Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 28

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Я.Н

Хариуцагч: “Б...” ХХК, ...хот...дүүрэг...хороо... тоот

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговорт 33.693.192 төгрөг, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 2.591.784 төгрөг нийт 36.284.976 төгрөг гаргуулах, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжпэлийн шаардлагатай иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Я.Н миний бие нь “Б...” ХХК-д 2015 оны 09 дүгээр сард “Хүнд даацын автомашины жолооч” албан тушаалд ажил орж 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний гадаад паспортын бичилтийн хэсэг дуусч Улаанбаатар хотод гадаад паспортаа шинээр захиалахаар ирээд 3 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1500ПЯ4 □:СЖдИ-/2018/Иргэний хэргийн анхан шатны шүүх.с!осх И 2 гадаад паспорт гарч ирэнгүүт ажилдаа очсон боловч ямар ч шалтгаан хэлэлгүйгээр өдийг хүртэл ажилд гаргахгүй байгаа болно. Одоо бүр тус компанийн менежер ажилтай Д.М нь таныг ажлаас халсан гэж амаар хэлээд өдийг хүртэл ажилд гаргахгүй байгаа бөгөөд ажлаас халсан тушаалаа авъя гэхээр өгөхгүй байна. Иймээс ажил олгогч “Б...” ХХК-иас ажил олгогчийн буруугаас ажил хийгээгүй хугацааны цалин болох 7.668.000 төгрөгийг гаргуулан миний биед олгож, ажлаа эргүүлэн хийлгэхээр даалгаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Я.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Я. Н миний бие нь “Б...” ХХК -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин болох 7.668.000 /долоон сая зургаан зуун жаран найман мянга/ төгрөг у гаргуулах, ажлаа үргэлжлүүлэн хийлгүүлэхээр даалгах нэхэмжлэл гаргасан билээ. Энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 2 сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацааны цалин болох 5.112.000 /таван сая нэг зуун арван хоёр мянга/ төгрөг, ажлаа үргэлжлүүлэн хийлгүүлэхээр даалгасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дахин “Б...” ХХК-д ажиллах шаардлагагүй тул ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсанд тооцож ажлаас халагдсаны тэтгэмж болох 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин болох 2.556.000 /хоёр сая таван зуун тавин зургаа/ төгрөг нийт 7.668.000 /долоон сая зургаан зуун жаран найман мянга/ төгрөгийг нэхэмжилж нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилж байна. Гэхдээ миний бие нь “Б...” ХХК-ийн ^ хариу тайлбарт дурдсан 2 улсын цагаан сартай холбоотойгоор ажилтнуудын амарсан хугацааг 1 сараар тооцож ажилласан хугацааны нэхэмжлэлд дурдсан хугацаануудын цалингаас 1 сард ногдох цалинг болох 2.556.000 /хоёр сая таван зуун тавин зургаа/ төгрөгийг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон нийт 5.112.000 /таван сая нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийг нэмж гаргуулах, ажиллаж байх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгуулахаар тус тус 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч Я.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Ажил олгогчийн ■4 буруугаас аваагүй цалин болох 7.668.000 төгрөг, хөдөлмөрийн гэрээнд зааснаар цаашид ажлаа үргэлжүүлэн хийлгэхээр хийлгэхийг даалгуулахаар 2017 оны 02 дугаар сарын 22- ны өдөр анх нэхэмжлэл гаргаж байсан билээ. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 5.112.000 төгрөгөөр нэмэгдүүлж, ажиллаж байх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тус тус нэмэгдүүлэн, ажил үргэлжүүлэн хийлгүүлэхээр даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа “Б...” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр /2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртлэх хугацааны/ даалгахаар тус тус өөрчилж байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Н нь “Б...ъ ХХК-д 9 сараас эхлэн ажиллаж байгаад 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар бол ажлын байр нь хүнд даацын авто машины жолооч албан тушаалд сарын 400 юаны цалинтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан Я.Нгийн хувьд бол нүүрс хил гарган зөөдөг учир гадаад паспортын бичилт хийх хэсэг дууссан тул энэ үед сунгуулаад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажилдаа очиход энэ үеэс эхлэн ажил хийлгээгүй байгаа. Я.Нг ажпаас үндэслэлгүй халагдсан. Өдий болтол ажилгүй байх хугацааны цалингаа өнөөдрийг хүртэл 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 13 сар өнгөрсөн. 13 сарын нийт сарын 18 рейс бодоод цалин бол 33.693.192 төгрөг. Үүн дээр гэнэт халагдсаны тэтгэмж болох нэг сарын 18 рейсээр бодоод 2.591.784 төгрөг нийт 36.284.976 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс гомдол гаргасан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр бичилт хийлгүүлэхээр даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжпэх үндэслэлгүй гэдгийг тайлбарлахдаа дур мэдэн ажлаа хаяж явсан гэх үндэслэлээр тайлбарладаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Я.Н нь дур мэдэн ажлаа хаяж явсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Ийм учраас үндэслэлгүйгээр дур мэдэн ажпаа хаяж явсан нь тогтоогдоогүй байдаг. Мөн нь “Б...” ХХК болон Я.Нгийн хооронд Хөдөлмөрийн гэрээ хийгдсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хилийн Монфист дээр бол Я.Н нь ажлаа хийж байсан. Сая цалингийн хүснэгт авчирсан гэж хариуцагч талаас хэлж байна. Гэхдээ сүүлийн 3 сарын дунджаар бол 54 удаагийн рейс хийсэн гэж нотлох баримтанд тусгагдсан байдаг. Энэ нь ажлаа дур мэдэн хаяж явдаг гэдэг нь няцаагдаж байна. Я.Н болон “Б...” ХХК-ийн хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд энэ Хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч ажилтан хоёрын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоол байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 Хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан тохирч болно гэж заасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоол байгаа. Энэ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай гээд энэ тогтоолын 7 дугаар хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ зүйлийн 23.2.2 дахь хэсэгт гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан ажил олгогчийн санаачилгаар тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд хамаарна гэсэн байдаг. Энэ нөхцөлд тухайн шаардлага шалтгааныг талуудын хүсэл зоригийг илэрхийлээд Хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино. Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд зааснаар бол гэрээ байгуулахдаа яагаад хугацаатай зааснаа зааж өгөөгүй учраас тус гэрээг хугацаагүйгээр байгуулсан гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэл нэхэмжилж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалинг дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгье. 2016 оны 11 зүгээр сарын 30-наас 2017 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааг тооцон үзэж байгаа. Энэ нь 13 сарын хугацаа байна. Гаалийн ерөнхий газрын хилээр орж гарсан тэмдэглэлийг үндэслээд сүүлийн 3 сард 54 удаагийн рейстэй байгаа. Үүнээс 2 удаагийн рейс нь хүний нэр дээр гарсан байдаг. Гэхдээ 9 сард 16 рейс, 10 сард 18 рейс, 11 сард 20 удаагийн рейс хийсэн байгаа. Энэ 3 сарын рейсын дунджаас үзэхэд 1 сарын 18 рейсээр тооцож гаргаж байгаа. 18 рейсээ 13 сараар үржүүлэхээр 234 рейс байгаа. 234 рейсийг 400 юаниар үржүүлээд Хөдөлмөрийн гэрээний цалин олгох хэсгийг үндэслээд 93.600 юань байгаа. 93.600 юаниа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох юанийн ханш 359 төгрөг 97 мөнгөөр үржүүлээд 33.693.192 төгрөг болсон. Энэ нь ажилгүй байсан хугацааны цалинд тооцогдож байгаа. Гэнэт халагдсаны тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1-3 сар хүртэлх цалингаар нэхэмжилдэг. Манай талаас болохоор нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа. Нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн нь 1 сарын 18 рейсээр тооцоод 18 рейсээ 400 юаниар үржүүлээд 7200 юань болсон 7200 юаниа 359 төгрөг 97 мөнгөөр шилжүүлээд 2.591.784 төгрөг. Ингээд ажилгүй байсан хугацааны цалин 33.693.192 төгрөг дээр нэмээд гэнэт халагдсаны тэтгэмж болох нэг сарын цалин болох 2.591.784 төгрөгийг нэмээд 36.284.976 төгрөг болсон. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22 хүртэлх хугацаагаар нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр даалгуулах, мөн ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож байна гэж үзэж байна гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Эрхий мэргэн овогт Ядамсүрэнгийн Нгээс “Б...” ХХК-нд хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Монгол улсын Хөдөлмөрийн хуулинд заагдсанаар Хөлсөөр ажиллах гэрээ юм. Тийм учраас хөдөлмөрийн гэрээний бус хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт үйлчилнэ. Я.Н нь өөрийн нэхэмжлэлдээ “Иргэн Я.Н миний бие нь ъБ...” ХХК-д 2015 оны 09 дүгээр сард “Хүнд даацын ачааны автомашины жалооч” албан тушаалд орж 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ ’’ байгуулан ажиллаж байгаа болно.” гэжээ. Эндээс харвал иргэн Я.Н нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө буюу нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулахаас “Б...” ХХК-нд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж эхэлсэн нь нотлогдож байна. Харин 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Б...” ХХК-наас Я.Нтэй Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хэдийгээр гэрээ нь Хөдөлмөрийн гэрээ гэж нэрлэгдсэн Хөлсөөр ажиллах гэрээ юм. 2015 оны 09 дүгээр сараас иргэн Я.Н нь бичгээр гэрээ байгуулах үе буюу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ямарч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй юм. Ядамсүрэнгийн Н болон “Б...” ХХК-ны хооронд байгуулагдсан энэхүү гэрээний 4.1-д “Хоёр тал харилцан тохиролцож тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх нэг рейсийн 350 юань байхаар тогтооно. Хэрвээ кемп дээр байгаа тохиолдолд зөвхөн нэг өдрийн 50 юань амьдрах зардлыг олгоно. Цалинг тээвэрлэлт хийсэн тоо болон хугацаагаар тооцон олгоно.” гэж заасан байгаа нь Хөлсөөр ажиллах гэрээ болохыг нотолж байна. Мөн уг гэрээний 4.3-т “Цалинг олгохдоо үүнээс МУ-ын хуулийн дагуу татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгана.” гэж байгаа боловч гэрээний талууд 2015 оны 09 дүгээр сард анхлан тохиролцсон ёсоор зөвхөн татварыг суутган авдаг байсан бөгөөд иргэн Я.Н цалингаасаа НДШ суутган төлдөггүй байсан нь энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийн хувьд хөлсөөр ажиллах гэрээ гэдэг нь нотлогдож байгаа юм. Иргэн Я.Н анхнаасаа хөдөлмөрийн дэвтрээ “Б...” ХХК-нд өгөөгүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сард байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ъБ...” ХХК нь иргэн Я.Нг ажилд авсан тушаал хэзээ ч гарч байгаагүй нь хөлсөөр байгуулах гэрээ байсан болохыг нотолж байна. Нэгэнт хөлсөөр ажиллах гэрээ учир түүнийг Өмнөговь аймагт орших “Б...” ХХК-ны кемп дээр байгаагүй болон тээвэрлэлт хийгээгүй нөхцөлд компаниас хөлс төлөх үндэслэлгүй юм. Тэрээр кемпийг орхин явахдаа “Б...” ХХК-ийн холбогдох ажилтнуудад мэдэгдэлгүй өөрийн цагийн хуваариар ажилладаг байсан нь түүний нэхэмжпэлдээ “Улаанбаатар хотод гадаад паспортаа шинээр захиалахаар ирээд 3 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 30- ны өдөр гадаад паспортоо гарч ирэнгүүт ажилдаа очсон боловч...” гэснээр мөн нотлогдож байна. Тэрээр Улаанбаатар хот руу явахдаа ъБ...” ХХК-ийн холбогдох ажилтнуудад мэдэгдээгүй бөгөөд буцаж ирэхдээ ч мэдэгдээгүй болно. Иргэн Я.Нгийн ажлын цагийг “Б...” ХХК-иас бүртгэдэггүй, ажил амралтын цагийг зохицуулдаггүй байсан бөгөөд зөвхөн нүүрс тээвэрлэсэн рейсийн тоогоор хөлсийг олгодог байсан нь Хөлсөөр ажиллах гэрээ болохыг харуулж байна. Иргэн Я.Нгийн жолоодож байсан 1.В24460В9ВА037450 арлын дугаартай, ВҮ 074 Гаалийн дугаартай тээврийн хэрэгсэл нь “Б...” ХХК-ны эзэмшлийнх биш бөгөөд 2014 оны 12 сарын 08-ны өдрийн ВҮ21.-201-008 тоот Өвөр Монголын Бо Юань Шиди энержи ХХК болон БНХАУ-ын иргэн \Л/АЫО ОШРАЫР нарын хооронд БНХАУ-ын Эзнээ хот, Сэхэ боомтод байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл түрээслэж тээвэрлэлт хийх гэрээ”-ний дагуу \Л/АЫО С1ЛРАЫР-ИЙН эзэмшилд шилжсэн байдаг. Иргэн Я.Н нь БНХАУ-д Сэхэ боомтод хонохдоо ъБ...” ХХК-ний кемпэд бус тээврийн хэрэслийн эзэмшигч БНХАУ-ын иргэн \Л/АЫО ОШГАМР-ийн гэрт байрладаг байсан. Иргэн Я.Н болон БНХАУ-ын иргэн \Л/АЫО ОШГАЫР нар анхлан 2015 оны 09 дүгээр сард хөлсөө тохирсон бөгөөд, “Б...” ХХК нь зөвхөн цалин хөлсийг Өвөр Монголын Бо Юань Шиди энержи ХХК-наас гарган олгуулдаг байсан юм. Учир нь Монгол болон БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг “Б...” ХХК эзэмшдэг тул хөлсийг БНХАУ-ын талаас авч олгуулах ажлыг хариуцдаг байсан. Иргэн Я.Нд гэрээ цуцлагдсан гэдгийг “Б...” ХХК-ийн менежер Д.М мэдэгдсэн болохыг иргэн Я.Нгийн нэхэмжлэлд” ...тус компанийн менежер Д.М нь таныг ажлаас халсан гэж амаар хэлээд ...ажлаас халсан тушаалаа авья гэхээр өгөхгүй, байна...ъ гэснээр давхар нотлогдож байна. Я.Нг “Б...” ХХК нь хэзээ ч ажилтнаар тушаал гарган авч ажиллуулж байгаагүй, зөвхөн хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд ажиллаж байсан тул эргүүлэн ажилд авах боломжгүй болно. Ийм учраас Иргэн Я.Н нь хийгээгүй ажпын хөлсийг тус компаниас нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Н нь 11 дүгээр сард ажилдаа очсон гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Улаанбаатар хотод Д.М гэдэг хүнтэй таарсан гэж хэлсэн байгаа Я.Н нь анх ажилд орохдоо хуурамч бичиг баримтаар орж Д.М гэдэг хүний нэр дээр бүртгэгдэж ажилд ороогүй байдаг учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Я.Нгийн цалингийн хүснэгтийг нэхэмжлэгч тал гаргуулж өгнө үү гэж хүссэн болохоор миний бие гаргаж өгсөн байгаа. Энэ хүснэгт дээр 6 дугаар сар, 7 дугаар сард Я.Нгийн нэр байхгүй, мөн дур мэдэн ажлаа хаяж явдаг талаар тайлбарыг би бүгдийг нь өгсөн байгаа. Мөн паспортын бичилтийн хугацаа дуусаад явсан гэх боловч тэрийгээ надад хэлээгүй явсан байсан. Хэнд хэлж явсан талаар асуухад надад хэлдэггүй. Улаанбаатар хотод 2017 оны 02 дугаар сард надтай тааралдан би ажилдаа оръё гэж хэлж байсан талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлгэнд тодорхой байгаа. Тийм учраас би энэ ажлаас үндэслэлгүй халсан гэх мөн ажилгүй байсан хугацааны цалинг би зөвшөөрөхгүй байна гэв. Хариуцагч “Б...” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Я.Н нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ажил олгогчийн буруугаас аваагүй цалин болох ъ 7.668.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг үл зөвшөөрч сөрөг нэхэмжпэл гаргаж байна. Иргэн Я.Н нь 2015 оны 09 дүгээр сараас “Б...” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Гэтэл Иргэн Я.Н нь ажилд анх гэрээ байгуулахдаа Монгол улсын жолооны үнэмлэхийг хуурамчаар үйлдэж манай компанид өгсөн нь БНХАУ-ын харилцагч компаниас ирсэн хүсэлт болон “Б...” -ны дотоод хяналт шалгалтаар илэрсэн болно. Бид Иргэн Я.Нгийн 2015 оны 09 дүгээр сард хуурамч үнэмлэх бүрдүүлсэн эсэхийг хуулийн хүрээнд холбогдох байгууллагаас тодорхойлолт авч нотолсон. “Б...” ХХК-иас иргэн Я.Нгийн хуурамч бичиг баримт үйлдсэн, Монгол улсын хилийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн нэвтэрсэн үйлдлийг шалган тогтоолгохоор Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж байгаа болно. Иргэн Я.Нгийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Б...” 7 ХХК болон тус компанийн харилцагч БНХАУ-ын байгуулагад хүргүүлсэн үйлдэл нь манай компанид гэм хор учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Учир нь “Б...” ХХК -ийн харилцагч БНХАУ-ын байгууллагууд иргэн Я.Нгийн хуурамч жолооны үнэмлэх өгч хөлсөөр ажиллах гэрээ байгуулснаас шалтгаалан бидэнтэй байгуулсан нүүрс тээвэрлүүлэх гэрээгээ цуцлах талаар санал гаргасан болно. Одоогоор “Б...” ХХК-нд хэдэн төгрөгийг гэм хор учрахыг тооцоолох боломжгүй байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” тул иргэн Я.Нтэй байгуулсан “Б...” ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ. Хариуцагч “Б...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тайлбартаа: Анх бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв. Нэхэмжпэгч Я.Н сөрөг нэхэмжпэлийн хариу тайлбартаа: Я. Н миний бие нь БХХК-ийн тус шүүхэд гаргасан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот сөрөг нэхэмжлэлтэй танилцаад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээр дараах хариу тайлбарыг гаргаж байна. БХХК нь сөрөг нэхэмжпэлдээ миний биеийг анх ажилд орохдоо хуурамч жолооны үнэмлэх үйлдэж манай байгууллагад ажилд орсон үүнийг бид цагдаагийн ьУь байгууллагаар шалгуулж байгаа талаар дурдсан байна. Миний бие нь дээрх компанид ажилд орохдоо хуурамч жолооны үнэмлэх үйлдэж ажилд орсон гэдэг бол худлаа миний бие нь 2002 оны 05 дугаар сарын 07-ны өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авч улмаар 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр С ангилалын тээврийн хэрэгсэл, 2015 оны 11-р сарын 03-ны өдөр Е ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг авсан. Үүнээс хойш 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр БХХК- тай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болно. БХХК нь миний биеийг хуурамчаар жолооны үнэмлэх үйлдэж ажилд орсон гэж үзэж байгаа бол Монгол улсын Эрүүгийн хуулинд заасан нөхцөл журмын дагуу шалгуулах эрх нь нээлттэй байгаа бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах 4 үндэслэл болохгүй юм гэж миний зүгээс үзэж байна. Иймээс БХХК-иас миний биед холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Я.Н нь БХХК-тай хөдөлмөрийн гэрээ хийсэн нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэсэн нь тогтоогдохгүй байна. Сөрөг нэхэмжлэлд заасанчлан Я.Н нь “Б...” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, цалин хөлс олгож байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа учраас сөрөг нэхэмжлэл үндсэлэлгүй байна Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, Я.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөлмөрийн гэрээ, Я.Нгийн гадаад паспортын хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Б...” ХХК- ийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 17/003 дугаартай итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хариу тайлбар, Цагаан сарын баяраар жолооч нарыг амраах тухай тэмдэглэл, тодорхойлолт, тээврийн хэрэгсэл түрээслэж тээвэрлэлт хийх гэрээ, “Б...” комданийн хөдөлмөрийн дотоод журам, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэл, Цагдаагийн Ерөнхий газрын иргэдэд үйлэх төвийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20/455 дугаартай тодорхойлолтын хуулбар, Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 21- ны өдрийн 7-2/1148 дугаартай албан бичиг, Жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар, Я.Нгийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хариу тайлбар, Я.Нгийн Жолоочийн үнэмлэхийн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хүсэлтүүд, “Б...ъ ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, Эзнээ хошууны Монгол эмнэлгийн эмнэлгийн магадлагаа, эмийн жор, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 26- ны өдрийн 6/608 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн Гурватэс сумын Урт багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 188 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай прокурорын тогтоолын хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б.Батмягмарын өгсөн тайлбарын хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 320 дугаартай анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 00304 дугаартай Шийдвэр, давж заалдах гомдол, тайлбар, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Магадлал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, гэрэл зураг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, Гаалийн ерөнхий газар Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх гаалийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/06 дугаартай албан тоот, Манифестийн жагсаалт, 2016 оны 01, 03-12 дугаар сарын цалингийн хүснэгт зэргийг шинжпэн судлаад, ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч Я.Н нь шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр цалин 7.668.0 төгрөг гаргуулах тухай, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин 7.668.000 төгрөг гаргуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажиллаж байх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, нэхэмжлэлийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажиллаж байх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл нөхөн төлүүлэх тухай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговорт 33.693.192 төгрөг, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 2.591.784 төгрөг нийт 36.284.976 төгрөг гаргуулах, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч БХХК нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Нэхэмжлэгч Я.Н нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүнд даацын ачааны авто машины жолоочоор ажиллахаар “Б...” ХХК-ийн ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ /хх-4-5/. Улмаар ажил олгогч компанийн менежер Д.М нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс “цаашид ажиллуулахгүй” гэсэн тайлбарыг хэлж, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй ба 2017 оны 01 дүгээр сард тус компанийн менежер Д.М нь Улаанбаатар хотод уулзахад “таныг ажлаас халсан” гэсэн мэдэгдлийг амаар мэдэгдсэн гэсэн нэхэмжпэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. Нэхэмжпэгч Я.Н нь ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдлийг хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь “...Я.Н нь анх ажилд орохдоо хуурамч бичиг баримтаар орсон учраас уг нэхэмжпэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт “ байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, 23.2.2 дахь хэсэгг “ 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” гэж тус тус заажээ. Хуульд зааснаар ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулжээ. Зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсэгт “ Тус гэрээ нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Гэрээний хугацаа дуусахад гэрээг дуусгавар болгоно. Хэрвээ хоёр тал зөвшөөрвөл гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно” 3.2 дахь хэсэгт “ гэрээг аль нэг тал цуцлах хүсэлт гаргаагүй тохиолдолд цааш 1 жилээр сунгагдах болно” гэж талууд тохиролцжээ. Нэхэмжлэгч Я.Н нь хөдөлмөрийн гэрээнд дээрхи байдлаар тохиролцсон нь ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоотойгоор тохиролцсон гэж маргаагүй ба нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байна гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор хуульчилсан ба ажил олгогч нь ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт ажил олгогч бичгээр шийдвэр гаргах үүрэгтэй ба ажил олгогчийн санаачлагаар ажилтныг ажлаас халсан үндэслэл нь хуульд нийцсэн байх ёстой атал энэ байдал тогтоогдоогүй байхад ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Я.Нг ажлаас үндэслэлгүй халагдсанд тооцох үндэслэлтэй байна. Иймд шүүхээс нэхэмжлэгч Я.Нг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Я.Нгийн ажилгүй байсан хугацааг: Хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцсон 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22- ны өдрийг хүртэл хугацаанаас ажилтаны ажил үүргээ гүйцэтгээгүй хугацаа /2016 оны 11 дугаар 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны/ өдрийг хүртэл 3 /гурав/ сар гэж тооцож, Ажилтаны гүйцэтгээгүй 1 /нэг/ сарын цалинтай тэнцэх нөхөх олговорыг: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын 7-д “ ... ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж зааснаар нэхэмжпэгч талын хүсэлтээр Гаалийн ерөнхий газар Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газраас ирүүлсэн Манифестийн жагсаалтаар нэхэмжлэгч Я.Н нь 2016 оны 09 дүгээр сард 22 удаа, 10 дугаар сард 17 удаа, 11 дүгээр сард 14 удаа тус тус нүүрс тээвэрлэн Монгол улсын хилээр нэвтрэн гарсан нь тогтоогдогдож байх тул 22+17+14=53 удаа рейсээс 1 сарын дундаж тээвэрлэлтийг тооцвол 18 удаагийн тээвэрлэлтийг хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан * 350 юаниар тооцвол = 18.900 юанийг * 359 төгрөг 97 мөнгөөр үржүүлбэл нийт = 6.803.433 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд 12 зөрчиж байгуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөлмөрийн гэрээ, Я.Нгийн гадаад паспортын хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Б...” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 17/003 дугаартай итгэмжпэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цагаан сарын баяраар жолооч нарыг амраах тухай тэмдэглэл, тодорхойлолт, тээврийн хэрэгсэл түрээслэж тээвэрлэлт хийх гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэл, Я.Нгийн Жолоочийн үнэмлэхийн хуулбар, Хан- Гь Уул дүүргийн Татварын хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/608 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн Гурватэс сумын Урт багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 188 тоот тодорхойлолт, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл, Я.Нгийн 0570447 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар архивын лавлагаа, Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А-60/48 дугаартай лавлагаа, Гаалийн ерөнхий газар Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх гаалийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/06 дугаартай албан тоот, Манифестийн жагсаалт, 2016 оны 01, 03-12 дугаар сарын цалингийн хүснэгт зэрэг нотлох уь баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Харин “Б...” компанийн хөдөлмөрийн дотоод журам, Цагдаагийн Ерөнхий газрын иргэдэд үйлчлэх төвийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20/455 дугаартай тодорхойлолтын хуулбар, Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 7-2/1148 дугаартай албан бичиг, Жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай прокурорын тогтоолын хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ,4 Б.Батмягмарын өгсөн тайлбарын хуулбар зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй, “Б...” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, гэрэл зураг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Зохигчдын маргаж буй маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор үүсдэг бөгөөд гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь бүхэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг 13 дурдаж , түүний 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.100 /нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун/ төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 27- ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.742 /ерэн зургаан мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг тус тус улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 123.804 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Эрхий мэргэн овогт Ядамсүрэнгийн Нг ажпаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, хариуцагч “Б...” ХХК- иас ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор 6.803.433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Нд олгосугай.

2. Нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 29.481.543 төгрөг гаргуулах, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын гаргасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Я.Н болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Б...” ХХК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь 4 хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.842 /хоёр зуун арван долоон мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “Б...” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 123.804 /нэг зуун хорин гурван мянга найман зуун гурав/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б...” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.500 төгрөг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 300 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан “Б...” ХХК-д буцаан олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Л.УГТАХБАЯР