Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2022/00397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн сумын баг, ******* хаягт оршин суух, овогт *******ы ******* /РД:*******/,

Хариуцагч: хот, дүүрэг, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХХК нарт холбогдох,

зээлээр бараа материал худалдаж авсны үлдэгдэл төлбөр 8,922,500 /найман сая есөн зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Д.*******гийн өмгөөлөгч Д., хариуцагч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., нарийн бичгийн дарга Г. нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ХХК нь Завхан аймгийн сумын 2017 оноос хойш барилгын материалын худалдаа үйлчилгээг Завхан аймагт баригдаж буй барилгын орон сууцны компани, хувь хүмүүст барилгын материал худалддаг байсан. Завхан аймгийн сумын багт баригдах "" орон сууцны төслийн удирдагч Д.******* нь манай компанийн барилгын материалын дэлгүүрээс 2018 оны 05 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 12-нийг хүртэл 5 давхар айлын орон сууц барихад нийт 16,915,700 төгрөгийн барилгын материал авсан ба уг төслийн удирдагч Д.*******гийн санал тавьсны дагуу уг төслийн байрнаас эхнэр маань байр захиалсан байсан. Дээрх 16,915,700 төгрөгөөс захиалан авсан байрны үлдэгдэл 7,993,200 төгрөгийг харилцан тохиролцож суутгаж үлдэгдэл 8,922,500 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Уг мөнгөнөөс гараж авахаар тохиролцсон боловч гаражаа ч өгөхгүй байгаа тул 8,922,500 төгрөгийн Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК нь М.******* миний эзэмшлийн компани бөгөөд манай эхнэр Ё.******* 2017 оны 5 сарын үед ******* ХХК-ны төслийн удирдагч Д.*******тэй амаар тохиролцож 2017 онд ашиглалтад орох 64.12м2 3 өрөө байрыг м2 нь 1,300,000-аар захиалахаар боллоо. Гэхдээ урьдчилгаа 25,006,800 төгрөгийг ******* ХХК-ний данс руу хийвэл баталгаажих юм байна гээд миний данснаас 2017 оны 06 сарын 20-ны өдөр ******* ХХК-ний компанийн тоот хаан банкны данс руу "байрны урьдчилгаа" гэж 25,006,800 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл тухайн компани хашаанаас өөр, байрны шав ч барихгүй бүтэн жил болсон ба 1 жил хүлээсэн. Би эхнэртэй хүнд залилуулчхаж мөнгөө хурдан олж ав гээд ******* ХХК-ны захирал руу яриулж мөнгөө нэхэхэд ******* ХХК-ны төслийн удирдагч Д.******* нь би мэдэхгүй манай захиралтай ярь, ******* ХХК-ны захирал Н.*******тэй холбогдоход хотод байна, одоогоор мөнгө байхгүй, би Завхан удахгүй очно тэгээд уулзана гэж хэлсэн байсан.

Удалгүй манай эхнэр Ё.*******г ******* ХХК-ны захирал Н.*******, ******* ХХК-ны төслийн удирдагч Д.******* нар дуудаж уулзсан ба манай эхнэр захирал Н.*******д хандаж бүтэн жил танай барилгын шав ч тавиагүй байхад 25,000,000 төгрөгөөр захиалсан одоо баригдаагүй байгаа юм чинь мөнгөө авъя, эсвэл м2 үнээ буулга гэсний хариуд ******* ХХК-ны захирал Н.******* нь энэ их билэгшээлтэй тохиолдол болж байна манай компанийн том бүтээн байгуулалт болох орон сууцны анхны захиалагч нь Ё.*******, манай компанийн төслийн удирдагч Д.*******, би өөрөө Н.******* гурван *******тэй ховор тохиолдол боллоо манайх анхны захиалагчдаа мөн том бүтээн байгуулалтын эхэнд гурван ******* давхардсан билэгшээлтэй үйл явдал боллоо манай компани анхны захиалагч юм чинь чамд байрныхаа м2-г 1,200,000 болгож гэрээ байгуулъя гэхэд эхнэр зөвшөөрч орон сууцны захиалгын гэрээг тус компанийн төслийн удирдагч Д.*******тэй байгуулсан.

Мөн тэгж уулзахдаа манай эхнэр захирал *******д хандаж манайх бас барилгын дэлгүүртэй манайхаас шаардлагатай үедээ барилгын материал зээлээр авч болно гэж хэлснээс хойш ******* ХХК нь 2018 оны 05 сараас хойш 2020 оны 03 сар хүртэл бүтэн 2 жил гаруй хугацаанд барилгын материал зээлээр авсан Барилгын материал зээлээр авснаа байрны үнэ болон сүүлд нэмж зогсоол зогсоолын захиалга өгсөн ба мөн зогсоолын 8,000,000 төгрөгийг суутгахаар болсон. Манай дэлгүүр Завхан аймгийн хамгийн анхны өвөл зунгүй ажилладаг барилгын материалын дэлгүүр байсан ба ******* ХХК нь айлын орон сууцны барилга барих явцдаа зээлээр өвөл зун, өдөр шөнө хамааралгүй тухайн компанийн удирдагч Д.******* барилгын инженер , ажилтан тухайн компанийн ачаа зөөгч, жолооч гээд олон хүн дангаараа болон Төслийн удирдагч Д.*******гээр утсаар яриулж зээлээр падаан бичүүлж авдаг байсан.

...байрны хүмүүс машинаа зогсоолдоо тавиад байхаар нь зогсоолоо авъя гэхэд төслийн удирдагч Д.*******тэй тооцоо нийлж байж өгнө гээд таг болсон. Бүүр сүүлдээ зогсоол өгөх боломжгүй Д.******* хамаатай шүүхээрээ яв гэдэг болсон. Манай компани нь ******* ХХК-тай 2 удаа тооцоо нийлсэн байдаг ба нийт 16,915,700 төгрөгийн барилгын материал авснаас 7,993,200 төгрөгийг байрны үлдэгдэл үнэнд суутгаж үлдэгдэл 8,922,500 төгрөг үлдсэн. Уул нь энэ компани дан жижиг голдуу барилгын материал авдаг ба хэдэн боолт хэрэгтэй болоход 1000 км-н цаанаас орж авахгүй нь тодорхой юм. Манай компанийн дэлгүүр тухайн компанид орон сууцны барилга барихад бараа материалаа зээлээр өгч тусалж байхгүй ажил нь явахгүй чухал материал дутсан, яарч тэвдсэн үед нь өдөр шөнөгүй дэлгүүрээ онгойлгон шаардлагатай бүгдийг цаг алдалгүй өгсний үр дүнд барилга нь хурдан ашиглалтад орсон байх гэж бодож байна. Төслийн удирдагч Д.******* нь тухайн компанийн ажилтан ба манай дэлгүүрээс зээлээр барилгын материал авсан асуудлаа компанийн дотоод асуудал болох ажил олгогч ажилтны асуудалд оруулж байгаа нь боломжгүй юм. Манай компаниас авсан 16,915,700 төгрөгийн барилгын материалын үнээс ******* ХХК-ны барьсан айлын орон сууцнаас авсан 78,000,000 төгрөгийн 3 өрөө байрны үлдэгдэл төлбөрт 7,993,200 төгрөгийг нь суутган байрны гэрчилгээг манай эхнэрийн нэр дээр шилжүүлсэн атлаа үлдэгдэл 8,922,500 төгрөгийг нэг нэг рүүгээ хэлээд байгааг ойлгохгүй байна. Эхнэрийн нэр дээр авсан байрыг танайд хямдхан өгсөн гээд НӨАТ баримт хүртэл гаргаж өгөөгүй. Манай компанийн мөнгийг ******* ХХК-ны захирал, төслийн удирдагч нар нь хоорондоо захирал өгөх ёстой, төслийн удирдагч өгөх ёстой гээд нэг нэгэн рүүгээ хэлээд байгаа учир нотлох баримтынхаа хүрээнд барилгын материалын үнийн үлдэгдэл 8,922,500 буюу нэхэмжлэлийн нийт шаардлагын 8,922,500 төгрөгөөс 60000 төгрөг нь ******* ХХК-ны төслийн удирдагч Д.*******гээс гаргуулах.

Учир нь 2019 оны 11 сарын 26-ны өдрийн 60,000 төгрөгийн гүйлгээний утган дээр скоч гэсэн байгаа ба барилгад скоч хэрэглэдэггүй Д.******* нь өөртөө авсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 8,922,500 төгрөгөөс 8,862,500 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манайх анх нэхэмжлэл гаргаж хариуцагчаа татахдаа Д.*******г хариуцагчаар татсан. ******* ХХК-ний сумын Богдын гол багийн айлын орон сууцны төслийн удирдагч гэдэг байдлаар Д.******* ХХК-ний дэлгүүрээс барилгын туслах материал худалдаж авсан. Уг барилгыг барьж эхэлснээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 30-аас хойш 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд 5 давхар айлын орон сууцыг барихад нийт 16,915,700 төгрөгийн барилгын материалыг зээлээр авсан байсан. Яагаад 16,915,700 төгрөг нэхэмжлэхгүй 8,922,500 төгрөг нэхэмжилж байгаа юм бэ? гэхээр гэрчээр оролцож байгаа Ё.******* ХХК-ний захирал *******ийн эхнэр нь юм. Мөн ******* ХХК-аас байр захиалсан анхны захиалагч нь байр захиалах үед энэ төсөл нь 2017 онд хэрэгжихээр захилгаа авсан. Гэтэл 2017 оны төслийн ажил хэрэгжиж дуусна гэж тайлбарлаад Ё.*******гээс байрны урьдчилгаа мөнгөө авсан юм байна лээ. Тухайн үед гэрээ байгуулахгүйгээр 25,000,000 төгрөгийн урьдчилгаа аваад 2017 ондоо барилгаа бариагүй учраас Ё.******* мөнгөө буцааж авъя гэдэг байдлаар хандахад манайх энэ жил барилгаа барина, та хүлээж бай, та анхны захиалагч учраас 1 метр квадратыг нь 1,200,000 төгрөгөөр хэвээр үлдээе гэж хэлсэн гэсэн. ******* ХХК-нд 16,915,700 төгрөгийн үнэ бүхий барилгын материал өгсөн. Энэ мөнгөн дүнгээс байрны үлдэгдэл 7,993,200 төгрөгийг суутгаад нэхэмжлэгч тал байрны гэрчилгээгээ аваад худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр болоод байрандаа орчихсон. 8,922,500 төгрөгийг яагаад өмнө нэхээгүй юм бэ? гэдэг асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгч тал машины зогсоол /гараж/ авахаар захиалсан юм байна лээ. Барилгын материалаа зээлээр өгөөд түүнийхээ оронд машины зогсоол /гараж/ авна гэж тохиролцоод сүүлдээ машины зогсоолыг /гаражыг/ нь өгөхгүй нөхцөл байдал бий болсон. ******* ХХК-ний захирал Н.******* асуудал байхгүй машины зогсоолыг /гаражийг/ нь өгнө гэж хэлж байсан боловч түүнээс хойш удаан хугацаа өнгөрсөн, мөн Д.******* ******* ХХК нарын хооронд хэрүүл маргаан өрнөөд нэхэмжлэгч компанид машины зогсоол /гараж/ ч өгөхгүй, мөнгөө ч өгөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бодит байдал дээр 16,915,700 төгрөгийн барилгын материал ******* ХХК-нд өгсөн байдаг. Тийм учраас зээлээр худалдсан барилгын материалын үнийн үлдэгдэл 8,922,500 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. ХХК нь байрны мөнгөний үлдэгдэлтэй гэж үзэх юм бол манай тал нэхэмжлэлийн шаардлагаа 7,993,200 төгрөгөөр нэмэгдүүлэх байсан. Гэтэл худалдаж авсан тухайн байртай холбоотой ямар нэгэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гараагүй учраас үүнийг шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Шүүх өөрийн бүрэн эрхийн дагуу нотлох баримтуудыг үнэлэх боломжтой. Төслийн удирдагч Д.*******тэй 2 удаа тооцоо нийлж тооцоо нийлсэн актыг гаргасан. ******* ХХК-ний барилга дотор юу болж байгааг нэхэмжлэгч компани мэдэх боломжгүй. Хэн нь төслийн удирдагч юм, хэн нь захирал нь юм гэдгийг мэдэх боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч компанитай уулзаад байнгын зээлээр бараа материал авч байсан хүн нь Д.******* учраас нэхэмжлэлээ анх Д.*******г хариуцагчаар татаж гаргасан. Гэтэл хариуцагч тайлбартаа би ******* ХХК-нд хувьцаа эзэмшдэггүй, уг компани жинхэнэ эзэмшигч нь би биш, би уг барилга дээр төслийн удирдагчаар томилогдож ажлыг нь хийж байсан гэдэг байдлаар тайлбар өгсөн учраас хамтран хариуцагчаар ******* ХХК-нийг татсан. ******* ХХК нь тухайн дэлгүүрийн худалдагчаас барилгын материалаа авдаг байсан юм байна лээ. Хөдөө орон нутгийн хүмүүс нэг нэгэндээ итгээд өөрсдөдөө зээлээр өгсөн баримтынхаа нэг хувийг авч үлдэхгүй алдаа гаргасан байсан. Гэхдээ ******* ХХК бараа материал зээлээр авахдаа тамга тэмдэгтэй явдаг падан авч явдаг байсан гэсэн. Нэхэмжлэгч компани тухайн үедээ өөрсдөө зээлээр өгсөн бараа материалын баримтуудынхаа нэг хувийг авч үлдээгүй учраас дараа нь дэлгүүрийн тооцооны хар дэвтрээс хараад бичсэн. Хар дэвтрийг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Уг хар дэвтэр дээр ******* ХХК-ний инженер, жолооч, манаачаар ажиллаж байсан бүх хүмүүсийн гарын үсэг байдаг. Гарын үсэгтэй дэлгүүрийн тооцооны хар дэвтрээс падааныг буулгасан зүйл л байгаа түүнээс биш уг дэвтрийг хуурамч гэх ямар ч боломж байхгүй. Уг дэвтрийг нотариат баталсан нь энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй.

******* ХХК-ний төслийн удирдагч Д.*******тэй тооцоо нийлсэн 2 удаагийн акт гэж байгаа. Уг 2 удаагийн актыг манай зүгээс үнэн зөв бодитой гэж үзэж байгаа яагаад гэвэл ******* ХХК-ний захирал нь энд байдаггүй. Үүнийг нь ХХК мэдэхгүй, анхнаасаа Д.******* гэдэг хүн төслийн удирдагч гэдэг байдлаар гэрээ байгуулсан. Одоо гэрчээр оролцох Ё.*******тэй байр захиалах гэрээг хийхдээ Д.******* ******* ХХК-ийг төлөөлсөн байдаг. Уг баримтыг нотлох баримтын шаардлага хангаад өгсөн байгаа. Орон сууц захиалгын гэрээн дээр ******* ХХК-нийг төлөөлж төслийн удирдагч Д.******* гэж гарын үсэг зураад тамга тэмдгээ дарж түүгээрээ Ё.******* гэдэг хүнээс байрны мөнгө болох 70,000,000 төгрөгийг авсан байдаг. Д.*******г ******* ХХК-нд хамааралгүй гэж үзэх ямар ч боломжгүй. Гэтэл одоо мөнгөө нэхэмжлэхээр Д.******* манай байгууллагад ямар ч хамааралгүй манай байгууллага нэг ширхэг бараа материал аваагүй гэж ярьж байгаа нь боломжгүй юм.

Өнөөдөр шүүх хуралдаан ч юм уу, хавтаст хэрэгт ******* ХХК-ний төслийн удирдагчаар томилсон Д.*******г ажлаас чөлөөлсөн тушаал одоо хүртэл байхгүй байгаа. Тийм учраас Д.******* одоо хүртэл ******* ХХК-ний төслийн удирдагч юм аа гэж ойлгож байгаа. Энэ талаар нотлох баримтаа хариуцагч тал өөрөө гаргаж өгөх ёстой. Ийм баримт гаргаж өгөөгүй учраас Д.******* одоо хүртэл ******* ХХК-нийг төлөөлөх эрхтэй тухайн үедээ ч төлөөлж байсан. Тухайн үед Д.*******г хүлээн зөвшөөрөхгүй байсан бол ******* ХХК-ний зүгээс нэхэмжлэгч компаниас зээл авахгүй гэдэг байдлаа илэрхийлэх ёстой байсан. Д.******* үнэхээр л ******* ХХК-аас 0,000,000 төгрөг аваад үрсэн байсан бол энэ талаарх баримтаа хариуцагч тал өгөх ёстой. Ийм баримтаа өгөөгүй байж одоо мөнгөө нэхэмжлэхээр Д.******* гэдэг хүн манай байгууллагад хамааралгүй, та нар бүгд нийлээд идсэн гэдэг зүйл ярьж байна.

Нотлох баримтаар гаргаж өгсөн хар дэвтрийг үнэлэх бүрэн боломжтой. Мөн 2 удаа тооцоо нийлсэн акт байгаа. Тийм учраас ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2 хариуцагчийг татсан. Нэхэмжилж байгаа нийт үнийн дүн бол 8,299,500 төгрөг. ******* ХХК-аас 8,620,500 төгрөгийг нэхэмжилж байгаа. 60,000 төгрөг буюу скочны үнийг Д.*******гээс нэхэмжилж байгаа. Яагаад гэвэл скоч нь барилгад хэрэглэгдэхгүй гэж үзсэн. Энэ нь ямар баримтаар нотлогдож байгаа вэ? гэхээр хавтаст хэргийн 54-60 дугаар хуудсанд авагдсан тооцоо нийлсэн актаар нотлогдож байгаа. Уг тооцоо нийлсэн акт дээр ******* ХХК-ийг төлөөлж Д.******* гарын үсэг зурсан. ХХК-ний төлөөлөгч Ё.******* гэдэг хүн тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан. Уг тооцоо нийлсэн акт дээр байрны үнээс 7,993,200 төгрөгийг суутгав гэсэн байна. Мөн машины зогсоолын /гараж/ үнэ 8,000,000 төгрөг гэдэг байдлаар бичигдсэн. Гэтэл машины зогсоолоо /гаражаа/ аваагүй. Д.******* нь сүүлдээ машины зогсоол /гараж/ байр завшсан гэх нөхцөл байдал үүсээд машины зогсоолыг /гараж/ нь өгөөгүй учраас яг энэ үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан. Тооцоо нийлсэн акт дээр 60,000 төгрөгийн скоч гэж бичигдсэн учраас уг скочны үнийг Д.*******гээс гаргуулахаар нэхэмжилсэн гэв.

Хариуцагч Д.*******гийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* хэд хэдэн удаа тайлбар өгсөн байдаг. Ингэж тайлбар гаргахдаа үйл баримтын талаар маргадаггүй. сумын багийн хажууд байдаг ХХК-ний барилгын материалын дэлгүүрээс барилгын материал зээлээр авч байсан, уг зээлээр авсан барилгын материалыг ******* ХХК-ний айлын Богдын гол төслийн барилгад ашиглаж байсан. Ингэж барилгын материал авахдаа нийт 16,915,700 төгрөгийн барилгын материал авсан. Барилгын материал авсныхаа дараа 2 удаа тооцоо нийлсэн, тооцоо нийлээд 7,993,200 төгрөгийг ХХК-ний захирал *******ийн эхнэр Ё.*******гийн захиалсан 3 өрөө орон сууцны үнээс хасаж бодсон. Үүнээс 8,922,500 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн гэдэг үйл явдалтай огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Юун дээр маргадаг вэ гэхээр энэ мөнгийг би хувьдаа ашиглаагүй. ******* ХХК-ний барьж байсан орон сууцны барилгад ашиглаж байсан, би нэг ширхэг ч хадаас хувьдаа аваагүй. Би ******* ХХК-ний тухайн барилгын төслийн ажил дээр төслийн удирдагч гэдэг албан тушаалд ажиллаж байсан. Би тухайн компанийн ажилтан байсан. Би тухайн компанийн ажилтны хувьд ******* ХХК-ний захирал Н.*******, мөн ХХК-ний захирал Ё.******* 2 хоорондоо ярьж тохиролцоод барилгын материалыг нэг нь зардаг, нөгөө нь барилгын материал зээлээр авахаар ярьж нэгдээд Ё.*******гийн манайхаас барилгын материал зээлж болно шүү гэдэг саналын дагуу ******* ХХК, ХХК-ний барилгын материалын дэлгүүрээс барилгын материал зээлээр авахаа хүлээн зөвшөөрөөд тохиролцсоны дагуу барилгын ажилд шаардагдах жижиг материалыг ХХК-ний барилгын материалын дэлгүүрээс очиж авдаг байсан нь үнэн. Ингэхдээ би баримттай авдаг байсан. Дэлгүүрийн хар дэвтэр дээр нь гарын үсгээ зурж авсан, мөн зарлагын падаан авсан. Ингэж барилгын материал авахдаа би ганцаараа очиж авдаггүй, ******* ХХК-ний барилгын инженер , манаач, , мөн нартай очиж авдаг байсан гэдгээ хэлдэг. Тухайн барилгын материалаас авсан бүх материалыг ******* ХХК-ний барьсан барилгад ашигласан нь үнэн гэдгээ тайлбарладаг. ХХК-ний надад хариуцуулан гаргасан 8,922,500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоос биш хэргийн үйл баримт буюу хэзээ ямар материал авсан, хаана ашигласан, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдэг асуудлаар маргахгүй байгаагаа Д.******* илэрхийлдэг. Зээлээр бараа материал худалдан авсан энэ маргааныг хамтран хариуцагч ******* ХХК-ний захирал Н.******* хүлээн зөвшөөрдөг гэж хэргийн материалаас харж дүгнэж болохоор байна. Яагаад ингэж дүгнэж байна вэ гэхээр энэ хэрэг маргаан үүсээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. ******* ХХК-ний итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох захирал Н.*******гээс Д.******* бол манай ажилтан биш, ХХК-ний Завхан аймгийн сумын багийн хажуу талын барилгын материалын дэлгүүрээс барилгын материал худалдан авч байсан зүйл нэг ч байхгүй. Манай компани уг дэлгүүрээс зээлээр худалдан авсан бараа материалыг ашигласан зүйл байхгүй, үүний үнэ хөлсийг төлөх учиргүй гэж нэг ч удаа тайлбар гаргаж хэрэгт өгөөгүй. Ийм учраас зээлээр худалдах худалдан авах гэрээний улмаас үүссэн өр авлагын асуудлыг ******* ХХК хүлээн зөвшөөрдөг мэддэг, ******* ХХК-ний итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд захирал Н.*******гийн өөрийн Ё.******* гэдэг хүнтэй хийсэн хэлцлийн улмаас үүссэн хэрэг гэдгийг өөрөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг, энэ хариуцлагаа компани хувьд хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ талаарх тайлбарыг нэг ч удаа гаргаж өгөөгүй юм байна гэж ойлгож байна. Нэг ч удаа эсэргүүцэл гаргахгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Хамтран хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргаж өгөх эрхтэй байсан. Гэтэл гаргаагүй гэж ярьж байна. Иргэний хэрэг үүссэн үеэс хойш тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг тань боосон хэн ч байхгүй, тайлбар гаргаж өгөөгүй нь энэ нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаад байгаа гэдгийг нотлохгүй байна. Иймд 8,922,500 төгрөгийн бараа материалын үнэ ******* ХХК-ний айлын 1, 2 дугаар барилгыг барихад орсон болохоос биш төслийн менежер Д.*******гээс дээрх нэхэмжилж байгаа мөнгийг гаргах үндэслэл байхгүй гэдэг байр суурьтай энэ шүүх хуралдаанд оролцож байна. 60,000 төгрөгийн скочны асуудлыг Д.******* сүүлд гаргаж өгсөн тайлбартаа тодорхой бичсэн байсан. Скоч бол барилгын материалд ордог. Доод айл руу ус нэвтрүүлэхгүйн тулд шалаа шахахдаа паниарийг хооронд нь наахад маш их скоч орсон. Ингэж тогтоож байж шалны сууриа цутгадаг, ингэж байж доод айл руу ус нэвтрэхгүй байх байдал үүсдэг. Ийм учраас барилгын материалын дэлгүүрээс бид бүхэн скоч авч ашигласан гэдэг тайлбараа гаргасан байсан. Манай талаас скочны үнэ 60,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хамтран хариуцагч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани 67 м2 байрыг 1,200,000 төгрөгөөр бодоод 78,000,000 төгрөгөөр худалдахаар Д.******* манай компанийг төлөөлж Ё.*******тэй гэрээ байгуулсан нь үнэн. Д.*******гийн нэг ноцтой үйлдэл нь юу вэ? гэвэл манай компани даргын утасны дугаарыг өөрийнхөө утасны дугаар болгож бланк дээр байгаа тоо тэмдгийг засаад ашигладаг байсан. Энэ талаар бид нар цагдаа дээр гомдол гаргасан. Нэхэмжлэгч компани манайхаас 78,000,000 төгрөгийн байр худалдаж авахдаа 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Д.******* барилга баригдах газрыг худалдаж авах үйл ажиллагаанд оролцсон. Барилга барих зөвшөөрөл өгөх толгой бүхий мэргэжилтэн Сольхүү зэрэг 3 хүнд ихээхэн хэмжээний мөнгө авч өгсөн. Ийм ийм асуудал байсан учраас 2017 оны 6 сард барилгын ажил эхлээгүй. Барилгын газрын зөвшөөрөл дээр ноцтой асуудал их бий, мөн мөнгө угаагдсан асуудал байгаа. Би худлаа хэлсэн бол хуулийн байгууллагын өмнө хариуцлага хүлээхэд бэлэн. Надад энэ талаарх баримт байгаа. Нэхэмжлэгч компани 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг байрны үнэд төлсөн. 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг мөн төлсөн, энэ өдрөө мөн ахиад 6,000,000 төгрөгийг өгсөн. Нийт 70.680.000 төгрөгийг төлсөн. Одоогийн үлдэгдэл буюу манай компанийн дансанд хийх ёстой мөнгө нь 7.993.200 төгрөг. Энэ талаарх баримтуудаа хангалттай гаргаж өгөх эрх нь надад байсан. Шүүгч надаас баримтаа гаргаж өгөхгүй яасан юм бэ? гэж байна, хэргийн бусад оролцогч мөн нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж шүүмжилж байна. Гэхдээ би хууль зөрчихгүй. Д.*******д холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээд дүүргийн эрүүгийн хэргийн прокурорын зөвлөх, улсын прокурорын ерөнхий зөвлөх нараас зөвшөөрөл авч байгаад Эрүүгийн хуулийн 17.3.2, бичиг баримт хуурамчаар үйлдсэн асуудлаар 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүссэн байхад энд ирээд жилийн дараа эрүүгийн хэрэг мөн бишийг мэдэхгүй байна гэдэг зүйлийг ярьж хүлээж авсан. Тийм учраас би ахлах мөрдөн байцаагч гомдол гаргасан. Энэ хэрэг маргаан дээр хууль зөрчсөн асуудал болон ашиг сонирхлын зөрчил их байна гэж үзэж байна. Та хууль зөрчсөн гэж яагаад яриад байгаа юм бэ, чи яагаад энэ талаар тайлбар болон баримт өгөхгүй байгаа юм бэ гэж ярьж байна. Хууль зөрчсөн гэдгийг хэргийн нэг оролцогч маань нотолж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар шүүгч иргэний хэрэг үүсгэсэн байсан. Эдгээр нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангах нотлох баримт нэг ч байхгүй. *******ийн гарын үсэгтэй падаануудыг нотариат баталсан. Нотариат мөн хар дэвтрийг баталсан байсан. Нотариат хар дэвтэр батлахгүй, нэг хүний гарын үсэгтэй зүйлийг тамгалахгүй. Үүнийг бүх хуульчид мэднэ. Д.******* ******* ХХК-ний барилгыг борлуулах ажил хийгээд 80,000,000 төгрөгийн цалин авъя гэж байсан. нэхэмжлэгч компанийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар тайлбартаа Д.*******г ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байна гэж ярьж байна. Гэтэл энэ талаарх тушаал аль эрт гарсан. Энэ талаарх баримт манай талд байгаа болохоос биш би гаргаж өгөх шаардлагагүй. Би нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, нэг ч тайлбар өгөөгүй. Яагаад вэ гэхээр иргэний хэрэг үүсэх боломжгүй байдал дээр иргэний хэрэг үүсчихсэн байгаа. Би бусдын тайлбарыг өгч байгаа, бусдын хүсэлтийг өгч байгаа. Яагаад иргэний хэрэг үүсдэггүй юм бэ гэхээр нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд зөвхөн анхан шатын бүртгэлийн болоод иргэний хэргийн баримт болох нөхцөл байхгүй. Үнэхээр хуульч нар мөн юм бол үүнийг нягталж үзээрэй. Тухайн нотлох баримт дээр хүрз хэдэн ширхэг гэж бичсэн юм бэ, скоч хэдэн ширхгийг бичсэн, бээлий хэдэн ширхгийг бичсэн гэдэг тодорхойгүй. Манай компани уг барилгыг бариулах гэж 2 барилгын бригадыг ажиллуулдаг.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд баримт биш, надад өөр баримт байгаа, би түүнийг шалгуулж байгаа, тухайн дэлгүүрийн падаан гэж өөр нимгэн цаасан дээр гаргасан баримт байгаа. Түүнийгээ би аудитын газраар шалгуулж байгаа. Энэ дэлгүүртэй холбоотой 16,915,700 төгрөг биш өөр мөнгөн дүн гарч байгаа. Зөвшөөрөгдөхгүй бичиг баримт дээр барилгын ажил эхэлсэн, тухайн үед газрын асуудал байсан. Энэ асуудалд Д.******* оролцсон. Барилгын зөвшөөрөл асуудалтай байсан, мөн л Д.******* оролцсон. Тэгээд нэхэмжлэгч компанид хамгийн бага үнээр байраа худалдсан. Тухайн үед байрны 1 м2 нь 1,600,000-1,800,000 төгрөг байсан. Д.******* 5 байр авахдаа 1 м2-ийг нь 1,200,000 төгрөгөөр өөрөө бичиж авсан. Өөрөө байрны гэрчилгээгээ гаргасан. Нэхэмжлэгч компани манай байгууллагад 7,993,200 төгрөгийн өртэй байсан. Энэ талаарх баримт манайд байгаа боловч би иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй. Би эрүүгийн хэргийг хүндэтгэхгүйгээр иргэний хэрэгт тайлбар өгч, нотлох баримт өгөх боломжгүй. Би анх удаагаа ганцхан талын гарын үсэгтэй баримтыг нотариат батлаад уг баримт дээр иргэний хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг маргаанд нотариатчаа оролцуулахгүй, хэн нь юу авсан нь мэдэгдэхгүй тэмдэглэлийн дэвтрийг нотариатч тамгалсан байна. Мөн нэг процессын алдаа байгаа. Тэр нь юу вэ гэхээр шүүх гэрч асуухдаа намайг байлцуулаагүй, яагаад надаас нууж гэрч асуусан юм бэ, би гэрчид асуулт тавих эрхтэй шүү дээ, нэг нь 60,000 төгрөгийн скочийг барилгад хэрэглэхгүй гэж байх шиг, нөгөө нэг нь барилгад скоч хэрэглэдэг, ус гоожоод байсан гэж байх шиг. Үүнээс харахад зөрчилтэй нь харагдаж байна. Өнгөрсөн жил бид бүхэн энд ирээд 2 байрны дээврийг янзлаад 3,0 саяас-4,0 сая төгрөгийн зардал гаргасан. Гэтэл Д.******* тайлбартаа дээврийг скочдож байсан гэж байна. Мөн тайлбартаа би дээвэр скочдсон гэж байна. Гэтэл Д.******* дээвэр хийгээгүй шүү дээ. Дээвэр хийдэг компани тусдаа. Тухайн үед барилгын материалыг Хятад улсаас татсан. Дэлгүүрээс барилгын туслах жижиг материалыг аваад байсан нь сонин байна. Барилга барихад орц нормтой, хэмжээтэй, ширхгийн тоотой, хэрэглэх зарчимтай. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хэрэгт цугларсан баримт дээр тулгуурлаж ярьж байна. Нэхэмжлэгч талын баримт дээр манай ажилтан , Д.*******, Одбаяр барилгын материал авсан гэсэн гарын үсэг алга. Ийм баримтыг нэхэмжлэгч тал өөрөө биччихээд шүүхэд өгөөд шүүх тэрийг нь иргэний хэрэг болгосон байна. Гэрч асуухад би оролцоогүй та бүхэн асуусан байсан, мөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотариатчийг энэ иргэний хэрэгт татаж оруулах ёстой байсан. Би нотариатчидын танхимд хүсэлт гаргасан. Д.******* барилгын ажилд скоч хэрэглэгдэхгүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ талаараа тайлбар дээрээ бичсэн байсан. Манай тал уг нэхэмжлэлтэй холбогдуулж тайлбар өгөөгүй, гомдол гаргаагүй, баримт байхгүй учраас гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудыг харахад манай барилгын ажилд шаардлагагүй бараа материал байна. Энэ талаар би нотолъё гэхээр эрүүгийн хэрэгтэй холбоотой нотлох баримтаас би гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.8-д зааснаар энэ нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэж заасан байгаа. Нэхэмжлэгч компанийг нэхэмжлэл гаргахаас өмнө манай компани ХХК-ний захирал ******* болон , гээд 10 гаруй хүнийг эрүүгийн хэргээр шалгуулъя гээд 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Манай компани ХХК-аас барилгын материал худалдан авч байсныг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч хэт нэг талыг барьсан нотлох баримт гаргаж өгсөн байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагч шүүхэд гаргаж өгсөн бол торгох эсхүл хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байна. Үүнийг шалгаад өгөөч гээд бүгдийг нь бичээд цагдаагийн байгууллагад өгсөн. Мөн эрүүгийн журмаар шалгуулж байгаа 10 гаруй хүн дотор ХХК-ний захирал ******* орж байгаа. ХХК-ний энэ хэрэгт гаргаж өгсөн падааны баримтаас өөр нимгэн падаан үйлдэж өгсөн баримт манай компанид байгаа. Үүнийг үнэлүүлэхээр аудитын газар хандсан, үнэлгээний хариу гартал шүүх хуралдааныг хойшлуулсан бол энэ бүхэн нотлогдох байсан. Тийм учраас би иргэний хэргийг хойшлуулаад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Цагдаагаар шалгуулаад жил гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэдсээр байж санаатай үйлдэл гаргасан байна. 0,000,000 төгрөгийн маргаанд энэ нэхэмжлээд байгаа 8,922,500 төгрөгийн маргаан багтаж байгаа. Мөн Д.*******гийн 5 байрны маргаан багтаж байгаа. ХХК-ний байр худалдаж авахдаа төлсөн 70,000,000 төгрөгийг буцааж өгнө гэвэл би хүлээн зөвшөөрч байна. Манай захирал байрны тэр мөнгийг нь гаргаад өгөөчээ гэж хэлж байгаа. Энэ мөнгийг нь би ХХК-ний данс руу илгээгээд байраа авсан нь дээр байх. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч өөрөө энэ талаар хэлж байна. Мөн машины зогсоолын /гараж/ асуудал яригдаж байна. Манай компани харамсалтай нь 3 машины зогсоолын /гараж/ үнэ алдчихаад байгаа, 2 машины зогсоолын /гараж/ үнэ гарч ирэхгүй байгаа. Жилийн дараа нэхэмжлэл гаргаж, ийм нотлох баримтуудаар иргэний хэрэг үүсгээд гэрч оролцуулсан гээд намайг байлцуулахгүйгээр гэрч асуулгасан байгаад би бухимдаж байна. 8,922,500 төгрөгийн асуудал манай компанийн хувьд юу ч биш шүү дээ. Энэ хэрэг маргааныг эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дэх зүйл заалтыг баримтлаад хойшлуулаад өгөөч гэж хүсэлтийг гаргасан. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ХХК нь анх Д.*******д холбогдуулан 8,922,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд улмаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хариуцагч Д.*******гээс 60,000 төгрөгийг, ******* ХХК-аас 8,862,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь хамтран ажиллах гэрээнээс худалдах худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байх тул худалдах худалдан авах гэрээ гэж үзэж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Завхан аймгийн сумын багт баригдах "" орон сууцны төслийн удирдагч Д.******* нь ХХК-ний барилгын материалын дэлгүүрээс 2018 оны 05 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 12-нийг хүртэл 5 давхар айлын орон сууц барихад нийт 16,915,700 төгрөгийн барилгын материал авсан ба уг төслийн удирдагч Д.*******гийн санал тавьсны дагуу уг төслийн байрнаас ХХК-ний захирал *******ийн эхнэр Ё.******* байр захиалсан байсан. Дээрх 16,915,700 төгрөгөөс захиалан авсан байрны үлдэгдэл 7,993,200 төгрөгийг харилцан тохиролцож суутгаж, үлдэгдэл 8,922,500 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Уг мөнгөнөөс машины зогсоол /гараж/ авахаар тохиролцсон боловч машины зогсоол /гаражаа/ ч өгөхгүй байгаа тул 8,862,500 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад 2018 оноос өр үүссэн тухай дурдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн Тооцоо нийлсэн актууд /х/х-ийн 53-60, 93-рт/ баримтад 2018.05.30-2020.03.12-ны хооронд өгсөн авсан зүйлийг баримтаар шалгахад 16,915,700 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.

Дээрх баримтаас харахад 2018 оноос 2020 оны 03 сарын 12-нийг хүртэл хугацаанд талуудын худалдаж авсан барааны баримтыг тооцож үзэхэд хариуцагч тал нь нэхэмжлэгч талд төлөх төлбөргүй болох нь харагдаж байна. Хэрэв гэрээний аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд тооцоо нийлэх гэх мэтээр нөгөө талд гарсан зардлыг төлөхөөр харилцан тохирсон байдал хэргийн материалаас харагдахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн зээлээр бараа материал худалдан авсан гэх падаанууд болон өөрсдийн бараа материал зээлээр өгсөн талаар хөтөлсөн хар дэвтрүүдэд бичигдсэн тооцоог нэгтгэж тооцоо нийлсэн акт үйлдсэн гэх боловч уг тооцоо нийлсэн актад 2019 оны 11 сарын 7-ны өдөр, 2018 оны 5 сарын 30-ны өдрөөс 2019-ны 10 сарын 25 өдөр хүртэл зээлээр авсан бараа материалын тооцоог хийв. Тооцоо нийлсэн ******* ХХК, Д.*******, ХХК Ё.******* гэх бичилт /х/х-ийн 53-60-рт/, мөн 2020 оны 3.25-ны тооцоо нийлсэн акт, 2019 оны 11 сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 сарын 12 хүртэл ХХ-аас ******* ХХК-д нийлүүлсэн барилгын материалын тооцоог ХХК-нийг төлөөлж Ё.*******, ******* ХХК-ны төслийн удирдагч Д.******* бид анхан шатны баримтыг тулган 3327500 болсоныг баталгаажуулав гэх бичилт /х/х-93-рт/ хийгдсэн байх бөгөөд тооцооны үдэгдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, төлбөр тооцоо дууссан гэх утгатай баримт үйлдсэн байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ийнхүү баримтаар нотлогдохгүй байх ба 2018 оноос өр үүссэн гэж үзэж нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч тал нь ...манай компани нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй, Д.*******тэй холбоотой 0,000,000 төгрөгийн хохирол тооцоо гарсан, ...эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж тайлбарлан мэтгэлцэж байх боловч энэ талаар хавтаст хэрэгт ХХК-д холбогдуулан эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх баримтгүй, хавтаст хэргийн 41, 127-р хуудасны ар тал, 183, 184-рт авагдсан Нийслэлийн дүүргийн Прокурорын газар хариу мэдэгдэх хуудас, дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлстийн албан тоот, Завхан аймаг дахь Алтан гадас одонт цагдаагийн газрын албан тоот гэх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь уг баримтуудад ХХК-д холбогдох нэг ч үг үсэг ороогүй, ойлгомжгүй, баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тодорхой хэмжээний барааг зээлээр худалдаж, худалдан авдаг байсан гэх үйл баримтын талаар маргаагүй, энэ талаар гэрчүүд ч гэрчилж байх боловч нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн хариуцагч Д.*******гээс 60,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн боловч энэ байдал нотлогдохгүй байх тул мөн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ХХК-ний Д.*******гээс 60,000 /жаран мянга/ төгрөг, ХХК-аас 8,862,500 /найман сая найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ