Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01546

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01546

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК,

Хариуцагч: Н ХХК-д тус тус холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 76.875.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/2020 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч , хариуцагч Н  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , хариуцагч Н  ХХК-ийн төлөөлөгч Г.Г , хариуцагчийн өмгөөлөгч С.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч С  ХХК нь хариуцагч Н  ХХК, Н  ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 76.875.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. С ХХК нь хариуцагч Н  ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх 101.250.000 төгрөгийн гэрээ байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа гэж Н  ХХК-ийн талбайн инженер С.О  50.000.000 төгрөг тушаасан. Манай компани Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Хайпи ресиденс хотхоны нэгдсэн граж, C блок таазыг тусгаарлагч бодисоор шүрших ажлыг бүрэн хийж гүйцэтгэн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Н  ХХК-ийн талбайн инженер С.О  хүлээлгэн өгсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-т заасны дагуу төлбөр хийгдээгүй 180 хоногийн алдангийг тооцоход 46.125.000 төгрөг болж байна. Алданги нь төлбөр хийгдээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул 25.625.000 төгрөгийг нэхэх эрхтэй гэж үзэж байна. Н  ХХК, Н  ХХК-иудын хоорондын маргаанаас болж манай хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн болох 51.250.000 төгрөгийг янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн гүйцэтгэсэн ажлын үр дүн болох тооцооны үлдэгдэл төлбөр 51.250.000 төгрөг, алданги 25.625.000 төгрөг, нийт 76.875.000 төгрөгийг Н  ХХК, Н  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: С  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н  ХХК, Н  ХХК нарт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ С  ХХК нь хариуцагч Н ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх 101.250.000 төгрөгийг Н ХХК, Н ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн байна. Н  ХХК нь Н ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр НБГ-20/07-28-01 дугаартай барилгын А8 блок, нэгдсэн граж С1 блокын хар шал өнгөлгөө шалны будаг, өрлөг, шавар, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэсэн ажлын хөлсөнд Н  ХХК-д 250.000.000 төгрөг шилжүүлсэн. Дээрх гэрээний ерөнхий нөхцлийн 1.1.11-д туслан гүйцэтгэгч гэж ерөнхий гүйцэтгэлийн сонгосон ГЕН-ийн 1.18-ыг хангасан, захиалагчаар зөвшөөрөгдсөн ажил гүйцэтгэгчийг, 1.18-д гүйцэтгэгч захиалагчаар ажлын нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй үнийн дүн туслан гүйцэтгэгч авч болно. Захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр өөрийн хүлээсэн эрх, үүргийг бусдад шилжүүлж болохгүй. Ажлыг туслан гүйцэтгүүлэх нь гүйцэтгэгчийг хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тусгасан. Гэвч Н  ХХК нь манай компанид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр буюу дээрх гэрээний заалтуудыг зөрчиж С  ХХК-тай гэрээ байгуулсан үйлдэл нь манай компанид хамааралгүй ба тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жинхэнэ хариуцагч биш юм. Түүнчлэн Н  ХХК нь Н ХХК-ийн захирал Г.Г  тооцоо нийлсэн акт үйлдэж, баталгаажуулсан ба уг тооцоо нийлсэн актад Н   ХХК-иас гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлтэй холбоотой гомдол гаргасан төлбөр тооцооны болон ажлын гүйцэтгэлтэй холбоотой гомдол гаргавал Н ХХК бүрэн хариуцлага хүлээнэ, гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй алданги 174.411.329 төгрөг, гэрээний торгууль 25.000.000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдийг оролцуулж болно. Н ХХК нь манай компанитай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа хийж гүйцэтгээгүйн улмаас алданги 174.411.329 төгрөг, гэрээний торгууль 25.000.000 төгрөгийн хариуцлагыг хүлээх үүрэгтэй ба уг шалтгааны улмаас 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн НБГ-20/07-28-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан болно. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С  ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт жинхэнэ хариуцагч нь Н ХХК биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд С  ХХК нь Н  ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх 101.250.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Урьдчилгаа 50.000.000 төгрөгийг Н  ХХК-ийн талбайн инженер С.О  50.000.000 төгрөг тушаасан. Н  ХХК, Н  групп ХХК-иудын маргаанаас гүйцэтгэсэн ажлын үр дүн болох 51.250.000 төгрөг төлөгдөөгүй тул алданги 25.625.000 төгрөг, нийт 76.875.000 төгрөг гаргуулж өгнө үү гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Н  групп ХХК-ийн ерөнхий инженер Ч.Г , төслийн удирдагч Г.А , талбайн инженер С.О нар нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Танайх компанийхаа нэр дээр заслын ажлын гэрээг манай захирал Л.Б-той гэрээг хийж өгөөч, бид нар дотор ажиллаж байгаа юм чинь ямар ч асуудалгүй дуусгана гэж гуйж С  ХХК-тай бид яриад тохирсон гэрээг л хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгээд С  ХХК-ийн захирал, удирдлагын хүмүүс нь талбайг ирээд үзсэн. Бид тохирсон гээд бэлдээд шивсэн бэлэн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. Н  ХХК болон Н  ХХК-ийн хооронд хийх барилгын А8 блок, нэгдсэн граж С1 блокийн хар шал өнгөлгөө, шалны будаг, өрлөг шавар, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээнд надаар гарын үсэг зуруулж тамга даруулсан. Манай компани уг гэрээнд заасан А8 блок, нэгдсэн граж, С1 блокийн хар шал өнгөлгөөг хийх Ч.Г , Г.А , С.О нар С  ХХК-аар гражийн таазыг будах ажлыг хийлгэнэ гэж тохирсон байсан. Манай компани 7408 м.кв талбайн бетон цутгалт, шалны тэгшилгээ өнгөлгөөг 1 м.кв талбайг 8.000 төгрөгөөр буюу нийт 59.264.000 төгрөгт хийхээр болж помпны түрээс болон кантар самосмал машины түрээсэнд 11.200.000 төгрөг, гагнуурын ажилд 5.000.000 төгрөг, нийт 75.464.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн Н  ХХК-д хүлээлгэн өгсөн. Н  ХХК-иас ажлын хөлсний урьдчилгаанд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Голомт банкны 100000000000 тоот дансанд 100.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны 00000000 тоот миний дансанд 175.000.000 төгрөгийг бэлнээр авч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г.А , Ч.Г  нарт 50.000.000 төгрөгийг өгсөн. Мөн Г.А  125.000.000 төгрөгийг өгсөн. Г.А , Ч.Г , С.О  нар надаас 175.000.000 төгрөг аваад 50.000.000 төгрөгийг нь С  ХХК-д өгөөд үлдэгдэл 51.000.0000 төгрөгийг өгөөгүй болохыг нэхэмжлэл гардаж аваад олж мэдсэн. Үүнээс С  ХХК-ийн нэхэмжилж буй мөнгийг Н  ХХК-ийн ажилтан Ч.Г  Г.А , С.О нар хариуцан төлөх ёстой гэж үзэж байна. С ХХК нь Ч.Г  Г.А , С.О  нартай урьдчилан үсгэн тохироод манай компани ёс төдий буюу зөвхөн гарын үсэг зурж оролцож байгааг мэдсэн бөгөөд манай Н  ХХК-тай С  ХХК-ийн байгуулсан гэх 2020 оны 10 дугаар сарын 16-ны 18/2020 дугаартай 2 ширхэг ажил гүйцэтгэх гэрээг шивж бэлдээд ирсэн ба надаар гарын үсэг зуруулж тамга даруулж авсан. С ХХК-тай байгуулсан гэх 2020 оны 10 дугаар сарын 16-ны 18/2020 дугаартай 2 ширхэг гэрээ нь зөвхөн үнийн дүнгээрээ ялгаатай буюу нэг нь 101.250.000 төгрөг, нөгөө нь 123.750.000 төгрөгийн үнийн дүнтэй хийгдсэн. Надад эдгээр гэрээнүүдийн эх хувийг өгөөгүй, хуулбар хувиудыг өгсөн болно. Гэтэл Н  ХХК-ийн захирал Л.Б  өөрийн ажилчид Г.А , Ч.Г , С.О  нар ажлыг асуудалгүй хийнэ гэж итгүүлэн манай компаниар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн НБГ-20/08-28-01 тоот гэрээг хуурч мэхлэн хийсэн гэдгийг мэдээд намайг залилангийн хэрэгт ял эдлүүлнэ гэж заналхийлэн компанийн хуульч компанийн хуульч залуутайгаа хамт дарамтлан арынхаа өрөөндөө оруулж дарамтлан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Н ХХК-ийг бланкийг компьютероор гарган бичсэн тайлбар гаргах тухай гэх болон Н  ХХК-д тайлбар гаргах нь гэх адил утга агуулга бүхий албан бичигт гарын үсэг зуруулж тамга даруулж авсан. Уг тайлбар гаргах нь гэсэн 2 ширхэг албан бичгийг өрөөнөөс гарч яваад өөрийнхөө ажилтнаар бичүүлээд орж ирсэн. Үүнийг тухайн байгууллагын компьютерт үзлэг хийвэл тодорхой болж нотлогдоно. Тэгвэл намайг айлган сүрдүүлж дарамтлан гарын үсэг зуруулж, тамга даруулсан 2 ширхэг баримтыг миний эсрэг нотлох баримт болгож буйг зөвшөөрөхгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлаас Н  ХХК-ийн нэр бүхий инженерүүд Г.А , Ч.Г  С.О  болон С ХХК-ийн захирал нарын хийсэн гэрээний үүргийг зөрсөн үйлдлийг Н  ХХК хариуцах үндэсгүй, харин С  ХХК-тай үгсэн хувайлдаж Н  ХХК-иас мөнгийг авсан С.О , Ч.Г  Г.А нар хариуцан барагдуулах үүрэгтэйг анхаарч үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Н  ХХК-ийн төлөөлөгч Г.Г  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: С ХХК нь Н  ХХК-ийн инженерүүдийн тохирч, тааз тусгаарлагч бодисоор шүрших ажлыг хийж гүйцэтгэхээр болоод инженерүүд нь өөрийн компанитай гэрээ хийх боломжгүй, гэрээний ажилд оролцож буйгаа мэдэгдэж болохгүй гээд манай компаниар гэрээ хийхээр болсон. Зөвхөн гарын үсэг, тамгаа дараад өгчих гэсний дагуу бэлдээд бэлэн болсон гэрээнд гарын үсэг зурж, компанитай тамга дарж, оролцсон. С ХХК-тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд өөр байдлаар манай компани оролцоогүй. Манай дансанд орсон 145.000.000 төгрөгийг инженер С.О , Ч.Г , Г.А  нарт өгч С ХХК-д өгүүлсэн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Н  ХХК-ийн захирал Г.Г  манай компани дээр 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрөө ирж 18\20 тоот Ажил гүйцэтгэх \хх-9, 10, 11\ гэрээний зүйл заалт бүрийг нэг бүрчлэн уншиж үзээд зөвшөөрч байна гээд гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан. Гэрээнд заагдсан ажлыг манай компани өөрсдийн хүч хөрөнгө, материалаар 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хийж дуусган Н ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэтэл тус компанийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хүлээж авсны дараа Н  ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 11-ны өдөр Н  ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн НБГ-20\07-28-01 тоот гэрээг цуцлаж, алданги, торгууль тооцсон тооцоо нийлсэн актыг хавсаргасан мэдэгдэл \хх-31\ хүргүүлсэн байдаг. Н  ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээний алданги 174.411.329 төгрөг, мөн гэрээний торгууль гэж 25.000.000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрсөн албан тоот, тооцоо нийлсэн акт \хх-32, 33\ үйлдэж байгаа нь энэ 2 компанийн эздүүд нь зориуд С  ХХК-д төлбөр төлөхгүй байх сонирхолтойгоор хийгдсэн болохыг баталж байна. Мөн хоорондоо төрөл садангийн хүмүүс болохыг давхар гэрчилнэ. Үүнийг гэрч Г.А  2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ... С.О  захиралтай хамаатан... гэж, мөн гэрч Ч.Г  нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ... С.О Н ХХК нар хамаатан хүмүүс... гэж, мөн гэрч С.О  2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ... Г.Г  ... ойр хамаатан бол биш, холын хамаатан ... Н  групп ХХК, Н ХХК нар хоорондоо садан төрлийн холбоотой юу гэхэд Тийм гэж гэрчилдэг. Н ХХК нь Н ХХК-иас гэрээний төлбөрт 250 сая төгрөг хүлээн авсан байдаг. Энэ тал дээр маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Н  ХХК нь С  ХХК-тай гэрээ байгуулж, уг байгуулсан гэрээний дагуу Н  ХХК-иас шилжүүлсэн мөнгийг өөрийн дансаар хүлээн авч идэвхитэй үйлдэл тус бүрт оролцсон мөртлөө одоо гэрээн дээр зөвхөн шахалтаар гарын үсэг зурсан, хүлээн авсан мөнгийг би С.О , Г.А , Ч.Г арын 3 хүнд өгсөн би хариуцлага хүлээхгүй гэж тайлбар гаргаж байгааг нь үндэслэлгүй байна. Иймд Н  ХХК-иас С  ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх 18\20 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өнөөдрийн байдлаар гэрээтэй холбоотой гэрээний нөхцөлийг зөрчсөн, гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдолтой зүйл байсан талаархи гомдлын шаардлагыг Н  ХХК болон Н  ХХК нь тус компанитай холбогдуулж гаргахгүй нь гүйцэтгэсэн ажил үр дүн ОНЦ болсныг гэрчилнэ гэжээ.

6. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 542.325 төгрөг төлсөн баримт, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Б  иргэний үнэмлэхний хуулбар, С  ХХК-иас С.Ч олгосон итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт, барилгын А8 блок, нэгдсэн граж С1 блокын хар шал, өнгөлгөө, шалны будаг, өрлөг шавар дотор заслын ажил гүйцэтгэх НБГ-20/07-28-01 тоот гэрээ гэх баримтын хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 2203 дугаар захирамж зэргийг ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас өмгөөлөгч С.Ч байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-51/, Н  ХХК-иас Н  ХХК-д хүргүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21/173 дугаар мэдэгдэл /хх-52/, Н  ХХК-ийн Н  ХХК-тай тооцоо нийлсэн акт /хх-53/, Н ХХК-ийн Н  групп ХХК-д хүргүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тайлбар /хх-54/, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1102 дугаартай Ноён нуур ХХК-иас Н  ХХК-д хүргүүлсэн тайлбар /хх-55-56/, Н  ХХК-иас Н  ХХК-д 100.000.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримт /хх-57/, иргэн Б.О Хаан банк дахь дансны хуулга /хх-58-59/, Н  ХХК-ийн Голомт банк дахь дансны хуулга /хх-60/, Г.Г  Хаан банк дахь дансны хуулга /хх-61/, Н  ХХК болон Н  ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн НБГ-20/07-28-01 дугаартай Барилгын А8 блок, нэгдсэн гараж С1 блокын хар шал, өнгөлгөө, шалны будаг, өрлөг, шавар, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх-63-76/, С.О Н  ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр томилсон тус компанийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/12 тоот тушаалын хуулбар /хх-77/, С.О ажлаас чөлөөлүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн өргөдөл /хх-78/, Н  ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний тохиролцоо, нууцын баталгаа /хх-79-87/ зэргийг ирүүлсэн.

7. Хариуцагч Н ХХК-иас Ж.Б олгосон итгэмжлэл /хх-21/, Н  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-22/, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21/173 дугаартай Н  ХХК-ийн Н  ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хх-31/, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1102 дугаартай Н  ХХК-иас Н ХХК-д хүргүүлсэн тайлбар /хх-32/, Н  ХХК-ийн Н  ХХК-тай тооцоо нийлсэн акт /хх-33/, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банк ХХК-ийн зарлагын баримт /хх-34/, иргэн Б.О  Хаан банк дахь депозит дансны хуулга /хх-35/ зэргийг ирүүлсэн.

8. Хариуцагч Н  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-24/, компанийн дүрэм /хх-25-26/, өмгөөлөгч С.О байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-93/, Ноён нуур ХХК болон С  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/2020 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний /гэрээний дүн 123.750.000 төгрөг/ хуулбар /хх-102104/, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/2020 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний /гэрээний дүн 101.250.000 төгрөг/ хуулбар /хх-105-107/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 291 дүгээр албан бичиг /хх-132/, Н  ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний улсын тэмдэгтийн хураамж 664.200 төгрөг төлсөн баримт /хх-145-146/ зэрэг ирсэн.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/06109 дүгээр захирамжийн дагуу СД бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралтууд /хх-116-122/, нэхэмжлэгч С ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар албан бичиг /хх-125/, гэрч Г.А шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-130/, гэрч Ч.Г шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-131/, гэрч С.О  шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-150-151/ зэрэг баримт авагдсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Н  ХХК нь манай компанитай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг 101.250.000 төгрөгөөр тохирч хийсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сард С.О  10.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин хүлээн авч, нийт 60.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 51.250.000 төгрөг, алданги 25.625.000 төгрөг, нийт 76.875.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна гэж, хариуцагч Н  ХХК нь С  ХХК-тай дүр үзүүлэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тус хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэж, хариуцагч Н  ХХК нь Нэхэмжлэгч С ХХК нь Н ХХК-ийн хийж гүйцэтгэх ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон байх ба тус компаниас гэрээний дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн тул манай компанид уг асуудал хамааралгүй гэж тус тус маргасан.

3. Хэргийн 63-76 дугаар талд Н ХХК-ийн Н  ХХК-тай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр НБГ-20/07-28-01 дугаар Барилгын А8 блок, нэгдсэн граж С1 блокын хар шал, өнгөлгөө, шалны будаг, өрлөг шавар, дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ авагдсан ба уг гэрээнээс үзэхэд хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу Н  ХХК-ийн барьж байсан буюу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 12 давхар орон сууцны хорооллын А8, С1 блокын гаражийн хэсэгт дотор заслын ажлыг Н  ХХК нь 769.500.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

4. Мөн хэргийн 33, 53 дугаар талд авагдсан 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн Тооцоо нийлсэн акт-ад дурдсанаар дээрх гэрээний дагуу Н  ХХК-иас 250.000.000 төгрөгийн Н  ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй ба Н  ХХК-ийн Голомт банк дахь 1901056511 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 100.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г.Г  Хаан банк дахь дансанд 150.000.000 төгрөгийг Н ХХК-иас шилжүүлсэн нь хэргийн 34, 57, 58, 61 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон.

5. Дээрх гэрээний 1.18-д Гүйцэтгэгч нь Захиалагчийн зөвшөөрснөөр ажлын нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй үнийн дүнд туслан гүйцэтгэгч авч болно. Захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр өөрийн хүлээсэн эрх, үүргийг бусдад шилжүүлж болохгүй. Ажлыг туслан гүйцэтгүүлэх нь гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн 3.7-д Гүйцэтгэгч нь ажлыг бүхэлд нь туслан гүйцэтгэгчид шилжүүлэхгүй байх, захиалагчийн зөвшөөрөлгүйгээр туслан гүйцэтгэгч оруулахгүй байх үүрэгтэй гэж тус тус зааснаас үзэхэд гүйцэтгэгч буюу Н  ХХК нь Н  групп ХХК-ийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр туслан гүйцэтгэгч оролцуулах, мөн гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувь буюу 38.475.000 төгрөгөөс дээшгүй үнийн дүнд туслан гүйцэтгэгч оролцуулахыг хориглосон байна.

6. Гэтэл Н  ХХК нь С  ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18/2020 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, захиалгат барилгын 7500 м.кв талбай бүхий таазыг дулаан, ус, чийг, дуу чимээнээс тусгаарлах будгаар 0,5 см зузаантайгаар будах ажлыг 101.250.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан гэх байх ба хэрэгт Н  ХХК-иас бичгээр зөвшөөрөл авсан тухай баримт хэрэгт авагдаагүй.

7. Нөгөө талаар, гэрч Г.А  шүүхэд өгсөн мэдүүлэгтээ С.О  зуучлан Ноён нуур ХХК болон С ХХК нарын хооронд 100.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, С.О  надаас 58.000.000 төгрөгийг авч, С  ХХК-д өгсөн, мөн тэрээр 10.000.000 төгрөгт тооцож автомашин өгсөн гэж хэлсэн. Ч.Г  С.О  бид гурав Н  ХХК-ийн захирал Г.Г 75.000.000 төгрөг авсан гэж, гэрч Ч.Г  шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Ноён нуур ХХК болон С нар туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээг тусдаа хийсэн. Тэр гэрээг С.О  хийсэн. Тэрээр С ХХК-ийг олж ирээд Н  ХХК-тай холбоод туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Н  ХХК-иас эхний ээлжинд 50.000.000 төгрөг авсан. Дараа нь 125.000.000 төгрөг, нийт 175.000.000 төгрөг авсан. Эдгээр мөнгийг бэлнээр авч байсан. Ноён нуур ХХК нь 75.000.000 төгрөгийг аваад үлдсэнийг нь бид гурав авсан.   ХК-тай гэрээ байгуулсан хүн нь С.О  бөгөөд тэрээр 50.000.000 төгрөгийг С  ХХК-д өгсөн, сүүлд нь нэг машин өгсөн гэж С.О хэлсэн гэж, гэрч С.О  шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Г.А  Ч.Г  бид гурав Г.Г  ярилцсаны үндсэн дээр энэ ажлыг болгоно гээд хариуцаж авсан ба 175.000.000 төгрөгийг Г.Г  Н ХХК-ийн данснаас аваад бэлнээр Г.А өгсөн. 50.000.000 төгрөгийг С  ХХК-ийн захирал Г.Б бэлнээр өгсөн. 2021 оны 4-5 дугаар сарын үед Н  маркийн цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг 10.000.000 төгрөгт тооцон өгсөн гэж тус тус мэдүүлсэн.

8. Мөн хэргийн 8 дугаар талд авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримт-аас үзэхэд С ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр С.О  50.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хэргийн 12 дугаар талд авагдсан Гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт гэх баримтаас үзэхэд С  ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг Н  ХХК-ийг төлөөлж С.О  хүлээн авсан болох нь тус тус тогтоогдсон.

9. Өөрөөр хэлбэл, С ХХК нь Н  ХХК-д гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, харин Н  ХХК-ийг төлөөлж С.О  2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан нь Н  ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2020 оны 18/2020 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 4 дэх заалт буюу Ажил гүйцэтгэж дууссаны дараа ажил хүлээлцсэн тухай актан дээр 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна гэснийг, мөн гэрээний 6.1-т заасан Гүйцэтгэгч захиалгат ажил тус бүрээр захиалагчид ажлын үр дүнг шалгуулан хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэнэ гэснийг, 6.2-т Ажил хүлээлгэн өгсөн актад ажлын гүйцэтгэлийг шалгасан үр дүнг тусгаж, 2 хувь акт үйлдэнэ гэснийг тус тус зөрчсөн байна.

10. Тэгэхээр, бодит байдал дээр захиалагч Н  ХХК-иас гүйцэтгэгч нар бичгээр зөвшөөрөл авахгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг тусдаа байгуулсан, түүнчлэн ямар зургийн дагуу, ямар материалаар, хичнээн төгрөгийн зардал гаргаж, хэдий хэмжээний ажил хийсэн болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, гүйцэтгэсэн гэх ажлыг Н  ХХК-д хүлээлгэн өгөөгүй байх тул гэрээний дагууС ХХК-д үлдэгдэл төлбөр нэхэмжлэх эрх үүсэхгүй.

11. Иймээс С ХХК болон Н ХХК нарын хооронд байгуулагдсан гэх хэлцэл нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, мөн дүр үзүүлэн хийгдсэн байх тул тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

12. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 347 дугаар зүйлийн 347.1-т заасныг баримтлан хариуцагч Н  ХХК болон Н  ХХК-д тус тус холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 76.875.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар Соломөнх ХХК болон Н ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 18/2020 дугаартай, гэрээний үнийн дүнг 101.250.000 төгрөг хэмээн тохиролцсон Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тоооцож шийдвэрлэлээ.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542.325 төгрөг, Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 664.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С ХХК-иас 664.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Н  ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 347 дугаар зүйлийн 347.1-т заасныг баримтлан хариуцагч Ноён нуур ХХК болон Н  ХХК-д тус тус холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 76.875.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар С ХХК болон Н  ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 18/2020 дугаартай, гэрээний үнийн дүнг 101.250.000 төгрөг хэмээн тохиролцсон Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тоооцсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542.325 төгрөг, Н  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 664.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С ХХК-иас 664.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Н  ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА