Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2022/02502

 

 

 

 

 

 

 

 

   2022       08        11                                           182/ШШ2022/02502

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Д М /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо,  ЦГт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг нийт 15,466,163.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,

Хариуцагчийн төлөөлөгч Х.Наранбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч ЦГт холбогдуулан төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

1.1. Миний бие 1999 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ийг хүртэл нийт 21 жил гаран тасралтгүй а байгууллагад ажилласан бөгөөд бусад нэмэгдэл хугацааг нэмж тооцоход 26 жил 6 сар гаруй ажиллаж Монгол улсын “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 1.1.-д заасан цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсч тэтгэврээ тогтоолгож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авсан.

Гэвч  Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 99 дүгээр “А байгууллага талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “А Хийн У алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 1 дэх хэсэгт “Ахаасан 5 10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15, 18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож олгоно” гэж, мөн журмын 3 дахь хэсэгт “У алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэж тус тус заасан. Мөн Ц даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан "Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт “У алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.  Тухайлбал: 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн У алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох” гэж заасан байна.

Гэтэл миний бие а байгууллагад 18 жил ажилласан хугацаа 2017 онд болсон боловч У алба хаасан хугацааны нэмэгдэл энэ 20 хувийн нэмэгдлийг олгоогүй харин У алба хаасан хугацааны 10 болон 15 хувийн нэмэгдлийг өгч байсан байна.

Албан тушаалын үндсэн цалингийн нийт 45 хувь хүртэлх У алба хаасан хугацааны нэмэгдлийг зөвхөн Ц төв байрны нэгжийн дарга, албан хаагчид, нэр бүхий 14 нэгжээс бусад а байгууллага, нэгжийн алба хаагчдад олгогдоогүй байна...

Монгол улсын “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалласан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж тодорхойлно” мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заажээ. Уг Засгийн газрын тогтоол болон Ц даргын тушаалаар баталсан журмыг хэрэгжүүлж эхлэх хугацаа буюу 2015 онд миний бие А байгууллагад тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байсан.

2015 оны 11 дүгээр сарын 09-өөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх сүүлийн 5 жил 60 сард олгогдох байсан төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлээс надад олгох ёстой байсан зөрүүг бодож үзэхэд 8,269,574.2 төгрөгийн хохирол авах, мөн 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг бодож үзэхэд 5,364,438 төгрөгийн хохирол авах, 2020 оны 11 дүгээр сарын 09 ний өдрөөс Цэргийн алба хаагчийн тэтгэврийн мөнгөн дүнг шинэчлэн зөрүүг бодож үзэхэд одоо олгож байгаа 1,373,999 нь ойролцоогоор 1,475,540.16 төгрөг болж өөрчлөгдөх, энэ хугацааны зөрүү нийт 1,832,151 төгрөгийн хохирол болж байна...

Иймээс төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Ц төлөөлөгч Х.Наранбаатар хариу тайлбартаа “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д А байгууллага төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь а байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5. Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.3.-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл а байгууллага бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг У алба юм. Засгийн газрын 2014 оны А байгууллага талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дугаартай тогтоолын хавсралтын 3 дахь заалтад У алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. 

УИХ-ын 2017 оны 29 дугаартай тогтоолын 4 дэх хэсэгт Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, 2019.01.01-ний өдрөөс дагаж мөрдөх болсноор 99 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цалингийн зардал дутагдаж байгааг тооцон төсвийн тооцоог Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020.04.01-ний өдрөөс эхлэн ахлах бүрэлдэхүүн, 2020.08.01-ний өдрөөс офицерийн бүрэлдэхүүнд дээрх нэмэгдлийг тооцон олгож байгаа. А байгууллагаас У алба хасан хугацааны нэмэгдлийг санаатайгаар бууруулсан, олгохгүй байгаа үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалсан тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид  235,281 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4 х/,

- 000000 дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 6 х/

- Ц Төв архивын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24-05/807 дугаартай лавлагаа /хх-ийн 7-8 х/

- Дотоод хэргийн их сургуулийн архивын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 04/730 дугаартай лавлагаа /хх-ийн 9 х/,

- Ц архивын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5А/5078 дугаартай лавлагаа /хх-ийн 10 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 11-14 х/,

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 62 х/ зэрэг баримтууд,

 

3.1. Хариуцагч тайлбартайгаа холбогдуулан Ц даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5Д/5687 дугаартай “Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан а байгууллага дарга нар танаа” гэсэн албан бичиг /хх-ийн 35 х/,

 - Ц даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 тоот “А байгууллага үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай” тушаал, түүний хавсралтууд /хх-ийн 36-42 х/,

- Ц 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/58 тоот, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/129 тоот, “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 43, 44-45 х/

- Ц даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаартай “Байгууллагыг төлөөлөх эрх олгох тухай” тушаал /хх-ийн 46 х/,

- ЦГ, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 13Г/391 дугаартай албан тоот болон хавсралт /хх-ийн 47, 48-53 х/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч ЦГт холбогдуулан, төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1.Монгол улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “А байгууллага талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан А Хийн У алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журамд заасны дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн У алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор заасан. Миний а байгууллагад 18 жил ажилласан хугацаа 2017 онд болсон бөгөөд У алба хаасан хугацааны 20 хувийн нэмэгдлийг олгоогүй учраас 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж болон цэргийн алба хаагчийн тэтгэвэрт зөрүү үүссэн...

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.3, 87 дугаар зүйлийн 87.9, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчийн У алба хаасан хугацааны нэмэгдлийг а байгууллагаас санаатайгаар бууруулж олгохгүй байгаа үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалсан, Засгийн газрын 2014 оны 99 дугаартай тогтоолын дагуу Ц даргын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 тоот “А байгууллага үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай” тушаал, түүний хавсралтуудыг нийт албан хаагчдад танилцуулсан, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан маргасан.

 

4.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Б.М 1999 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл А байгууллагад нийт 22 жил, 3 cap, 8 хоног ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэрт байх ба тэтгэвэрт гарсан үйл баримтад талууд маргаангүй. /хх-ийн 7-8, 9, 10 х/

 

4.2.Нэхэмжлэгчийг А байгууллагад ажиллаж байх хугацаанд буюу 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 99 тоот “А байгууллага талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч “А Хийн У алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, “А Хдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгож журам”-ыг тус тус баталжээ. /Legalinfo.mn Засгийн газрын тогтоол/

 

Дээрх тогтоолын дагуу Ц даргын 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/248 тоот “А байгууллага үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай” тушаалаар ... “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс,болон цалин тогтоох /код 924/ журмыг баталсан байна. Энэхүү журмын код 924-ийн 924.5.4-т “У алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо албан хаагчийн ажилласан жилийг нэмж тооцно. Тайлбар:  18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн У алба хаасан хугацааны нэмэгдэл олгох”-оор зохицуулжээ. /хх-ийн 36-38, 39-42 х/

 

5.Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах бөгөөд хөдөлмөрлөх харилцаатай холбоотой нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгох тушаал шийдвэрийг хариуцагч буюу ажил олгогч биелүүлээгүйтэй холбоотой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9,-д тус тус заасан үндэслэлээр шаардах эрх үүссэн гэж нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжсэн.

 

6.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.”, 57.2.3.-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс;”

Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9.-д “А Хийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ” гэжээ.

 

6.1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д “...66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ... талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан боловч нэхэмжлэгч нь дээрх асуудлаар ЦГ болон Төрийн албаны зөвлөлд хандахгүйгээр шүүхэд хандсан байна.

 

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заасан.

 

7.1.Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс дээрх хугацааг тоолох бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын 99 тоот “А байгууллага талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол хэрэгжиж эхэлсэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 45 хувийн нэмэгдлээс олгогдоогүй 20 хувийн нэмэгдлээ шаардах эрх нь үүссэн байна.

 

7.2.Тодруулбал Ц даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5Д/5687 дугаартай “Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан а байгууллага дарга нар танаа” гэсэн албан бичигт “Ц даргын ...А/248 ...дугаар тушаалаар батлагдсан “А байгууллага үйл ажиллагааны нэг, долоо, найм, есдүгээр бүлэгт багтах журам, зааврыг хүргүүлэв. Алба хаагч нартаа танилцуулан, сургалт зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу” гэсэн байх ба нэхэмжлэгч Б.М нь А Хдын дотооддоо хэрэглэдэг a.gov.mn системд хандаж эрх бүхий байгууллагаас гаргасан тушаал, шийдвэрүүд, а байгууллага үйл ажиллагааны журам, гэмт хэрэг, зөрчлийн сангийн талаарх мэдээлэлтэй танилцах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн pu001019028 нэвтрэх эрхийн кодоор 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх программд нэвтэрч танилцсан байна. /хх-ийн 35, 48-52 х/

 

Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д тусгайлан заасан байхад нэхэмжлэгч Б.М нь гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй нь хуульд заасан, хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг, мөн хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан зэргийг ойлгодог.

 

Нэхэмжлэгч Б.М нь найзтайгаа цахим захидлаар харилцаж байх үедээ энэ асуудлаар шүүхэд хандах боломжтой гэдгээ мэдээд 2022 оны 6 дугаар сарын 30-нд шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан гэх тайлбарыг үндэслэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох боломжгүй. Харин шаардах эрх үүссэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хугацаанд шүүхэд гомдлоо гаргах байжээ.

 

Иймээс ЦГт холбогдох төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 235,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11., 129.1.-д  заасны дагуу хариуцагч ЦГт холбогдох төрийн алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 8,269,574.2 төгрөг, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 5,364,438 төгрөг, цэргийн алба хаагчийн тэтгэврийн зөрүү 1,832,151 төгрөг, нийт 15,466,163.2 төгрөг гаргуулах тухай Б.Мөнхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 235,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                           Х.ДАШДЭЧМАА