| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00707/И |
| Дугаар | 142/ШШ2022/01027 |
| Огноо | 2022-08-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 142/ШШ2022/01027
2022 08 29 142/ШШ2022/01027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, *******,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: , / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай тогтоол болон Эд хөрөнгө хураах тухай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1991 оны 12 дугаар сарын 24-ны өдөр аав , ээж нарын бага охин болж төрсөн. нь дээрээ нэг ахтай бөгөөд ах нь 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Ам бүл дөрөвүүлээ амьдардаг байсан. нь 1999 онд арван жилийн сургуульд элсэн орж Ерөнхий боловсрол эзэмшиж улмаар 2008 онд Ерөнхий боловсролын Мон Турк сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд гадаадад мэргэжил эзэмших сонирхолтой байсан тул 2009 онд Бүгд найрамдах Хятад ард улсын Далиан хотод Хятад хэлний бэлтгэлд сурч улмаар 2010 онд Америкийн Нэгдсэн улсад Лос-Анжелес хотын Санта Моника сургуульд дизайнер мэргэжлээр суралцаж төгсөөд 2014 онд Монголд ирсэн. Монголд ирэх үед аав, ээж хоёр нь тусдаа амьдарч эхэлсэн байсан бөгөөд ямар шалтгаанаар тусдаа амьдарч эхэлснийг мэдээгүй. Үүнээс хойш 6 жил орчим тусдаа амьдарч байгаад гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулж гэр бүлийн дундын хөрөнгийн асуудлаа өөрсдөө харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Тодруулбал аав, ээж хоёр гэрлэлтээ цуцлуулах үедээ ээж, ах, ын дунд Үйлчилгээний төвийн 1 давхар голын байрлал дунд хэсэг тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн ү2101020649 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөө өгсөн. Энэ үл хөдлөх хөрөнгийг ээж нь түрээслүүлж ашиг орлого олж олсон ашгаа амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн. нь энэ хөрөнгийг худалдан борлуулж өөрт оногдох хэсгээ авахаар ээж тай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ярилцахад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр хураан авах ажиллагаа явагдаж битүүмжлэгдсэн учир худалдан борлуулах боломжгүй болоод байна гэж хэлсэн. Яагаад битүүмжилсэн ямар өр төлбөр байгаа талаар тодруулахад гэх хүнд шүүхийн шийдвэрээр өрөнд орсон гэж хэлсэн. Тэр өрийг төлүүлэх ажиллагаа Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр явагдаж 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн гээд тогтоолыг д ээж нь үзүүлсэн. нь миний аавын өгсөн дээрх хөрөнгө нь багаар бодоход 300 000 000 орчим төгрөгийн үнэ хүрэхүйц байрлалтай үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл 93 699 185 төгрөгний төлбөрт битүүмжилж байгаа нь эцэгийнхээ өгсөн хөрөнгөнөөс хувь хүртэх эрхтэй надад хохиролтой байна. Заавал үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж өр төлбөр төлүүлэх шаардлага байгаа гэж бодохгүй байгаа билээ. Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгөө шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөр гаргуулах ажиллагаанд алдахгүй нь тулд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого 20 000 000 /хорин сая/ төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд Дунгармаа гэх хүнд төлөх төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлийг өмнө нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар буцаасан. Хуульд заасны дагуу нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж нь дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй тул нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Иймээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, , дунд хэсэгт байрлах 24 мкв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны дугаартай тогтоол, Эд хөрөнгийг хураан авсан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаар шийдвэрээр аас төлбөрт 94,447,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 630,185 төгрөг гаргуулж, д олгохоор 481 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж ирсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 21140656 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарсны дагуу хүлээж авч ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагааг явуулж төлбөр төлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлж боломжит хугацааг өгсөн. Хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагаануудыг явуулсан, уг ажиллагааг явуулж төлбөр төлөгч ын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, т байрлах Үйлчилгээний төвийн 1 давхарт байрлалтай 24мкв талбайтай Ү-2101020649 дугаарт бүртгэлтэй Remax гар утасны дэлгүүрийн байрны үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 211406566104 тогтоолоор хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан мөн төлбөр төлөгч , төлбөр авагч нар оролцон битүүмжилсэн. Уг хөрөнгийг битүүмжлэхэд улсын бүртгэлийн байгууллагаас лавлагааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/1635 тоот албан бичгээр өмчлөх эрх шилжүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/1075 дугаартай албан тоот бичгээр авч баталгаажуулж ажиллагааг явуулсан байгаа нотлох баримтуудыг хавсаргаж хэрэгт өгсөн. Нэхэмжлэлд дурьдсанаар өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр байгаагүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШЗ2022/02266 дугаартай захирамжаар битүүмжилсэнийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар 300.000.000 төгрөгийн үнээр зарагдах албадан дуудлага худалдааг шүүхийн шийдвэрт заасан мөнгөн дүнг зардлын хамт суутгаад илүү гарсан мөнгөн дүнг төлбөр төлөгчид олгох ажиллагаа явагдах юм. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд, 300.000.000 төгрөгөөс 95.000.000 төгрөгийг битүүмжилсэн гэсэн утга агуулгатай нэхэмжлэл байсан. Энэхүү 300.000.000 төгрөгийн хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд д 95.000.000 төгрөгийг олгоод үлдэгдэл мөнгийг буцаагаад хөрөнгийн эзэнд олгохоор байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж хуульчилсан байх бөгөөд энэ шат дамжлагаар ерөөсөө явахгүй шууд шүүхэд хандаад байгаа. Иргэн ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбараа дэмжиж байна. Хавсралтаар баримтууд явуулсан байгаа. Одоогийн байдлаар 95.000.000 төгрөгөөс 47.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ 47.000.000 төгрөгөөс 2 тал нь түрээсийн төлбөр 20.000.000 төгрөг дээр шүүхээр заргалдаж байгаа. Манайд хамгийн сүүлд Б.Бямбасүрэн шүүгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх биш хэсэгчлэн явуулах, төлбөр төлөгчөөс төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шаардан гаргуулах боломжтой гэж гарсны дагуу би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ыг дуудаж шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг 47,600,000 төгрөг дээр өгсөн байна. Үүнээс хойш манай албаны дансанд мөнгө орж ирээгүй байна. Надаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгөхийг шаардаж, тэгэх юм бол төлбөрөө төлнө гээд байдаг. Хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийг төлбөр төлөгдөөгүй байхад олгох боломжгүй байгаа талаар тайлбарласан. Энэ битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийн акт нь процессын алдаатай, дундын хамтын өмчлөгчөөр тогтоогдсон, хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн асуудал байгаагүй учир эд нар арга хайж, ийм байдал үүсгэж, шалтаг гаргаж байн байн хойшлуулаад байна уу гэсэн ойлголт төрж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь гэж хүн байгаа. нь 2016 оны 10 дугаар сард нийт 80.000.000 төгрөгийг ын ээж гэж хүнд зээлдүүлээд, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Үйлчилгээний төвийн дунд хэсэгт байрлах 28 м.кв үл хөдлөхийг барьцаалсан. Мөнгө зээлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй байж байгаад, 2020 оны 03 дугаар сард Улсын дээд шүүхийн тогтоол гарч анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. 2020 оны 04 дүгээр сард энэ тогтоол ирээд 2020 оны 9 дүгээр сар хүртэл ыг өр төлбөрөө төлөх байх гээд 5-6 сар орчим харсан. Ингээд төлбөрөө төлөхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадах ажиллагаа хийлгэсэн. Удаа дараа гэж хүн гэрчилгээгээ л авмаар байна, тэгээд мөнгөө өгнө гэдэг боловч энэ хүн Орхон Молл худалдааны төвд талбай худалдаж аваад, үйл ажиллагаа явуулаад байдаг. Яах аргагүй албадах ажиллагааны шаардлагаар 40.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Одоо 42.000.000 төгрөгийг төлөхгүй, өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэл анх 2021 оны 12 дугаар сард ирээд нэхэмжлэлийг буцаагаад, дахиад нэхэмжлэл гаргаад 2022 оны 3 дугаар сард хурал зарлагдахад албаар саатуулаад дахиад 04-р сард өгөөд, өнөөдөр буюу 09 дүгээр сард бас гарсан явж байгаа. Яг энэ ажиллагааг барьцаалж шийдвэр гүйцэтгэгчид гэрчилгээгээ авбал юмаа зараад мөнгийг нь өгмөөр байна гэдэг. 2019 оны шүүх хурал дээр хүртэл энэ хөрөнгөө зармаар байна, авах хүн бэлэн байгаа гэж яриад байдаг байсан. гийн зөрчигдсөн эрх ашиг биеллээ олоогүй шүүхийн шийдвэрийн дагуу явж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эд хөрөнгийг битүүмжилсэн, эд хөрөнгийг хураан авах тухай шийдвэр гүйцэтгэгчийн энэ нэхэмжлэлд дурдсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн болон 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгохыг шаардах эрх ын охин д байхгүй. Яагаад гэвэл тухайн үл хөдлөх хөрөнгийг хураагаад барьцаалах үед ч бай, түүнээс хойш энэ шүүхийн процесс явагдаад шийдвэр хүчин төгөлдөр болоод Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явах үед ч энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ерөөсөө бүртгэгдээгүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжилсэн болон эд хөрөнгийг хураан авсан үйл ажиллагааг хүчингүй болгохыг шаардах ямар ч эрх байхгүй. Үнэхээр оногдох хувь авах ёстой гэж байгаа бол төрсөн ээж аас шаардах хэрэгтэй. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хийсэн ажиллагааны тэмдэглэл дээр ямар нэгэн процессын үйл ажиллагааг зөрчсөн зүйл харагдахгүй байна. Нэхэмжлэгч угаас шаардах эрхгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 5 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжид өөрчлөлт орсон байдаг. Төлбөрөө төлөхгүйн тулд охиноороо нэхэмжлэл гаргуулаад энэ ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаад, энэ захирамжид өөрчлөлт ороод 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл өр төлбөрөө санаатай өгөхгүй байгаа. Үнэхээр зайлсхийж байна гэж үзээд цагдаагийн байгууллагад хандах зэрэг эрх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа. Гэтэл хуулиар хамгаалагдсан гийн эрх ашиг 5, 6 жил хохироод байгаа нь эндээс харагдаж байна. нэхэмжлэгч бол шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолыг хүчингүй болгохыг шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчээс: ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, , нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх5/, ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6/, ын иргэний үнэмлэхний лавлагаа болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-7/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-8/, дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-9/, дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-10/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-11/, аас д олгосон итгэмжлэл /хх-12/, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-13/, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШЗ2022/01746 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж /хх-14-15/, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 140,400 төгрөг төлсөн баримт /хх-16/, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт /хх-20/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-36/, 481 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-39/, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2019/05001 дугаартай шүүгчийн захирамж /хх-40/, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШЗ2021/03694 дугаартай шүүгчийн захирамж /хх-41/, 21140656 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-42/, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл /хх-43/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-44/, 21140656/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-45/, 01/1635 дугаартай тоот /хх-46/, Ү-2101020649 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-47/, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1206 дугаартай тоот, хавсралт /хх-48-49/, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/1675 дугаартай албан тоот /хх-50/, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1338 дугаартай албан тоот /хх-52/, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-53/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, тэмдэглэл /хх-54-75/, Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-76-82/, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/692 дугаартай албан тоот /хх-83-87/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Гуравдагч этгээдээс: 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-24/, 2022 оны 04 дүгээр сары 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар /хх-33-35/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай тогтоол болон Эд хөрөнгө хураах тухай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаар шийдвэрээр аас төлбөр 94,447,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 630,185 төгрөг гаргуулан д олгохоор шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэрийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 481 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж /х.39/, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21140656 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.
Ийнхүү шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр биелүүлж төлбөрийг барагдуулах талаар хугацаа тогтоож, шүүхийн шийдвэр биелүүлэх 21140656/01 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж төлбөр төлөгчтэй 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 07, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зэрэг удаа дараа уулзаж төлбөрийг барагдуулах талаар шаардаж тэмдэглэл хөтөлж байсан байна.
Түүнчлэн битүүмжилж,хураасан дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг барагдуулахын тулд төлбөр төлөгч , төлбөр авагч нараас хуульд заасны дагуу үнийн саналыг авч улмаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгожээ.
Нэхэмжлэгч нь миний аавын өгсөн дээрх хөрөнгө нь багаар бодоход 300,000,000 орчим төгрөгийн үнэ хүрэхүйц байрлалтай үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл 93,699,185 төгрөгний төлбөрт битүүмжилж байгаа нь эцэгийнхээ өгсөн хөрөнгөнөөс хувь хүртэх эрхтэй надад хохиролтой байна. Заавал үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж өр төлбөр төлүүлэх шаардлага байгаа гэж бодохгүй байгаа билээ гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид гэнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан боловч төлбөр авагч болон төлбөр төлөгч үнийн талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд гэж өөрийгөө үзэж байгаа боловч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ийн 3-р хорооллын 17-р байр, үйлчилгээний төвийн 1 давхар голын байрлалын дунд хэсэгт байршилтай 24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2101020649 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Намхайцэрэн овогтой Бадам болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр батлагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийн өмчлөгч буюу хамтран өмчлөгч биш тухайн эд хөрөнгийн талаар ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй, эрх ашиг нь хөндөгдсөн этгээд болох нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч тэрээр нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Шүүх хуралдаанд эмнэлгийн магадлагаа ирүүлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч дээрх баримтыг үндэслэн шүүх хуралдааныг хйошлуулах боломжгүй байна. Тухайн эмнэлгийн магадлалд түүнийг жирэмсэний учир эмчид үзүүлсэн, ажлаас чөлөөлсөн талаар бичсэн байх бөгөөд хүнд өвчний учир хэвтэрт орсон босож явж чадахгүй байгаа болон шүүх хуралдаанд эрүүл мэндийн улмаас оролцож болохгүй болсон гэх бусад шалтгааны талаар дурьдаагүй энэ талаарх нотлох баримт байхгүй байна. Түүнчлэн түүний урьд нь гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр товлосон боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаасан. Тэрээр дахин нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 44 дүгээр зүйлийн 44.4-д заасныг баримтлан ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШЗ2022/02266 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2022/03153 дугаартай захирамжинд өөрчлөлт оруулах тухай захирамжийг тус тус хүчингүйд тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН