Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2022/01158

 

 

 

 

 

2022 09 15 142/ШШ2022/01158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, *******, ******* тоотод оршин суух, ******* /Регистрийн дугаар: , /

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, ******* тоотод оршин суух, ******* /Регистрийн дугаар: *******, *******//,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,509,786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч:,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч итгэлцлээр 2021 оны 03 сараас 06 сарын хугацаанд бэлэн болон бэлэн бусаар нийт 12,105,000 төгрөг өгсөн юм. нь 2021 оны 5 сард 500,000 төгрөг, 2021 оны 07 сард 445,000 төгрөг тус тус бэлнээр, 5,03,825төгрөг үнэ бүхий сибирын эрүүл мэндийн бүтээгдэхүүн, 185,000 төгрөг бараа, 301,000 төгрөг хоорондын тооцоогоор, нийт 6,468,825 төгрөгийн тооцоог барагдуулсан. Үлдэгдэл тооцоог нэг бүрчлэн нийлж, үлдэгдэг 5,636,175 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 30 ны өдөр сар бүр хэсэгчлэн төлөөд 2022 оны 04 дүгээр сарын 30 өдөр төлж дуусгана гэсэн боловч энэ хугацаанд нэг ч төгрөг төлсөнгүй. Зээлийн үндсэн төлбөр 5,636,175 төгрөг, "Зээлдүүлэгч нь зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, зээлдэгчид төлүүлэхээр харилцан тохиролцов." гэсний дагуу 873,611 төгрөгийн алданги тооцож, гаргуулахаар нэхэмжлэлийн шаардалга гаргаж байна. ИХ-ийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн үндсэн төлбөр 5,636,175 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар "хугацаа хэтрүүлсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө" \5,636,175 төгрөг 0.5 хүвь алданги 28181 төгрөг, 5 дугаар сар 31 хоногоор тооцвол 873,611төгрөг\ алданги тооцож, үлдэгдэл 5,636,175 төгрөг, нийт 6,509,786 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр Сибирын компанид орж надтай хамтарч ажилласан. аас би таниас мөнгө зээлье гэж зээлж аваад миний данс руу орсон мөнгө байхгүй. Энэ хүн өөрөө ашиг сонирхолтой болоод манай баг үнэхээр сайн ажиллаад байхаар өөрт нь өндөр цалин гарах учраас танай багийг дэмжье гээд надад биш компани руу картаа уншуулаад бараа авсан учраас би энэ хүнээс мөнгө зээлээгүй яагаад гэхээр энэ хүн өөрийнхөө ашиг сонирхлоод манай багийг дэмжсэн. Тэр олон хүмүүсийг дэмжээд би та нарын оноог хийгээд өгье гээд яагаад гэхээр лидер цолонд хүрээд ашигаа авах гээд байна гээд бүтээгдэхүүн авч өгсөн бид нарт мөнгө төгрөг өгөөгүй. Сүүлд хамтарч ажиллахаа болиод гэрээ байгуулсан энэ гэрээнд тодорхой байгаа. Дараа нь хамтарч ажиллахаа болиод баг унаад эхлэнгүүт энэ хүн өөрөө харьцаа нь өөрчлөгдөөд өөрийнх нь хүссэн цалинд нь хүрэхгүй байсан учраас бид хоёрын хооронд хамтарч ажиллах боломжгүй болоод бид хоёрын хооронд 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг хийсэн. Би таниас мөнгө аваагүй учраас барааг чинь буцааж өгнө гээд 5,037,825 төгрөгийн Сибирийн бүтээгдэхүүн өгнө гээд надаас 5,000,000 төгрөг Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан гээд бичсэн байгаа. Бид хоёр 09 дүгээр сарын 08-ны өдөр маргалдсан би танд 6,715,875 төгрөгийн бараа өгчихөөд байхад та яагаад 5,037,825 төгрөгийн бараа гээд байгаа юм бэ 1,677,625 төгрөгийн дутуу байна үүнийгээ оруулаад өг гэхэд оруулахгүй гэсэн. Тэгээд би үүнийгээ хасаж өгөхгүй бол би гарын үсэг зурж өгөхгүй гэсэн. Надад бас үүнийг ингэж бичихгүй бол гарын үсэг зурахгүй гээд бид хоёр үүнийг оруулж гарын үсэг зурж баталгаажуулсан. Би дараа нь оффис түрээслэх гээд 350,000 төгрөг гэхээр нь 200,000 төгрөгөөр түрээслэх гээд өөрөө 50,000 төгрөгийг нь аваад найздаа 150,000 төгрөгийг нь авч өгсөн. Би та эгчид худлаа хэлсэн байна гэсэн би тэр найзыг нь гэрчээр оролцуулъя гэж тайлбартаа бичсэн. Би гэрт нь 2,776,000 төгрөгийг бүтээгдэхүүг яг гэрт нь оруулж өгсөн байгаа. Ингээд 750,000 төгрөг, 2,776,000 төгрөг, 1,677,625 төгрөгийг нэмээд одоо нэхэмжлээд байгаа 5,636,175 төгрөгт алданги тооцоно гэсэн. Би алдангийг төлж чадахгүй, яагаад гэхээр бид хоёр нэг нэгнээсээ мөнгө зээлээгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 119,107 төгрөг төлсөн баримт /хх-2/, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаартай итгэмжлэл /хх-3/, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн баримт ба зээлийн үлдэгдлийн баталгаа /хх-4/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-10-12/, тооцоо нийлсэн баримт, тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь д холбогдуулан 6,509,786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид итгэлцлээр 2021 оны 03 сараас 06 сарын хугацаанд бэлэн болон бэлэн бусаар нийт 12,105,000 төгрөг өгсөн. нь 2021 оны 5 сард 500,000 төгрөг, 2021 оны 07 сард 445,000 төгрөг тус тус бэлнээр, 5,03,825 төгрөг үнэ бүхий сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, 185,000 төгрөг бараа, 301,000 төгрөг хоорондын тооцоогоор, нийт 6,468,825 төгрөгийн тооцоог барагдуулсан. Үлдэгдэл тооцоог нэг бүрчлэн нийлж, үлдэгдэл 5,636,175 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 30 ны өдөр сар бүр хэсэгчлэн төлөөд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгана гэсэн боловч энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс өөрөө хувьдаа мөнгө зээлсэн асуудал байхгүй. Энэ хүн намайг 2021 оны 03 дугаар сарын 21-нд Siberian willness нэртэй сүлжээнд эгч нь тусалъя дэмжье гэж оруулсан. Нэхэмжилж байгаа мөнгөө миний данс руу хийгээгүй. 4-20-д байсан агуулахын ажилтан гэсэн хүний данс руу хийж оноо шахаж сибирийн бүтээгдэхүүн авсан байгаа. Надаас нэхэмжилж буй 5,636,175 төгрөгнөөс би мөнгө өөртөө аваагүй учир мөн өөрийнх нь авсан 1,677,625 төгрөгний бүтээгдэхүүн өгсөн ч оруулаагүйг хасуулах, мөн 5-9 сарын 350,000 төгрөгөөр өрөө түрээсэлсэн байсан мөртлөө энэ хүн 200,000 төгрөгөөр бодож тооцсон. Бид 2 маргалдаад 150,000 х 5 сар өгөөгүй 750,000 төгрөгийг хасуулж үлдсэн 2,427,625 төгрөгний Сибирийн бараа д өгөх хүсэлтэй байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж мөнгө болон эд зүйл зээлдүүлсэн гэж байгаа боловч хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс хувьдаа мөнгө зээлээгүй талууд 2021 оны 03 дугаар сарын 21-нд элсэж хамтран ажилахаар тохиролцсон, мөнгийг нэхэмжлэгчийн данс руу хийгээгүй 4-20-д байрлах агуулахын ажилтны данс руу хийж оноо авах зорилгоор шилжүүлж сибирийн бүтээгдэхүүн авсан болох нь батлагдаж байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдүүлэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэх боломжгүй байна.

Ийнхүү талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч хариуцагчийг зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож 873,611 төгрөг нэхэмжлэх эрхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 5,636,175 төгрөгийг аваагүй, нэхэмжлэгчид 1,677,625 төгрөгний бүтээгдэхүүн өгсөн мөн хариуцагч түүний байрыг 5-9 сарын хооронд сарын 350,000 төгрөгөөр түрээсэлсэн мөртлөө 200,000 төгрөгөөр тооцоо хийснийг хүлээн зөвшөөрөхгүй 5 сарын зөрүү мөнгө 750,000 төгрөгийг хасуулж 2,427,625 төгрөг төлнө гэж байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа үнийн дүнгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.

Хариуцагчийн гаргаж өгсөн Siberian willness-д хамтарч ажиллахаа больж тооцоо нийлсэн баримтанд: эгчийн санал болгосноор Siberian willness компанид 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хамтарч ажиллаж 9 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл хамтарч ажилласнаар энэ өдөр дуусгавар болгож цаашдаа хамтарч ажиллахгүй болж байна Иймд түрээсийн үлдэгдэл 750,000 төгрөг, Сибирийн бүтээгдэхүүн 2,677,000 төгрөгний бүтээгдэхүүн хүлээлгэн өгөв. Мөн өмнөх авсан 25 хувь болох 1,677,625 төгрөгийг хасуулахаар тохиролцов гэсэн байх бөгөөд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч гаас 2,427,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4,082,161 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,107 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас 53,792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН