Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2022/02465

 

2022 07   28

*******4/ШШ2022/02465

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 дугаар хороо, ******* гудамж өөрийн байранд байрлах, ******* банк ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, 1 дүгээр хороолол Угсармал 1 дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /регистрийн дугаар:9/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,994,152.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Ц.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,994,152.16 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Н. нь ******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 103 тоот тушаалаар тусгай активын хэлтэст ажилд орсон. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Нэхэмжлэгч нь өөрийн банк дахь хариуцагчийн 3053015211 тоот дансанд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагчийн хүсэлтийн дагуу гүйцэтгэх захирлын 20******* оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/60 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. ******* банк нь Н.тэй байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг торхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Н.г ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *******1/ШШ/0 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг нь тогтоосон. Талуудад нэг асуудал гарч ирдэг. Хариуцагчийн зээлийн гэрээ байгуулсан мэдээлэл манай банкны программд гарч ирдэг. Гэвч хувийн хэрэгт зээлийн гэрээ огт байдаггүй. Тухайн үед зээлийн гэрээ байгуулсан эсэхийг би мэдэхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 15,000,000 төгрөгийг авсныг хүлээн зөвшөөрдөг. Н. нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлд 2,203,344.03 төгрөг, хүүнд 4,580,734.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 221,769.46 төгрөг нийт 7,005,847.84 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч талаас Н.гээс 15,000,000 төгрөгөөс төлбөрт төлсөн 7,005,847.84 төгрөгийг хасаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үлдэгдэл төлбөр болох 7,994,152.16 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул Иргэний хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж торхойлсон.

 

2.Хариуцагч Н. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: Зээлийн гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Н. хамгийн сүүлд 20******* оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлбөр хийсэн бол түүнээс хойш 3 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгч тал зээлийн гэрээтэй холбоотой шаардах эрхгүй болно. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул зээлийн хугацааг торхойлох боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ******* банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Ган-Од, Г. нарт олгосон итгэмжлэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай *******4/ШЗ/ дугаартай захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *******4/ШШ/0 дугаартай шийдвэр, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 770 дугаартай албан бичиг, Н.гийн ******* банкны Бизнес тооцооны төв гаргасан хүсэлт, Зээлийн хүсэлт /анкет/, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, ******* банк дахь 3053015211 тоот дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцоолол.

 

4.Хариуцагч тал дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Н.гээс Г.Эрдэнэд олгосон 0325 дугаартай итгэмжлэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч ******* банк ХХК хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,994,152.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Н. 2015 онд ******* банк ХХК-д ажилд орсон. Хариуцагч Н. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 1 сарын 1,9 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан. Зээлээс нийт 7,005,847.84 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй. Хариуцагч Н.тэй бичгээр байгуулсан зээлийн гэрээг олохгүй байгаа тул хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй, мөн төлсөн бүх төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцсон тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,994,152.16 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

4. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээн үүргийг тайлбарлан өгсөн.

5. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хариу тайлбар бичгээр гаргаагүй, өөрийн татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөөгүй, мөн шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл нотлох баримт цуглуулах бүрдүүлэх хүсэлт гаргаагүй.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 500.000 төгрөгийн гүйлгээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1.000.000 төгрөгийн гүйлгээг шалгуулах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дууссан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасан хэргийн оролцогч анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах бүрдүүлэх хүсэлт гаргах журмыг зөрчсөн.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг нь мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т заасан хугацаагаар хязгаарлагдаж байх ёстой. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаас мөн харагддаг. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацааны дотор эрхээ хэрэгжүүлэх ёстой ба энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бол уг шалтгаанаа нотлох ёстой. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаанд хүсэлт гаргаагүй, мөн шүүх хуралдаанд хүсэлт гаргах болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй.

8. Хариуцагч тал дээр дурдсан 500.000 төгрөг болон 1.000.000 төгрөгийн гүйлгээг шалгуулах хүсэлт гаргахдаа, эдгээр төлбөрийг төлөөгүй гэж үзэж, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх өөрийн татгалзлаа нотлох зорилготой хэмээн тайлбарласан.

9. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолохоор заажээ. Шаардах эрх нь гэрээний хугацаа дууссан буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх зөрчигдсөн үеэс тоологддог. Хэрэв талууд хугацааны талаар тохироогүй, болзол тавиагүй бол Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй төлөх үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч нь сүүлийн төлбөр төлснөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой гэж үзэж, улмаар сүүлийн төлбөрийг төлөөгүй болохыг нотолсон баримтыг шаардсан нь түүний татгалзлын үндэслэлд ач холбогдолгүй юм.

10. Нэхэмжлэгч ******* банк ХХК болон хариуцагч Н. нар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан: ...2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Н. нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлд 2,203,344.03 төгрөг, хүүнд 4,580,734.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 221,769.46 төгрөг нийт 7,005,847.84 төгрөгийг төлсөн... гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан: ... 15,000,000 төгрөг зээлж авсан, үүнээс 5,505,847.84 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан 7,005,847.84 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг төлөөгүй гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

12. Хавтаст хэрэгт хариуцагч Н.гийн ... 15.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээний зориулалтаар, сарын 1,9 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлнэ үү .... гэх агуулга бүхий ******* банк ХХК-д бичгээр гаргасан хүсэлт авагджээ. Энэ хүсэлт нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан гэрээ байгуулах хангалттай торхой санал юм. Энэ саналыг ******* банк ХХК хүлээж авсан болох нь тус банкнаас гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд болон түүний тайлбараар тогтоогдож байна.

13. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

14. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийхээр заасан ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

15. Хуулийн дээрх зохицуулалтууд нь гэрээ байгуулагдсан эсэх, хүү тохирсон эсэх талаар маргаан гарсан үед хэрэглэгдэх процессийн ач холбогдол бүхий зохицуулалт ба талуудын зан үйлийг шууд хориглосон хэм хэмжээ биш юм. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх дээр маргасан үед нотолгооны ач холбогдолтой байдаг. Гэтэл талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх дээр маргаагүй ба гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх дээр маргасан болно. Энэ тохиолдолд, зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Харин нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 451 дүгээр зүйлийн 451.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар зөвхөн хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдана.

16. Дээр дурдсанаар талууд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон тул зээлдүүлэгчийн хувьд оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс зээлийг шаардах эрх үүснэ. Энэ шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болно.

17. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 15.000.000 төгрөг зээлж авсан, үүнээс 5,505,847.84 төгрөг төлж /нэхэмжлэгч 7,005,847.84 төгрөг төлсөн гэж тайлбарладаг, хариуцагч уг үнийн дүнгээс 1,500,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарладаг/, үлдэх 9,494,152.16 төгрөг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үлдэх зээлийн төлбөр болох 9,494,152.16 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч 7,994,152.16 төгрөг шаардаж байгаа тул энэ хэмжээнд шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасантай нийцэх юм.

*******. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

19. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 142,857 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 142,857 төгрөгийг улсын орлог хэвээр үлдээж, хариуцагчаас 142,857 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Н.гээс 7,994,152.16 төгрөгийг гаргуулан ******* банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,857 төгрөгийг улсын орлог хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс 142,857 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР