Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/02495

 

 

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/02495

Улаанбаатар хот 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 72 дугаар байр, 00 тоотод оршии суух, Ч овогт Б.М /РД:УЖ00000000/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 00 гудамж, ТЖ төв, 4 давхар хаягт байрлах, Г.И.Т.С ХХК /РД:0000000/

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Анома, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Ц овогт Д.Б /РД:УЮ00000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Г холбогдох

Хөрөнгийн захиран зарцуулсан эрхийг түдгэлзүүлсэн, битүүмжилсэн, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаа явагдаж байгаа Ү-000000000 дугаарт үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Б.М-ын гэр бүлийн дундын өмч юм. Дундын эд хөрөнгө учраас өөрт ногдох хэсэг дээр хариуцагч Д.Б нь хариуцлага хүлээх ёстой байтал бүхэлд нь төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах хоёр үндэслэлээр хүчингүй болгуулж, зөвхөн Д.Б-д ногдох хэсэг дээр ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Б.М 2004 онд төрсөн тухайн үед Б.Ч гэж нэртэй байсан бөгөөд хожим нэрээ өөрчилсөн. Энэ жил 18 нас хүрч байгаа. Мөн Б.Х гэж дүү охин нь бий. н.Б, Д.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч энэ хоёрын дундаас хоёр хүүхэд төрсөн. Нэхэмжлэгч нь ам бүл гурвуулаа ээжийн хамт амьдарч ирсэн. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа хөрөнгө нь нэхэмжлэгчийг төрснөөс хойш бий болсон хөрөнгө. Уг үл хөдлөх хөрөнгийг анх 2012 онд улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 2019 онд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд байсан учраас гарын үсэг зураагүй барьцаалагдсан. Гэсэн хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.4 дэх хэсэгт заасны дагуу хэний нэр дээр үл байгаагаас шалтгаалж энэ нь гэр бүлийн дундын хөрөнгө юм. Хүүхдүүд хэдийгээр 18 нас хүрээгүй байгаа ч гэсэн хүүхдийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар хөрөнгө, эзэмших, өөрт ногдох хэсгийг гаргуулах эрхтэй. Тухайн эд хөрөнгийн өр төлбөр дээр ажиллагаа хийхдээ тухайн гэр бүлийн гишүүний өөрт ногдох хэсэг дээр ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас зөвхөн 3/1 буюу Д.Б-ийн ногдох хэсэг дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой байтал хууль зөрчиж явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, битүүмжилсэн, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Глобал интелижент сольюшн ХХК болон Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.10-ны өдрийн 00000 дугаар захирамжаар Г. и .с ХХК болон Д.Б нараас 57.562.687 төгрөгийг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 00000 дугаар захирамжаар Д.Б-аас 65.471.666 төгрөгийг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар 10-ны өдрийн 00000 дугаартай захирамжаар Г.И.С ХХК болон Д Б нараас 62.055.645 төгрөгийг тус тус гаргуулж Блю Скай Финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрүүд гарснаас хойш нийт 29.500.000 тегрөгийг төлсөн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үлдэгдэл төлөлтийг тодорхой хугацаанд хийх боломжгүй болсон. Н.Ш.Ш.Г.Г үл хөдлөх хөрөнгийн үнийн санал хүргүүлэхдээ 1 м.кв-ын үнийг 4.500.000 төгрөг, авто зогсоолын нэг бүрийн үнийг 55.000.000 төгрөгөөр, Г.И.С ХХК-ийн зүгээс 1 м.кв-ын үнийг 4.200.000 төгрөг, авто зогсоолын нэг бүрийн үнийг 50.000.000 төгрөгөөр үнэлсэн саналуудыг өгсөн боловч үнийн санал дээр тсхиролцоогүй тул шинжээч томилогдон үнэлгээ хийгдсэн. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр надад барьцааны эд хөренгийг үнэлүүлсэн үнэлгээний тайлан болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг борлуулах эрхтэйг дурьдсан мэдэгдлийг танилцуулсан ба бид харилцан зөвшилцсөний үндсэн дзэр уг үл хедлөх хөрөнгийн мкв-г 4.300.000 тегрегөер, авто зогсоол тус бүрийг 55.000.000 сая төгрөгөөр борлуулах боломжтой тул бие даан борлуулах хүсэлтийг бичгээр гаргасан. Гэтэл 2021.12.20-ны өдөр бидэнд үл хөдлөх хөрөнгийг маань 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 2021.12.07-ны өдрийн 00/00 дугаартай тогтоол болон 2021.12.15-ны өдрийн 0-000/00000 дугаартай мэдэгдлийг танилцууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүилийн 62.1-т заасан эрхийг эдлэх боломж олголгүйгээр, бие даан худалдан борлуулах тухай бичгээр гаргасан саналыг шийдвэрлэлгүйгээр, хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар ч хариу өгөхгүйгээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2021.11.25-ны өдөр дуудлага худалдаагаар оруулсан нь хууль бус болсон байх ба улмаар анхны албадан дуудлага худалдаанд анх санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй, хөрөнгө борлогдоогүй үндэслэлээр 2021.12.07-ны 00/00 дугаартай тогтоол гарган 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дутаар зүйлийн 62.2-т зааснаар төлбөр төлөгчийн саналыг зайлшгүй шийдвэрлэн хариу өгч худалдан борлуулах 1 сарын хугацааг олгож, энэ хугацаанд албадан борлуулах ажиллагааг зогсоох ёстой байсан байсан ба худалдан борлуулах хуулиар олгогдсон 1 сарын хугацаа дуусаагүй байхад анхны албадан дуудлага худалдаа явагдаж, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан байна. Мөн төлбөр авагчаас 2021.08.13-ны өдөр 000 дугаартай албан тоотоор хөрөнгийн үнэлгээг 4.200.000 төгрөг, автозогсоолыг 55.000.000 төгрөгөөр үнэлсэн тухай санал ирүүлсэн байдаг ба төлбөр авагчаас ирүүлсэн үнийн саналыг бидэнд танилцуулаагүй, харилцан тохиролцох боломжтой байтал үүнтэй холбоотой ажиллагаа огт хийгээгүй. Иймд Н.Ш.Ш.Г.Г явагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 2021.11.25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоон, анхны дуудлага худалдаа явуулах тухай 2021.11.08-ны өдрийн 00/00 дугаар тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.12.07-ны өдрийн 00/00 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Д.Б, Г.и.сХХК нарт холбогдох хүсэлтийг тус газар 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж, шүүхийн шийдвэрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч Д.Б төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 00000000/00 тоот битүүмжлэх актаар битүүмжилж, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 00000000/00 бүхий эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал төлөвлөгөөний дагуу Д.Б, Г. и.с ХХК нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд Д.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв талбайн үнийг 4.500.000 төгрөг, авто зогсоолыг 55.000.000 төгрөгөөр, тухайн компани 1м.кв үнийг 4.200.000 төгрөгөөр, авто зогсоолыг 1 бүрийн үнийг 50.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн тул төлбөр авагчаас ББСБ-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалах үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг зөрүүтэй өгсөн тул шинжээч томилуулж, үнэлгээ гаргах хүсэлт гаргасан. Тус газраас хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт компанийг шинжээчээр томилсон. Үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 620.073.820 төгрөгөөр үнэлж, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл хэсэгт заасны дагуу талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.Б, Г.и.с ХХК нарт 2021 оны 4 сард 00000, 00000 тоот анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл мөн 2021 оны 00/00 тоот анхны албадан дуудлага худалдааны тогтоолын хамт гардуулан өгч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй. Мөн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000 дугаар мэдэгдэл болон 00/000тоот мэдэгдэл мөн 00/000 тоот 2 дахь албадан дуудах худалдаа явуулах тогтоолыг Д.Б 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан өгсөн байдаг. Иймд төлбөр төлөгч Д.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр бүртгэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, өнөөдрийг хүрсэн. Тус газраас явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.М: Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудас, 2021.06.29-ний өдрийн 00000000/00 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.11-ний өдрийн 0-000/00000 дугаар мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.11-ний өдрийн 0/000/00000 дугаар мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.15-ны өдрийн 0/000/00000 дугаар мэдэгдэл, 2021.12.07-ны өдрийн 00/000 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.15-ны өдрийн 0/000/00000 дугаар мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.09-ний өдрийн 00000 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 0000 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.10-ны өдрийн 000000 дугаар шүүгчийн захирамж, 2021.12.28-ны өдрийн 003 дугаар Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021.12.27-ны өдрийн 00/0000 дугаар Гомдолд хариу өгөх тухай албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.15-ны өдрийн 0-000/00000 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2021.11.08-ны өдрийн 00/00 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.12.07-ны өдрийн 00/000 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.11-ний өдрийн 0-000/00000 дугаар Мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.09-ний өдрийн 00000 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 0000 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.10-ны өдрийн 000000 дугаар шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч Г.и. с ХХК, Д.Б нараас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 00/0000 албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 0-000/00000 албан тоот, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоол, 2021 оны 0-000/00000 мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.09-ний өдрийн 183/ШЗ2020/00000 шүүгчийн захирамж, тус шүүхийн 2020.07.02-ны өдрийн 183/ШЗ2020/00000 шүүгчийн захирамж, тус шүүхийн 2020.07.10-ны өдрийн 183/ШЗ2020/000000 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас Итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 0000 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 000000 дугаар шүүгчийн захирамж, 2021.06.18-ны өдрийн 00000000 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.09-ний өдрийн 00000 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 00000 дугаар шүүгчийн захирамж, 2021.06.18-ны өдрийн 00000000 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.10-ны өдрийн 000000 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 00000 дугаар шүүгчийн захирамж, 2021.06.18-ны өдрийн 00000000 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021.06.25-ны өдрийн 00000000/000 дугаар Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.29-ний өдрийн 0-000/00000 дугаар Эрх түдгэлзүүлэх тухай албан тоот, эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.06.29-ний өдрийн 00000000/00дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.06.29-ний өдрийн 3 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тэмдэглэл, Төрийн байгууллагуудын лавлагааны систем, 2021.07.26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.07.26-ны өдрийн 00000000/02 Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.07.26-ны өдрийн 000 дугаар Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Ш.Ш.Г.Г ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.07.29-ний өдрийн 0-000/00000 дугаар Үнийн санал авах тухай албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.07.29-ний өдрийн 0-000/00000 дугаар Үнийн санал авах тухай албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.03-ны өдрийн 0-000/000000 дугаар Үнийн санал авах тухай албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.03-ны өдрийн 0-000/000003 дугаар Үнийн санал авах тухай албан тоот, 2021.08.05-ны өдрийн Н.Ш.Ш.Г.Г ирүүлсэн Д.Б хариу, 2021.08.05-ны өдрийн Н.Ш.Ш.Г.Г ирүүлсэн Г.И.С ХХК-ийн хариу, 2021.08.23-ны өдрийн 0/000 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2021.09.02-ны өдрийн 0000 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.09.06-ны өдрийн 0/000 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, 2021.10.07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.10.08-ны өдрийн 00000000/00 Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.10.08-ны өдрийн 9 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021.10.11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Д.Б-аас ирүүлсэн үнийн санал, Г.И.С ХХК-аас ирүүлсэн үнийн санал, Блю скай финанс ББСБ ХХК-ийн 2021.10.27-ны өдрийн Н.Ш.Ш.Г.Г гаргасан хүсэлт, 2021.10.28-ны өдрийн 00/00 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2021.10.28-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021.10.28-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2021.10.28-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2021.11.08-ны өдрийн Н.Ш.Ш.Г.Г ирүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, 2021.11.08-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан, 2021.11.08-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, 2021.11.08-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.08-ны өприйн 0-000/00000 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.08-ны өприйн 0-000/00000 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.11-ний өприйн 0-000/00000 дугаар Мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.11-ний өприйн 0-000/00000 дугаар Мэдэгдэл, 2021.11.12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.08-ны өдрийн 00/00 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, Дуудлага худалдааны зар, 2021.11.25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.15-ны өдрийн 0-000/00000 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.15-ны өдрийн 0-000/00000 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2021.12.16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.07-ны өдрийн 00/000 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Дуудлага худалдааны зар зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

Б.М, Г.и.с ХХК, Д.Б нар нь Н.Ш.Ш.Г.Г холбогдуулан хөрөнгийн захиран зарцуулсан эрхийг түдгэлзүүлсэн, битүүмжилсэн, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.М 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа насанд хүрээгүй буюу /одоо 17 нас 9 сартай/ Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй байна.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно гэж заасан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.М эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд болох нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх үед тогтоогдсон тул Б.М-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар шүүгчийн захирамжаар Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн шаардлага болох 64.441.666,67 төгрөгийг төлөхийг 2020.07.25-ны дотор 1.500.000 төгрөг, 2020.08.25-ны дотор 1.500.000 төгрөг, 2020.09.15-ны дотор 1.500.000 төгрөг, 2020.10.31-ний дотор 60.941.666,67 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийн хамт Блю скай финанс ББСБ ХХК-нд төлж барагдуулах, гэрээнд дурдсан графикыг зөрчсөн тохиолдолд Д.Б өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 00 дугаар байрны 00 тоот, зоорийн давхарын 19, 20 тоот хаягт байрлах, орон сууц, автозогсоолын зориулалттай 179 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн гэрээг баталгажуулжээ.

Мөн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар шүүгчийн захирамжаар Блю скай финанс ББСБ ХХК нэхэмжлэлийн анхны шаардлага болох 62.025.645,53 төгрөгийг уригдсан талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хүлээн зөвшөөрч 2020.07.25-ны дотор 1.500.000 төгрөг, 2020.08.25-ны дотор 1.500.000 төгрөг, 2020.09.25-ны дотор 1.500.000 төгрөг, 2020.10.25-ны дотор 57.525.645,53 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийн хамт төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 00-р байрны 00 тоот, зоорийн давхарын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц болох автозогсоолын зориулалттай 179 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.

Мөн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2020/000000 дугаар шүүгчийн захирамжаар Блю скай финанс ББСБ ХХК нэхэмжлэлийн анхны шаардлага болох 53.532.687,8 төгрөгийг уригдсан талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал хүлээн зөвшөөрч 2020.07.25-ны дотор 2.000.000 төгрөг, 2020.08.25-ны дотор 2.000.000 төгрөг, 2020.09.25-ны дотор 2.000.000 төгрөг, 2020.10.25-ны дотор 51.532.687,8 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийн хамт төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 00-р байрны 00 тоот, зоорийн давхарын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц, автозогсоолын зориулалттай 179 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.

Төлбөр төлөгч Д.Б, Г.И.С ХХК нар шүүгчийн захирамжуудыг сайн дураараа биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 183/ГХ2020/00000, 183/ГХ2020/00000, 183/ГХ2020/00000 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсний дагуу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 00000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгч 2021.06.25-ны өдөр төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх тухай 00000000/000 дугаар тогтоолоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 00-р байрны 00 тоот, зоорийн давхарын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц, автозогсоолын зориулалттай 179 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2021.06.29-ний өдөр 00000000/00тогтоолоор тухайн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийжээ.

Улмаар 2021.07.26-ны өдөр 00000000/00 тоот тогтоолоор Д.Болортуяагийн өмчлөлийн 179 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, 2021.07.29, 2021.08.03-ны өдрүүдэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа ирүүлэхийг Д.Б, Г.И.С ХХК нарт мэдэгдсэн, Д.Б орон сууцны м.кв-ыг 4.200.000 төгрөгөөр, дулаан зогсоолын нэг бүрийн үнийг 55.000.000 төгрөгөөр, Г.И.С ХХК орон сууцыг 4.000.000 төгрөгөөр, дулаан зогсоолын нэг бүрийг 50.000.000 төгрөгөөр тус тус үнийн саналаа ирүүлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021.08.25-ны өдөр 0/000 дүгээр тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК шинжээчээр томилсон боловч тус үнэлгээний компани Д.Б холбогдож чадаагүй, хариу ирүүлээгүй тул шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.06-ны өдрийн 9/112 дугаар тогтоолоор эд хөрөнгө хураах тухай 2021.07.26-ны өдрийн 00000000/00 тоот тогтоолыг хүчингүй тооцсон, шийдвэр гүйцэтгэгч 2021.10.08-ны өдөр Д.Б-д шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдэж утсаар холбогдсон тэмдэглэл үйлдэгдсэн байна.

2021.10.08-ны өдөр 00000000/03 эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 72-р байрны 16 тоот, зоорийн давхарын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц, автозогсоолын зориулалттай 179 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураамж, мөн өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг Г.И.С ХХК, Д.Б нарт хүргүүлжээ.

Төлбөр төлөгч Д.Б орон сууцыг 1 м.кв-ыг 4.500.000 төгрөг, автомашины нэг зогсоолыг 55.000.000 төгрөгөөр тус тус үнэлэх санал хүргүүлсэн, Г.И.С ХХК орон сууцны 1 м.кв-ыг 4.200.000 төгрөгөөр, автомашины 1 зогсоолыг 50.000.000 төгрөгөөр тус тус үнэлж саналаа 2021.10.13-ны өдөр хүргүүлсэн байна.

Төлбөр авагч Блю скай финанс ББСБ ХХК 2021.10.27-ны өдөр төлбөр төлөгч тал хөрөнгийн үнэлгээг зөрүүтэй өгч байгаа тул шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2021.10.28-ны өдөр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, тус компани 2021.11.08-ны өдөр 00/00 дугаар үнэлгээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 00-р байрны 00 тоот, зоорийн давхарын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц, автозогсоолын зориулалттай 179 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 602.073.820 төгрөгөөр үнэлж, мөн өдрөө төлбөр төлөгч нарт хөрөнгийн үнэлгээг танилцуулжээ.

2021.11.08-ны өдөр 00/00 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдэж, дуудлага худалдааг 2021.11.25-ны өдөр 10:00 цагт явуулахаар тогтоосон, анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул 2021.12.07-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай 00/000 дугаар тогтоол үйлдэж, 2021.12.24-ний өдөр 10:00 цагт хоёрдахь дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Б, Г.И.С ХХК нарт 2021.12.15-ны өдөр мэдэгдсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч төлөгч Д.Б, Г.И.С ХХК нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Г. и.с ХХК, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Б.М-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 117 дугаар зүйлийн 117.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Ш.Ш.Г.Г холбогдох, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г. и.сХХК, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлиийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.М шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Б.М олгож, нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Г.СОЛОНГО