Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02058

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02058

 

 

,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/02495 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох,

Хөрөнгийн захиран зарцуулсан эрхийг түдгэлзүүлсэн, битүүмжилсэн, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, битүүмжилсэн, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаарджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаа явагдаж байгаа Ү-2206020637 дугаарт үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гэр бүлийн дундын өмч юм.

Дундын эд хөрөнгө учраас өөрт ногдох хэсэг дээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцлага хүлээх ёстой байтал бүхэлд нь төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах хоёр үндэслэлээр хүчингүй болгуулж, зөвхөн ,,,,,,,,,,,,,,,,,,,д ногдох хэсэг дээр ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,, 2004 онд төрсөн тухайн үед Б.Чанх гэж нэртэй байсан бөгөөд хожим нэрээ өөрчилсөн, энэ жил 18 нас хүрч байгаа. Мөн Б.Хатангарав гэж дүү охин нь бий. н.Баасансүрэн, ,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч энэ хоёрын дундаас хоёр хүүхэд төрсөн. Нэхэмжлэгч нь ам бүл гурвуулаа ээжийн хамт амьдарч ирсэн. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа хөрөнгө нь нэхэмжлэгчийг төрснөөс хойш бий болсон хөрөнгө. Уг үл хөдлөх хөрөнгийг анх 2012 онд улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 2019 онд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд байсан учраас гарын үсэг зураагүй барьцаалагдсан. Гэсэн хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.4 дэх хэсэгт заасны дагуу хэний нэр дээр үл байгаагаас шалтгаалж энэ нь гэр бүлийн дундын хөрөнгө юм. Хүүхдүүд хэдийгээр 18 нас хүрээгүй байгаа ч гэсэн хүүхэд хөрөнгө, эзэмших, өөрт ногдох хэсгийг гаргуулах эрхтэй. Тухайн эд хөрөнгийн өр төлбөр дээр ажиллагаа хийхдээ тухайн гэр бүлийн гишүүний өөрт ногдох хэсэг дээр ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас зөвхөн 3/1 буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн ногдох хэсэг дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Глобал интелижент сольюшн ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2.a.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т явагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох,

2.б. Анхны дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/47 дугаар тогтоол,

2.в. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/33 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10225 дугаар захирамжаар Глобал интелижент сольюшн ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нараас 57,562,687 төгрөгийг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09776 дугаар захирамжаар ,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 65,471,666 төгрөгийг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10225 дугаартай захирамжаар ,,,,,,,,,,,,, болон Д Болортуяа нараас 62,055,645 төгрөгийг тус тус гаргуулж, Блю Скай Финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүд гарснаас хойш нийт 29,500,000 тегрөгийг төлсөн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үлдэгдэл төлөлтийг тодорхой хугацаанд хийх боломжгүй болсон. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т үл хөдлөх хөрөнгийн үнийн санал хүргүүлэхдээ 1 м,кв-ын үнийг 4,500,000 төгрөг, авто зогсоолын нэг бүрийн үнийг 55,000,000 төгрөгөөр, ,,,,,,,,,,,,,-ийн зүгээс 1 м,кв-ын үнийг 4,200,000 төгрөг, авто зогсоолын нэг бүрийн үнийг 50,000,000 төгрөгөөр үнэлсэн саналуудыг өгсөн боловч үнийн санал дээр тохиролцоогүй тул шинжээч томилогдон үнэлгээ хийгдсэн. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр надад барьцааны эд хөрөнгийг үнэлүүлсэн үнэлгээний тайлан болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг борлуулах эрхтэйг дурдсан мэдэгдлийг танилцуулсан ба бид харилцан зөвшилцсөний үндсэн дээр уг үл хөдлөх хөрөнгийн м.кв-г 4,300,000 төгрөгөөр, авто зогсоол тус бүрийг 55,000,000 сая төгрөгөөр борлуулах боломжтой тул бие даан борлуулах хүсэлтийг бичгээр гаргасан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бидэнд үл хөдлөх хөрөнгийг маань 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/33 дугаартай тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-137/24348 дугаартай мэдэгдлийг танилцууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлэх боломж олголгүйгээр, бие даан худалдан борлуулах тухай бичгээр гаргасан саналыг шийдвэрлэлгүйгээр, хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар ч хариу өгөхгүйгээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуудлага худалдаагаар оруулсан нь хууль бус болсон байх ба улмаар анхны албадан дуудлага худалдаанд анх санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй, хөрөнгө борлогдоогүй үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 07-ны 13/33 дугаартай тогтоол гарган 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн саналыг зайлшгүй шийдвэрлэн хариу өгч худалдан борлуулах 1 сарын хугацааг олгож, энэ хугацаанд албадан борлуулах ажиллагааг зогсоох ёстой байсан ба худалдан борлуулах хуулиар олгогдсон 1 сарын хугацаа дуусаагүй байхад анхны албадан дуудлага худалдаа явагдаж, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан байна. Мөн төлбөр авагчаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 176 дугаартай албан тоотоор хөрөнгийн үнэлгээг 4,200,000 төгрөг, автозогсоолыг 55,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай санал ирүүлсэн байдаг ба төлбөр авагчаас ирүүлсэн үнийн саналыг бидэнд танилцуулаагүй, харилцан тохиролцох боломжтой байтал үүнтэй холбоотой ажиллагаа огт хийгээгүй.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, Глобал интелижент сольюшн ХХК нарт холбогдох хүсэлтийг тус газар 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж, шүүхийн шийдвэрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч ,,,,,,,,,,,,,,,,,,, төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21290605/01 тоот битүүмжлэх актаар битүүмжилж, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 21290605/02 бүхий эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-дэх хэсэгт заасны дагуу үнийн санал төлөвлөгөөний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,, Глобал интелижент сольюшн ХХК нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв талбайн үнийг 4,500,000 төгрөг, авто зогсоолыг 55,000,000 төгрөгөөр, тухайн компани 1 м,кв үнийг 4,200,000 төгрөгөөр, авто зогсоолыг 1 бүрийн үнийг 50,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн тул төлбөр авагчаас ББСБ-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалах үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг зөрүүтэй өгсөн тул шинжээч томилуулж, үнэлгээ гаргах хүсэлт гаргасан. Тус газраас хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт компанийг шинжээчээр томилсон. Үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 620,073,820 төгрөгөөр үнэлж, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл хэсэгт заасны дагуу талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, Глобал интелижент сольюшн ХХК нарт 2021 оны 4 дүгээр сард 21816, 21817 тоот анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл мөн 2021 оны 12/47 тоот анхны албадан дуудлага худалдааны тогтоолын хамт гардуулан өгч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй. Мөн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 348 дугаар мэдэгдэл болон 23/349 тоот мэдэгдэл мөн 13/33 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг ,,,,,,,,,,,,,,,,,,,д 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан өгсөн. Иймд төлбөр төлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр бүртгэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, өнөөдрийг хүрсэн. Тус газраас явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Глобал интелижент сольюшн ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш нийт 29,500,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлсөн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үлдэгдэл төлөлтийг тодорхой хугацаанд хийх боломжгүй болсон.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр барьцааны эд хөрөнгийг үнэлүүлсэн үнэлгээний тайлан болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг борлуулах эрхтэйг дурдсан мэдэгдлийг танилцуулсан ба бид харилцан зөвшилцсөний үндсэн дээр уг үл хөдлөх хөрөнгийн м,кв-г 4,300,000 төгрөгөөр, авто зогсоол тус бүрийг 55,000,000 сая төгрөгөөр борлуулах боломжтой тул бие даан борлуулах хүсэлтийг бичгээр гаргасан.

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2 дахь апбадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/33 дугаартай тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-137/24348 дугаартай мэдэгдлийг гардуулан танилцуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт "... Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно ... гэж заасан эрхийг эдлэх боломж олголгүйгээр, бие даан худалдан борлуулах тухай бичгээр гаргасан саналыг шийдвэрлэлгүйгээр, хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар ч хариу өгөхгүйгээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуудлага худалдаагаар оруулсан нь хууль бус болсон байх ба улмаар анхны албадан дуудлага худалдаанд анх санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй, хөрөнгө борлогдоогүй үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 07-ны 13/33 дугаартай тогтоол гарган 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт "... Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг апбадан борлуулах ажиллагааг зогсооно ... гэж зааснаар төлбөр төлөгчийн саналыг зайлшгүй шийдвэрлэн хариу өгч худалдан борлуулах 1 сарын хугацааг олгож, энэ хугацаанд албадан борлуулах ажиллагааг зогсоох ёстой байсан ба худалдан борлуулах хуулиар олгогдсон 1 сарын хугацаа дуусаагүй байхад анхны албадан дуудлага худалдаа явагдаж, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан.

Мөн төлбөр авагчаас 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 176 дугаартай албан тоотоор хөрөнгийн үнэлгээг 4,200,000 төгрөг, автозогсоолын үнийг 55,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай санал ирүүлсэн байдаг ба төлбөр авагчаас ирүүлсэн үнийн саналыг бидэнд танилцуулаагүй, харилцан тохиролцох боломжтой байтал үүнтэй холбоотой ажиллагааг огт хийгээгүй ба төлбөр төлөгчөөс тухай бүр санал болгож буй эд хөрөнгүүдтэй холбоотой ямар ч ажиллагааг огт хийдэггүй ба энэ талаар анхан шатны шүүхээс ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэнг огт хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

,,,,,,,,,,,,,,,,,,,, нь эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно.

,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчлөх эрх, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус маргаан нь түүний төрсөн эх Д.Болормаагийн гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг гишүүдийн зөвшөөрөлгүй захиран зарцуулсан, барьцаанд тавьсан, улмаар төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа үйлдлээс үүдэлтэй, тухайн тохиолдолд Д.Болормаатай эсрэг сонирхолтой байгаа болно.

Нэхэмжлэгч Д.Болормаа нь 18 насанд хүрээгүй хүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтайд тооцуулахаар зөвшөөрөл олгох сонирхолгүй нөхцөл байдалд байгаа болно.

Иргэний хуулийн 15.2-д Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх 16-аас 18 насны иргэнийг түүний хүсэлтээр бүрэн чадамжтай гэж тооцож болно. Өөрөөр хэлбэл, заавал эцэг эхийн зөвшөөрлийг давхар шаардах нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал юм. Хуулийн заалтаас үзвэл нэг бол өөрийн нэг бол эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай, заавал эдгээр зөвшөөрөл хүсэлт нэг дор байхыг шаардахгүй юм. Иргэний хуулийн тайлбарт Эрх зүйн бүрэн чадамжтайд тооцуулахад дээрх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд тухайн иргэн өөрөө хүсэлтээ гаргах бөгөөд тодорхой тохиолдолд эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлийг харгалзахгүй байж болно гэжээ.

,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн нэхэмжлэлээрээ түүнийг бүрэн чадамжтай гэж тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан гэж үзнэ, 17 насанд хүрсэн үүрэг хүлээх, үйлдлийн үр дагаврыг ухамсарлах насанд хүрсэн тул шүүх бүрэн чадамжтай гэж тооцож болно, үүний тулд тусад нь эрх зүйн чадамжтай холбоотой нэхэмжлэл гаргах шаардлагагүй.

Мөн 18 насанд хүрээгүй гэх шалтгаанаар түүний өмчлөх эрхийг үгүйсгэх, шүүхэд хандах эрхийг хязгаарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Үндсэн хуулийн 16-д заасан эд хөрөнгө өмчлөх эрх, Иргэний хуулийн 15.2 бүрэн чадамжтайд тооцох, 126.1 дундын эд хөрөнгө, 126.2.4, түүнийг ногдох хэсгийг тодорхойлуулах эрх, 129.2 Насанд хүрээгүй гишүүн эд хөрөнгө тэнцүү хуваагдах тухай, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 гэр бүлийн гишүүн байх, 21.5 гэрлэлт бүртгүүлсэн эсэхээс үл хамааран эд хөрөнгийн эрхтэй байх, Улсын дээд шүүхийн 2017 оны 03 тоот зөвлөмжид заасан насанд хүрээгүй хүүхдийн эд хөрөнгийн эрх, Улсын дээд шүүхийн 2009 оны 20 тоот тогтоол зэрэгт заасан журамд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.2, 167.1.3 дахь хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, Глобал интелижент сольюшн ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан хөрөнгийн захиран зарцуулсан эрхийг түдгэлзүүлсэн, битүүмжилсэн, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болохоор заасан. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, тэрээр шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа насанд хүрээгүй байсан, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ./хх193-196/

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон талаах баримт хэрэгт авагдаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2020/09776 дугаар шүүгчийн захирамжаар

,,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал нэхэмжлэлийн шаардлага болох 64,441,666.67 төгрөгийг төлөхийг, 2020 оны 07 дугаар сарын 25-ны дотор 1,500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны дотор 1,500,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны дотор 1,500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 31-ний дотор 60,941,666.67 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт Блю скай финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрч, гэрээнд дурдсан графикийг зөрчсөн тохиолдолд ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 72 дугаар байрны 16 тоот, зоорийн давхрын 19, 20 тоот хаягт байрлах, орон сууц, автозогсоолын зориулалттай 179 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталгаажуулжээ. /хх21-24/

3.а. Мөн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2020/10162 дугаар шүүгчийн захирамжаар Блю скай финанс ББСБ ХХК нэхэмжлэлийн анхны шаардлага болох 62.025.645,53 төгрөгийг уригдсан талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал хүлээн зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 25-ны дотор 1,500,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны дотор 1,500,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны дотор 1,500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны дотор 57,525,645 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 72-р байрны 16 тоот, зоорийн давхрын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц болох автозогсоолын зориулалттай 179 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020637 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. /хх18-20/

3.б. Мөн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2020/10225 дугаар шүүгчийн захирамжаар Блю скай финанс ББСБ ХХК нэхэмжлэлийн анхны шаардлага болох 53,532,687 төгрөгийг уригдсан талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал хүлээн зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 25-ны дотор 2,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны дотор 2,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны дотор 2, 000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны дотор 51,532,687 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 72-р байрны 16 тоот, зоорийн давхрын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц,автозогсоолын зориулалттай 179 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020637 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. /хх25-27/

3.в. Төлбөр төлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нар шүүгчийн захирамжуудыг сайн дураараа биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ГХ2020/01076, 183/ГХ2020/01077, 183/ГХ2020/01078 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21290606 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. /хх52, 57, 62, 66/

3.г. Шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгчийн эрх түдгэлзүүлэх тухай 21290605/137 дугаар тогтоолоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 72-р байрны 16 тоот, зоорийн давхрын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц, автозогсоолын зориулалттай 179 м,кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м,кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020637 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 21290605/01 тогтоолоор тухайн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийжээ. /хх67, 71/

3.д. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 21290605/02 тоот тогтоолоор ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн 179 м,кв үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, 2021 оны 07 дугаар сарын 29, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-дэх хэсэгт заасны дагуу үнийн саналаа ирүүлэхийг ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт мэдэгдсэн, ,,,,,,,,,,,,,,,,,,, орон сууцны м,кв-ыг 4,200,000 төгрөгөөр, дулаан зогсоолын нэг бүрийн үнийг 55,000,000 төгрөгөөр, ,,,,,,,,,,,,, нь орон сууцыг 4,000,000 төгрөгөөр, дулаан зогсоолын нэг бүрийг 50,000,000 төгрөгөөр тус тус үнийн саналаа ирүүлсэн. /хх94-95/

3.е. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 8/174 дүгээр тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК шинжээчээр томилсон боловч тус үнэлгээний компани ,,,,,,,,,,,,,,,,,,,тай холбогдож чадаагүй, хариу ирүүлээгүй гэх үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзжээ. /хх87/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 9/112 дугаар тогтоолоор эд хөрөнгө хураах тухай 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21290605/02 тоот тогтоолыг хүчингүй тооцсон, шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,д шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдэж тэмдэглэл үйлдэгдсэн байна. /хх89/

3.ё. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 21290605/03 эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 72-р байрны 16 тоот, зоорийн давхрын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц, автозогсоолын зориулалттай 179 м,кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м,кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020637 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, мөн өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,, нарт хүргүүлжээ. /хх90-93/

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг талуудаас авахад төлбөр төлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, орон сууцны м,кв-ыг 4,200,000 төгрөгөөр, дулаан зогсоолын нэг бүрийн үнийг 55,000,000 төгрөгөөр, төлбөр авагч ,,,,,,,,,,,,, нь орон сууцыг 4,000,000 төгрөгөөр, дулаан зогсоолын нэг бүрийг 50,000,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Блю скай финанс ББСБ ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээг зөрүүтэй өгсөн гэх үндэслэлээр шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, тус компани 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 01/38 дугаар үнэлгээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 72-р байрны 16 тоот, зоорийн давхрын 19, 20 тоот хаягт байрлах орон сууц, автозогсоолын зориулалттай 179 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020637 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 602,073,820 төгрөгөөр үнэлж, мөн өдрөө төлбөр төлөгч нарт хөрөнгийн үнэлгээг танилцуулжээ. /хх102-128/

Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 12/47 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдэж, дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10:00 цагт явуулахаар тогтоосон, анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай 13/33 дугаар тогтоол үйлдэж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10:00 цагт хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн байна./хх146/

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, төлбөр төлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Глобал интелижент сольюшн ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

5. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт тус тус заасныг баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/02495 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...55 дугаар зүйлийн 55.3, 55.7 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 140,400 төгрөг, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД