Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2022/01848

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2022/01848

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

 

61 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг******* ХХК-д даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баян-Очир, хариуцагчийн төлөөлөгч Д.Зоригтбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Батаа овогтой ******* би******* ХХК ийн захирал Д.Зоригбаатартай харилцан тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан бөгөөд гэрээгээр захиалагч нь гэрээний үнэ болох 3 000 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сард гүйцэтгэгчид төлөх, гүйцэтгэгчид төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн.

Гэрээ байгуулахад гэрээт борлуулагч Хангарьд пропертийз ХХК-ийг төлөөлж захирал Ж.Болортуяа байлцсан.

Энэ гэрээний зүйл нь ажлын үр дүн болох Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй байрны нийт 5000 м.кв. талбай бүхий 61 ширхэг орон сууц бөгөөд талууд энэ гэрээний зүйл №1-ээр орон сууцнуудын байрлал, талбайн хэмжээ, өрөөний тоо, давхар, орц, хаалганы дугаарыг тодорхой тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан.

Гэрээний 2.1.-д гэрээний талууд гарын үсэг зурж, баталснаар хүчин төгөлдөр болох бөгөөд захиалагч тал төлбөрийг бүрэн төлж дууссан, барилга ашиглалтанд орж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд гаргаж өгснөөр гэрээ дуусгавар болно.

Мөн гэрээний 2.2.-т Орон сууцыг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх хугацааг тус тус тохиролцсон.

Энэ гэрээгээр тохирсоны дагуу захиалагч тал болох миний бие гэрээний 3.1.-д заасан хугацаанд гэрээний төлбөр болох 3 000 000 000 төгрөгийн 2019 оны 05 дугаар сарын 17- ны өдөр гүйцэтгэгч тал болох******* ХХК-ийн захирал Д.Зоригтбатарын Хаан банкин дахь 5032287354 тоот дансанд шилжүүлж өөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь бүрэн биелүүлсэн.

Нэгэнт бидний хооронд байгуулагдсан гэрээгээр тодорхой тоо, хэмжээтэй дээр дурдсан ажлын үр дүнгийн талаар харилцан тохиролцсон, мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3.-т ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Хуулийн энэ заалт нь гэрээний хавсралтаар тохиролцсон орон сууцнууд захиалагчийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тодорхойлохын зэрэгцээ, гүйцэтгэгч эд хөрөнгийг захиалгчийн өмчлөлд шилжүүлэх үүэгтэй болохыг даалгаж байгаа тул нэхэмжлэгчийн шаардах эрх үүсч байгаа гэж үзэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ний Дөрөв.Төлбөр төлөх нөхцөл. Хэсэгт захиалагчийн төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ, хэний ямар дансанд төлөх нөхцлийг тодорхойлсы зэрэгцээ төлбөрийн нөхцөлд нэмэлт тусгай нөхцлийг тодорхой хугацаатай буюу гэрээний 4.3.3.-т зааснаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон.

Гэрээний энэ хугацааг талууд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өмнө байгуулсан үндсэн гэрээ болох 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт гэрээ байгуулан хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17- ны өдөр хүртэл сунгасан.

Иймд гэрээний Дөрөв.Төлбөр төлөх нөхцлийн 4.3.3.-т заасны дагуу нэмэлт нөхцлийн хугацаа дуусгавар болсноор уг зүйлд заасан хавсралтад заагдсан орон сууцыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх захиалагч талд бүрэн шилжинэ. гэж тохиролцсон гэрээний заалт ямар нэг тайлбар маргаангүй хэрэгжих нөхцөл бүрдсэн.

Гүйцэтгэгч тал 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр огноолж надад ирүүлсэн хүсэлт албан бичигтээ Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбороос 5000 м.кв. талбай бүхий орон сууц барьцаалан 3 000 000 000 төгрөг зээлж авсан, тухайн үед зээлийн бэлэн гэрээ байгаагүй учир хөрөнгө оруулалтын гэрээгээр орлуулах байдлаар хийсэн гэсэн агуулга илэрхийлсэн байсан үүнийгээ шүүхийн маргаанд тайлбар, мэтгэлцээн болгох байх.

Гэхдээ гэрээ байгуулсан талуудын хооронд ямар нэгэн барьцаат зээлийн гэрээ байгуулагдаагүй, анх гэрээ байгуулахдаа л захиалагчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх, бий болсон үр дүнг хүлээлгэн өгөх хуулийн холбогдох заалтад нийцүүлсэн, бодитой гэрээ байгуулсан. Тийм ч учраас гэрээт борлуулагч Хангарьд пропертийз ХХК-ийг төлөөлж захиарал Ж.Болортуяан байлцуулж гэрээ байгуулагдсан. Энэ ч учраас Хангарьд пропертийз ХХК-тай Б.******* миний бие 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээрх өөрийн өмчлөлд шилжих орон сууцнуудыг Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд байршуулах, зуучлан борлуулахтай харилцааг зохицуулах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар байгуулсан.

Гэтэл******* ХХК гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн авч ажил гүйцэтгэж үр дүн бий болгосон / орон сууцыг барьж бэлэн болгосон / атлаа надтай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан 2019 оны 05 дуаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалгчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, элдэв тайлбар, шалтгаан гаргаж хүлээсэн үүргээ биүлүүлэхгүй байгаа учир шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага байгааг шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Хан-уул дүүрэг, 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блокийн 1-р орц,

1-р давхарын 42.73 м.кв талбайтай 2 өрөө, 01 тоот, 39.87.м.кв. талбайтай 1 өрөө, 07 тоот, 49.68.м.кв. талбайтай 2 өрөө, 08 тоот, 42.73 м.кв. талбайтай 2 өрөө, 09 тоот,

2-р давхарын 42.73.м.кв. талбайтай 2 өрөө, 17 тоот, 39.87.м.кв. талбайтай 1 өрөө, 23 тоот,

В блокийн 2-р орц,

1-р давхарын 42.73.м.кв. талбайтай 2 өрөө, 10 тоот,

2-р давхарын 42.73.м.кв. талбайтай 2 өрөө, 26 тоот, 49.68.м.кв. талбайтай 2 өрөө, 32 тоот,

Б блокийн 1-р орц,

1-р давхарын 70.69.м.кв. талбайтай 2 өрөө, 01 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө, 02 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө, 03 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө, 04 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө, 05 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө, 06 тоот,

2-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө, 07 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө, 08 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 09 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 10 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 11 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 12 тоот,

3-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 13 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 14 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 16 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 17 тоот, 84.75-м.кв. талбайтай 2 өрөө 18 тоот,

4-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 19 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 20 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 22 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 23 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 24 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 29 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 30 тоот,

6-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 31 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 34 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 35 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 36 тоот,

7-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 37 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 40 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 41 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 42 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 53 тоот, 84.75.м.кв. талбайтай 54 тоот,

10-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 55 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 58 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 59 тоот,

12-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 67 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 70 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 71 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 72 тоот,

13-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 73 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 76 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 77 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 78 тоот,

14-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 79 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 80 тоот, 74.18.м.кв. талбайтай 3 өрөө 82 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 83 тоот, 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 84 тоот,

15-р давхарын 84.75.м.кв. талбайтай 2 өрөө 85 тоот, 103.7.м.кв. талбайтай 3 өрөө 86 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тус тус тогтоолгох.

2. Нэхэмжлэгчийн дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийг******* ХХК-д даалгуулах.

2020 оны 2 дугаар улиралд байраа ашиглалтад оруулан хүлээлгэж өгнө гэж заасан. Гэрээнд заагдсаны дагуу миний хөрөнгө гэж үзсэн. Байр ерөөсөө ахихгүй, цутгалт хийгдэхгүй байсан. Би цагаан хаалга цогцолборын захиалагч нарын группд байдаг. Хүмүүс эсэргүүцээд хугацаандаа ашиглалтад орох хэрэгтэй байна гэж байсан. Тэгээд би Д.Зоригтбаатарт нөгөө байр чинь яагаад ингээд байгаа юм бэ гэсэн чинь найз нь мөнгөгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би тусалсан. гэв.

 

Нэхэмжлэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.Баян-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Гэрээ нь тухайн үед болсон үйл явдал тохиролцоог хэлбэржүүлж, баталгаажуулж буй баримт бичиг юм. Зээлийн хүүгийн талаар яриад байна. Тусгай нөхцөлд заасан зээлийн хүү байгаа. 3 тэрбум төгрөг буцаан төлөхгүй бол байр захиалагч байрыг эзэмших эрхтэй. Барьцааны асуудал энэ гэрээнд дурдаагүй. Нэг нэгнээ таньдаггүй хүн гэнэт таараад 3 тэрбум төгрөгийг барьцаа хөрөнгөгүйгээр өгнө гэж байхгүй. Ийм тайлбар нотлогдохгүй. Нөгөө талаар нүүрсний асуудал яриад байгаа. Нүүрсний асуудал тухайн үед яригдаагүй одоо яригдаж байна. Талууд тайлбараа нотолж баримт гаргаж өгөх ёстой. Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Нүүрсний асуудал байртай ямар ч холбоогүй. Хаанаас гаргаж ирээд ярьж байгааг ойлгохгүй байна. Байр захиалгын гэрээ биелэгдэх хугацаатай байсан гэж байна. 2020 оны 2 дугаар улиралд багтаан байрыг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Тусгай нөхцөлийн хугацаа тусдаа хугацаа байгаа гэж ойлгох ёстой. Хариуцагч Д.Зоригтбаатар байр барьдаг хүн маш олон байр захиалагч нартай гэрээ хийж байгаа.

Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг гаргая. Гэрээг яах гэж байгуулдаг юм бэ гэдэг асуудал байж байгаа. Иргэний хуульд гэрээ байгуулах нөхцөл шаардлагыг тодорхой тусгаж өгсөн байдаг. Гэрээ байгуулах асуудал иргэний харилцаанд өргөн дэлгэр хэрэглэгддэг. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагчаар явж байгаа Д.Зоригтбаатар нар бизнесийн ажиллагаа явуулдаг, гэрээ хэлцэл олон удаа байгуулж байсан ийм туршлагатай хүмүүс байдаг. Нөгөө талаар энэ 2 хүн эрх зүйн бүрэн чадамжтай. Гэрээг чөлөөт эрхийн зарчимд тулгуурлаад харилцан хүсэл зоригоо илэрхийлж тохиролцоод бичигт буулгаж гарын үсэг зурдаг. Энэ гэрээ 1 талын маш чухал нотлох баримт байгаа. Гэрээгээр харилцан эрх, үүргийг тодорхойлсон. Хариуцагч тал энэ гэрээг мэдэхгүй чадахгүй байдлаас болж байгуулсан юм шиг яриад байна. Энэ нь учир дутагдалтай. Гэрээний нэршилийг Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ гэж тодорхойлж өгсөн. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан. Захиалагч Б.******* 3 тэрбум төгрөгийг 2019 оны 05 сарын 17-ны өдөр гүйцэтгэгч******* ХХК-д төлөх, гүйцэтгэгч орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхийг тус тус хүлээсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхой эрхтэй. Энэ эрхээ бүрэн хэрэгжүүлсэн. Гэрээнд заасан 3 тэрбум төгрөгийг шилжүүлж өгөөд 3 жил гаруй болж байна. Гэрээгээр тохиролцсон хугацаа 2 жилээр хэтэрч байна. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгоно, талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. гэв.

 

Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Д.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******ээс******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999.95 м.кв талбай бүхий 61 ширхэг орон сууцнуудын өмлөгчөөр тогтоологох, өмчлөгчөөр тогтооход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаграж өгөхийг******* ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Бүрэн өргөө ХХК нь Хан Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орн сууцны төслийн ажлыг хэрэгжүүлэх явцдаа иргэн Б.*******ээс 3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр,3 сарын хугацаагаар зээлж аюсан юм. Бид зээл авах, өгөх талаар тохиролцох үед зээлийн гэрээний маягт байгаагүй болохоор тухайн үед хялбарчлаад мөнгө зээлсэн талаар баримтжуулах зорилгоор манай компанийн орон сууц захиалагч нартай хийж байсан гэрээний загварыг ашиглаж, тус гэрээний Дөрөв.Төлбөр төлөх нөхцөл гэсэн хэсэгт 3 тербум төгрөгийн зээлийн талаар тусгасан юм. Дээрхи мөнгийг зээлэхдээ зээлийн барьцаа болгож Цагаан хаалга хотхон цогцолбор хотхоны 61 ширхэг орон сууцыг уг гэрээний хавсралт №1-д жагсаалтаар хавсаргасан.

Уг зээлийн хугацааг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаах сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэхээр 3 сараар тохиролцсон ба сар бүр 6 хувийн хүү буюу 180,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал нь хариуцагчид төлөхөөр тохиролцсон болно. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс зээлийн гэрээний хүү төлөх үүргээ биелүүлж 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б.*******ийн Хаан банкны 5122005482 тоот дансанд 180,000,000 төгрөг дараа нь 50,000,000 төгрөг шилжүүлж нийтдээ зээлийн хүүнд зээлийн хүүнд 230,000,000 төгрөгийг төлсөн байна. Б. *******ээс зээлж авсан. 3 тэрбум төгөргийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт байрлах Мега эрин зуун ХХК-н Бор хулангийн орд уурхайн үйл ажиллагаанд ашиглахаар авсан байсан.******* ХХК-н захирал Зоригбаатар миний бие нь Мега эрин зуун ХХК-н 60 хувийн хувьцааг эзэмшдэг байсан ба нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явуулж байх үед хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсч, үүнээс болж уурхайн үйл ажиллагаа 2019 оны 6-р сарыэ 15-нд зогссон., энэ талаар *******т хэлж байсан. Уг нь нүүрсний борлуултаас орох орлогоос *******ээс авсан 3 тербум төгрөгийг төлнө гэсэн тооцоотой байсан. Нэгэнт уурхайн үйл ажиллагаа зогссоноос зээлийг төлөх боломжгүй болсон. Зээл авах талаар хөөцөлдөхөөр болж, банкны зээлээр *******ийн мөнгийг төлье гэж тохиролцсон. ******* надад зээл авахад туслах зорилгоор таньдаг хүнээ надад зааж өгсөн, тэр хүнд нь би 5 тербум төгрөгийн зээл хүссэн баримтаа 2020 оны 4-р сарын 20-нд аваачиж өгсөн. Зээлийн хорооны хурлаар 3 удаа орсон. Хаан банк 10-р сарын 1-нд барилгын зээлээ коронатай холбоотойгоор хаасан байсан.

******* надаас зээлдүүлсэн мөнгөө авахын тулд банкны зээл бүтээх талаар бид хамдаа хөөцөлдөж байсан, 2021 оны 1-р сард Хөгжлийн банкнаас зээл авах боломж байна гээд тус банкны ажилтантай намайг танилцуулж, холбож өгсөн боловч тэр хүн нь зээл бүтээж өгөөгүй, 2021.03.17нд Хөгжлийн банкнаас зээл өгөх боломжгүй гэсэн болно.

Улмаар манай улсад тархсан Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгж, компаниудын хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болж Монгол улсын засгийн газраас авсан хөл хорионы дэглэмийн улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, Цагаан хаалга цогцолборын барилгын ажил зогсонги байдалд орсны улмаас Б.*******ээс авсан зээл болон зээлийн хүүг тохирсон хугацаанд төлж чадаагүй хугацаа алдсаар байгаа болно. Удахгүй барилгын ажил жигдэрч, орон сууц захиалгчдаас төлбөрийн мөнгө орж ирэхээр Б.*******ээс зээлж авсан мөнгөө төлөх боломжтой болно гэж тооцоолж байгаа ба энэ тухай Б.*******т хэлж мэдэгдсэн байгаа болно.

Манай компани нь хариуцагч иргэн Б.*******тэй зээлийн гэрээний харилцаа үүсгэж, түүнээс 3 тербум төгрөгийг хугацаатай зээлж авсан бөгөөд Б.******* нь манай компанийн барьж буй Цагаан хаалга хотхоны орон сууцыг худалдан авахаар захиалаагүй, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, хавсралтад заасан орон сууцнуудыг бид 3 тербум төгрөгийн барьцаа болгосон байгаа юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ манай компанийг уг байрнуудыг барьцаалан авсан гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлэх тухай дурьдсан байгаа нь зөв бөгөөд бидний хооронд үүссэн маргаан нь манай зүгээс зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор үүсэн гарсан болно.

3 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан Цагаан хаалга хотхоны 61 байрны зах зэлийн борлуулалтын үнэ нь 10 тербум төгрөг бөгөөд манай компани *******ээс зээлсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүднээс өөрсдөө алдагдал хүлээж, 10 тербум төгрөгийн байрнуудаа түүнд өгөх ямар ч үндэслэл байхгүй юм аа.

Иймд иргэн Б.*******ээс Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999.95 м.кв. талбай бүхий 61 ширхэг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг******* ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн төлөөлөгч Д.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******ээс******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999.95 м.кв талбай бүхий 61 ширхэг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг******* ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа ба уг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс доорхи үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Бүрэн өргөө ХХК нь Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн ажлыг хэрэгжүүлэх явцдаа Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дахь Мега эрин зуун ХХК-н Бор хулангийн хүрэн нүүрсний уурхайн үйл ажиллагаанд санхүүжилт хийх зорилгоор иргэн Б.*******ээс 3 тербум төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлж авсан юм. Зээл авах үед хариуцагч миний бие Мега эрин зуун ХХК-н нийт хувьцааны 60 хувийг эзэмшдэг байсан. Гэтэл зээл авснаас 1 сарын дараа тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд мараагн үүсч улмаар уурхайн үйл ажиллагаа 2019 оны 6-р сарын 15нд зогссон ба энэ талаар Б.*******т тэр даруй хэлж мэдэгдсэн. Уг уурхай нь 2018 оны 4-р сараад эхлэн нүүрс олборлож БНХАУ руу экспортлодог байсан учраас нүүрсний борлуулалтын орлогоос 3 тэрбум төгрөгийн зээлээ богино хугацаанд төлнө гэж төлөвлөсөн байсан боловч зээлийг төлөх боломжгүй болж энэ талаар Б.*******т хэлсэн, зээлийн гэрээний хугацаагаа сунгасан болно. Гэрээний хугацааг сунгахаас өмнө зээлийг төлөхин тулд банкнаас зээл авч төлье гэж ярилцсан ба Б.******* нь банкнаас зээл авах асуудлыг хөөцөлдөхөөр болсон. Зээл хөөцөлдөх хооронд гэрээний хугацааг сунгасан байсан. Ингээд 2020 он гараад Коронавирус өвчин гарч банкнаас зээл гарахад хүндрэлтэй байдал үүссэн. Б.******* нь зээлдүүлсэн мөнгөө авахын тулд зээл авахад надад туслаж, таньдаг хүнээ зааж өгч, 5 тербум төгрөгийн зээл хүссэн материалаа 2020 оны 4-р сарын 20нд Хаан банкны зээлийн ажилтанд өгсөн, 3 удаа зээлийн хорооны хурлаар орсон боловч Хаан банк 2020 оны 10-р сарын 1-нээс барилгатай холбоотой зээлийг хязгаарлаж зээл өгөхгүй болсон.

Зээл хөөцөлдсөөр 2021 он гарсан. ******* зээлээ төлүүлж авахын тулд надад зээл хөөцөлдөж, 1-р сард Хөгжлийн банкнаас зээл авах боломж байна гээд тус банкны ажилтантай холбож өгсөн. Энэ хүн нь зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй. ******* бид 2 хамтдаа зээл хөөцөлдөөд явдаг байсан. Хөгжлийн банк 2021 оны 3-р сарыэ 17-оос зээлийн үйл ажиллагаагаа зогсоолоо гэсэн учир банкнаас зээл авч Б.*******ээс авсан зээлээ төлөх боломжгүй болсон.

Бид зээл авах, өгөх талаар тохиролцох үед зээлийн гэрээний маягт байгаагүй болохоор тухайн үед хялбарчлаад мөнгө зээлсэн харилцааг бичгийн хэлбэрт оруулахын тулд, зээлийн гэрээгээр зээлдэгч талын хүлээсэн үүргийг тодорхой болгож манай компанийн орон сууц захиалагч нартай хийж байсан гэрээний загварыг ашиглаж, тус гэрээний Дөрөв.Төлбөр төлөх нөхцөл гэсэн хэсэгт 3 тербум төгрөгийн зээлийн талаар тусгасан юм. Тухайлбал тус хэсгийн 4.3.1-д Гэрээний төлбөр болох 3 000 000 000 төгрөгийн 3 сарын хугацаанд төсөл хэрэгжүүлэгч тал 6 хувийн хүүтэй захиалагч талд буцаан талах ба буцаан төлөх..., 4.3.2-д Гэрээний үнэд тооцох хүүг сар бүрийн 20-ны дотор захиалагч талын Хаан банкны Б.*******ийн 5122005482 тоот дансанд шилжүүлнэ гэж зээлийн хэмжээ, төлөх зээлийн хүүг тохиролцсон юм. Дээрхи мөнгийг зээлэхдээ зээлийн барьцаа болгож Цагаан хаалга хотхон цогцолбор хотхоны 61 ширхэг орон сууцыг уг гэрээний хавсралт №1-д жагсаалтаар хавсаргасан.

Уг зээлийн хугацааг 2019 оны 5 дугаар сарын 17 -ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэхээр 3 сараар тохиролцсон ба сар бүр 6 хувийн хүү буюу 180,000,000 төгрөгийг зээлдэгч тал нь иргэн Б.*******т төлөхөөр тохиролцсон болно. Өнгөрсөн хугацаан зээлдэгч талаас зээлийн гэрээний хүү төлөх үүргээ биелүүлж 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б.*******т эхний сарын зээлийн хүү болох 180 сая төгрөгийг төлөхдөө Б.*******ийн хүсэлтээр Б.Оргилбаяр гэх хүний Хаан банкны 5063014855 тоот дансанд 180,000,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5032287354 тоот данснаас шилжүүлсэн болно. Үүнээс хойш Б.*******ийн 5122005482 тоот дансанд 7-р сарын 31нд 10,000,000 төгрөг, 8-р сарын 6-нд 10,000,000 төгрөг, 9-р сарын 25-нд 2,000,000 төгрөг, 9-р сарын 26-нд 8,000,000 төгрөг, 9-р сарын 30-нд 20,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөг шилжүүлж нийтдээ 230,000,000 төгрөгийг төлсөн байгаа болно.

Манай компанийн барьж босгож буй Цагаан хаалга төслийн ажил биднээс хамаарахгүй нөхцөл байдал буюу манай улсад тархсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор удааширсан, уул уурхайн комданийн хувьцааны маргааны улмаас Б.*******ээс зээлсэн мөнгийг тохирсон хугацаандаа өгч чадаагүй учир түүнтэй зээлийг барагдуулахтай талаар олон удаа уулзалт хийж, зээлээр авсан мөнгийг төлөх талаар өөрийн байр сууриа мэдэгдэж байсан бөгөөд Б.*******ээс авсан зээл болон зээлийн хүүг тохирсон хугацаанд төлж чадаагүй хугацаа алдсаар байна.

Манай компани нь хариуцагч иргэн Б.*******тэй зээлийн гэрээний харилцаа үүсгэж, түүнээс 3 тербум төгрөгийн хүүтэй, хугацаатай зээлж авсан бөгөөд Б.******* нь манай компанийн барьж буй Цагаан хаалга хотхоны 4999,95 м.кв 61 ширхэг орон сууцыг захиалаагүй, хавсралтад жагсаасан 10 тербум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөө түүнд худалдаагүй, Б.******* нь дээрх орон сууцнуудыг захиалан бариулах гэрээ хийж төлбөрийг бүрэн төлсөн бодит нөхцөл байдал огт байхгүй болно.

Иргэн Б.******* нь бидний хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг үгүйсгэж Бүрэн Өргөө ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999,95 м.кв талбай бүхий 61 ширхэг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг******* ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж буй нь үндэслэлгүй байгаа тул бидний хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улмаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг шүүхээр тогтоолгосноор манайх орон сууц захиалан барих гэрээний дагуу 61 орон сууцны өмчлөх эрхийг Б.*******т шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, харин зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой болох нь тогтоогдоно гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ-г өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоон, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэн болохыг тогтоолгож,******* ХХК нь Б.*******тэй байгуулсан 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоож өгнө үү. гэв.

 

Хариуцагч******* ХХК-ийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судаллаа. Талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн юм бэ гэдэг асуудалд эрх зүйн дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай. Талуудын хүсэл зориг юу байсан юм гэдгийг шүүх нотлох баримтыг үндэслэж дүгнэлт хийх байх. Нэхэмжлэгч тал Орон сууц захиалгын гэрээний дагуу тусгай нөхцөлт гэрээ байгуулаад, 60 байр захиалаад, сар болгон хүү авах эрх үүссэн гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Б.*******ийн өөрийнх нь анх мөнгө шилжүүлсэн баримт байна. 3 тэрбум төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж байгаа гэсэн хүсэл зоригоо өөрөө илэрхийлээд байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний талаар н.Болортуяа гэх хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулж орон сууц борлуулах асуудал яригдаагүй. Зээлийн гэрээний асуудал яригдаж байсан гэж сонссон зүйлээ бүгдийн үнэн зөвөөр н.Болортуяа мэдүүлсэн. Хууль сануулж байцаагдсан гэрчийн мэдүүлгийг худал гэж дүгнэх боломжгүй. н.Болортуяа худал ярьсан гэдэг нь нотлогдохгүй. Д.Зоригтбаатарын ярьж байгаа зүйл н.Болортуяагийн мэдүүлгээр нотлогдож байна. Б.******* зээлийн хүү 180 сая төгрөгийг авсан. Хаан банкны дансны хуулга хэрэгт авагдсан байгаа. Талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэхийг хүсье. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг Орон сууц захиалгын гэрээ гэж үзэх боломжгүй юм. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ, Хаан банкны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Депозит дансны хуулга, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №21/01 Зуучлалын гэрээ, хариуцагчийн баримтаар гаргасан Хангарьд пропертийз ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт, Хангарьд пропертийз ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21/30 тоот тодорхойлолт, Хаан банкны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №20/355 Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №20/356 Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг, Хангарьд пропертийз ХХК-ийн № 000052915 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Даваасүрэнгийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Ж.Болортуяагийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999.95/дөрвөн мянга есөн зуун ерэн ес зууны ерэн тав/ метр квадрат талбай бүхий 61/жаран нэг/ ширхэг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтооход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч******* ХХК нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоон, талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Бүрэн өргөө ХХК нь Б.*******тэй зээлийн гэрээний харилцаа үүсгэж, 3,000,000,000 төгрөгийг хугацаатай зээлж авсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.******* нь Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг байгуулсан болох нь тус гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулсан гэж маргаж байна.

 

Хариуцагч нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг байгуулсан гэж маргаж байна.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний 1-ийн 1.1, 1.3, 3-ын 3.1, 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч нь өөрийн хөрөнгө, материалаар зураг төслийн дагуу орон сууцыг барьж гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй төслийн хавсралт №1-т заасан 5,000 м.кв талбай бүхий 61 ширхэг орон сууцны 1 м.кв талбайн үнэ 600,000/зургаан зуун мянга/ төгрөг, нийт 3,000,000,000/гурван тэрбум/ төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариуцагчид төлөх үүрэг хүлээсэн болох нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээгээр тогтоогдож байна.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний 4-ийн 4.3.1, 4.3.2, 4.3.3-т зааснаар тус гэрээний төлбөр болох 3,000,000,000/гурван тэрбум/ төгрөгийг 3 сарын хугацаанд хариуцагч сарын 6/зургаа/ хувийн хүүтэй нэхэмжлэгчид буцаан төлөх, буцаан төлсөн үнийн дүнд дүйцэх орон сууцыг борлуулах эрх хариуцагчид шилжихээр, хүүг сар бүрийн 20-ны дотор Хаан банкин дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5122005482 тоот дансанд шилжүүлэх, хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл төлбөрийг төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тохиолдолд хавсралтад заагдсан орон сууцнаас үлдсэн байрыг борлуулах, өмчлөгч байх эрх нэхэмжлэгчид бүрэн шилжихээр тохиролцсон болох нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээтэй төсөөтэй байх боловч Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж нь гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэж, захиалагч нь тухайн ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний 4-ийн 4.3.1, 4.3.2, 4.3.3-т зааснаар тус хариуцагч нь гэрээний төлбөр болох 3,000,000,000/гурван тэрбум/ төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд, сарын 6/зургаа/ хувийн хүүтэй нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг хүлээж, зохигчид мөнгийг тохирсон хугацаанд хүүтэй буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 3,000,000,000/гурван тэрбум/ төгрөгийн хүүнд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид нийт 230,000,000/хоёр зуун гучин сая/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банк ХХК-д Д.Зоригтбаатарын эзэмшдэг 5032287354, 5058136700 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчийн байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний ноорог бэлдсэн Хангарьд пропертийз ХХК-ийн захирал Ж.Болортуяа нь зохигчид 3,000,000,000/гурван тэрбум/ төгрөгийн зээл өгөх тухай ярилцаж, Зээлийн гэрээ байгуулсан гэх гэрчийн мэдүүлэг өгчээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний 4-ийн 4.3.1, 4.3.2, 4.3.3-т зохигчид мөнгийг тодорхой хугацаатай, хүүтэй шилжүүлж, буцаан авахаар тохиролцсон байх тул зохигчид хүү тогтоосон Зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ ... гэж заасан.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний 4-ийн 4.3.3-т зааснаар тус хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд тус гэрээний хавсралтад заасан орон сууцнаас үлдсэн байрыг борлуулах, албан ёсны өмчлөгч байх эрх нэхэмжлэгчид бүрэн шилжих тухай заажээ.

 

Зохигчид Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний 4-ийн 4.3.3-т хариуцагч хугацаандаа төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тус гэрээний хавсралтад заасан 4999.95/дөрвөн мянга есөн зуун ерэн ес зууны ерэн тав/ метр квадрат талбай бүхий 61/жаран нэг/ ширхэг орон сууцыг захиран зарцуулах эрх нэхэмжлэгчид шилжих тухай заажээ.

 

Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээний дээрх заалтад Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар тусгасан гэж үзэхээр байх боловч ямар арга болох талаар нэрлэн тусгаагүй байх тул зохигчид тус гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар заасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ нь Зээлийн гэрээний шинжтэй, нэхэмжлэгч нь 4999.95/дөрвөн мянга есөн зуун ерэн ес зууны ерэн тав/ метр квадрат талбай бүхий 61/жаран нэг/ ширхэг орон сууцны захиалагч гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блокийн 1-р орц, 1-р давхрын 1 тоот, 07 тоот, 08 тоот, 09 тоот, 2 давхрын 17 тоот, 23 тоот, В блокийн 2 дугаар орцны 1 давхрын 10 тоот, 2 давхрын 26 тоот, 32 тоот, Б блокийн 1 дүгээр орцны 01 тоот, 02 тоот, 03 тоот, 04 тоот, 05 тоот, 06 тоот, 2 давхрын 07 тоот, 08 тоот, 09 тоот, 10 тоот, 11 тоот, 12 тоот, 3 давхрын 13 тоот, 14 тоот, 16 тоот, 17 тоот, 18 тоот, 4-р давхрын 19 тоот, 20 тоот, 22 тоот, 23 тоот, 24 тоот, 29 тоот, 30 тоот, 6 дугаар давхрын 31 тоот, 34 тоот, 35 тоот, 36 тоот, 7 дугаар давхрын 37 тоот, 40 тоот, 41 тоот, 42 тоот, 53 тоот, 54 тоот, 10 дугаар давхрын 55 тоот, 58 тоот, 59 тоот, 12 дугаар давхрын 67 тоот, 70 тоот, 71 тоот, 72 тоот, 13 дугаар давхрын 73 тоот, 76 тоот, 77 тоот, 78 тоот, 14 дүгээр давхрын 79 тоот, 80 тоот, 82 тоот, 83 тоот, 84 тоот, 15 дугаар давхарын 85 тоот, 86 тоот орон сууцнуудын тус тус өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтооход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоон, талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад зааснаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.3өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан хэлцлийг ойлгоно.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Зохигчид Зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй болох нь тус гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000,000/гурван тэрбум/ төгрөгийг шилжүүлж, хариуцагч нь зээлийг ашиласны хариу төлбөр болох хүүнд 230,000,000/хоёр зуун гучин сая/ төгрөгийг төлсөн болох нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ болон Хаан банк ХХК-д Д.Зоригтбаатарын эзэмшдэг 5032287354, 5058136700 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлсэн боловч ноцтой төөрөгдсөний улмаас Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй болох нь Хаан банк ХХК-д Д.Зоригтбаатарын эзэмшдэг 5032287354, 5058136700 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ж.Болортуяагийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ:, 58.2.2хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн. гэж заасан.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэн Зээлийн гэрээ байгуулж байна гэж ноцтой төөрөгдсөний улмаас хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрч Ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай буюу Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ байгуулсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээ болон Хаан банк ХХК-д Д.Зоригтбаатарын эзэмшдэг 5032287354, 5058136700 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ж.Болортуяагийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж заасан.

 

Зохигчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээ нь Зээлийн гэрээний шинжтэй байх боловч тус гэрээний 4 дэх заалтаас бусад заалт нь гэрээний зорилтыг хангаж чадахгүй буюу Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.2 дахь заалтад зааснаар 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4 дэх заалтад зааснаар шүүх хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах зэргээр иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаална.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох, үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох нь бие даасан шаардлага бус зөвхөн шаардах эрхийг тодорхойлох, шаардах эрх үүссэн эсэхийг тодорхойлох үндэслэл ба эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нэхэмжлэлийн шаардлага биш тул Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999.95/дөрвөн мянга есөн зуун ерэн ес зууны ерэн тав/ метр квадрат талбай бүхий 61/жаран нэг/ ширхэг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтооход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг******* ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2 дахь заалтад заасныг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 15,228,150 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 15,158,000 төгрөгөөс 15,157,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 15,157,950 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй.

 

115 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.           Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны нийт 4999.95/дөрвөн мянга есөн зуун ерэн ес зууны ерэн тав/ метр квадрат талбай бүхий 61/жаран нэг/ ширхэг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр тогтооход шаардагдах баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг******* ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2 дахь заалтад заасныг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын тусгай нөхцөлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож, Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 15,228,150 төгрөгийг, хариуцагч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 15,158,000 төгрөгөөс 15,157,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 15,157,950 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч******* ХХК-д олгосугай.

 

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ