Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2022/00308

 

156/ШШ2022/00308

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2022/00207/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......тоотод оршин суух, Н.Б.

Хариуцагч: Хэнтий аймгийн .. тоотод оршин суух, Ч.А.

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлж, 58,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн 118,425,000 төгрөг гаргуулах, зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ц.

Хариуцагч Ч.А.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.М.

Нарийн бичгийн дарга М.У. нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б. нь хариуцагч Ч.А.д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж, 58,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.Б. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.Б. миний бие 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ч.А.тай ярилцаж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ... баг, Баянмод Огзом 3 гудамж, .....тоотод байрлах 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай Ү-...........65 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 135,000,000 төгрөгөөр худалдахаар аман гэрээ байгуулсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь цайны газар ажиллуулах зориулалттай бөгөөд Ч.А. 3 жилийн хугацаанд цайны газрыг ашиглаж, олсон орлогоосоо дээрх 135,000,000 төгрөгийг бүрэн төлөх, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг төлбөр гүйцэд хүлээн авсны дараа шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Хариуцагч Ч.А. нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийтдээ 72,451,200 төгрөгийг худалдагч Н.Б. надад шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл шилжүүлээгүй. Дэлхий нийтээр тархаад буй ковид-19 цар тахлын улмаас цайны газрын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир энэ хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг түр хойшлуулсан. 2022 оноос эхлэн үлдэгдэл төлбөрөө төлөх талаар худалдан авагч Ч.А.д хэлэхэд хүлээн авахгүй төлбөр төлөхгүй, явах газраараа яваад ав гэсэн учир шүүхэд хандаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар нэхэмжлэгч миний бие хариуцагч Ч.А.ийн эзэмшилд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн бөгөөд тэр цайны газрыг ажиллуулсан болно. Гэтэл зоогийн газрыг ажиллуулсан ч хэлэлцэн тохирсон үнийг хугацаанд нь төлөх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч Ч.А. нь биелүүлээгүй бөгөөд цаашид хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан. Тодруулж хэлбэл, мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн хариуцагч Ч.А. нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч миний бие хариуцагч Ч.А.тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Тодруулж хэлбэл, худалдан авагч Ч.А. нь гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, тухайн үүргийг биелүүлэхтэй холбоотой шаардлагыг хүлээн авахгүй байгаа болно.

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зохицуулжээ. Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч Ч.А. нь миний өмчлөлийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, Баянмод .... дугаар гудамж ... тоотод байрлах 157 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшилээс чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ч.А. хариу тайлбартаа:

2017 оны 7 дугаар сард нэхэмжлэгч Н.Б. түүний эхнэр Д.Ц. нар нь надад хандаж ...та манай гуанзыг авчих, бид үнэхээр ажиллуулж чадахгүй юм байна гээд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, Баянмод Огзом ....гудамжны .... тоот хаягт байрлах гуанзны зориулалтаар ажиллуулж байсан 157 мкв хэмжээтэй модон байрыг бэлэн мөнгөөр 80,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг тавьсан. Тухайн үед намайг байрны үнийг нэг дор төлөх боломжгүй тул авахгүй гэхэд ...таньд байрыг бэлэн бусаар худалдаж болно, энэ тохиолдолд байрны үнийг 100,000,000 төгрөгөөр тооцож, 2 жилийн турш, сар бүр 4,000,000 орчим төгрөгөөр хэсэгчлэн төлөх гэж санал болгосон тул би тэдэнд итгэж 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг төлөөд уг байранд нүүж орсон. Харин нэхэмжлэлд дурдсан 135,000,000 төгрөгөөр байрыг худалдахаар огт яригдаагүй, тийм тохиролцоог хийгээгүй, уг байр нь ямар ч нөхцөлд ийм үнэ хүрэхгүй, би ч тийм үнээр худалдаж авахгүй байсан. Энэ өдрөөс хойш 14 хоногийн дараа 10,000,000 төгрөг төлөх зэргээр байрны үнийг хэсэгчлэн төлсөөр 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр буюу нэг жилийн дотор нийт 50,000,000 төгрөгийг төлөөд байхад Н.Б. нь ...А. эгчээ манайд бэлэн мөнгө хэрэг болоод байна, би таньд өгөх байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкинд барьцаалаад зээл аваад үлдэгдэл 50,000,000 төгрөгөө гаргаад авъя, харин та зээлийг, хүүгийн хамт төлчих. Зээлээ төлөөд дуусмагц байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр шууд шилжүүлж өгье" гэж надаас гуйхад нь мөн л итгэсэн. H.Б. 2018 оны 8 сард ХААН банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан, сар бүрийн 15-ны өдөр уг зээл, зээлийн хүүгийн төлбөрт 2,737,000 төгрөгийг төлөөрэй гэж хэлсэн тул уг мөнгийг хэлсэн хугацаанд нь тогтмол төлсөөр 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нийт 68,425,000 төгрөгийг төлсөн буюу Н.Б.ны авсан гэх зээл, зээлийн хүүг бүрэн төлж дуусгасан. Ингээд худалдан авсан байрныхаа үнийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулаад байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг түүнээс шаардахад тэрээр таны хувиараа авсан зээлийг бүрэн төлж дууссаны дараа гэрчилгээг шилжүүлнэ гэсэн шалтаг зааж амласнаа биелүүлээгүй.

Хувиараа авсан зээл гэдэг нь уг байранд гуанз, цайны газрын үйлчилгээг хэвийн явуулахын тулд засвар, тохижилт хийх, тоног төхөөрөмж худалдан авах зайлшгүй шаардлага гарсан, Н.Б.ны эзэмшлийн хүнсний дэлгүүрээс худалдаж авсан барааны тооцоог төлөх зэргээр Н.Б., Д.Ц. нараас 2018 оны 10 сараас эхлэн 2020 оны 9 сар хүртэл увуулж цувуулсаар нэлээн хэдэн төгрөгийг зээлж авсан юм. Гэвч би энэ зээлсэн мөнгийг буцааж бүрэн төлсөн байтал Н.Б., Д.Ц. нар нь 10 хувийн хүү төл, төлөхгүй бол байрны гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэхгүй гэж айлгаж дарамтлан нэмж олон арван сая төгрөгийг үндэслэлгүй илүү авсан. Би өөрийн хүүхдүүд, ажилчдынхаа хамт хөдөөний гуанзанд өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан шаргуу хөдөлмөрлөж дээрх бүх төлбөрүүдийг төлж ирсэн бөгөөд ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, гуанз, цайны газрын үйл ажиллагаа зогссон. Харин 2022 оны 3 дугаар сард би Н.Б., Д.Ц. нараас хувиараа авсан зээлээ илүү төлсөн, тэгээд ч уг зээл нь худалдаж авсан байртай ямар ч холбоогүй тул Н.Б.аас байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг дахин шаардахад ...зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөхгүй бол гэрчилгээг гаргаж өгөхгүй, тэгээд ч байрны гэрчилгээг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зээлийн барьцаанд тавьсан байгаа, мөнгө өгөхгүй бол надад битгий гомдоорой гэх зэрэг ойлгомжгүй шаардлага, тайлбар гаргаж сүрдүүлсэн. Гэтэл Н.Б. нар нь хэтэрхий шуналдаа хөтлөгдөн дээрх 40,000,000 төгрөг надаас авахын тулд шүүхэд байрны үнийг өндрөөр тохиролцсон, төлбөрөө дутуу төлсөн мэтээр худал, үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасанд гайхаж, харамсаж байна. Дээрх байдлаар Н.Б., Д.Ц. нар нь байраа зээлээр худалдана гэж итгүүлэн надаас зөвхөн байрны үнэнд 118,425,000 төгрөг авсан атлаа одоо шүүхэд худал мэдүүлэн уг байрнаас хөөж гаргахаар шударга бус, хууль бус нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Б. нь эр хүний зангараггүй, хэлсэн амнаасаа буцаж, байраа надад өгөхгүй байна гэв.

3. Хариуцагч Ч.А.аас нэхэмжлэгч Н.Б.д холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн 118,425,000 төгрөг гаргуулах, иргэн Д.Ц.д холбогдуулан зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Миний бие Н.Б.тай 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, Баянмод Огзом ... гудамжны ... тоот хаягт байрлах гуанзаар ажиллуулж байсан 157 мкв хэмжээтэй барилгыг газрын хамт худалдах, худалдан авахаар тохиролцсон бөгөөд энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжих болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж, 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан ...бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах гэж, 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол ...худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэснийг тус тус зөрчжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан тул талуудын хооронд байгуулсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, Баянмод Огзом ... гудамжны ..... тоот хаягт байрлах 157 мкв. хэмжээтэй, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг зээлээр худалдах, худалдан авах тухай аман хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу 3 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн нийт 118,425,000 төгрөгийг Н.Б.аас буцаан гаргуулж өгнө үү.

3.2.Зээлийн харилцааны талаар: Миний бие зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгож, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Н.Б.ны эхнэр Д.Ц.д холбогдуулан гаргаж байна. Учир нь би энэ хувиараа авсан зээлийг Д.Ц.аас авсан. Хувиараа авсан зээл гэдэг нь уг байранд гуанз, цайны газрын үйлчилгээг хэвийн явуулахын тулд засвар, тохижилт хийх, тавилга, тоног төхөөрөмж авах (50 сая орчим төгрөг зарцуулсан), Н.Б., Д.Ц. нарын дэлгүүрээс авсан барааны үнийг төлөх зэрэг зайлшгүй шаардлага гарсан тул миний бие энэ тухай тэдэнтэй зөвшилцөн 2019 оны 10 сарын 22-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн зээлийн гэрээгээр 58,500,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 148,900,000 төгрөг буцааж төлсөн. Миний бие зээлсэн мөнгийг бүрэн төлсөн байтал Н.Б.н, Д.Ц. нар нь бид хүнээс мөнгө авч зээлдүүлсэн, 10 хувийн хүү төл, төлөхгүй бол байрны гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэхгүй гэж айлган дарамтлан надаас нэмж 90,400,000 төгрөгийг (148,900,00-58,500,000=90,400,000) үндэслэлгүй илүү авсан. Би хувиараа авсан зээлээ хангалттай төлсөн, тэгээд ч уг зээлүүд нь худалдаж авахаар төлбөрийг нь төлсөн үл хөдлөх хөрөнгөтэй ямар ч холбоогүй тул Н.Б.аас байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг 2022 оны 3 дугаар сард дахин шаардахад "...ковидын үеийн зээлийн хүүгээ төл, зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөхгүй бол гэрчилгээг гаргаж өгөхгүй. Тэгээд ч байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зээлийн барьцаанд тавьсан байгаа. Мөнгө өгөхгүй бол надад битгий гомдоорой гэх зэрэг ойлгомжгүй шаардлага, тайлбар гаргаж сүрдүүлснээс болж бид муудалцсан. Харин Н.Б. нар нь шуналдаа хөтлөгдөн дээрх зээлийн 40,000,000 төгрөг надаас авах зорилгоор тус шүүхэд худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг дутуу төлсөн мэтээр худал, үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасанд маш их харамсаж байна.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, мөн 282.3 дугаар зүйлд Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсний дагуу зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй болохыг тогтоож, уг гэрээнүүдийн дагуу илүү авсан нийт 90,400,000 төгрөгийг Д.Ц.аас гаргуулж өгнө үү гэв.

4.1.Нэхэмжлэгч Н.Б.ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А.н хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Н.Б.ыг 2018 оны 8 дугаар сард ХААН банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан, улмаар тус зээлийг хүүгийн хамт Ч.А.аар төлүүлж байсан мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4.2.Д.Ц. нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:Сөрөг нэхэмжлэл нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой бие даасан шаардлагыг гаргасан байна. Иймд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас шүүхэд 2022.04.06-ны өдөр Н.Б.аас Г.А.д олгосон итгэмжлэл (1 дүгээр хх-ийн 6 тал), 0000..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхий улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (1 дүгээр хх-ийн 7 тал), ХААН банкны 2022.06.08-ны өдөр олгосон 2 дугаартай Н.Б.ны зээлийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хх-ийн 180 тал, 2022.06.17-ны өдөр олгосон 2016.01.05-ны өдрөөс 2016.02.12-ны өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 181-190 тал), 2015.04.06-ны өдрөөс 2015.06.05-ны өдрийг хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 191-193 тал), 2022.06.10-ны өдөр Д.Ц.аас Г.А.д олгосон итгэмжлэл (1 дүгээр хх-ийн 194 тал), сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар (1 дүгээр хх-ийн 195 тал), тооцоо нэртэй дэвтэр (1 дүгээр хх-ийн 197-198 тал )-үүдийг баримтаар гаргаж өгсөн.

6. Хариуцагч талаас шүүхэд Н.Б.д гуанз худалдаж авахаар бэлэн өгсөн мөнгөний баримт нэртэй материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (1 дүгээр хх-ийн 18 тал), нэхэмжлэгч Н. овогтой Б.д 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэлх банкны мөнгө төлсөн байдал нэртэй материал (1 дүгээр хх-ийн 19 тал), ХААН банкнаас 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр олгосон Ч.А.ийн .... тоот дансны 2018.09-01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 20-21 тал), 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Ч.А.ийн нэр дээрх ..... тоот дансны 2019.03.01-ний өдрөөс 2019.04.30-ны өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 22-23 тал), 2019.10.01-ний өдрөөс 2019.12.24-ний өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 24-25 тал), 2020.01.01-ний өдрөөс 2020.08.20-ны өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 26-35 тал )Tseegii Batsa гэсэн хаягтай facebook чатны хуулбар (1 дүгээр хх-ийн 36-37 тал), 2022.05.06-ны өдрийн 4/18 дугаартай Р.М., Ч.А. нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (1 дүгээр хх-ийн 38-40 тал)-г баримтаар гаргаж өгсөн.

 7.Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд Ч.А.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хх-ийн 31 тал), байнга оршин суух хаягийн лавлагаа (1 дүгээр хх-ийн 52 тал, нэхэмжлэгч Н.Ба.ны эхнэр Д.ын Ц.аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн талаарх хүснэгт гэх материал (1 дүгээр хх-ийн 53 тал), ХААН банкнаас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Ч.А.ийн ..... тоот дансны 2020.03.01-ний өдрөөс 2020.11.30-ны өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 56-64 тал), 2022.02.15-ны өдөр олгосон Ч.А.ийн нэр дээрх ...... тоот дансны 2021.01.01-ний өдрөөс 2021.11.30-ны өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 65-68 тал), 2021.12.01-ний өдрөөс 2022.02.15-ны өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 69-71 тал), нэхэмжлэгч Н.Б.ны эхнэр Д.ын Ц.аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн талаарх хүснэгт /2019 оны 1 сар/ нэртэй материал (1 дүгээр хх-ийн 72 тал), 2019.03.01-ний өдрөөс 2019.11.20-ны өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 73-74 тал), 2020.01.01-ний өдрөөс 2020.11.30-ний өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 75-83 тал), ХААН банкнаас 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр олгосон Ч.А.ийн ....... тоот дансны 2021.01.01-ний өрдөөс 2021.11.30-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 84-90 тал), 2021.12.01-ний өдрөөс 2022.02.15-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 91 тал), 2019.09.01-ний өдрөөс 2019.09.30-ны өдрийг дуустал хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 92 тал), нэхэмжлэгч Н.Б.ны эхнэр Д.ын Ц.аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн талаарх хүснэгт /2019 он 9 сар/ нэртэй материал (1 дүгээр хх-ийн 93 тал), 2021.10.01-ний өдрөөс 2022.02.15-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 94-96 тал), 2019.11.21-ний өдрөөс 2019.12.01-ний өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 97-98 тал), 2020.08.01-ний өдрөөс 2020.10.25-ны хүртэл хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 99-102 тал), 2019.07.01-ний өдрөөс 2019.07.20-ны өдрийг хүртэл хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 103-тал), Н.Б.ны эхнэр Д.ын Ц.аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн талаарх хүснэгт /2019 оны 12 сар/ нэртэй материал, (1 дүгээр хх-ийн 110 тал), 2020.06.11-2020.08.20-ны өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 104-113 тал), 2021.01.01-2021.11.30-ны өдрийг хүртэл хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 114-115 тал), 2020.07.01-2020.7.15-ны өдрийг хүртэл дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 116 тал ), Н.Ба.ны эхнэр Д.ын Ц.аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн талаарх хүснэгт /2020 оны 3 сар/ нэртэй материал (1 дүгээр хх-ийн 117 тал), 2021.07.01-2021.10.01-ний өдрийг хүртэл хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 118 тал), 2020.10.25-ны өдрөөс 2020.11.10-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 119-120 тал), 2021.12.01-2022.02.15-ны өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 121 тал), 2020.11.11-2020.11.30-ний өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 122 тал), 2021.07.01-2021.10.01-ний өдрийг хүртэл хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 123 тал), 2020.04.01-ний өдрөөс 2020.11.10-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 124-126 тал), Н.Б.ны эхнэр Д.ын Ц.аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн талаарх хүснэгт /2020 оны 4 сар/ нэртэй материал (1 дүгээр хх-ийн 127 тал), 2020.04.01-ний өдрөөс 2020.06.30-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 128-132 тал), 2021.07.01-ний өдрөөс 2021.10.01-ний өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 133 тал), 2021.12.01-2022.02.15-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 134-135 тал), 2021.10.01-ний өдрөөс 2021.11.30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 136-137 тал), 2021.12.01-2022.02.15-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 138-139 тал), Н.Б.ны эхнэр Д.ын Ц.аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн талаарх хүснэгт /2020 оны 7 сар/ нэртэй материал (1 дүгээр хх-ийн 140 тал ), 2020.08.01-ний өдрөөс 2020.09.10-ны өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 141 тал), 2021.07.01-ний өдрөөс 2021.10.01-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 142-143 тал), 2020.10.25-ны өдрөөс 2020.11.10-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 144 тал), 2021.10.01-ний өдрөөс 2021.11.30-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 145 тал), Н.Б.ны эхнэр Дэ.ын Ц.аас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгөний хүүг төлсөн талаарх хүснэгт /2020 оны 9 сар/ нэртэй материал (1 дүгээр хх-ийн 146 тал), 2020.08.01-ний өдрөөс 2020.11.10-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 147-148 тал), 2019.07.01-ний өдрөөс 2019.07.20-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 149 тал), 2021.10.01-ний өдрөөс 2021.11.30-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 151 тал), 2021.12.01-2022.02.15-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 152-155 тал), 2020.01.25-ны өдрөөс 2020.02.29-ний өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 156 тал), 2021.01.01-ний өдрөөс 2021.11.30-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 157-158 тал), Б.Ц.ийн бичсэн гэх Facebook чатын зурагнууд (1 дүгээр хх-ийн 159-163 тал), гэрэл зургууд (1 дүгээр хх-ийн 164-168 тал) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

8. Хариуцагчийн хүсэлтээр Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.06.28-ны өдрийн 01/675 дугаар албан бичгийн дагуу 23/22480 дугаартай эд хөрөнгө өмчлөх (1 дүгээр хх-ийн 218 тал), түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар (1 дүгээр хх-ийн 219-220 тал), 2017.03.30-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (1 дүгээр хх-ийн 221 тал), Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р багийн Засаг даргын 2017.03.28-ны өдрийн 71 дүгээр албан бичгийн хуулбар (1 дүгээр хх-ийн 222 тал ), Н.Б.ны 2017.03.30-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар (1 дүгээр хх-ийн 223 тал), Н.Б.ны иргэний үнэмлэхийн хуулбар (1 дүгээр хх-ийн 224 тал), Наран зоогийн газрын өмнө ба хойд талаас авсан гэрэл зургийн хуулбар (1 дүгээр хх-ийн 225 тал), Н.Б.ны эзэмшиж байгаа газрын кадастрын зургийн хуулбар (хх-ийн 2251 хх-ийн 226-227 тал), 000647956 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 2251 хх-ийн 228 тал), Иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх гэрээний хуулбар (хх-ийн 2251 хх-ийн 229 тал), 267 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хх-ийн 230 тал), 000..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хх-ийн 231 тал), ХААН банкны 2022.07.19-ний өдрийн 01/737 дугаартай албан бичиг (1 дүгээр хх-ийн 232 тал), түүнд хавсаргаж ирүүлсэн Н.Б.ны ............... тоот дансны 2018.07.01-ний өдрөөс 2018.11.30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 235-249 тал)(2 дугаар хх-ийн 1-20 тал), 2019.01.01-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хх-ийн 21-115 тал), 2020.01.01-ний өдрөөс 2020.08.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны  дэлгэрэнгүй  хуулга (2 дугаар хх-ийн 116-205 тал зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Шүүх нэхэмжлэгч Н.Б.ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.А.д холбогдох үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлж, 58,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.А.ийн нэхэмжлэгч Н.Б.д холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн 118,425,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Н.Б.ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...хариуцагч Ч.А. нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын ... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 135,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон. Ч.А. нь нийт 72,451,200 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр 62,548,800 төгрөг төлөхгүй байгаа тул тус үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ч.А.ийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгийг Ч.А. нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшилдээ авсан бөгөөд энэ хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсэлсэн бол 58,000,000 төгрөгийн орлого олох байсан тул 58,000,000 төгрөгийг төлөх ёстой... гэж,

хариуцагч Ч.А. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Н.Б. бид хоёр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын . тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон, энэ төлбөрөө бүрэн төлсөн боловч тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа, тус хэлцэл нь хуульд тавигдах шаардлагыг зөрчиж хийгдсэн тул уг хэлцэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг хэлцлийн дагуу 3 жилийн хугацаанд шилжүүлсэн нийт 118,425,000 төгрөгийг гаргуулна, мөн нэхэмжлэгч Н.Б...ны эхнэр Д.Ц. нь надад өндөр хүүтэй хувь зээл өгч байсан учир хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулна... гэж тус тус мэтгэлцлээ.

 

3. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын ....... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хохирол буюу орох байсан орлого 58,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Нэхэмжлэгч Н.Б., хариуцагч Ч.А. нар нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын .... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцож, хариуцагч Ч.А. нь уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй, харин нэхэмжлэгч Н.Б.... нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 135,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба төлбөрөө гүйцэт төлөөгүй гэж, хариуцагч Ч.А.. нь 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, төлбөрийг бүрэн төлсөн гэж зөрүүтэй байдлаар тайлбарлаж, маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын аль аль нь тус үл хөдлөх эд хөрөнгийг анх хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болохоо нотлож чадаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын .... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Н.Б.... мөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 7/, лавлагаа /1-р хх-ийн 218-231/-аар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба тус заалтад өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд энэ нь өмчлөгч хөрөнгө эзэмших эрхгүй этгээдээс өөрийн хөрөнгийг буцаан шаардах эрх юм.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг талууд хоорондоо ярилцан худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, худалдан авагч нь үнийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, улмаар уг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын ..... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг худалдан авагч Ч.А.д шилжүүлж, тэрээр тус обьетод үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэхүү үйлдлээс үзэхэд хариуцагч Ч.А.г дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй. Мөн талууд худалдах, худалдан авахаар тохиролцсон эд хөрөнгийн үнэ дээр маргаж байгаа тул энэхүү харилцан тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Ч.А. нь тус үл хөдлөх эд хөрөнгийг 2017 онд худалдан аваад 2018-2020 оны хооронд нийт 3 жилийн хугацаанд үнийг төлж дуусгасан гэж тайлбарладаг, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрөөгүй боловч хэрэгт авагдсан хариуцагч Ч.А.ийн нэр дээрх ХААН банк дахь дансны хуулгаас үзэхэд хариуцагч Ч.А.йн эзэмшлийн .... тоот данснаас нэхэмжлэгч Н.Б.ны эзэмшлийн ... тоот дансруу 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оныг дуусталх хугацаанд нийт 71,374,680 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, мөн бэлэн хэлбэрээр 50,000,000 төгрөг /хх-ийн 197/ төлсөн болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцсон үнийг шүүхэд нотлож чадаагүй тул шүүхээс хариуцагч Ч.А.г нэхэмжлэгч Н.Ба.тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын .... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар амаар тохиролцсоны дагуу үнийг дутуу төлсөн гэж үзэх боломжгүй, түүнийг мөнгө төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Иймд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын ....... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Ч.А...ийн тус обьектыг эзэмшилдээ авсан хугацаа буюу 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг сарын түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцож, орох байсан орлого 58,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч Н.Б., хариуцагч Ч.А. нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр амаар байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн 118,425,000 төгрөгийг гаргуулж, хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Хариуцагч Ч.А. нь шүүх хуралдаанд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр амаар байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн 118,425,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Н.Б.д холбогдуулан, харин зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг түүний эхнэр Д.Ц.д холбогдуулан гаргаж байна гэж тодрууллаа.

Иргэний хуулийн 109.1, 109.2-д заасан заалтын агуулгаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа тус гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан байх бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхөөр зохицуулжээ. Ийнхүү гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан тохиолдолд талууд баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцохоор Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасан.

Мөнтүүнчлэн Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-д талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл болох гэрээний гол нөхцөлийг заавал тусгасан байх ёстой атал маргаан бүхий амаар байгуулсан гэрээнд талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зөрүүтэй байдлаар мэдүүлж байгаа нь гэрээний гол нөхцлийг тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд худалдах, худалдан авах амаар байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Б., хариуцагч Ч.А. нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авахаар амаар байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.

Худалдах, худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн талаар хариуцагч Ч.А. нь эхний нэг жилд 50,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг, энэхүү тайлбарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, харин хариуцагч Ч.А.ийн шүүх хуралдаанд гаргасан ...дараа нь Н.Б. нь би танд өгөх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг банканд барьцаалаад зээл аваад үлдэгдэл 50,000,000 төгрөгөө гаргаад авья, харин та зээлийг хүүгийн хамт төл гэж хэлсэн тул би тэр зээлийг төлж дуусгасан, уг зээлийг Н.Б. банкнаас авсан гэж надад итгүүлсэн... гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, тухайн үед нэхэмжлэгч Н.Батсайхан нь зээл авч байгаагүй гэдгийг нотлохоор хэрэгт ХААН банкны тодорхойлолт /1-р хх-ийн 180 хуу/-ыг хавсаргажээ.

Хариуцагч Ч.А. нь тус үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2018-2020 он хүртэл нийт 3 жилийн хугацаанд төлж барагдуулсан гэж тайлбарласан бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн боловч хэрэгт авагдсан ХААН банк дахь дансны хуулгаас үзэхэд ХААН банк дахь хариуцагч Ч.А.ийн нэр дээрх .... тоот данснаас ХААН банк дахь нэхэмжлэгч Н.Б.ны нэр дээрх ..... тоот данс руу:

2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,737,000 төгрөг (1-р хх-20 хуу)

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,600,000 төгрөг (1-р хх-21 хуу)

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 317,000 төгрөг (1-р хх-23 хуу)

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,757,000 төгрөг (1-р хх-24 хуу)

2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,737,000 төгрөг (1-р хх-25 хуу)

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 235,000 төгрөг (1-р хх-55 хуу)

2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг (1-р хх-73 хуу)

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-74 хуу)

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-97 хуу)

2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-98 хуу)

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 530,000 төгрөг (1-р хх-103 хуу)

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг (1-р хх-149 хуу)

2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-98 хуу)

2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг (1-р хх-22 хуу)

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-97 хуу)

2020 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 600,000 төгрөг (1-р хх-141 Б хуу)

2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-26 хуу)

2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 737,000 төгрөг (1-р хх-27 хуу)

2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 250,000 төгрөг (1-р хх-28 хуу)

2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 763,000 төгрөг (1-р хх-29 хуу)

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,737,000 төгрөг (1-р хх-30 хуу)

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 150,000 төгрөг (1-р хх-30 хуу)

2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,237,000 төгрөг (1-р хх-31 хуу)

2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 737,500 төгрөг (1-р хх-32 хуу)

2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,737,000 төгрөг (1-р хх-33 хуу)

2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг (1-р хх-34 хуу)

2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,771,100 төгрөг (1-р хх-35 хуу)

2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 110,000 төгрөг (1-р хх-56 хуу)

2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-56 хуу)

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 700,000 төгрөг (1-р хх-57 хуу)

2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-58 хуу)

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг (1-р хх-59 хуу)

2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-60 хуу)

2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 50,000 төгрөг (1-р хх-61 хуу)

2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөг (1-р хх-75 хуу)

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 450,000 төгрөг (1-р хх-76 хуу)

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,050,000 төгрөг (1-р хх-77 хуу)

2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-78 хуу)

2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг (1-р хх-79 хуу)

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 2,260,000 төгрөг (1-р хх-79 хуу)

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 30,000 төгрөг (1-р хх-79 хуу)

2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-80 хуу)

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1,000,500 төгрөг (1-р хх-81 хуу)

2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 140,300 төгрөг (1-р хх-82 хуу)

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-104 хуу)

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-104 хуу)

2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-105 хуу)

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 995,000 төгрөг (1-р хх-106 хуу)

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-107 хуу)

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-108 хуу)

2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1,500,500 төгрөг (1-р хх-111 хуу)

2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,640,500 төгрөг (1-р хх-113 хуу)

2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 501,000 төгрөг (1-р хх-116 хуу)

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 210,300 төгрөг (1-р хх-120 хуу)

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 550,000 төгрөг (1-р хх-124 хуу)

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 150,000 төгрөг (1-р хх-126 хуу)

2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг (1-р хх-129 хуу)

2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1,030,000 төгрөг (1-р хх-130 хуу)

2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-131 хуу)

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-131 хуу)

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг (1-р хх-131 хуу)

2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500,300 төгрөг (1-р хх-141 хуу)

2020 оны 8 дугаар сарын 11-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-102 хуу)

2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 140,180 төгрөг (1-р хх-120 Б хуу)

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,500 төгрөг (1-р хх-99 хуу)

2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,500 төгрөг (1-р хх-100 хуу)

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 100,100 төгрөг (1-р хх-101 хуу)

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,600,000 төгрөг (1-р хх-112 хуу)

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,500 төгрөг (1-р хх-119 хуу)

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 550,000 төгрөг (1-р хх-62 хуу)

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,000,500 төгрөг (1-р хх-63 хуу)

2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 100,300 төгрөг (1-р хх-64 хуу)

2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 1,000,300 төгрөг (1-р хх-83 хуу)

2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500,300 төгрөг (1-р хх-122 хуу)

2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 1,000,000 төгрөг (1-р хх-125 хуу)

2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 30,000 төгрөг (1-р хх-125 хуу)

2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 500,500 төгрөг (1-р хх-144 хуу)

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөг (1-р хх-148 хуу)

2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 600,000 төгрөг (1-р хх-150 хуу)

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 200,000 төгрөг (1-р хх-150 Б хуу) нийт 71,374,680 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах амаар байгуулсан гэрээний дагуу хариуцагч Ч.А.аас шилжүүлсэн мөнгө болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Харин 50,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн дэвтэр /1-р хх-197-198 хуу/-т бичигдсэн бичилтээр, эдгээрийг нэгтгэвэл нийт 71,374,680 төгрөг + 50,000,000 төгрөг = 121,374,680 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна. Энэхүү үнийн дүн нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас илүү гарсан бөгөөд хариуцагч тал нь нэхэмжлэгчид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө амаар худалдах, худалдан авахтай холбогдуулан шилжүүлсэн нийт 118,425,000 төгрөг нэхэмжилсэн тул түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 118,425,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б.аас гаргуулан хариуцагч Ч.А.д олгохоор шийдвэрлэв.

Мөн хариуцагч Ч.А. нь тус худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийх зориулалтаар нэхэмжлэгч Н.Б.ны эхнэр Д.Ц.аас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 65,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү зээлийн харилцаа үүссэн, гэхдээ 65,000,000 төгрөг биш 58,000,000 төгрөг зээлсэн гэж маргасан үйл явдлын хүрээнд гаргасан зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхив. Өөрөөр хэлбэл тус сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Ч.А. нь хэргийн зохигч биш этгээд болох Д.Ц.д холбогдуулан гаргасан, мөн маргаан бүхий үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байх тул хянан шийдвэрлээгүй, энэ талаар хариуцагч нь шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлүүлэх боломжтой.

5.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын .... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.А.ийн хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх, учирсан хохирол 58,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Н.Б., хариуцагч Ч.А. нарын хооронд амаар байгуулагдсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын ..... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын ......... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж нэхэмжлэгч Н.Б.д хүлээлгэн өгөхийг хариуцагч Ч.А.д даалгаж, хариуцагч Ч.А.аас нэхэмжлэгч Н.Б.д амаар байгуулагдсан гэрээний улмаас шилжүүлсэн нийт 118,425,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б.аас гаргуулан хариуцагч Ч.А.д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-д зааснаар хариуцагч Ч.А.ийн Д.Ц.д холбогдуулан гаргасан зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Б.ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б.аас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Ч.А.д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Ч.А.ийн зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 609,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.А-д олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, Баянмод Огзом ... гудамж ... тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, учирсан хохирол 58,000,000 /тавин найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Н.Б., хариуцагч Ч.А. нарын хооронд амаар байгуулагдсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын .... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Огзомын .... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж нэхэмжлэгч Н.Б.д хүлээлгэн өгөхийг хариуцагч Ч.А.д даалгаж, тус амаар байгуулагдсан гэрээний улмаас хариуцагч Ч.А.аас нэхэмжлэгч Н.Б.д шилжүүлсэн нийт 118,425,000 /нэг зуун арван найман сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Н.Б.аас гаргуулан хариуцагч Ч.А.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-д зааснаар хариуцагч Ч.А.ийн Д.Ц.д холбогдуулан гаргасан зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 /ерэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б.ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А.ийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б.аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан хариуцагч Ч.А.д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Ч.А.ийн зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоолгох, зээлийн төлбөрт илүү төлсөн 90,400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 609,950 /зургаан зуун есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.А.д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА