардалд их мөнгө зарцуулсан бөгөөд бие нь муудаж 2017 оны ******* дугаар сарын 23-ны өдөр нас барсан.
Ер нь бол эвлэрэх талаар нэхэмжлэгч талтай ярилцаж байсан бөгөөд зээл авсан тул төлж л таарна. Даатгалын гэрээний нь хугацаа нь дууссан талаар хэлэх зүйл алга. Зээлдэгч нас барсан тохиолдолд банк зээлийн эрсдэлийн сангаасаа зээл хаах боломжтой. Дүүгийн маань охин М******* 9 настай бөгөөд би хамт байранд нь амьдарч байгаа гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк нь хариуцагч Т.Ц, Д.Т******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52.370.821,04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн зээл 45.019.931,81 төгрөг, зээлийн хүү 7.222.348,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94.540 төгрөг, нотариатын зардал 34.000 төгрөг/
Нэхэмжлэгч Т банк хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 9*******0.255,04 төгрөгөөр нэмэгдүүлэн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар үндсэн зээл 45.019.931,81 төгрөг, зээлийн хүү 8.189.351,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121.792,49 төгрөг, нийт 53.331.07*******,44 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн болно.
Зээлдэгч Д.Т*******, Д.Т*******, Т.Ц нар нь Т банктай 20******* оны 3 дугаар сарын 12-ны өдөр *******9 тоот орон сууцны зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж орон сууц худалдан авах зориулалтаар 54.500.000 төгрөг, зээлийн хүүг жилийн 20.40 хувь, сарын 1.70 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.34 хувь, жилийн 4.08 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи гэрээний талууд 20******* оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн үндсэн хүүг сарын 0.*******7 хувь, жилийн 8 хувь, хугацааг 1******* сар гэж өөрчлөн зээлдүүлэгч болон зээлдэгч Д.Т*******, Д.Т*******, Т.Ц нар гарын үсгээ зуран баталгаажуулжээ.
20******* оны 3 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний хүү болон хугацааг 20******* оны 7 дугаар сарын 2*******-ны өөрчлөн багасгах үед зээлдэгч нар нь үндсэн зээлд 8*******.143,72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4.0*******8.153,10 төгрөг тус тус төлсөн нь тогтоогдсон болно.
Уг зээлийн барьцаанд зээлдэгч Д.Т*******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, /*******373/, Энхтайваны өргөн чөлөө, ******* дугаар байр, 21******* тоотод байршилтай, 58.82 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 20******* оны 3 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
/ХХ-ийн 10-25, 31-32, **************-*******7, 84-85, 110-11******* дугаар тал/
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 20******* оны 3 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 20******* оны 3 дугаар сарын *******-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Т банк, зээлдэгч Д.Т*******, Д.Т*******, Т.Ц нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч Д.Т******* нь 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс тус банкны Эрсдэлийн удирдлагын газрын Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажилласан бөгөөд тэрээр хөхний хорт хавдар өвчний улмаас 201******* оны 3 дугаар сард мэс засал эмчилгээ болон хавсарсан хими туяа эмчилгээ хийлгэж байсан бөгөөд 2017 оны ******* дугаар сарын 23-ны өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаа, Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдлоо.
Эрсдэлийн удирдлагын газрын Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагааны эрсдэлийн шинжээч Д.Т******* нас барсан тул мөн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар ******* сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгон, тус банкны 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар түүний 3.7*******1.*******42,12 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдлийг банк өөрийн зардлаар төлж барагдуулсан байна.
/ХХ-ийн *******9-71, 8*******-87, 105-108 дугаар тал/
Зээлдэгч нар нь 20******* оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Т банкинд үндсэн зээлэнд 9.480.0*******8,19 төгрөг, зээлийн хүүнд 19.*******47.1*******9,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24.58 төгрөг, нийт 29.127.2*******1,89 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн зээлийн тооцоололд тусгагдсан болно.
/ХХ-ийн 31-32, **************-*******7, 84-85, 110-11******* дугаар тал/
Т банк нь зээлдэгч Т.Ц, Д.Т******* нарыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардан 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 01/4715 тоот, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 08 тоот шаардах хуудсуудыг өгч байсан ба зээлдэгч Д.Т*******ын эгч гэх Д.Б*******тай банкны ажилтан 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр уулзан зээл төлөх талаар мэдэгджээ.
/ХХ-ийн 2*******-28 дугаар тал/
Зээлдэгч Д.Т******* нь П даатгал ХХК-тай зээл-орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай байгуулан хураамжид 172.081 төгрөг, мөн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 201******* оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулан хураамжид 1*******8.385,20 төгрөг тус тус төлсөн бөгөөд тэрээр даатгалын гэрээний хугацааг сунгуулаагүй, мөн бусад зээлдэгч даатгалын гэрээ байгуулаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал даатгалын гэрээний хугацаа дууссан талаар маргаагүй, мөн Д.Т******* нь зээлийн эрсдэлийн санд даатгал төлж байгаагүй тул энэ талаарх баримт гаргах боломжгүй тухайгаа нэхэмжлэгч тал мэдэгдсэн болно.
Зээлийн эрсдэлийн даатгал нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс зээлийн барьцааны зүйл, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг зээлийн эрсдэлийн даатгалд хамруулах үйл ажиллагаа бөгөөд нэгэнт барьцааны зүйл, зээлдэгчийн амь насны даатгалтай холбоотой гэрээний хугацаа дуусгавар болсон тул даатгалын сангаас гэрээний үүргийг барагдуулах талаар дүгнэх шаардлагагүй.
/ХХ-ийн 83, 109 дүгээр тал/
Зээлдэгч нар нь 20******* оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн хугацаанд нийт 29.127.2*******1,89 төгрөгийг төлсөн болон үүнээс хойш хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй талаар талууд маргаагүй болно.
Зээлдэгч нар 20******* оны 3 дугаар сарын 12, 20******* оны 7 дугаар сарын 2*******-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Т банк түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй ба хариуцагч нар тодорхой хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй тул банк гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрээг цуцалжээ.
/ХХ-ийн 10-12, 1*******-19 дүгээр тал/
Зээлдэгч Д.Т******* 2017 оны ******* дугаар сарын 23-ны өдөр нас барсан тул банк гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.4 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу төлөх, 4 дүгээр зүйлийн 4.1.*******-т Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бүрэн биелүүлэхийг шаардах гэж заасны дагуу бусад зээлдэгч болох Д.Т*******, Т.Ц нараас зээлийн төлбөр шаардсан нь үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлахтай холбоотой заалтыг тусгасан ба 7.2-т Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээл, зээлийн хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгчээс шаардах, гэрээний 5.1, 5.2 дахь заалтад заасан болон зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхэд чилэсний бүхий л арга хэмжээг авна, Үүнд:
7.2.*******-д Зээлийн хяналтын явцад зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар муудсан бол ....., 7.4-т Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээг цуцлах тухай зээлдэгчид мэдэгдэнэ гэж заасны дагуу банк зээлийг буцаан төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч тал зээлийн төлбөрийг төлөөгүй байхад нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал хариуцагч буюу зээлдэгч Д.Т*******, Т.Ц нар нь 2017 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрөөс хойш өнөөг хүртэл хугацаанд гэрээний үүргээ зөрчиж ямар нэгэн төлбөр төлөөгүй байхад гэрээ болон хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс үүдэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгджээ.
Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авалгүй, 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гарган хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй тул 2017 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрөөс хойш тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8.314.074 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй болно.
Дээрхээс үзэхэд хариуцагч Д.Т*******, Т.Ц нарын гүйцэтгэх ёстой үүрэг 20******* оны 3 дугаар сарын 12, 7 дугаар сарын 2*******-ны өдрийн гэрээ ёсоор 53.331.07*******,44 төгрөг-8.314.074 төгрөг=45.017.002 төгрөг байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Т.Ц, Д.Т******* нараас 45.017.002,29 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.314.074 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Т.Ц, Д.Т******* нараас 45.017.002,29 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.314.074 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517.435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц, Д.Т******* нараас нийт 453.235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банкинд олгосугай.
3. Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д зааснаар хариуцагч Т.Ц, Д.Т******* нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, /*******373/, Энхтайваны өргөн чөлөө, ******* дугаар байр, 21******* тоотод байршилтай, 58.82 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө бүхий орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН