Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/02935

 

 

Б... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ...., О... овогт Я....ийн Г....,  

Хариуцагч:.....байрлах, регистр ...., Д...ТӨХК,

Нэхэмжлэлийн шаардлага:Д... ТӨХК-ийн Захирлын 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт, бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Я.Г..., өмгөөлөгч Ш.А...,  хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б..., өмгөөлөгч М.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Я.Г... нь Д... ТӨХК-ийн Захирлын 2022 оны 03 сарын 24-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би Д...ын Эрчим хоолны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд уг компанид 30 гаруй жил ажиллаж байна.Ажиллаж байх хугацаандаа олон амжилт гаргаж, станцын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тасалдалгүй ажиллуулах тал дээр анхаарч, ажилчдын хоолны амт чанар, эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллаж ирсэн.

Гэтэл компанийн гүйцэтгэх захирал Ү.Т...ийн 2022 оны 3 сарын 24-ний өдрийн ... дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж намайг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болохыг тушаалыг эс зөвшөөрч байна.

Д... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 сарын 24-ний өдрийн ... дүгээр тушаалд “2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн удирдлагад байдаг ахлах тогооч Х.Э...ийн эсрэг хүчирхийлэл үйлдэж зодсон зөрчил гаргасан, мөн энэхүү үйлдлийг нь Д... ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлөөс Д... ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 5.3.7 дахь заалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил мөн гэж дүгнэсэн байх тул” хэмээн сахилгын зөрчил гаргасан гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг”  хэлэх ба тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ,  ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно" буюу хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны хүрээнд гаргасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн нөхцөлд сахилгын зөрчилд тооцохоор зохицуулсан байна.

Ажил олгогчтой байгуулсан 2020 оны 3 сарын 09-ны өдрийн ... тоот хөдөлмөрийн гэрээний 1.1-д “Я.Г... нь Д... ТӨХК-ийн Э... цайны газрын дарга, Ажлын байрны тодорхойлолтын 7-д "Э...ийн газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ борлуулалтын үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, чанарын баталгаатай тэнцвэртэй хоол, хүнсээр ажиллагсдад үйлчлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын байрны зорилгыг хэрэгжүүлнэ, мөн Д... ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 1.1-д Д... ТӨХК-ийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх, түүнийг зөрчсөн мэдээ, мэдээлэл, гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” гэж заажээ.

Дээрхээс үзвэл Д... ТӨХК-ийн ажилтан албан хаагч Д... ТӨХК-ийн ажлын байранд хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд үүссэн сахилгын зөрчлийг гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохыг хууль тогтоомжоор тодорхойлсон байна.Ахлах тогооч Х.Э... бидний дунд болсон үйл явдал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны бус хүрээнд ажлын байрнаас гадуур, ажлын бус цагаар үйлдэгдсэн бөгөөд миний бие энэхүү үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээсэн болно.

Гэтэл дээрх үйлдлийг Д... ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 5.37-д “Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах доромжлох, хясан боогдуулах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэх, хавчин гадуурхахгүй байх” гэж заасныг зөрчсөн хэмээг хууль бусаар ёс зүйн зөрчилд хамаатуулсанд гомдолтой байна.

Мөн тушаалын хууль зүйн үндэслэлд хөдөлмөрийн тухай хуулийн 7.1.1, 7.6-г үндэслэсэн байх бөгөөд эдгээр заалтыг мөн үндэслэлгүйгээр хэрэглэсэн байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Энэ зүйлд заасан "ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа" гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна” гэж заасан бөгөөд уг хөдөлмөрийн харилцааны явцад 7.1,1-д “зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх, 7.6-д “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд би хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд нийгмийн харилцаанд ажлын бус чөлөөт цагаар Х.Э...тэй маргалдсаны улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн.

Иймээс Д... ТӨХК-ийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт, бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Д... ТӨХК-ийн Э... цайны газрын дарга Я.Г...г гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас нь чөлөөлсөн, ... тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43.1.4, 80.1.4, 123.2.5 болон тухайн байгууллагын ёс зүйн дүрмийн 5.5.5 гэх зүйлийг дурдсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх үедээ заналхийлэх буюу ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт учруулсан гэж үзсэн.Мөн Ёс зүйн дүрмийн 5.5.5-т буюу сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хэсгийн 1-т Ёс зүйн дүрмийн 5.3.7 буюу албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, доромжлох, хясан боогдуулах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэх, хавчин гадуурхахгүй байх зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзсэн.

Мөн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр тушаалаар сануулах шийтгэл авагдсан байсан бөгөөд Ёс зүйн дүрмийн 5.3-г зөрчсөн учраас сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан байдаг, хөдөлмөрийн харилцаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан уу гэдгийг тогтоох ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцаа гэж хэлж байгаа.

Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж үзэж байгаа.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд гаргасан Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн нөхцөлд сахилгын зөрчилд тооцохоор хуулиар тодорхойлсон.

Ажилтантай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн буюу Я.Г...гийн хөдөлмөрийн гэрээний 1.1-т Я.Г...г Д... ТӨХК-ийн Э... цайны газрын дарга, ажлын байрны тодорхойлолтын 7-т Э... цайны газрын хоол үйлдвэрлэл үйлчилгээ, борлуулалтын ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, чанарын баталгаатай тэнцвэртэй хоол хүнсээр ажиллагсад үйлчлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэх ажлын байрны зорилгыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг бүхий ажлын байртай.

Тушаалд авагдсан өөрийн удирдлага доор байдаг ахлах тогооч Х.Э...ийг олон нийтийн газар зодож танхайрсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн тухай хуулиудад заасан хөдөлмөрийн хэм хэмжээг зөрчсөн ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл биш. Хөдөлмөрийн харилцаанаас тусдаа, Зөрчлийн тухай хуулиар шийтгэлээ хүлээсэн харилцаа байна.Зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгуулсан.

Я.Г... Б... дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн караокед бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Д... ТӨХК-ийн Ёс зүйн дүрмийг зөрчих, хөдөлмөрийн гэрээгээ зөрчих, Д... ТӨХК-ийн дотоод журмыг зөрчих, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчих нөхцөл байдлыг үүсгэхгүй.

Х.Э...т хийсэн Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээр зодсон гэх үйл баримт тогтоогдоогүй, ямар нэг гэмтлийн зэрэг тогтоогдоогүй.Түүний эд эрхтэн, нүдэнд харагдах байдлаар биеийн гадна хэлбэр, дүрс, нүүр хэсэг гэмтсэн, зодуулсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг оногдуулахдаа 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулийг ашиглан Я.Г...д сахилгын шийтгэл оногдуулсан.Я.Г...тай 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хугацаагүй байгуулагдана гэж зааснаас харахад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх, журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдахаас өмнө байгуулсан Хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө.Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасан.

Ийнхүү шинэ Хөдөлмөрийн тухай хууль, шинэ дотоод журмыг үндэслэхгүй хуучин Хөдөлмөрийн тухай хууль болоод хуучин хөдөлмөрийн гэрээг үндэслэх хуулийн зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр байна.

 Я.Г...гийн байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6.1-т ажилтын хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сардаа 6 өдрийн ажил тасалсан, ажилдаа ирэхдээ болон ажлын, үйлдвэрийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, танхайрсан, Албан үүргээ биелүүлж байгаа ажилтан, бусдыг хэл амаар доромжилсон, бусдын эрх чөлөөнд халдсан.Компанийн эд хөрөнгө багаж, хэрэгсэл, сэлбэг материалыг хулгай хийсэн, Ажлыг байрыг дур мэдэн орхиж явсан, Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлээс 135 дугаар зүйлүүдэд заасан журмаар хариуцна, эдгээр үндэслэлийг ноцтой зөрчил гэж дурдсан.

Өөрөөр хэлбэл хуучин хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл байхгүйгээс гадна сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэл тогтоогддоггүй, хууль болоод дотоод журам, шинэ болоод хуучин хуулийн аль алинаар нь хөдөлмөрлөх үйл явцыг хэрэгжүүлэхдээ, зоогийн газрын даргын албан тушаалыг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй.

Энэ үйл ажиллагаа нь Д... ТӨХК-ийн албан ёсны үйл ажиллагаа байсан эсэхийг тогтоох ёстой, энэ бол Д... ТӨХК-ийн албан ёсны үйл ажиллагаа байгаагүй, Э...ийн газрын эрэгтэйчүүдийн зүгээс санал санаачилга гаргаж, хүлээн авалт зохион байгуулсан

Хөдөлмөрийн гэрээ болоод хуулийн дагуу энэ бол шинэ Хөдөлмөрийн тухай хууль буюу тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43.1.4, 80.1.4, 123.2.5 зэргийг хэрэглэх үндэслэл бүрдээгүй байсан,

Хэрэгт авагдсан Х.Э... болоод бусад ажилчдын Ёс зүйн хороонд гаргаж өгсөн материал, өргөдлүүд нь хоорондоо зөрчилтэй.Я.Г... Х.Э...ийг зодож, ёс бус үйлдэл гаргаж, хөдөлмөрийн харилцаанд ёс зүйн зөрчил гаргасан болохыг шалгуулахыг гаргасан өргөдөл бус удахгүй болох наадмаар хуушуур хийж талбай дээр зарахгүй хүмүүс гарын үсэг зурсан, ёс зүйн дүрмийн дагуу авсан арга хэмжээг эргэж хянаач гэх агуулга гомдол гаргаж явсныг  шийдвэрлээгүй байхад ... дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй болсон.Иймд Д... ТӨХК-ийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Я.Г...г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлтийн бичилтийг хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Я.Г... нь тус байгууллагын “Э...” цайны газрын даргаар ажиллаж байсан Д... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022-03-24-ний өдрийн ... дүгээр тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл хүлээж ажлаасаа чөлөөлөгдсөн.Уг ... дүгээр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 6. 43 дугаар зүйлийн 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Д... ТӨХК-ийн ажилтнуудын Ёс зүйн дүрмийн 5.5.5 дахь заалт, Д... ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2022-03-16-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүгнэлт зэргийг үндэслэл болгосон.

Мөн тушаалын 1 дэх заалтад “Э...” цайны газрын дарга Я.Г... нь их хэмжээний буюу 38 700 000 төгрөгийн бараа материалыг өмнө нь зарлагдсан гэж худал тайлагнан зарцуулалгүй хадгалж, эд хөрөнгө ашиглан шамшигдуулах нөхцөл бий болгосон зөрчил гаргасан нь 2021 оны 6 дугаар сарын 25-нд хийсэн тооллогоор тогтоогдож, гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар орын 09-ний өдрийн ... дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн удирдлагад байдаг ахлах тогооч Х.Э...ийн эсрэг хүчирхийлэл үйлдэж зодсон зөрчил гаргасан, мөн энэхүү үйлдлийг нь Д... ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлөөс Д... ТӨХК-ийн ажилтнуудын Ёс зүйн дүрмийн 5.3.7 дахь заалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил мөн гэж дүгнэсэн байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Я.Г...гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсугай” гэж заасан.

Дулааны 4 цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Д... ТӨХК-ийн өмч хамгаалах зөвлөлийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр тушаалаар “Э...” цайны газрын дарга Я.Г...д сануулах сахилгын шийтгэл хүлээлгэж байсан.Уг тушаалын 1 дүгээр заалтад “Э... цайны газрын №1, №0 агуулахуудад 2021 оны 6 дугаар сарын 25-нд хийсэн тооллогын тайлангаар их хэмжээний буюу 38 700 000 төгрөгийн эд хөрөнгийн илүүдэл илэрсэн зөрчил гаргасан тул нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах үүрэг хариуцлагаа сулруулсан, хариуцлагагүй хандсан Я.Г...д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсугай” гэснийг Я.Г... хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй.

“Э...” цайны газрын мэдэлд материалын №1, №0 агуулахууд байсан бөгөөд уг агуулахуудад 2021 оны 6 дугаар сарын 25-нд хийсэн тооллогоор эргэлтийн бараа материалыг их хэмжээгээр нөөцөлсөн байсан нь илэрсэн. Энэ талаар Д... ТӨХК-ийн Өмч хамгаалах зөвлөлийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар шийдвэрт “Дээрх тооллогын хүрээнд илэрсэн эргэлтийн бараа материалыг их хэмжээгээр нөөцөлсөн нь “Бараа материал хүлээн авах, бүртгэх, зарцуулах журам-ын тодорхой заалтуудыг илтэд зөрчиж, төрийн өмчийн хөрөнгийг үнэгүйдүүлж, бусдад завших нөхцөл бүрдсэн байх тул цаашид онцгой анхаарч, ийм алдааг дахин давтан гаргахгүй байх ба Э... цайны газрын болон Санхүү, бүртгэлийн хэлтсийн холбогдох ажилтнуудад компанийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлага тооцож ажиллах” гэж тусгагдсан байсан.

Гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалаар батлагдсан “Бараа материал хүлээн авах, бүртгэх, зарцуулах журам”-ын 6.4.1-д “Компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалт, их засвар, ТЗБАХ-ийн төлөвлөгөө болон зардлын төлөвлөгөөний дагуу нэгжүүд бараа материалыг зарцуулна” гэж, 6.4.3-д “Нэгжүүд бараа материалыг төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн хугацаанд, хэрэгцээт газар нь зөв ашиглаж, зарцуулах үүрэгтэй” гэж заасан бараа материалыг зарцуулах талаарх заалтуудыг зөрчиж, “Э...” цайны газар өмнө нь авсан бараа материалыг төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн хугацаанд, хэрэгцээт газар нь зөв ашиглаж, зарцуулаагүй байж зарцуулсан мэтээр дахин дахин авч, өөрийн  агуулахдаа их хэмжээгээр нөөцөлсөн байсан.

Иймд дээрх шийдвэрээр “Э...” цайны газрын материалын №1, №0 агуулахуудыг Санхүү, бүртгэлийн хэлтэст шилжүүлэх, хэрэгцээт  материалыг олгохдоо төлөвлөгдсөнөөр бус тухайн үеийн хэрэгцээ шаардлагын хүрээнд нь олгохоор шийдвэрлэж, тооллогоор илэрсэн шинэ болон цаашид ашиглаж болох 38,7 сая төгрөгийн цэвэрлэгээний материалууд болон БҮТЭЗ-ийн бараа материалуудыг орлогод авч, нэмэлтээр худалдан авахгүй байх, мөн төв агуулахаас авсан материал, сэлбэгийг хэрхэн зарцуулсан талаарх тайланг үнэн зөвөөр нь сар бүр гаргуулахаар шийдвэрлэсэн.

Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Я.Г... өөрийн удирдлагад байдаг ахлах тогооч Х.Э...ийг удаа дараа хэл амаар доромжилж, улмаар 2022-03-11-ний өдөр зодож, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг зөрчсөн дараагийн зөрчлийг гаргасан болно.Нэхэмжлэлд дурдагдсан Д... ТӨХК-ийн ажилтан Х.Э... нь “Э...” цайны газрын ахлах тогоочоор, Я.Г...гийн удирдлагад ажилладаг, Х.Э... 2022 оны 3 дугаар сарын 14-нд Д... ТӨХК-ийн захиргаанд Я.Г...д холбогдуулан гомдол гаргасан.

Уг гомдолд дурдсанаар, “Э...” цайны газрын дарга Я.Г... нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр  “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийн баяр тэмдэглэнэ гэж тус цайны газрын бүх тогооч, ажилчдыг ажлын цагаар буюу 14 цаг 30 минутад ажлаас авч гаран, 3 дугаар хороололд байрлах “С...” караокед очиж баяр тэмдэглүүлсэн.Тухайн үед миний бие ажлын цагаар Я.Г... даргыг дагаж явах хүсэлгүй байсан боловч байгууллагын удирдлага ажлын цагаар уг арга хэмжээг зохион байгуулж байсан тул зайлшгүй хамт явах шаардлагатай нөхцөл байдал үүссэн.Улмаар дарга Я.Г... нь өөрийн сууж байсан караокены өрөөнд тогооч Д...оор дамжуулан Х.Э...ийг хэд хэдэн удаа дуудуулсан бөгөөд би тус өрөөнд ороход дарга Я.Г... нь надад хандан “Чи станцын дарга Т...тай унтсан.Чи  О... компаниас мах хулгайлж байгаад гарсан. Чи станцын дарга Т..., М.... дарга нарт миний талаар үргэлж хов хүргэн, улмаар намайг цагдаад шалгуулсан” гэх зэргээр хамт олны дэргэд ор үндэсгүй худал үгээр доромжилж гүтгэсэн.Би дээрх худал гүтгэлгийг сонсож тэсэхгүй болоод тус байрлаж байсан өрөөнөөс нь гарах гэхэд дарга Я.Г... нь намайг үсдэж, зодож танхайрсан.Дээрх ёс зүйгүй, хууль бус үйлдэл нь нэг удаагийнх биш бөгөөд ажлын байранд, хамт олны дэргэд “Чи удирдах ажилтнуудад хов хүргэн, Э... цайны газрын складанд шалгалт оруулсан”, “Намайг шалгуулаад байгаа хүмүүс хурдан зайлаарай, ар араасаа явж байгаа шүү, эхнийх нь явсан” гэх зэргээр миний биеийг болоод бусад ажилчдын нэр хүндийг гутаан, үг хэлээр доромжилж, байнгын дарамтад байлгаж ирсэн” гэсэн байна.

Мөн гомдолд “тус цайны газрын дарга Я.Г... нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд баруун дөрвөн замд байрлах өөрийн хариуцан ажиллуулдаг цайны газарт “Э...” цайны газрын тогооч нарыг хуваарь гарган, хүчээр давхар ажиллуулж байсан бөгөөд тухайн үед Д... ТӨХК-ийн “Э...” цайны газрын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүн хүч хүрэлцэхгүй болдог байсан.Хэрэв дарга Я.Г...гийн хэлсэн ёсоор нь тус хувийн байгууллагад ажиллахгүй гэх тохиолдолд тус ажилчдыг дарамталж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх хэвийн нөхцөлийг алдагдуулсаар ирсэн. Түүнчлэн цагаан сарын баярын үеэр Т... гэх хувийн цэцэрлэгт бууз хийлгэх, байгууллагын гал тогоо, цахилгаан, тоног төхөөрөмжийг хувьдаа ашиглан хэвийн боов хийлгэх зэргээр тус цайны газрын тогооч, ажилчдыг өөр ажил давхар эрхлүүлсэн.Улмаар баяр наадмын өдрүүдэд ажиллуулж олсон орлогоос ойролцоогоор 20 хувийг ажилчдын дотоодын М... хуримтлалд нэмж, үлдсэн бүх мөнгийг хувьдаа завшсаар ирсэн болно.

Иймд “Э...” цайны газрын тогооч, ажилчид бид тус цайны газрын дарга Я.Г...тай ажиллах бүхий л хугацаанд сэтгэл санааны болоод эрүүл мэндийн хувьд хохирол учирсан тул дээрх ёс зүйн зөрчлүүдийг харгалзан үзэж, “Э...” цайны газрын дарга Ч.Г...г ёс зүйн зөвлөлийн хурлаар оруулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гээд  олон хуудас баримт, зургуудыг хавсаргаж өгсөн байсан.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Д... ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрэм 2021-12-30-ны өдөр батлагдсан.Ёс зүйн дүрмийн 5.4.1-д “Компани нь ёс зүйн зөвлөлтэй байна” гэж заасан бөгөөд дүрмийн 5.4.6-д заасны дагуу компанийн Ёс зүйн зөвлөл Х.Э...ийн гомдлыг шалгаж үзээд 2022-03-16-ны өдөр ... дугаартай Д... ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтээр Я.Г... нь “ёс зүйн дүрмийн 5.3.2 “Ажилтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, хясан боогдуулах замаар хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх”, 5.3.3 “Компанийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, 5.3.7 “Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлгах, сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, доромжлох, таслан боогдуулах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэх, хавчин гадуурхахгүй байх”, 5.3.15 ”Өөрийн удирдлагад байгаа ажилтнуудын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх, хамт олны дотор ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлэх”, 5.3.21 “Ажлын байранд үндсэн ажлаас гадуур зөвшөөрөлгүй бусад ажил, үйл ажиллагаа, үйлчилгээ эрхлэхгүй байх”, 5.3.27 “Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлгах, сүрдүүлэх, хясан боогдуулах арга замаар ажилтнуудаас мөнгө, эд зүйл нэхэх, нэхэж авах, ямар нэг үйлдэл хийлгэх, хувьдаа буюу гар орондоо ажил, үйлчилгээ авахгүй байх” заалтуудыг зөрчсөн байх тул ёс зүйн 6 зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.Ёс зүйн зөрчил нь гомдол гаргагчийн ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.Уг баримтыг зохиомлоор үйлдэх боломжгүй.Энэ зөрчлүүд нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар мэдэгдэлд мөн дурдагдсан байна” гэсэн байдаг.

Тус компанийн гүйцэтгэх захирал нь “Д...” ТӨХК-ийн захиргаанд Я.Г...д холбогдуулан гаргасан Х.Э...ийн 2022-03-14-ний өдрийн гомдол, Д... ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2022-03-16-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, Б... дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Б...ийн 2022-03-21-ний өдөр Х.Э...т өгсөн, Я.Г...г Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгосон тухай гомдлын хариу хэрэгтэй танилцсан бөгөөд 2022-03-24-ний өдөр Я.Г...г дуудаж уулзан, гаргасан зөрчлийн талаарх түүний тайлбарыг сонссоны үндсэн дээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл хүлээлгэх болсон талаар мэдэгдсэн болно.Я.Г... нь тайлбар гаргахдаа би Х.Э...тэй зодолдоогүй гэж гүйцэтгэх захиралд бичиж өгсөн байдаг.

Хэдийгээр 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3 дугаартай Д... ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд Я.Г...г Д... ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 5.3.2, 5.3.3, 5.3.7, 5.3.15, 53.21, 5.3.27 дахь заалтуудыг зөрчсөн 6 зөрчил гаргасан гэж тогтоосон боловч 5.3.7 дахь заалтаас бусад заалтуудыг зөрчсөн үйлдэлд нь сахилгын шийтгэл хүлээлгэх боломжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.5 дахь хэсгүүдэд заасан, хариуцлага хүлээлгэх 6 сар болон 1 жилийн хугацаа өнгөрсөн байсан.

Я.Г... ёс зүйн дүрмийн 5.3.7 дахь заалтыг зөрчихдөө ёс зүйн дүрмийн 5.2-д заасан ажилтнуудын баримтлах ёстой хэд хэдэн зарчмуудыг мөн адил зөрчсөн байсан.Ёс зүйн дүрмийн 52-т ажилтнууд компанид ажиллахдаа 5.2.1) хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, 5.2.2) хүнлэг, энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх, үнэнч шударга байх, 5.2.4) ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах, хамт олондоо хүндэтгэлтэй харилцах зарчмуудыг баримтлах ёстой гэж заасан байдаг.

Х.Э...ийн биед халдаж үсдэж зодсон Я.Г...гийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1.1-д заасан, зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг хориглосон хориглолтыг зөрчсөн.Мөн хуулийн 7.1.2-д бусдыг хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаахыг хориглосон байдаг бөгөөд Х.Э...ийн гомдолд Я.Г... түүнийг хэл амаар доромжилсон, түүний нэр төр, алдар хүндийг гутаасан талаар дурдагдсан боловч цагдаагийн байгууллага зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг зөрчсөн үйлдлийг тогтоож, торгох хариуцлага хүлээлгэсэн байсан тул ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4, 7.6 дахь хэсэгт заасан үүргийн дагуу Я.Г...д хариуцлага тооцсон болно.

Я.Г... нь нэхэмжлэлдээ “миний бие хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд нийгмийн харилцаанд ажлын бус чөлөөт цагаар Х.Э...тэй маргалдсаны улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн. дээрх үйлдлийг “Д...” ТӨХК-ийн ажилтнуудын Ёс зүйн дүрмийн 5.3.7-д “Албан ажлын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, доромжлох, хясан боогдуулах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэх, хавчин гадуурхахгүй" гэж заасныг зөрчсөн хэмээн хууль бусаар ёс зүйн зөрчилд хамаатуулсанд гомдолтой байна.Мөн тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1.1, 7.6-г үндэслэсэн байх бөгөөд эдгээр заалтыг мөн үндэслэлгүйгээр хэрэглэсэн байна.Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.7-д “Энэ зүйлд заасан “ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа” гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх, очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, ад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна” гэж заасан гэжээ.

Ажил олгогчийн хувьд Я.Г...гийн гаргасан сүүлчийн зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан “ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ”-ний үеэр гарсан байна гэж үзсэн.Учир нь “Э...” газрын дарга Я.Г... нь 2022-03-11-ний Баасан гаригт Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэнэ гэж нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал Н.М...өөс зөвшөөрөл авч, тус цайны газрын бүх тогооч, ажилчдыг ажлын цагаар буюу 14 цаг 30 минутад ажлаас авч 3-р хороололд байрлах “С.... караокед компанийн .... улсын дугаартай ПАЗ маркийн  автобусаар очиж баяр тэмдэглүүлсэн байдаг.Энэ талаар Х.Э...ийн гомдолд “Тухайн үед миний бие ажлын цагаар Я.Г... даргыг дагаж явах хүсэлгүй байсан боловч байгууллагын удирдлага ажлын цагаар уг арга хэмжээг зохион байгуулж байсан тул зайлшгүй хамт явах шаардлагатай нөхцөл байдал үүссэн” гэж тодорхой бичсэн байна.Иймд Я.Г...гийн нэхэмжлэлдээ бичсэн “нийгмийн харилцаанд ажлын бус, чөлөөт цагаар Х.Э...тэй маргалдсан” гэдэг нь үндэслэлгүй бөгөөд Я.Г... нь “Э...” цайны газрын даргын хувиар ажил олгогчийг төлөөлж “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийн баяр тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулсан тул уг арга хэмжээн дээр ч гэсэн ажилтны ёс зүйн хэм  хэмжээг сахиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хориглолтыг дагаж мөрдөх үүрэгтэй байсан.

Я.Г... нь удаа дараа ажлын байранд, хамт олных нь дэргэд “Чи удирдах ажилтнуудад хов хүргэн, Э... цайны газрын складанд шалгалт оруулсан”, “Намайг шалгуулаад байгаа хүмүүс хурдан зайлаарай, ар араасаа явж байгаа шүү, эхнийх нь явсан” гэх зэргээр Х.Э...ийн үг хэлээр доромжилж, байнгын дарамтад байлгаж, айлган сүрдүүлж, албан тушаалын хүчирхийлэл үйлдсэн нь гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр тушаалаар Я.Г...д сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн явдалд тэрээр Х.Э...ийг буруутгадаг байсныг харуулж байна.Улмаар Я.Г... нь баяр тэмдэглэж байхдаа караокены өрөөнд Х.Э...ийг дуудаж оруулаад “Чи станцын дарга Т..., М... дарга нарт миний талаар үргэлж хов хүргэн, улмаар намайг цагдаад шалгуулсан” гэж уурлан үсдэж зодсон асуудал нь Я.Г...д холбогдох хэрэг бүртгэлтийн ... дугаартай эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбоотой юм. Уг хэрэгт Я.Г... нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд уг хэргийг шалгаж байгаа Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн .... тоот албан бичгээр 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” мөрдөгчийн мэдэгдэл тус компанийн гүйцэтгэх захиралд ирсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан буюу 2 ба түүнээс дээш удаа гаргасан бол түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5-д хөдөлмөрийн хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ зөрчсөн ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан тул Я.Г...д ногдуулсан сахилгын шийтгэлийг хуульд нийцсэн гэж үзэж байна.

Я.Г... 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр тушаалаар хөдөлмөрийн сануулах сахилгын шийтгэл авч байсан, 38 700 000 төгрөгийн бараа материалыг өмнө зарлагдсан гэх тайлан гаргаад, удаа дараа бараа материалыг бөөнөөр нь авч хадгалж байсан.

Өөрөөр хэлбэл бараа материал хэрэгтэй байна гэж хүсэлт бичсэн атлаа зарцуулдаггүй, ахин бараа материал хэрэгтэй байна гээд авдаг байсан.Өмнө авсан бараа материалаа огт зарцуулахгүйгээр нэмж бараа материал авч байсан үйлдлийг нь тодорхой журам зөрчсөн үзээд их хэмжээгээр бараа материал авч хадгалсан нь хөрөнгө шамшигдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан гэж үзэж Өмч хамгаалах зөвлөл 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэртээ дүгнэсэн.Байгууллага дээрх бараа материалуудыг зарцуулагдсан гэж ойлгож байсан боловч зарцуулагдаагүй байсан зөрчлийг тогтоож, 38 700 000 төгрөгийн бараа материалыг орлогод буцааж авсан.Энэ үйлдэл нь Бараа материал хүлээн авах, зарцуулах журмын тодорхой заалтуудыг зөрчсөн байсан тул дахин ийм алдаа гаргахгүй байхыг даалгаж, журам зөрчсөн ажилтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгож, гүйцэтгэх захирлын тушаалаар Э... цайны газрын даргад шийтгэл хүлээлгэсэн.Энэ шийтгэлдээ нэхэмжлэгч маргаагүй бөгөөд ямар нэг гомдол гаргаагүй тул шийтгэл хүчинтэй болсон.

 Дараагийн зөрчил эхний зөрчилтэй холбоотой Х.Э...ийн Сахилгын хороонд гаргасан гомдолд Зоогийн газрын складанд шалгалт оруулах талаар Х.Э... удирдлагуудад ховлож, шалгалт орсноос болж надад арга хэмжээ авсан гэх байдлаар Х.Э...тэй муудалцсан гэх агуулга Х.Э...ийн өргөдөл дээр байдаг.Я.Г...гийн Х.Э...ийн биед халдсан асуудал нь Х.Э...ийг Я.Г... удаан хугацаанд дарамталж, хөдөлмөрийн харилцаанд дарамтад оруулж улмаар хүчирхийлсэн үйлдэлтэй холбоотойгоор 2 дахь сахилгын шийтгэлийг оногдуулсан.

Х.Э...ийг зодсон нь Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-г зөрчиж, бусдыг зодсон гэдэг нь тогтоогдож Я.Г...д торгуулийн арга хэмжээ авагдсан, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэдэг нь өөр асуудал, гэмтлийн зэрэг тогтоогдвол Эрүүгийн хэрэг болно, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас бусдыг зодсон гэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан.Бусдын биед халдах, зодох нь гэмтэл учирсан эсэхээс үл хамаарч, хүчирхийлэл гэж тооцогдож явна. Х.Э...ийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэх ноцтой асуудал Х.Э...ийн өргөдлийн дагуу Ёс зүйн хурлаар хэлэлцэгдсэн. Х.Э...ийн өргөдлийг нэхэмжлэгч тал нийт ажилтнуудын гаргасан өргөдөл гэх байдлаар тайлбарлаад байна.Х.Э... өөрийгөө зодуулсан гэх асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гаргасан, ажилтан өөрийгөө зодуулсан гэж өргөдөл гаргасан тул үүнийг хэлэлцэж шийдэх нь зүйтэй бөгөөд бусад ажилтнуудын наадмаар хуушуур хийхгүй гэх асуудал нь маргаанаас өөр асуудал.

Ажилтнууд тус өргөдөлд гарын үсэг зурсан эсэх нь энэ маргаанд ач холбогдолгүй. Х.Э... намайг удаа дараа дарамталсан, зодуулчихлаа гэх асуудал нь Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, тодорхой баримт байна гэх үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзсэн.Ёс зүйн зөвлөлийн хурлын шийдвэрийг үнэн зөв гарсан гэж үзэж байгаа.Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг хэрэглэсэн.Энэ заалт нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр тушаал гарсан. Түүнээс ноцтой зөрчил гэх үндэслэлээр тушаал гараагүй.

Х.Э... нь Я.Г...гийн удирдлагад ажилладаг байсан, Я.Г... Э... цайны газрын дарга буюу удирдах албан тушаалтан.Тийм учраас удирдах ажилтныхаа эсрэг гаргаж байгаа энэ хүчирхийллийг зөвтгөх боломж байхгүй.Хэдий ажлын байран дээр бус гэж тайлбарлаж байгаа боловч ажлын байраас бусад газар дарга ажилтны харилцаа хэвээр хадгалагдаж явж байгаа.

Нэхэмжлэгч талаас Х.Э...ийг зодсон асуудлыг ажлын бус цагаар, олон нийтийн газар болсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т хамааралгүй гэж тайлбарлалаа.Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үгээр, биеэр болон бусад хэлбэрээр дарамт үзүүлж, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно гэх заалтыг Я.Г...г зөрчсөн гэж үзсэн.Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-т заасан ажил эрхлэгчид хөдөлмөрийн харилцаанд хэд хэдэн зүйл байх бөгөөд үүнээс ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээний үеэр үүсэж байгаа харилцаа нь хөдөлмөрийн харилцаанд багтана гэж хуульчилсан.

Үйл явдал 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр болсон, тус өдөр Э... цайны газар Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхээр арга хэмжээ зохион байгуулсан. Энэ цайны газрын баяр арга хэмжээнд бүх ажилчид оролцсон.Түрүүн дурдагдсан бөгөөд Э... цайны газрын дарга Я.Г... өөрийн удирдах албан тушаалтан болох дэд захирал М...өөс бүх ажилчдадаа зориулж чөлөө авсан. Улмаар байгууллагын унааг ашиглах зөвшөөрөл авч баяр тэмдэглэх газар руу хүргүүлсэн.Х.Э...ийн өргөдлөөс харахад байгууллагын удирдлагаас зохион байгуулж, нэгдсэн журмаар явна гэсэн тул би баярт аргагүй эрхэнд явсан. Түүнээс Х.Э...тэй харилцаа муу байсан тул тийм газар хамт баймааргүй байсан гэх агуулга өргөдлөөс харагдаж байгаа.Тэгэхээр байгууллагын удирдлага нэгэнт явна гэсэн тул дагаж явсан юм.Хэдийгээр эрчүүдийн зүгээс урьж байна гэсэн боловч зохион байгуулалт, ажилчдыг бүгдийг хамруулах арга хэмжээг нэхэмжлэгч өөрөө хариуцаж, зохион байгуулсан.Нэхэмжлэгчийн хувьд Э... цайны газрын даргын хувьд тухайн ажилтнуудын байгууллагын удирдлагыг төлөөлнө.Тухайн баяр тэмдэглэсэн үйл явдал дээр болж буй үйл явдал нь удирдах албан тушаалтны хувьд ажилтандаа дарамт учруулсан үйл ажиллагаа нь тэнд мөн адил үргэлжилж, улмаар хүчирхийлэл үйлдэх хэмжээнд хүрсэн.

Байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийн 5.3.7 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн.Ёс зүйн дүрмийн 5.2.1-т хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, 5.2.4-т ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах, хамт олондоо хүндэтгэлтэй харилцах зарчмыг баримтална гэх үндсэн шаардлагуудыг зөрчсөн.Хамт олноороо баяр тэмдэглэж байгаа үед ч адилхан ёс зүйтэй байх ёстой.Түүнээс ажлын байрнаас гарсан гэдгээрээ бие биетэйгээ ёс бус харилцаа үүсгэж, хүчирхийлэл үйлдэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.Нэгэнт зөрчил тогтоогдож, Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр зөрчил хаагдсан гэж тогтоосон тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл бүрдсэн гэж уг тушаалыг гаргасан.Тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:“Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр тушаал, 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нэмэлт тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн .... дүгээр дүгнэлт, нэхэмжлэгчийн ажил байдлын тодорхойлолт, Э...ийн газрын фондын М...ий зарцуулах дүн, тайлбарыг шүүхэд өгсөн./1 дүгээр хх 3-13, 208-217, 218-219, 220-225, 226-250, 2 дугаар хх 1-10/

Хариуцагчаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Я.Г...тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн  “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ... дүгээр тушаал, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ... дүгээр тушаал, ажлын байрны тодорхойлолт, Д...” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” А/155 дугаар тушаал, Бараа материал хүлээн авах, бүртгэх, зарцуулах журам, Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “Журам батлах тухай” ... дугаар тушаал, Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Д...” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийг батлах тухай“ .... дугаар тушаал, Д...” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрэм, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар мөрдөгчийн мэдэгдэл, Б... дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”, “Э...” цайны газартай Х.Э...ийн 2021 оны 5 дугаар сарын 21, 2015 оны ... дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Д... ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар дүгнэлт, хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрийн дотоод журам тараасан түгээлтийн бүртгэл, Э...ийн газрын үндсэн журам, Ёс зүйн зөвлөлд Н.Э...ийн гаргасан гомдол, хавсаргасан баримтууд, Э...ийн газрын ажилтнуудын ёс зүйн зөвлөлд гаргасан өргөдөл, Э...ийн газрын ажилтнуудын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ирцийн бүртгэл, Э...ийн газрын ажилтнууд компанийн удирдлагаас албан ёсоор арга хэмжээ зохион байгуулахад чөлөө олгосон бичиг, Э...ийн газрын ажилтнууд албан ёсоор зохион байгуулж ажилтнуудаа хүргүүлэхээр компанийн авто аж ахуйн газраас унаа захиалж хүргүүлсэн тухай бичиг, Д... ТӨХК-ийн Өмч хамгаалах зөвлөлийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн./хх 27-76, 113-205, 206-207/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн./хх 94-109/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Х.Э... бидний дунд болсон үйл явдал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны бус хүрээнд ажлын байрнаас гадуур, ажлын бус цагаар үйлдэгдсэн бөгөөд би энэ үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээсэн,

Б... дүүргийн 4 дүгээр хороонд байрлах караокед бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Д... ТӨХК-ийн Ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, Д... ТӨХК-ийн байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчих нөхцөл байдлыг үүсгэхгүй,

 Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээр Х.Э...т гэмтэл илрээгүй, зодсон баримт тогтоогдоогүй.

Я.Г...тай хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хугацаагүй байгуулагдсан байхад Хөдөлмөрийн тухай хууль шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх, журмын тухай хуулийн 2 дугаар зүйл зааснаар шинэ Хөдөлмөрийн тухай хууль, шинэ дотоод журмыг үндэслэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.

С... караокед болсон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн үйл ажиллагаа нь албан ёсны үйл ажиллагаа байгаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43.1.4, 80.1.4, 123.2.5 зэргийг хэрэглэх үндэслэл бүрдээгүй, Х.Э... болоод бусад ажилчдын Ёс зүйн хороонд гаргаж өгсөн материал, өргөдлүүд нь хоорондоо зөрчилтэй,  Ёс зүйн дүрмийн дагуу авсан арга хэмжээг эргэж хянаж үзэх тухай гомдол гаргасныг шийдвэрлээгүй байхад ... дугаар тушаал гарч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй болсон.

Иймд Д... ТӨХК-ийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:

Я.Г... нь гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар орын 09-ний өдрийн ... дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн байсан.

Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Я.Г... өөрийн удирдлагад байдаг ахлах тогооч Х.Э...ийг хэл амаар доромжилж, улмаар 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зодож, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг зөрчсөн дараагийн зөрчлийг гаргасан.

Х.Э... нь 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Д... ТӨХК-ийн захиргаанд Я.Г...д холбогдуулан гомдол гаргасан.

Д... ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 5.4.6-д заасны дагуу компанийн Ёс зүйн зөвлөл Х.Э...ийн гомдлыг шалгаж үзээд 2022 оны 3 дугаар 16-ны өдөр 03 дугаартай Д... ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гаргасан.

Х.Э...ийн гомдолд Я.Г... түүнийг хэл амаар доромжилсон, түүний нэр төр, алдар хүндийг гутаасан талаар дурдагдсан боловч Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг зөрчсөн үйлдлийг тогтоож, торгох хариуцлага хүлээлгэсэн тул ажил олгогч нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4, 7.6-д заасан үүргийн дагуу Я.Г...д хариуцлага тооцсон.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдлийг тус компанид ирүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7.7-д зааснаар ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг Я.Г...д ногдуулсан нь хуульд нийцсэн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн .... дүгээр дүгнэлт, нэхэмжлэгчийн ажил байдлын тодорхойлолт, Э...ийн газрын фондын М...ий зарцуулах дүн, тайлбар, 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Я.Г...тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ... дүгээр тушаал, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ... дүгээр тушаал, ажлын байрны тодорхойлолт, Д...” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” ... дугаар тушаал, Бараа материал хүлээн авах, бүртгэх, зарцуулах журам, Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “Журам батлах тухай” ... дугаар тушаал, Д...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Д...” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийг батлах тухай“ ... дугаар тушаал, Д...” ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрэм, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар мөрдөгчийн мэдэгдэл, Б... дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Я.Г...тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Я.Г...тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Д... ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар дүгнэлт, хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрийн дотоод журам тараасан түгээлтийн бүртгэл, Э...ийн газрын үндсэн журам, Ёс зүйн зөвлөлд Н.Э...ийн гаргасан гомдол, хавсаргасан баримтууд, Э...ийн газрын ажилтнуудын ёс зүйн зөвлөлд гаргасан өргөдөл, Э...ийн газрын ажилтнуудын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ирцийн бүртгэл, Э...ийн газрын ажилтнууд компанийн удирдлагаас албан ёсоор арга хэмжээ зохион байгуулахад чөлөө олгосон бичиг, Э...ийн газрын ажилтнууд албан ёсоор зохион байгуулж ажилтнуудаа хүргүүлэхээр компанийн авто аж ахуйн газраас унаа захиалж хүргүүлсэн тухай бичиг, Д... ТӨХК-ийн Өмч хамгаалах зөвлөлийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар шийдвэр, үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Я.Г... нь Д... ТӨХК-ийн “Э...” цайны газрын дарга албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс хугацаагүй Д... ТӨХК-тай байгуулсан байна./хх 4-5, 27-28/

Д... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ... дүгээр тушаалаар “Э...” цайны газрын 0, 1 агуулахуудад 2021 оны 6 дугаар сарын 25-нд хийсэн тооллогын тайлангаар их хэмжээний буюу 38 700 000 төгрөгийн эд хөрөнгийн илүүдэл илэрсэн зөрчил гаргасан тул нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах үүрэг хариуцлагаа сулруулсан, хариуцлагагүй хандсан гэж Э... цайны газрын дарга Я.Г...д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна./хх 29/

Д... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” ... дүгээр тушаалаар “Э...” цайны газрын дарга Я.Г... нь их хэмжээний буюу 38 700 000 төгрөгийн бараа  материалыг өмнө нь зарлагдсан гэж худал тайлагнан зарцуулалгүй хадгалж, эд хөрөнгө ашиглан шамшигдуулах нөхцөл бий болгосон зөрчил гаргасан нь 2021 оны 6 дугаар сарын 25-нд хийсэн тооллогоор тогтоогдож, гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ... дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн удирдлагад байдаг ахлах тогооч Х.Э...ийн эсрэг хүчирхийлэл үйлдэж зодсон зөрчил гаргасан, мөн энэхүү үйлдлийг нь Д... ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлөөс ёс зүйн дүрмийн 5.3.7 дах заалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил мөн гэж дүгнэсэн байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Я.Г...гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна./хх 3, 30/

Б... дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах С... караокед 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр  Д... ТӨХК-ийн “Э...” цайны газрын ажилчид эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн үйл баримтад талууд маргахгүй байна.

Энэхүү үйл ажиллагаа дээр Я.Г... нь тогооч Х.Э...тэй маргалдаж, түүнийг зодсон гэх үйлдэл гаргасан болох нь Б... дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Х.Э...т хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудсаар нотлогдож байна./хх 70/

Уг хариу мэдэгдэх хуудсанд “...Я.Г...г Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгож арга хэмжээ авч, зөрчлийн өргөдөл гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв” гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Мөн С... караокед 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Я.Г...гийн гаргасан үйлдлийг нь Д... ТӨХК-ийн Ёс зүйн дүрмийн 5.3.7-д заасныг зөрчсөн гэж Д... ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөл үзжээ./хх 75/

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот албан бичгээр Д... ТӨХК-д ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар мөрдөгчийн мэдэгдэлд- Я.Г... нь Д... ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрмийн 5.3.2, 5.3.3, 5.3.27-д заасан үүргээ биелүүлээгүй болохыг дурдсан байна./хх 68-69/

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т "Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг” хэлнэ гэж зааснаар Д... ТӨХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар тушаалаар баталсан Д... ТӨХК-ийн ажилтнуудын ёс зүйн дүрэм нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж зааснаар Я.Г...гийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Х.Э...ийн биед халдсан үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Энэ зүйлд заасан "ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа" гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна” гэж зааснаар С... караокед 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Э...” цайны газрын ажилчид баяр тэмдэглэсэн үйл ажиллагааг ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ.

Д... ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.11.2.1-т “Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, 6.11.2.20-д “Ажилтан нь ажлын байр түүнчлэн олон нийтийн газар, ажлаас гадуур бусад орчинд ажилтнаа, ажил олгогчоо зодох,...тогтоогдсон” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж журмын 6.11.2-т заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэсэн үндэслэлээр Я.Г...гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд “Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна” гэж заасныг Я.Г... ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх хуулийн зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасныг баримтлан Д... ТӨХК-ийн Захирлын 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт, бичилт хийхийг даалгах тухай Я.Г...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН