Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/01779

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/01779

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Макс групп” ХХК/РД:/,

 

Нэхэмжлэгч: “Макс импэкс” ХХК/РД: 2/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Хаан банк” ХХК/РД: /-д холбогдох,

 

Хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 133,462 ам.доллар, нэмэлт хүүгийн зардал 45,894 ам.доллар, нийт 179,356 ам.доллар буюу 446,539,046 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс импекс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Макс групп” ХХК нь*******тай 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07/26-01 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 5 400 000 ам.доллар; 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 4'100'000 ам.доллар; “Макс-Импэкс ХХК ба Макс групп” ХХК нь*******тай: 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ-10/27 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 3'000’000 ам.доллар; 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1О/28 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1711656 ам.доллар тус тус буюу нийт 14211656 ам.долларын зээлийг барилгын санхүүжилтэд хэрэглэх 1 зориулалтаар, тодорхой хугацаанд графикийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан ба талууд харилцан тохиролцож, Макс групп ”ХХК ба ХААН банкны хоорондын 07/26-01 тоот гэрээнд 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09/23 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ; 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/91 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ; 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07/26-01/1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ; 2010оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07/26-01/2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ; 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/26-01/3 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ;

“Макс групп” ХХК ба*******ны хоорондын 08/50 тоот гэрээнд: 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09/24 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ; 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/92 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ; 2010 оны 05 дугаар сарын 26-нь өдрийн 08/50/1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт тухай гэрээ, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/50/2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ', 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08/50/3 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ; “Макс групп” ХХК, “Макс-Импэкс” ХХК ба*******ны хоорондын ЗГ-10/27 тоот гэрээнд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-10/27-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ; 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ-10/27-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, “Макс-Импэкс”ХХК, “Макс групп”ХХК ба*******ны хоорондын ЗГ10/28 тоот гэрээнд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ10/28-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ; 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ10/28-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу тус тус өөрчлөлт оруулсан. Дээрх Зээлийн гэрээнүүдийг хэрэгжүүлэх явцад******* дараахь хууль бус үйлдлийг хийсэн. Үүнд хүүгийн төлбөр төлөх хуваарьт хугацааг хэтрүүлэхэд нэмэгдүүлсэн хүү тооцож авсан. Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хуваарьт зээлийн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс бус зээлийн нийт үлдэгдэл дүнгээс тооцсон. Ийнхүү******* нийт 133,462 ам.доллар нэмэгдүүлсэн хүүнд хууль бусаар тооцож манай компанийн данснаас өөрийн санаачилгаар шууд суутгаж авсан ба үүний улмаас манай компаниас дахин 45,894 ам.долларын нэмэлт хүүгийн зардал******* 133,462 ам.долларыг хүүнд бус нэмэгдүүлсэн хүүнд хууль бусаар тооцож авсны улмаас манай компаниас зүй бусаар нэмж төлөгдсөн нэмэлт хүү гарсан байна. Тухайлбал,

Д/д

Гэрээний дугаар

Нэмэгдүүлсэн хүү данснаас суутгаж авсан огноо

Хууль бусаар тооцож авсан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ /ам.доллараар/

Нэмэлт хүүгийн зардал /ам.доллараар/

1

07/26-01

2007.10.05-2013.01

69,971.35

22,495

2

08/50

2008.11.05-2012.06.29

56,544

23,011

3

ЗГ-10/27

2011.01.05-2012.07.03

3,636

194

4

ЗГ10/28

2011.01-2013.02.25

3,311

194

Нийт

133,462

45,894

179,356

Маиай компани*******ны дээрх хууль бус үйл ажиллагааг эс зөвшөөрч 2010 оны 09 дүгээр сараас тус банкинд гомдлын шаардлага гаргасан******* хүлээж авахаас татгалзсан. Тухайн үед нэгэнт эхэлсэн барилгын төслийн санхүүжилтийг тасалдуулахгүй, санхүүгийн хомсдолд.орохгүйгээр хотын хөгжилд хувь нэмэр болохуйц бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгах үүднээс зээлийн гэрээний харилцааг цаашид хэвээр үргэлжлүүлсэн юм.******* нэмэгдүүлсэн хүүнд тооцож нийт 133’462 ам.долларыг манай компаниас гаргуулж авсан дээрх үйлдлийг дараахь үндэслэлээр хууль бус гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын агуулга, үндэслэл Хүүгийн төлбөр төлөх хуваарьт хугацааг хэтрүүлэхэд нэмэгдүүлсэн хүү тооцож авсан, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хуваарьт зээлийн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс бус зээлийн нийт үлдэгдэл дүнгээс тооцсон тухайд Монгол улсын Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т: Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...”. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай Монгол улсын хуулийн 24 дүрээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бөл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан. Хуулийн эдгээр заалтуудын агуулга нь зээлийн хүүгийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд бус харин зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх тухай зохицуулсан байна. 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор дээрх хуулийн заалтуудыг тайлбарласан байдаг. Үүнд:

“...2.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан ... “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ. 2.3... үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэдгийг зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан...”гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн хугацаандаа төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэжээ. Дээр дурдсан хуулийн тайлбараас харахад “зээлээ” хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох” үндсэн хүүгээс гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байна. Зээл болон зээлийн хүү нь 2 өөр ойлголт. Хүү нь зээл биш, харин зээл авсны хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Хуульд хүү төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд бус, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тодорхой заасан байна. Түүнчлэн дээрх хуулийн тайлбараар зээлийн хугацаандаа төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар заасан.******* зээл ба хүү гэсэн 2 өөр ойлголтыг ялгаж салгахгүй, хүү төлөх хуваарьт хугацааг цөөхөн хоног хэтрүүлмэгц нэмэгдүүлсэн хүү тооцсон, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо тухайн хуваарьт хугацаанд төлөгдөөгүй байгаа дүнгээс бус нийт зээлийн үлдэгдэл дүнгээс төлөх хуваарьт хугацаа болоогүй байгаа үлдэгдэл зээлийн дүнгээс тооцож авсан үйлдэл нь буруу юм.*******ны хууль бус үйл ажиллагааны улмаас манай компаниас 45’894ам.долларын нэмэлт хүү нэмж төлөгдсөн тухайд******* 133’462 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүнд хууль бусаар тооцож аваагүй бол дээрх төлбөрийг бид зээлийн төлбөрт суутгуулан хүүний зардлаас манай компани 45,894 ам.доллар хэмнэгдэх байсан. Хэрэв 133’462 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүнд бус зээлд тооцож төлсөн бол манай компаниас 45’894 ам.долларын нэмэлт зардал гарахгүй байсан болно. Энэ бол*******ны хууль бус үйл ажиллагаанаас шууд үүдэн манай компанид учирсан хохирол юм. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын агуулга, үндэслэл******* хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцож авсан дээрх үйлдлээ талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу хийсэн үйлдэл гэж тайлбарладаг. Талуудын хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар: 07/26-01 /1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус тус байгуулсан Дугаар: 08/50/1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт, №ЗГ/28 тоот болон №ЗГ-10/27 тоот Зээлийн гэрээний 2.1.5 дахь заалт, мөн гэрээнүүдийн 3.1.5 ба 3.1.6 дахь заалтын Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэсэн нөхцөлийг******* өөрт ашигтайгаар хэрэгжүүлж, нэмэгдүүлсэн хүүг дээр дурдсан хуулийг зөрчиж хууль бусаар тооцож авч байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Манай компанийн хувьд анхнаасаа хууль зөрчиж нэмэгдүүлсэн хүүг тооцно гэдгийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаагүй юм. Зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцох галаар заасан нөхцөлд дурьдагдсан “...төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно...” гэдгийг хуваарьт төлбөрийн дагуу төлөх зээл буюу хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дүн гэж бид ойлгож байгаа. Харин******* гэрээний энэхүү заалтыг буруугаар хэрэглэж нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар тооцож авсан ба үүнийгээ гэрээний уг заалтын дагуу тооцсон гэж тайлбарлаж байна. Хэрэв******* анхнаасаа ийнхүү хууль бусаар тооцох гэж гэрээний ийм нөхцөлийг зээлийн гэрээндээ зааж гэрээг байгуулсан бол энэ нь МУ-ын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус нөхцөл юм. Манай компани гэрээний дээрх нөхцөлийг*******ны тайлбарлаж байгаагаар ойлгоогүй ба гэрээний дээрх заалтыг ашиглаж хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцно гэж анхнаасаа Xаан банктай тохиролцож гэрээ байгуулаагүй болно. Иймд******* ХХК, Макс-Импэкс ХХК болон*******ны хооронд байгуулсан дараах Зээлийн гэрээнүүдийн доор дурьдсан заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

1.Макс групп ХХК болон*******ны хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар 07/26-01/1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт;

2.******* ХХК болон*******ны хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дутаар 08/50/1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт;

3.******* ХХК, Макс-Импэкс ХХК болон*******ны хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар №ЗГ10/28 тоот Зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.5 дахь заалтын “...Зээл, хүүг Зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэсэн нөхцөл;

4.******* ХХК, Макс-Импэкс ХХК болон*******ны хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар №ЗГ-10/27 тоот Зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.6 дахь заалтын “...Зээл, хүүг Зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно.” гэсэн нөхцөл;

Иймд хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцож авсан нийт 258’089’696,88 /хоёр зуун тавин найман сая наян есөн мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг наян найман мөнгө/төгрөгийг*******наас гаргуулж, тус банктай байгуулсан дараахь зээлийн гэрээнүүдийн дор дурдсан нөхцөлүүдийг хучин төгөлдөр бус гэрээний нөхцөлд тооцож өгнө үү.  1.******* ХХК болон*******ны хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар 07/26-01/1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт; 2.Макс групп ХХК болон*******ны хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар 08/50/1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2,1.3 дахь заалт: 3.******* ХХК, Макс-Импекс ХХК болон*******ны хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар №ЗГ10/28 тоот Зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтын “... хүүгийн төлбөр ...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.5 дахь заалтын ..зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн нөхцөл; 4.******* ХХК, Макс-Импэкс ХХК болон*******ны хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дугаар №ЗГ-10/27 тоот Зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтын “...хүүгийн төлбөр...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.6 дахь заалтын “...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн нөхцөл. 

Нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Макс групп ХХК” болон “Макс-Импэкс” ХХК нар нь ам.долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 76,672,896.44 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 334,762,593.32/гурван зуун гучин дөрвөн сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун ерэн гурван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг нэхэмжилж байна.

“Макс групп” ХХК болон Макс-Импэкс ХХК нар нь ам.долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 111,776,452.68 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 446,539,046/дөрвөн зуун дөчин зургаан сая таван зуун гучин есөн мянга дөчин зургаан төгрөг/ төгрөг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК шүүхэд гаргасан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Макс групп” ХХК болон “Макс-Импэкс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ХААН банкны хууль бусаар суутгаж авсан нэмэгдүүлсэн хүүгийн дүнг Зээлийн гэрээ тус бүрээр гаргаж оруулан, дэлгэрэнгүй нотлох баримт гаргаж өгсөн боловч Хяналтын шатны шүүх “...нэхэмжлэгч нар хариуцагчаас мөнгө шаардахдаа талуудын хооронд байгуулагдсан, нэхэмжлэлд хавсаргасан нийт 18 гэрээнээс /хх1-ийн32-70/аль гэрээний дагуу хэдэн төгрөг тооцож нийт 446.539.046 төгрөг болсонг тайлбарлаагүйгээс хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлага болон хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Үүнд:

Гэрээний дугаар

Нэмэгдүүлсэн хүү

Нэмэлт хүүний зардал

Нийт

USD

MNT

USD

MNT

USD

MNT

07/26 тоот гэрээ

07/26 тоот гэрээ

8,846

22,023,933

4,114

10,242,544

12,960

32,266,477

09/13 нэмэлт гэрээ

38,906

96,863,042

15,368

38,261,402

54,274

135,124,444

09/91 нэмэлт гэрээ

4,429

11,026,071

1,436

3,575,180

5,865

14,601,251

07/26-01/1 тоот гэрээ

 

-

(0)


(1,012)

(0)

(1,012)

07/26-01/2 тоот гэрээ

374

931,140

80

199,174

454

1,130,315

07/26-01/3 тоот гэрээ

17,509

43,591,269

1,497

3,727,051

19,006

47,318,320

08/50 тоот гэрээ /Макс групп ХХК/

08/50 үндсэн гэрээ

18,506

46,074,331

5,355

13,332,236

23,861

59,406,567

09/27 нэмэлт гэрээ

27,031

67,299,685

16,160

40,233,229

43,191

107,532,914

09/92 нэмэлт гэрээ

1,351

3,362,487

526

1,309,572

1,877

4,672,059

08/50/01 тоот гэрээ

 

-

 

-

-

-

08/50/02 тоот гэрээ

317

789,708

74

184,625

391

974,333

08/50/03 тоот гэрээ

9,339

23,251,398

896

2,230,753

10,235

25,482,152

10/28 тоот гэрээ

 

 

-

 

-

-

-

10/28-01 тоот гэрээ

146

363,319

32

79,670

178

442,989

10/28-02 тоот гэрээ

3,165

7,879,837

162

403,328

3,327

8,283,165

/10/27 тоот гэрээ

 

 

-

 

-

-

-

10/27-01 тоот гэрээ

157

391,123

27

68,150

184

459,272

10/27-02 тоот гэрээ

3,386

8,430,219

167

415,581

3,553

8,845,800

 

НИЙТ ДҮН

133,461.96

332,277,562

48,894.04

114,261,484

179,356

446,539,046

Нэхэмжлэгч байгууллагууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбарыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой илэрхийлсэн ба харин ХААН банктай байгуулсан Зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч талын хууль бусаар авсан нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар авсны улмаас үндэслэлгүйгээр төлөгдсөн нэмэлт хүүгийн тооцооллыг Зээлийн гэрээнүүд тус бүрээр авч үзвэл:

 

Гэрээний дугаар

Нэмэгдүүлсэн хүү

Нэмэлт хүүгийн зардал

Нийт

USD

MNT

USD

MNT

USD

MNT

07/26 тоот гэрээ /Макс групп ХХК/

07/26 тоот гэрээ

17,317.00

43,113,787

8,035

20,004,851

25,352

63,118,368

09/23 нэмэлт гэрээ

31,192

77,658,096

12,066

30,040,482

43,258

107,698,578

09/91 нэмэлт гэрээ

 

-

-

-

-

-

07/26-01/1 тоот гэрээ

4,174

10,391,924

1,313

3,268,950

5,487

13,660,874

07/26-01/02 тоот гэрээ

379

943,589

77

191,705

456

1,135,294

07/26-01/03 тоот гэрээ

16,765.65

41,741,874

886

2,205,558

17,652

43,947,432

08/50 тоот гэрээ /Макс групп ХХК/

08/50 үндсэн гэрээ

18,511

46,086,465

9,790

24,373,969

28,301

70,460,434

09/24 нэмэлт гэрээ

28,383

70,664,585

12,126

30,189,862

40,509

100,854,448

09/92 нэмэлт гэрээ

 

-

-

-

-

-

08/50/01 тоот гэрээ

324

806,656

80

199,174

404

1,005,831

08/50/02 тоот гэрээ

266

662,255

63

156,850

329

819,105

08/50/03 тоот гэрээ

9,058

22,551,521

954

2,375,155

10,012

24,926,676

10/27 тоот гэрээ /Макс групп ХХК/

10/27 тоот гэрээ

246

612,461

42

105,612

288

718,073

10/27-01 тоот гэрээ

224

557,688

36

90,251

260

647,939

10/27-02 тоот гэрээ

3,242

8,071,542

140

349,775

3,382

8,421,317

10/28 тоот гэрээ /Макс групп ХХК/

10/28 тоот гэрээ

 

-

-

-

-

-

10/28-01 тоот гэрээ

135

336,107

32

79,670

167

415,777

10/28-02 тоот гэрээ

3,245

8,079,011

253

629,889

3,498

8,708,900

 

НИЙТ ДҮН

133,461.96

332,277,562

48,894.04

114,261,484

179,356

446,539,046

нийт 133 461.96 ам.доллар буюу 332,277,562 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг ХААН банк хууль бусаар тооцож авсан ба хэрэв 133 461.96 ам.долларыг ХААН банк нэмэгдүүлсэн хүүнд бус зохих ёсоор хуулийн дагуу зээлийн төлбөрт авч байсан бол 45,894.04 ам.доллар буюу 114,261,484 төгрөгийн хүүгийн зардлыг манай компани төлөхгүй байх байжээ. Дээрх зцооллыг Зээлийн гэрзэний хугацаанд тохиолдсон жишээгээр тайлбарлавал,

Макс групп ХХК болон*******ны хооронд 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 07/26 тоот Зээлийн гэрээний дагуу 12%-ийн хүүтэй, 5,194,722$-ийн зээл авсан.

а. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу******* ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлөх байсан 52,748 ам.долларын хүүг 2 хоног хугацаа хэтрүүлж, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн байна. Энэ тохиолдолд зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлээгүй тул хууль, журмаар нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй байтал ХААН банк 5,194,722*12%/365*2=3,415$ үндсэн хүүгийн 20% гэж тооцож 3,415*20%=683$ нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар суутгасан.

б. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу******* ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлөх 50,000 ам.долларын зээлээс 46,356$-ийг нь 7 хоног хэтрүүлж, 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. Энэ тохиолдолд хэтэрсэн хоногийн хүүгийн төлбөрийг 46,356$*12%/365*7 хоног=98.6$ нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 98.6$*20%= 21.36$ гэж тус тус тооцож төлүүлэх ёстой байтал ХААН банк 5,146,409*12%/365*6=10,152$ үндсэн хүүгийн 20% буюу 10,152*20%=2030$ -ийг нэмэгдүүлсэн хүүнд хууль бусаар тооцсон байдаг.

Дээрх байдлаар ХААН банк манай харилцах данснаас нийт 133,461.96 ам.долларыг хууль бусаар суутгаснаас болж уг дүн үндсэн зээлд бус нэмэгдүүлсэн хүүнд тооцогдон төлөгджээ. Хэрэв бид 133,461.96 ам.долларыг зээлийн төлбөртөө суутгуулсан бол уг дүнгээр зээлийн үлдэгдэл буурах ёстой боловч ийнхүү буураагүй тул түүнээс тооцогдож буй хүү мөн адил өндөр дүнгээр бодогдсоор байсан ба ХААН банк 45,894.04 ам.долларыг дахин үндэслэлгүйгээр төлүүлж манай компанийг хохироосон.

Макс-Импэкс ХХК нь 10/28 тоот Зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн дагуу хууль бусаар илүү төлөгдсөн нийт 3,665 ам.доллар буюу 9,124,677 төгрөгийг, “Макс групп”ХХК нь 07/26, 08/50, 10/27 тоот Зээлийн гэрээнүүд, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн дагуу хууль бусаар илүү төлөгдсөн нийт 175,691 ам.доллар буюу 437,414,369 төгрөгийг тус тус, нийт 179,356 ам.доллар буюу 446,539,046 төгрөгийг ХААН банкнаас гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.

“Макс групп” ХХК болон “Макс-Импекс ХХК нь нэхэмжлэлийнхээ 2 дахь шаардлага болох “Макс групп” ХХК, “Макс-Импекс ХХК болон ХААН банкны хооронд байгуулсан Зээлийн гэрээнүүдийн доор дурдсан заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөлд тооцуулахаас бүхэлд нь татгалзаж байна.  

Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч*******наас нийт 446,539,046 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тэгээд 2013 онд анх хууль бусаар бид нараас нэмэгдүүлсэн хүү тооцож авч байна гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэд хэдэн шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн “Макс групп” ХХК болон “Макс импэкс” ХХК нарын зүгээс 2017 онд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулж өгсөн үнийн дүнгээр өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа. Үүнтэй холбоотой тайлбар, тооцооллыг өгсөн.*******тай байгуулсан Зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээнүүдийн дагуу нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар авсны улмаас үндэслэлгүйгээр төлөгдсөн нэмэлт хүүгийн тооцооллыг хавсаргасан. “Макс групп” ХХК-ийн 07/2601 тоот гэрээний тухайд нийт 25,352 ам.долларыг******* илүү суутгаж авсан. Тухайн үеийн ханшаар 63,118,368 төгрөг болж байна. 09/23 тоот нэмэлт гэрээний дагуу нийт 43,258 ам.доллар буюу 107,698,528 төгрөг, 07/26 тоот гэрээ, 01/01 тоот гэрээний дагуу 5,487 ам.доллар буюу 13,660,874 төгрөг, 07/2601/2 тоот нэмэлт гэрээний дагуу нийт 456 ам.доллар буюу 1,135,294 төгрөг, 07/2601/3 тоот гэрээний дагуу 17,652 ам.доллар буюу 43,947,432 төгрөгийг илүү суутгасан гэж үзэж байгаа. “Макс групп” ХХК-тай байгуулсан 08/50 тоот гэрээний дагуу илүү суутган төлсөн 28,301 ам.доллар буюу 70,460,434 төгрөгийг, 09/24 тоот нэмэлт гэрээний дагуу 40,509 ам.доллар буюу 100,854,444 төгрөгийг, 0850/01 тоот гэрээний дагуу 404 ам.доллар буюу 1,005,831 төгрөгийг, 0850/02 тоот гэрээний дагуу 329 ам.доллар буюу 819,105 төгрөгийг, 0850/03 тоот гэрээний дагуу 10,012 ам.доллар буюу 24,926,676 төгрөгийг тус тус илүү төлөлтөөр авсан. “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК нарын зүгээс байгуулсан 10/27 тоот гэрээний дагуу 288 ам.доллар буюу 718,073 төгрөгийг, 10/2701 тоот нэмэлт гэрээний дагуу 260 ам.доллар буюу 647,939 төгрөгийг, 10/2702 тоот гэрээний дагуу 3,382 ам.доллар буюу 8,421,317 төгрөгийг тус тус илүү суутган авсан. “Макс импэкс” ХХК-ийн тухайд 10/2801 тоот нэмэлт гэрээний 167 ам.доллар буюу 415,777 төгрөгийг, 10/2802 тоот гэрээний дагуу 3,498 ам.доллар буюу 8,708,900 төгрөгийг тус тус илүү хэмжээгээр суутган авсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн. “Макс импэкс” ХХК-ийн тухайд сая дурдсан нийт 3,665 ам.доллар буюу 9,124,673 төгрөгийг, “Макс групп” ХХК-ийн тухайд 07/26 тоот гэрээ, 08/50 тоот гэрээ, 10/27 тоот Зээлийн гэрээ, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нийт 175,691 ам.долларыг******* илүү суутган авчээ. Тиймээс “Макс импэкс” ХХК-д 9,124,673 төгрөгийг, “Макс групп” ХХК-д 175,691 ам.доллар буюу 437,414,369 төгрөгийг тус тус хаан банкнаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс Импэкс” ХХК-ийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийт 6 гэрээний зохицуулалт хуулийн заалтад нийцээгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр тооцоод авчихсан. Нэхэмжлэлд дурдсан 133,462 ам.доллар нь Иргэний хуулийн 452.2, 453.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. 133,462 ам.долларыг*******наас буцаан гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэг 45,896 ам.доллар гаргуулах шаардлага байгаа.******* үндэслэлгүйгээр 133,462 ам.долларыг суутгаад авчихсан. Энэ хэмжээгээр үндсэн зээлийн хэмжээнээс хасагдаад энэ хэмжээгээр үндсэн хүү төлөх үндэслэлгүй байсан. Өөрт учирсан алдагдал, бусдад үндэслэлгүйгээр төлсөн төлбөр гэдэг агуулгаар Иргэний хуулийн 56.6-т заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Би шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар шинжлэн судлуулсан нь дараах ач холбогдолтой. Эхлээд зохигчийн хүсэлтгүйгээр шинжээч томилсон учир маргаад дахиад шинжээч томилсон. Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой заасан. Монгол банкнаас хэд хэдэн удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Монгол банк шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль тайлбарлаж дүгнэлт гаргаад байдаг. шинжээч  хууль тайлбарлахгүй. Манай өмгөөлөгчийн хүсэлтээр тооцооллын хувьд аудитын байгууллагын дүгнэлт гарч ирсэн.******* нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцооллыг зөв гэж үзэж байгаа. Хууль зүйн хувьд тэр гэрээний нөхцөлөөр тооцох нь зөв байсан юм уу, нэхэмжлэгчийн үндэслэлд дурдаад байгаа тооцоолол зөв байсан юм уу гэдгийг шийдвэрлэх шаардлага үүсч байгаа. Хууль зүйн үндэслэлийг би сая тайлбарласан учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэв.

 

Хариуцагч “Хаан банк” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Хаан банк нь******* ХХК-тай 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 07/26-01 тоот зээлийн гэрээ байгуулан 5,400,000 ам.долларын, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 08/50 тоот зээлийн гэрээг байгуулж 4.100.000 ам.долларын, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ10/27 тоот зээлийн гэрээг байгуулан 3.000.000 ам долларын зээлийг, ******* ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ10/28 тоот зээлийн гэрээг байгуулан 1.711.656 ам.долларын зээлийг тус тус олгосон. Улмаар зээлдэгч нарын тухай бүрт гаргасан хүсэлтийн дагуу******* ХХК, Макс импэкс ХХК-ийн бизнесийн байдал, санхүүгийн чадавхийг харгалзан дээрх зээлийн гэрээнүүдэд нийт 14 удаа нэмэлт өөрчлөлт оруулан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацаа, хүү, зээл буцаан төлөх хуваарь зэргийг өөрчилсөн. Дээрх гэрээнүүдийг Монгол улсын Иргэний хуулийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан ба банкны зүгээс гэрээгээр тохирсон, хуульд заасан үндэслэл журмын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон авч байсан. Зээлдэгч нь гэрээний эрх, үүрэг зөрчигдөн өөрийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрх нь нээлттэй байсан гэдгийг дурдах нь зүйтэй.******* ХХК-тай байгуулсан 07/26-01 тоот зээлийн гэрээний 2.1.5 /нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу 08/50 тоот зээлийн гэрээний 2.1.6 нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу ЗГ10/27 тоот зээлийн гэрээний 2,1.5 дахь заалт, Макс импекс ХХК-тай байгуулсан ЗГ1О/28 тоот зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тус тус заасан. Энэхүү заалтаар болон гэрээний чөлөөт байдлын зарчим ёсоор зээл буцаан төлөх хуваарьт хугацааг зөрчсөнийг хугацаа хэтрүүлсэнд тооцох, мөн төлөгдөөгүй байгаа нийт зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцохыг талууд харилцан тохиролцсон нь Монгол улсын иргэний хуулийн холбогдох зүйл заалт, тэдгээрийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд бүрэн нийцсэн болно. Монгол улсын Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бөл хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, БЭБХЭМХТТЗҮА тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2.2-т “... мөн зүйл заалтын нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үлдсэн хүүн дээр нэмж төлүүлэхээр тогтоож гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, мөн тогтоолын 2.5-д “... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тус тус заасан байна. Тогтоолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хуваарьт төлбөрт гэж заагаагүй байгааг анхаарахыг хүсэж байна.

Мөн уг тогтоолын 2.4-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдгийг зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэжээ. Дээрх заалтын дагуу үндсэн хүүг зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнээс тооцоолон бодчихоод нэмэгдүүлсэн хүүг болохоор хуваарьт төлбөрөөс******* нь хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу нэмэгдүүлсэн хүү тооцон авч байсан тул хууль бусаар илүү төлүүлсэн гэх нэмэгдүүлсэн хүү, түүнтэй холбоотойгоор гарсан гэх нэмэлт зардлыг хариуцан төлөх үндэслэлгүй юм.

Макс групп ХХК, Макс импэкс ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлж дуусгаснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон билээ. Нэгэнт дуусгавар болсон гэрээний зүйл заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус болсонтой холбогдуулан банк хохирол төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн үндэслэл ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсан шаардлагын зөвхөн зээлийн хүү төлөх хугацаа хэтрүүлэхэд суутгаж авсан нэмэгдүүлсэн хүү болох нь тодорхойгүй. Хэрэгт нотлох баримтаар өгсөн тооцооны хүснэгтээр үндэслэл бүхий нотлогдохгүй байна гэсэн. Нэхэмжлэгч талаас тооцооны баримт гээд хүснэгтүүд гаргаж өгсөн. Энэ хүснэгт тооцооллоор Улсын дээд шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзсэн. Түүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Дахиад 1 хүснэгт өгсөн. Дараагийнх нь шинжээчийн дүгнэлт байгаа. Хэрэгт түүнээс өөр нотлох баримт авагдаагүй. Хамгийн сүүлийн байдлаар дээд шүүх тодорхой хэлээд өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл чинь нотлогдож тогтоогдохгүй байна, нарийвчлалтай байдлаар баримтууд байхгүй байна. Хүснэгтээр гаргасан өөрийнх нь тооцооллыг******* зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт гаргаагүй. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тайлбарлахгүй байна. Хоёрдугаарт нотолж чадахгүй байна. Нотолж чадахгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр маш тодорхой банкны тооцоолол үндэслэлтэй байна гээд дүгнэсэн. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэж хүсч байна.

Иймд******* ХХК, Макс импэкс ХХК-ийн*******инд, холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Монгол банкны 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн лавлагаа, Макс-Импэкс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Макс-Импэкс ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,******* ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 05-р сарын 24-ний өдрийн 07/26-01 Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09/23 гэрээ болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/91 гэрээ болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07/26-01/1 гэрээ болон түүний хавсралт  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07/26-01/2 гэрээ болон түүний хавсралт-6-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/26-01/3 гэрээ болон түүний хавсралт-7-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээ түүний хавсралт-1, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №08/50 гэрэээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09/24 гэрээ болон түүний хавсралт-3-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/92 гэрээ болон түүний хавсралт-4-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08/50/1 гэрээ болон түүний хавсралт-5-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/50/2 гэрээ болон түүний хавсралт-6-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08/50/3 гэрээ болон түүний хавсралт-7-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ-10/27 Зээлийн гэрээ болон түүний хавсралт-1-ийн  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-10/27-1 гэрээ болон түүний хавсралт-2-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ-10/27-2 гэрээ болон түүний хавсралт-3-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ-10/28 Зээлийн гэрээ болон түүний хавсралт-1-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-10/28-1 гэрээ болон түүний хавсралт-2-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ-10/28-2 гэрээ болон түүний хавсралт-3-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,******* ХХК, Макс-Импэкс-ийн*******ин дахь дансны хуулга, Монгол банкны 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн албан тоот, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 475/182 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам болон түүний 1а, 1б, 2а, 3а, 4а, 1в, хавсралтын байгууллагын хуулбар, Активын эрсдэлийн сангийн тайлан байгууллагын хуулбар, Худалдааны хөгжлийн банкны 6/494/490 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банкны 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04/179 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-6/511 тоот албан бичиг түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тээвэр хөгжлийн банкны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/1-2013-15 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/922 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хас банкны 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13/326 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,******* ХХК-ийн 2010 оны  09 дүгээр сарын 23-ны өдрийн 146/10 албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ны 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/4478 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №10/27 тоот гэрээний нөхцөл, биелэлт, 2008 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 08/50 тоот гэрээний нөхцөл, биелэлт, 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №07/26-01 тоот гэрээний нөхцөл, биелэлт, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №10/28 тоот гэрээний нөхцөл, биелэлт, 2011 оны 11 сарын 28-ны өдрийн******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан******* ХХК-ийн зээлийн бүртгэлийн карт,******* ХХК болон Макс-Импэкс ХХК-ийн*******ны зээл төлөлтийн нэгтгэл, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Нэмэгдүүлсэн хүү бодсон аргачлалын тайлбар, Худалдаа хөгжлийн банкны 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6/494/24 тоот албан бичиг, Төрийн банкны 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/239 тоот албан бичиг, Монгол банкнаас Засгийн газарт зээл олгох, төлүүлэх журам түүний хавсралт-1 нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын хөгжлийн банкны 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/30 тоот албан бичиг, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №10/28 тоот гэрээний Зээлийн нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №10/27 тоот гэрээний нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт,******* ХХК-ийн хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 1 дүгээр хавтаст хэргийн 246-250 тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-12 тал, хариуцагчийн баримтаар гаргасан Монголын хөдөө аж ахуй банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан******* ХХК болон Макс-Импекс ХХК-ийн*******ны зээл төлөлтийн нэгтгэл, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №08/50 тоот нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 09/27 тоот нэмэлт гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 09/92 тоот нэмэлт гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 08/50/01 тоот нэмэлт гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 08/50/02 тоот нэмэлт гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 08/50/03 тоот нэмэлт гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №07/26-01 тоот гэрээний нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, нэмэлт 09/23 гэрэээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, нэмэлт 09/24 гэрэээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, нэмэлт 07/26-01/01 гэрэээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, нэмэлт 07/26-01/02 гэрэээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, нэмэлт 07/26-01/03 гэрэээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А-33 тушаал, Монгол банкны шинжээчийн дүгнэлт болон түүний хавсралт-1, хавсралт-2, хавсралт-3, хавсралт-4, хавсралт-5, Монгол банкны 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А-10/121 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкнаас Засгийн газарт зээл олгох, төлүүлэх журам түүний хавсралт-1 хавсралт-2-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-10/1181 тоот албан бичиг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 тушаал, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ит тод байдлын журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн хүү, шимтгэл, хураамжийн мэдээлэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хадгаламжийн хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн бодит өртөгийн бодоход баримтлах жишиг нөхцөлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан******* ХХК төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаар шинжээчийн дүгнэлт боон түүний хавсралт №1, хавсралт №2, хавсралт №3, хавсралт №4, Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол, Монгол банкны 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн лавлагаа, хариуцагчийн баримтаар гаргасан******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,******* ХХК төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Монгол банкны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаа, хариуцагчийн баримтаар гаргасан Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1-3/1709 тоот албан бичиг, Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1-4/1616 тоот албан бичиг, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дугаар тогтоол түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Монгол банкны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн лавлагаа,******* ХХК-ийн хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа 3 дугаар хавтаст хэргийн 63-64 тал, Макс-Импекс ХХК-ийн хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа, шүүхийн журмаар гаргуулсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/7751 тоот албан бичиг болон түүнийн хавсралт, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №07/26-01 гэрээний нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №08/50 гэрээний нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, нэмэгдүүлсэн хүү тооцоллын хүснэгт, нэмэгдүүлсэн хүү тооцоллын хүснэгт, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №10/28 зээлийн нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн баримтаар гаргасан*******ны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22/11447 тоот албан бичиг болон түүний хавсралтаар 5038006297 тоот дансны мэдээлэл, 5038012019 тоот дансны мэдээлэл, 5038021590 тоот дансны мэдээлэл, 5038021432 тоот дансны мэдээлэл,******* ХХК болон Макс-Импекс ХХК нарын хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 3 дугаар хавтаст хэргийн 229-250 тал, 4 дүгээр хавтаст хэргийн 1-104 тал,*******ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын нэгтгэл (гэрээ тус бүрээр), хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-114 дугаар тушаал, Монгол банкны шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Н/147 тоот, Монгол банкны шинжээчийн дүгнэлт хавсралт-1, хавсралт-2, Шинжээчээр ажилласан цагийн хөлсний тооцоо, Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ы өдрийн гэрчилгээнийхуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан*******ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Монгол банкнаас зарласан ханшийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн лавлагаа, хариуцагчийн баримтаар гаргасан*******ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №08/50 гэрээний нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №10/28 гэрээний нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, 2007 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн №07/26-01 гэрээний нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн баримтаар гаргасан Зээлийн гэрээнүүдийн тооцоолол болон зээлийн бүртгэлийн карт, шүүхийн журмаар гаргуулсан******* ХХК болон Макс-Импэкс ХХК нарын улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-188 дугаар тушаал, Монгол банкны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-6/1322 дугаар албан бичиг, Шинжээчийн дүгнэлт түүний хавсралт-1, хавсралт-2, хавсралт-3, хавсралт-4, хавсралт-5, Грант торнтон аудит ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 албан тоот, Грант торнтон аудит ХХК-ийн аудитын шинжилгээ хийсэн тайлан болон түүний Хавсралт-№1-ийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс Импэкс” ХХК хариуцагч “Хаан банк” ХХК-д холбогдуулан хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 133,462/нэг зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран хоёр/ ам.доллар, нэмэлт хүүгийн зардал 45,894/дөчин таван мянга найман зуун ерэн дөрөв/ ам.доллар, нийт 179,356/нэг зуун далан есөн мянга гурван зуун тавин зургаа/ ам.доллар буюу нийт 446,539,046/дөрвөн зуун дөчин зургаан сая таван зуун гучин есөн мянга дөчин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Хаан банк” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл ойлгомжгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Макс групп” ХХК нь 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хаан банк” ХХК-тай 07/26-01 дугаар “Зээлийн гэрээ” байгуулсан болох нь 07/26-01 дугаар “Зээлийн гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07/26-01 дугаар “Зээлийн гэрээ”-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар хариуцагч нь 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ ам.долларыг 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 48 сар буюу 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, жилийн 12/арван хоёр/ хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй дараагийн өдрөөс зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүг хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 07/26-01 дугаар “Зээлийн гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 07/26-01 дугаар “Зээлийн гэрээ”-нд 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09/23 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” болон 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/91 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-р хавсралт 1-т заасан зээл буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулж, 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07/26-01/1 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” болон 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07/26-01/2 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/26-01/3 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-р зээлийн хугацааг сунгаж, буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан болох тус гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Макс групп” ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчтай 08/50 дугаар “Зээлийн гэрээ” байгуулсан болох нь 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 дугаар “Зээлийн гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 дугаар “Зээлийн гэрээ”-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7-д зааснаар хариуцагч нь 4,100,000/дөрвөн сая нэг зуун мянга/ ам.долларыг 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 36 сарын хугацаатай, сарын 1.3/нэг аравны гурав/ хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй өдрийн дараагийн өдрөөс эхлэн зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор нэхэмжлэгч нарт шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь зээл, зээлийн хүүг хавсралт 2-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № 08/50 дугаар “Зээлийн гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид № 08/50 дугаар “Зээлийн гэрээ”-нд 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09/24 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” болон 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/92 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-р зээл эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж,  2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 08/50/1 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/50/2 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” болон 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08/50/3 “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-р гэрээний хугацааг сунгаж, зээлийг буцаан төлөх хуваарийг өөрчилсөн болох нь тус гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс Импэкс” ХХК нар нь 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчтай ЗГ-10/27 дугаар “Зээлийн гэрээ” байгуулсан болох нь ЗГ-10/27 дугаар “Зээлийн гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

ЗГ-10/27 дугаар “Зээлийн гэрээ”-ий 1-ийн 1.1, 3-ын 3.1.1, 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.3.1-т зааснаар хариуцагч нь 3,000,000/гурван сая/ ам.долларыг 24/хорин дөрөв/ сарын хугацаатай, жилийн 15.6/арван тав аравны зургаа/ хувийн хүүтэй, үндсэн зээл, хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүг Хавсралт 1-т заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь ЗГ-10/27 дугаар “Зээлийн гэрээний”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид ЗГ-10/27 дугаар “Зээлийн гэрээ”-д 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-10/27-1 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” болон 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ-10/27-2 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-р гэрээний хугацааг сунгаж, зээлийг буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан болох нь тус гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс Импэкс” ХХК нар нь 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчтай № ЗГ10/28 дугаар “Зээлийн гэрээ” байгуулсан болох нь ЗГ10/28 дугаар “Зээлийн гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

№ЗГ10/28 дугаар “Зээлийн гэрээ”-ий 1-ийн 1.1, 3-ын 3.1.1, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.3.1-т зааснаар хариуцагч нь 1,711,656/нэг сая долоон зуун арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа/ ам.долларыг 30/гучин сар/ сарын хугацаатай, жилийн 15.6/арван тав аравны зургаа/ хувийн хүүтэй, үндсэн зээл, хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор нэхэмжлэгч нарт шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь зээл, зээлийн хүүг Хавсралт 1-т заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №ЗГ-10/28 дугаар “Зээлийн гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид №ЗГ10/28 дугаар “Зээлийн гэрээ”-нд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ10/28-1 “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” болон 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ10/28-2 дугаар “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-р гэрээний хугацааг сунгаж, зээлийг буцааж төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан болох нь тус гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Дээрх Зээлийн гэрээнүүдэд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч нарт нийт 14,211,656/арван дөрвөн сая хоёр зуун арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа/ ам.долларыг шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. 

 

Хариуцагч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар нэхэмжлэгч нарт шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ байгуулсан болох нь тус гэрээнүүд/цаашид “Зээлийн гэрээ” гэх/-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч нарт нийт 14,211,656/арван дөрвөн сая хоёр зуун арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа/ ам.долларыг шилжүүлж, нэхэмжлэгч нар нь зээлийн төлбөрийг төлж барагдуулсан талаар зохигчид маргахгүй байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид ам.доллараар төлсөн гэх хүүний төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцож төгрөгт шилжүүлэн нэхэмжлэл гаргасан болох нь Монгол банкны 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Ханшийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ам.долларын ханш өссөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нар нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 76,672,896.44/133,462+45,894=179,356, 179,356x1866.47=334,762,593.32, 334,762,593.32-258,089,696.88=76,672,896.44/ /далан зургаан сая зургаан далан хоёр мянга найман зуун ерэн зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгөөр, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 111,776,452.68/179,356x2,489.68=446,539,046.08, 446,539,046.08-334,762,593.32=111,776,452.68/ /нэг зуун арван нэгэн сая долоон зуун далан зургаан мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг жаран найман мөнгө/ төгрөгөөр ихэсгэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь “Макс-Импэкс” ХХК 10/28 тоот Зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн дагуу хууль бусаар илүү төлөгдсөн нийт 3,665/гурван мянга зургаан зуун жаран тав/ ам.доллар буюу 9,124,677/есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийг, “Макс групп”ХХК нь 07/26, 08/50, 10/27 тоот Зээлийн гэрээнүүд, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн дагуу хууль бусаар илүү төлөгдсөн нийт 175,691/нэг зуун далан таван мянга зургаан зуун ерэн нэг/ ам.доллар буюу 437,414,369/дөрвөн зуун гучин долоон сая дөрвөн зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран ес/ төгрөгийг тус тус, нийт 179,356/нэг зуун далан есөн мянга гурван зуун тавин зургаа/ ам.доллар буюу 446,539,046/дөрвөн зуун дөчин зургаан сая таван зуун гучин есөн мянга дөчин зургаа/ төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээнүүдийн заалтуудыг хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нь “Макс групп” ХХК болон*******ны хооронд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 07/26-01/1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт, “Макс групп” ХХК болон*******ны хооронд 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 08/50/1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.3 дахь заалт, “Макс групп” ХХК, “Макс-Импэкс” ХХК болон*******ны хооронд 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №ЗГ10/28 дугаар Зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтын “... хүүгийн төлбөр ...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.5 дахь заалтын “...Зээл, хүүг Зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэсэн нөхцөл;”, “Макс групп” ХХК, “Макс Импэкс” ХХК болон*******ны хооронд 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №ЗГ-10/27 дугаар Зээлийн гэрээний 2.1.5 дахь заалтын “... хүүгийн төлбөр ...” гэсэн нөхцөл, мөн гэрээний 3.1.6 дахь заалтын “... Зээл, хүүг Зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэсэн нөхцөл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.3 дахь хэсэгт нийцээгүй буюу зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүүг төлнө гэсэн нь, мөн нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо тухайн хуваарьт хугацаанд төлөгдөөгүй байгаа дүнгээс бус нийт зээлийн үлдэгдэл дүнгээс тооцож авсан нь буруу, хуулийн зохицуулалтад нийцээгүй, Иргэний хуулийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3-т “ээлийг заасан хугацаанд төлөөгүй бол ... түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.”, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ... үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно ...”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээний дээр дурдсан заалтууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/2021/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/2021/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т ““зээл гэж ... гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй ... хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх ба өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлнө.

 

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/2021/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар зээл гэсэн ойлголтод түүний хүү хамаарч байх тул хүүг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээний төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцох заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн хүлээж буй хариуцлага юм.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/2021/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасан.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/2021/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг эргүүлэн төлөх хүртэл нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/2021/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл төлөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх тул зохигчийн байгуулсан Зээлийн гэрээний төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцох заалт нь хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нар хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүнд 133,462/нэг зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран хоёр/ ам.долларыг, нэмэлт хүүгийн зардалд 45,894/дөчин таван мянга найман зуун ерэн дөрөв/ ам.долларыг тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч үндэслэлгүйгээр тооцсон нэмэгдүүлсэн хүү болон нэмэлт хүү төлсөн тохиолдол бүрийг нотолсон нотлох баримтгүй байх ба нэхэмжлэгч нарын уг тайлбар үндэслэлгүй болох нь Монгол Банкны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бүрэлдэхүүнтэй Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль/2021/-ийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.” гэж заасан.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээний дагуу үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүү тооцож авсан, нэхэмжлэгч нар нь хүүний зардалд үндэслэлгүй төлбөр төлсөн гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй болох нь Монгол Банкны бүрэлдэхүүнтэй Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүг Зээлийн гэрээнд зааснаар тооцсон болох нь Зээлийн гэрээний хуулбар болон “Грант торнтон аудит” ХХК-ийн нэмэгдүүлсэн хүүний тооцоолол үндэслэлтэй талаарх Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК-ийн хариуцагч “Хаан банк” ХХК-иас хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 133,462/нэг зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран хоёр/ ам.доллар, нэмэлт хүүгийн зардал 45,894/дөчин таван мянга найман зуун ерэн дөрөв/ ам.доллар, нийт 179,356/нэг зуун далан есөн мянга гурван зуун тавин зургаа/ ам.доллар буюу нийт 446,539,046/дөрвөн зуун дөчин зургаан сая таван зуун гучин есөн мянга дөчин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад заасныг баримтлан “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК нараас шинжээчийн ажлын хөлсөнд нийт 800,000 төгрөгийг гаргуулан Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, нийт 2,180,865.3 төгрөгийг гаргуулан Монгол банкинд, нийт 5,640,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгож, “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК нар нь шинжээч “Грант торнтон аудит” ХХК-ийн шинжээчийн хөлсөнд 5,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,518,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Макс импэкс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,258,147.26 төгрөгөөс илүү төлсөн 157,951.26 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч “Макс импэкс” ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК-ийн хариуцагч “Хаан банк” ХХК-иас хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 133,462/нэг зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран хоёр/ ам.доллар, нэмэлт хүүгийн зардал 45,894/дөчин таван мянга найман зуун ерэн дөрөв/ ам.доллар, нийт 179,356/нэг зуун далан есөн мянга гурван зуун тавин зургаа/ ам.доллар буюу 446,539,046/дөрвөн зуун дөчин зургаан сая таван зуун гучин есөн мянга дөчин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад заасныг баримтлан “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК нараас шинжээчийн ажлын хөлсөнд нийт 800,000 төгрөгийг гаргуулан Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, нийт 2,180,865.3 төгрөгийг гаргуулан Монгол банкинд, нийт 5,640,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгож, “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК нар нь шинжээч “Грант торнтон аудит” ХХК-ийн шинжээчийн хөлсөнд 5,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “Макс групп” ХХК, “Макс импэкс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,518,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Макс импэкс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,258,147.26 төгрөгөөс илүү төлсөн 157,951.26 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч “Макс импэкс” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

Äàðãàëàã×, ø¯¯Ã×                                    С.ХИШИГБАТ