Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2022/01769

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2022/01769 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Бага тойруу, 00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах О ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э/,

 

Хариуцагч: Б.Ц /РД:000000000/,

 

Хариуцагч:  О.Л нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эээс 187,942,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Э нарын хооронд байгуулсан 0000 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон Э төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Ц

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Буурч,

Хариуцагчийн өмгөөлөгч Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Э, Б.Ц, Б.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Э нь тус ББСБ-д хандан 2020.01.03-ны өдөр өөрийн болон Б.Ц, Б.О нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 20 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 000000 улсын бүртгэлийн дугаартай,000000тоот гэрчилгээтэй, 376.9 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 120,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2.9 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд иргэн Эт 24 сарын хугацаатай, 2.9 хувийн хүүтэйгээр 120,000,000 төгрөгийг 0000 тоот зээлийн гэрээ болон 0000 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан нотариат болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт баталгаажуулж, 2020 оны 01 сарын 07-ны өдөр Эийн 5163151298 тоот Хаан банкны дансанд шилжүүлэн зээл олгосон. Эийн ББСБ-тай байгуулсан 0000 тоот Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 сарын 07-ны өдөр дуусгавар болсон боловч Э нь өнөөдрийг хүртэл тус ББСБ-д зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байна. Иймд:

1.Эээс үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүү 66,468,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,461,600 төгрөг, мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 187,942,600 төгрөг нэхэмжилж байна.

2.Төлбөрийг төлөөгүй тохиолдолд тус ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 20 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 000000 улсын бүртгэлийн дугаартай,000000тоот гэрчилгээтэй, 376.9 м.кв бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

3.Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Э нарын хооронд байгуулсан 0000 тоот Зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон тус ББСБ-д Э төлөх үүрэгтэйг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болон манай эхнэр бид хоёр хүүхдийн нэр дээр зээл авсан, дансаар мөнгө шилжиж орж ирсэн нь үнэн. Барьцаа хөрөнгө өгсөн. Үндсэн зээл 120,000,000 төгрөг, бид нарын тооцооллоор 59,160,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч талаас 2020.01.03-ны өдрийн 10/005 тоот зээлийн өргөдөл, хариуцагч нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, 2020.01.07-ны өдрийн 0000 тоот Зээлийн гэрээ, 0000 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, дугаар Я2/22/072 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.05.25-ны өдрийн 9/2221 тоот албан бичиг, 2013.12.18-ны өдрийн 533 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Э нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Э нарт холбогдох О ХХК-ийн нь гаргасан Эээс 187,942,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн 0000 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон Э хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч нь О ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх дээр маргадаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 533 дугаар тогтоолоор О ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгосон тус хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 9/2221 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Эийг зээлийн гэрээний үүргийг зөрчиж, үндсэн зээл 120,000,000 төгрөг, хүү 66,468,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,461,600 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 187,942,600 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон Э хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг тогтоолгохоор тус тус шаардсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үндсэн үүрэг 120,000,000 төгрөг, хүү 59,160,000 төгрөг төлөхийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Харин үлдэх хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон Э хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О ХХК, хариуцагч Э нар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 0000 тоот зээлийн гэрээг байгуулж, 120,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногийн 2.9 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 13-14 хуудас/

 

Мөн зохигч талууд Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөрөнгө барьцаалах 0000 дугаар гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 20 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 376.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хэргийн 15-17-р хуудас/

 

Хариуцагч Э, нэхэмжлэгч О ХХК нар нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 120,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь 120,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 120,000,000 төгрөгийг төлөөгүй тул, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож хүүнд 66,468,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 63 хоногийн нэмэгдүүлсэн хүүд 1,461,600 төгрөгийг тооцон нэхэмжилсэн тооцоолол гэрээгээр тохиролцсон хэмжээгээр нэхэмжлэгч шаардсан нь хуульд нийцсэн байх бөгөөд зээлийн гэрээний нийт үүрэгт 187,942,600 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн зөрчлийг хариуцагч Эт үүссэн байх тул хариуцагч нь зээлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй болно.

Зохигчийн байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээл, хөрөнгө барьцаалах гэрээнд зээлийг ашигласны хүү болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зээл ашигласны хүүний төлөлт хийгээгүй талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул хариуцагч Эээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн үүрэгт 120,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Талууд зээлийн гэрээний 2-т зээлийг ашиглах хугацаанд сар тутам зээлээс тооцох хүүний хувь 2.9 хувь гэж харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний хугацаанд 66,468,000 төгрөгийн хүү тооцогдохоор байна.

 

Хариуцагч нь хүү, алданги төлөх боломжгүй гэсэн боловч талууд зээлийн гэрээнд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө гэж харилцан тохиролцсон нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Хариуцагч нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй гэж шүүхэд хариуцагч тал тайлбарлаж байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүний хэмжээг багасгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нар үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны дотор зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байхаар зээлийн гэрээгээр тохиролцсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байх тул гэрээнээс учирсан хохиролд 13,000 төгрөг нэхэмжлэгч шаардсан нь хуульд нийцжээ.

 

Дээрх 0000 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 20 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 376.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, О ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Баяр, эдийн засагч Б.Баясгалан барьцаалуулагчийг төлөөлж Э, Б.О, Б.Ц нарыг төлөөлж эцэг Ж.Б эх Э нар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөрөнгө барьцаалах 0000 дугаар гэрээнд гарын үсэг зурж, гэрээг барьцаалбарт бүртгүүлж, баталгаажуулсан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байна. /хэргийн 15-17 хуудас /

 

Уг 0000 дугаартай барьцааны гэрээний үл хөдлөх хөрөнгө нь Элдэв-Очирын Эрдэнэхишиг /РД:0000000/, Буурчийн Олуйхан /РД:0000000/, Буурчийн Цэцэйхэн /РД:000000000/ нарын өмч болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 18 хуудас/

 

Б.О нь 2006 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн байх бөгөөд Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д эрх зүйн чадамжгүй хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж зааснаар Б.О, Б.Ц нарын эцэг Ж.Б, эх Э болох нь хариуцагч Эийн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байх тул эцэг Ж.Б, эх Э нар нь Б.Оыг төлөөлөн хариу тайлбар, татгалзлаа ирүүлсэн нь хуульд нийцжээ.

 

Мөн хуулийн 16.2-т Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийг үндсэн дээр хийнэ гэж заажээ. Нэхэмжлэгч О ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0000 дугаартай барьцааны гэрээг байгуулахдаа насанд хүрээгүй Б.О, Б.Ц нарыг төлөөлөн тэдгээрийн эцэг, эхээс нь зөвшөөрөл авч, тэдгээр нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 16.2-д заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн 0000 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон Э хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх уг зээлийн гэрээтэй холбоотой маргааныг уг шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж байх тул зээлийн гэрээний үүргийг үргэлжлүүлэн тогтоож, шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Эээс зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 187,942,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Э 187,942,600 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 20 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 376.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн 0000 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон Э хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,238,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эээс 1,167,863 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн 0000 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон Э хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Эээс 187,942,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Э 187,942,600 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 20 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 376.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,238,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эээс улсын тэмдэгтийн хураамжид 1,167,863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.О