Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02438

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

        Дугаар 102/ШШ2022/02438

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н

 

Хариуцагч:БДАБНТБТ

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, 1.353.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад                     

 

Шүүх хуралдаанд оролцогчид

Нэхэмжлэгч Б.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Баянгол дүүргийн АБНТБТ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, 1.353.780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

          Нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Миний бие БДАБНТБТ 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ... дугаартай “Тушаал”-аар үндсэн орон тоон дээр нийгмийн ажилтнаар ажиллах болсон.

          2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ... дугаартай  “Тушаал”-аар  ажлаас чөлөөлөгдсөн.

          Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

           Нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт зааснаар Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-03, Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн 09 дүгээр сарын 23-ны ... дугаартай Албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Албан бичгүүд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжүүдийг үндэслэн намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

           Иймээс тушаалыг хууль бус гэж үзэж байгаа тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сар бүр олгодог урамшуулалын мөнгөө нэхэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           “Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгосон талаар БДАБНТБТ албан ёсоор  мэдэгдээгүй, намайг ажлаас халах тушаал ирээгүй байсан.

           Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн... дугаартай Албан бичигт хяналт шалгалт хийсэн.

           Хяналт шалгалт хийх үед би ажиллаж байсан. Надтай холбоотой шалгалт хийгдэж байгаа талаар би мэдээгүй, надад хэлээгүй. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалт мөн ирсэн. Энэхүү шалгалт мөн хийгдэж байгаа талаар надад мэдэгдээгүй. Би тэр үед маргаан бүхий байгууллагад ажиллаж байсан.

           Ийм шалгалт хийгдсэн талаар мэдэхгүй.

           Мэргэжлийн хяналтын байгууллага тухайн байгууллагад зөвлөмж өгсөн байдаг. Энэхүү шаардлага ажлаас чөлөөлөх үндэслэл болох уу? гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Байгууллагад зөвхөн зөвлөмж өгсөн гэж хэлсэн тул хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Мөн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажилд орсон.

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тухайн захирал байгууллагын даргаар ирсэн.

Үүнээс хойш надаас өөр олон хүмүүсийн ажлын байрны асуудал хөндөгдсөн.

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр намайг дүйцсэн хөтөлбөрийн багш болгосон. Дүйцсэн хөтөлбөрийн багшийн мэргэжлээр ажиллаж байгаад 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан.

Нийгмийн ажилтны ажлын байранд миний шаардлага хангахгүй гэж үзэж байгаа бол дүйцсэн хөтөлбөрийн багшийн ажлыг хийнэ гэж хэлсэн.

2021 оны 08 дугаар сард ээлжийн амралт дуусаад ажилдаа буцаж орж ирэхэд дүйцсэн хөтөлбөрийн багшаар мөн адил ажиллуулах боломжгүй гэсэн.

Ажилдаа ажиллах хүсэл зоригоо илэрхийлж байсан боловч 2021 оны 12 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн.

2020-2021 онд ажиллаж байсан хүмүүсийн 90 хувь нь шинэчлэгдсэн.

Нийгмийн ажилтнаар ажиллуулах боломжгүй бол багшаа хийгээд явна би боловсролын байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байгаа боловсролын тэргүүний ажилтан, нийгмийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн  бөгөөд өмнө нь ... дугаар сургуульд нийгмийн ажилтан хийж байсан надад ажлын туршлага байгаа тул ажлаас халах нөхцөл байхгүй гэж удаа дараа бичгээр, амаар хэлсэн ч үр дүнд хүрээгүй, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Тухайн үед хийгдсэн хяналт шалгалтын зөвлөмжийг манай байгууллага биелүүлж ажилласан тул нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон.

           Гол нь манай байгууллага зорилтод бүлгэмийн иргэдэд үйлчилдэг тул заавал мэргэжлийн шаардлага хангасан нийгмийн ажилтан ажиллуулах шаардлагатай учраас буцаан ажиллуулах боломжгүй.

Б.Н БДАБНТБТ нийгмийн ажилтнаар 2020 оны 08 дугаар сард томилогдох үедээ Нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүйгээр томилогдсон байсан.

Түүнчлэн Б.Н анх ажил, албан тушаалд томилохдоо албан тушаалтны хувийн хэрэгт бүрдэл хийгээгүй, ажил орох хүсэлт, анкет, боловсролын байдлыг нотолсон баримт бичиг огт бүрдүүлээгүй.

 Ажил, албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй, мэргэжил, мэргэшлийн ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй албан тушаалтныг чөлөөлж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нь тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлагын үүрэг.

Иймд тухайн байгууллагын захирлын хувьд Б.Н байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгчид үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөхөөс 8 сарын өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай Албан бичгээр Төрийн албан хаагчийн холбогдох баримт бичгийг авчрахыг удаа дараа мэдэгдэж, хэрэв авчрахгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохыг мэдэгдсэн боловч цаашид ажил, албан тушаалаа хэвийн үргэлжлүүлэхэд шаардагдах баримт бичгийг шүүхэд ирүүлээгүй.

Манай байгууллагад Дүүргийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн ... дугаартай Захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох хяналт шалгалтыг хийсэн бөгөөд байгууллагын ажилтан, албан хаагчдын бичиг баримт, албан тушаалын шаардлага нь томилсон этгээдийн боловсролын байдалтай нийцэж буй эсэхэд шалгалт хийсэн.

Тус ажлын хэсгээс нийгмийн ажилтныг албан тушаалын шаардлагад нийцүүлэн томилох талаар үүрэг чиглэл өгсөн.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт шалгалт хийгдэж, 2021 оны 10 дугаар сард шалгалтын хүрээнд өгсөн зөвлөмжийн боловсролын хяналтын чиглэлээр өгсөн зөвлөмжийн 4 дэх хэсэгт мэргэжлийн нийгмийн ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулж, нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нийгмийн ажилтан томилон ажиллуулах гэж заажээ.

 Иймд ажил, албан тушаалын шаардлага хангахгүй, мэргэжлийн ур чадвар, туршлага байхгүй албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гаргасан.

Дээр заасан үндэслэл Б.Н хуульд заасан бүрэн эрхийн дагуу ажил албан тушаалаас чөлөөлөх хангалттай үндэслэл болсон тул эрх хэмжээний хүрээнд холбогдох шийдвэрийг гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

          Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

        

          Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Б.Н “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн...дугаартай БДАБНТБТ Б.Н ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, Б.Н хөдөлмөрийн дэвтэр, Б.Н нийгмийн даатгалын дэвтэр, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн .... дугаартай Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай Баянгол дүүргийн албан бус насан туршийн боловсролын төвийн албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ...9 дугаартай “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ “Б.Н ажилд томилох тухай” захирлын тушаал, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ “Б.Н дүйцсэн хөтөлбөрийн багшаар түр томилох тухай” захирлын тушаал, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай БДАБНТБТ “Б.Н сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирлын тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх “Цалингийн карт”, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б.Н БДАБНТБТ гаргасан хүсэлт, Б.Н нийгмийн даатгалын дэвтэр, Б.Н “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, Б.Н хөдөлмөрийн дэвтэр, Б.Н нийгмийн даатгалын дэвтэр, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай Монгол улсын боловсролын их сургуулийн “Тодорхойлолт”, 1995 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай Улаанбаатар хотын багшийн колледжийн “Тус сургуулийн оюутнаар элсүүлэх тухай” захирлын тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хүртэлх Баянгол дүүргийн албан бус насан туршийн боловсролын төвийн “Цалингийн карт”, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Удирдахуйн ухааны сургуулийн “Тодорхойлолт”, Б.Н дипломын хуулбар, Б.Н магистрын дипломын хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай БДАБНТБТ “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” захирлын тушаал, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаартай Төрийн албаны зөвлөлийн албан бичиг, 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай “Улсын багшийн их сургуулийн ректорын тушаал”, 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай “Зах зээлийн колледжийн захирлын тушаал”

 

            Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай Л.Б олгосон “Итгэмжлэл”, БДАБНТБТ Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн .. дугаартай Д.Э олгосон “Итгэмжлэл”, Албан тушаалын тодорхойлолтын маягт, Ажлын үнэлгээний дүгнэлт, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол улсын боловсролын их сургуулийн ... дугаартай “Тодорхойлолт”, Б.Н бакалаврын диплом, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Илтгэх хуудас”, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Илтгэх хуудас”, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын ... дугаартай албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай Баянгол дүүргийн албан бус насан туршийн боловсролын төвийн албан бичиг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай Удирдлагын академийн албан бичиг, Б.Н ажилд орох өргөдөл, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн зөвлөмж, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Илтгэх хуудас”, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн... дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн БДАБНТБТ нийгмийн ажилтнаар шалгарсан тухай илтгэх хуудас, 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ “Тушаал хүчингүй болгох тухай” захирлын тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ...  дугаартай        БДАБНТБТ “Б.Н сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирлын тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай Удирдлагын академийн албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БДАБНТБТ “Хурлын тэмдэглэл”,БДАБНТБТ дотоод журам, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн БДАБНТБТ нийгмийн ажилтан шалгаруулсан тухай илтгэх хуудас, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Илтгэх хуудас”, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БДАБНТБТ Багш нарын бичиг баримтыг эх хувиар хадгалахаар хүлээн авсан тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Илтгэх хуудас”, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Илтгэх хуудас”, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай БГДДА  албаны албан бичиг, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ....  дугаартай Боловсрол шинжлэх ухааны сайдын “Чиглэл, дүрэм, бүтэц, ажлын байрны тодорхойлолтыг батлах тухай” тушаал, НТБТ дүрэм, НТБ талаар баримтлах чиглэл, НТБ үндэсний төвийн бүтэц, зохион байгуулалт, НТБн үндэсний төвийн захирлын ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаартай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал, Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай БаБДАБНТБТ албан бичиг, БДАБНТБТ багш нарын хурлын тэмдэглэл, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай БДАБНТБТ албан бичиг, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар захирамжийн хавсралт, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай Баянгол дүүргийн Засаг даргын захирамж, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг                                                  

 

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн. ... дугаартай БГ дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтийн албан бичиг, БГ дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ... дугаартай “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал”, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн.... дугаартай Баянгол дүүргийн албан бус насан туршийн боловсролын төвийн “Тушаал хүчингүй болгох тухай” захирлын тушаал, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай БДАБНТБТ албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай БГДДА албаны албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын .... дугаартай “Б.Г албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамж, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын ... дугаартай “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” захирамжийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           

          Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Надад ажлаас халах мэдэгдлийг албан ёсоор өгөөгүй. Мөн зөвлөмж, албан бичгүүд ажлаас халах үндэслэл болохгүй” гэж тайлбарлав.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б “Хяналт шалгалтын зөвлөмжийг байгууллага биелүүлж ажилласан. Мэргэжлийн шаардлага хангасан хүн нийгмийн ажилтнаар ажиллах ёстой” гэж татгалзлаа илэрхийлэв.

        

           Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

          

         Нэхэмжлэгч Б.Н, ажил олгогчийн хооронд тодорхой нөхцөл зааж, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай “Тушаал”-аар ББДАБНТБТ нийгмийн ажилтнаар томилж, ТҮБД-3-5 ангиллаар сарын үндсэн цалин 850.717 төгрөг байхаар, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллуулахаар харилцан тохиролцож, ажилласан талаар зохигчид маргахгүй байна.

 

         Хариуцагч дээрх гэрээг байгуулан ажилтныг ажиллуулах явцдаа нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаагүй үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ... дугаартай “Тушаал”-аар дүйцсэн хөтөлбөрийн багшаар түр томилсоныг нэхэмжлэгч зөвшөөрч ажиллаж байсан үйл баримтад хэн аль нь маргаагүй.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр ажил олгогч, Б.Н дүйцсэн хөтөлбөрийн багшаар ажиллуулсан болон сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ..., ... дугаартай тушаалуудаа хүчингүй болгож мөн өдрөө нийгмийн ажилтны ажилд эгүүлэн томилсон болох нь тогтоогдож байна.

 

         Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...  дугаартай “Тушаал”-аар нэхэмжлэгчийг нийгмийн ажилтны түр орон тоон дээр ажиллаж байсан, мэргэжлийн бичиг баримт нь Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтын нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлт, мэргэжлийн индекст тавигдах шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 6 дугаар зүйлийн 6.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаартай Тушаал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаартай Албан бичгээр ирүүлсэн хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаартай Албан бичгээр ирүүлсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах дүгнэлтийг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлан, ажлаас чөлөөлжээ.

 

         “Хөдөлмөрийн гэрээ”-г ажил олгогчийн санаачилгаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.   

 

Талууд “Хөдөлмөрийн гэрээ” байгуулахдаа ямар зөрчлийг “ноцтой зөрчил” гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоогоогүй ба нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-4.12 хүртлэх заалтад ажилтны хүлээх үүргийг тодорхойлохдоо ноцтой зөрчлийн талаар дурдаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг баримталсан боловч дээрх заалтад хамаарах ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон ур чавдарын шалгалтыг авч дүгнэсэн бичгийн нотлох баримт байхгүй мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ба хөдөлмөрийн харилцааг зогсоохоор гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч, нэхэмжлэгчтэй гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон гэх тайлбарыг гаргасан боловч түүнийгээ баримтаар нотлож чадахгүй байна.

 

 Мөн хуульд зааснаар ажил олгогч өөрт олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхдээ удаа дараагийн гаргасан тушаалаараа ажилтны ажиллах нөхцөл байдлыг  өөрчилж нийгмийн ажилтны ажилд нэхэмжлэгчийг эгүүлэн томилсон үйлдэлд ажилтныг буруутгах үндэслэлгүй байна.

 

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтанд гэрээг цуцлах мэдэгдлийг нэг сарын өмнө мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

       Тэрээр гэрч Д.Т ”Тухайн байгууллагад нягтлан бодогч хийдэг. Байгууллага сар бүр ажилчдад Б.Н хэлээд байгаа урамшуулалыг олгодоггүй. Ажилчдын ажлыг дүгнээд захирлын тушаалаар олгодог. Тэгээд ч сар бүр урамшуулал олгох мөнгө, төсөв байхгүй. Б.Н өөрөө энэ талаар мэдэж байгаа” гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч байгууллага сар бүр цалингийн 10 хувийн урамшуулал олгодог гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлож чадахгүй байх тул 1.353.780 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

        Нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан үеийн олговрыг олгох нь зүйтэй байна.

 

         Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2021 оны 10, 11, 12 дугаар сарын цалингаас тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 2.552.151:3=850.717 төгрөг /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрийн дунджаар хуваахад 850.717:21.5= 40.499 төгрөг / нэг өдрийн цалин/

       

        Ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин ажлын 132 /хоног/ х 40.499 /нэг өдрийн цалин/= 5.345.868 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

        Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаартай  тушаалыг хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн 1.353.780 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 5.345.868 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 100.484 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н ББДАБНТБТ нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, үлдсэн 1.353.780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

        2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 5.345.868 төгрөгийг хариуцагч БДАБНТБТ гаргуулж, нэхэмжлэгч Б.Н олгосугай.

 

        3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийгБДАБНТБТ даалгасугай.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 100.484 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА