Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2018/01218

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2018/01218

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Сэлбийн 0 дугаар гудамж 0 тоот хаягт оршин суух,Э.Б /РД:000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭЭЖЮ ХХК /Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Эмиралд хотхон 0 дүгээр байр 0 тоот хаягт байрлах/-д холбогдох,

 

Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Залуу гэр бүл-0 төслийн хүрээнд баригдсан 0 тоот орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Ж.Т-ын Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 дүгээр давхрын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭНЖЮ ХХК Э.Б нарт даалгаж өгөх тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т-ын өмгөөлөгч Д.Д/ШТ№000/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Э.Б нь ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.С-тэй Ү/0/0 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г 2014 оны 5 сарын 5-ны өдөр байгуулсан.

Энэхүү гэрээ ёсоор гүйцэтгэгч ЭЭЖЮ ХХК нь захиалагчийн /миний/ захиалгаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Залуу гэр бүл-2 орон сууцны үйлчилгээний төвийн 430 м.кв талбайг захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өгөх, захиалагч хөрөнгө оруулалт буюу төлбөр тооцоог төлөхтэй үүрэг хүлээсэн.

Гэрээ ёсоор миний бие тухайн орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв талбайд хөрөнгө оруулах үүрэг хүлээж гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.2 -д зааж баталгаажуулсан байгаа.

Миний бие гэрээгээр тохиролцсоны дагуу 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 25.000.000 төгрөг, 40.000.000 төгрөг, 30.000.000 төгрөгийг ЭЭЖЮ ХХК-ийн ХААН банкны 000 тоот дансанд, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 50.000.000 төгрөгийг бэлнээр ЭЭЖЮ ХХК-д, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 130.000.000 төгрөгийг ЭЭЖЮ ХХК-ийн ХААН банкны 000 тоот дансанд, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 120.000.000 төгрөгийг бэлнээр ЭЭЖЮ ХХК-д хүлээлгэн өгсөн.

Ийнхүү захиалагч миний бие гүйцэтгэгч ЭЭЖЮ ХХК-д 395.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.

Талуудын хооронд байгуулсан Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор тухайн барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулах үүргийг гүйцэтгэгч хүлээж байгаа. Дээрх нөхцөл хангагдсан үед миний бие үйлчилгээний талбайг хүлээн авч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч цаашид ашиглах боломжтой болох байсан.

Барилгын ажил удаашралтай явагдаж, хүлээгдсээр байгаад 2016 оны 5 дугаар сард тухайн барилга ашиглалтанд орж Улсын комисс хүлээн авч, Улсын комиссын акт гарсан болохыг мэдсэн.

Ингээд миний бие өөрийн хөрөнгө оруулсан тухайн барилгын В, Г хэсэгт байрлах 430 м.кв үйлчилгээний талбайгаа хүлээн авахаар удаа дараа гүйцэтгэгчээс шаардсан боловч ямар нэгэн шалтаг, шалтгаанаар хойшлуулаад байсан.

Гэтэл намайг ЭЭЖЮ ХХК-тай Ү/014/01 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулснаас бүтэн жилийн дараа 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний хөрөнгө оруулсан үйлчилгээний талбайг бусдад барьцаалсан болохыг мэдсэн. Өөрөөр хэлбэл миний хөрөнгөөр барьсан үйлчилгээний төвийн хэсгийг бусдад барьцаалсан байна.

2014 оны 05 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Ү/0/0 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, гэрээнээс татгалзсан, гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй.

Иймд гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.2-т зааж баталгаажуулсаны дагуу Залуу гэр бүл-2 орон сууцны үйлчилгээний төвийн 430 м.кв талбайг захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж гүйцэтгэж захиалагч, хөрөнгө оруулагч миний ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх ёстой байсан.

Дээрх байдлыг үндэслэн миний захиалгаар, миний хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо 0 хороолол, Залуу гэр бүл-0 төслийн хүрээнд баригдсан 0 тоот орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв хэсгийн өмчлөгчөөр Э.Б намайг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч ЭЭЖЮ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЭЭЖЮ ХХК-ийн зүгээс Э.Б-тай Ү/014/01 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г 2014 оны 05 сарын 05-ны өдөр байгуулсан нь үнэн болно. Энэ гэрээ одоо болтол хүчин төгөлдөр байгаа бөгөөд талууд гэрээг цуцалсан, гэрээг хүчингүй болгосон, түүнчлэн талууд гэрээнээс татгалзсан зүйлгүй болно.

Гэрээ ёсоор гүйцэтгэгч болох манай компани нь захиалагчийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Залуу гэр бүл-0 орон сууцны үйлчилгээний төвийн 430 м.кв талбайг захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж ашиглалтанд хүлээлгэн өгөх, захиалагч хөрөнгө оруулалт буюу төлбөр тооцоог төлөх үүрэг хүлээсэн.

Гэрээний дагуу Э.Б нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 25.000.000 төгрөг, мөн өдөр 40.000000 төгрөг , 30.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 2014 оны 05 сарын 07-ны өдөр 50.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан. 2014 оны 05 сарын 12-ны өдөр 130.000.000 төгрөгийг Хаан банкны 000 тоот дансанд, 2014 оны 05 сарын 13-ны өдөр 120.000.000 төгрөг өгсөн. Ийнхүү захиалагч нь гүйцэтгэгч болох манай компанид 395.000.000 төгрөг хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн.

Иймд гэрээ ёсоор тухайн орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 мкв талбайг Э.Б-д хүлээлгэн өгөх ёстой. Энэ үйл явц саатаад байна.

Учир нь Э.Б-тай Ү/014/01 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г 2014 оны 05 сарын 05-ны өдөр байгуулснаас бүтэн жилийн дараа 2015 оны 04 сарын 06 -ны өдөр ЭЭЖЮ ХХК нь иргэн Ж.Т-д үйлчилгээний талбайг барьцаалж Барьцааны гэрээ байгуулсан.

Ж.Т олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ дуусаагүй барилгад буюу 70 хувийн гүйцэтгэлд олгогдсон гэрчилгээ юм. Одоо уг барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болсон.

Иймд Ж.Т-ын барьцааг суллаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг Э.Б-д хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлэх хүсэлтэй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т, өмгөөлөгч Д.Д-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Барилга ашиглалтад ороод Ж.Т-ын өмчлөлд шилжсэн гэдгийг мэдээгүй байсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ барилгыг ЭЭЖЮ ХХК-ийн захирал буюу ннэ Ч.С, аав н.Э нарын хамт Э.Б нь барьж дуусгаад бусдад худалдсан.

Ж.Т миний бие 2013 оны 7 сард өөрийн өмчлөлийн 3 хэсэг газраа ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.С худалдсан, тэрээр төлбөрийн үлдэгдэл 900.000.000 төгрөгийг төлөөгүйгээс маргаан үүссэн.

Энэ маргааныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015.04.06-ны өдрийн 2376 тоот захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамж болон эвлэрлийн гэрээний дагуу Ж.Т миний бие Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны, 0 давхрын 871 м.кв талбайн өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан болно.

Газрын төлбөрөөс болсон маргааныг шийвэрлүүлэхийн тулд Ч.С нь хүү Э.Б болон өөрийн өмгөөлөгчийн хамт эвлэрлийн гэрээ байгуулсан.

Ч.С-ийн удаа гаргасан нэхэмжлэл, гомдлыг шат шатны шүүх хэлэлцээд өмнө нь шийдсэн гэж үзээд хэрэгсэхгүй болгож байсан, мөн Э.Б нь энэ талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан боловч мөн хэрэгсэхгүй болгож байсан болно.

Ж.Т болон ЭЭЖЮ ХХК-ийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний 4.3-д :ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.С нь үйлчилгээний зориулалттай 1 давхрын 800 м.кв талбайг гэрээний 3.3-т заасан нөхцлөөс бусад байдлаар өөр гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулах, барьцаалах зэрэг үйлдэл хийхгүй байх үүрэгтэй ба энэхүү гэрээг байгуулахаас өмнө бусдад барьцаалсан, бусдаас захиалга авсан тохиолдолд тэргүүн ээлжинд өмчлөгч барьцаалагч нь Ж.Т болохыг биечлэн хариуцах ба энэхүү үүргээ өзрчсөн байдал илэрсэн тохиолдолд бусад этгээдэд учирсан хохирлыг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С дангаар хариуцах үүрэг хүлээнэ гэж тохиролцсон болно.

Иймд Э.Б-ийн нэхэмжлэлтэй ЭЭЖЮ ХХК-д холбогдох дээрх барилгын 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т шүүхэд гаргасан шаардлага болон өмгөөлөгч Д.Д-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Иргэн Ж.Т би 2013 оны 07 дугаар сард өөрийн өмчлөлийн гурван хэсэг газраа ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С-т худалдсан ба Ч.С нь газар худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 900.000.000 төгрөгийг төлөөгүйгээс үүдэлтэй маргаан шүүхээр явж эцэст нь 2015 оны 3 дугаар сард Ч.С-ийн нөхөр Э, хүү Б нар Ж.Т дээр ирж уулзан эвлэрэх санал тавьж, мөн ЭЭЖЮ ХХК нь 2016.03.19-ний №015/54 тоот албан бичгээр эвлэрэх саналыг тус тус ирүүлсэн тул 2015.04.06-нд Эвлэрлийн гэрээ байгуулж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.04.06-ны №2376 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээгээ батлуулсан болно. Уг захирамж болон гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол 0 дугаар байрны 0 дүгээр давхарын 871 м.кв талбайн өмчлөгчөөр Ж.Т би улсын бүртгэлийн V-000-рт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан.

Ийнхүү эвлэрлийн гэрээ байгуулах талаар Ч.С нь хүү Э.Б-ийн хамт Ж.Т болон тухайн үед түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч н.У туслах Г.Х нартай удаа дараа ирж уулзаж байсныг өмгөөлөгч У туслах Г.Х нар гэрчлэнэ. Мөн эвлэрлийн гэрээ байгуулахад Ч.С түүний нөхөр Э нар өөрсдөө өмгөөлөгч Т, Ц нарын хамт Ж.Т нь мөн өөрийн өмгөөлөгч У, Д нарын хамт байж байгаад эвлэрлийн гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулаад өмгөөлөгчдийнхөө дэргэд талууд гэрээнд гарын үсгээ зурж тамга тэмдэгээ дарсан билээ. Уг эвлэрлийн гэрээнд төлбөрийн үлдэгдэл нийт 895.3 сая төгрөгийн 50% буюу 447.650.000 төгрөгийг 2015.09.01-нд үлдэгдэл 50%-ийг нь 2015.11.01-нд тус тус Ч.С Ж.Т төлөх, энэхүү үүргийн баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 860 м.кв талбайг Ж.Т-ын өмчлөлд ЭХЭУБүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх, төлбөрөө бүрэн төлсөний дараа Ж.Т нь Ч.С-т уг объектыг буцаан шилжүүлж өгөх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд уг объект нь Ж.Т-ын өмчлөлд үлдэх тухай маш тодорхой заасан байгаа юм.

Гэтэл 2015 оны 8 дугаар сараас эхлэн төлбөр төлөх хугацааг хойшлуулж 2015.11.01-ний өдөр болгож өгөөч, түр хүлээгээч гэсэн хүсэлтийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С 2015.08.18-ны №015/133, 2015.09.02-ны №015/145, 2015.09.11-ний №015/148 тоотуудаар ирүүлсэн хэдий ч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Мөн энэ хугацаанд Б, С нар гэрээг хүчингүй болгуулах, 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор удаа дараа шат шатны шүүхэд хандсан боловч бүх шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

ЭЭЖЮ ХХК нь Ч.С захиралтай ганц гишүүнтэй компани бөгөөд Э нь Ч.С-ийн нөхөр, Б нь Ч.С-ийн хүү юм. Ийнхүү ээж, аав, хүү 3 үгсэн хувилдаж, худал хуурамч баримт бичиг бүрдүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийж, бусдыг залилж мэхлээд зогсохгүй, удаа дараа янз бүрийн байдлаар шүүх болгонд хандах мэтээр хууль хяналтын байгууллагаар ч хүртэл тохуурхаж, үгсэн хувилдсан зориудын санаатай үйлдэл үйлдэж байгааг шүүх анхаарч үзэх шаардлагатай байна.

Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол 0 дугаар байрны 0 дүгээр давхарын 871 м.кв талбайн өмчлөгч Ж.Т миний өмчлөх эрхэд Ч.С, н.Э Э.Б нар халдаж уг объект дотор өөрсдөө үйл ажиллагаа явуулж, зарим хэсгийг нь түрээсэлж, заримыг нь зарахаар зарлаж байна.

Ч.С Э.Б нар нь 2015 онд байгуулж шүүхээр баталгаажуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зорилгоор үгсэн хувилдаж иргэн Ж.Т миний өмчид халдахаар дүр эсгэсэн гэрээ хийсэн байх нь нотлох баримтууд нотлогдож гэрчүүдээр нотлогдох болно.

2017.12.15-ны өдрийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч болон хариуцагч талууд Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол 0 дугаар байрны 0 дүгээр давхарын 871 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч нь Ж.Т гэдгийг мэдэж байгаа, хэдий ч уг объектийг Ч.С, Э.Б нар эзэмшиж, ашиглан бусдад түрээсэлж ашиг олж байгаагаа мэдүүлж хэлж ярьсан.

Ч.С-ийн бүрдүүлж өгсөн баримтаар 871 м.кв талбайтай гэдэг гэрчилгээ олгогдсон, одоо 860 м.кв талбайтай гээд яриад байна. Хариуцагч анхнаасаа 430 м.кв талбайг ав гэдэг, одоо барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болсон гээд яриад байна, үүнийг сайн мэдэхгүй. Анхнаасаа газрынхаа төлбөрийг өгчихсөн бол өдий болтол ийм зүйл дээр тулчихаад явахгүй байсан. Тухайн худалдаж авсан газрынхаа мөнгийг төлөөгүй учраас өөрсдийнх нь хүссэнээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг барилгыг ашиглалтад орсон цагаас эхлээд энэ 2 ашиглаж байгаа.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 106 зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох зүйл, заалтын дагуу Ж.Т миний өмч болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С, Э.Б нарт даалгаж өгөхийг хүсч шаардлага гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Э.Б нь бие даасан шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Ж.Т хууль зүйн үндэслэлгүй шаардлага гаргасан гэж үзэж байна. Ж.Т өөрийн оршин суух хаягийг Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Барилгачдын 0 гудамж 0 тоот гэсэн боловч ийм хаяг огт байхгүй, учир нь тухайн газар дээр 216 айлын орон сууц баригдсан.

Нэхэмжлэгч, Монгол улсын иргэн, эрх зүйн бүрэн чадвар чадамжтай этгээд болох Э.Б миний бие болон Ж.Т нар уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг хэзээ хийсэн болохыг он цагийн дарааллаар шалгаж, "түрүүлж үүссэн эрх-ийг хамгаалах зарчмаар дүгнэж шийдвэрлэхийг шүүхэд санал болгож байна.

Миний зүгээс Ж.Т-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй болно.

Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны барилгад түрүүлж хөрөнгө оруулсан этгээд болох Э.Б миний эрхийг түрүүлж гэрээ байгуулж мөнгөө төлсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргасан.

Ж.Т өөрийгөө хэзээ өмчлөгч болсон гэж үзэж байгаа нь сонин байна. Яг хэдэн сарын хэдний өдөр емчлөгч болсон бэ? гэдэг нь тодорхойгүй, хэнээс өмчлөх эрхийг шилжүүлж авсан бэ, ямар хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан бэ гэдэг нь тодорхойгүй гэж үзэж байна.

Ж.Т өөрийгөө өмчлөгч гэж үзээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслээд "бие даасан шаардлага" гаргаад байгаа бололтой. Тэрээр өөрийгөө өмчлөгч гэдгийг "өмчлөх эрхийн гэрчилгээ гэсэн баримтыг үндэслээд байна. Гэтэл энэхүү Ж.Т олгогдсон 000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, түүнчлэн түүнийг өмчлөгчөөр бүртгэсэн гэдэг нь маргаантай.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ж.Т олгогдсон гэх Ү-000 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, үүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч ЭЭЖЮ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Э.Б миний бие ЭЭЖЮ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлсөн мөртлөө одоог болтол уг байрыг хүлээж аваагүй, тухайн объектод амьдардаггүй, миний өмчлөлд бүртгэгдээгүй, би ашигладаггүй болно.

Иймд Ж.Т-ын бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ЭЭЖЮ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т-ын шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 166 тоот шийдвэрээр Ж.Т-ыг өмчлөгчөөр 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Y-000 дугаарт бүртгэсэн бүртгэл болон түүнд олгосон 000411950 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай ЭЭЖЮ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Э.Б-ийн тухайд түүнтэй гэрээ байгуулсан, тэрээр үүргээ биелүүлсэн, компанийн зүгээс түүнд захиалан бариулсан талбайг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх боломжгүйд хүрчихээд байна.

Уг цогцолбор барилгын 216 айлын орон сууцнаас ихэнх нь борлогдсон байсан, Ж.Т төлбөрт тооцон 13 байрыг санал болгосон боловч аваагүй, тэгэхээр нь НШГАлбанд төлбөрт тооцуулах талаар санал болгож, эдгээр байрыг зараад түүний төлбөрөөс хасаад өгөөч гэж өгтөл өөр бусад хуулийн этгээдийн өрөнд авчихсан.

Ж.Т-ын өмчлөлд бүртгэгдсэн гэх барилга тухайн үед ч, одоо ч гэсэн, дуусаагүй буюу 70 хувийн гүйцэтгэлтэй барилга гэж явж байсан. Гэтэл одоо уг барилга нь 100 хувийн гүйцэтгэлтэй болсон. Түүнд төлөх төлбөрөө төлөх гээд уг объектыг бусдад худалдах гэхээр худалдуулахгүй гэдэг, тэгвэл бусдад түрээслүүлье гэхээр зөвшөөрөхгүй гэдэг. Ийм байдлаар төлбөрт тооцох боломжгүй юм бол сул байгаа 430 м.кв аваач гэж байгаа. Э.Б бидэнтэй та нараас өмнө гэрээ байгуулчихсан учраас түүний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд 430, 430 м.кв талбай сул байгаа гэдгийг хэлмээр байна. Маргаж буй талбайн үнэ ханшийг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 1.061.399.400 төгрөг гэсэн үнэлгээтэй байгаа тул үүгээр тооцоход Ж.Т төлөх ёстой төлбөрт суутгагдах боломжтой гэж үзэж байна.

Иймд Ж.Т-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч ЭЭЖЮ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Залуу гэр бүл-0 төслийн хүрээнд баригдсан 0 тоот орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Ж.Т нь Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол 0 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С, Э.Б нарт даалгах тухай бие даасан шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Э.Б нь ЭЭЖЮ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, Барилгачдын гудамж, Залуу гэр бүл-0 төслийн хүрээнд баригдах орон сууцны үйлчилгээний төвийн В,Г хэсэг 430 м.кв талбайн үнийг төлсөн тул талбайн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн, хариуцагч ЭЭЖЮ ХХК нь гэрээний дагуу нэхэмжлэгч нь талбайн үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч Э.Б нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч ЭЭЖЮ ХХК-тай №Y/0/0 дугаартай Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, Барилгачдын гудамж, Залуу гэр бүл-2 төслийн хүрээнд баригдах орон сууцны үйлчилгээний төвийн 430 м.кв талбайг захиалан бариулахаар тохиролцож, захиалгын нийт төлбөр 400.000.000 төгрөг, үүний урьдчилгаа төлбөр 25 хувь болох 100.000.000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, үлдэгдэл төлбөр 75 хувь болох 300.000.000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлөх, ЭЭЖЮ ХХК нь төлбөрийг бүрэн төлсний дараа дээрх талбайг захиалагчийн эзэмшилд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гарснаар өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцжээ.

 

/хх-ийн 9-11 дүгээр тал/

 

Гэрээний дагуу Э.Б нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 95.000.000 төгрөгийг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 130.000.000 төгрөгийг ЭЭЖЮ ХХК-ийн ХААН банкны 000 тоот дансанд, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 50.000.000 төгрөгийг, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 120.000.000 төгрөгийг тус тус бэлнээр, нийт 395.000.000 төгрөгийг ЭЭЖЮ ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь ХААН банкны орлогын мэдүүлэг, Голомт банкны төлбөрийн баримт, ЭЭЖЮ ХХК-ийн кассын орлогын ордер зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь гэрээний үүрэг бүрэн төлөгдсөн гэдэгтэй маргаагүй.

/хх-ийн 4-9 дүгээр тал/

 

Дээрх гэрээнээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, захиалагч буюу Э.Б гэрээний 2.2-т заасны дагуу 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлбөрөө бүрэн төлж дууссан, гүйцэтгэгч буюу ЭЭЖЮ ХХК нь гэрээний 4.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гарснаар захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч ЭЭЖЮ ХХК нь дээрх барилгыг 2015 онд 100 хувь баригдаж дуусаагүй, 70 хувийн гүйцэтгэлтэй байхад Ж.Т-тай байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу түүнд барьцаалсан байтал 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөгчөөр Ж.Тыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тул нэхэмжлэгч Э.Б-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн гэж тайлбарлажээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 тоот захирамжаар :

-Ж.Т-ын ЭУБ-н Г-000-рт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0-р хороо, 0-р хороолол, Барилгачдын 0-р гудамжны 0 тоот хаягт байршилтай, 583 м.кв талбайтай газар, ЭУБ-н Г-000-рт бүртгэлтэй, СБД-ийн 0-р хороо, 0-р хороолол, Барилгачдын 0-р гудамжны 0 тоот хаягт байршилтай, 276 м.кв талбайтай, газрынхаа өмчлөх эрхийг энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан, ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сийн өмчлөлд шилжүүлэн өгнө.

-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 837.800.000 төгрөг болгож байна. Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ээр алдангид тооцон шилжүүлэхээр тохирсон 37.8 м.кв талбайтай 57.500.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийн биелэлтийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр мөнгөн хэлбэрээр нэмж тооцон, газрын нийт үлдэгдэл төлбөрийг 895.300.000 төгрөг болгож, үүний 50 хувь буюу 447.650.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 50 хувь буюу 447.650.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус бүрэн төлж барагдуулах үүргийг ЭЭЖЮ ХХК хүлээнэ.

-ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С нь энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ бүрэн биелүүлэх баталгаа болгож уг газар дээр баригдаж буй барилгын 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг ЭХӨЭТХЭХБЭУБүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн Ж.Т-ын өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлж өгөх үүргийг хүлээнэ. Төлбөр төлүүлэх үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн нөхцөлд барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн өмчлөх эрхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С-ийн өмчлөлд буцаан шилжүүлэн бүртгүүлж өгөх үүргийг иргэн Ж.Т хүлээнэ.

-ЭЭЖЮ ХХК-ийн Ерөнхий захирал Ч.С нь үлдэгдэл 447.650.000 төгрөгийг иргэн Ж.Т бүрэн төлж барагдуулаагүй байх үед уг барилга баригдан дуусч улсын комисст хүлээлгэн өгсөн тохиолдолд барилга баригдаж дууссан ашиглалтанд орсныг нотлох баримтуудыг иргэн Ж.Т бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

-ЭЭЖЮ ХХК-ийн Ерөнхий захирал Ч.С газрын үлдэгдэл төлбөр болох 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гэрээний 2.4-т заасан үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг иргэн Ж.Т өөрийн өмчлөлдөө хэвээр үлдээх эрхтэй. Гэхдээ 895.300.000 төгрөгөөс төлөгдсөн төлбөрийн мөнгөн дүнг ЭЭЖЮ ХХК-ийн Ерөнхий захирал Ч.С-т буцаан төлөх үүргийг Ж.Т хүлээхээр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

/хх-ийн 29-31 дүгээр тал/

 

Үүний дагуу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн Y-000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороо, 0 байр, 0 дүгээр давхрын хэсэг тоот хаягт байршилтай, 871 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ж.Т-ыг бүртгэж, түүнд №000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

 

/хх-ийн 27 дугаар тал/

 

Дээрх байдлаас үзэхэд гүйцэтгэгч буюу ЭЭЖЮ ХХК нь захиалагчийн хөрөнгөөр бий болгосон, захиалагч төлбөрөө бүрэн төлж дууссаны эцэст Э.Бгийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо,0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 дүгээр давхрын хэсэгт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг захиалагчид шилжүүлэхгүйгээр бүхэлд нь буюу 871 м.кв талбайг гуравдагч этгээд Ж.Т-ын худалдах, худалдан авах гэрээний үүрэгт барьцаалсан байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ЭЭЖЮ ХХК нь дээрх хөрөнгийг гэрээний үүрэгт гуравдагч этгээд Ж.Т барьцаалсан, энэ талаар нэхэмжлэгч Э.Б-д мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 11.1.9-д :барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх-ийн талаар тусгана, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д :Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх,

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т :барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжинд дээрх талбайн хэмжээг 860 м.кв талбай гэж тохиролцсон байхад Ж.Т 871 м.кв талбай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноос үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д:мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол, 14.1.8-д : энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол гэж заасныг зөрчсөн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Э.Б-г Сүхбаатарын дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 тоот орон сууцны В,Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Бие даасан шаардлагын тухайд:

 

Ж.Т нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С, Э.Б нарт даалгах тухай шаардлагыг гаргажээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 тоот захирамжаар ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С нь баригдаж буй барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг Ж.Т-ын өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлж өгөх, төлбөр төлүүлэх үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн нөхцөлд барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн өмчлөх эрхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С-ийн өмчлөлд буцаан шилжүүлэн бүртгүүлж өгөхөөр тохиролцсон байна.

 

Ж.Т Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороо, 310 байр, 1 дүгээр давхрын хэсэг тоот хаягт байршилтай, 871 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг бүртгэж, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч ЭЭЖЮ ХХК нь гэрээний үүрэгт үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг бүртгүүлж өгөхөөр тохиролцсон, гэтэл Ж.Т-ыг 871 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон нь тогтоогдож байна.

 

Ж.Т нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С, Э.Б нарт даалгах тухай шаардлагын үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Э.Б, хариуцагч ЭЭЖЮ ХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг хууль бусаар бүхэлд нь эзэмшсэн, уг талбайг чөлөөлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнээс гадна Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ000/000 дугаар шийдвэрээр Ж.Т-ыг өмчлөгчөөр 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Y-000 дугаарт бүртгэгдсэн бүртгэл болон түүнд олгогдсон 000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд Ж.Т-ын Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол 0дугаар байрны 0 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С, Э.Б нарт даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д тус тус зааснаар Э.Бг Сүхбаатарын дүүргийн 0 дүгээр хороо, 0дугаар хороолол, 0 тоот орон сууцны В,Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С, Э.Б нарт даалгах тухай Ж.Т-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.087.750 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч ЭЭЖЮ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.157.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгож, нэхэмжлэгч Э.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг буюу нийт 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ