Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2022/00802

 

 

 

 

 

2022 06 07 142/ШШ2022/00802

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, *******, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар *******, *******, /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Д******* /регистрийн дугаар: *******, *******/,

Нэхэмжлэлийн шаардлага: 44,447,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч: ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Сарантуул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дэмбэрэлжүний нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би хүсэлтийн дагуу Зээлийн гэрээг бичгээр байгуулж 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулан 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 3,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар өдрийн 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор, 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдрийн 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор, 2019 оны 02 дугаар сарын11-нд 1,200,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдөрт 25,000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор, 2019 оны 03 дугаар сарын 15-нд 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдөрт 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор нийт 18,200,000 төгрөгийг дээрх нөхцлөөр зээлж өөрийн Хаан банкин дахь 5120189833 тоот харилцах данснаас Хаан банкин дахь тоот дансруу 2018 оны 12 дугаар сарын 06-аас 2019 оны 03 дугаар сарын 15-ны хооронд шилжүүлсэн байдаг. Гэвч гэрээний хугацаанд зохих ёсоор зээлээ төлөөгүй элдэв шалтаг тоочдог байсан ба өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн төлөлтөнд 2,652,600 төгрөг л төлсөн. Дээрх дөрвөн зээлийн гэрээний нийлбэр дүнгээр буюу нийт зээлийн хэмжээ 18,200,000 төгрөг, нийт төлөх ёстой зээлийн хүү 19,800,000 төгрөг, нийт алданги 9,100,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг үүссэнээс хүүнд төлсөн 2,652,600 төгрөгийг хасахад нийт үлдэгдэл зээлийн хэмжээ 18,200,000 төгрөг, нийт үлдэгдэл зээлийн хүү 17,147,400 төгрөг, нийт үлдэгдэл алданги 9,100,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсангүй. Иймд хариуцагч аас зээлийн гэрээнүүдийнхээ эргэн төлөлтөөс гүйцэтгээгүй үлдсэн нийт 44,447,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч нь миний хүсэлтээр зээлийн гэрээг бичгээр байгуулж 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулан 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 3,000,000 төгрөг 6 сарын хугацаатайгаар өдрийн 0,5% хүүтэй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцохоор 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 10,000,000 төгрөг 6 сарын хугацаатай өдрийн 0,5% хүүтэй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцохоор 2019 оны 02 дугаар сарын 11-нд 1,200,000 төгрөг 6 сарын хугацаатай өдөрт 25000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцохоор 2019 оны 03 дугаар сарын 15-нд 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай өдөрт 0,5% хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцохоор нийт 18,200,000 төгрөгийг дээрх нөхцөлөөр өөрийн Хаан банк дахь 5120189833 тоот данснаас миний Хаан банк дахь тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 03 дугаар сарын 15-ны хооронд шилжүүлэн авсан. Мөн зээлийн хүү 17,147,400 төгрөг нэхэмжилжээ. Би уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл ийн нэхэмжилсэн 44,447,400 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Мөн ийг би сайн таньж мэдэхгүй болно. Миний эхнэр тухайн үед мах бөөндөж авч хураагаад буцааж зардаг байсан. Тухайн үед эхнэр нь /2018-2019 онуудад/ миний дансаар мөнгө оруулж гаргадаг, миний картын дансыг ашигладаг байсан юм. Иймд би үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрх ийн 2019 оны 01 дүгээр сарын 7-нд 3,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 7-нд 10,000,000 төгрөг гэх гэрээгээр шилжүүлсэн гэх миний дансаар шилжиж ороогүй байна. нь миний эхнэр тай холбогдож, махны бизнес эрхэлж харьцаж байсан байх тул нарын хоорондоо үүссэн асуудал тул өөрсдөөс нь тодруулах нь зүйтэй юм. Иймд би уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй буюу татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 380,187 төгрөг төлсөн баримт /хх-3/, 0427 дугаартай итгэмжлэл /хх-4/, ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5-17/, зээлийн гэрээ /хх-18-21/, ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-22/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-23/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-29/, 780 дугаартай итгэмжлэл /хх-37/-ийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч ад холбогдуулан 44,447,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ

Нэхэмжлэгч нь 4 удаагийн гэрээгээр нийт 18,200,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдөрт 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлж өөрийн Хаан банкин дахь 5120189833 тоот харилцах данснаас Хаан банкин дахь тоот дансруу 2018 оны 12 дугаар сарын 06-аас 2019 оны 03 дугаар сарын 15-ны хооронд шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч хариу тайлбартаа ...ийг би сайн таньж мэдэхгүй болно. Миний эхнэр тухайн үед мах бөөндөж авч хураагаад буцааж зардаг байсан. Тухайн үед эхнэр нь /2018-2019 онуудад/ миний дансаар мөнгө оруулж гаргадаг,миний картын дансыг ашигладаг байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 3,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 10,000,000 төгрөг миний дансаар шилжиж ороогүй байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу Зээлийн гэрээг бичгээр байгуулж 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулан 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 3,000,000, 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 10,000,000, 2019 оны 02 дугаар сарын 11-нд 1,200,000, 2019 оны 03 дугаар сарын 15-нд 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдөрт 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор нийт 18,200,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч дээрх дурьдсан мөнгөнүүдийг тухайн өдөр хариуцагчид шилжүүлээгүй,гэрээг сүүлд нөхөж хийж хариуцагчаар гарын үсэг зуруулсан болох нь батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 3,000,000, 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 10,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлээгүй, тухайн өдөр гэрээ байгуулаагүй, харин 2018 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 03 дугаар сарын 15-ны хооронд хариуцагч руу нийт 17,050,000 төгрөг шилжүүлсэн байх ба 1,150,000 төгрөг бэлнээр өгсөн гэж байгаа боловч энэ талаар баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь бүрэн дүүрэн нотлогдоогүй, хэдийгээр гарын үсэг байх боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эхнэр нь хариуцагчтай хамтран ажиллаж мах бөөндөж өвч зардаг байсан, хариуцагч энэ ажиллагаанд хамааралгүй. Тухайн үед түүний данс битүүмжлэгдсэн байсан учраас нөхөр дансаар мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Манай нөхрийг айлган сүрдүүлж гарын үэсэг зуруулсан байсан. Гэрээг 2 хувь үйлдээгүй бидэнд нэг хувь нь байхгүй, тийм гэрээ өгөөгүй гэж тайлбарлаж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчид 4 удаагийн гэрээгээр зээлсэн гэх нийт 18,200,000 төгрөгийг бүгдийг нь 6 сарын хугацаатай, өдөрт 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож шилжүүлсэн гэж байгаа боловч мөнгийг өөр өөр дүнтэйгээр, харилцан адилгүй янз бүрийн хугацаанд шилжүүлсэн байх тул нийт дүнг нэгтгэн ижил нөхцлөөр тооцох боломжгүй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний гол нөхцөлтэй нийцэхгүй байна. Талууд нийт шилжүүлсэн мөнгөнөөс хариуцагч 2,652,600 төгрөгийг төлж барагдуулсан гэдэг дээр маргахгүй байна.

Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.2-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү тогтоосон байна гэж дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагчаас 14.397.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч аас 14,397,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 30,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,187 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 229,937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН