Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2022/00525

 

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар      

           Нэхэмжлэгч "НЗ" ХХК

 

Хариуцагч "ОК" ХХК

           

Хариуцагч М.Н

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2.561.014.000 төгрөг гаргуулах тухай

 

           Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: "ОК" ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 2 дахь заалт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний “...хөрөнгө оруулалтын 1.500.000.000 төгрөгт сарын 1.2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.А, Б.М

Хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д

Хариуцагч "ОК" ХХК-ийн өмгөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч "НЗ" ХХК, хариуцагч "ОК" ХХК, М.Нод холбогдуулан 2.561.014.000 төгрөг гаргуулах, хариуцагч -2017 оны 11 дүгээр сарын 08-ы өдрийн 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 2 дахь заалт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний 3 дахь заалтын “...хөрөнгө оруулалтын 1.500.000.000 төгрөгт сарын 1.2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

         

         1.Нэхэмжлэгч "НЗ" ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

           Нэхэмжлэгч "НЗ" ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         

          “НЗ" ХХК болон "ОК" ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 0 дугаартай "ОК" ХХК-иас "НЗ" ХХК-д “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-нд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 2.080.150.000 төгрөг, хүү 480.864.000 төгрөг нийт 2.561.014.000 төгрөгийг "ОК" ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Нэхэмжлэлийн үндэслэл уг хоёр компани 2014-2016 онд одоогийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороололд байрлах “С” хотхон нэртэй 0 давхар, 2 блокоос бүрдсэн, доороо үйлчилгээний төвтэй орон сууцны барилга дээр хөрөнгө оруулж, хамтарч ажилласан.

           Тус гэрээг эхлүүлэхдээ 2014 онд хамтын ажиллагааны гэрээ  байгуулсан бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болон 05 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт гэрээг тус тус байгуулсан.

           Эдгээр гэрээгээр "НЗ" ХХК өөрийн эзэмшлийн 2300 метр квадрат талбайтай газраар хөрөнгө оруулж, тус барилга ашиглалтад орсны дараа 69.48 болон 96.8 метр квадрат талбайтай 2 орон сууц, 2 авто машины зогсоол, 1 болон 2 давхрын үйлчилгээний төвийн 75 хувьтай тэнцэх 2031.75 квадрат метр талбайг авахаар болсон. Ингээд "ОК" ХХК, "НЗ" ХХК-ийн эзэмшлийн газар дээр өөрийн хөрөнгөөр барилгыг барьж дуусган барилга ашиглалтад орсны дараа "НЗ" ХХК-д ногдохоос бусад орон сууцууд болон зоорийн давхрын машины зогсоолуудын талбайг авах мөн 1 болон 2 давхрын үйлчилгээний төвийн 25 хувьтай тэнцэх хэмжээтэй талбайг авахаар тохирсон байдаг.

         Энэхүү гэрээтэй хамт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "НЗ" ХХК-ийн 2300 метр квадрат талбайтай газрын хөрөнгө оруулалтын дүнд өгөх, барилгын үнэлгээг 4.128.182.000 төгрөгөөр тооцохоор тогтоож хоёр компани тооцоо нийлсэн акт үйлдсэн. "ОК" ХХК уг барилгыг ашиглалтад орсны дараа 40.000.000.000 гаруй төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг авсан. Харин "НЗ" ХХК-д тохирсон ёсоор 2 орон сууц, 2 автомашины зогсоолыг хүлээлгэж өгсөн. Ингээд 1 болон 2 давхрын үйлчилгээний төвийн 75 хувьтай тэмцэх талбайг авах болоход барилгын зураг төслийн дагуу баригдаагүй, 2 давхар барилга барих ёстой байсныг 3 давхар болгон өөрчилснөөс болж "НЗ" ХХК барилгыг хүлээж авах боломжгүй болсон.

          Улмаар энэ үйлчилгээний талбайг хэрхэх талаар харилцан ярилцаж, өмнөх “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г бүрэн дүгнэж дуусгасан. "НЗ" ХХК-ийн 75 хувьд ногдох 2031.75 квадрат метр талбайг "ОК" ХХК “манайд худалдчих, бид зараад мөнгийг нь өгнө” гэж ярилцсаны үндсэн дээр “Худалдах худалдан авах гэрээ”-г 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан.

          Уг гэрээгээр худалдах үнийг 3.657.150.000 төгрөгөөр үнэлсэн ба хугацаанд төлбөрөө төлөхгүй бол алданги ногдуулахаар харилцан тохиролцсон.

          Мөн уг гэрээгээр 2016 онд багтааж бүх төлбөрийг төлөхөөр тохирсон байсан боловч 2016 оноос 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 1.227.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулснаас хойш 2018 онд 300.000.000 төгрөгийг төлснөөс хойш бодиттой мөнгөн төлбөр өгөөгүй. "ОК" ХХК гэрээний дагуу төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулаагүй явсаар 2017 онд манай компанийн захирал Н.О гадагш эмчилгээнд явах болсон.

          Иймд "ОК" ХХК-ийн захирал М.Нтой уулзаж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулж, тус гэрээний 5 дахь хэсэгт төлбөрийн хүүг бартераар тооцох асуудлыг тохирсон байдаг. Үүнээс хойш төлбөр төлөгдөхгүй, гэрээ байгуулснаас хойш 7 сарын дараа 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "ОК" ХХК-ийн ерөнхий захирал М.Нтой уулзсан.

         Тэр үед М.Н “та авах төлбөрийнхөө 1.500.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулчих. Надад Б дүүргийн 0 дугаар хороо, “Шар хоолойн ам”-ны нутаг дэвсгэрт 5.3 га газар байна. Тэнд хоёулаа сувилал амралтын зориулалтын 3000 метр квадрат талбайд барилга барьж, хувааж эзэмшье. Барилгын ажлыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн дуусгана. Хамтарсан компани байгуулаад 51 хувийг "НЗ" ХХК эзэмшээрэй. Газрыг хамтарсан компанийн нэр дээр шилжүүлье. Амралт сувиллын барилгаас гадна төлөвлөгдөж буй амины орон сууцнаас Н.Од 1 хаус хөрөнгө оруулалтаас тооцон барьж өгнө. Амины орон сууцыг сувиллын барилгатай хамт 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулна. Хөрөнгө оруулалтаас гадна Үлдэгдэл 880.150.000 төгрөгийг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн төлнө. Гэрээ биелэгдэхгүй тохиолдолд хөрөнгө оруулсан 1.500.000.000 төгрөг, үлдэгдэл 880.000.000 төгрөгөөс хүү бодож өгнө. Хүүг чинь бартер буюу хөрөнгө оруулалтын хэлбэрээр барагдуулъя” гэсэн санал тавьж, нөхцөл байдлаа харилцан тохиролцсон.

          Тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2017 дугаартай "ОК" ХХК-иас "НЗ" ХХК-д “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” болон 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/2017 дугаартай "ОК" ХХК-ийн ерөнхий захирал М.Н, "НЗ" ХХК-ийн захирал Н.О нарын “Хамтран ажиллах гэрээ”-г эцэслэн байгуулсан.

          Бид М.Нын хэлсэн ярьсанд итгэсэн боловч М.Н “Хамтран ажиллах гэрээ”, “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй алга болсон. “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулах үед тохиролцсон төлбөрийн хүүд өгөхөөр амласан зүүн 4 замд байрлах “Оршил” хотхоноос 2 орон сууц, 2 зогсоол, 1 жижиг агуулахыг өгсөн. Энэ барилгыг 2017 онд хүлээн авч ашиглаж байсан бөгөөд барилгын үнэлгээ хүүд тооцогдсон. 2018 оны 10 дугаар сард байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” болон тухайн барилгыг Улсын бүртгэлд бүртгүүлж байхад байгуулж байсан гэрээнүүдийн төлбөрийн нөхцөл хэсэгт хүү тооцсон талаар тодорхой тусгасан.

          Ингэж явсаар 2018 оны 10 сард эмчилгээнээс ирээд, М.Нтой уулзахад гэрээний хугацааг сунгаж өгөх хүсэлт тавьж, дахиад гэрээлье гэж хэлсэн.

          Амралт сувилал баригдахгүй бол манай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Ус сувгийн газрын урд баригдаж байгаа “ТТ” одоо “ТР” нэртэй болсон үйлчилгээтэй орон сууцнаас үлдэгдэл бүх төлбөр түүний хүүг нийлүүлж тооцоод түүндээ талбай аваарай” гэсэн давхар баталгаа гаргаж санал тавьсан. Энэ тохиролцоонд "НЗ" ХХК итгэж хүлээж явсан. Учир нь:

          Хүүд амласан орон сууц, зогсоол өгсөн нь итгэл төрүүлсэн. Улмаар тухайн уулзалт хийсэн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0 дугаартай "ОК" ХХК-ийн ерөнхий захирал М.Н, "НЗ" ХХК-ийн захирал Н.О нар “Хамтран ажиллах гэрээ”-г дахин байгуулж, тус гэрээгээр өмнөх 2017 онд байгуулсан ч биелэгдээгүй үүргийн гүйцэтгэлийг үргэлжлүүлж, “Хамтран ажиллах гэрээ”-ний хугацааг дахин сунгасан. "ОК" ХХК-ийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар 2018 онд барилгын ажил огт хийгдээгүй.

         Гэрээнд “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгаж өгнө гэж тохиролцсон байдаг. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0 дугаартай гэрээнд сувиллын барилгын ажлыг 2019 оны хавар эхлүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн дуусгана.Н.Огийн амины орон сууцны барилгын 1, 2 давхар барилгын ажлыг 2018 оны 11 дүгээр сард багтаан хийж, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө. Бэлэн мөнгөний үлдэгдэл болох 580.150.000 төгрөгийг 2018 онд багтаан бүрэн төлж дуусгана. Сувиллын эзэмшил 5.3 га газруудыг хариуцлагатай хувьцаат компани байгуулж, М.Н, Н.О нарын нэр дээр шилжүүлж М.Н, Н.О нар хамтран 49х51 хувь эзэмших, 2018 онд төлөгдсөн бүх бэлэн мөнгөний төлбөр тооцоо бүрд 1.5 хувийн хүү бодож, сар бүр бэлнээр тооцоог хийнэ. Хөрөнгө оруулалтын 1.500.000.000 төгрөгт сарын 1.2 хувийн хүү бодогдоно. Хүүг бартераар тооцож болно. Сувиллын ажил 2019 онд хийгдэхгүй орхигдох, ажил сунжирч, дуусахгүй болох тохиолдолд "ОК" ХХК хөрөнгө оруулалтын 1.500.000.000 төгрөг дээр 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний дагуу тухайн үед бодогдох хүүг нэмж, нийт тооцоондоо Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “ТТ” комплексын барилгаас 1 квадрат талбайг 1.500.000 төгрөгөөр тооцон , талбайг шилжүүлэн өгөх давхар баталгааг гаргасан. Сувиллын барилгын ажлыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн дуусгахаар анх гэрээ байгуулсан.

           Дараа нь “ОК" ХХК-ийн хүсэлтийн дагуу хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан боловч одоогоор Б дүүргийн 0 дугаар хороонд байрлах Шар хоолойн аманд ”ОР” гээд амралт сувиллын цогцолбор баригдчихсан, өөрөө гэр бүлийн хүнтэйгээ ажиллуулдаг. Тэгсэн хэдий ч "НЗ" ХХК-тай хамтарч барьж байгаа сувилал энэ шүү дээ гээд “ОР" амралт сувиллын газрынхаа урд талын хэсэгт байгаа хэсэг газар, барилгын кавказ үзүүлээд байдаг. Сувилал баригдаж байгаа эсэх нь сайн ч хэзээ дуусах тодорхойгүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээнд заасны дагуу сувиллын барилгыг бүрэн хүлээж авахаар байсан боловч гэрээ биелэгдээгүй, тохирсон ёсоор газар шилжүүлж өгөөгүй, бэлэн мөнгөний үлдэгдэл 580.150.000 төгрөгийг төлөөгүй. Сувиллын барилгаас гадна төлөвлөгдөж буй амины орон сууцнаас Н.Од 1 хаус барьж өгнө, тухайн орон сууцыг хөрөнгө оруулалтаас тооцож, сувиллын барилгатай зэрэгцэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтад оруулна гэж байсан боловч тухайн барилгыг бариагүй, хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-нд заасан 580.150.000 төгрөгийг төлөх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан, гэрээнд заасан аль ч нөхцөл биелэгдээгүй. Мөн хоёр тал үнэнч шударга зарчмыг баримтлан, ил тод, нээлттэй, бие биеийгээ хүндэтгэн “хамтран ажиллана” гэж гэрээгээр тохирсон ч М.Н болон "ОК" ХХК-ийн удирдлагуудыг олж уулзахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон.

          Тус асуудлаар 2021 оны 05 сард тус компанийн ерөнхий захирал М.Ныг цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан.

          Дээрх нөхцөл байдал цаашид "НЗ" ХХК, "ОК" ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болсон.

          Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол урьдчилан сануулах шаардлагагүй гэрээнээс татгалзах нөхцөл байдлыг бүрдүүлсэн.

          Манай компани Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

          Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, 222.3 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн хариуцлагыг хүлээнэ, 222.4 дэх хэсэгт хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэсэн хуулийн заалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Иймд "НЗ" ХХК болон "ОК" ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 03/2017 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 3 дахь хэсэгт заасан цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/2017 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний заалтууд биелэгдэхгүй байх, барилгын ажил сунжирч дуусахгүй хамтын ажиллагааны гэрээ эцэслэн хийх боломжгүй байдал үүсэх тохиолдолд хөрөнгө оруулалтад тооцон байршуулсан 1.500.000.000 төгрөг болон бэлэн мөнгөний тооцооны үлдэгдэл төлбөр байх тохиолдолд тэр дүнг нэмж нийт дүндээ 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/2016 дугаартай гэрээний дагуу хоногийн 0.1 хувийн хүү бодож "ОК” ХХК, "НЗ" ХХК-д бэлэн мөнгөн хэлбэрээр төлнө гэх заалтын дагуу үлдэгдэл төлбөр болох 2.080.150.000 төгрөг, хүү 480.864.000 төгрөг буюу нийт 2.561.014.000 төгрөгийг "ОК" ХХК-аас мөнгөн хэлбэрээр гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү. Мөн талбай гаргах шаардлагаасаа татгалзаж мөнгөн дүнгээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан, гэжээ.

           

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        

          Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүүг тооцохдоо 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2017 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 3 дахь заалтаар нэхэмжилсэн. Мөн гэрээний 2 заалтаар нэхэмжлээгүй.

          Сүүлд "ОК" ХХК даснаар 15.000.000 төгрөгийг шилжүүлснийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Мөн 2017, 2018 оны “Хамтран ажиллах гэрээ”-нүүдээр 3 асуудал шийдсэн.

Нэгт: 5.3 га газар, 3000 метр квадрат талбайд сувиллын барилга барих

ХоёрТ:Амины орон сууц барих

Гуравт: 5.3 га газарт хамтарсан компани байгуулж, 49, 51 хувиар эзэмших болсон. 2017 оноос хойш гэрээ байгуулсан.

Гэтэл 2016 онд "НЗ" ХХК, "ОК" ХХК-д шилжүүлж худалдсан 2.300.75 метр квадрат үйлчилгээний орон сууцнаас "ОК" ХХК сард түрээсийн 60.000.000-70.000.000 төгрөгийн орлого олж байна.

Харин бид 2016 оноос хойш ямар ч үр шим хүртээгүй, гэрээ байгуулж 2.080.150.000 төгрөгийг авч чадахгүй одоог хүрсэн. "ОК" ХХК-иас гэрээгээр тохирсон зүйлс чинь биелсэн юмуу? гэж асуухаар бид хийж байгаа гэх хариу өгдөг. Танайх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх ёстой.

Манай зүгээс хугацаа сунгасан, удаа дараа очиж уулзсан.

Анхны газрын үнэлгээг 4.000.000.000 төгрөгөөр үнэлсэн “Тооцоо нийлсэн акт” байна. Үүнээс хойш 3 удаа тооцоо нийлсэн.

Гэвч "ОК" ХХК төлбөрөө ингэж тэгж барагдуулна гэж хүсэлт тавьдаг, хүсэлтийг бид дэмждэг ч өнөөдрийг хүртэл "ОК" ХХК үүргээ биелүүлээгүй.

 2017 онд 780.000.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр дансаар авсан, 2018 онд 200.000.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр авч нийт 1.577.000.000 төгрөг, 3.657.150.000 төгрөгнөөс 1.577.000.000 төгрөгийг хасахад 2.080.150.000 төгрөг болно. 2.080.150.000 төгрөгнөөс 580.150.000 төгрөгийг бэлнээр, хөрөнгө оруулалтад 1.500.000.000 төгрөг орсон.

Үлдэх 580.150.000 төлбөрийг бэлнээр авна гэж "ОК" ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” болон бусад гэрээнүүд тусгасан.

Гэрээний 3 дахь заалтаар 2.080.150.000 төгрөгт 0.1 хувийн хүү бодсон.

Нийт хүү 2.557.572.725 төгрөг болсон боловч 480.864.000 төгрөгийг нэхэмжилсэн. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хүү бодсон. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 1 дэх заалтад сувиллын барилгыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж авна гэж заасан. Уг “Хамтран ажиллах гэрээ” 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл байгуулагдсан гэж үзээд, энэ хугацааны хүүг шаардаж байна, гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хөрөнгө оруулалтын хүүг 2 компани хоорондоо тохиролцож хүү тооцохоор гэрээнд тусгасан.

Сувиллын барилга баригдаагүй байхад "ОК" ХХК уг газарт өөрийнхөө хувийн ресортыг барьсан.

Мөн “Зүүн дөрвөн зам”-д 16 давхар барилга барьсан. Хүү тооцохгүй, хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа боловч "ОК" ХХК, "НЗ" ХХК-ийн мөнгөөр үйл ажиллагаа явуулсан тул хүү тооцох нь зөв гэж үзэж байна, гэжээ.

 

           Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

          

          Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

           "ОК" ХХК нийт 1.594.000.000 төгрөгийг бэлнээр, 529.211.000 төгрөгт эд хөрөнгө буюу бартераар шилжүүлсэн.

           Үлдэгдэл 3.657.150.000 төгрөгийн 1.500.000.000 төгрөг хөрөнгө оруулалтад орж тодорхой эд хөрөнгө бий болсон, үлдэгдэл мөнгө шилжүүлбэл зохих эд хөрөнгийн үлдэгдэл байхгүй гэж үзэж байна.

           Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад "ОК" ХХК хүнээс юм аваад өгдөггүй, аль ч гэрээгээр тийм эд зүйл өгнө гэж тусгадаг боловч алийг нь ч биелүүлдэггүй гэж хариуцагч тал тайлбарлаж байна.

          “Хамтран ажиллах гэрээ”-г 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд тухайн хөрөнгө оруулалтын гэрээгээр "НЗ" ХХК газраараа хөрөнгө оруулж, "ОК" ХХК бусад барилга барихад шаардлагатай зардал, тусгай зөвшөөрлийг хариуцаж “Оршил” хотхоныг барьж, ашиглалтад оруулахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу "НЗ" ХХК-д газрын хөрөнгө оруулалтад 475.000.000 төгрөгийг өгөхөөр заасан байдаг.

           Гэтэл уг гэрээ өөрчлөгдсөөр нэгэнт эхлүүлсэн ажлыг дуусгаж болдоггүй, зогсоож болдоггүй тул “Хөрөнгө оруулалтын гэрээ” шинэчлэгдэж, 2375 метр квадрат үйлчилгээний талбай 2 орон сууц, 2 зогсоол болон өөрчлөгдсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг 2016 оны 05 дугаар сард дүгнэж, “О” хотхоныг ашиглалтад оруулж, 2.300.75 метр квадрат үйлчилгээний талбай болон бусад орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн хамт "НЗ" ХХК-д шилжүүлж өгсөн.

          "НЗ" ХХК “танай ашиглалтад оруулсан үйлчилгээний талбай барилгын стандартын шаардлага, зураг төслийг зөрчиж баригдсан тул хүлээж авахгүй. Харин манайд шилжүүлэх ёстой үйлчилгээний талбайгаа манайхаас худалдаж аваад, мөнгийг өгөө” гэх санал тавьсан.

           Үүний дагуу 2.300.75 метр квадрат үйлчилгээний талбайг "НЗ" ХХК-д шилжүүлэлгүй, үнийг төлөөд явж байна.

          2016 онд үйлчилгээний талбайг “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нийт үнэ 3.657.150.000 төгрөг болдог бөгөөд уг төлөх ёстой мөнгийг харилцан тохиролцож, 2017 оны 2 дугаар сард “Хамтран ажиллах гэрээ”-ний тухай тохиролцсон.

          Өөрөөр хэлбэл бид 3.657.150.000 төгрөгийг "НЗ" ХХК-д өгөх ёстойгоос 1.500.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтад оруулаад "НЗ" ХХК 51 хувийг, “О” ХХК 1.400.000.000 төгрөг оруулж 49 хувийг эзэмшиж, сувиллын үйл ажиллагааг хамтарч явуулахаар харилцан тохирсон.

          2017 оны 02 дугаар сард 1.500.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтад тооцсон боловч хөрөнгө оруулалтад тооцсон мөнгө нь дээрээ хүү тооцож буй хуульд нийцэхгүй байна.

         “Хамтран ажиллах гэрээ”-ний агуулга, чөлөөт байдлын зарчим байсан ч хөрөнгө оруулалтаа эд зүйл болгож, тусгай зөвшөөрөл авч, 2017 оноос хойш тодорхой үйл ажиллагаа явуулсан боловч хөрөнгө оруулалтад оруулсан мөнгөн дээрээ сар болгон хүү нэмэх нь хуульд нийцэхгүй.

          Хуульд зааснаар 0.5 хувийн алданги тооцно гэж заасан байхад талууд гэрээний чөлөөт байдлын зарчим гэж үзэж 0.6 хувиар алданги тооцвол хуульд харшилна.

          Яг үүнтэй адил “Хамтран ажиллах гэрээ” мөнгөн төлбөрийн үүрэг шаардахгүй учир хүү тооцох боломжгүй тул 480.000.000 төгрөгийн хүү тооцно гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байдаг ба уг гэрээний 3 дахь заалтад 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний заалт биелэгдэхгүй болсон гэсэн байдаг.

          Мөн гэрээний 10 дахь хэсэгт талууд шинэ харилцаа үүсгэж, төлбөрийн үлдэгдэл өөрчлөгдөж 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шинэ гэрээ байгуулсан. Шинэ гэрээ байгуулахдаа хэрэв хамтын үйл ажиллагааг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд 5 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээнэ гэж заасан.

         Гэрээний 5 дахь заалтад шинэ хариуцлага үүсгэх үүрэг үүсгэсэн боловч өмнөх гэрээний хариуцлагаар үүрэг шаардах үндэслэлгүй.

         2018 оны гэрээний 6 дахь заалтад тус гэрээний хавсралт нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хамтран ажиллах” 0 дугаартай гэрээ болон 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний салшгүй хэсэг болно гэж заасан. 2017 оны “Хамтран ажиллах гэрээ”, 2017 оны “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”, 2018 оны “Хамтран ажиллах гэрээ”-ний салшгүй хэсэг байна гэсэнд нэгэн адил мөрдөгдөнө гэх үг байхгүй.

          Харин тус гэрээний хавсралтанд заасан гэрээ нь “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний салшгүй хэсэг болно гэх утгатай.

          Иймд 6 дахь заалтыг баримталж шаардах эрх үүсэхгүй, 2018 оны сүүлд байгуулагдсан гэрээнээс үүдэлтэй шаардах эрх байж болно.2017 оны 3 дахь заалтад нийт дүнд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай гэрээний өөрийнх нь эрх хэмжээний асуудал. 2017 оны гэрээнд нийт дүн дээр гэрээний хоногийн 0.1 хувийн хүү бодож, мөнгөн хэлбэрээр төлнө гэж заасан.

           Энэ нь 2016 оны хуваарийн дагуу олгоно гэх утгатай биш бөгөөд 2016 оны гэрээнд хүүгийн зохицуулалт байхгүй. Алданги, хүүгийн зохицуулалт өөр учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан. Үнэхээр хүү тооцох бол хүүг хэдийн хугацаанд тооцох ёстой талаар зохицуулалт байхгүй.

           Иймд нэхэмжлэгчийн тайлбарласнаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны барилга ашиглалтад орох өдөр хүртэл хүү тооцно гэж тодорхойлж болохгүй.

            Хугацаа тодорхойгүй байхад санаачилгаараа хүүг тогтоож болохгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамтран ажиллах гэрээний дагуу 1.500.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулж, бодиттой хэрэгжиж байхад оруулсан хөрөнгөдөө хүү тооцох үндэслэлгүй.

           2018 оны гэрээний 2 дахь заалтын тодорхой хэсэг нь байгаа.

           Мөнгөн төлбөрийн үүрэг дээр 580.000.000 төгрөгийн үлдэгдэл дээр хүү тооцож болох ч 1.500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт дээр хүү тооцож болохгүй. 2017 оны 02 дугаар сарын төлбөр тооцоо барагдуулах гэрээнд 1.500.000.000 төгрөгийг "НЗ" ХХК урьдчилсан байдлаар оруулна, зураг төсөл, ажлын төсвөөс хамаарч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж заасан.

           Гэтэл уг сувиллын барилгад 3.600.000.000 төгрөгийн төсөв гарсан байхад "НЗ" ХХК хөрөнгө оруулалт хүрэхээр байгаа эсэх тухай биш хөрөнгө оруулалт дээр хүү тооцож авна гэж заасан.

           Мөн гэрээний үндсэн үүрэгт амины орон сууц гэж тусгаагүй.

           “ОК” ХХК сувиллын барилга барих, амины орон сууц, хүүг "НЗ" ХХК-д өгөх болсон байна.

           “ОК” ХХК-ийн үйлчилгээний талбай зарагдахгүй болон бусад нөхцөл байдлаас шалтгаалж хугацаанд нь мөнгөө шилжүүлж байгаагүй үйлдлүүд байсан байж болно.

            Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ оруулсан мөнгөндөө хүү тооцож буй үндэслэлгүй байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Энэ хоёр гэрээний холбогдох 2 заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаа дэмжиж байна .2017 оны гэрээний 2 дахь заалтыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

 2017 онд талууд харилцан тохиролцож “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээгээр 1.500.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтанд тооцохоор 2017 оны 11 дүгээр сард биш 2 сард “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээнд 2017 оны 02 дугаар сард 1.500.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтад тооцож, талууд сувиллын үйл ажиллагааг хамтран эрхлэхээр харилцан тохиролцсон. 2017 онд уг үйл баримтыг гэрээний хэлбэрт буюу бичгийн хэлбэрт оруулсан.

“Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-гээр хөрөнгө оруулалтад тооцсон 1.500.000.000 төгрөгийг сар болгон 1.2 хувийн хүү тооцно гэж заасан.

Гэвч хөрөнгө оруулалтын гэрээний зорилго талууд хамтран төлбөрөө төлөөд тухайн хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Уг гэрээ зээлийн гэрээ биш, худалдах, худалдан авах гэрээ биш, ажил гүйцэтгэж, сувиллын барилгыг хүлээлгэж өгөх гэрээ биш.

Нэхэмжлэгч 1.500.000.000 төгрөгийг сувиллын барилгад хөрөнгө оруулчихаад, миний оруулсан хөрөнгө оруулалтад сар болгон 1.2 хувийн хүү нэмэгдэнэ, 1.2 хувийн хүүг бартер болон хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр авна гэж тохиролцож болохгүй.

Энэ нь “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн агуулга, зарчмыг зөрчсөн, хүү тооцох боломжгүй гэрээ. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний 3 дахь заалтад хөрөнгө оруулалтад тооцсон 1.500.000.000 төгрөгт сар болгон 1.2 хувийн хүү авна гэж заасан.

Гэрээний уг 2 заалт хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Уг 2 заалт хүчин төгөлдөр бус болсноор 1.500.000.000 төгрөгт хүү тооцох эрх нь алдагдана. 

Хэлцэл бүхэлдээ бус гэрээний 2 болон 3 дахь заалтууд хүчин төгөлдөр бус байгаа нь "ОК" ХХК-ийн зүгээс сарын 1.2 хүү тооцож төлөх боломжгүй, үндэслэлгүй.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөрөнгө оруулсан 1.500.000.000 төгрөг, үйлчилгээний талбайн үлдэгдэл төлбөр 480.864.000 төгрөг буюу нийт 2.080.150.000 төгрөгт хүү тооцсон байдаг.

           Хүү тооцсон тооцоолол бүхий баримт дээр 2017 онд 1.500.000.000 төгрөг дээр нэмээд хүү тооцсон байна. 2018 онд 1.500.000.000 төгрөг дээр 1.2 хувийн хүү тооцсон дүн дээр нэмж хүүгийн тооцоолол гаргасан.

           Иймээс дээрх 2 заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.  

            Мөн хүүд тооцож өгсөн гэх 2 орон сууц, 2 зогсоол, 1 агуулах 559.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө. Уг эд хөрөнгийг бид тооцох үндэслэлгүй байж, иймд төлөх ёстой төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2017 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-нд 2 байдлаар хүүгийн зохицуулалтыг тусгасан.

           Тэр нь 2 болон 3 дахь заалтаар харагддаг бөгөөд 2 дахь заалтад хөрөнгө оруулалт тооцохоор төлөвлөсөн 1.500.000.000 төгрөгт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1.2 хувийн хүү тооцно гэж заасан бөгөөд уг хүүг улирал, сараар тооцох нь тодорхойгүй.

          Гэрээний 3 дахь заалтад талууд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх боломжгүй. Сувиллын барилгыг эрхлэх боломжгүй.

          Гэрээг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд хөрөнгө оруулалтад тооцсон мөнгө нь дээр үлдэгдэл төлбөрийг нэмж 0.1 хувийн хүү бодно гэх 2 өөр агуулгыг тусгасан.

          Үүнээс үзэхэд хэрэв 1.500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжихгүй тохиолдолд 1.500.000.000 төгрөг дээр хүү тооцно, дараагийн заалт 1.500.000.000 төгрөгт хөрөнгө оруулсан байсан ч сарын 1.2 хувийн хүү тооцно гэх 2 өөр байдлаар хүү авахаар тусгагдсан нь хүчин төгөлдөр бус юм.

          2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-нд мөн адил 2 өөр утга агуулгатай заалт байдаг. Хөрөнгө оруулалтад тооцсон 1.500.000.000 төгрөг дээр 1.2 хувийн хүү авна гэж заасан. Хөрөнгө оруулалтад тооцож шилжүүлсэн мөнгөнд хүү тооцох боломжгүй. Мөн гэрээний 5 дахь заалтад хэрэв тухайн хөрөнгө оруулалтад тооцсон гэрээ хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд 1.500.000.000 төгрөг дээр үлдэгдэл төлбөрөө нэмж, үйлчилгээний талбай авна гэж заасан байна.

           Үүнээс үзэхэд 2 өөр агуулгаар хөрөнгө оруулалтад шилжүүлсэн мөнгө болгон дээрээ 1.2 хувийн хүү тооцож буй нь хууль бус “Хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн байна. 2013 оноос хойш нийт 9 удаа гэрээ байгуулсан бөгөөд гэрээг байгуулахдаа өмнөх гэрээнүүдээ дүгнэж, дуусгавар болгосны үндсэн дээр сүүлийн гэрээг байгуулдаг. Хамгийн сүүлийн гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”. Талууд “Хамтран ажиллах гэрээ” хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд бид ийм үр дагаварт хүрнэ, хүү ингэж тооцно гэж үзэж 2018 онд эцсийн байдлаар харилцан тохиролцсон.

           Гэтэл нэхэмжлэгч 2017 оны “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн гэрээний үүргүүд харилцан дуусгавар болсон. Гэрээний 6 дахь заалт уг гэрээний хавсралт нь 2 гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан. Харин 2018 оны “Хамтран ажиллах гэрээ”-ний салшгүй хэсэг 2017 оны “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ” юм гэх агуулга биш.

           Нэхэмжлэгч дуусгавар болсон гэрээг үндэслэж хүү тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

          

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-г үндэслэж байгаа юм байна. Гэрээний хүү тооцон барагдуулах хэсэг, 2018 оны хүү тооцох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: "НЗ" ХХК, "ОК" ХХК-ийн хооронд олон урт хугацааны шаардлага үүссэн бөгөөд үүнийг нэг мөр барагдуулах шаардлагатай байсан тул Иргэний хуулийн 466 дүгээр зүйлд зааснаар “Тооцоо нийлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Тооцоо нийлэх гэрээ”-гээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүсэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохирсон бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ. Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг шаардах эрх үүснэ. Мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дахь хэсэгт “Тооцоо нийлэх гэрээ”-ний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2017 оны гэрээний шаардлагын үндэслэл болж буй “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 2 дахь хэсэг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” Иргэний хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан, нотариатаар батлагдсан гэрээ. Нэхэмжлэгч гэрээг бодит байдалд яаж хэрэгжсэн талаарх баримтыг нотлох баримтаар өгсөн. Төлбөрийг хүү тооцон, төлбөрийн хүүг бартер буюу хөрөнгө оруулалтын хэлбэрээр барагдуулж болно гэх заалтыг "ОК" ХХК хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Үүний дараа 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулж, гэрээний төлбөрийн нөхцөлд гэрээний дагуу хүүд тооцно гэж заасан ба хүүг зөвшөөрч, зохих хэсгийг төлж байсан. Иймд уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

         “Хамтран ажиллах гэрээ” бус “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” юм. Бид “Хамтран ажиллах гэрээ” байгуулаад амжилтанд хүрээгүй талаар нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой дурдсан. 2018 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” нь төлбөр тооцоог бартераар яаж барагдуулах талаар заасан.

         2018 оны “Хамтран ажиллах гэрээ” нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний хавсралт гэрээ.Төлбөр тооцоо барагдуулахгүй байсан учраас төлбөрөө яаж барагдуулах талаар байгуулсан гэрээ. 2018 онд байгуулсан гэрээний 6 дахь хэсэгт тус гэрээний хавсралт нь 2017 оны 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний салшгүй хэсэг болно гэж заасан. “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-нд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дахь хэсэгт зааснаар хүү тооцох гэрээг хийх боломжтой гэж үзэж байна, гэжээ.

         

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.М нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

          Тайлбар байхгүй, гэжээ.

 

           Нэхэмжлэгчээс "НЗ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, "НЗ" ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийг итгэмжлэхгүйгээр төлөөлөх этгээд Н.Огийн иргэний үнэмлэхний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай Нийслэлийн засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Захирамж, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай Захирамжийн хавсрал “Газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгагдаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт”, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт”, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ““ОК"-ийн ерөнхий захирал М.Н-од явуулсан мэдэгдэл”, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ дүгнэсэн акт”, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай “Үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “ОК”-ийн ерөнхий захирал М.Н, "НЗ" ХХК-ийн захирал Н.О нарын хамтран ажиллах гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “"ОК" ХХК-аас "НЗ" ХХК-д төлбөр тооцоо барагдуулах гэрээ”, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай "ОК" ХХК-ийн ерөнхий захирал М.Н, "НЗ" ХХК-ийн захирал Н.О нарын хамтран ажиллах гэрээ”, 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”, Барилгын зураг төсөл боловсруулах даалгавар, Тооцооны үлдэгдлийн баталгаанууд, “Худалдаа хөгжлийн” банкны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Дансны хуулгууд, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн "ОК" ХХК-ийн "НЗ" ХХК-д “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 36/2021 дугаартай нэхэмжлэгч "НЗ" ХХК-аас Д.А, Г.Г нарт олгосон “Итгэмжлэл”, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 35/2021 дугаартай Б.М-д олгосон “Итгэмжлэл”, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0 дугаартай "ОК" ХХК-аас "НЗ" ХХК-д өгөх төлбөр алданги тооцсон талаарх баримт, “Хаан” банкны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “"ОК" ХХК-аас "НЗ" ХХК-д төлбөр тооцоо барагдуулах гэрээ”, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "ОК" ХХК-ийн Мэдэгдэл, 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн Худалдан авагчид орон сууц хүлээлгэн өгсөн акт, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн О хотхоны оршин суугчдаас авах ашиглалтын зардлын тооцоо, "ОК" ХХК-ийн Мэдэгдэл, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Худалдан авагчид орон сууц хүлээлгэн өгсөн акт, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн О хотхоны оршин суугчдаас авах ашиглалтын зардлын тооцоо, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дулааны тоолуурын иж бүрдлийг шинээр суурилуулсан акт, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дулан тоолуурын суурилалтын зураг, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн татварын падаан, 2018 оны 01 дүгээр сарын Нэхэмжлэх, 2017 оны 12 дугаар сарын Нэхэмжлэх, “Хас” банкны 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Орлогын маягт, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д-ын Ам-с Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Э.А танаа хаягласан 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Г/04 дугаартай “Гомдол гаргах нь” албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын  2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Автомашины дулаан зогсоол захиалгын гэрээ”, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0 дугаартай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Хуулийн этгээдтэй тухай лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Газар эзэмших эрхийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн "ОК" ХХК-аас "НЗ" ХХК-д өгөх төлбөрт хүү тооцсон талаарх тайлбар, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ОК” ХХК-аас "НЗ" ХХК-д төлсөн төлбөрийн тооцоо болог төлбөр барагдуулах асуудалтай холбоотой бусад мэдээлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт               

          

           Хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хариуцагч "ОК" ХХК-аас Э.Д-д олгосон “Итгэмжлэл”, "ОК" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу тайлбар”, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/04 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "ОК" ХХК-аас "НЗ" ХХК-д төлбөр тооцоо барагдуулах гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2014/05 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001/2014 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Г-0 дугаартай “Автомашины дулаан зогсоол захиалагчтай хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Г-0 дугаартай “Автомашины дулаан зогсоол захиалагчтай хөрөнгө оруулалтын гэрээ”, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”, 0 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн Гэрчилгээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан 0 нэгж талбарын дугаартай кадастрын зураг,  2018 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 0 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн Гэрчилгээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан 0 нэгж талбарын дугаартай кадастрын зураг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 0 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн Гэрчилгээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан 0 нэгж талбарын дугаартай кадастрын зураг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 0 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн Гэрчилгээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан 0 нэгж талбарын дугаартай кадастрын зураг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, “Хас” банкны 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Төлбөрийн баримт, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Н.Р-аас Н.А-д олгосон “Итгэмжлэл”, “Голомт” банкны 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Цахим гүйлгээний баримт, “Хас” банкны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Төлбөрийн баримт, “Хас” банкны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны "ОК" ХХК-ийн дансны хуулга, “Голомт” банкны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Мемориалын баримт, “Худалдаа хөгжлийн” банкны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, “Хаан” банкны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, “Голомт” банкны 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Цахим гүйлгээний баримт, “Хас” банкны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Төлбөрийн баримт, “Улаанбаатар хотын” банкны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Төлбөрийн баримт, “Хаан” банкны 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг, “Төрийн” банкны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг, “Төрийн” банкны 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Гялс банк интернет-гүйлгээний мэдээлэл, “Төрийн” банкны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Гялс банк интернет-гүйлгээний мэдээлэл, “Хаан” банкны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, “Голомт” банкны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Цахим гүйлгээний баримт, “Хаан” банкны 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг, “Хаан” банкны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг, “Хаан” банкны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, “Төрийн” банкны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Гялс банк интернет-гүйлгээний мэдээлэл, “Голомт” банкны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Орлогын мэдүүлэг”, “Хаан” банкны 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, “Хас” банкны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Цахим гүйлгээний баримт, “Хаан” банкны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Автомашины дулаан зогсоол захиалгын гэрээ”, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0 дугаартай “Автомашины дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ”, “Оршил сувилал” ажлын явцын зурагнууд, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу тайлбар”, "НЗ" ХХК-нд шилжүүлсэн төлбөр тооцооны дэлгэрэнгүй жагсаалт, 00 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол шуудан төлбөрийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүхийн сахилгын хороонд “Өргөдөл гаргах тухай” албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Тайлбар гаргах нь”

 

Хариуцагч М.Н 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хариуцагч М.Ноос Э.Д-д олгосон “Итгэмжлэл”, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хариу тайлбар”, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хариуцагч М.Ноос Э.Дд олгосон “Итгэмжлэл”, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хариу тайлбар”

 

           Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Хаан” банкны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Ариг” банкны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Чингис хаан” банкны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай албан бичиг хавсралт 7 хуудас, “Капитрон” банкны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай албан бичиг, “Хас” банкны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай албан бичиг хавсралт 8 хуудас, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай албан бичиг хавсралт 10 хуудас, “Богд” банкны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай албан бичиг, “Худалдаа хөгжлийн” банкны 2021 оны 12 дугаар 02-ны өдрийн 0 дугаартай албан бичиг хавсралт 1 хуудас, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай албан бичиг хавсралт 2 хуудас,  “Голомт” банкны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14/хх/03-1462 дугаартай албан бичиг хавсралт 4 хуудас, “Төрийн банкны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0 дугаартай албан бичиг хавсралт 12 хуудас, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай албан бичиг хавсралт 8 хуудас, “Үндэсний хөрөнгө оруулалтын” банкны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08520 дугаартай Албан бичгийг

        

          Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлтэй улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хэрэгт нотлох баримтаар өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

      

        Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч "НЗ" ХХК, хариуцагч "ОК" ХХК, М.Нод холбогдуулан 2.561.014.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “гэрээний хугацаа дууссан. Өнөөдөр тухайн барилга баригдах, баригдаагүй нь хамаагүй. 2014-2022 он хүртэл гэрээ удаа дараа өөрчлөгдөж гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй. 2019 онд ашиглалтад орох байсан барилга хугацаандаа ороогүй учраас гэрээнд зааснаар мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна” гэж тайлбарлав.

 

         Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлээ “3.657.150.000 төгрөгийн 1.500.000.000 төгрөг хөрөнгө оруулалтанд орж тодорхой эд хөрөнгө бий болсон, үлдэгдэл мөнгийг шилжүүлбэл зохих эд хөрөнгийн үлдэгдэл байхгүй. Нэхэмжлэгч дуусгавар болсон гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна” маргаж байна.

 

         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

             

         Анх "НЗ" ХХК, "ОК" ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Номин зэрэглээ” үйлчилгээ, орон сууцны цогцолбор бүхий барилгыг барьж хамтран ажиллах зорилгоор “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, нэхэмжлэгч 2300 метр квадрат талбайтай газраар хөрөнгө оруулан, барилга баригдаж дууссаны дараа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 75 хувьтай, үйлчилгээний 2 дугаар давхрын 75 хувьтай тэнцэх талбайг, 2 ширхэг орон сууц авахаас 1 ширхэг 2 өрөө орон сууцыг “В” блокийн 5 дугаар давхрын 51.8 метр квадрат талбайтайгаас, 1 ширхэг 4 өрөө орон сууц, автомашины 2 ширхэг зогсоолыг, хариуцагч үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 25 хувь, үйлчилгээний 2 дугаар давхрын 25 хувьтай тэнцэх талбайг, "НЗ" ХХК-д ногдохоос бусад орон сууц, зоорийн давхрын автомашины бүх зогсоолын талбай авч, өөрийн хөрөнгөөр барилгыг барихаар харилцан тохиролцжээ.

 

      Ингээд дээрх барилга баригдаж дууссан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй, зураг төслийн дагуу барилга баригдаагүй тул 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр талууд “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г дүгнэсэн акт үйлдэж мөн өдрөө 0 дугаартай “Үйлчилгээний зориулалттай талбай худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, худалдагч “Номин зэрэглээ” өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 7 дугаар хороонд байрлах “Саруул” хотхоны үйлчилгээний төвийн 1 болон 2 дугаар давхрын  75 хувьтай тэнцэх 2031.75 метр квадрат үйлчилгээний зориулалттай талбайг 3.657.150.000 төгрөгийн багцын үнээр, худалдан авагч "ОК" ХХК-д худалдаж, худалдан авагч барилгыг барьж, эхний төлөлтийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1.828.575.000 төгрөгийг төлөхөөр гэрээг хийжээ.

 

      Дараа нь зохигчид дахин 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2014, 2016 оны гэрээнүүдээ дүгнэж, "ОК" ХХК, "НЗ" ХХК-д нийт 3.657.150.000 төгрөг төлөхөөс төлбөрийн хэсэг 1.500.000.000 төгрөгийг хамтран ажиллах хөрөнгө оруулалтанд тооцон, "ОК" ХХК-д байрлуулж, төлбөрийн үлдэх хэсэг бэлэн мөнгөний тооцооноос 880.150.000 төгрөгийн үлдэгдэлтэйг харилцан тохиролцоод, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, “Шар хоолойн амны” нутаг дэвсгэрт 5.3 га эдлэн газарт орчин үеийн шаардлага хангасан, 3000 метр квадрат талбайд сувилал, амралт, ажилчдын байр, амины орон сууц барьж хамтран ажиллахаар, М.Н, Н.О нарын хөрөнгө оруулалт 49х51 хувийн харьцаатай байхаар, барилгын ажлыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусган, орон сууцнаас нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Н.Од 1 хаус барьж өгөхөөр, хаусны үнийг хөрөнгө оруулалтаас тооцохоор тохиролцож байгуулжээ.

 

      Улмаар гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй учраас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулан, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний салшгүй хэсэг байна гээд хариуцагч 880.150.000 төгрөгийн бэлэн мөнгөний үлдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын дотор 200.000.000 төгрөг, 2018 оны нэгдүгээр улиралд багтаан 480.150.000 төгрөгийг төлж, 2018 онд төлөгдөх үлдэгдэл төлбөрт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1.5 хувийн хүү бодож, бэлэн мөнгөн хэлбэрээр төлөхөөр мөн “Хамтран ажиллах гэрээ”-ний заалт биелэгдээгүй, барилгын ажил сунжирч дуусахгүй, хамтын ажиллагааны гэрээ эцэслэн хийх боломжгүй байдал үүсэх тохиолдолд хөрөнгө оруулалтад тооцон байршуулсан 1.500.000.000 төгрөг болон бэлэн мөнгөний үлдэгдэл байх тохиолдолд тэр дүнг нэмж нийт дүндээ 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай гэрээний дагуу хоногийн 0.1 хувийн хүү бодож, "ОК" ХХК, "НЗ" ХХК-д бэлэн мөнгөн хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцож гэрээгээ байгуулсан байна.

 

        Түүнчлэн дахин 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0 дугаартай "НЗ" ХХК, "ОК" ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, сувиллын барилгын ажлыг 2019 оны хавар эхлүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн дуусгаж, бэлэн мөнгөний үлдэгдэл 580.150.000 төгрөгийг 2018 онд багтаан төлж, 2018 онд төлөгдсөн бүх бэлэн мөнгөнд 1.5 хувийн хүү тооцон, сар бүр бэлнээр хийж, хөрөнгө оруулалтын 1.500.000.000 төгрөгт, сарын 1.2 хувийн хүү тооцохоор хэрвээ гэрээний нөхцөлүүд биелэгдэхгүй бол "ОК" ХХК хөрөнгө оруулалтын 1.500.000.000 төгрөг дээр 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу тухайн үед бодогдох хүүг нэмж, нийт тооцоонд Баянзүрх дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Токyо тower” компанийн барилгаас 1 метр квадрат талбайг 1.500.000 төгрөгөөр тооцон, тодорхой талбайг шилжүүлэн өгөхөөр, гэрээний хавсралт нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай” Төлбөр барагдуулах гэрээ”-ний салшгүй хэсэг байна гэж гэрээг байгуулжээ.

 

          Дээрх гэрээнүүд талуудын хэрэгцээ шаардлагыг хангасан, хамтран ажиллах шинжийг агуулсан, гэрээний агуулга, гол нөхцөлөө тохирсноос харахад, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

          Зохигчдын тайлбар, үйл баримтаас харахад, нийт 9 гэрээ байгуулагдаж, хариуцагч гэрээнд заасан барилгуудыг барьж дуусгасан атлаа гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөн болох нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

           Тэрээр талуудын хэн аль нь гэрээг баталгаажуулах зорилгоор байгуулсан нь хавтас хэргийн 35-39, 44, 45 дугаар хуудсанд авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ”-гээр нийт дүнгээр 4.128.182.000 төгрөгийн өглөг, авлагын тооцоо зохигчдын хооронд үүсэж, үүнээс 3.657.150.000 төгрөгийн эцсийн үлдэгдлээс 1.577.000.000 төгрөгт хариуцагч 2016-2018 он хүртэл 2 өрөө байр 2-ыг, 2 автомашины зогсоол, 1 агуулах, бэлэн мөнгийг өгч, 2.080.150.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хариуцагч маргахгүй байна.

 

         Иймээс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2017 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-нүүдэд хөрөнгө оруулалт, төлбөр төлөх хуваарь, барилга ашиглалтанд өгөх хугацааг дурдсан бөгөөд “Хамтран ажиллах гэрээ”-ний салшгүй хэсэг нь хамтын ажиллагаа байдаг учраас түүнийг хэрхэн явуулах талаар тохиролцож, хамтын үйл ажиллагааг хамтран эрхлэн явуулахаар гэрээндээ тусган, хуульд заасан шаардлагыг ханган, зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд байна гэж үзлээ.

 

           Хуульд зааснаар “Хамтран ажиллах гэрээ”-нд аливаа шийдвэрийг олонхын саналаар гаргахаар зааж, энэ нь зохигчдын тэгш эрхийн баталгаа болдог тул тухайн гэрээнд зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шар хоолойн аман” дахь сувиллын байр болон бусад байрыг барих ажлаа 2019 онд дуусгахаар гэрээний хугацааг сунгасан хэдий ч цаг хугацаандаа болон өнөөдрийг хүртэл барилгаа барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгөөгүй энэхүү үйлдлээс хамаарч нэхэмжлэгч түүнийхээ үр шимийг хүртэж чадаагүй болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байна.

 

         Өөрөөр хэлбэл, гэрээ хэрэгжиж биелэгдсэн тохиолдолд хамтын үйл ажиллагаа явуулснаар талуудын ашиг олох гэрээний зорилго биелэгдэх байжээ.

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч гэрээ биелэгдсэн болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа татгалзал үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй бөгөөд 2021 онд нэхэмжлэгчид дансаар төлсөн 15.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ын тайлбарт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д татгалзаагүй болно.

 

            Улмаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “хүү тооцох ёсгүй” гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан “Тооцоо нийлэх гэрээ” гэдэг нь талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн олон шаардлагыг харилцан тооцоо нийлж, нэг тооцоо болгон, нийт дүнг гаргаж төлбөрийг нэг төлбөр, шаардлага болгон багасган ажиллах тохиролцоог тодорхойлж байдаг ба үүнд нэг удаагийн гэрээ биш төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах олон удаагийн үйлдлийг хэлдэг.

 

            Гэхдээ энэ төрлийн гэрээнд хэлбэрийн хувьд ямар нэгэн шаардлага тавиагүй учраас ямар ч байдлаар байгуулах боломжтойгоос гадна мөн бодит үйлдлээр байгуулах боломжтой.

 

            Талуудын байгуулсан “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-нээс харахад зохигчид хариуцлагын үүргээ тохиролцож зохицуулахдаа Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дахь хэсэгт зааснаар “тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно” гэсэн заалтыг хэрэглэсэн нь хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

            Иймээс Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4, 479.4 дэх хэсэгт зааснаар “Хамтран ажиллах гэрээ” дууссанаар хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй нь тодорхой болж, энэ нь нэхэмжлэгчээс хамаарахгүй, нэхэмжлэгчийн буруугүй үйлдэл байх тул үндсэн төлбөг 2.080.000.000 төгрөг, хүүд 03/2017 дугаартай гэрээний 3 заалтыг баримтлан 480.000.000 төгрөг нийт 2.561.014.000 төгрөг олгохоос, нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 15.000.000 төгрөгийг хасаж тооцоод, хариуцагч "ОК" ХХК-иас 2.546.014.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, хариуцагч М.Нод холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талбай гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.

    

          2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

           Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч "ОК" ХХК 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 2 дахь заалт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний “...хөрөнгө оруулалтын 1.500.000.000 төгрөгт сарын 1.2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргаж, дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн “1.2 хувийн хүү тооцож байгаа нь хууль бус “Хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн. 2017 оны “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэсэн нь үндэслэлгүй.           Мөн дуусгавар болсон гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж тайлбарлав.

 

        Хариуцагч "НЗ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Г.Г нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ “Бид 03/2017 дугаартай гэрээний 2 дахь заалтаар биш 3 дахь заалтад заасны дагуу хүүг 0.1 хувиар тооцон, гарсан дүнгээс багасгаж нэхэмжилсэн. Төлбөр тооцоогоо барагдуулахгүй байсан учраас төлбөрөө яаж барагдуулах талаар байгуулсан гэрээ. 2018 онд байгуулсан гэрээний 6 дахь хэсэгт тус гэрээний хавсралт нь 2017 оны 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний салшгүй хэсэг болно гэж заасан”,

 

       Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М “Хөрөнгө оруулалтын хүүг 2 компани хоорондоо тохиролцож хүү тооцохоор гэрээнд тусгасан. Сувиллын барилга баригдаагүй байхад "ОК" ХХК уг газарт өөрийнхөө хувийн ресортыг барьсан. Хүү тооцохгүй, хөрөнгө оруулалт хийсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч "ОК" ХХК, "НЗ" ХХК-ийн мөнгөөр үйл ажиллагаа явуулсан тул хүү тооцох нь зөв гэж үзэж байна” гэж  мэтгэлцэж байна.

 

        Шүүх талуудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ” болон “Хамтран ажиллах гэрээ”-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанчлан талууд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

        Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж заасны дагуу тухайн хэлцлийг байгуулах үед "ОК" ХХК татгалзлаа илэрхийлж байсан эсэх талаарх тайлбар болон баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй болно.

      Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д “өмнөх гэрээнд хүү тооцож авсан нь үндэслэлгүй” гэх тайлбарыг гарган маргаж байгаа тухайд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нь гэрээний талууд хүү тохиролцоод, гэрээгээ дүгнэн, хариуцагч, нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгө болон бэлэн мөнгө өгсөн талаар хэн аль маргаагүй болох нь дээрх тайлбарыг няцааж байна.

       Иймээс гэрээний талууд тооцоо нийлсэнээ зөвшөөрч, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дахь хэсэгт заасан тодорхой тохиролцоо хийгдсэн ба гэрээг байгуулагдсан гэж үзээд мөн “Тооцоо нийлэх гэрээ”-ний үүрэг болон үлдэгдлийг төлөхийг шаардах эрхтэй байдаг ба хүүг шаардлага тус бүрд төдийгүй эцсийн үлдэгдэлд тооцох боломжтой тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.120.970  төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 13.120.970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

            115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

    

        1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.5, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ОК" ХХК-иас 2.546.014.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "НЗ" ХХК-д олгож, хариуцагч М.Нод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч "ОК" ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 2 дахь заалт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн

 0 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний “...хөрөнгө оруулалтын 1.500.000.000 төгрөгт сарын 1.2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

      /Давахын өөрчлөлт 476.1, 480.1.2, 225.1, 56.1.1 гээд 2.065.150.000 төгрөг/

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.120.970  төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 13.120.970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА