Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02558

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 05 өдөр

    Дугаар 102/ШШ2022/02558

                        Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б ХХК

 

Хариуцагч: НШШГГ

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч НШШГГ холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

        Нэхэмжлэгч Б ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 837.938.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. 

Үндэслэл нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай Магадлалаар Б ХХК-аас 658.135.438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СЭС групп” ХХК-д 727.747.561 төгрөгийг гаргуулж, ЧХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ....  дугаарт бүртгэлтэй ..... байрлах зоорийн давхрын 6462 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 837.938.500 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах тухай НШГГ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн .... дугаартай мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч зөвшөөрөх боломжгүй.

Дээрх үнэлгээг хийхэд миний саналыг тусгаагүй ижил төрлийн эд хөрөнгө одоогийн зах зээлээр энэхүү үнийн дүнгээс 50 хувиас дээш үнэлгээтэй  байна.

Энэ тухай дурын олон нийтийн сайтаас харж болно.

Орчин үеийн ханшаар үнэлгээг тогтоогоогүй ердийн боломжит хугацаанд дуудлага худалдаа зарлаагүй.

Хамгийн гол нь мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр надад мэдэгдэж тухайн өдөр дуудлага худалдаа явагдсан нь нэхэмжлэгчийг ноцтой хохироож байна.

Энэхүү шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ... дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх гомдлыг хэргийг шийдсэн иргэний хэргийн шүүхэд гаргана гэсний дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

 ‘’МОТ’’ ХХК-ийн үнэлгээ зах зээлийн ханштай нийцээгүй учраас үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 203 дугаартай Тушаалаар батлагдсан барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ байдаг.

Улаанбаатар хотын барилгын хийцээс хамаарч төмөр бетон хийцтэй бол “А”, угсармал төмөр бетон бол “Б” үнэлгээтэй гэж заасан байдаг.

Манай барилгын хувьд төмөр бетон арктай буюу “А” үнэлгээнд багтаж байгаа. “А” үнэлгээг яаж тогтоодог бэ? гэвэл нийтийн орон сууцын нэг метр квадрат талбайг бол 1.551.000 төгрөгөөр үнэлнэ гэсэн байдаг.

          Үүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ яаж өссөн талаар хүн бүр мэдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна.

         ‘’МОТ’’ ХХК-ийн үнэлгээн дээр өртгийн агуулгын үнэлгээ, зах зээлийн агуулгын үнэлгээ гэж 2 агуулгын үнэлгээ хийсэн байдаг.

          Яг агуулгын үнэлгээний дүнг гаргахдаа зах зээлийн хандлагын үнэлгээг харж гаргасан байдаг.

          Энэ нь учир дутагдалтай, яг бодит үнэлгээг өртгийн хандлагын үнэлгээгээр гарна. Зах зээлийн хандлагын үнэлгээг сонгосон талаар дүгнэлтдээ тусгаагүй.

          Өртгийн хандлагын үнэлгээ орсон байр гэж харж гаргадаг.

          Тиймээс үнэлгээг хууль бус гэж үзэж байна, гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу маргааны зүйл болох ... тоотод байрлах зоорийн давхрын 642 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 28-ны ... дугаартай эд хөрөнгийг өмчлөх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгө талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийг хураах үйл ажиллагаа явуулсан.

          2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай Албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2.700.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “ЧХ” банк ХХК хүлээн зөвшөөрөөгүй.

          Ингээд “ЧХ” банк ХХК хүлээн зөвшөөрөхгүй гээд шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул 2002 оны 04 дүгээр  сарын 01-ний өдрийн ... дугаартай “Шинжээч томилуулах тухай” тогтоолоор ‘’МОТ’’ ХХК-ийг томилж, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний тайланг хүлээлцээд, 837.938.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ..., ... дугаартай Албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдсэн.

          Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд ‘’Б’’ ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55. 7 дах хэсэгт заасны дагуу үнэлгээг гардаж авснаас хойш энэхүү зүйл заалтад заасны дагуу нэхэмжлэлээ хожуу гаргасан.

          Мөн Иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу бусад харьцуулсан үнэлгээ болон баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ

           

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 837.938.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн.

            Нэхэмжлэгч дуудлага худалдааны өмнө мэдэгдсэн гэж хэлж байна.

            Мөн үнэлгээний саналд миний санал тусгагдаагүй гэж ‘’Б’’ ХХК-ийн төлөөлөгч тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч 2.700.000.000 төгрөгөөр өөрөө үнэ тогтоосон.

            Хариуцагч тухайн эд хөрөнгийг битүүмжлээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна.

            Санаатайгаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа.

             Бид хамт очиж үзэхэд үйлчилгээний зориулалттай гэж байгаа боловч хүн байхын аргагүй, ус тогтдог үйлчилгээний гэж хэлэхийн эцэсгүй газар байсан.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ижил төрлийн газруудаас илүү доогуур үнэлсэн байна гэж тайлбарлаж байна.

             Шинжээч тусгай мэргэжлийн хүн бөгөөд үүрэг хариуцлага хүлээсэн, чанар байдал бүх зүйлд тохируулан дүгнэлт гаргадаг.

              Тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 837.938.500 төгрөгийн 70  хувиар албадан дуудлага худалдаа явуулахад үнийн санал ирээгүй.

              70 хувийн үнэлгээнд хүрэхгүй барилга байгаа тул нэхэмжлэлийг дэмжихгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

              Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

                       

              Нэхэмжлэгчээс “Б” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай НШШГГ албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн .... дугаартай “МОТ” ХХК-ийн албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “МОТ” ХХК-ийн ... дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай Магадлал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай Шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай Шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай Шүүгчийн захирамж

 

            Хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Д.О олгосон “Итгэмжлэл”, 2020 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай НШШГГ албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, “Б” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “Б” ХХК-ийн албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “ЧХБ” ХХК-ийн ... дугаартай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай НШШГГ албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай албан бичиг, 222 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... дугаартай албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний ... тоот тайланг хүлээлцсэн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай НШШГГ албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл   

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай Т.Мөнхдэлгэрт олгосон “Итгэмжлэл”, “ЧХ” банк ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг өгчээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Үнэлгээг хийхэд манай саналыг тусгаагүй ижил төрлийн эд хөрөнгө одоогийн зах зээлээр үнийн дүнгээс 50 хувиас дээш үнэлгээтэй байна. Гэтэл зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Боломжит хугацаанд дуудлага худалдаа зарлаагүй. Зах зээлийн хандлагын үнэлгээг сонгосон талаар дүгнэлтдээ тусгаагүй” гэж тайлбарлав.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О “ШГ ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэдгээ баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй”,

 

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.М “Ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шинжээч чанар байдал бүх зүйлд тохируулан дүгнэлт гаргадаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... Шийдвэрээр Иргэний хуулийн ... дугаар зүйлийн 343.1, 450 дугаар зүйлийн 450.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 475.200.383 төгрөг 07 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “СЭСГ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 179.346.422 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Б” ХХК-иас 723.969.762 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЧХ” банк ХХК-д олгохоор, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ... хороо, “НА” байрлах аялал зуучлалын зориулалттай, 30 хувийн дуусгаагүй барилга, БД, ... дугаар хороолол, ... дүгээр хороо, ... тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, СХД, ... дүгээр хороолол, ... дугаар хороо, ... дүгээр байрны зоорийн давхарын үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ТА Б сумын...дүгээр баг, “Г” фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэжээ.

 

       2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... дугаартай Магадлалаар хариуцагч “Б” ХХК-иас 658.135.438 төгрөг 07 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “СЭСГ” ХХК-д олгож, үлдсэн 599.999.099 төгрөг 39 мөнгийг хэрэгсэхгүй болгон бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна. 

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож, талууд маргаагүй болно.

       

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийн үнэлгээний талаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас харахад, хариуцагч маргаан бүхий хөдлөх хөрөнгөд доорх ажиллагааг явуулжээ.    

 

НШШГГ Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай Шүүхийн шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ...  дугаартай “Гүйцэтгэх хуудас”-ын хамт хүргүүлж, тус байгууллага 148 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ШГ хувийн хэргийг нээн, ... дугаартай “ШГ ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гарсан байна.

 

ШГ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ... дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай “Тогтоол”-оор эд хөрөнгийг хураасан нь тогтоогдож байна.

         

Хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх “Мэдэгдэл”-ийг хүргүүлэх ажиллагааг явуулсан нь бичгийн баримтаар тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна гэж үзлээ.

 

Дээрх “М”-ийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4/82 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол гарч, “МОТ” ХХК-ийг шинжээчээр томилж,

 

Эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2022 оны 04 дугаар сарын 05-ны өдөр ... дугаартай Шинжээчийн дүгнэлтээ ирүүлж, хариуцагч НШШГГ, төлбөр төлөгчид 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай Албан бичгээр СХД, ... дүгээр хороолол, ... дугаар хороо, ... дүгээр байрны зоорийн давхарын үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 837.938.500 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж, нэхэмжлэгч үнийн саналыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй мөн хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч барьцааны үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээний талаарх 28 хуудас баримттай танилцан, гарын үсгээ зурж, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутанд анхны албадан дуудлага худалдааг зарлаж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ тус шүүхэд гаргаж дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Баянмогод” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА