Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/02406

2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/02406

Улаанбаатар хот

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.С, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.Б/,

Хариуцагч: Г.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 479 900 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б,

Хариуцагч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.        

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Г.Б-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 479 900 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...оршин суугч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан бөгөөд хариуцагч Г.Б-ээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 479 900 төгрөгийг гаргуулна. СӨХ-ны төлбөртэй холбоотой тогтоол 2015 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлбөрийн өөрчлөлт огт ороогүй. Анх энэ барилга баригдаад СӨХ-той болсноос хойш 27 040 төгрөг гэдэг үнийн дүнгээр тогтоосон ба уг үнийн дүн өөрчлөгдөөгүй. Мөн Ковид-19 өвчний цар тахал болон Засгийн газрын хөнгөлөлтөөр 2021 оны СӨХ-ийн төлбөрийг 19 040 төгрөгөөр тооцож байгаа” гэж тайлбарласан.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.С-ны удирдах зөвлөлөөс айл өрх бүрийн төлөх төлбөрийн хэмжээг гаргаж өгөөгүй. Гэтэл 2015 оны удирдах зөвлөлийн тогтоолд заасны дагуу бид нараас төлбөр нэхэмжилж байгаа бөгөөд оршин суугч нартайгаа энэ талаар зөвшилцөөгүй. Манай байранд хамгийн дээд тал нь 2 000 000 төгрөгийн төлбөр төлөөгүй айл хүртэл байна. Би өмнө нь СӨХ-ны төлбөрөө өгөөд явдаг байсан. Манайд 2 удаагийн засвар хийх шаардлага гарч, СӨХ-доо энэ талаар хэлэхэд би мэдэхгүй гээд хариуцах хүнгүй болсон. Тиймээс шал хэрэггүй мөнгө төлөх шаардлагагүй юм байна гэж ойлгоод СӨХ-ийн төлбөрөө төлөхгүй байгаа. Н.С-ны удирдлага нь бидэнтэй хуралдаж тайлан тооцоогоо хийсний дараа төлбөрөө төлж болох юм. Гэтэл СӨХ-ны удирдлага нь солигдоод сар ч болоогүй байж биднийг шүүхэд өгсөн. Өөр тайлбар байхгүй” гэв.

3. Нэхэмжлэгч талаас, Н.С-ны гэрчилгээ, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дугаартай удирдах зөвлөлийн хурлын тогтоол, төлбөрийн тооцооллын баримт, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай захирлын тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...оршин суугч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй байх тул 479 900 төгрөгийг гаргуулна. СӨХ-ны төлбөрийг 2015 онд 27 040 төгрөгөөр тогтоосноос хойш өөрчлөлт орж нэмэгдээгүй, харин ковид-19 өвчний цар тахал болон Засгийн газрын хөнгөлөлтөөр 2021 оны СӨХ-ийн төлбөрийг 19 040 төгрөгөөр тооцож байгаа” гэв.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...2015 оны удирдах зөвлөлийн тогтоолд заасны дагуу бид нараас төлбөр нэхэмжилж байгаа бөгөөд оршин суугч нартайгаа энэ талаар зөвшилцөөгүй. Би өмнө нь СӨХ-ны төлбөрөө өгөөд явдаг байсан. Гэтэл манайд 2 удаагийн засвар хийх шаардлага гарч, СӨХ-доо энэ талаар хэлэхэд би мэдэхгүй гээд хариуцах хүнгүй болсон тул СӨХ-ийн төлбөрөө төлөхгүй байгаа” гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан.

Хан-Уул дүүргийн Засаг даргаас Н.С-ийг Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрчилгээ олгож, тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар гүйцэтгэх захирлаар Э.Б-г томилсон байх тул тэрээр тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 9 дүгээр зүйлийн 9.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Н.С-ны 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын “Удирдах зөвлөлийн гишүүд сууц өмчлөгчдийн холбооны мөнгөн дүнг тогтоох тухай” тогтоолоор СӨХ-ийн төлбөрийг нэг сарын 27 040 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд хариуцагч Г.Б 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл СӨХ-ийн төлбөрийн зөрчилгүй байгаа үйл баримтаар, хариуцагчийг удирдах зөвлөлийн хурлын мөнгөн дүнг тогтоосон тогтоолыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Г.Б-ээс нэхэмжлэгчийн шаардаж буй, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг гаргуулах нь зүйтэй юм.

Харин нэхэмжлэгчийн “...ковид-19 өвчний цар тахал болон Засгийн газрын хөнгөлөлтөөр 2021 оны СӨХ-ийн төлбөрийг бүхэлд нь 19 040 төгрөгөөр тооцсон” гэх тайлбарын дагуу хариуцагчийн төлөх 2020 оны 10, 11, 12 дугаар сарын төлбөрийг 27 040 төгрөгөөр, 2021 оны 1-12 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг 19 040 төгрөгөөр, 2022 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын төлбөрийг 27 040 төгрөгөөр тооцож үзэхэд 417 760 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 62 140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 417 760 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13 180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б-ээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 417 760 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62 140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13 180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ

-