Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2022/02106

 

    

 

 

 

 

 

 

  2022             06              20                                           184/ШШ2022/02106

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 0 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух З овогт Ж О /РД:00000000/,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 00 дүгээр хороо, зээл 00 дугаар гудамж, 0 тоот хаягт байрлах З тээвэр г О /РД:0000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлд 2022 оны 0*******–р сарын 21–ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Ж.О итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

хариуцагч Зорчигч тээвэр гурав итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,

түүний өмгөөлөгч Л.Н /ҮД-2498/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь З ОНӨААТҮГ-т холбогдуулан Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Үүнд: Ж овогтой Ор нь З ОНӨААТҮГ-д Санхүү бүртгэлийн хэлтсийн хангамжийн менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно.

2016 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд З ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар Б-*******19 тоот тушаалаар намайг өвчтэй байх хойгуур ажил олгогч Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Тушаалд 2021 оны 8 дугаар сарын 2*******, 24, 09 дүгээр сарын 06, 07, 08, 10-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Дээрх өдрүүдэд ажил таслаагүй бөгөөд 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд өвчтэй байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан, миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил нэг ч удаа гаргаж байгаагүй тул дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус байна.

   Хөдөлмөрийн тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална ... *******5.1.******* дахь хэсэгт эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” ажилтаны ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт “ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан.

Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй мөн ажил таслаагүй болно.

Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 181/ШЗ2021/012719 тоот Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин байдаггүй болох нь шүүхээс шалгасан баримтаар тогтоогдсон...” гэх үндэслэлээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргасан.

Иймд хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож, харьяалах шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргаж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай байгууллага нь 2021 оны 09 сарын 22-ны өдөр байгууллагын даргын Б/*******19 тоот тушаалаар Отгонбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гаргасан байсан. О хувьд 2021 оны 06 сарын 04-ний өдрийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргаж, байгууллагын дарга нарын хурлаар орж, сахилгын шийтгэл авч байсан. Энэ хугацаанд О ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны  09 сарын 06-ны өдөр, 09 сарын 07-ны өдөр, 09 сарын 08-ны өдөр, 09 сарын 10-ны  өдрүүдэд ажлаа тасалсан. Ийм шалтгааны улмаас байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар оруулсан. Хурлаар оруулах гэж байна гэж мэдэгдсэн боловч надгүйгээр асуудлаа шийд ээ гэж хэлээд ажлаа хаяад явсан байдаг. Тийм учраас эзгүйгээр нь шийдэж дээрх тогтоолыг гаргасан. Нэхэмжлэлд дурдсан өвчтэй байх хооронд ажлаас халсан гэдэг нь огт тогтоогдохгүй байгаа. Энэ хооронд ямар ч өвчин байгаагүй. Өөрөө ажлаа хийж явж байгаад хурал боллоо гэж хэлэнгүүт ажлаа хаяад явсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч өвчтэй байсан гэж тайлбарлаад байна. Үүнийг нэхэмжлэгчээс гаргаж өгөхдөө нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг гаргаж өгсөн байсан. Маргаан бүхий тушаал гарсан өдөр болон эмчилгээний баримт зэрэг зүйлс нь цаг хугацааны хувьд зөрсөн байдаг. Ж.О нь тайлбартаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, намайг үндэслэлгүйгээр халсан гэж маргаж байна. Гэвч нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авагдаж, түүнийг нь танилцуулахад эс зөвшөөрч, тушаалтай маргах эрх нь байдаг ч гэсэн огт маргаагүй. Уг сахилгын зөрчлийн арга хэмжээг өөрт танилцуулахад “за ойлголоо, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж хэлж байсан гэв.

 

Гэрч: Ц.Б шүүхэд мэдүүлэхдээ:

 “2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг Ж.О мэдэгдсэн, танилцуулсан, тэрээр дахин зөрчил гаргахгүй гэж надад хэлж байсан. Тухайн үед манай байгууллага нүүж байсан тул ажилдаа ирээд эд хогшлоо зөөгөөд хураалц гэх үүрэг даалгавар өгөхөд уурлаж хэрэлдээд “чадахгүй би ачигч биш, чи юу юм бэ” гэж хэлээд ажлаа орхиод явсан, ажил тасалсан учраас цалин авах үндэслэлгүй” гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2022/0*******546 тоот захирамж /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШЗ2021/12719 дугаар захирамж /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/, Нийслэлийн З ОНӨААТҮГ даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*******19 тоот тушаал /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, Ж.О нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 10 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А хүсэлтээр 184/2021/04012/и индексын дугаартай Ж.О нэхэмжлэлтэй, З ОНӨААТҮГазарт холбогдох, 2022 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн *******546 тоот шүүгчийн “нэхэмжлэлийг буцаах” захирамжтай 1 хавтаст, 154 хуудас иргэний хэргийг нотлох баримт бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: “... сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ээлжийн амралттай, өвч /ковид туссан/-тэй байх хугацаанд 2021 оны 09-р сарын 22-ны өдрийн Б/*******19 тушаалаар ажил таслаагүй, ажил явдал гарсан үеэр ажлаас үндэслэлгүй халсан, ажилтнаас тайлбар аваагүй, тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******-д заасныг, мөн Коронавирус халдвар ... сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.5-д заасныг зөрчсөн” гэсэн агуулгаар тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: “... Ж.О 2021 оны 06-р сарын 04-ний өдөр сахилгын зөрчил гаргасан тул 2021 оны 07-р сарын 01-ний өдрийн Б/17******* дугаар тушаалаар сануулсан, түүнчлэн 2021 оны 08-р сарын 2*******-24, 09-р сарын 06-08, 10-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, тайлбар мэдүүлэг авах гэсэн боловч өгөөгүй, түүний гаргасан зөрчлийг шийдвэрлэх хуралд оролцоогүй, эзгүйд шийдвэрлэ гэсэн хариу өгсний дагуу уг хурлаар гарсан шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн, дарамт шахалт үзүүлээгүй, тухайн цаг үед өвчтэй байгаагүй, хугацааны хувьд 2021 оны 09-р сарын 17-ны өдөр тушаал гарсан, ажил хүлээлцэх хоногийг 09-р сарын 22-ны өдрөөр дуусгавар болгосон” гэж тайлбарлаж, маргажээ.

Талууд “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шууд харьяалах удирдлага, эрхлэгчтэй маргалдсан, үг хэлээр доромжилсны улмаас ажлаасаа явсан эсэх, ёс зүйн зөрчил гаргасан эсэх, давтан гаргасан, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байсан эсэх” талаар маргаж байна.

Нэхэмжлэгч тал “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр сахилгын зөрчил гаргасан, 2021 оны 07 дугаар сарын 01-ний тушаалд гомдол гаргаагүй” зэрэгтээ маргаагүй гэж тайлбарлаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, энэ өдрийн шүүх хуралдаанд энэ талаараа маргасан.

Харин талууд “...08:00-17:00 цагийн хооронд ажлын цаг, шууд харьяалагдах албан тушаалтан нь Санхүү бүртгэлийн ерөнхий болон ахлах нягтлан бодогч хамаарна, мөн нийт албан хаагч, байгууллага 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нүүхээд өөр өөрсдийн хариуцсан эд зүйлсээ бэлтгэсэн, ******* дүүрэг рүү 2021 оны 06 дугаар сард нүүхээр бэлтгэсэн, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тушаал авсан зэрэгт маргаагүй байна. /хавтаст хэргийн 60 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ажил олгогчийн 2021 оны 9-р сарын 22-ны өдрийн тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авсан, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 181/ШЗ2021/012719 тоот Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршингүй...” гэх үндэслэлээр “Хэргийг хэрэгсэхгүй болгож”, улмаар Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2022 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцаажээ.

Хариуцагчийн ажил хэргээ байнга явуулдаг газар нь Сүхбаатар дүүргээс нүүж ******* дүүрэгт шилжсэн буюу нүүсэн, хариуцагчийн хаяг өөрчлөгдсөн болохыг нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан ба нэхэмжлэл гомдлыг Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргаснаар тооцож хянан шийдвэрлэв.

Хөдөлмөрийн маргаанд гомдол гаргах хугацааг сэргээн тооцсон нөхцөлд хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж тооцох боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй, нэхэмжлэлийг буцаасан зэрэг нэхэмжлэгчээс шалтгаалах үндэслэлээр хугацаа алдсан, хожимдуулсан бол ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговорыг тооцох, гаргах үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.ажилтан Ж.О нь ажил олгогчийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн Б/1115 тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон, 2019 оны 11-р сарын 08-ны өдрийн тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тус байгууллагад Санхүү бүртгэлийн хэлтсийн хангамжийн менежерийн ажил, албан тушаалд 2021 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр хүртэл ажиллажээ.

2.Ж.О 2021 оны 06-р сарын 04-ний өдөр ажил орхиж явсан, үүрэг даалгавар биелүүлээгүй үндэслэлээр ажил олгогчийн 2021 оны 07-р сарын 01-ний өдрийн тушаалаар сануулах шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч үүнд гомдол гаргаагүй байна. /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

-улмаар 2021 оны 09-р сарын 22-ны өдрийн Б-*******19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.*******-т зааснар буюу ...удаа дараа сахилгын зөрчил гаргасан, ... 2021 оны 8 дугаар сарын 2*******, 24, 2021 оны 09-р сарын 06-наас 08-ны өдөр хүртэл, мөн 10-ны өдөр тус тус ажил тасалсан зэрэг үндэслэлээр  хангамжийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо. /хавтаст хэргийн 9-р тал/

*******.Ажилтан Ж.О 2021 оны 06-р сарын 04-ний өдөр шууд харьяалагдах албан тушаалтан Ц.Б өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажил орхиж явсан гэж үзээд ажил олгогч 2021 оны 07-р сарын 01-ний өдрийн Б/17******* дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн ба тэрээр энэ тушаалыг мэдсэн атлаа гомдол гаргаагүй, өөрөө тушаалд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй,

-түүнчлэн 2021 оны 8 дугаар сарын 2*******, 24, 2021 оны 09-р сарын 06-наас 08-ны өдөр хүртэл, мөн 10-ны өдөр тус тус ажил тасалсан, Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын 7.18.6-д ноцтой зөрчилд дараах тохиодлуудыг тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлана. Үүнд: “...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ажлаа орхисон, чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш удирдлагад албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаа хамааран” гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан ажилчдийн цагийн бүртгэл, зөрчил тус бүрийн хэлтсийн 2021 оны 06-р сарын 16, 19-ний өдрийн 2 хурлын тэмдэглэл, даргын зөвлөлийн 2021 оны 06-р сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2021 оны 09-р сарын 16-ны өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам, гэрч Ц.Б “Ж.О ажил олгогчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн сануулах шийтгэл ногдуулсан тушаалыг мэдэгдсэн, танилцуулахад дахин зөрчил гаргахгүй гэдгээ хэлж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Ажилтан сахилгын зөрчил гаргах нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ ажил олгогч санаачлан цуцлах үндэслэл болно.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана. Ийм зөрчлийг ажилтан хоёр ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүрт сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Ажил олгогчоос ажилтан Ж.Отгонбаатарын зөрчил бүрт зохих сахилгын шийтгэл ногдуулсан, түүнчлэн хөдөлмөрийн дотоод журмын 7.18.6-д заасан ноцтой зөрчилийг гаргасан байна. Давтан зөрчлүүдийн хоорондох  хугацаа өмнөх зөрчилд сахилгын зөрчил хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол зургаан сараас хэтрээгүй байх учиртай.

Хөдөлмөрийн сахилгын зөрчил нь ажилтны идэвхтэй үйл ажиллагааны төдийгүй ажил таслах зэрэг идэвхгүй байдлаар илэрдэг. Талуудын Хөдөлмөрийн дотоод журамд “... ажил тасалбал сахилгын зөрчилд тооцох”-оор журамласан байна.

Ажил олгогч дээр дурдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах, журмыг баримтлахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцнэ.

Үүнээс дүгнэхэд түүний сахилгын зөрчил тус бүртээ баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 18-19, 20-21, 22-25, 26, 27-46, 124-126, 127, 128-1*******1, 146-147 дугаар тал/

Ажилтан Ж.О өвчтэй байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор “Өвчний эмнэлгийн магадлагаа”-г нотлох баримтаар цуглуулж өгсөн ба уг баримт нь тушаалд заасан хугацаа, зөрчил илрүүлснээс хойш олгогдсон хуудас буюу энэ нь ажлаас халсан тушаалын үндэслэлд хамааралгүй, коронавирусын шинжилгээ өгсөн цаг хугацаа, баримт нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19:*******0 минут байх ба энэ цаг хугацаа нь ажил олгогчийн сүүлийн тушаалын үндэслэлд хамааралгүй. /хавтаст хэргийн 51-54, 95 дугаар тал/

Энэ баримт 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өвчтэй байсныг нотлохгүй.

Тайлбар авах боломжоор хангаагүй, нэхэмжлэгч өөрөө тайлбараа өгөөгүй, хуралд оруулах, тайлбар авахаар дуудсан боловч 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралд хүрэлцэн ирээгүй болох нь ...гэрч нарын мэдүүлэг, ...цагийн бүртгэл, хурлын тэмдэглэл баримт зэргээр тогтоогдож байна. Иймд тайлбар авалгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийг буруутгах боломжгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа ирсэн. Бидний зүгээс зөвлөлийн хуралдаа ор гэхэд надгүйгээр асуудлаа шийд гэж хариу өгчээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: “...2021 оны 08 сарын *******0-ны өдрийн Ж.О өргөдлийг “О ажил явдал гарлаа гэсэн, ... баримтаа өгсөн бол ажлын 5 хоногийн чөлөө өгдөг. Гэр бүлийнхээ хүнээр дамжуулж тус өргөдлийг өгсөн. Гэвч баримт өгөөгүй тул шийдвэрлээгүй” гэж тайлбарлах байх ба үүнийг ажлаас халах үндэслэл болгоогүй байна.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.5-д “...хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” үүргийг ажил олгогчид даалгасан,

-түүнчлэн Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******-т “... Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тус тус заасан.

Гэвч ажилтны дээрх эмнэлгийн магадлагаа, үзүүлсэн цаг хугацаа нь зөрчилд авсан үндэслэл, хугацаанд хамаарахгүй, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан, ажилтан энэ хугацаанд ээлжийн амралттай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Түүнчлэн ажилтан 2021 оны 08 дугаар сарын *******0-нд ажил явдал гарсан үндэслэлээр ажил олгогчосс чөлөө хүсчээ. Уг хүсэлтийг шууд харьяалагдах хэлтсийн даргад гаргаж, шийдвэрлүүлдэг байна. Түүний 2021 оны 08 дугаар сарын *******0-ны өдрөөс 09 дүгээр сарын 0*******-ны өдөр хүртэл хугацааг эгч нь нас барсан үндэслэл зааж ажил тасалснаар бус цалинтай чөлөө өгсөн боловч баримт гаргаж өгөөгүй тул цалин бодогдоогүй, ажил олгогч 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалдаа энэ хугацааг ажил тасалсанд тооцоогүй, үндэслэл болгоогүй байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... ажилтан чөлөө хүсэх эрхтэй, Ж.О нь үүнийг сайн мэдэж байсан, 2021 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийн өргөдлийг шийдвэрлэх гэтэл ажил явдал гарсан талаарх нотлох баримтыг ажил олгогчид ирүүлээгүй, гэсэн хэдий ч чөлөөг олгосон бөгөөд энэ хугацаа, үндэслэл ажлаас халсан үндэслэлд хамааралгүй” гэх тайлбар үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэлийн энэ үндэслэлийг няцааж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д “хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ноцтой зөрчил” гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: 4.5.1-д ажлын байранд /А жижүүрийн автобусыг ажлын байранд тооцно/ ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, бусдыг айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан бол” гэж тохирчээ. /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/

Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.18, 7.18.6-д ... ажил олгогчийн санаачлагааар, ноцтой зөрчилд тооцно. Үүнд: “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав ба түүнээс дээш өдөр ажил тасалсан ажлаа орхисон, чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш удирдлагад албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацааг хамаарна” гэж заажээ. /хавтаст хэргийн 27-46 дугаар тал/

Ажилтан 2021 оны 08-р сарын 18-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд ажилласан, 2021 оны 08-р сарын 2*******, 24-ний өдрүүдэд ажил тасалсан байна.

4.Шүүх зохигчийн хүсэлтээр ажилчдын цагийн бүртгэл, системд 2022 оны 01-р сарын 17-18-ны өдөр Үзлэг хийсэн бөгөөд ажилтан нь “:::2021 оны 07 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ээлжийн амралттай, 2021 оны 9 дүгээр сарын 06,07,08,10-ны өдрүүдөд “Т” гэж тэмдэглэгээтэй, уг өдрүүдэд ажилдаа ирээгүй, тасалсан төлөвөөр харагдаж байсан. /хавтаст хэргийн 7*******-74, 76, 77-79 дугаар тал/

5.Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.18-д “...эрүүл мэндийн шалтгаантай бол чөлөө авах баримтаа бодиттой бүрдүүлж өгөх үүрэгтэй, үүнийг үндэслэн зөв шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ” гэж заасан, тохиролцсон байх бөгөөд Ж.О ажил явдал гарсан, чөлөө хүссэн боловч шийдвэрлээгүй, ажил таслаагүй гэх нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.

6.ажилтан Ж.О нь ажил олгогчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалыг А гэх ажилтнаар авхуулсан, танилцсан болох нь хариуцагчийн нотлох баримтаар цуглуулсан “Тушаал хүлээлгэн өгсөн баримт”-ийн Ж.О зөвшөөрлөөр өгч явуулсан тухай №77 дугаарт тэмдэглэсэн, нэхэмжлэгч тал няцаагаагүй, үгүйсгээгүй. /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

Ажилтны дээрх зөрчлийг сахилгын зөрчилд тооцох эсэх, тайлбар авах, хуралд оролцуулах нөхцлийг бүрдүүлэхээр ажил олгогч, шууд харьяалах албан тушаалтан нь 2021 оны 06-р сарын 16, 19-ний өдрийн, ... даргын зөвлөлийн 2021 оны 06-р сарын 18-ны өдрийн, ... 2021 оны 09-р сарын 16-ны өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлын талаар Ж.О мэдэгдсэн гэж үзэхээр байна. Тэрээр хурлуудад оролцоогүй, тайлбар өгөөгүй, хурлууд болох өдрүүдэд хүрэлцэн ирээгүй, оролцоогүй байх ба түүнээс тайлбар авах боломжгүй байсан тул “... зохих арга хэмжээг авсан” гэх хариуцагчийн татгалзлыг буруутгах үндэслэлгүй.

Иймд ажилтан нь 2021 оны 06-р сарын 04-ний өдөр сахилгын зөрчил гаргасан, шийтгэл ногдуулсан хугацаанд сахилгын зөрчил давтан 2021 оны 09-р сарын 06,07,08,10-ны өдрүүдэд гаргасан байх ба ажил олгогчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалыг “...хууль зөрчсөн” гэж үзэх, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 07-ны өдрүүдэд ажил явдалтай байсан, ажил таслаагүй, сахилгын зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй, хөл хориотой байсан, 2021 оны 07. Дугаар сарын 01-ний өдрийн тушаалтай танилцаагүй гэх нэхэмжлэлийн үндэслэлээ хэргийн баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1-д зааснаар хариуцагчийн татгалзлын үндэс болж байгаа байдал, баримтыг няцаасан талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг үндэслэлээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж тушаалуудыг хууль зөрчсөн гэсэн байдал тогтоогдохгүй байна. Харин хариуцагчийн гаргаж өгсөн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэл гомдол бүхэлдээ няцаагдаж байна.

Ажил олгогч, ажилтан “...ажил тасалсан” үндэслэлийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээ тохиролцоогүй, дотоод журамд журамлаагүй, нэхэмжлэгч энэ үндэслэлээр гомдол гаргаагүй байна. /Хөдөлмөрийн гэрээний 4.5 дугаар зүйл/ /хавтаст хэргийн 19 дүгээр тал/

Нэхэмжлэгч ажил олгогчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалд хууль /129.1/-д заасан ******* сарын дотор гомдлоо гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасанг ойлгох бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Ажилтан Ж.О сахилгын зөрчил тус бүртээ тогтоогдсон байна.

Иймд дээрх үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/*******19 дугаар тушаал хууль зүйн үндэслэл бүхий байх ба 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн тушаалд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, Ж.О сахилгын зөрчил тус бүртээ тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.О нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар З ОНӨААТҮГ-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн хангамжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ж.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

         *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  В.АМАРТҮВШИН