Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2022/03654/И |
Дугаар | 101/ШШ2022/03683 |
Огноо | 2022-09-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/03683
2022 09 05 | 101/ШШ2022/03683 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г. Б -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б,
Хариуцагч: Б.Д ,
Хариуцагч: С ХХК нарт холбогдох,
444,574,408 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагч нарын төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Б болон С ХХК нар нь 2018 оны 01 сарын 02-ны өдөр “Төрийн банк” ХХК-тай дугаартай зээлийн гэрээг байгуулж, 816,000,000 төгрөгийг зээлсэн байдаг. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тус өдөр дугаартай барьцааны гэрээ байгуулсан бөгөөд тус барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Г.Бын өмчлөлийн нийт 4 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Тодруулбал Г.Б ын өмчлөлийн
1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 3-р хороолол, -р байр, тоот хаягтай, гэрчилгээний дугаартай м.кв амины орон сууц;
2. Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 3-р хороолол, -р байр, тоот хаягтай, гэрчилгээний дугаартай м.кв амины орон сууц;
3. Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 3-р хороолол хаягтай, нэгж талбарын дугаартай, м.кв талбайтай газар;
4. Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 3-р хороолол хаягтай, нэгж талбарын дугаартай, м.кв талбайтай газар зэрэг 4 үл хөдлөх хөрөнгийг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.
Гэвч хариуцагч нар нь зээлийг зориулалтын бусаар ашигласан болон бусад шалтгааны улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул “Төрийн банк” ХХК нь хариуцагч нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2020.11.02-ны өдөр дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийн зэрэгцээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг 2021.01.22-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 224 дүгээр магадлалаар хэвээр үлдээж магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Шүүхийн шийдвэрүүд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон тул Г.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлж өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг буюу 1406-р байр, 1 тоот хаягт байрлах м.кв амины орон сууцыг 200,000,000 төгрөгөөр 2022.3.11-ний өдөр, байр, 1 тоот хаягт байрлах м.кв амины орон сууцыг 217,000,000 төгрөгөөр 2022.3.14-ний өдөр тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг тус зээлийн гэрээний барьцаанд тавихдаа “бид зээлийн эргэн төлөлтийг цаг тухай бүрд нь хийх тул санаа зоволтгүй, зөвхөн зээл гаргахад барьцаа хөрөнгө шаардлагатай байгаа тул барьцаанд тавьж тус болооч” гэж ятгасны үндсэн дээр тухайн хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Гэвч хариуцагч нар нь өөрсдийн авсан зээлээ огт төлөөгүй бөгөөд, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дээрх буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Б өөрийн өмчлөлийн хөрөнгүүдээр тус зээлийн биелэлтийг хангаж, аваагүй, ашиглаагүй зээлийнхээ төлбөрийг төлж хохирч байна.
Нэхэмжлэгч нь нэгэнт тухайн зээлийн холбогдох хэсгийг өөрийн өмчлөлийн хөрөнгөөр төлсөн тул хариуцагч нараас дээрх зээлийг барьцаа хөрөнгөөр хангасан хэмжээ болох 417,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.
Мөн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсны дараагаар Г.Б өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөө алдахгүйн тулд тухайн зээлийн төлөлтөөс нь тодорхой хувийн төлөлт буюу 2021.9.09-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.9.23-ны өдөр 7,574,408 төгрөг, 2021.11.23-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 27,574,408 төгрөгийг зээлдэгч нарын өмнөөс төлсөн байдаг. Иймд тус зээлийн төлөлтийг ч нэхэмжлэгч Г.Б нь шаардах эрхтэй юм.
Мөн БЗДИХАШШ-ийн шийдвэр болон НИХДЗШШ-ийн магадлалаар тухайн зээлийн төлбөрийг хариуцагч нараас хамтран төлүүлэхээр шийдвэр гарсан бөгөөд хэн нэгэнд нь тодорхой үнийн дүнгээр хариуцуулсан зүйл байхгүй юм. Иймд тус 444,574,408 төгрөгийг хариуцагч нараас хувь ногдуулж шаардах бус хамтад нь шаардах эрхтэй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. ” гэж заасны дагуу хариуцагч Х.Бболон С нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд болон хэсэгчлэн шаардах эрхтэй юм. Иймээс аль хариуцагчаас хэдэн төгрөгийг шаардаж байгаа нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй байхыг хүсье.
Иймд хариуцагч нараас 444,574,408 төгрөгийг гаргуулж Г.Быг хохиролгүй болгож өгнө үү.
Б.Д нь 2018 оны 01 сарын 02-ны өдөр дугаартай Зээлийн гэрээний нэг тал байсан буюу С, Х.Бнарын адил тус гэрээний зээлдэгч юм. Б.Д нь тус зээлийг зориулалтын бусаар ашигласан болон бусад шалтгааны улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдэгч “Төрийн банк” ХХК нь нэхэмжлэгч Г.Бын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан. Иймд “С” ХХК, Х.Бнараас 444,574,408 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад Б.Дг хамтран хариуцагчаар оролцуулж өгнө үү.
444 574 408 төгрөг гаргуулна. Гурван хариуцагчаас гаргуулна. Хариуцагч нар нь Төрийн банкнаас зээл авсан. Ингэхдээ барьцааны гэрээ байгуулж нэхэмжлэгчийн өмчлөлийн 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлээ төлөөгүй тул зээлдэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэсэн. Магадлалаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Магадлалаар 445 192 128 төгрөг гаргуулахаар шийдсэн. Үлдэгдлийг батлан даалтын сангаас гаргуулахаар шийдсэн. Тухайн үл хөдлөхийг хариуцагч талаас санал тавьсны дагуу зээлд барьцаалсан. Эмнэлгийн үйл ажиллагаанд шаардлагатай гэж хэлж байсан. Нэхэмжлэгч нь өмнө нь эмчлүүлсэн тул энэ талаар эмнэлэг байгуулна гэхээр нь барьцаалахыг зөвшөөрсөн. Улмаар үл хөдлөхийг худалдаад зээлийг хаасан. Хэнээс нь хэдэн төгрөг шаардах нь тухайлсан шаардаагүй. Учир нь Иргэний хуулийн 242-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч тул хамтад нь шаардаж байгаа юм. Мөн өмнөх шийдвэрээр хэнээс хэдийг гаргахаар шийдээгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг зээлийг хамтран хариуцах ёстой гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь зөвхөн зээлийн үүрэгт өөрийн эд хөрөнгийг л барьцаалсан. Зээлийн гэрээнээс харахад зээлдэгч нь харагдана. Нэхэмжлэгч нь зээлийг төлөх үүрэгтэй бол зээлийн гэрээний нэг тал байх ёстой. Гэтэл ийм баримт байдаггүй. Барьцаа хөрөнгийг чөлөөлөх санал гаргаагүй гэх боловч зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан. Үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу хариуцагч нарын үүргийг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь эд хөрөнгөөр биш бас мөнгөн хөрөнгөөр зарим төлбөрийг төлсөн байдаг. Анх 510 сая орчмоор үнэлсэн боловч энэ дүнд хүрээгүй юм. Мөн улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн тул зээлд төлсөн мөнгөөр нэхэмжлэлийг тодорхойлсон юм. Нэхэмжлэлийг гардаж аваад тайлбар өгөлгүй байж байгаад өнөөдөр нэмэлт тайлбар гаргаж байгааг хүлээж авах үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105-д энэ талаар заасан юм. Зээлийн данс нь Санцо мэд-н нэр дээр байсан тул харилцах данснаас нь зээлийн данс уруу мөнгө шилжсэн тул мемориалын баримт энэ байдлаар байдаг юм гэв.
Хариуцагч нарын төлөөлөгч Р.Мөнгөнтуул нь шүүхэд, төлөөлөгч М.Шаравнямбуу нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлтэй хариуцагч бидэнд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хурлаас өмнө нотлох баримт, сөрөг нэхэмжлэл гаргах болно.
Хавтаст хэргийн 10-15 тал зээлийн гэрээ байдаг. Улмаар зээлд төлбөр төлсөн. нэхэмжлэгчийн ээжийг эмчилж байгаад анх танилцсан юм. Хамтран бизнес хийе гээд эмнэлэг байгуулах төсөлд дээр хамтарч ажилласан. Тодорхой хэмжээний зээлийг хариуцагч нар төлж байсан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн төлнө гэсэн хэсгийг төлөөгүй тул зээлийн гэрээний маргаан үүссэн юм. Хариуцагч иргэд нь Иргэний хуулийн 157-д зааснаар эд хөрөнгөө суллаж авах талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаж байгаагүй гэж тайлбарладаг. Зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч нар нь тайлбараа хэлдэг. Татгалзлаа шүүх хуралдаанд нэмэлт тайлбар гаргаж байгаа юм. Хуулийн 105.1 нь хурал эхлэхээс өмнө яригддаг тул хэлэлцүүлгийн үед үүнийг ярихгүй. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу юм уу эсвэл гэм хорын дагуу нэхэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой. Хавтаст хэргийн 7-9, 44-47 байгаа меморил баримтаар хэн хэзээ төлсөн нь тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмнө ямар үүрэг хүлээснийг тодорхойлохгүй байна гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 1 ширхэг, 23-ны өдрийн 2 ширхэг мемориалын баримт /хх7-9/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх10-13/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх14-15/, 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх16-17/, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх18/, Г.Б-ын иргэний үнэмлэхийн лавлаа, Н.Ариунболдын иргэний үнэмлэхийн хуулбар /хх19/, 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх20-21/, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх22/, И.Сайнсанаа, Г.Б, Н.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх23/, 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх24/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03809 дүгээр шийдвэрийн хуулбар /хх25-28/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 224 дүгээр магадлалийн хуулбар /хх29-33/, 2022 оны 04 дүгээр сарын 26 болон 27-ны өдрийн тус бүр 2 ширхэг мемориалын баримт /хх44-47/, Төрийн банкны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 19/07-573 дугаар албан тоот /хх131-132/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нар нь шүүхэд: дугаар гэрчилгээний хуулбар /хх61-63/, “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх104/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 444,574,408 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 444,574,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч С, Х.Баянмөнх, Б.Д нар нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэг хамтран гүйцэтгэх ёстой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч С, Х.Баянмөнх, Б.Д нар нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1090/18/01 дугаартай 816,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг “Төрийн банк” ХХК-тай байгуулсан байна. /хх10-13/
Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр дугаартай барьцааны гэрээ байгуулагджээ. /хх14-15/
Барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан уул аймгийн Дархан сум, 14-р баг, 3-р хороолол, байр тоот хаягт байрлах,м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан уул аймгийн Дархан сум, 14-р баг, 3-р хороолол, байр тоот хаягт байрлах, м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан уул аймгийн Дархан сум, 14-р баг, 3-р хороололд байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн м.кв эзэмших эрхтэй газар, дугаарт бүртгэгдсэн м.кв эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь зээл болон гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг.
Дээрх дугаартай зээлийн гэрээний зээлдэгч нь хариуцагч С, Х.Б, Б.Д нар байх тул хариуцагч нарын төлөөлөгчийн нэхэмжлэгч нь мөн адил зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.
Харин дугаартай барьцааны гэрээний барьцаалуулагч нь С, Х.Б, Г.Б нар байна. Гэвч барьцааны гэрээний оролцогч нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч биш бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан өөрийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээдэг.
Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан уул аймгийн Дархан сум, 14-р баг, 3-р хороолол, 1406 байр тоот хаягт байрлах, м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан уул аймгийн Дархан сум, 14-р баг, 3-р хороолол, байр тоот хаягт байрлах, м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Г.Бын өмчлөлд байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх18, 22/
Харин барьцааны гэрээнд заасан эзэмших эрхтэй 2 ширхэг газар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газар гэж нэхэмжлэгч тал тайлбарласан бөгөөд хариуцагч нар үүнийг үгүйсгэж маргаагүй.
Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр шийдвэрээр С, Х.Баянмөнх, Б.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 445,193,108 төгрөг гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Бын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, дугаар байр тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт орших, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дугаар байрны 01 тоотын м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, 14 дүгээр баг 3 дугаар хороололд оршин байх, нэгж талбарын дугаартай, 556 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газар, мөн хаягт орших, нэгж талбарын дугаартай, м.кв эзэмших эрх бүхий газрыг тус тус худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хх25-28/
Цаашлаад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 224 дүгээр магадлалаар 03809 дүгээр шийдвэрт хариуцагч С, Х.Б, Б.Д нараас 445,193,128 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулсан. /хх29-33/
Нэхэмжлэгч нь дээрх шийдвэр, магадлалыг биелүүлж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар “Төрийн банк” ХХК-д нийт 447,000,000 төгрөг төлж, дээрх дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь 2022 оны 03 дугаар сарын 11 болон 14-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, мемориалын баримтууд, “Төрийн банк” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 19/07-573 дугаар албан тоотоор тус тус тогтоогдсон. /хх16-17, 20-21, 7-9, 44-47, 131-132/
Улмаар хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.12-т зааснаар төлсөн төлбөрийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
Иймд хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч нарын зээлийн үүрэгт 447,000,000 төгрөг төлсөн боловч 444,574,408 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд маргааныг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,380,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,380,823 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нараас 444,574,408 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,380,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК, Х.Баянмөнх, Б.Д нараас 2,380,823 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД