Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02117

 

 

 

 

 

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дугаар 102/ШШ2022/02117 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн хороо, гудамж, цогцолбор, байр хаягт оршин байрлах М ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянгол дүүргийн хороо, ***, *** урд өөрийн байр хаягт оршин байрлах Х ХХК /РД: ***/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 178,429,950 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 178,429,950 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М ХХК нь Х ХХК-нд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 4810 тонн бүхий ОРС- 42,5 маркийн задгай цементийг 1 тонн нь 200,500 төгрөгөөр тооцож, нийт 964,354,875 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн бөгөөд тус төлбөрөөс Х ХХК нь 781,419,800 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 178,429,950 төгрөгийг төлөөгүй.

2. Хариуцагч Х ХХК хариу тайлбар гаргаагүй.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ХХК-ийн дүрэм, М ХХК нь хариуцагч Х ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт, Х ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай, 2021 оны 07 дугаар сарын -ны өдрийн *** дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2022 оны 0 сарын 04-ний өдрийн *** дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ХХК-ийн дүрэм зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас М ХХК, нөгөө талаас Х ХХК 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл худалдагч тал болох М ХХК 4810 тонн ОРС-42.5 маркийн задгай цементийг нийлүүлэх, худалдан авагч тал болох Х ХХК нь 1 тонн цементийн үнийг 200,500 төгрөгөөр тооцож 964,354,875 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь М ХХК болон хариуцагч Х ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт, Х ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай, 2021 оны 07 дугаар сарын -ны өдрийн *** дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2022 оны 0 сарын 04-ний өдрийн *** дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

6. Гэрээний дагуу худалдагч тал болох М ХХК нь 4810 тонн цементийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч тал болох Х ХХК хариу төлбөрт 781,419,800 төгрөгийг худалдагч талд шилжүүлж, үлдэгдэл 178,429,950 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК нь 4810 тонн цемент нийлүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч Х ХХК нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч Х ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 178,429,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 178,429,950 /нэг зуун далан найман сая дөрвөн зуун хорин есөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,050,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,050,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 1 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ